Євлийн Олимпын Тоглолт

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Євлийн Олимпын Тоглолт

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 11:05 pm

Євлийн Олимпын Тоглолтуудын тvvх болон спортуудынх нь талаарх мэдээллийг та бvхэндээ хvргэе ээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Sun Mar 11, 2007 11:58 pm

Євлийн олимпын тоглолт

Олон улсын Олимпын хороо 1894 он байгуулагдахад зохион байгуулагдах тэмцээнvvдийн дунд уран гулгалт орсон байжээ. Гэвч 1908 оны Лондонгийн зуны олимп хvртэл зохиоглдоогvй байна. Тэр vед 4 тєрлийн уран гулгалтын тэмцээн болж Улрих Сальчов (10 удаагийн дэлхийн аварга), Мадж Сайэрс (уран гулгалтын тэмцээнд оролцсон анхны эмэгтэй тамирчин) нар тєвєггvйхэн тvрvvлж байж.

Гурван жилийн дараа Италийн гvнтэн Эvжинио Брунетта д`Уссо (Eugenio Brunetta d'Usseaux) ОУОХ-г 1912 оны Стокхольмын Олимпын нэг хэсэг болгож євлийн спортын долоо хоногийг зохион байгуулах хэрэгтэй хэмээн санал болгожээ. Гэвч зохион байгуулагч нар Нордик Тоглолтыг (Nordic Games – Єнгєрсєн зууны эхэн vед зохиогдож байсан євлийн олон тєрєлт спортын тэмцээн. Энэ талаар єєр сэдэв vvсгэж бичнээ.) дэмжих vvднээс энэ санааг хvлээн авсангvй. Гэвч энэ санаа 1916 оны Берлины Тоглолт дээр дахин цухалзаж эхлэв. Тэшvvр, уран гулгалт, мєсний хоккей, цанын хослолын тэмцээнvvдийг багтаасан “Євлийн спортын долоо хоног” тєлєвлєгдсєнб айсан боловч Дэлхийн Нэгдvгээр Дайнаас болж 1916 оны Олимп явагдсангvй.

Дайны дараах анхны Олимп, 1920 онд Антверпт болоход уран гулгалт хєтєлбєрт нь дахин орж, мєсний хоккей анх удаагаа оров. Хойд жил нь ОУОХ-ны хурал болж дараагийн Олимпын эзэд (Франц) “Олон Улсын Євлийн Спортын Долоо Хоног”-ийг ОУОХ-ны нэрийн дор зохион байгуулах болов. Энэ “долоо хоног” нь 11 хоногийн турш маш амжилттай vргэлжилсэн учраас 1925 онд ОУОХ-ныхон Зуны Олимпоос тусдаа Євлийн Олимпын Тоглолт зохион явуулахаар шийдсэн юм.

1926 онд ОУОХ Лиссабонд хуралдаад 1924 оны Шамоникст болсон тэмцээнийг Євлийн Олимпын Анхдугаар тоглолт болгон зарласан билээ. Францын Хутэ-Савуи хэмээх хотод 1 дvгээр сарын 25-наас 2 дугаар сарын 5-ны хооронд болсон Анхдугаар Євлийн Олимпын Тоглолтод 16 орны 200 гаруй тамирчин 16 тєрлєєр уралджээ. Анхны тэмцээн 500 метрийн тэшvvрийн уралдаан байсан ба АНУ-ын Чарли Жьютроу тvрvvлж Євлийн Олимпын Тоглолтын анхны аварга болжээ. Ерєнхий дvнгээр Финлянд, Норвегийн тамирчид ноёрхож байсан байна.

Швейцарийн зохион байгуулагчид хоёрдугаар Євлийн Олимпын Тоглолтыг Сэйнт Моритц хотод 1928 оны 2 дугаар сарын 11-нээс 19-ний хооронд явуулахаар товложээ. Энэ удаагийн тоглолтод керлинг, байлдааны эргvvлийг (military patrol?) олимпын тєрлєєс хассан боловч vзvvлэх тоглолт маягаар оруулж байсан байна. Харин скелэтон шинээр нэмэгдсэн байна. Тэмцээний 4 дэх єдрєєс эхлэн цаг уурын дулаарал Олимпын vйл ажиллагаанд саад учруулж эхэлсэн байна. 10000 метрийн тэшvvрийн тэмцээн 5 дахь хос дээр тасалдсан ба агаарын температур 25°C болсноос 50 километрийн кросс тэмцээнийг орхиход хvргэсэн байна.

Дараагийн Олимпын Тоглолт анх удаагаа Хойд Америкт зохиогдлоо. Гэвч Нью Йоркын Лэйк Пласид хvрэх аялал урт бєгєєд vнэтэй байсан учраас 1928 оныхоос хамаагvй цєєн тамирчид оролцсон байна. Тэгээд ч Их Хямралын vе байсан болохоор спортод зориулж мєнгє гаргах нь бvтэшгvй хэрэг байлаа. Мєн нэрмээс болох гэсэн мэт цаг агаарын дулаарлаас болж тэмцээнийг хоёр хоногоор уртасгасан байна. Тоглолтууд 2 дугаар сарын 4-нд эхлээд 15-нд дууссан. 1920 оны Зуны Олимпын боксын аварга байсан Эдди Ийган эрэгтэй бобслэй тєрєлд алтан медаль авч Зун Євлийн хоёр тоглолтоос хоёулангаас нь алтан медаль хожиж байсан цорын ганц хvн болсон байна.

Баварийн Гармиш болон Партэнкиршэн хэмээх хоёр ихэр хотхон 1936 оны Євлийн Олимпын Тоглолтыг 2 дугаар сарын 6-наас 16-ны хооронд зохион явуулахаар боллоо. Уулын цана анх удаа олимпын тєрєлд багтсан авч цанын багш нарыг мэргэжлийн тамирчин хэмээн тооцож тэмцээнд оруулахгvй байх шийдвэр гаргасан нь Швейцарь, Австрийн цаначидын эсэргvvцэлтэй тулгарч улмаар тэд тэмцээнийг орхижээ. Кросс анх удаагаа зохиогдсон.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар


Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests