Уран гулгалт

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Уран гулгалт

Postby SimonE » Wed Jun 30, 2010 12:02 pm

Image
Уран гулгалт нь Олимпийн наадамд багтдаг өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл юм. Гулгагчид нь ганцаарчилсан, хосоороо, мөн бүлгээрээ гэсэн хэлбэрүүдээр аливаа тэмцээн уралдаанд оролцох ба мөсөн талбай дээр үсрэлт, эргэлт, алхамтууд гэх мэт хэцүү үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Бусад сонирхогчын спортын жишгээр, гулгагчид нь бага наснаасаа хот, улс, олон улсын тэмцүүнүүдэд оролцож улмаар эцсийн буюу дээд оргил Олимпийн наадамд оролцох байдаг.

Image
Уран гулгалтын спортын гол зохицуулагч байгууллага "The International Skating Union" (ISU=Олон улсын уран гулгалтын холбоо) бөгөөд энэ нь байгуулага нь олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах эрх олгох болон тэдгээрийн шүүлтийн системийг батлан гаргадаг. Томоохон уралдаан тэмцээнүүдэд: Өвлийн олимпийн наадам, Насанд хүрэгч ба өсвөрийн Дэлхийн аварга, Европын аварга, 4 тивийн аварга, ISU Гран При цувралууд зэрэг тэмцээнүүд орно.




Үндсэн төрлүүд:

* "Ганцаарчилсан төрөл" нь дотроо эрэгтэй, эмэгтэй гулгагч гэсэн 2 ангилалтай бөгөөд тэдгээр нь мөсөн талбай дээр jump (үсрэлт) ,spin (эргэлт), step sequences (алхамтууд), spirals болон бусад элементүүдийг гүйцэтгэдэг.

* "Хосын төрөл"-д эрэгтэй, эмэгтэй тамирчид хосоороо оролцох ба тэдгээр нь ганцаарчилсан төрөлд гүйцэтгэдэг элементүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэх болон мөн хосын төрөлд зориулагдсан тусгай элементүүд гүйцэтгэнэ. Тухайлбал: throw jumps (шидэлтэй үсрэлт буюу эрэгтэй нь шидэх үед эмэгтэй нь агаарт эргээд буух), lifts (Өргөлт буюу эрэгтэй нь эмэгтэйгээ толгойноосоо дээш өргөх), pair spins (хосын эргэлт буюу хоёулаа хамтран гүйцэтгэдэг эргэлт), death spirals болон мөн бусад элементүүдийг гүйцэтгэнэ.

* "Бүжгийн төрөл" нь мөн хосоороо оролцох боловч хосын төрлөөс ялгаатай тал нь илүү хэмнэллэг аян дээр бүжгийн хөдөлгөөнүүд гүйцэтгэдэг тул хөлийн ажиллагаа илүү шаарддаг. Мөн өргөлт нь хосын төрөл шиг толгойноос дээш биш мөрнөөс дээш өргөхийг зөвшөөрдөг.
Last edited by SimonE on Wed Jun 30, 2010 2:24 pm, edited 6 times in total.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby Батгэрэл » Wed Jun 30, 2010 12:14 pm

Чи Милан уу?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Уран гулгалт

Postby SimonE » Wed Jun 30, 2010 3:28 pm

Тэшүүр

Image

Тэшүүр нь ир ба гуталнаас бүрдэнэ. Ир буюу төмөр нь гутлын уланд эрэг, боолтоор бэхлэгдсэн байдаг. Уран гулгагчдын тэшүүр нь хоккейн тэшүүрээс арай өргөн бөгөөд тэшүүрний ирний урд хэсэг нь шүдэрхэг байдаг (үүнийг "toe pick" гэж нэрлэдэг). Энэ шүдэрхэг хэсгийг үсрэлт хийхэд ашигладаг ба харин эргэлтэнд (spin) хэрэг болохгүй.

Бүжгийн төрлийн гулгагчдын тэшүүр нь бусад төрлийн гулгагчдын тэшүүрээс ар талаасаа нэг инч орчим богинохон байдаг. Энэ нь мэдээж хэрэг тэдний бүжгийн хөдөлгөөний дундуур ярвигтай хөлийн ажиллагаа их гүйцэтгэдэгтэй холбоотой.

