Page 3 of 3

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Thu Apr 01, 2010 9:04 am
by ubc
Дараахь сайтаас мэдээг үзэж болж байна: http://www.iihf.com/home-of-hockey/cham ... 0-men.html

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Sat May 29, 2010 10:47 am
by ubc
За хөө, манай хоккейн шигшээ Дэлхийн аваргын 3-р дивизионы В хэсэгт Хойд Солонгос, Армян, Өмнөд Африкийн багуудтай Армянд 2010 оны 4 сард тоглосон байна. Тойргийн тоглолтоор манайхан Хойд Солонгост 1-22, Өмнөд Африкт 1-12, Армяны багт 0-15 -аар ялагдаж хэсэгтээ сүүлийн 4-р байрт орсон байна. Тэгээд хүрэл медалийн төлөө Өмнөд Африктай дахин үзэж 3-8 -аар ялагдаж 4-р байрт орсон байна. :sad:: Алтын төлөө Армян, Хойд Солонгос үзэж Со-нууд 5-2 -оор ялж ирэх жил 2-р дивизионд дэвшихээр болсон байна. Нөгөө А хэсэгийн тэмцээн Люксембургт болж Ирланд түрүүлж 2-р дивизионд дэвшихээр болсон бөгөөд Грек, Люксембург, Арабын Нэгдсэн Эмират улсууд удаалсан байна. Саяхан Олон улсын хоккейн холбоо хуралдаж манайхны хэсэгт тоглосон Армяны баг АНУ-д амьдардаг Армян гаралтай тамирчдыг шигшээдээ тоглуулсан учраас тэдний шигшээг шийтгэж бүх тоглолтын хүчингүй болгож мөнгөн медалийн хурааж Армяны холбоог Олон улсын холбооноос хөөхөөр болсон юм шиг байна. Ииймээс Монголын баг байр дээшилж өөрийн дивизиондоо 3-р байрт орж хүрэл медаль авч байгаа юм байна. :bronze харин Өмнөд Африк 2-р байрт орж байгаа гэнээ. :lol:

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Fri Jan 21, 2011 12:06 am
by ubc
Казахстаны Астана, Алма-Аты хотод энэ сарын 30-нд Азийн өвлийн спортын VII наадам эхэлнэ. “Шар тив”-ийн “өвлийн олимп”-ийн хамгийн сонирхолтой төрөл болох хоккейн тэмцээний сугалаа гарчээ. Эрэгтэйчүүдийн ангилалд нийт 14 баг оролцохоо мэдүүлснээс Азийн олимпийн зөвлөлийн шийдвэрийн дагуу Казахстан, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань гэсэн тэргүүлэх таван улс “Топ” хэсэгт өрсөлдөнө. Харин дэд хэсэгт өрсөлдөх есөн баг гурван хэсэгт хуваагджээ. “А”-д АНЭУ, Энэтхэг, Катар, “В”-д Тайланд, Кувейт, Киргызстан, “С”-д Малайз, Монгол, Бахрайны баг орсон байна. Манай шигшээ баг нэгдүгээр сарын 29-нд 15:30-д Бахрайнтай, 31-нд 22:30-д Малайзтай тоглох юм.

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Tue Apr 17, 2012 1:05 pm
by ubc
Туркийн Эрзрум хотод шайбтай хоккейн Дэлхийн аваргын 3-р дивизионы тоглолт 2012-4-15-аас 20-ны хооронд явагдаж байна. Энэ хэсэгт Монгол, Турк, Люксембург, Ирланд, Грек, Хойд Солонгосын шигшээ оролцож байна. Монголын шигшээ эхний тоглолтдоо Хойд Солонгост 2-12 гэсэн оноогоор хожигдсон бол 2 дахь тоглолтдоо эзэн баг Туркийн шигшээд 0-10 гэсэн оноогоор хожигдлоо. Дараах линкээс дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй. http://www.iihf.com/channels1112/wm-iii/statistics.html

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Thu Mar 21, 2013 11:40 am
by Оргил
http://sport.news.mn/content/137718.shtml цаана чинь манайхан энэтхэгийг 20:0 энтрээр хожоод баллаж байна гэнэ дээ..

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Thu Mar 21, 2013 12:02 pm
by hosko
20-0 юм бишүү... 70 шайб хийчихсэн тоглолт болоод бараг гиннест орсон байх гэж хальт бодлоо ш дээ... хаха

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Thu Mar 21, 2013 12:06 pm
by Оргил
шифтээ дараад биччихэж хэхэ..

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Sun Mar 24, 2013 5:40 pm
by Чуугий
Кувэйтыг 11:0р хожиж хүрэл медаль хүртсэн байна.

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Sun Mar 24, 2013 6:49 pm
by ya_tumurbat
Менгийн телее тоглоод хожигдож. Манай хоккейчид шинэ тvvхийг бичлээ. Ура шайбчидаа !!!

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Mon Mar 25, 2013 1:08 pm
by Nobun@g@
Мундаг байна шүү манайхан..

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Mon Mar 25, 2013 1:17 pm
by Kopite
Сайн байна шт энэ чинь саяны хөлбөмбөгийнх шиг Челлэнж кап гэдэг мөн үү Хөлбөмбөгийнхөөнөөс дээр байна шт.

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Mon Feb 03, 2014 2:15 pm
by DLGR
Бөмбөгтэй хоккей дэлхий аврагад манайхан оролцоод хэсэгтээ 6-р байр эзэлжээ.

ГРУППА A

I место Россия
II место Швеция
III место Казахстан
IV место Финляндия
V место Норвегия
VI место США
VII место Беларусь
VIII место Канада
ГРУППА B

I место Латвия
II место Эстония
III место Венгрия
IV место Япония
V место Нидерланды
VI место Монголия
VII место Германия
VIII место Украина
IX место Сомали


Mongolia 3-1 Germany
Ukraina 2-6 Mongolia
Somalia 1-12 Mongolia
Hungary 5-4 Mongolia
Монголия 2 - 3 Нидерланды
Монголия 2 - 3 Япония

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Fri Mar 21, 2014 5:03 pm
by z!Do
IIHF Challenge Cup of Asia-d odoogoor 3 hojil 1 hojigdoltoigoor div-tee 2-t yavj bn. Margaash 3-t yavj bga emitariin bagtai toglono. 2013 ond hurel avch bj...

http://en.wikipedia.org/wiki/2014_IIHF_ ... up_of_Asia

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Wed Mar 18, 2015 9:36 pm
by Steppe
.

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Fri Mar 20, 2015 12:11 am
by SimonE
Уг нь манай хоккэй дэмжлэгтэй бол их хол явхаар байгамдаа.
суурь ч байгаа.

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Fri Mar 20, 2015 1:48 pm
by TGNT
3 дараалж 3т орж байгаа бололтой. Ер нь дэмжээд өгвөл хол явах шинжтэй шүү.

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Fri Mar 20, 2015 3:16 pm
by Villa_Bayaraa
Өвөл зунгүй ажилладаг битүү стадион барьчихад л сэв гээд л босоод ирнэ дээ... манай хоккейчид даанч улирлын чанартай бэлтгэл хийдэг, бор зүрхээрээ л яваа хүмүүс дээ...

Re: Монголын Хокейн Үндэсний Шигшээ Баг

PostPosted: Sun Apr 05, 2015 10:27 am
by Steppe
`