Уран гулгалт
Posted: Wed Jun 30, 2010 12:02 pm
Уран гулгалт нь Олимпийн наадамд багтдаг өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл юм. Гулгагчид нь ганцаарчилсан, хосоороо, мөн бүлгээрээ гэсэн хэлбэрүүдээр аливаа тэмцээн уралдаанд оролцох ба мөсөн талбай дээр үсрэлт, эргэлт, алхамтууд гэх мэт хэцүү үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Бусад сонирхогчын спортын жишгээр, гулгагчид нь бага наснаасаа хот, улс, олон улсын тэмцүүнүүдэд оролцож улмаар эцсийн буюу дээд оргил Олимпийн наадамд оролцох байдаг.
Уран гулгалтын спортын гол зохицуулагч байгууллага "The International Skating Union" (ISU=Олон улсын уран гулгалтын холбоо) бөгөөд энэ нь байгуулага нь олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах эрх олгох болон тэдгээрийн шүүлтийн системийг батлан гаргадаг. Томоохон уралдаан тэмцээнүүдэд: Өвлийн олимпийн наадам, Насанд хүрэгч ба өсвөрийн Дэлхийн аварга, Европын аварга, 4 тивийн аварга, ISU Гран При цувралууд зэрэг тэмцээнүүд орно.
Үндсэн төрлүүд:
* "Ганцаарчилсан төрөл" нь дотроо эрэгтэй, эмэгтэй гулгагч гэсэн 2 ангилалтай бөгөөд тэдгээр нь мөсөн талбай дээр jump (үсрэлт) ,spin (эргэлт), step sequences (алхамтууд), spirals болон бусад элементүүдийг гүйцэтгэдэг.
* "Хосын төрөл"-д эрэгтэй, эмэгтэй тамирчид хосоороо оролцох ба тэдгээр нь ганцаарчилсан төрөлд гүйцэтгэдэг элементүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэх болон мөн хосын төрөлд зориулагдсан тусгай элементүүд гүйцэтгэнэ. Тухайлбал: throw jumps (шидэлтэй үсрэлт буюу эрэгтэй нь шидэх үед эмэгтэй нь агаарт эргээд буух), lifts (Өргөлт буюу эрэгтэй нь эмэгтэйгээ толгойноосоо дээш өргөх), pair spins (хосын эргэлт буюу хоёулаа хамтран гүйцэтгэдэг эргэлт), death spirals болон мөн бусад элементүүдийг гүйцэтгэнэ.
* "Бүжгийн төрөл" нь мөн хосоороо оролцох боловч хосын төрлөөс ялгаатай тал нь илүү хэмнэллэг аян дээр бүжгийн хөдөлгөөнүүд гүйцэтгэдэг тул хөлийн ажиллагаа илүү шаарддаг. Мөн өргөлт нь хосын төрөл шиг толгойноос дээш биш мөрнөөс дээш өргөхийг зөвшөөрдөг.