Тэшүүр нь мөсөн дээгүүр явахад зориулагдсан учраас өөр газраар явбал тэшүүр бохир болохоос гадна тэшүүрний ир нь тухайн явсан газраа зурж, гэмтэж магадгүй байдаг. Гэхдээ гулгагчдад шаардлага гарвал мөсөн талбайгаас гарч ирээд хатуу хуванцар бүхий зориулалтын хамгаалалт давхар өмсдөг. Бас зөөлөн материалаар хийгдсэн хамгаалалтыг тэшүүрнийхээ ирийг зэврүүлэхгүйн тулд өмсөөгүй үедээ угладаг.



Image
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby Hinomi » Thu Jul 01, 2010 11:03 am

Уран гулгалтаа гэж... Гоё спорт шүү. Эрэгтэй, эмэгтэй спортын, бүжгийн ганцаарчилсан ба хосын гээд л. Надын хувьд спортын ганцаарчилсан төрөл нь арай илүү сонирхолтой байдаг.

Дээхэн үед оросууд энэ спортод агуу байж билээ. Одоо ч байхгүй болждээ. Евгений Плющенко - н сүүлд олимпод алтан медалиа спортын бус аргаар алдаж байна лээ.

Сүүлийн үед уран гулгалтын ганцаарчилсан эмэгтэйчүүд төрөлд Ази болон Ази гаралтай охидууд илүү байна лээ. Магадгүй дараагийн олимпод тэд бас сайн оролцох байх. Оросоос миний ганц найдлага тавьж байгаа уран гулгагч охин бол Ксения Макарова гэдэг охин юм.
За тэгэхээр 2014 Оросын Сочид болох өвлийн олимпд энэ охин эмэгтэй ганцаарчилсанд дажгүй амжилт үзүүлэн гэж би бодож байгаа.
Image
Даанч нөгөө аймаар Ким Юу На, Мао Асадо нтр байхад мэдээж түрүүлэхгүй л байх л даа. :ногоон:
Born in Mongolia!
User avatar
Hinomi
 
Posts: 17
Joined: Fri Jun 18, 2010 5:33 pm
Location: УБ

Re: Уран гулгалт

Postby ABC » Thu Jul 01, 2010 8:36 pm

өө би зөвхөн тэр хангүг охиноо л хардаг улаан фэн нь гэж бодож байсан чинь үгүй юм байна.
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Уран гулгалт

Postby Realist » Thu Jul 01, 2010 8:37 pm

Милан өөр нэрээр орж иржгаамуу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Уран гулгалт

Postby Miro Klose » Thu Jul 01, 2010 8:40 pm

Евгений Плющенко дараа нь гоё хэлсэн л дээ 3-ын эргэлт хийгээгүй аварга авахыг анх удаа харлаа гэж.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Уран гулгалт

Postby SimonE » Fri Jul 02, 2010 11:48 am

Үндсэн үсрэлтүүд
Image

Мэдээж үсрэлт (jump) нь уран гулгалтын хамгийн чухал элемент билээ. Уран гулгалтад 6-н үндсэн үсрэлт байх бөгөөд товчхондоо: Уран гулгагч газраас хөндийрөөд, агаарт тодорхой тоогоор эргээд, газардах үйл явцыг үсрэлт гэж нэрлэдэг.

- Агаарт хөөрөх (Take off) нь гулгагч аль нэг хөлнөөсөө тулгуур аван (нөгөө хөлнөөс тусламж авч болно) газраас агаарт хөөрөх буюу үсрэх. Үндсэн 6-н үсрэлтийг хооронд нь агаарт хөөрөх байдлаар нь ялгадаг. Харин эргэх ба газардахь нь бараг адилхан.

- Эргэх (Rotations) нь агаарт хөөрөөд улмаар газардах хүртэл тодорхой тоогоор эргэх үйлдэл бөгөөд ихэнхдээ цагын зүүний эсрэг эргэдэг. Мөн 1 эргэвэл single, 2 - double, 3- triple, 4-quadruple гэж нэрлэнэ.

