Page 1 of 1

Хоккей ДАШТ-08

PostPosted: Tue May 06, 2008 3:37 pm
by chukcha2002
Хоккейн дэлхийн аварга эхэлчихсэн, хэд хоночлоо.

Орос хэсэгтээ Италийг хожоод, дараа нь Чехтэй тоглож нэмэлт цагт 5:4-өөр хожсон.

Сонин содон гэвэл Беларус Шведтэй эхний тоглолтоо тун тэнцүүхэн хийж байсан, Герман Словакыг өчигдөр 4:1ээр нухсан гэх мэт байна даа.

Сергей Федоров нээрээ тоглож байгаа юм байна лээ, аль эрт Буре энэ тэртэй цуг шахуу зодог тайлсан гэж боджийсон чинь Овечкинтэй нэг гурвалд гарчихсан үзэж байх юм. Гэхдээ хурд энэ тэр нь алга болчихсон, нэлээн сулхан л байх шиг харагдсан.

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Tue May 06, 2008 9:46 pm
by rednasca
Федоров=Шевченко??? :mrgreen:

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Wed May 07, 2008 9:45 am
by chukcha2002
Федеровыг нөгөө орос 5т эдэрт байхаас нь дэмждэг байлаа, золиг гэж тэгээд хамаг дэмждэг тоглогчид жагсаалаас гарч эхэлж байна даа.

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Wed May 07, 2008 11:48 am
by rednasca
цаагуураа цаг хугацаа урсаж, бид өтөлж байна гэсэн үг....... :mrgreen:

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Wed May 07, 2008 12:31 pm
by zizu
Харин тэхх Оросын 5т гээл ихэнх монголчууд Детройтыг дэмждэг бсан бх...

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Mon May 12, 2008 5:01 pm
by chukcha2002
Сониноос Федеров Орос Шведийг 3-2оор хожиход 2 дахь гоолыг хийсэн. Цаг дуусахаас 5 секундын өмнө Овечкин гоолдож хожсон байна лээ

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Mon May 12, 2008 8:20 pm
by spain man
Федоров яриа л байхын ккк .. Буре тэй хүүхэн дээр ч, талбай дээр ч алалцдаг байж билээ кк ...

За тэр ч яахуу .. үзий гэхээр цагийн зөрүү таарахгүйм ... Юу болжийно ? ... Шөвгийн дөрөв, мэргэн бууч ? Манай Малкин тогложийно уу ... Овечкин хүү овоо бгаам уу

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Sat May 17, 2008 2:02 pm
by chukcha2002
Орос Финландыг 4-0ээр хусаад финалд үлджээ. Шөнө үзэх гээд барсангүй, нойр хүрээд.

Нөгөө хагас финалд Канад Шведийг хожиж. Ингээд Орос эзэн оронтой алтын төлөө тоглох нь.

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Mon May 19, 2008 9:01 am
by chukcha2002
Орос хусчжээ. 5-4өөр. Хожлын гоолыг нэмэлт цагт Ковальчук хийсэн байна.

Оросууд дэлхийн аварга бололгүй хичнээн ч удав. Орой давталтыг нь л үзэхээс.

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Mon May 19, 2008 9:12 am
by Deck
Оросууд маань аврага авлаа. 15 жилийн дараа аврага цолыг авлаа. Орос шиг ийм агуу хоккейн гүрэнд 15 жил аврага авахгүй байна гэдэг том эмгэнэл юм.
Федоровын туршлага энэ тэмцээнд маш их хэрэг боллоо.
Ковальчук бүхэл тэмцэний туршид ганц ч гоол орууллагүй явсаар финалд 2 шайб хийлээ. Тэгэхдээ ямар ач холбогдолтой 2 шайб гэж бодно. Эхний нь тэнцээний дараагийнх нь хожлын шайб байлээ.

УЕФА цом, Хоккей Дэлхийн аврага гээл сайхан 7 хоног байлаа.

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Tue May 20, 2008 7:47 pm
by Цоомоо
Тасархай тоглолт узэж чадаагуй.
1-ээс гарах байх гэж бодоод хулээж байтал гараагуй, тэгээд унтцан. Гэтэл 100 жилийн ойн тоглолт унэхээр 100 жилд 1 тохиолдох гоё тоглолт болсон байна аа.
Давталт тойм энэ тэр узэж байхад шууд узээгуйдээ л их харамслаа...Браво Россия, Ковальчук...

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Wed May 21, 2008 11:01 am
by BuG
Канад Орос 2 24-24 болж тэнцлээ түрүүгээрээ. 100 жилийн ойгоор сайхан ялалт. Оросын хоккей сэргэжээ. Третьяк Холбооны ерөнхийлөгч болж, Быковийг дасгалжуулагчаар авсны хэрэг ч гарлаа. :eek:

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Thu May 22, 2008 5:12 pm
by BuG
Бүх үеийн “ТОП-6”
Ж.БАЯР (2008-05-19)
"Таван Цагариг"

Олон улсын хоккейн холбооны 100 жилийн ойд зориулсан гала ёслолын ажиллагаа Квебек хотод болж, 1908-2008 оны хугацаанд төрсөн зургаан шилдэг хоккейчныг байрлал тус бүрээр тодрууллаа. Үүнд Оросын дөрвөн тоглогч багтсан нь хаалгач Владислав Третьяк, хамгаалагч Вячеслав Фетисов, довтлогч Валерий Харламов, Сергей Макаров юм. Харин “ТОП-6”-гийн үлдсэн хоёр хоккейчин нь домогт довтлогч Уэйн Гретцки, Шведийн нэрт хамгаалагч Борье Салминг байлаа. Дээрх тоглогчдыг 16 орныг төлөөлсөн 56 мэргэжилтнүүдийн саналаар тодруулахад 54 хүн Фетисовыг “ТОП-6”-д нэрлэсэн байна.

Авсан саналынхаа тоогоор Гретцки (38), Третьяк (30), Харламов (21), Макаров (18), Салминг (17) удаалжээ. Сонирхолтой нь дээрх 56 мэргэжилтний “шилдэг зургаа”-г нэрлэсэн саналуудын нэг нь ч эцсийн дүнтэй тохироогүй бана. Харин зууны шилдэг үйл явдлаар 1980 оны олимпод АНУ-ын шигшээ ЗХУ-ын “Улаан машин”-ыг 4:3-аар ялсан түүх нэрлэгджээ. Тэгэхэд Херб Брукс коллежийн хоккейчдоос бүрдсэн багийг олимпод аваргалуулан тус цолыг Америкт 20 жилийн дараа аваачсан юм.


Владислав Третьяк
ЗХУ-ын шигшээ багийн хаалгач байхдаа дэлхийн 10, олимпийн гурван удаагийн аварга болсон. Мөн 1972 оны Супер цувралд оролцож, 1981 оны Канадын цомд Агч навчитнуудыг 8:1-ээр бут ниргэхэд гавьяа байгуулжээ. Третьяк ЗХУ-ын хоккейчдоос хамгийн түрүүнд (1989 он) “Алдрын танхим”-д багтсан юм.

Вячеслав Фетисов
Олимпийн хоёр алт, нэг мөнгө, дэлхийн долоон алтан медальтай. Мөн Канадын цомын аварга тэрбээр NHL-ийн “Детройт” багийн хамтаар Стэнлийн цомын хошой аварга болсноор Олон улсын хоккейн холбооны “Гурван алттан клуб”-т багтсан. Өөрөөр хэлбэл Фетисов олимп, дэлхий болоод Стэнлийн цомд түрүүлэгсдийн бүрэлдэхүүнд нэгджээ. ДАШТ-ий шилдэг хамгаалагчаар тавантаа нэрлэгдэж, бэлгэдлийн багт есөн удаа багтсан.

Борье Салминг
Европын хоккейчдоос NHL-д анх хөл тавьсан хүн бол Салминг юм. Тэнд 17 жил тоглохдоо ихэнх улирлаа “Торонто” багт өнгөрөөж, “Детройт”-д байхдаа спортоо орхисон. Хосгүй авьяасынхаа дүнд 21 настайдаа Шведийн шигшээ багт багтан ДАШТ-д оролцож, 1992 оны Альбервиллийн олимп хүртэл эх орноо олон улсын тавцанд төлөөлсөн байна. 1996 онд “Алдрын танхим”-д мөнхөрснөөр түүнд багтсан анхны швед болсон.

Валерий Харламов
ДАШТ-ээс 11 медаль хүртсэний найм нь алт. Мөн олимпоос хоёр алт, нэг мөнгөтэй. 1972 оны олимпод тавхан тоглолт хийхдээ 15 оноо авч байсан тэрбээр ДАШТ-д үзүүлсэн хувийн амжилтаараа (105 тоглолт, 159 оноо) бүх үеийнхний жагсаалтын хоёрдугаарт бичигддэг. 1981 онд авто ослоор нас барсан түүний нэр 2005 онд “Алдрын танхим”-д мөнхлөгдсөн.

Сергей Макаров
Тэрбээр “KLM line” хэмээн Хойд Америкт нэрлэгдэж байсан Крутов, Ларионовын гурвалын гишүүн юм. Тэрхүү гарамгай хоккейчидтой ЗХУ-ын шигшээ багийн цөм болж явахдаа дэлхийн аваргаар найман удаа шалгарч, олимпоос хоёр алт, нэг мөнгөн медал зүүсэн. Шигшээ багийн 315 тоглолтод оролцсоны 101-ыг ДАШТ-д хийн 118 оноо авчээ. Макаров 1983, 1985, 1986 оны ДАШТ-ий шилдэг мэргэн буучаар шалгарсан.

Уэйн Гретцки
NHL-ийн бүх рекордыг эвдсэн тэрбээр 1978 оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцсоны анхных нь залуучуудын ДАШТ юм. Тэнд зургаан тоглолт хийн 17 оноо авч, гурван жилийн дараа Канадын нэгдүгээр шигшээд багтан тухайн үеийн хамгийн том тэмцээн Канадын цомд оролцсон. Гретцки тэнд ч мөн мэргэн буучаар шалгарч, энэ амжилтаа 1982 оны ДАШТ-д давтлаа. 1984, 1987 онд Канадын шигшээ Канадын цомын аварга болоход MVP-гээр хоёр удаа тодорсон. Үзүүлэлтээ 1991 оны тэмцээнд бататгасан Уэйн өдгөө NHL-ийн 61 рекордыг эзэмшдэг бөгөөд энэ хугацаанд 31 трофи хүртэж, Стэнлийн цомыг дөрвөн удаа гардсан.

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Sat May 24, 2008 2:19 pm
by spain man
Хожчихсийм уу? ......пөөх ... 3 -р үе эхлэхэд 4-2 тэгээд эзэмдүүлээд байхаар нь унтчихсан шд .. пүү чорт ... үздэг байж .. хайран юм ... Хагартлаа баярлах байсан бна шд ... :beer

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Mon May 26, 2008 1:19 pm
by meesh
Энэ жил ер нь Орос ивануудын жил юм биш үү? Нөгөө Дима Билан нь Евровижн түрүүлчихэж......Хажуудаа нөгөө Олимп Дэлхийн аварга Плюшенког бүжиглүүлээсээр байгаад түрүүлжээ.. Сүүлийн байнга л энэ 2 хамтдаа сүжрээд л ТВ-р гараад байсан юм.....Сагсын Еврод ч түрүүлээд л.... Одоо хөлбөмбөг л үлдлээ дээ......

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Fri May 30, 2008 11:23 am
by Г.Баяраа
Зэнит нь бас UEFA -д одоо UERО -д яах болдоо.. :russia

Re: Хоккей ДАШТ-08

PostPosted: Fri Feb 06, 2009 2:13 am
by Izzy Slevin
Cajanek goal hiilee.