Page 4 of 7

Re: Хоккей

PostPosted: Mon May 23, 2016 4:40 am
by postiga
Канад-Финланд 2-0

Re: Хоккей

PostPosted: Mon May 23, 2016 4:41 am
by postiga
postiga wrote:Орос Финландыг барахгүй л болов уу
Тэгээд Канад л түрүүлэх биздээ

Re: Хоккей

PostPosted: Sun May 07, 2017 9:19 am
by Зак
Германы Кёлн, Францын Парис хотуудад зохион байгуулагдаж буй шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд багууд 1-2 тоглолт хийгээд байна.
Тэмцээний нээлтийн тоглолтонд манай хойд хөрш ОХУ-ын баг Шведийн шигшээ багтай таарсан бөгөөд үндсэн цагт 1:1-ээр тэнцээд буллит цохиход Артемий Панарины гоолоор ОХУ-ын шигшээ хожсон байна.
Германы шигшээ нутагтаа зохиогдож буй ДАШТ-ий эхний тоглолтоо АНУ-ын шигшээ багтай хийж 2:1-ээр буулган авч мини сенсац тарьсан боловч өчигдөр шөнө Шведийн багт 2:7-оор хожигдлоо. Чехийн шигшээ канадад 1:4-өөр хожигдсон уураа цагаан оросуудад гаргаж Беларусийг 6:1-ээр хожсон байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд 5 сарын 16-ы өдөр хүртэл үргэлжилж Дэлхийн аварга баг 5 сарын 21-ий өдөр тодорно.
Хэсгийн явц:
А хэсэг.
Швед 4 оноо (2тоглолт), Латви 3 оноо (1тоглолт), Герман 3 (2тоглолт), Словак 2 оноо (1тоглолт), ОХУ 2 оноо (1тоглолт), Итали 1 оноо (1тоглолт), АНУ 0 оноо (1тоглолт), Дани 0 оноо (1тоглолт)
Б.Хэсэг
Канад 3 оноо (1тоглолт), Финлянд 3 оноо (1тоглолт), Норвеги 3 оноо (1тоглолт), Чех 3 оноо (2тоглолт), Швейцарь 2 оноо (1тоглолт), Словен 1 оноо (1тоглолт), Франц 0 оноо (1тоглолт), Беларусь 0 оноо (2тоглолт).
(Үндсэн цагт хожвол 3 оноо, нэмэлт цагт хожвол 2 оноо, нэмэлт цагт хожигдвол 1 оноо, хожигдвол 0 оноо)

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 9:17 pm
by Зак
Орт1-ээр Орос Канадын супер тулаан эхэллээ. Вперёд Россия!

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 10:49 pm
by Зак
За ямартай ч 2-р үед 2-ыг хийгээд авлаа. Одоо амжилтандаа эрдэж сагсуурч байж алдах вий дээ. Васильевски сайн байна аа.

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 10:52 pm
by kayo
2-0 хожиж явна. Оросууд гоё тоглож байна, хоорондох ойлголцол дамжуулалт энэ тэр янзтай. Одоо ч хоккейг үзэхээ байсан, танихгүй юмаа, дандаа мэдэхгүй нөхдүүд, ихэнх нь нутгийн лийгээс ирсэн юм байна.

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 11:25 pm
by Зак
Тив хоорондын лиг гээд НХЛ тэй өрсөлдөөд тамирчдаа булаацалдаад байдаг болсон.Панарин, шипачёв, даданов ч нхл д бас л мундаг үзэхээр шүү. 2:1. Канадууд санаачлагыг гартаа аваад хаалгачийнхаа сайнд л дэндэгнэж байна.

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 11:33 pm
by Зак
Тангуд улс сөнөөгүй гэдгийг сануулж бай гэдэг шиг өрсөлдөгчид чинь Канадчууд шүү дээ Оросууд аа. Хаха 2:2. Тактик өөрчлөхгүй бол тавиулаад дуусах нь дээ.

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 11:39 pm
by Зак
Азгүй юм аа. Одоо сэтгэл зүй гэж түй ч гүй болсон байх оо.

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 11:43 pm
by kayo
3-р үед ямар муу тогловоо, шууд эхлээд 1 гоол алдаал тэгээл байхгүй шүү. Хожчихсон газраа алдчих юмдаа.

Re: Хоккей

PostPosted: Sat May 20, 2017 11:46 pm
by Зак
За одоо яаая гэхэв. Эхний 2 үеээс юу ч үнэртсэнгүй. 2-р үеийн төгсгөлөөс бааварлаад л алдаа гаргаад эхлэсийм аа даан ч нэг. 3-р үе гэж байхгүй юм шиг хөөрцөглөөд байсын. Одоо яаая гэхэв.

