Curling

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Curling

Postby Izzy Slevin » Fri Mar 06, 2009 9:11 pm

Curling-iin talaar yariltsan uu.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Curling

Postby Izzy Slevin » Sun Mar 08, 2009 4:42 pm

yarihguy bol ustgalaa shvv.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Curling

Postby Тунгаа » Sun Mar 08, 2009 4:53 pm

Зөв зөв
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Curling

Postby zak » Mon Dec 28, 2009 6:08 pm

baijil baig l dee......энэ уул нь их хөөрхөн тоглоом шдээ....монголоор мөсөн шагай юм уудаа
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Curling

Postby Izzy Slevin » Tue Mar 02, 2010 2:10 am

za Canadchuud turuulsen bn. Canadchuuhad bayar hurgey.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Curling

Postby MJ » Tue Mar 02, 2010 11:29 am

Тэгие Canada Баяр хүргие. Izzy Дүрэм журам оноогоо, яаж тоцдог эн тэр талаар н нэг юм бичээч. Их таалагдаад бгаан даанч яг ойлгохгүй юм. Одоо тэр шал зүлгээд бгаа н ч ойлгомжгүй
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Curling

Postby Г.Баяраа » Tue Mar 02, 2010 12:16 pm

Тунгаа wrote:
Г.Баяраа wrote:
hosko wrote:Хамгийн бага үзэгчтэй, хамгийн хямд тасалбартай гээд байдаг ч уг нь бол агуулга талаасаа мундаг спорт ш дээ... Манай найз нар цэвэрлэгчдийн спорт энээ тэрээ гээд балаараад байдаг юм...кккк... Канадын эмэгтэй баг ч сайн л даа... Эрэгтэй харин Шведүүд яадаг бол????


анх ямар **н** спорт энэ тэр гэж боддог байсан...үнэхээр ойлгоод үзэх юм гайхалтай спорт л доо...манайд бол хөгжих бүрэн боломж байгаалдаа...тэрмүү чулууг нь бол юугаар ч хийж болийш тэгээд мөс байхад л хангалттай


Би харин ерөөсөө ойлгохгүй байгаан. Дүрэм нтр нь ч юм уу байна уу? Чулуугаа нэг хүн нь тавингуут нөгөө 2 ь шалны мод шиг юм байна даа тэрүүгээрээ чулууныхаа явах зам ч юм уу чиглэлийг нь өөрчилдийм болуу яадийм бол? Уг нь мангар сонирхолтой спорт шиг байгаан.


Тунгаа минь дээ тэр цэвэрлэгч нар чинь замыг нь цэвэрлэж чулууны гулсах хурдыг нэмэх үүрэгтэй байдаг юм....ерөнхийдөө дүрэм нь маш энгийн баг болгон 4 тоглогчтой байна...Удирдагч, цэвэрлэгч #1, цэвэрлэгч #2, зааварлагч )шаардлагатай үед туслах зааварлагч талбайд орж ирж болно ...Удирдагч чулуугаа гулсуулна...зааварлагч гэрийн (house)-хээ тэндээс ерөнхийдөө заавар өгч яаж явуулах ''замыг нь'' цэвэрлэх эсэхийг шийдэх байгаа...

Тоглолт 10 үеээс бүрдэнэ (End) нэг үе нь 15 орчим минут үргэлжлэх ажгуу...

нэг үед баг тус бүрээс 8 чулуу гулсуулна...тэгээд үеийн төгсгөлд чулуугаа гэрт (house)-т хамгийн ойр байрлуулж чадсан нь ялна..айлын чулууг өөрийнхөөрөө мөргөж холдуулах энээ тэрээ гээд л алалцаж өгнө дөө....тэнцэнэ гэсэн ойлголт байхгүй . нэг үед заавал нэг нь л ялна......

гэрт хичнээн чулуу байгаагар нь оноо өгнө гэсэн ойлголт байхгүй...Голын бухын нүд гэх юмуудаа тэрэнд л ойр байгаа өрсөлдөгчийнхөө чулуунаас илүү ойр байгаагаар нь оноо авна....ерөөсөө зургаас нь хараад ойлгочих ....
Image
Image
Image
Image
өөр нарийн юмнууд бас байгаал даа...тэхдээ ерөнхийдөө иймэрхүү
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Curling

Postby Хулганаа » Tue Mar 02, 2010 12:17 pm

Тунгаа wrote:Зөв зөв

тунгаа найзаа нэг жилийн өмнөх мартын 8 ны мэнд :mrgreen:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Curling

Postby MJ » Tue Mar 02, 2010 12:31 pm

Харин тэр чулуунийхаа зөрүүгээр оноогоо аваад бна гэж ойгоод бгаан. Тэр Хаус дотор орцон өөрийх н чулууг мөргөхөөр, өөрийхөө чулууний урдуур бас замийг н цэвэрлээд бх шиг бсан. Тэгж замийг үрэхээр хурдийг бас удаашруулах арга бгаад бна уу гүй юу? Эсүүл өөрийхөө чулууг тойргоос гаргах хэрэг шаардлага бна уу?
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Curling

Postby Г.Баяраа » Tue Mar 02, 2010 12:37 pm

гүй тэр чинь айлын чулууг л тэгээ байлгүйдээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Curling

Postby RBK » Wed Mar 03, 2010 10:12 am

MJ wrote:Харин тэр чулуунийхаа зөрүүгээр оноогоо аваад бна гэж ойгоод бгаан. Тэр Хаус дотор орцон өөрийх н чулууг мөргөхөөр, өөрийхөө чулууний урдуур бас замийг н цэвэрлээд бх шиг бсан. Тэгж замийг үрэхээр хурдийг бас удаашруулах арга бгаад бна уу гүй юу? Эсүүл өөрийхөө чулууг тойргоос гаргах хэрэг шаардлага бна уу?

Ер нь бол үнэт чулуунууд их л зөрүүтэй шдээ... Хаус эдэрийг бол хэдхэн үнэт чулуу зараал авчиж болийшд... Тэр чуулуунуудаа мөргөлдүүлж байгаа нөхдүүд бол хур баяны хүүхдүүд, гэнэт баяжигчид л байх гэж бодож байна...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Curling

Postby Г.Баяраа » Wed Mar 03, 2010 3:33 pm

Ванкуверын өвлийн олимпийн үеэр дэлхийн хэдэн зуун мянган телевиз үзэгчдийн сонирхолыг татаж байсан спортын нэг бол керлингийн (Curling) спорт юм. Энэхүү спортын талаар МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайханы бичсэн материалыг та бүхэнд танилцуулж байна.
Image

Керлингийн спортын үүсэл хөгжил: Энэ тоглоом нь 1511 онд Шотланд улсаас үүсэлтэй ба гадаа мөсөн талбай дээр хүмүүс тоглодог байжээ. Анхны дүрэм нь 1704 онд батлагдсан.Анхны холбоо тус улсад 1828 онд байгуулагдсан юм. Энэхүү спорт нь өнгөрсөн хугацаанд улам бүр боловсронгуй болсоор хойд Америк, Европ ба скандиновын орнууд, зүүн хойд Азийн зарим оронд өргөн дэлгэр хөгжих болов. Одоо АНУ, Канад, Швейцарь, Швед зэрэг улсуудад мөсөн дээрхи оюуны энэ спортоор олон мянган хүмүүс тогтмол хичээллэж байна.

Орчин үеэд энэхүү спорт асар их хурдацтай хөгжиж, хүмүүсийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, биеийн тэвчээр, хурд хүч, бие оюун ухаанаа төвлөрүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөж байна гэж үздэг. Түүнчлэн дэлхийн керлингийн холбоо нь ДАШТ болон бусад томоохон тэмцээнүүдийн телевизийн эрхээ олон сувгуудтай гэрээ байгуулан зарж борлуулан ихээхэн ашиг орлого олж байна. Уг спортод насны хязгаар байхгүй, залуучууд болон ахмадууд бүгд нэг дор хичээллэх бололцоотой.

Дэлхийн керлингийн холбоо: Дэлхийн керлингийн холбоог (World Curling Federation) нь 1966 онд Шотланд, Канад, АНУ, Швед, Норвеги, Швейцарь, Франц зэрэг 7 улсын санаачлагаар Канадын Ванкувер хотноо анх байгуулагдсан ба төв байр нь одоо Шотландын Перт хотноо байрладаг. “Шотландын цом” олон улсын тэмцээн уламжлал болон явагдаж ирсэнийг 1968 оноос өөрчлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) болгон зохион байгуулжээ. Эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг 1979 оноос явуулах болсон. Одоо уг холбоонд 45 орны үндэсний керлингийн холбоо гишүүнээр элссэн байдаг. ДКХолбооны ерөнхийлөгчөөр Канад улсын иргэн Лес Харрисон ажиллаж байна.

Одоо дэлхийн рейтингээр эрэгтэйчүүдээс эхний 10 байрт Канад, Их Британ (Шотланд), Норвеги, АНУ, Швейцарь, Герман, Финлянд, Швед, Дани баг тамирчид орж байгаа бол эмэгтэйчүүдээс Канад, Швед, Швейцарь, БНХАУ, Дани, АНУ, Их Британ (Шотланд), ОХУ, Япон, Норвеги зэрэг орны багууд эхний 10 байранд ордог. ДАШТэмцээнүүд 2010 онд эрэгтэй тамирчидын дунд 4 сарын 3-10-ны өдрүүдэд Итали улсад, эмэгтэйчүүдийн тэмцээн 3 сарын 20-28-нд Канад улсад тус тус зохиогдоно.

Керлинг олимпийн спорт: Францын Шамони хотноо 1928 онд анх болсон өвлийн олимпод керлингийн эрэгтэйчүүдийн төрөл орсон боловч түүний дараа хэсэг зуур олимпийн гэр бүлээс хасагдаж байгаад одоогоос 22 жилийн өмнө Калгарийн 1988 оны олимпийн наадамд үзүүлэх тоглолтын төрлөөр дахин орж байсан. Харин 1998 оны Японы Нагано хотноо болсон наадмаас олимпийн үндсэн төрөлд багтан орж эмэгтэй, эрэгтэй тус бүр 10 багууд шалгаран орох болсон түүхтэй. Тэргэнцэртэй керлингийн тэмцээн 2006 оны Турины параолимпийн наадмаас эхлэн хөтөлбөрт оржээ. Олимпийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохиогддог бол холимог хосын олон улсын тэмцээн явагддаг. Турин-2006 оны олимпийн наадамд эрэгтэйчүүдээс Канад алт, Финлянд мөнгө, АНУ-ын баг хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Шведийн баг аварга болж, Швейцарийн баг мөнгө, Канадын баг хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Тоглолтын дүрэм, хугацаа: Тэмцээн мөсөн талбай дээр хоёр баг бие биенийхээ эсрэг нэгэн зэрэг тоглодог дүрэмтэй. Багууд нь талбайн эсрэг талд орших дугуй хүрээн доторхи (House) буюу үүрний төвд (бейсболтой адил үүр эзлэх) бөөрөнхий чулууг (Stone) гулсуулан түлхэж байрлуулах журмаар тоглоно. Нэг тоглолт 10 (End) буюу монголоор “үе”-ээр явагдана. Нэг багаас 4 тоглогч нь талбайд гарна. Талбайд нэг багт 8ш чулуу оногддог. Нэг хүн 2 чулууг л түлхэнэ. Эсрэг баг мөн адилхан. Нэг үеэд 16 чулууг түлхдэг. Багийн 2 гишүүд чулууг хүрэх газарт нь тавих, зүг чиглэлээ хянахын тулд талбайг цэвэрлэж чулууны өмнө хэсэгт нь гарч зүлгэж, хурдыг нь сайжруулах үүрэг хүлээнэ.

Тоглолтын цэвэр цаг 73 минутанд багтах ёстой. Энэ хооронд 10 үеийн тоглолт явагдаж, нэг баг 80ш чулуугаа түлхэж дууссан байдаг. Үүнд завсарлага авах хугацаа орохгүй. Хэрэв энэ хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй бол дүрмийн дагуу шатрын спорттой адил “цагт орж” хожигдол хүлээнэ. Тоглогч багийнхаа цагийг үрэхгүйн тулд чулууг хурдан түлхэх үүрэгтэй. Харин багийн ахлагчид арай илүү хугацаа оногддог. Зарим үеэд шүүгч нэмэлт хугацаа өгөх ба сунгаж болно.Нэг баг өдөрт 2-3 тоглолт хийх дүрэмтэй. Тухайн тоглолтын өмнө талбайдаа 30мин бэлтгэл хийхийг зөвшөөрдөг.

Тоглолтын талбай: Энэхүү спортын тэмцээн нь мөсөн талбай дээр, танхимд зохиогддож байна. Нэг тэмцээний үеэд 4 хүртлэх талбайг байгуулан 8 багийн тоглолтыг нэгэн зэрэг явуулж болдог.Эдгээр талбайн хооронд коридор гаргаж тамирчид, шүүгч нарыг чөлөөтэй алхах бололцоог олгоно. Голцуу хоккейн ордон, талбайг ашиглан керлингийн тэмцээнийг явуулдаг. Мөн гадаа мөсөн талбай дээр ч тоглож болдог. Талбайн хэмжээ урт нь 44,50 метр өргөн нь 4,75 метр хэмжээтэй байдаг. Талбайд хажуугийн болон нүүрний шугамнуудыг татаж, өндөрлөн хаалт хийж, тогтоосон хэмжээнд байгуулна.

Талбайн хоёр захад дугуй тойрог хэлбэртэй цагаан, улаан, цэнхэр өнгөөр будсан хоёр “үүр”-тэй байна. Төв гол хэсэг нь (button) нэртэй байх ба цагаан өнгөтэй 0,3м диаметртэй байдаг. Түүнийг тойрсон хөх өнгөтэй тойрогийн бүсийн диаметр нь 1,22м байна. Харин цагаан өнгөтэй тойрог нь 2,44м диаметртэй байдаг. Хамгийн гадуурхи тойрог нь 3,66м диаметр бүхий ногоон бүсийг будаж байрлуулна.

Эдгээр үүрийг тоглогч нар цагийн бүсүүдэд хувааж, тухайлбал 12 цаг, 18 цагийн бүх хэмээн хувааж үздэг. Мөн чулууг гулсуулах, тоглогч талбайгаас түлхэлт авахын тулд гишгэж түлхэлт авах хоёр тулгуур “хаамар суурь” талбайн арын шугаманд байрлуулсан байдаг. Эндээс тоглогч түлхэлт авч чулууг гулсуулна.Талбайн гадаргуу нь өө сэвгүй тэгш, цэвэр байх ёстой.Мөсний гадаргуун температур нь -4 -5 градус байдаг.

Тоглолтын хэрэгсэл буюу бөөрөнхий чулуу (цаашид чулуу гэх): Чулууны хүнд нь 19,96 кг жинтэй, бөөрөнхий хэлбэртэй, бариултай байдаг (Зургыг харна уу). Чулууг хагарч хэмхэрдэггүй хатуу гранит материалаар хийдэг. Тоглолтонд 16 чулуу ашиглагддаг. Нэг баг нь 8 ширхэг нэг өнгийн “чулуу” эзэмшин тоглодог. Хоёр багийн чулуу бие биеэнээсээ ялгагдах өөр өөр (улаан, шар г.м) өнгөтэй байна. Чулуу бүрийн дээр 1-8 хүртэлх дугаар тавьсан байдаг. Сүүлийн жилүүдэд Шотландын Айлса Грейг, Канадын Трефор брэндийн чулууг дэлхий нийтэд өргөн хэрэглэж байна.

Тоглогчидын спортын хувцас, хэрэглэл. Тамирчид нь спортын хувцас (поло футболка, өмд буюу юбка), бээлий, секундомер, зориулалтын ботинк (өрөөсөн нь гулсдаг) заавал өмссөн байх ёстой. Тамирчид нь тус бүртээ зүлгэх шүүр, чанга яригч микрофон, аппаратыг бүсэндээ зүүсэн байдаг.

Багийн бүрэлдэхүүн. Нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй тоглоно. Нэг орлон тоглогчтой байдаг. Багт нэг (skip) скип буюу багийн ахлагч, 1 дэд (vice) скип буюу багийн ахлагчын орлогч, хоёр талбайн тоглогч байна. Тоглолтын өмнө хэн нь эхлэж чулууг гулгуулах дараалалыг заавал тогтоон шүүгчид өгсөн байдаг. Тамирчин энэхүү дарааллын дагуу тоглолтонд оролцох ба өөрчилж болохгүй.

Тоглогчдын үүрэг нь чулууг тогтоосон байрлалд амжилттай хүргэн түлхэж гулсуулна. Багийн тоглогч нар талбайд байрлах үеэд (багийн 1 тоглогч чулуу гулсуулах, нөгөө 2 тоглогч нь нэгэн зэрэг шүүрээр талбайг цэвэрлэх, нөгөө 1 хүн нь үүрний орчимд чулууг хаана тавихыг зааварлан чиг гарган зааж, гулсуулагч тоглогчид хэлж талбайн нөгөө хэсэгт байрлана) харин нөгөө багийн тамирчид талбайн шугмны гадна байрлах чөлөөт бүс коридорт байх ба зөвхөн 1 хүн үүрний орчимд байрлаж, гулсаж ирж байгаа чулууг үүрнээс гаргах зорилгоор үүрний талбайг нь цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Тоглогч нь сэтгэл зүйн хувьд тогтвортой, тайван байх, онцгой үеэд эрс шийдвэр гаргадаг, сандарч цочирдохгүй байх, оюун ухаанаа төвлөрүүлж чаддаг, багийн гишүүдтэйгээ эвтэй сайн харьцаатай, биеэнээ сайн ойлгож тоглох зэрэг чадваруудыг эзэмшсэн байдаг. Багийн скип нь тоглогчидоо талбайд дээр удидан зохион байгуулж, голлох шийдвэрийг гаргадаг туршлагатай, нэр хүндтэй тоглогч байдаг. Тоглогчдыг тухайн тоглолтонд авсан оноогоор нь % -оор хувилж амжилтыг нь тооцдог.

Тоглолтын эхлэл: Шодолтоор эхний чулууг түлхэх багийн тамирчин чулууг талбайн төв рүү гулгуулснаар хоёр багийн тоглолт эхлэнэ. Тоглолтын цаг явж эхлэнэ. Талбайн нөгөө захад д байрлах үүрний төв рүү чулуунаас нэг нэгээр нь авч тоглогч энэ хэсэгт байрлах “хаамар суурь”-наас нэг хөлөөрөө түлхэлт авч, нөгөө хөлөн дээрээ хагас суун гулсаж чулууг төв рүү чиглүүлэн түлхэн явуулдаг. Нэг гартаа шүүрээ барьсан байх ёстой. Тоглогч “үүр”-ний төв хэсэгт чулууг байрлуулах зорилготой. Харин чулууг эхлэн гулгуулахдаа тогтоосон цагийн дотор үйлдэхгүй бол торгууль авна. Талбайд байгаа чулуунд биеийн аль нэгэн хэсгээр хүрэх, түлхэх, шүргэх, хөндөж болохгүй. Чулуугаа түлхмэгц тус багийн 2 тоглогч нар нь “үүр”-ийн голчоос 5 метрийн зайд мөсийг тусгай шүүрээр цэвэрлэж, гулсалтыг сайжруулах арга хэмжээ авдаг. Үе бүрт багууд өөрийн 8 чулууг түлхэж “үүр”-ийн төвд ойр зайтай зогсоон тогтоохыг эрмэлздэг бол эсрэг баг нь аль болох “үүр”-энд өрсөлдөгч багийн чулууг оруулж оноо өгөхгүй байхыг хичээдэг.

Тоглолтын явц ба тактик: Хоёр баг ээлжлэн чулуугаа гулсуулах журмаар тоглолт үргэлжилнэ. Анх тоглолт эхлэхдээ хэн нь эхлэж чулуугаа гулсуулахаа шодож шийдвэрлэдэг. Тоглолтын явцад гулсаж буй чулуу хажуугийн болон арын шугмаар талбайн зурааснаас гарах, мөргөн зогсох эсвэл хүч муутай дутуу гулсуулсны улмаас арын шугманд хүрээгүй бол чулууг талбайгаас гаргаж арын бүсэд бөөгнүүлэн тавина. Өрсөлдөгч багийн чулууг үүрэнд шууд очиход нь саад тавьж чулууг үүрний өмнөх чөлөөт хамгаалалтын бүсэд хаалт тавьж тоглох тактикийг олон орны багууд сүүлийн үеэд их хэрэглэх болсон. Эхний хэдэн чулууг багууд энэхүү бүсэд байрлуулахыг зорьдог нь үүрний голд өрсөлдөгийнхөө чулууг орохоос сэргийлдэг юм.

Чулууг талбайд гулсуулах үеэр гулсалтыг сайжруулах зорилгоор багийн 2 гишүүн нь талбайг сайн зүлгэж цэвэрлэж байх ёстой. Мөн үүрний төвд байгаа эсрэг багийн чулууг цохиж гаргах тактикийн тоглолт явагдана. Нэг үеийн сүүлийн 2 чулууг багийн скип буюу хамгийн сайн тоглогч нь гулсуулдаг. Нэг үеэд багууд тэнцэж оноо авахгүй байх, 1 ба түүнээс дээш чулуу онож, оноо авдаг ба баг бүрийн оноо цахилгаан самбарт бичигдэнэ.

Шүүгч: Тоглолтын явцыг ерөнхий шүүгчийн зөвлөл хянана. Ерөнхий шүүгч, хяналтын 2 шүүгч, шугмын шүүгч, цагчин шүүгч, нарийн бичгийн дарга, узелийн шүүгч, мөс засах шүүгч зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй баг нэг тоглолтыг шүүнэ. Тоглолтын протоколыг шүүгч нар хөтлөнө. Хоёр багийн оноог цагчин шүүгч дэлгэцэнд оруулдаг. Тоглолт дууссаны дараа багийн ахлагч нар протоколд гарын үсэг зурна. Талбайд хяналтын болон шугмын шүүгч нар тоглолтын явцыг хянаж, зөрчил гарсан бол тэмдэглэл хөтлөнө.

Оноо авах: Хоёр багийн найман чулуу бүгд түлхэгдсний дараа нэг үеийн тоглолт дуусна. Аль багийн чулуу үүрэнд олон байгаа баг нь оноо авдаг. Харин хоёр багаас тэнцүү хэмжээний чулуу үүрэнд байрласан бол аль багийн хэдэн чулуу төвд ойрхон байгаагаар аль нэг багт оноо өгнө. Нэг үеэд нэг баг л оноо авна. Нүдэн баримжаагаар тогтоох боломжгүй бол тусгай багажаар хэмжин тодорхойлно. Үүрэнд эсрэг багаас нь чулуу байхгүй бол нөгөө багт нь оноо өгнө. Үүрэнд аль ч багаас чулуу байхгүй бол тэнцэж 0:0 оноотой болно. Мөн үүрний төвөөс яг адилхан зайд баг тус бүрээс адил тооны чулуу байрласан бол тэнцэж 0:0 оноотой болж тухайн үеийн тоглолт дуусна.