- Газардах (Landing) нь агаарт тодорхой тоогоор эргээд улмаар баруун хөл дээрээ арагшаа харсан байдлаар буух үйлдэл юм. Бүх үндсэн 6 үсрэлтийн хувьд адилхан.



Үндсэн үсрэлтүүдийг дотор нь 2 ангилдаг.

Тоe Jumps үсрэлтүүд нь тулгуур авч буй хөлнийи нөгөө хөлний tоe pick нээс тусламж авдаг буюу 2 хөлөө ашигладаг.
-Toe loops
- Flips
- Lutzes


Edge Jumps үсрэлтүүд нь нөгөө хөлнөөсөө тусламж авдаггүй
-Salchow
-Loops
-Axels
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Fri Jul 02, 2010 12:10 pm

Аxels
Image

Axel үсрэлт нь мэдээж хэрэг олж харахад хамгийн хялбар буюу үндсэн 6-н үсрэлтээс урагшаа харж үсэрдэг ганц үсрэлт юм. Энэ үсрэлтийг анх Норвегийн Axel Paulsen хэмээх уран гулгагч 1882 онд гүйцэтгэсэн тул түүний нэрээр ийнхүү нэрлэжээ. Хэдийгээр үзэж байгаа хүмүүст олж харахад хялбар боловч бусад үсрэлтээс хагас эргэлт илүү хийдэг тул гулгагчдын хувьд гүйцэтгэхэд хамгийн хэцүү үсрэлт юм.
Гүйцэтгэхдээ: Зүүн хөлийн тэшүүрийн гадар ирмэгээс хөөрч, цагын зүүны эсрэг чиглэлд эргээд, баруун хөлийн тэшүүрийн гадар ирмэгээр газардана. Цагын зүүний эерэг чиглэлд ч гүйцэтгэж болно. Double Axel ийг гулгагчид ихэвчлэн гүйцэтгэдэг ба Triple Axel ийг хоёрхон япон эмэгтэй уран гулгагч гүйцэтгэсэн. Харин Quadruple Axel ийг эрэгтэй гулгагчид ч гүйцэтгэж байгаагүй.



Видео хичээл нь http://www.youtube.com/watch?v=K1uExF0c ... re=related
http://www.youtube.com/watch?v=ik_-azVq ... =1&index=6
Last edited by SimonE on Mon Jul 05, 2010 4:19 pm, edited 11 times in total.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby Makaveli » Fri Jul 02, 2010 12:14 pm

Гоё сэдэв, сайхан мэдээллүүд байна. Амжилт хүсье. Нэмээд байгаарай Миланистаа :-D :D
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Уран гулгалт

Postby SimonE » Fri Jul 02, 2010 5:41 pm

Salchow
Image

Хэдийгээр энэ үсрэлтийг гулгагчид төдийлөн хийгээд байдаггүй ч, мөн л олж харахад амархан үсрэлтүүдийн нэг юм. Энэ үсрэлтийг 1909 онд Шведийн гулгагч Ulrich Salchow зохиожээ.
Гүйцэтгэхдээ: арагшаа харсан байрлалаас зүүн хөлний тэшүүрийн дотор ирмэгээс тулгуур аван хөөрч, цагын зүүний эсрэг эргээд, мөн л баруун хөлийн тэшүүрийн гадар ирмэгээр газардана. Хэрэв цагын зүүний эерэг чиглэлд эргэвэл яг эсэргээр байна гэсэн үг. Хөөрөх үедээ баруун хөлөө түр газар байрлуулахыг зөвшөөрдөг, гэхдээ түлхэлт авах ёсгүй. Өөрөөр хэлбэл 2 хөлөөрөө алцайх маягын зогсолтоос зүүн хөлөөрөө тулгуур аван үсэрнэ гэсэн үг.

Видео хичээл нь : http://www.youtube.com/watch?v=YCdq7cAv ... re=channel
Last edited by SimonE on Mon Jul 05, 2010 5:14 pm, edited 1 time in total.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Mon Jul 05, 2010 5:10 pm

Flip & Lutz

Энэ 2 үсрэлтийг ихэнхдээ цагын зүүний эсрэг чиглэлд эргэж, гүйцэтгэдэг. Үсрэхийн өмнө, зүүн хөлөө урдаа бага зэрэг доош нь нугалаад, харин баруун хөлөө хойно нь сул өргөж, арагшаа харсан байрлалтай гулгаж байх ёстой. Тэгээд яг үсрэх үедээ, Flip нь зүүн хөлийн тэшүүрийн дотор ирмэгээс, Lutz нь тэшүүрийн гадар ирмэгээс тулгуур авч, мөн сул байсан баруун хөлийн тэшүүрийн toe pick ээр түлхэлт өгөн үсэрнэ. Улмаар агаар дээр тодорхой тоогоор эргээд буцаад баруун хөлийн тэшүүрийн гадар хэсгээр газардана.

Lutzes ийг Австрийн уран гулгагч Alois Lutz 1913 онд зохиосон бол харин Flip ийг зохиогч нь тодорхойгүй байдаг.
Энэ 2 үсрэлт нь гүйцэтгэхэд ч, харахад ч их адилхан ба анх харж буй хүнд бараг ялгагдахгүй. Харин тулгуур авч буй зүүн хөлийг нь сайн ажиглавал, Lutz нь гадар ирмэгээс тулгуур авдаг тул зүүн хөлөө бие рүүгээ хазайлгаж өгч байгаа харин Flip нь бараг шууд тэгшхэн байдлаас үсэрч байгаа.

http://www.youtube.com/watch?v=u-JDIGUkEok
http://www.youtube.com/watch?v=lB0av7SPlqw
http://www.youtube.com/watch?v=GFs8ZXx9 ... re=related
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Tue Jul 06, 2010 3:25 pm

2010-2011 оны улирлын томохоон тэмцээнүүдийн хуваарь

Гран При цувралууд:
-NHK Trophy Japan Япон улс, Нагоя хот, 10 сарын 22-24 хооронд

-Skate Canada International Канад улс, Онтарио муж, Кинстон хот 10 сарын 29-31

-Cup of China Хятад улс, Бээжин хот, 11 сарын 5-7 хооронд

-Skate America Америк нэгдсэн улс, Орегон муж, Портланд хот, 11 сарын 12-14 хооронд

-Rostelecom Cup Russia Орос улс, Москва хот, 11 сарын 19-21 хооронд

-Trophée Eric Bompard Франц улс, Парис хот, 11 сарын 26-28 хооронд

-Grand Prix Final Хятад улс, Бээжин хот, 12 сарын 9-12 хооронд


Европын аварга
2011 оны 1 сарын 23-30 хооронд Швейцарийн Bern хотноо

4 тивийн аварга
2011 оны 2 сарын 15-20 хооронд Хядтын Тайванд

Дэлхийн аварга
2011 оны 3 сарын 21-27 хооронд Японы Токио хотноо
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Tue Jul 06, 2010 4:12 pm

Гол Паваритууд


Mao Asadа
Image

Улс: Япон
Нас: 19
Өндөр: 1.63м
Дасгалжуулагч: Tatiana Tarasova
Клуб: Chukyo University

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 205.50
Богино үзүүлбэр: 75.84
Чөлөөт үзүүлбэр: 133.13

Амжилтууд
2010 оны Олимпийн мөнгө,
2008, 2010 дэлхийн аварга
2 удаагын 4 тивийн аварга
2 удаагын Гран При финал аварга
4 удаагын Японы аварга
дэлхийн чансаанд 3 дугаар байранд бичигддэг
Ирэх хэдэн жилд болон 2014 олимпийн гол Паварит



Joannie Rochette
Image

Улс: Канад
Нас: 24
Өндөр: 1.58м
Дасгалжуулагч: Manon Perron
Клуб: CPA Berthierville

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 202.64
Богино үзүүлбэр: 71.36
Чөлөөт үзүүлбэр: 131.28

Амжилтууд
2010 оны Олимпийн хүрэл
2009 оны дэлхийн аваргын мөнгө
2 удаагын 4 тивийн аваргын мөнгө
2004 оны Гран При Финал хүрэл
6 удаагын канадын аварга
дэлхийн чансаанд 2 дугаар байранд бичигддэг







Miki Ando
Image

Улс: Япон
Нас: 22
Өндөр: 1.62м
Дасгалжуулагч: Nikolai Morozov
Клуб: Chukyo University

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 195.09
Богино үзүүлбэр: 67.98
Чөлөөт үзүүлбэр: 127.11

Амжилтууд
2007 оны дэлхийн аварга
2 удаагын Японы аварга
дэлхийн чансаанд 4 дүгээр байранд бичигддэг






Laura Lepisto
Image

Улс: Финланд
Нас: 22
Өндөр: 1.62м
Дасгалжуулагч: Virpi Horttana
Клуб: Espoon Jäätaiturit

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 187.47
Богино үзүүлбэр: 64.30
Чөлөөт үзүүлбэр: 126.21

Амжилтууд
2010 оны Дэлхийн аваргын мөнгө
2009 оны Европын аварга
2010 оны Финландын аварга
дэлхийн чансаанд 5 дугаар байранд бичигддэг






Carolina Kostner
Image

Улс: Итали
Нас: 23
Өндөр: 1.69м
Дасгалжуулагч: Frank Carroll
Клуб: GS Fiamme Azzurre

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 184.68
Богино үзүүлбэр: 67.15
Чөлөөт үзүүлбэр: 120.40


Амжилтууд
дэлхийн аваргын мөнгө, хүрэл
3 удаагын европын аварга
2 удаагын Гран При финал хүрэл медальт
дэлхийн чансаанд 6 дугаар байранд бичигддэг
Last edited by SimonE on Tue Jul 06, 2010 4:57 pm, edited 6 times in total.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Tue Jul 06, 2010 4:19 pm

Ирээдүйтэй гулгагчид

Mirai Nagasu
Image

Улс: Америк
Нас: 17
Өндөр: 1.61м
Дасгалжуулагч: Frank Carroll
Клуб: Pasadena FSC

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 190.15
Богино үзүүлбэр: 70.40
Чөлөөт үзүүлбэр: 126.39





Rachael Flatt
Image

Улс: Америк
Нас: 17
Өндөр: 1.57м
Дасгалжуулагч: Tom Zakrajsek
Клуб: Broadmoor SC

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 182.49
Богино үзүүлбэр: 64.64
Чөлөөт үзүүлбэр: 117.85
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Tue Jul 06, 2010 4:37 pm

Гол паваритууд


Evan Lysacek
Image

Улс: Америк
Нас: 25
Өндөр: 1.88м
Дасгалжуулагч: Frank Carroll
Клуб: DuPage FSC

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 257.67
Богино үзүүлбэр: 90.30
Чөлөөт үзүүлбэр: 167.37

Амжилтууд
2010 оны олимпийн аварга
2009 оны дэлхийн аварга
2 удаагын 4 тивийн аварга
2009/2010 Гран При финал аварга
2 удаагын америкийн аварга
дэлхийн чансаанд 4 дүгээр байранд бичигддэг





Daisuke Takahashi
Image

Улс: Япон
Нас: 24
Өндөр: 1.65м
Дасгалжуулагч: Utako Nagamitsu
Клуб: Kansai University SC

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 264.41 (дэлхийн рекорд)
Богино үзүүлбэр: 90.25
Чөлөөт үзүүлбэр: 175.84 (дэлхийн рекорд)

Амжилтууд
2010 оны олимпийн хүрэл
2010 оны дэлхийн аварга, 2007 оны мөнгө
2008 оны 4 тивийн аварга
4 удаагын японы аварга
дэлхийн чансаанд 13 дугаар байранд бичигддэг




Patrick Chan
Image

Улс: Канад
Нас: 19
Өндөр: 1.70м
Дасгалжуулагч: Lori Nichol
Клуб: Granite Club

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 249.19
Богино үзүүлбэр: 88.90
Чөлөөт үзүүлбэр: 160.30

Амжилтууд
2009, 2010 оны дэлхийн аваргын мөнгө
2009 оны 4 тивийн аварга
3 удаагын канадын аварга
дэлхийн чансаанд 7 дугаар байранд бичигддэг



Brian Joubert
Image

Улс: Франц
Нас: 25
Өндөр: 1.79м
Дасгалжуулагч: тодорхойгүй
Клуб: Club France F.F.S.G.

Хувийн дээд амжилт
Нийлбэр дүнгээр: 241.74
Богино үзүүлбэр: 88.55
Чөлөөт үзүүлбэр: 160.13

Амжилтууд
2007 оны дэлхийн аварга
3 удаагын европын аварга
6 удаагын францын аварга
дэлхийн чансаанд 6 дугаар байранд бичигддэг


Эдгээр гулгагчдаас гадна нас нь явж байгаа болон зодог тайлах дөхсөн Evgeni Plushenko, Stéphane Lambiel, Johnny Weir, Yu-Na Kim гэх мэт сайн гулгагчид бий...
Last edited by SimonE on Tue Jul 06, 2010 5:06 pm, edited 7 times in total.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby Г.Баяраа » Tue Jul 06, 2010 4:39 pm

Ким Ю На яасан вэ !? сүүлийн үеийн мэдээлэл хэрэгтэй байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Уран гулгалт

Postby SimonE » Wed Jul 07, 2010 11:39 am

:eek:
Last edited by SimonE on Tue Jul 20, 2010 11:47 am, edited 1 time in total.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Mon Jul 19, 2010 12:21 pm

Дэлхийн чансааг тэргүүлэгч Yu-Na Kim ирэх улирлын Гран При тэмцээнүүдэд оролцохгүй
Image
Одоогоор эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн чансааг тэргүүлэгч, бүх цаг үеийн шилдэг уран гулгагчаар тодорсон Өмнөд солонгосын уран гулгагч Ким Юу-На энэ улиралд оролцохоор мэдүүлгээ өгсөн хоёр Гран При тэмцээнүүд болон 2011 онд зохиогдох Азийн өьлийн наадмыг өнжихөөр болжээ. Гэхдээ тэрээр ирэх улирлын 4 тивийн аварга болон Японд зохиогдох дэлхийн аваргад гол анхаарлаа хандуулан улмаар алдаад байгаа аварга цолоо эргүүлэн авахыг зорьж байгаа бололтой. Тэрээр өнөөдөр удахгүй болох шоунд оролцох зорилгоор өөрийн улсдаа эргэн ирсэн бөгөөд улмаар энэ үеэрээ Гран При өнжих болсон тухайгаа баталжээ. Энэ нь магадгүй түүний бэлтгэл сургуулилт хангалтгүй, мөн зодог тайлах талаар хүчтэй эргцүүлэх болсонтой холбоотой байх мөн бэртгэл гэмтэл авахаас сэргийлсэн байж ч болох юм. Ямар ч байсан өнөө цагын үеийн шилдэг уран гулгагчыг дараа жил хүртэл мөсөн талбай дээр харахгүй нь тодорхой боллоо...
Мөн түүний шинэ улирлын үзүүлбэр нь Танго бүжгийн хэмнэлтэй байх сураг байна.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby Г.Баяраа » Mon Jul 19, 2010 3:43 pm

ЮН А эргэн ирсэнд баяртай байна :ногоон:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Уран гулгалт

Postby SimonE » Tue Jul 20, 2010 11:31 am

Үргэлжилэл...
Image
Олимп, Дэлхийн аварга Ким Юу-На гийн зүгээс ирэх улиралд оролцохоор мэдүүлгээ өгсөн Орос болон Хятадын Гран При цувралуудад
оролцохгүй болсон тухайгаа өчигдөр мэдэгдсэн билээ. Ингэснээр ISU дүрэм ёсоор Гран При Финал болон мөн дараа жил зохиогдох Азийн өвлийн наадмыг ч мөн өнжихөөр болсон байна. Мөн түүнээс гадна дэлхийн чансааны 2-т бичигддэг Иохан Роччетэ ч мөн ирэх улирлын Гран При-нуудыг өнжихөө мэдэгдсэн байна...

Ким Юу-На гийн өмнө нь Гран При цувралуудад гаргаж байсан амжилтаас дурьдвал: Тэрээр насанд хүрэгчдийн ангилалд 4 улирлыг үдсэн бөгөөд тус бүрд нь 2 буюу нийт 8 Гран При оролцсоноос 7-д нь түрүүлж, харин хамгийн анхны Гран При-даа 16 хан насандаа хүрэл медаль хүртэж байсан. Мөн Гран Финалд 4 удаа оролцож 3-т нь түрүүлсэн боловч эх нутагтаа оролцсон цор ганц тэмцээн буюу 2008 оны Гран Финалд насан туршийн өрсөлдөгч Асадо Мао-д 50 сая Хангуг үндэстнийхээ нүдэн дээр харамсалтайгаар ялагдсан билээ... Гэхдээ өмнөд солонгосын ард түмэн түүнийг зэмлэлгүй, харин ч үзүүлбэрээ дуусгасных нь дараа, фенүүдийнх шидсэн бэлгүүд яг л аадар бороо шиг асгаран мөсөн талбайг гишгэх зайгүй дүүргэж байсан гэдэг.
Нэг ёсондоо түрүүлсээр байгаад сурцан гэсэн үг. Тийм болохоор энэ удаад өнжлөө гээд түүнд алдах зүйл юу ч байхгүй...

Түүний өчигдөр эх нутагтаа ирсэн даруйдаа өгсөн ярилцлаганаас сийрүүлбэл:
"Би ирэх улирлын Гран При цувралуудыг өнжий гэж бодож байгаа, Улмаар дараа жилийн Дэлхийн аваргад сайн оролцохын тулд шинэ үзүүлбэрээ бэлдэж эхэлнэ дээ.
Одоохондоо би шинэ улирлын үзүүлбэрээ хараахан бэлдэж эхлээгүй байгаа, Маш олон үзүүлбэрүүд дундаас сонголт хийх шаардлагатай байгаа бөгөөд Торонто руугаа буцаж очоод дасгалжуулагч болон бүжиг дэглээчтэйгээ ярилцаж байгаад шийднэ дээ.
Миний хувьд шинэ үзүүлбэртээ Испани хэв маягийг оруулахыг хүсч байгаа. Ингээд ирэх улиралд би өөрийнхөө хамгийн сайн үзүүлбэрээ үзүүлэхийн төлөө хичээх болноо..."

Эндээс харахад тэрээр Гран При тэмцээнүүдыг өнжиж байгаа гол шалтгаан нь дараа жилийн Дэлхийн аваргад сайн оролцож, улмаар Туринд алдсан дэлхийн аварга цолоо Японы Нагоя хотод буюу өөрийн гол өрсөлдөгч Асада Мао -гаас 'нутаг' дээрээс нь эргүүлэн авахыг ирэх улирлын гол зорилгоо болгож байгаа бололтой...

Түүний хувьд мөн дараа жилийн 2 сард Тайванд зохиогдох, дэлхийн аваргаас дутахгүй цар хүрээг хамардаг 4 тивийн аваргад оролцож магадгүй байгаа юм. Тэрээр өмнө нь 4 тивийн аваргад ганцхан удаа оролцож, мэдээж хэрэг түрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил Олимптой ойрхон болсон тул оролцоогүй юм, харин түүний 'эзгүйд' өнөөх л Асадо Мао түрүүлсэн билээ.

Түүнийг Гран При цувралуудыг өнжих болсноос болж Орос, Хятдад байдаг олон мянган фенүүдийнх нь сэтгэл ихэд дундуур байгаа гэнэлээ. :ногоон:
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby Г.Баяраа » Tue Jul 20, 2010 12:28 pm

чи өөрө бичсэн юм уу...үндсэн сайт дээр мэдээгээр тавьчих уу
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Уран гулгалт

Postby SimonE » Tue Jul 20, 2010 2:27 pm

Дэлхийн шилдгүүд...

Evgeni Plushenko
Image



Yun-Na Kim
Image
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Tue Jul 20, 2010 3:06 pm

User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Уран гулгалт

Postby SimonE » Sat Jul 24, 2010 11:11 am

:eek:
Last edited by SimonE on Sat Jul 24, 2010 11:21 am, edited 1 time in total.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Next

Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest