Page 6 of 7

Re: Хоккей

PostPosted: Wed May 22, 2019 4:30 am
by Зак
За Орос Шведийн тоглолт 7:4-өөр дууслаа. Сүүлийн үед 3 гоол алдаж л байна. Энэ ер нь зөв болсон байх шүү.
Швед хожигдсоноор хэсгийнхээ 3-р байр руу унаж байна. Орос дараагийн шатанд АНУ-тай, хожвол Фин Шведийн хожсонтой нь гэхээр хэсэг толгойлсон гээд хөөрөөд байх хэрэггүй л юм байгаан. Жинхэнэ хоккей одооноос л эхэлнэ дээ...

Re: Хоккей

PostPosted: Wed May 22, 2019 11:37 am
by Takanohana_Nowitzki
Герман сайн байнаа. Уг нь Словакийг талбай дээрээ, хэсгийнхээ 4 дэх фаворит байх гэсэн чинь чадсангүй дээ. АНУ муу байна уу даа, НХЛ дуусаагүй болохоор олигтой хүмүүсгүй байна уу?

Re: Хоккей

PostPosted: Thu May 23, 2019 10:49 pm
by Зак
За эхний үе дууслаа. Орос Америкийг 2:0-оор хожиж байгаа бол Швейцар Канадыг 1:0-ээр хожиж байх юм даа.

Re: Хоккей

PostPosted: Thu May 23, 2019 11:37 pm
by Зак
За 2-р үе дуусахад ОХУ:AНУ 2:1, Швейцар:Канад 2:1 боллоо. Швейцарын 2 гоол 2-уулаа повер плэйд орж байна.

Re: Хоккей

PostPosted: Fri May 24, 2019 12:32 am
by Зак
Паа. Канад цаг дуусахаас 0.4 секундын өмнө гоол хийгээд тэнцүүлчихлээ. Овертайм. Швейцар сенсац тарихад ойрхон байлаа даа.

Re: Хоккей

PostPosted: Fri May 24, 2019 12:35 am
by rednasca
сагс шиг л баззердлаа даа... хэхэ...

Re: Хоккей

PostPosted: Fri May 24, 2019 12:52 am
by Зак
За за, Канад нэмэлт цагт алтан гоолоор 3:2-оор, Орос үндсэн цагт 4:3-аар хожлоо. Сайхан тоглолтууд үзчихлээ. Швейцар л хайран байна. Тэр сүүлийн цохилт нээх удаан өнхрөөд ороход 0.4 хөн секунд. Хоккейн бурхан тэнгэр агч навчтангуудыг харж үзлээ дээ л гэхээс.

Re: Хоккей

PostPosted: Fri May 24, 2019 7:35 am
by Зак
Фин Шведийн тоглолт ээлжилж гоолдсон сайхан тоглолт болж Фин 3:4-өөр хожигдож байх үедээ хаалгачаа суулгаж цаг дуусахаас 1:30 минутын өмнө тэнцүүлээд улмаар нэмэлт цагт гоолдоод Шведийг мулталчихжээ.
Нөгөө талд Германы үнсгэлжингийн үлгэр дуусч Чехэд 1:5-аар хожигдсон байна.
Маргааш орой 21:15-аас Фин-Орос, шөнө 01:15-аас Канад-Чехийн тоглолтууд болно. Канад Оросын бас нэг финал үзэх байх даа гэж найдаж байна.

Re: Хоккей

PostPosted: Fri May 24, 2019 12:04 pm
by Takanohana_Nowitzki
Зак wrote:Фин Шведийн тоглолт ээлжилж гоолдсон сайхан тоглолт болж Фин 3:4-өөр хожигдож байх үедээ хаалгачаа суулгаж цаг дуусахаас 1:30 минутын өмнө тэнцүүлээд улмаар нэмэлт цагт гоолдоод Шведийг мулталчихжээ.
Нөгөө талд Германы үнсгэлжингийн үлгэр дуусч Чехэд 1:5-аар хожигдсон байна.
Маргааш орой 21:15-аас Фин-Орос, шөнө 01:15-аас Канад-Чехийн тоглолтууд болно. Канад Оросын бас нэг финал үзэх байх даа гэж найдаж байна.

:eek:
Швейцарийг үсгүй арчуулах байх гэсэн чинь бараг бавсан бнашд. Словак энэ 2 ч уг нь их 6-ааг их 8 болгочих гээд л байгаа даа. Плэйофф ч чанга болж байна даа. Америк 1960 оноос хойш ДАШТ-д финалдаагүй гэсэн аймаар хар цувралтай байгаа юм байна даа.

Re: Хоккей

PostPosted: Sat May 25, 2019 10:46 pm
by Зак
Орос Фин эхний 2 үе 0:0. Шийдвэрлэх 3-р үе эхлэх гэж байна. Сүоми ч амар боорцог биш л дээ. Юу л болдог бол доо.