Хэний баг олон чулуу үүрний төв хэсэгт тавьж чадсан нь оноо авдаг. Оноо илүүтэй нь тухайн үеийн ялагчаар тодорч 10 үеийн төгсгөлд нийлбэр оноогоор ялагчыг тодоруулна. Оноо ихтэй, өрсөлдөгч баг нь тухайн багийн нийт оноонд хүрэхгүй болсон тохиолдолд заавал 10 үе тоглохгүй, тэмцээнээ эрт дуусгаж болдог. Харин 10 дугаар үе дуусахад оноо тэнцвэл нэмэлт 1 үе тоглуулан ялагчийг тодоруулдаг.

Завсарлага авах: Тэмцээний дундуур тоглолтын эгзэгтэй үеэд багийн гишүүд нэгдсэн шийдвэр хүрч чадахгүй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор багийн скип завсарлага авах эрхтэй. Нэг баг нэг тоглолтонд 2 удаагийн тайм аут 2 минутаар авч болно. Завсарлагын үеэр хоорондоо ярилцан тактикийн нэгдсэн шийдвэр гаргадаг. Энэ үеэр багийн дасгалжуулагч нь тоглолтын талбайд гарч ирж, зөвлөгөө өгнө.

Керлингийн спорт нь өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж байгаа хэдий ч Монгол оронд хөгжих бололцоотой спорт юм. Манайханы эрт дээр үеэс мөсөн дээр тоглодог байсан “жан чулуу буюу (мөсний чулуу) наадамтай нилээн төстэй. Иймээс гол, ус, нуурын мөсийг засч өөрийн орны онцлог байдалд тохируулсан нийтийг хамарсан спортын төрлөөр хөгжүүлэх боломжтой юм. Мөн дүрмийг хялбаршуулж, тоглох үеийг багасгах, төрөл бүрийн багууд бүрдүүлэх, холимог хосоор ч тоглох боломжтой.Түүнчлэн мөсний шагай ч энэ спорттой ойролцоо бөгөөд мөсөн дээр мөс мөргөлдүүлэх зэргээр ард түмний дунд тогтсон наадгайг өргөжүүлэх хэлбэрээр керлингийн спортыг хөдөө орон нутагт ч өргөн дэлгэр хөгжүүлэх нь зүйтэй.

Энэ спортоор өндөр амжилт гаргаж байгаа тамирчид 11-14 насны хооронд хичээллэж эхлэсэн байдаг ба зарим нэг нь 20 наснаасаа эхлэн сонирхон тоглосон хүмүүс ч байдаг. Иймээс энэ спорт насны хязгаар байддаггүй, хараа, оюун ухаан, сэтгэмж шаардсан, тоглолтын арга дадлага, туршлагатай байх ёстой ба жирэмсэн тамирчин ч олимпийн 2010 наадамд орж байгаагаараа онцлоготой байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Curling

Postby MJ » Wed Mar 03, 2010 3:36 pm

За за ер н бүгд л энд тодорхой бх шиг бна дөө :eek:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Curling

Postby Уугаа » Fri Mar 05, 2010 4:51 am

Ойлгодоггүй байсан. Ойлгодоггүй байсан болохоор тоглолт нь өрсөлдөөнгүй нэг л сонирхолгүй санагддаг байсан харин сая нэг тоглолт үзээл амтанд нь орсон шд. Үнэхээр сонирхолтой, өрсөлдөөнтэй үзэхэд урамтай спорт байна лээ :mrgreen:
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am


Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests