Page 2 of 7

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2012 8:07 pm
by BLGN
Нэг багийн 2 хүнийг харьцуулаад байхдаа яахав дээ.

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2012 8:38 pm
by Зак
ҮХЛ-ийн тоглолтуудад энэ жил бүх талаараа илүү байсан юм аа. Плей оффт л Вашингтон арай хол явснаараа илүү гарах биз.
Ови-г муулж байна гэдгийг мэдсэн юм шиг тас гоол хийдэг байна шт

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2012 12:39 am
by BLGN
Малкин бэртээд гараад явсан яасан юм бол.Дуустал нь үзэж чадаагүй.

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2012 1:49 am
by Зак
Малкин зүгээр ээ. Буцаж орж ирээд дахиад нэг гоол хийсэн. Зүүн гарынхаа эрхий хурууг боочихсон байсан. Словак Чехийг хожлоо. Одоо Орос, Словак 2 аврагын төлөө, Чех, Фин 2 хүрлийн төлөө тоглох нь. Вперёд Россия.

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2012 3:34 am
by uundaa
Пөөөөөх, энэ Малкин чинь ямар аймар байнаааааааааааа, яаяаа Орос ч хожигдохгүй түрүүлэх нь дээээ

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2012 5:53 am
by BLGN
Биерхүү хүнээс яаж ийм техник гардаг байна аа.Айхтар айхтар:

Re: Хоккей

PostPosted: Sun May 20, 2012 9:19 pm
by bayarkhuu
Петр Пруха эхний гоол...
Чех - Фин 1:0

Re: Хоккей

PostPosted: Mon May 21, 2012 3:45 am
by Зак
За энэ жилийн дэлхийн аваргад Оросууд тасархай илүү түрүүллээ. Аваргын төлөө тунаж үлдсэн Словакууд үнэндээ жулдаж байна. Канад, Швед, Америкийн нэг нь байсан бол илүү өрсөлдөөнтэй байж болох байсан. Словакийн цэнэг аргагүй барагдаад, дээрээс нь ах нар маань төгс байлаа. Малкин ямар агуу тамирчин бэ гэдгээ хангалттай харуулж байна даа. Өнөөдрийн хувьд Датцюк, Ови, Сёмингийн гурвал Словакийг хашраахад хангалттай байлаа. Улаан машин төгс ажлласан. Дараа жил дахиад түрүүлэх болтугай.

Re: Хоккей

PostPosted: Tue May 22, 2012 12:34 pm
by Цоомоо
Самый ценный игрок: Евгений Малкин (Россия)
Лучший вратарь: Ян Лацо (Словакия)
Лучший защитник: Здено Хара (Словакия)
Лучший форвард: Евгений Малкин.

Символическая сборная турнира:
вратарь – Ян Лацо;
защитники – Здено Хара, Илья Никулин (Россия);
форварды – Евгений Малкин, Патрик Торесен (Норвегия), Хенрик Зеттерберг (Швеция).

Re: Хоккей

PostPosted: Tue May 22, 2012 4:22 pm
by hosko
Муу Оросууд маань ид хоккэй үздэг байх үед гавихаа байчихсан байж билээ... Одоо харин эргээд сайхан сэргэж байгаа болтой... Шөвгийн 8-ын дараа би уг нь нэг юм бичих гээд хаана хоккэйн сэдэв байдаг билээ гэж бодож байгаад....ккк... Одоо Канадуудаас дахиад нэлээн холдох хэрэгтэй түрүүлсэн тоогоороо...

Re: Хоккей

PostPosted: Thu May 24, 2012 12:08 pm
by Nomer 10
Малкин шилдэг боллоо. Оросууд маш олон жил медалийн бараа хараагүй байж байгаад 8 онд Канадыг нухаж аваргалж бсан. Дараа жил нь яг энэ дахиад давтагдсан. 3 жилийн дараа дахин түрүүллээ. Мундаг байнаа. Сочид аваргалах болтугай.

Re: Хоккей

PostPosted: Thu May 24, 2012 12:21 pm
by Зак
Гэхдээ энэ жилийн түрүү нь Радулов, Ковальчук нарын гоолоор Канадыг хожиж түрүүлснээс амт муутай байгаа биз.

Re: Хоккей

PostPosted: Sat May 26, 2012 10:42 pm
by cali4niabat
Малкин MVP болсон. Оросууд дахин ранкаар 1т орлоо.

Re: Хоккей

PostPosted: Fri May 02, 2014 4:19 pm
by Генерал
Нэг ийм юм болжоогоон байна шүү https://www.facebook.com/events/635746346504057/

Re: Хоккей

PostPosted: Mon May 26, 2014 5:12 am
by Зак
Za orosuud Sochi giin olympod nuhuulsan Finlandiig delhiin avargiin finald 5:2-oor hojij avarga avlaa. Ovechkin, Malkin, Zaripov geed azarga bureldehuuntei argagui ilt iluu bsaar delhiin avarga bolloo. Tihonov gej shine od garch irj baina. Ene delhiin avargaar hangalttai ooriigoo neej haruullaa. Aguu dasgaljuulagchiin ach huu ni baih. Avarga avahad ni zuragtaar haruulaad baina lee.

Re: Хоккей

PostPosted: Mon May 26, 2014 11:30 am
by chuluu
:russia Оросуудад баяр :-D хүргэх нь зүйтэй байх. :gold Олимп дээрээ нухаж чадаагүйгээ ДАШТ аар чадлаа. Азарга бүрэлдэхүүнтэй ч Олимпод даан ч аз нь дутсан даа.

Re: Хоккей

PostPosted: Mon May 26, 2014 12:42 pm
by S.Erdene
Знарок сайн тоглуулж байна л даа. Билялетдинов клубын хэмжээнд Ак Барсыг сайн тоглуулж байсан ч шигшээг бол чадаагүй дээ.
Олимпоор тэгээд оросууд угаасаа чаддаггүй юм дөө. Дэлхийн аваргад бол яг л олимпод оролцдог бүрэлдэхүүнээ явуулчихна. Канад энэ тэр бол тэгэхэд хүн дуулаагүй гаруудаа явуулна. Угаасаа NHL ийн гарууд нь тоож ч ирэхгүй.

Re: Хоккей

PostPosted: Mon May 26, 2014 1:19 pm
by Takanohana_Nowitzki
Танидаг нэр Овечкин, Ягр л байсан. Сүүлд Малкин, Кросби 2 ирсэн байж магад. Орос бүх шатанд доминантлаал дууслаа. Ихэнх баг орон нутгийн лигээсээ шахуу баг бүрдүүлж ирсийм шиг харагдсан. Тэгээд ч тэр үү хэсгийн шатанд өрсөлдөөн ширүүн болсон. Орос, Канал, Чех, Фин, Швед, Америк 6-ийн ноёрхол суларч байгаа санагдсан. Словак, Швейцарь 2 хэдэн жилийн өмнөөс энэ 6 дээр нэмэгдээд ороод ирсэн. Сая дундаж гэгддэг Франц, Беларус, Герман, Латви, Словак, Норвеги, бүр Казахстан хүртэл боломжийн сайн үзсэн.

Re: Хоккей

PostPosted: Tue May 27, 2014 2:21 pm
by CAHAKA
Итали ч бас боломжийн сайн үзсээн.

Re: Хоккей

PostPosted: Fri Mar 20, 2015 6:22 pm
by TGNT
Сая манай Монголчууд хүрэл медаль азийн аваргаас авсан уу? яг ямар тэмцээнээс авсан бэ? тэр талаар яагаад сураг чимээгүй байна

Re: Хоккей

PostPosted: Fri Mar 20, 2015 6:41 pm
by Khosoo
Азийн Челленж кап буюу Б зэрэглэлийн багуудын цомын тэмцээн. Манайх 3 дахь удаагаа хүрэл медаль авч байна. Доор нь бас нэг зэрэглэл байгаа. Тэнд нь Узбек энтэр гээд хэд хэдэн улс бий...

Re: Хоккей

PostPosted: Mon May 04, 2015 3:17 pm
by DLGR
Өнөө орой Орос vs АНУ тоглоно ДАШТ эхэлсэн байна шд.

Re: Хоккей

PostPosted: Mon May 04, 2015 4:32 pm
by Зак
5 сарын 1-17 өдрүүдэд Хоккейн ДАШТ Чех улсад болж байгаа. Өнөөдөр УБ цагаар 23:15-аас ОХУ:АНУ, Латви:Швед тоглох бол шөнө 03:15-аас Канад:Чех, Норвеги:Финляндын багууд тоглоно. А хэсэгт Канад тэргүүлж Швед, Чех, Швейцарь ард нь яваа бол Б хэсэгт ОХУ, АНУ тэргүүлж Словак, Беларус, Финляндчууд ард нь явна.
Нээлтийн тоглолтод АНУ, Финляндыг 5:1-ээр нам тависан бол Швед, Чехийн тоглолт 5:5-аар тэнцэж, буллитаар Швед ялсан байна.
Оросын хувьд өчигдрийн Словентэй хийсэн тоглолтоос харахад хамгаалалт арай л эмзэг харагдаж байна лээ. Харин Даданов, Панарин зэрэг залуучууд сайн үзэж байна лээ. Мэдээж Малкин, Ковальчук, Кулёмин нар гол ноён нуруу болох биз. Кросби тэргүүтэй Канад мундаг бүрэлдэхүүнтэй байна лээ дээ.

Re: Хоккей

PostPosted: Mon May 04, 2015 5:11 pm
by Takanohana_Nowitzki
Энэ НХЛ дуусахаар болж болдоггүйм байх даа? Дандаа л плэйоффтой нь давхцахын. Мултарсан гарууд нь араас нь очоол.

Re: Хоккей

PostPosted: Sat May 09, 2015 11:09 pm
by Зак
Ялалтын баяраар Оросууд байдгаа гаргаж мэрийж тоглодог уламжлалаараа Беларусыг 7:0-ээр хожлоо. Уул нь Беларусчууд бүсийнхээ тэргүүн баг АНУ-г 5:2-р хожиод хасагдах шатанд үлдэх сайхан боломжтой болоод байсан юм сан. Яг одоо Финлянд, Словак 2 амь наана там цаана алалцаж байна. Словакчууд Норвегт 1:2-оор хожигдсоныхоо уршгаар үлдэж байгаа тоглолтуудад байдгаа шавхахаар болжээ. Одоо дандаа топуудтай тоглох учир АНУ, ОХУ, Фин-ийн аль нэгийг зайлшгүй хожих шаардлагатай.