Page 1 of 7

Хоккей

PostPosted: Tue Jan 31, 2012 11:10 am
by Nomer 10
Хоккейн сэдэв баахан нээгээд хүн ч нээх орохгүйм. Тэгэхээр ерөнхий нэг ийм сэдэв нээгээд эндээ бүх хоккейгоо(жил бүрийн НХЛ, КХЛ, дэлхийн аварга) ярьж байя. Олимпийн тоглолтын үеэр тусдаа дэд форум ажиллуулаад тэндээ олимпийн хоккейгоо ярьж болох байх.

Re: Хоккей

PostPosted: Tue Jan 31, 2012 11:26 am
by Yabraa
:eek: Би өчигдөрхөн NHL All star games болоод өнгөрч байдаг, форумд хэн ч ярихгүй юм даа гээд мэдээ уншаад сууж байлаа.
Овечкин бойкотлоод нөгөө гоё уран гоолын тэмцээндээ түрүүлж чадаагүй гээд л

Re: Хоккей

PostPosted: Tue Jan 31, 2012 11:27 am
by Nomer 10
Харин тийм ээ. Уг нь сүүлийн 3 жил дараалан тэр шагналыг авсан даа. Манай Чикагогоос Кэйн л байх шиг байсан.

Re: Хоккей

PostPosted: Wed Mar 28, 2012 10:23 am
by Turuu Bat

Re: Хоккей

PostPosted: Wed Mar 28, 2012 10:24 am
by Turuu Bat
NHL: Eastern бүсийн 8 дугаар байранд явж байсан Овечкиноор ахлуулсан Washington Capitals баг өнөөдрийн байдлаар 9-р байрлуу уналаа. Тэдний өмнө байранд Buffalo Sabres баг 86 оноотой 8-р байрлуу орж ирлээ. Тэд сүүлийн 5 дарааллсан тоглолтондоо ялаад байна. Нийслэлчүүдийн хувьд 84 оноотой бөгөөд одоо тэдэнд 5 тоглолт л үлдсэн. Хэдий 8-р шалгарч чадсан ч цаашдаа ийм орон гаран тоглолт гаргавал Плей оффт удахгүй. Энэ мэдээ нь нэг талаараа Хоккейн дэлхийн аварга ойртсон энэ үед ОХУ-н фанатуудад сайхан мэдээ байж мэдэх юм. Учир нь мэдээж Alex...

Re: Хоккей

PostPosted: Wed Mar 28, 2012 10:24 am
by Turuu Bat
NHL: Харин нөгөө бүс болох Western бүсийн багуудын хоорондох плей оффын өрсөлдөөн ширүүхэн байна. 7-11 байрнууд дахь багуудын онооны зөрүү ердөө 1-2 оноо байна. Энэ өрсөлдөөнд Dallas, Phoenix, Los Angeles, Colorado, Calgary багууд байгаа бөгөөд мөн л 4-5 тоглолт л үлдсэн.

Re: Хоккей

PostPosted: Wed Mar 28, 2012 10:54 am
by )(ottaь
НХЛ-г ч нээх сайн изэж харж чадахгуй юм. харин Оросын залуучууд болон насанд хурэгчдийн шгхсээд 2ланд нь харьялагддаг Кузнецов гэж нэг агуу гар бнаа. та нар тууний тоглолтыг харав уу. Унэн техниктэй хурдтай гар бна лээ. Бас ярилцлагууд нь ч гсн буур нэг ялагчийн сэтгэл зуйтэй.

2011 оны залуучуудийн дэлхийн аваргаар Канадын талбай дээр оросууд канадуудыг буулгаж авч аварга болход тарасенко кицын нарын хамтаар Кузнецов багийнхаа лидер нь бсан Энэ жилийн дэлхийн аваргаар ч гсн оросууд хагас шигшээд канадтай таарч буулгаж авсан. Финалд Швэдүүдэд хожигдсон. Гэхдээ урьд жилийн баг тэр чигээрээ солигдож аварга багаас ганцхан Кузнецов байсан. Унэн чухал чухал гоолуудийг хийж бсан да. Ер нь залуучуудын тувшинд Канад оросын ривал хамгийн сонирхол татхуйц бдаг.Оросууд бол бараг канадууд л алт авахгуй бол боллоо гэсэн хандлагатай бсан...

Энэ жилийн КХЛ-ийн плеиоффд Кузнецовын баг /Трактор/ Ак Барсын хучтэй багийг буулгаж аван шилдэг 4т улдээд бгаа. багаа жинхэнэ утгаар нь чирж бна да.
19хэн насандаа насанд хурэгчдийн шигшээд дуудагдаад бгаа мундаг залуу малкин дацюк, овэчкин кови нараас дутахгуй тоглогч болох нь баттай гэж бодож бна
Сочигийн олимпод од болон гялалзах бизээ.

Re: Хоккей

PostPosted: Fri Mar 30, 2012 3:17 pm
by Turuu Bat
Sain uu? Kuznetsov uchigdur bolson Avangard iin esreg togloltond 1 onovchtoi davchuulalt ugsun. Medeej tuuniig Orosiin halaag avah super od hemjeenii toglogch bolsoniig hockey sonirhogchid medej bgaa. Ene jil Traktor zugeer ch neg azaar Play off t 1 eer garch ireegui baihaa. Ak Bars iig unendee yum bolgoogui dee. Chi facebook heregledeg bol https://www.facebook.com/pages/Ice-Hock ... 0198828694
iishee orj ireerei. Tend haluuhan heleltsuuleg, margaan, medeelel soliltsyo. Udahgui NHL Play Off, Delhiin avarga eheleh ni.. yarih yum ih bn shuu

Re: Хоккей

PostPosted: Tue Apr 17, 2012 1:00 pm
by ubc
Туркийн Эрзрум хотод шайбтай хоккейн Дэлхийн аваргын 3-р дивизионы тоглолт 2012-4-15-аас 20-ны хооронд явагдаж байна. Энэ хэсэгт Монгол, Турк, Люксембург, Ирланд, Грек, Хойд Солонгосын шигшээ оролцож байна. Монголын шигшээ эхний тоглолтдоо Хойд Солонгост 2-12 гэсэн оноогоор хожигдсон бол 2 дахь тоглолтдоо эзэн баг Туркийн шигшээд 0-10 гэсэн оноогоор хожигдлоо. Дараах линкээс дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй. http://www.iihf.com/channels1112/wm-iii/statistics.html

Re: Хоккей

PostPosted: Mon May 07, 2012 2:25 pm
by Jo_amka
ЛА Кингс (хотын маань баг :ногоон:) аймар байна аа... ПО-д 8-аар гараад Ванкуверийг нухаад, 2-р шатанд 2-оор гарсан Сэнт Луйсийг шүүрдээд, одоо бүсийн аваргын төлөө 3-аар гарсан Финикстэй таарахаар болж байх шиг байна даа...

Re: Хоккей

PostPosted: Sun May 13, 2012 4:52 pm
by cali4niabat
Дэлхийн аварга манайхан хэр үзэж байнаа...

Re: Хоккей

PostPosted: Sun May 13, 2012 4:55 pm
by cali4niabat
05 сарын 13
16:15 H Helsinki Finland vs. United States of America
16:15 S Stockholm Russia vs. Czech Republic

Энэ 2 тоглолт гал гарсан тоглолт байх болно.

Re: Хоккей

PostPosted: Tue May 15, 2012 9:28 pm
by cali4niabat
Хоккей үздэг хүн энд алгаа

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 3:48 am
by <Belka>
Заза 3-р үе үзчээд юм бичье. Эхэлчлээ, Би Чехийн шигшээг хайрладаг.

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 4:57 am
by <Belka>
Чех хожлоо. Одоо хуучин цуг байсан орон болох Словакаа аргалчих байлгүй дээ. Michael Handzus энэ тэр бол урж хая

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 10:20 am
by Зак
<Belka> wrote:Чех хожлоо. Одоо хуучин цуг байсан орон болох Словакаа аргалчих байлгүй дээ. Michael Handzus энэ тэр бол урж хая

Чех Словакийг хожиж чадна гэдэг тийм ч баттай зүйл биш. Тэр жил Словак түрүүлэхдээ Чехийг нулиад түрүүлж байсан санагдана. Ер нь ч Словакууд Чехтэйгээ үзэхээр шүдээ зуугаад үздэг юм шиг байна лээ. Яг л хөлбөмбөгийн дерби шиг.
Өчигдрийн тоглолтууд ер нь л сайхан болсон. Ёстой л шайб бүрийн төлөө алалцсан. Канадчууд одоо өөрсдөдөө л гомдохоос доо. Уул нь шанс зөндөө гарсан. Словакууд хамгаалалтаас сөрөг хийж 2 гоол хийснээс хойш гэнэтхэн ухаан орж 3 гоол хийгээд тайвширсан. Бүр 3-ын эсрэг 5-уулаа байж зөрүүгээ холдуулах гэж улайрахгүй байж байгаад дахиж сөргөөр алдаад тоглолтын төгсгөлд ахлагч нь 5 мин-аар торгуулж түүнээсээ болоод шокны гоол алдаад л гэнэтхэн ухаан орох шиг болсон. Цаг дуусах гэж байсан хэдхэн минутад 4-үүлээ, дараа нь хаалгачаа гаргаад 5-уулаа тоглоход л жинхэнэ Канадчуудын тоглолт харагдах шиг болсон. Европын 4 баг үлдлээ. Ах нар маань Фин-ийг аргалчих байх. Финалд уул нь Шведтэй тоглосон бол жинхэнэ гал гарах байсан юм даа. Швед, Америкууд аймаар байсан. Довтлоод л байсан, довтлоод л байсан харамсалтай нь үр дүн эсрэгээрээ. Ер нь хөлбөмбөг, хоккейд хамгаалж тоглосон нь ялдаг байдал хэвшил болоод байна уу даа.

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 2:39 pm
by bayarkhuu
Словакууд Чехийн эсрэг тоглохдоо их хичээдэг харин Чехүүд тийм биш...Яг л Украйн-Орос хоёр шиг...
Словакууд хоёрхон жилийн өмнө хоккей хөлбөмбөгөөр Чехүүдийг нухсан...
Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар Чех Словакыг нутагт нь хожсон...
Онгоцны ослоор амь үрэгдсэн гурвынхаа төлөө Чехүүд хичээж байгаа...

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 3:18 pm
by <Belka>
bayarkhuu wrote:Словакууд Чехийн эсрэг тоглохдоо их хичээдэг харин Чехүүд тийм биш...Яг л Украйн-Орос хоёр шиг...
Словакууд хоёрхон жилийн өмнө хоккей хөлбөмбөгөөр Чехүүдийг нухсан...
Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар Чех Словакыг нутагт нь хожсон...
Онгоцны ослоор амь үрэгдсэн гурвынхаа төлөө Чехүүд хичээж байгаа...

Чехүүд ч гэсэн хичээдэг шүү дээ Баярхүү?
Ямар онцлогтой хүмүүс бэ гэдгийг чи бид 2ын хамарнаас гарах нус хүртэл мэдэж байгаа шд уул нь.

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 6:42 pm
by bayarkhuu
<Belka> wrote:
bayarkhuu wrote:Словакууд Чехийн эсрэг тоглохдоо их хичээдэг харин Чехүүд тийм биш...Яг л Украйн-Орос хоёр шиг...
Словакууд хоёрхон жилийн өмнө хоккей хөлбөмбөгөөр Чехүүдийг нухсан...
Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар Чех Словакыг нутагт нь хожсон...
Онгоцны ослоор амь үрэгдсэн гурвынхаа төлөө Чехүүд хичээж байгаа...

Чехүүд ч гэсэн хичээдэг шүү дээ Баярхүү?
Ямар онцлогтой хүмүүс бэ гэдгийг чи бид 2ын хамарнаас гарах нус хүртэл мэдэж байгаа шд уул нь.

Чехүүд бааварлаад байдымаа

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 7:55 pm
by uundaa
ёооо, өчигдөр юу болоод өнгөрчихвөө, бүх тоглолтонд нь бараг сүүлийн минутанд гоол орчихдог юм даа, Канад, АНУ, Швед байхгүй шүү. Гоё дэлхийн аварга болж байна дааа

Re: Хоккей

PostPosted: Fri May 18, 2012 8:17 pm
by <Belka>
Орос шигшээ их мундаг байна лээ дээ.
Маргааш харин Финляндыг бараг хожих байх гэж таамаглаад байна шд.
Финлянд ч бас зохион байгуулж байгаа орон ер нь хаанахтай ч Хоккей ярих баг шүү дээ.

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2012 7:45 pm
by Зак
Оросууд 1-р үеийн эхний 10 минутын байдлаар 0:1-р хожигдож байна. Финүүд алсын цохилт хийсэн нь хамгаалагчийн цохиурт ойгоод орчихлоо.

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2012 7:54 pm
by Зак
Малкин 1:1

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2012 7:59 pm
by Зак
Малкин РР-д дахиж хийгээд 2:1. Малкин үнэхээр сайн байна.

Re: Хоккей

PostPosted: Sat May 19, 2012 8:02 pm
by Зак
За. Эхний үе 2:1. Малкин энэ жил Овечкинээс бүх юмаараа илүү байна.