Re: Хоккей

PostPosted: Mon May 22, 2017 4:56 am
by CAHAKA
Финал янзын болж байна аа. 3-р ve 1-1 дуусч цаг сунгахаар боллоо. 1:30 дутуу vлдсэн байхад Швед хаалгачаас гадна 6 хvн гаргаж торгуулаад драмдлаа шvv , азаар Канадууд паурплэйд шайб оруулж чадалгvй цаг дууслаа.

Re: Хоккей

PostPosted: Thu May 17, 2018 8:57 pm
by Nomer 10
Энэ жилийн дэлхийн аваргын плэй-офф эхэллээ. Орой 10-аас ОРТ дээр Орос гарах юм бн. Хэнтэй гээч. Канадтай.

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2018 6:38 am
by Зак
Данид болж байгаа энэ жилийн дэлхийн аварга нам гүм л болж байна даа. Орос зоноосоо 2-р, Канад зоноосоо 3-р гараад хоорондоо эрт таарчлаа. Канад эхэлж хийгээд Орос араас нь нөхөж хийсээр үндсэн цаг 4:4. Нэмэлт цагт Канад хийгээд ах нар маань будаа. Швейцар Финляндад нэг паникталтан дээр нь 3 гоол дараалж хийгээд 3:2-оор хожчихжээ. Одоо Швед Америк, Канад Швейцар гэж таарч. Эх газар нэгтэй юм даа, Европ баг түрүүлээсэй.

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2018 10:15 am
by S.Erdene
Герман ямархуу тоглосон бэ? Олимпоор айхтар байгаад байсан.

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2018 10:18 pm
by Зак
Германы тоглолтыг үзсэнгүй ээ. Одоо Швед Америк 2 тоглож байна. Швед хүн дутуу байж сөрөг довтолгоогоор хийчлээ. тоо 2:0.

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2018 10:40 pm
by Зак
за 2-р үе 4:0-оор дууслаа. Шведийн хаалгач сайн байна. 32 цохилтоос хаалгаа хуурай манаад байна.

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2018 10:42 pm
by Nomer 10
Швед хусчаасай

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2018 10:49 pm
by Зак
Швед өнгөлөг байгаа. Өнөөдөр ч хожчих байх. Финалд харин Канадыг бардаг бол уу, яадаг бол.

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2018 2:13 am
by Зак
Швейцар хийгээд 1:0. Канад азаргалаад байгаа хирнээ шайб оруулж чадахгүй л байна.

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2018 2:15 am
by Зак
бичиж байхад хийчихлээ. 1:1

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2018 2:18 am
by Зак
гоё. повер плэйд 2:1

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2018 3:11 am
by Nomer 10
3-1 гоё шүү. Одоо 10 минут үхтэл хамгаалах хэрэгтэй хаха

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2018 3:34 am
by Зак
Браво Швейцар. 3:2-оор нухлаа.

Re: Хоккей

PostPosted: Sun Jun 03, 2018 11:40 am
by Зак
За NHL-ийн плэй оффын аваргын төлөөх 3 дахь тоглолт Вашингтоны нийслэлчүүд, Вегасын Алтан баатруудыг талбайдаа 3:1 харьцаатай хожсон хожилоор өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг Овечкин 1 мин 10 секундэд оруулсан нь ПО-д эхний гоол хийж тэргүүлэл авч ирсэн тоогоор рекордтой тэнцлээ гэнэ (ПО-ын 14 дэх шайб гэсэн байх). 2 дахь гоолыг энэ жил онцгой байгаа Оросын төвийн довтлогч Евгений Кузнецов оруулсан бол Голден найтсын олон довтолгоог няцааж зүрхэнд нь шар ус хуруулж байсан найдвартай хаалгач гэгдэж байсан Холтби хүүхдийн гэмээр алдаа гаргаж тоог ойртуулах боломж гаргасан. Гэсэн хэдий боловч хар Смит Пелли багийнхаа 3 дахь гоолыг сөрөг довтолгоогоор хийж ялалтаа баталгаажуулав. Ингэснээр нийслэлчүүд ерөнхий харьцаагаар 2:1-ээр илүүрхэж байна.
Вегасчууд анх лигт элсэн орсон жилдээ ПО-ын шувтаргад хүрсэн рекордоо ахиулж түрүүлэх үү, Овечкин анх удаагаа түрүүлэх үү гэдгийг шийдэхэд цөөхөн хоног үлдэж байна даа.