Re: Хоккей

PostPosted: Sat May 25, 2019 11:18 pm
by Зак
Нагоногийн олимпийн финалд Чехийн хаалганд хийж чадахгүй байсаар хожигдсон түүх давтагдах нь ээ.

Re: Хоккей

PostPosted: Sat May 25, 2019 11:23 pm
by Зак
За Оросууд мулт. Нагонод Доминик Хашекийг даваагүй бол өнөөдөр Ланкиненийг яагаад ч нэвтэлсэнгүй ээ.

Re: Хоккей

PostPosted: Sun May 26, 2019 7:52 am
by Зак
Канад Чехийг 5:1-ээр хожсоноор Орос Чех хүрлийн төлөө өнөөдөр 21:45-аас, Канад Фин алтын төлөө шөнө 02:15-аас үзнэ. Фин Оросын эсрэг маш зөв тактикаар тоглож хожсон. Өнөөдөр Канадын эсрэг бэлдсэн юм байдаг л байгаа даа.

Re: Хоккей

PostPosted: Sun May 26, 2019 10:24 pm
by Зак
Оросуудын сэтгэл зүй навс унажээ. Хүрэл медаль авсан ч яахав, авахгүй байсан ч яахав гэсэн маягтай л тоглож байна. Эхний үе 1:2 Чех илүү байна. Уул нь хэсгийн шатанд Орос 3:0-ээр илүүрхсэн. Яг ийм нөхцөлд дасгалжуулагч л багаа сэргээнэ дээ. Энэ бүлтгэр Воробёв ч дээ, мэдэхгүй...

Re: Хоккей

PostPosted: Mon May 27, 2019 12:18 am
by Зак
Буллитээр арай л гэж хожлоо. Чех 50 удаа хаалга руу цохисон байхад Оросууд 30 удаа. Василевскийн хүчинд л нэг юм хүрэлээс зүүгдэх шив дээ.

Re: Хоккей

PostPosted: Mon May 27, 2019 7:42 am
by Takanohana_Nowitzki
Сүоми гоё.

Re: Хоккей

PostPosted: Mon May 27, 2019 8:07 am
by Зак
За энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн Канад Финляндын тоглолтоор нээлтээ хийж Финчүүд 3:1-ээр хожсон бол хаалтын тоглолт мөн л энэ 2 багийн тоглолтоор дуусч Финлянд дахиад л 3:1-ээр хожлоо.

Re: Хоккей

PostPosted: Mon May 27, 2019 12:48 pm
by rednasca
Финляндын багийн ахлагч бүх чухал гоолыг хийлээ шүү...

Re: Хоккей

PostPosted: Wed May 29, 2019 1:24 am
by DaaGi LFC
rednasca wrote:Финляндын багийн ахлагч бүх чухал гоолыг хийлээ шүү...
Төрсөн өдөр нь байсан гэж байгаа.Ялонин гоё баг бүрдүүлжээ хүчтэй хурдтай байлаа.

Sent from my SM-G955N using Tapatalk

Re: Хоккей

PostPosted: Wed May 29, 2019 1:25 am
by DaaGi LFC
КХЛ-н оны шилдэг дасгалжуулагчаар "ЦСКА"-н Игорь Никитин тодорчээ.

Sent from my SM-G955N using Tapatalk

Re: Хоккей

PostPosted: Thu Jun 13, 2019 10:31 am
by Зак
За Сент луйс блюз Стэнлийн цом анх удаагаа авах рь дээ.

Re: Хоккей

PostPosted: Thu Jun 13, 2019 1:57 pm
by Makaveli
Бостонг талбайд нь бут ниргэлээ. Хаалгач шилдэг юмаа.

Re: Хоккей

PostPosted: Thu Jun 13, 2019 3:28 pm
by Takanohana_Nowitzki
1-р сард 31 багаас хомоол хамж байсан гэнэ шүү.

Re: Хоккей

PostPosted: Sun Dec 22, 2019 6:30 pm
by Takanohana_Nowitzki
https://www.facebook.com/143648252332905/posts/2917473354950367/
Хоккейн Оол стар гоё болдог юм шиг бнаа, ер нь үзэж байгаагүй юм бна.

Re: Хоккей

PostPosted: Mon Jan 06, 2020 10:24 am
by Зак
Идэрчүүдийн дэлхийн аваргын финалд канадчууд оросыг 4:3-аар буулгаж авлаа. Уул нь хэсгийн тоглолтод канадыг 6:0-дож байсан, энэ тоглолтод ч бас 3:1-ээр тэргүүлж байсан. Сэтгэл зүй сул л байна даа. Сүүлийн 3 минутад 3 ч тоглогч торгууль авч хүн дутуу дуусгаж байдаг.