NHL-ийн драфтын тvvхээс..

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

NHL-?????? ?????

Postby Xtreme.So » Wed Dec 07, 2005 9:31 am

NHL-ийн драфтын тvvхээс...


Авьяаслаг ирээдvйтэй залуу тоглогч нээж илрvvлэх скаутуудын сонголтоос багийн ирээдvй шалтгаалдаг гэхэд хилсдэхгvй. Тэд 18-19 настай залуусыг таван жилийн дараа ямар тоглогч болон єсєж дэвжихийг таана гэдэг амаргvй ажил. Yндэсний хоккейн лиг (NHL)-ийн vе vеийн драфтын тvvх vvнийг гэрчлэх аж. Драфтын тэргvvнийг авах ховорхон аз тохиосон ч тэр бvр оновчтой сонголт хийж чадаагvй олон баг байх юм.

1969 оны драфт №1 Режан Улье (Монреаль)-шилдэг нь Бобби Кларк (№17, Филадельфи)
Драфтын дундуур Кларкийг сонгосон нь “Филадельфи”-гийн хувь заяа байсан байж болох. Хоёр Стэнлийн цом болон 1200 хол давсан онооны эзэн Кларк олон жилийн турш багийнхаа бэлгэ тэмдэг болж явсан билээ. Єдгєє Бобби “Филадельфи”-гийн ерєнхий менежер болж, багийнхаа хєгжил дэвшлийн тєлєє хувь нэмрээ оруулсаар явна. Харин Режан Уле єєрийн карьер дахь шилдэг гурван улирлаа ВХА-д єнгєрvvлсэн даруухан намтартай.

1970 он. №1 Жильбер Перро (Баффало)-шилдэг нь тэр.
Энэ удаа “Баффало” оновчтой сонголт хийсэн байлаа. Перро багийнхаа жинхэнэ лидер болж, 1191 тоглолтод оролцож 1326 оноо авсан тоглогч юм. Драфтын хойгуур бичигдсэн хэрнээ тvvнтэй ойролцоо амжилт vзvvлсэн тоглогч бол Деррил Ситлер байв. №8-аар сонгогдсон тэр 1096 тоглолтод 1121 оноо авч байсан. Гэвч Жильбер плей-оффт vзvvлсэн гайхамшигт тоглолтууд болон хоёр ч шагналын эзэн болсноороо (Каледер Трофи, Леди Бинг Трофи) тvvнээс илvv гарч чаджээ.

1971 он. №1 Ги Лефлер (Монреаль)-шилдэг нь Марсель Дионн (№2 Детройт)
Уг нь энэ хоёр домогт тоглогч хоёулаа №1 болсон бол шударга байх байсан. Харамсалтай нь №1 гэдэг ганц л байдаг. Лефлер хэдийгээр ємнє нь орж чадсан ч Дионн улирлын тоглолтод авсан оноогоороо тvvнээс илvv. Харин Лефлер плей-оффт илvv одтой тоглолт vзvvлж, Дионнаас Стэнлийн цомыг нэг бус удаа булаан авч байсан.

1972 он. №1 Билли Харрис (Айлендерс)-Шилдэг нь Билл Барбер (№7 Филадельфи)
“Филадельфи” дахин алсын хараатай, зєв сонголт хийсэн нь энэ. Барбер улирлын тоглолтод тогтмол 30-40 гоол оруулж, плей-оффт ч багтаа хэрэгтэй хvн гэдээ нотолж байв. Улирлын тоглолтод Харрис ердєє 231 оноо авсан даруухан амжилттай бол Барбер тvvнээс даруй 400 оноо илvv.

1973 он. №1 Дэнис Потвен (Айлендерс)-шилдэг нь тэр.
Энэ удаа “Айлендерс” ємнєх шигээ алдсангvй. Лигийн тvvхэн дэх хамгийн шилдэг хамгаалагчдын нэг Потвен Норрис Трофи “Шилдэг хамгаалагч”ийг 3 удаа хvртэж, 4 удаа Стэнлийн цомын эзэн болж, 1052 оноо авсан агуу намтартай. “Айлендерс”-ийн халгиж, цалгиж явсан он жилvvд энэ хvнтэй салшгvй холбоотой. Тэр жилийн драфтаар сонгогдсон тоглогчдоос тvvнтэй зэрэгцэж очих хvн бол довтлогч Ленни Макдональд юм. №4-єєр сонгогдсон тэр 1111 тоглолтод 1006 оноо (500 гоол+506 дамжуулалт) авчээ.

1974 он. №1 Грег Жюли (Вашингтон)-шилдэг нь Брайн Торттье (№22 Айлендерс)
“Айлендерс”-ийн энэ удаагийн сонголт NHL-ийн скаутуудад нэгийг бодуулсан биз ээ. №22-оор сонгон авсан залуу нь хожим NHL-ийн тvvхэнд vлдсэн шилдэг довтлогч болж єсєж торнино гэж тухайн vед бодоогvй нь лав. Троттье єєрийн карьертаа 1425 оноо авч бvх цаг vеийн мэргэн буучдын жагсаалтад 12-т бичигдсэн бол Жоли NHL-д ердєє 21 гоол оруулснаар єєрийн нэр хvндээ алдаж, доод лигvvдэд ихэнх амьдралаа єнгєрєєсєн гутамшигт намтартай.

1975 он. №1 Мэл Бридерман (Филадельфи)-Шилдэг нь Дуг Жарвис (№24 Торонто)
Бридерман тийм ч муу тоглогч биш боловч нэг улиралд 30 гоолын босгыг хэзээ ч давж байгаагvй юм. Дээр нь торгуулийн суудалд ихэнх цагаа єнгєрєєнє. Жарвисын хувьд амжилтаараа тvvнээс нэг их дээрдэхгvй боловч нэгэн євєрмєц амжилтын эзэн гэдгээрээ алдартай. Тэр нь юу вэ гэвэл Жарвис єєрийн карерьтаа нэг ч тоглолтыг алгасалгvй дараалан 964 тоглолтод оролцсон юм. Тvvнчлэн №21-ээр сонгогдсон Денис Марука ч муугvй амжилт гаргасныг дурдах хэрэгтэй. Тэр 888 тоглолтод 878 оноо авсны дотор нэг улирлын 80 тоглолтод 136 оноо (60 гоол+76 дамжуулалт) авч байсан юм.

1976 он. №1 Рик Грин (Вашингтон)-шилдэг нь Берни Федерко (№7 Сент-Луис)
Берни Федерко бол оролцсон тоглолт, авсан оноо, оновчтой дамжуулалтын тоогоор “Блюзмен”-vvдийн бvх цаг vеийн тоглогчдыг манлайлдаг билээ. Тэрбээр бvх л амьдралаа “Сент-Луис”-ын тєлєє зvтгэж єнгєрvvлсэн бєгєєд зодог тайлахын ємнєхєн “Детройт”-д нэг улирал тоглосон юм. Федерко нийт 1000 тоглолтод оролцож 1130 оноо авч байв. Харин ширvvн хурц араншинтай Грин 1979 онд єєрийн хамгийн шилдэг амжилтаа vзvvлж 8 шайб єрсєлдєгчийнхєє хаалганд хийж байжээ.

1977 он. №1 Дэйл МакКорт (Детройт)-шилдэг нь Майк Босси (№15 Айлендерс)
NHL-д єнгєрvvлсэн 10 улиралдаа Босси 573 гоол хийсэн хосгvй амжилтын эзэн болсон. Есєн улирлын турш тэр 50-иас дээш гоол оруулж байлаа. Харамсалтай нь Майк хvнд гэмтлийн улмаас спортын замналаа єндєрлєхєєс аргагvй болсон юм. Гэхдээ тэр NHL-д єнгєрvvлсэн богинохон хугацаандаа дєрвєн удаа Стэнлийн цомын эзэн болсон. Харин МакКорт NHL-д од болж чадаагvй тул Швейцарьт очиж замналаа тєгсгєсєн байна.

1978 он. №1 Бобби Смит (Миннесота)-Шилдэг нь тэр.
Бобби Смит бол энэ драфтын тоглогчдоос 1000 оны босгыг давж гарсан цорын ганц хvн. Тvvнчлэн тэр 1977-1978 оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг авч байв. Ер нь 1978 оны драфтаар сонгогдсон тоглогчдоос нэг нь ч тvvний амжилтад хvрч чадаагvй.

1979 он. №1 Роб Рэмэж (Колорадо)-Шилдэг нь Рей Бурк (№8 Бостон)
Лигийн тvvхэн дэх хамгийн шилдэг довтлох чиглэлийн хамгаалагч, Норрис Трофи (шилдэг хамгаалагч) шагналын таван удаагийн эзэн, агуу Рей Буркийг “Бостон” баг №8-аар сонгож авсан байх юм. Рэмэж хэдийгээр муугvй тоглогч боловч Буркийн амжилтын хаана нь ч хvрэхгvй. Рей Бурк хорь гаран жилийг NHL-д єнгєрvvлэхдээ 1579 оноо авч бvх цаг vеийн жагсаалтад есєд бичигддэг. Агуу Бурк єєрийн мєрєєдлийн туйл Стэнлийн цомыг авахын тєлєє олон жил уйгагvй зvтгэсээр “Колорадо” багт энэ хvсэлдээ хvрч зодог тайлсан юм. Рэмэжийн хувьд гэмтэл бэртлээс салахгvй явсаар спортын замналаа даруухан дуусгажээ.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Nomer 10 » Sun Dec 11, 2005 11:09 am

Bravo, tsaash ni.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: NHL-ийн драфтын тvvхээс..

Postby B.BIlguun » Wed Apr 16, 2008 10:54 pm

Bi New York Rangersiig demjdeg playoffd gaigui bgaa
Image BG&KG
User avatar
B.BIlguun
Charger
Charger
 
Posts: 110
Joined: Fri Dec 14, 2007 9:11 am
Location: Улаанбаатар, Монгол

Re: NHL-ийн драфтын тvvхээс..

Postby BuG » Fri Apr 18, 2008 5:56 pm

Маш гоё.. үргэлжлүүлээрэй. Хоккей жинхэнэ эрчүүдийн спорт гэдэг үнэн шүү. Хатуу ширүүн бас гайхамшигтай
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia


Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron