Євлийн Спортын Мэдээ

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Євлийн Спортын Мэдээ

Postby Xtreme.So » Fri Dec 16, 2005 9:17 am

Цаначид Японд бэлтгэл хийхээр тєлєвлєж байна
Туриний цагаан олимпод оролцох эрхээ авсан цаначин Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсvрэн (Замчин) нар цасгvй євлєєр хэрхэн бэлтгэлээ базааж буй талаар дасгалжуулагч Л.Доржоос асууж тодрууллаа.

-Цаначид маань Хандгайтдаа бэлтгэл хийж байна уу?
-Тийм ээ. Гэвч цас ордоггvй. Цас мєрєєдсєн л хvмvvс байна.

-Эрдэнэтэд бэлтгэл хийх тухай яригдаж байсан?
-Орхонд цас орсон. Гэхдээ энэ нь цаначид гулгаж бэлтгэл хийх хэмжээнд дvйцсэн цас биш.

-Цас хvлээгээд л байх хэрэг vv? Гадаадад бэлтгэл хийх талаар хєєцєлдєж болдоггvй юм уу?
-Энэ сарын 23-нд Японы Саппород очиж бэлтгэл хийхээр тєлєвлєж байна. Хэрвээ виз бvтвэл тэнд 20-иод хоног бэлтгэл хийнэ.

-Тэр vеэр Японд тэмцээнд оролцох уу?
-Дєрєв, таван тэмцээн зохиогдох юм билээ. Тэмцээнvvдэд тамирчид маань оролцоно, гэхдээ виз бvтвэл шvv дээ.

-Зардал мєнгєє хэрхэн зохицуулах вэ?
-Монголын цанын холбоо, МYОХ зардлыг хариуцна гэсэн.

-Солонгос явах сураг сонсогдсон…
-Бараг амжихгvй байх. Японоос Монголдоо ирж бэлтгэлээ vргэлжлvvлж хийнэ. Тэр vед цас орчихсон байх байлгvй дээ.

-Хандгайтад тамирчид маань биеийн хvчний бэлтгэл хийж байна уу?
-Тийм ээ. Кроссонд гvйгээд л, гулгахаас бусдаар бэлтгэл хийж байгаа.

Харин шорт-трекчид маань албан ёсны хариу хvлээнгээ тэшvvрийн талбайдаа дасгалжуулагч Г.Болдын удирдлага дор бэлтгэл хийж байна. Єнгєрсєн бямба гаригт тэшvvрийн талбай нээлтээ хийж мєсєє “дэвссэн” билээ.
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby avarga » Wed Jan 10, 2007 9:42 pm

Г.Мерей: Азийн наадмын хүрэл медаль сэтгэлийг минь хөглөж явдаг
(2007.01.08)
1990 оны Азийн өвлийн спортын II наадмаас манай цаначид 4х100 км-ийн буухиад хүрэл медаль авсан билээ. Өвлийн спортоор ч гэсэн монголчууд өрсөлдөж, медальд хүрэх боломжтойг тэд нээн харуулсан юм. Арван долоон жилийн тэртээ Азийн өвлийн “олимп”-оос гялайх ганц хүрэл медалийг авчирсан багийн гишүүн бол Гонгорын Мерей. Тэрбээр Шарга морьтод бага насаа үдсэн.

Ахтайгаа хамт цанаар гулгаж, зав л гарвал цанан дээр “уяатай” хүүхэд байв. Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, аав ээж хоёр нь “Таллин” цана авч өгчээ. Тэрхүү цанаараа Г.Мерей гулгаж гарна. Энэ бүхэн Г.Гансүх, Г.Мерей нарын амьдралыг цанатай холбож, цанын спортын мастер болтол нь ахиулжээ. Г.Мерей Азийн наадмаас медаль авсан агшин, Альбервиллийн олимпод оролцсон дурсамжаа дэлгэх дуртай. Ах Г.Гансүхийнх нь гэргий Д.Энхээ хоёр олимпод оролцсон Монголын ганц эмэгтэй цаначин билээ. Солонгос явахаас нь өмнө Г.Мерейтэй уулзаж ярилцлаа.

-БНХАУ-ын Чанчүнь хотноо энэ сарын 28-нд Азийн спортын VI наадам эхэлнэ. Манайхан Азийн өвлийн наадмыг алгасалгүй оролцсоор ирсэн. Тэр дундаа “Саппоро-90” бусдаас онцгой. Монголын цаначид медальд хүрсэн болохоор ч тэр үү, энэ наадмыг тодотгомоор байна.

-Тийм ээ. Монголын цаначдын гаргасан хамгийн том амжилт бол Азийн наадмын хүрэл медаль. Саппорогоос авчирсан хүрэл медаль минь хамгийн эрхэм шагнал юм. Ноднин Туриний олимпийн наадам болоход Альбервиллийн олимпийг өөрийн эрхгүй санаж байсан. Харин энэ он Азийн наадмын жил болоод ч тэр үү, 1990 оны Азийн өвлийн наадмын дурсамж сэргэж байна.
1986 оны Азийн наадамд цаначид маань 4х10 км-ийн буухиад дөрөвдүгээр байрт ороод удирдлагууддаа донгодуулж байсан юм билээ. Дараагийн наадамд Ж.Дашдэлгэр багш Д.Баттулга, З.Ганбат, Ч.Батболд бид дөрвийг ягштал бэлтгэсэн. Ирэх Азийн наадамд амжилт гаргахын төлөө зүтгэе гээд гар барьж, амлалт авч байснаа мартдаггүй. Багш маань биднийг ганцхан зайд бэлтгэсэн. Одоо бодоход энэ нь нэг ёсны тактик байж.

-Буухиа уралдаанд бэлтгэсэн гэж үү? Саппород очоод өрсөлдөгчдөө харахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Бид 4х10 км-ийн буухиад маш сайн бэлтгэсэн. Азийн наадмын эхний өдөр 10 км-ийн уралдаан болов. Тэр уралдаанд бид нэлээд хойгуур орсон учраас сэтгэл гонсойлоо. Харин багш маань 4 х 10 км-ийн буухиад л алдаж болохгүйг сануулсан. Хүчтэй өрсөлдөгч бол БНХАУ, БНСУ-ын цаначид. Барианд орох үед БНСУ-ын цаначидтай урд хойноо орж уралдсаар гуравдугаар байрт орсон. Энэ үед Азийнхан биднийг гайхан шагширч байсан. Монголчуудыг ийм амжилт гаргана гэж бодоогүй байх л даа. Хүрэл медалийн болзол хангасны дараа бид дөрөв “Багш аа, гуравдугаар байрт орчихсон маань үнэн үү?” гээд л итгэж ядаж байсан. Тавуулаа баярын нулимс унагасан тэр үе миний сэтгэлийг хөглөж явдаг юм. Цаначин болсны утга учир энэ медаль юм даа.

-Шагналын тавцанд зогсож байх үед юу бодогдож байв?
-Медаль зүүхээр индэрт гарахад бие биенээ хараад доголон нулимстай инээмсэглэж байсан. Яг тэр үед биднийг барианд орж ирэхэд дасгалжуулагч маань “Та нар чадлаа” гэж хашгирсан нь сонсогдох шиг болсон. Энэ үг сэтгэл оюунд минь хадаастай явдаг.

-Азийн өвлийн наадмын хүрэл медальт багийнхан аль зэрэг уулздаг вэ?
-Ч.Батболд маань нас бараад удаж байна. Д.Баттулга, З.Ганбат бид хэд холбоотой байдаг.

-Ингэхэд цаначин болох гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-Анх 1983 онд Армиудын өсвөрийн цаначдын тэмцээнд оролцож байлаа. Энэ үед би сонирхогч байсан л даа. Цанын уралдаан гэж юу болохыг эндээс ойлгосон. Улмаар 1985 онд Сүхбаатар дүүргийн АШТ-д оролцсоноор тэмцээний гараагаа албан ёсоор эхэлсэн. 1986 онд анх УАШТ-д оролцоод хоёр алт, нэг хүрэл медаль авч байлаа.

-Ж.Дашдэлгэр дасгалжуулагчийн удирдлагад хэзээнээс бэлтгэл хийж эхэлсэн юм бэ?
-Аравдугаар анги төгсөөд нэг хэсэг Дашка багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Тэгээд цэрэгт явж, “Алдар”-т Г.Батмөнх багшийн удирдлагад бэлтгэл базаах болсон. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 онд шигшээ багийн тамирчин болсноос хойш Дашка багшийн удирдлагад үргэжлүүлэн хүч сэлбэв. Багш маань биднийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж, ачаалал тохируулж чаддаг байсан.

-Үүнээс хойш УАШТ-д олонтаа оролцож, медалийн ургац арвин хураасан нь мэдээж. Альбервиллийн олимпод оролцох баярт мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Өрсөлдөгч олон байсан. Олимпод оролцох тамирчдаа олон сорилтын дүнд сонгоно. Хамгийн сүүлд шигшигдсэн тамирчид Якутад бэлтгэл хийчихээд Хандгайтад эцсийн сорилтоо өгөхөд З.Ганбат ах бид хоёр оролцох болсон. Олимпод оролцоно гэхээр сайхан санагдалгүй яахав. Тэгээд ч бид урьд нь Азийн наадмаас хүрэл медаль авчраад байсан болохоор нэлээд додигор. Би 1989 онд Чехэд болсон Ах дүү армиудын спартакиадын 30 км-т улсынхаа дээд амжилтыг тогтоогоод байв.

-Олимпийн өмнөх бэлтгэлээ хаана базаав?
-Хандгайтад бэлтгэл хийж, “Залуучууд” зочид буудалд байрлаж байгаад битүүний өдөр Альбервиллийг зорьсон.

-Олимпийн замд хувийн амжилтаа ахиулж чадав уу?
-Бид олимп эхлэхээс долоо, найм хоногийн өмнө Альбервиллд замтайгаа танилцсан. Уралдааны үеэр цас бороо холилдож ороод бэрхшээлтэй байсан учраас амжилтаа ахиулж чадаагүй.

-Аль ч олимипод цаначид хөдөө л байрладаг?
-Тийм ээ. Уулын мухарт, хоёр давхар модон байшинд төвхнөсөн. Тэшүүрийнхэн бол жаргалтай, олимпийн тосгонд.

-З.Ганбат гуай 50 км-т уралдаагүй. Харин та гурван зайд уралдсан. Урьд нь та 50 км-т уралдаж байсан уу?
-Олимпийн өмнө 50 км-т уралдаж байгаагүй шүү. 50 км-ийн уралдаан хэцүү байсан. Өмнөд Солонгос, БНХАУ-ын тамирчидтай л сүүл хавьд уралдаж явав. Ам цангахаар нь цас идээд л, ойлголцох гэж дохио зангаагаар яриад найрамдалтай уралдсан. Солонгосын тамирчин оросоор муухан ярина. Бариа дөхөж ирэхэд л гурвуулаа жинхэнээсээ уралдаж, би нөгөө хоёроо ардаа орхисон. Дараа нь уралдсан зайнуудаа харьцуулахад 50 км-т илүү амжилт үзүүлсэн байна билээ.

-Үнэгэн малгайгаар “панз үсэргэсэн” үү, эсвэл…
-1992 оны олимпоос үнэгэн малгай авч явдаг болсон гэсэн яриа байдаг юм билээ. Гэхдээ бид лав наймаа хийгээгүй. Альбервиллийн олимпоос дөрвөн алтан медаль авсан Ульванг гэдэг тамирчинд үнэгэн малгайгаа бэлэглэсэн.

-Та 22-тойдоо олимпод оролцсон хэрнээ спортоо эрт орхисон юм аа?
-Тийм ээ. Шилжилтийн нийгэм, шигшээ баг тарсан зэрэг шалтгаанаар спортоо орхихоос өөр арга байгаагүй. Альбервиллаас ирээд УАШТ болон МБАТ-ий спартакиадад оролцож, хоёр алтан медаль аваад л зодог тайлсан даа.

-Хэрэв спортоо орхиогүй бол…
-Тэр үеийнх шигээ бэлтгэл хийсэн бол илүү амжилт гаргах байсан биз ээ.

-Дасгалжуулагч болох талаар боддог байв уу?
-Энэ талаар бодож байгаагүй. Одооноос л цанын дасгалжуулагч болсон бол гэсэн бодол төрөх болж. Нэг хэсэг цанын спорт уналтад ороод байсан. Харин Р.Раш дарга МЦХ-ны ерөнхийлөгч болсноос хойш сэргэж байгаа шүү.

Г.Мерей цас их унахаар Хандгайт руугаа яардаг. Уралдах хүсэл нь ч бас буцлаад ирэхээрээ үеийнхээ тамирчидтай уулздаг аж. Ер нь л Азийн наадмын хүрэл медальт баг тамирчид хоорондоо холбоотой байдаг. Нөхөдтэйгөө уулзахад залуу насандаа эргээд очсон мэт санагддаг ажээ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Fri Mar 02, 2007 2:51 pm

ALLAH
(2007.03.01)
Японд цанын спортын ДАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гаригт болсон 10 км-ийн чөлөөт уралдаанд Чехийн Катерина Нойманнова 23.58,4 амжилтаар түрүүлж, ОХУ-ын Ольга Завьялова мөнгө, Италийн Фоллис хүрэл медаль хүртлээ. Ийн Нойманнова дуатлонд орос бүсгүйд дийлдсэн хариугаа авав.

Гараанаас хамгийн сүүлд гарсан Катерина барианд орохоос хоёр тойргийн өмнө Завьяловагаас 25 секундын өмнө явж байв. Улмаар барианд орон ортол чех бүсгүй амжилтаа хадгалж чадсан.

10 км-ийн чөлөөт (эм): 1.К.Нойманнова (Чех) 23.58,4 2.О.Завьялова (ОХУ) 24.24,9 3.А.Фоллис (Итали) 24.28,6

15 км-ийн чөлөөт (эр): 1.Л.Бергер (Норвег) 35.50.0 2.Л.Карнейенка (Беларусь) 36.25.8 3.Т.Ангерер (Герман) 36.42.4

Трамплинаас харайх. К-120 (эр.баг): 1.Австри 1000.2 оноо 2.Норвег 953.3 3.Япон 905.9
Хоёр төрөлт: 1.Х.Маннинен (Финланд) 17.40,2 2.М.Моан (Норвег) 17.40,5 3.Б.Кирхайзен (Герман) 18.09,7
Хоёр төрөлт (баг): 1.Финланд 49.14,9 2.Герман 49.43,3 3.Норвеги 50.55,0
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 10:25 pm

Xtreme.So wrote:ГРЕКТ 2006 ОНЫ ТУРИНЫ ОЛИМПИЙН БАМБАРЫГ АСААЛАА

Image

Олимпийн наадмын өлгий нутаг Грект, энэ ням гаригт 2006 оны Турины Өвлийн олимпийн бамбарыг асаах ёслол болжээ. Олимпийн бамбарыг асаах ёслолын ажиллагаа Грекийн эртний Олимпия хотод болсон байна.
2006 оны Турины Өвлийн Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол орчин үеийн олимпизмыг үндэслэгч Пьер де Кубертены нэрэмжит үзэсгэлэнт төгөлд болжээ. Галт бамбарыг асаахдаа тусгай толины тусламжтайгаар нарны гэрлээс гал асаадаг ч энэ удаад манан ихтэй байснаас энэ уламжлалт аргаас татгалзан, тусгайлан асаасан галаас таслан асаасан байна.
Энэ ёслолын ажиллагаа Аполлон, Зевс бурханд мөргөл залбирал үйлдэж, хүндэтгэл үзүүлснээс төгссөн байна. Энэ үеэр ёслолд оролцогчид хүн төрөлхтний сайн сайхны төлөө бурхдад залбирчээ. Олимпийн өлгий нутагт ассан бамбар Итали хүрэх аяллаа Грек орноос эхэлж, Өвлийн Олимд зохиогдох Турин хотод ирэх оны 2-р сард хүрэх юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby traffic » Mon Apr 02, 2007 2:25 pm

End anh udaagaa orj baina. Bi ug ni uvliin 1 sportiin master shd... Odoo hun ene bid 2-iin master gej yu baisan yum geh baih, he he...
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby chukcha2002 » Thu Jul 05, 2007 6:19 pm

2014 оны өвлийн олимпын тоглолт манай хойд хөршийн СОЧИ хотод болохоор боллоо.

Өчигдөр шөнө унтах гэж байтал гэнэт энэ шийдвэр гаргах хурал зурагтаар шууд гараад эхлэх юм. Солонгосын Пион Чон гэнэ үү, бас Зальцбург хэмээх Моцартын төрсөн хотууд финальд ялагдлаа.

Путин оччихсон, яасан ч эвгүй хүйтэн өнгөөр бааварлаж ярьдаг юм, бааварлаж байна лээ. Оросууд Плюшенко, Журова, Фетисов гээд олимпийн аваргуудаа аваад ирчихсэн яриулна лээ.

Сочид онцлог нь олимп явагдах нэг ч байгууламж баригдаагүй бөгөөд Оросын баячуул 12 тэрбум доллар шидээд аймаар гоё гоё юмнууд босгоно гэж бярдсаар байгаад л аваад буулаа даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Thu Dec 06, 2007 6:09 am

Валерий Харламовын гурван хурд

Image

Яг ийм гарчигтай номыг олон жилийн өмнө уншиж билээ. Тэрбээр эмнэлгийн машин дотор төрж, маш богино хугацаанд спортын өндөр оргилд хүрч эцэст нь автомашины ослоор хорвоог орхисон түүхийг гурван хурд хэмээн нэрлэсэн аж. Нэгэн үеийн ЗХУ, дэлхийн домог болж байсан алдарт хоккейчин, түүний тухай уншигч танд толилуулахаар энэхүү хөврүүлгийг хийв.

Од гийсэн он жилүүд
Валерий Харламов 1948 оны нэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Москва хотод ажилчны гэр бүлд мэндэлжээ. Түүний аав Борис Сергеевич 1930-аад оны үед 12 настайдаа Испаниас ЗХУ-д ирж суурьшсан. Ээж Арибе Орбат Херман буюу Бегонита нар “Коммунар” үйлдвэрт ажилладаг байв.
Аав нь хүүдээ өөрийн хүндэлж явдаг Чкаловыг дурсан Валерий гэдэг нэр өгчээ. Тэр багадаа их сул биетэй хүүхэд байж. Гурван килограмм орчим жинтэй түүнийг эцэг, эх нь нэмэгдэл хоолны картад хамруулан өсгөсөн ажээ.

В.Харламовыг долоон настай байхад аав нь хоккейн талбайд анх авч очсон байна. Тэр үед ЗХУ-д хоккей биш хөлбөмбөгийг илүү сонирхдог, хүүхдүүд Всеволод Бобров, Иван Трегубов нар шиг болохыг хүснэ. Валерий ч тэдний адил байв. Угийн бие султай тэр багадаа өвчин их орооно. Байнга хоолой нь өвдөнө. Эмч нар энэ маягаараа яваад байвал хүүгийн чинь ирээдүй их бүрхэг байна гэж өгүүлнэ. Ээж нь хүүгээ энэ, тэр гэхгүй эрдэм номтой холбон гам барья гэсэн хүсэлтэй байсан бол аав Борис Харламов өөр бодолтой байв. Тэдний гэр байрлаж байсан Ленинград хотод мөсөн гулгуурын шинэ талбай нээгджээ. Хоккейн хүүхдийн секцэнд хүүгээ аваачиж спортоор хичээллүүлж сул дорой бие бялдрыг хөгжүүлэхээр шийдсэн нь алдаа болсонгүй. Бие багатай байсан ч аавыгаа дагаж мөсөн дээр төвөггүй гулгаад сурчихсан түүнийг ЦСКА-гийн хүүхдийн багийн дасгалжуулагч Борис Кулагин секцэндээ элсүүлэн авав.

Богино хугацаанд Харламов үеийнхнээсээ ур чадвараар толгой цохиж Б.Кулагины хайртай шавь нарын нэг болжээ. Харин ЦСКА-гийн ахлах дасгалжуулагч Анатолий Тарасов жижигхэн биетэй гээд ойшоодоггүй байв. Ингээд түүнийг 1966 онд хоккейн хоёрдугаар лигт хүч үздэг Свердловскын цэргийн тойргийн “Звезда” багт илгээв. Тэнд Валерий жинхэнэ ид шидийг үзүүллээ. Эхний улирлдаа 34 шайб оруулж “мундаг” амжилт тогтоов. Энэ амжилтынх нь талаар дасгалжуулагч В.Альфер Москва руу Кулагинд мэдээлжээ. Үүнд итгэхгүй байсан тэр өөрийн биеэр Свердловск очиж Харламовын тоглолтыг үзэн ЦСКА-гийн үндсэн бүрэлдэхүүнд гарцаагүй хэрэгтэй хүн байна гэж дүгнэжээ.

ЦСКА-гийн ахлах дасгалжуулагч Тарасов түүний амжилтыг “тохиолдлынх” гээд халгаахгүй байсан ч Кулагин олон удаа ярилцсаны эцэст 1967 онд 19 настай Валерий Харламов Москвад эргэн ирэв. 1967-1968 оны улирлын тоглолтод ЦСКА улсынхаа аварга боллоо. Яг энэ үед ирээдүйн алдарт гурвал Михайлов-Петров-Харламов нар нэгдсэн түүхтэй.

1972 онд В.Харламов эх орондоо төдийгүй Европт нэр алдар нь цуурайтсан хоккейчин болсон байлаа. Тэр улсынхаа аварга цолыг дөрөв, дэлхийн аваргад гурав, Европын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа манлайлж, 1971 онд УАШТ-дээ 40 шайбаар өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. Мөн 1972 онд ЗХУ-ын баг олимпийн аварга болоход шилдэг довтлогчоор есөн шайб оруулсан В.Харламов шалгарсан аж. NHL-ийн багуудтай долоон тоглолт хийсэн 1972 оныг хоккей сонирхогчид санаж байгаа байх. “Манайх бүх тулаанд ялна” гэсэн америкчуудыг алмайруулж, хожим шүтээн нь болсон хүн бол Харламов. Тийм ч учраас Торонто хотын “Хоккейн алдрын музей”-д Европ тивээс хамгийн анх түүний нэрийг мөнхөлсөн юм.

Амьдрал, хайр сэтгэл
1975 онд В.Харламов санамсаргүй учирлаар 19 настай Ирина Смирнова гэдэг бүсгүйтэй танилцаж хожим гал голомтоо бадраан хүү, охин хоёртой болсон аж. Анх Ирина найзынхаа төрсөн өдрийн урилгыг хүлээж аван ресторанд очиж. Тэр үед савхин пиджак, кепка малгайтай намхан залуу бүжгэнд урив. Тухайн үед Ира “Энэ яг таксины жолооч байна” гэж таамаглав. Орой нь нөгөө залуу түүнийг машинаараа гэрт чинь хүргээд өгье гэж. Гарцаагүй таксины жолооч байна гэж бодсоор цоо шинэ “ОО-17 ММБ” гэсэн дугаартай “Волга” машинаар гэртээ очжээ.

Ирина ээждээ “таксины жолооч”-ынхоо тухай, танилцсанаа өгүүлэв. Ээж нь ямар хүнтэй танилцсаныг чинь мэдмээр байна, уулзуул гэжээ. Охин нь эрс татгалзаж, зөвхөн барааг нь харвал хар гэсэн аж. Нэгэн удаа Валерий тэднийг Их театрт урин бүжиг үзэж. Дараа нь “таксины жолооч” маань ээж, охин хоёрыг хүргэж өгчээ. Намхан биетэй, цэвэрхэн хувцастай, бараг хүн бүр л хараад, мэндлээд байсан залуу хүргэн нь болоход боломжийн санагдав. Гэхдээ болоогүй, сайн судална гээд нилээд гүйлгэжээ. Гэтэл юу болсон гэж санана. Нөгөө жолооч маань дэлхийн алдарт хоккейчин байсныг мэджээ. Жилийн дараа 1976 онд Валерий Ира хоёр хүүтэй болж Александр гэдэг нэр өгсөн бол 1978 онд тэднийд охин мэндэлж Бегонита гэж нэрлэжээ.

В.Харламовыг нөхөд нь гэргийн хамт 1976 онд “Мартын 8”-ны баярт урьж тэнд очоод буцах замдаа тэд автомашинтайгаа осолд орсон юм. Харламов хөл, хавирга, Ира хөлөө хугалж толгой нь хүнд гэмтэв. Ингээд тэр долоон сарын дараа мөсөн талбайдаа эргэн ирэв. Олон хүн түүнийг өмнөх шигээ тоглож чадахгүй байх гэж бодож байсан ч Валерий гайхамшгийг үзүүлж чадсан юм. Тэр эргэж ирээд “Крылья Советов” багтаа анхныхаа тоглолтыг хийсний дараа эсрэг багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Кулагин, “Манай улсад В.Харламов шиг гайхамшигтай хоккейчин, сайн хүн амьдарч байгаад бид бахархах хэрэгтэй” гэж өгүүлсэн байдаг.

Гурав дахь хурд
1977 онд тэр ЦСКА багтай хамт улсынхаа аваргад долоо дахиа түрүүлжээ. Энэ онд ЦСКА-г В.Тихонов удирдах болов. Энэ үеэс эхлэн тамирчин дасгалжуулагч хоёрын дунд үл ойлголцох асуудал байн байн гардаг болжээ. В.Тихонов Харламовыг бэлтгэл сайн хийхгүй байна, архи их уух юм хэмээн зэмлэнэ. В.Харламов ч багийн лидерийн хувьд хэлэх үгээ хэлчихдэг байв. Гэсэн ч тэр 1978, 1979 онд Европ, дэлхийн, улсынхаа аварга цолыг дахиад л хүртлээ. Харин 1980 оны Лейк-Плесидээс олимпийн гурав дахь алтан медалиа хүртэж чадалгүй хоёрдугаар байрт орсон.

1981 онд тэр энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэж мэдэгдсэн юм. Багийн ахмадууд хэмээн нүд үзүүрлэгдэх болж. Гэсэн хэдий ч Валерий маш сайн бэлтгэлтэй, ур чадвар хэвэндээ байсныг хожим нөхөд нь өгүүлсэн байдаг. NHL-ийн багуудтай 1981 онд хийсэн тоглолтод Харламовыг авч явсангүй. Тэр нөхдөө онгоцны буудал дээр гаргаж өгчихөөд замдаа эхнэр хүү хоёроо аваад Москвагаас зайдуу Покровкт эмээ, хамаатнуудтайгаа байгаа Бегонита охин дээрээ очжээ. Тэд орой том өрөөндөө цуглаад идэж ууж, элдвийг хөөрөлддөг байж. Тэгэхэд Харламов орон дээр бөөн бодол болон суугаад уух ч үгүй, тамхи татах ч үгүй байлаа.

1981 оны наймдугаар сарын 27-ны өглөө эрт босч Валерий, Ира хоёр хамаатныхаа ах Сергейтэй цуг Москва орохоор явах үед эхнэр нь жолоо барих санал тавьж. “Зам нойтон, тэгээд ч чамд үнэмлэх байхгүй, би өөрөө барина” гээд Валерий жолоогоо барьжээ. Гэхдээ баримт баримтаараа үлддэг аж. Зуслангаасаа хөдлөөд тэр жолоогоо эхнэртээ шилжүүлсэн байна. Ингээд Ленинградын зам дээр өглөөний 7 цагт 74 дэх километрт ачааны тэрэгтэй мөргөлдөн алдарт хоккейчин В.Харламов гэргий, хадам ах хоёрынхоо хамт газар дээрээ өөд болж Орос орон, дэлхийн хоккейн ертөнцийг толгой гудайлгасан юм.


gogo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Євлийн Спортын Мэдээ

Postby Г.Баяраа » Mon Jan 11, 2010 1:57 pm

КХЛ-ийн түүхэн дэх хамгийн том зодоон саяхан болжээ :mrgreen: Витязь-Авангард
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Євлийн Спортын Мэдээ

Postby CAHAKA » Sun Feb 13, 2011 3:55 am

LG Tour гэнэ үү нэг хоккеин тэмцээн болоод байгаам байх. Түрүүн Орос Шведэд 6:2-оор хусуулж байх юм.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Євлийн Спортын Мэдээ

Postby hosko » Sun Feb 13, 2011 6:13 pm

Г.Баяраа wrote:КХЛ-ийн түүхэн дэх хамгийн том зодоон саяхан болжээ :mrgreen: Витязь-Авангард

:-D
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Євлийн Спортын Мэдээ

Postby Bogruush » Mon Apr 18, 2011 2:45 am

Энэ Оросын суваг дээр Орос-Америк 2 тоглоод бна шд залуучууд нь юмуу
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: Євлийн Спортын Мэдээ

Postby Mr Chelski » Sat Apr 23, 2011 12:35 pm

Bogruush wrote:Энэ Оросын суваг дээр Орос-Америк 2 тоглоод бна шд залуучууд нь юмуу

U-18ийн ДАШТ болж бгаа өнөөдөр орой хагас шигшээн тоглолт явагдана,Манай хойд хөрш Шведтэй тоглоно.
Chelsea FC,Detroit Pistons,Detroit Red Wings fan
User avatar
Mr Chelski
Язгууртан
Язгууртан
 
Posts: 335
Joined: Fri Dec 24, 2010 9:40 pm
Location: from Stamford Bridge

Re: Євлийн Спортын Мэдээ

Postby Eternity » Sun Jul 10, 2011 5:57 pm

Сая 7 сарын 6 нд 2018 оны өвлийн олимпын эрхийн төлөө Мюнхэн өрсөлдөөд авч чадаагүй байна лээ.Уг нь Герман 11 жилийн өмнө гэсэн байх аа бас 7 сарын 6 нд 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын эрхээ авч байсан гсн.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re:

Postby Могжоохон » Fri Jul 27, 2012 8:42 pm

Жавхлан wrote:Валерий Харламовын гурван хурд

Image

Яг ийм гарчигтай номыг олон жилийн өмнө уншиж билээ. Тэрбээр эмнэлгийн машин дотор төрж, маш богино хугацаанд спортын өндөр оргилд хүрч эцэст нь автомашины ослоор хорвоог орхисон түүхийг гурван хурд хэмээн нэрлэсэн аж. Нэгэн үеийн ЗХУ, дэлхийн домог болж байсан алдарт хоккейчин, түүний тухай уншигч танд толилуулахаар энэхүү хөврүүлгийг хийв.

Од гийсэн он жилүүд
Валерий Харламов 1948 оны нэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Москва хотод ажилчны гэр бүлд мэндэлжээ. Түүний аав Борис Сергеевич 1930-аад оны үед 12 настайдаа Испаниас ЗХУ-д ирж суурьшсан. Ээж Арибе Орбат Херман буюу Бегонита нар “Коммунар” үйлдвэрт ажилладаг байв.
Аав нь хүүдээ өөрийн хүндэлж явдаг Чкаловыг дурсан Валерий гэдэг нэр өгчээ. Тэр багадаа их сул биетэй хүүхэд байж. Гурван килограмм орчим жинтэй түүнийг эцэг, эх нь нэмэгдэл хоолны картад хамруулан өсгөсөн ажээ.

В.Харламовыг долоон настай байхад аав нь хоккейн талбайд анх авч очсон байна. Тэр үед ЗХУ-д хоккей биш хөлбөмбөгийг илүү сонирхдог, хүүхдүүд Всеволод Бобров, Иван Трегубов нар шиг болохыг хүснэ. Валерий ч тэдний адил байв. Угийн бие султай тэр багадаа өвчин их орооно. Байнга хоолой нь өвдөнө. Эмч нар энэ маягаараа яваад байвал хүүгийн чинь ирээдүй их бүрхэг байна гэж өгүүлнэ. Ээж нь хүүгээ энэ, тэр гэхгүй эрдэм номтой холбон гам барья гэсэн хүсэлтэй байсан бол аав Борис Харламов өөр бодолтой байв. Тэдний гэр байрлаж байсан Ленинград хотод мөсөн гулгуурын шинэ талбай нээгджээ. Хоккейн хүүхдийн секцэнд хүүгээ аваачиж спортоор хичээллүүлж сул дорой бие бялдрыг хөгжүүлэхээр шийдсэн нь алдаа болсонгүй. Бие багатай байсан ч аавыгаа дагаж мөсөн дээр төвөггүй гулгаад сурчихсан түүнийг ЦСКА-гийн хүүхдийн багийн дасгалжуулагч Борис Кулагин секцэндээ элсүүлэн авав.

Богино хугацаанд Харламов үеийнхнээсээ ур чадвараар толгой цохиж Б.Кулагины хайртай шавь нарын нэг болжээ. Харин ЦСКА-гийн ахлах дасгалжуулагч Анатолий Тарасов жижигхэн биетэй гээд ойшоодоггүй байв. Ингээд түүнийг 1966 онд хоккейн хоёрдугаар лигт хүч үздэг Свердловскын цэргийн тойргийн “Звезда” багт илгээв. Тэнд Валерий жинхэнэ ид шидийг үзүүллээ. Эхний улирлдаа 34 шайб оруулж “мундаг” амжилт тогтоов. Энэ амжилтынх нь талаар дасгалжуулагч В.Альфер Москва руу Кулагинд мэдээлжээ. Үүнд итгэхгүй байсан тэр өөрийн биеэр Свердловск очиж Харламовын тоглолтыг үзэн ЦСКА-гийн үндсэн бүрэлдэхүүнд гарцаагүй хэрэгтэй хүн байна гэж дүгнэжээ.

ЦСКА-гийн ахлах дасгалжуулагч Тарасов түүний амжилтыг “тохиолдлынх” гээд халгаахгүй байсан ч Кулагин олон удаа ярилцсаны эцэст 1967 онд 19 настай Валерий Харламов Москвад эргэн ирэв. 1967-1968 оны улирлын тоглолтод ЦСКА улсынхаа аварга боллоо. Яг энэ үед ирээдүйн алдарт гурвал Михайлов-Петров-Харламов нар нэгдсэн түүхтэй.

1972 онд В.Харламов эх орондоо төдийгүй Европт нэр алдар нь цуурайтсан хоккейчин болсон байлаа. Тэр улсынхаа аварга цолыг дөрөв, дэлхийн аваргад гурав, Европын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа манлайлж, 1971 онд УАШТ-дээ 40 шайбаар өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. Мөн 1972 онд ЗХУ-ын баг олимпийн аварга болоход шилдэг довтлогчоор есөн шайб оруулсан В.Харламов шалгарсан аж. NHL-ийн багуудтай долоон тоглолт хийсэн 1972 оныг хоккей сонирхогчид санаж байгаа байх. “Манайх бүх тулаанд ялна” гэсэн америкчуудыг алмайруулж, хожим шүтээн нь болсон хүн бол Харламов. Тийм ч учраас Торонто хотын “Хоккейн алдрын музей”-д Европ тивээс хамгийн анх түүний нэрийг мөнхөлсөн юм.

Амьдрал, хайр сэтгэл
1975 онд В.Харламов санамсаргүй учирлаар 19 настай Ирина Смирнова гэдэг бүсгүйтэй танилцаж хожим гал голомтоо бадраан хүү, охин хоёртой болсон аж. Анх Ирина найзынхаа төрсөн өдрийн урилгыг хүлээж аван ресторанд очиж. Тэр үед савхин пиджак, кепка малгайтай намхан залуу бүжгэнд урив. Тухайн үед Ира “Энэ яг таксины жолооч байна” гэж таамаглав. Орой нь нөгөө залуу түүнийг машинаараа гэрт чинь хүргээд өгье гэж. Гарцаагүй таксины жолооч байна гэж бодсоор цоо шинэ “ОО-17 ММБ” гэсэн дугаартай “Волга” машинаар гэртээ очжээ.

Ирина ээждээ “таксины жолооч”-ынхоо тухай, танилцсанаа өгүүлэв. Ээж нь ямар хүнтэй танилцсаныг чинь мэдмээр байна, уулзуул гэжээ. Охин нь эрс татгалзаж, зөвхөн барааг нь харвал хар гэсэн аж. Нэгэн удаа Валерий тэднийг Их театрт урин бүжиг үзэж. Дараа нь “таксины жолооч” маань ээж, охин хоёрыг хүргэж өгчээ. Намхан биетэй, цэвэрхэн хувцастай, бараг хүн бүр л хараад, мэндлээд байсан залуу хүргэн нь болоход боломжийн санагдав. Гэхдээ болоогүй, сайн судална гээд нилээд гүйлгэжээ. Гэтэл юу болсон гэж санана. Нөгөө жолооч маань дэлхийн алдарт хоккейчин байсныг мэджээ. Жилийн дараа 1976 онд Валерий Ира хоёр хүүтэй болж Александр гэдэг нэр өгсөн бол 1978 онд тэднийд охин мэндэлж Бегонита гэж нэрлэжээ.

В.Харламовыг нөхөд нь гэргийн хамт 1976 онд “Мартын 8”-ны баярт урьж тэнд очоод буцах замдаа тэд автомашинтайгаа осолд орсон юм. Харламов хөл, хавирга, Ира хөлөө хугалж толгой нь хүнд гэмтэв. Ингээд тэр долоон сарын дараа мөсөн талбайдаа эргэн ирэв. Олон хүн түүнийг өмнөх шигээ тоглож чадахгүй байх гэж бодож байсан ч Валерий гайхамшгийг үзүүлж чадсан юм. Тэр эргэж ирээд “Крылья Советов” багтаа анхныхаа тоглолтыг хийсний дараа эсрэг багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Кулагин, “Манай улсад В.Харламов шиг гайхамшигтай хоккейчин, сайн хүн амьдарч байгаад бид бахархах хэрэгтэй” гэж өгүүлсэн байдаг.

Гурав дахь хурд
1977 онд тэр ЦСКА багтай хамт улсынхаа аваргад долоо дахиа түрүүлжээ. Энэ онд ЦСКА-г В.Тихонов удирдах болов. Энэ үеэс эхлэн тамирчин дасгалжуулагч хоёрын дунд үл ойлголцох асуудал байн байн гардаг болжээ. В.Тихонов Харламовыг бэлтгэл сайн хийхгүй байна, архи их уух юм хэмээн зэмлэнэ. В.Харламов ч багийн лидерийн хувьд хэлэх үгээ хэлчихдэг байв. Гэсэн ч тэр 1978, 1979 онд Европ, дэлхийн, улсынхаа аварга цолыг дахиад л хүртлээ. Харин 1980 оны Лейк-Плесидээс олимпийн гурав дахь алтан медалиа хүртэж чадалгүй хоёрдугаар байрт орсон.

1981 онд тэр энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэж мэдэгдсэн юм. Багийн ахмадууд хэмээн нүд үзүүрлэгдэх болж. Гэсэн хэдий ч Валерий маш сайн бэлтгэлтэй, ур чадвар хэвэндээ байсныг хожим нөхөд нь өгүүлсэн байдаг. NHL-ийн багуудтай 1981 онд хийсэн тоглолтод Харламовыг авч явсангүй. Тэр нөхдөө онгоцны буудал дээр гаргаж өгчихөөд замдаа эхнэр хүү хоёроо аваад Москвагаас зайдуу Покровкт эмээ, хамаатнуудтайгаа байгаа Бегонита охин дээрээ очжээ. Тэд орой том өрөөндөө цуглаад идэж ууж, элдвийг хөөрөлддөг байж. Тэгэхэд Харламов орон дээр бөөн бодол болон суугаад уух ч үгүй, тамхи татах ч үгүй байлаа.

1981 оны наймдугаар сарын 27-ны өглөө эрт босч Валерий, Ира хоёр хамаатныхаа ах Сергейтэй цуг Москва орохоор явах үед эхнэр нь жолоо барих санал тавьж. “Зам нойтон, тэгээд ч чамд үнэмлэх байхгүй, би өөрөө барина” гээд Валерий жолоогоо барьжээ. Гэхдээ баримт баримтаараа үлддэг аж. Зуслангаасаа хөдлөөд тэр жолоогоо эхнэртээ шилжүүлсэн байна. Ингээд Ленинградын зам дээр өглөөний 7 цагт 74 дэх километрт ачааны тэрэгтэй мөргөлдөн алдарт хоккейчин В.Харламов гэргий, хадам ах хоёрынхоо хамт газар дээрээ өөд болж Орос орон, дэлхийн хоккейн ертөнцийг толгой гудайлгасан юм.


gogo.mn

:eek:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар


Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests