Page 1 of 1

NHL 2011-2012

PostPosted: Tue Oct 11, 2011 4:10 pm
by Yes Man
Зиа шинэхэн улирал эхэлчлээ..... Манай Монголчууд 70, 80 иад онд ид сонирхдог байсан даа, одоо сонирхож үздэг хүн цөөхөн болж.......

Re: NHL 2011-2012

PostPosted: Tue Oct 11, 2011 4:24 pm
by Yes Man
Image

Өнгөрсөн улиралын аварга баг Бостон Бруинс шинэ улиралдаа талбай дээрээ Филаделфиаг хүлээн авсан ч ялагдал хүлээсэн юм..... Уг тоглолтын эхний гоолыг Бостон -гоос Брэд Марченд поуэр плэй буюу торгуулын минутанд Тэйлор Сегүн, Жоё Корв нарын дамжуулалтаар хийсэн ч Фила нэгдүгээр үе дуусахаас хэдхэн секунтийн өмнө дараалсан хоёр гоол оруулжээ..... Эхний гоолыг Клауд Гироукс оруулсан бол эцсийн гоолыг Якуб Ворачек хийжээ..... Клауд Гироукс -ын гоол дээр гурван жил NHL -д тоглоогүй байж байгаад энэ жил буцаж ирсэн Чехийн алдарт Яромер Ягр дамжуулалт өгсөнөөр 1600 дахь оноогоо авсан байна....

39 настай Яромер Ягр хэрвээ энэ улиралд дахин 41 оноо авч чадвал НХЛ -ийн бүх цаг үеийн нийт оноо авагчдын дунд 8-д байгаа Жоё Сакич -ийн амжилттай зэрэгцэх боломжтой юм......

Re: NHL 2011-2012

PostPosted: Fri Nov 04, 2011 5:33 pm
by Tsagaan-Uvgun
За энийг чинь л эрчүүдийн спорт гээд бгаа юм шүү дээ. Энэ жил ч сонирхолтой болж мэднэ шүү. Миний хувьд Ягр хэр тоглох нь сонин байна. оросод нэлээн удаад эргэн ирлээ. Капиталсыг 5.6 жил дэмжиж байна хэр тоглохын бгаан. уул нь улиралыг аймаар эхэлж бна шүү. Явцын дунд суучихгүй бол. Залуучуудаас Сэйнт Луйсын ОШи-г харна даа.

Re: NHL 2011-2012

PostPosted: Tue Jan 24, 2012 7:47 pm
by Mr Chelski
Детройт Ред Уингз

(Детройт)

3 : 1

Сент-Луис Блюз

(Сент-Луис)
Павел Дацюк,Иоханн Франзен,Никлас Кронвал нарын шайбаар хожиж,баруун бүсийг 49 тоглолтонд 67 оноотой тэргүүлж байна...гэртээ дараалан 16 яллаа,сүүлийн 7 тоглолт дараалан хожлоо,дараалан 20 ялж чадвал бүх цаг үеийн рекордтой зэрэгцэнэ..Жой Луйс Аренадаа босоо хэвээр....

Re: NHL 2011-2012

PostPosted: Tue Jan 24, 2012 7:50 pm
by Mr Chelski
Дараагийн тоглолтонд Стэнлийн цомд манайхаас олон түрүүлсэн 2 багийн нэг болох Канадуудын гэрт нь...

Re: NHL 2011-2012

PostPosted: Mon Feb 13, 2012 12:22 pm
by Mr Chelski
History in the making...
Жо Луйс Аренадаа 20 дараалан ялснаар тэртээ 35 жилийн өмнөх Филаделфиа Флайрс,Бостон Бруйнзын амжилтыг давтлаа...
2-14нд Далласыг талбайдаа ялбал рекордыг дангаараа эзэмшинэ гэжүгаа...
Филаделдиа 3-4 Детройт

Re: NHL 2011-2012

PostPosted: Wed Mar 21, 2012 10:19 am
by Tsagaan-Uvgun
Энэ жил О'ши тэргүүтэй Сэйнт Луйсийнхан сайн байнаа. дээшээ гараад яах бол доо

Re: NHL 2011-2012

PostPosted: Tue Apr 10, 2012 5:21 pm
by Yes Man
Image

2012 оны НХЛ буюу Америкийн үндэсний хоккэйн лигийн тэмцээний плэй оффын тоглолтууд эхлэхэд хэдхэн хоног л үлдээд байна..... Ингээд дээрх зургийн дараалалаар багууд хоорондоо таарсан бөгөөд Стенлийн цомын төлөөх баруун, зүүн бүсээс шалгарч үлдсэн шилдэг 16 баг үлдээд байна......

Хамгийн өндөр амжилтыг нийт улиралын турш 51 хожиж, 22 хожигдож, 9 тэнцсэн Ванкувер Канукс баг 111 оноогоор баруун бүсийг итгэлтэй тэргүүлсэн..... Улиралын турш тун гайхалтай байсан Сэнт Лиюс Блүйс улиралын сүүлийн 10 тоглолтонд 4-3-3 гэсэн тааруухан амжилт үзүүлсэнээс болж урдаа Ванкувер -ийг алдаж 109 оноотой хоёрт баруун бүсд орсон...
Харин зүүн бүсийн тэргүүлэгчээр Нью Ёорк Рэнжерс мөн 109 оноотой тодорчээ..... Тэд сүүлийн хоёр тоглолтонд Питсбург, Вашингтонд дараалан хожигдсон нь НХЛ -ийг тэргүүлэх боломжыг нь хийсгэсэн байх юм......

Канадын алдарт од Сидне Кросби болон Оросын Евгини Малкин нараар толгойлуулсан Питсбург Стийлерс лидер тоглогч Кросби -г нилээн удаан амраасаны дараах эргэн ирэлттэй нь зэрэгцээд сэргэн мандсан ч ердөө ганц оноо дутаж Нью Ёорк Рэнжерс -ийн дараа бичигджээ..... Хэдийгээр улиралын сүүлд Бостон, Нью Ёорк Рэнжерс, Филаделфиа багуудыг хожсон ч гурван сарын сүүлээр Нью Ёорк Айсландерс гэх зүүн бүсийн дороос хоёрт явж байгаа багт хоёр дараалж хожигдсон нь тэднийг 4 -өөр гарах том түлхэц боллоо.....

Өнгөрсөн жилийн аваргууд улиралыг тун эрч муутай эхлүүлсэн ч яван чангарсаар Норт Ийст дивизоныхоо аваргаар 102 оноотой тодорч бүсдээ хоёрт бичигдлээ..... Өнгөрсөн хоёр жилд зүүний сул багуудын нэг байсан Флорайда Саут Ийст дивизоныг 94 оноотойгоор тэргүүлж гуравт үсэрсэн байна..... Харин Атлантик дивизоны Филаделфиа болон Нью Жерси нар ердөө ганц онооны заагаар буюу 103, 102 оноогоор плэй оффын 5,6 дугаар байрт оржээ..... Тэдний араас сүүлийн хэдэн жилд тогтмол плэй оффт шалгарч байгаа Вашингтон болон Оттава багууд адил 92 оноогоор 7, 8 байруудад оржээ......

Баруун бүст сул дивизоноо 97 оноогоор тэргүүлсэн Финикс гуравт бичигдсэн бол 104 оноо авсан ч Сент Лиюс -ийн дараа бичигдэж байгаа Нэйшвель хамгийн азгүй буюу дөрөвдүгээр байрт оржээ..... Харин Детройт, Чикаго зэрэг сайчуул 102, 101 оноогоор доор нь бичигдсэн байна.... Харин Сан Хосе Шаркс баг улиралын сүүлийн хоёр тоглолтоо Лос Анжлес -тэй хийж хоёр хожил авсанаар тэдний дээр 96 оноотой шалгарсан бол Лос Анжлес 95 оноогоор 8 -д оржээ.....

Re: NHL 2011-2012

PostPosted: Wed Apr 11, 2012 3:34 pm
by hosko
Энэ жил ч миний муу Коларадо ч явсангүй дээ... Яг ч тэгээд бас тоглолтуудыг нь шууд ч үзэж амжихгүй явсаар байтал л улиралын тоглолт дуусчих юм даа...

Re: NHL 2011-2012

PostPosted: Fri Apr 27, 2012 12:45 pm
by mig28
П.Офф ийн эхний шат сонирхолтой болж өнгөрлөө.
Зүүн бүсийн 3 цуврал 7 тоглолтоор шийдэгдлээ.
Чөтгөрүүд маань 7дахь тоглолтоо айлын талбай дээр хииж 2-0 оор тэргүүлж басан боловч 3-р үед 2 гоол алдсанаар үндсэн цагт 2-2 тэнцэж, 2 ч нэмэлт цаг сунгаж, эхний гоолыг хиисэн тоглолтын гол баатар Adam Henrique гоолдсоноор дараагийн шатанд үлдлээ.

Re: NHL 2011-2012

PostPosted: Fri Apr 27, 2012 12:48 pm
by mig28
баруун бүс хагас шигшээ

St. Louis Blues vs. LA Kings

Phoenix Coyotes vs. Nashville Predators

зүүн бүс хагас шигшээ

New York Rangers vs. Washington Capitals

Philadelphia Flyers vs. New Jersey Devils

Re: NHL 2011-2012

PostPosted: Wed May 16, 2012 10:06 pm
by Jo_amka
Энэ 8-аар гарсан ЛА Кингз бүүр лааж байна аа... Айлын талбай дээр ямар ч сайн тоглодог юм... Түүх бүтээгээсэй...

Re: NHL 2011-2012

PostPosted: Sat May 26, 2012 11:10 am
by mig28
чөтгөрүүд маан Adam Henrique ийн нэмэлт цагт хийсэн гоолоор Рэнжирсийг хожлоо........Аваргын төлөө нөгөөх хасагдах шатанд ганц л хожигдол амссан ЛЭ гийн хаадуудтай тоглоно ирэх Пүрэв гаригт эхний тоглолт болно.....

Re: NHL 2011-2012

PostPosted: Sat May 26, 2012 11:32 am
by Norman_Whiteside
Go kings, screw the devils

Re: NHL 2011-2012

PostPosted: Sat May 26, 2012 8:55 pm
by Чуугий
Ковальчук маани Стэнли цомын төлөө тоглохоор болчоо шив.
Тултал нь дэмжнээ.

Re: NHL 2011-2012

PostPosted: Sun Jun 10, 2012 11:39 am
by otgoo99
Сая тэнцэхээр нь оо с д а гэж бодож байлаа. Тэр сүүлд шахахад эвгүй 2 цохиж бнаа. Тэр сүүлийн шидэлт дээд булан чиглээд ... Тоглолт иргээд бгаан бишүү.

Re: NHL 2011-2012

PostPosted: Tue Jun 12, 2012 7:29 pm
by Jo_amka
За ёстой аймар аварга авжээ... Түүх бүтээчлээ шүү... Баяр хүргэе :-D :-D

Re: NHL 2011-2012

PostPosted: Wed Jun 13, 2012 2:26 am
by o_baatar316
8 аар гараад аврага авсан гээд бөөн юм болж байгаа бололтой.

Re: NHL 2011-2012

PostPosted: Wed Jun 13, 2012 9:44 am
by rednasca
8-аар л гарсан болохоос тоглолтын агуулга угаасаа өндөр байсан юм биш үү?...
хүснэгт харсан чинь нэмэлт цагт ялагдсан нь маш их байна лээ...

Re: NHL 2011-2012

PostPosted: Wed Jun 13, 2012 11:14 pm
by Jo_amka
Тоглолтын агуулга ч сайн байсан шүү... ПО-д тэхдээ арай л аймар тоглочлоо... 4-1 4-0 4-1 4-2 гээд л... Финалын сүүлийн тоглолтон дээрээ 6-1дэж хожоод л... Сүрийг үзүүлж байна лээ...