Page 4 of 7

PostPosted: Wed Feb 07, 2007 1:10 pm
by Эзи
Чехын өсч яваа залуу тамирчин. энэ ДАШТ-р их өнгөтэй байна.

PostPosted: Thu Feb 08, 2007 9:00 pm
by chukcha2002
Линда Груббен гэж єндєр Норвег хvvхэн холын зайд хусчээ. Хэвтээ буудалтандаа энэ сезoнд тасархай мэргэн буудаж байгаа гэнэ. Груббен хэвтээгээс 90 гаран хувийн буудалтаа онодог бол арынх нь vзvvлэлт 80 дєнгєж гарч байгаа юм байна.

Груббен хєєх гараанд сайн буудалтын ачаар байраа ахиулсаар байгаад сvvлд бур хурдан гулгалтаараа Нойнертoй єрсєлддєг Олафссоныг бариан дээр хийгээд мєнгє авч байсан. Одоо бvр алт болголоо.

PostPosted: Thu Feb 08, 2007 11:29 pm
by chukcha2002
Холимог буухиад Орос, Герман хоёр ёстой гошин юм боллоо. Швед тvрvvлж, Франц хоёрт. Гуравт Норвег. Шведийн ерєнхий гэж буудлагын талбайд дуран хараад амар зогсохыг vл хvсдэг нэгэн євгєн байх. Дандаа гулгалтын замд л холбоо молбоогоороо яриад зогсож харагддаг юм. Мань хvн олон жилийн ємнєєс л аажмаар Шведийн багийг сайжруулсаар єнєєдєр гоё тvрvv авч байгаа юм байна. Уйлж харагдсан шvv.

Oрoсын эхний хvн Мальгина хоёр буудлагын дараа торгуулийн тойроггvй ч нэмж олон буудсанаараа 1 минут гарангаар лидерээс хоцорч байсан. Буудчихаад нэг тойрог явсаны дараа харин мань хvн алга болчихсон бvр 2 минут гарангаар хоцорч 11-р байранд орж ирэх юм. Бие хаа нь муу байсан уу яасан, лав л зvгээр байгаагvй байх. Гусева тvvнээс ээлж аваад бас олигтой амжилт vзvvлсэнгvй, маш удаан буудаж дундаж хэмжээнд гулгасан. Лидерээс 3 минут гаран хоцорч Чудов солигдлоо. Энэ хооронд Германы 2 дахь эмэгтэй Денкингер бvр 2 торгуулийн тойрог явж багаа баллан, лидерээс 2 минут гарангаар хоцорч Грайс гарна лээ.

Грайс харин нэг ч нэмж цэнэглэлгvй, маш хурдан буудаж лидерээс 50 секvндын зайтай болгож 5-д оруулж ирсэнээр Герман хvрэлийн найдлага жоохонтой болсон. Гэвч сvvлийн хvн Вольф харин хойш нь чангааж торгуулийн тойрог мойрог яваад будаа будаа.

Оросын сvvлийн ээлжийг Ярошенкo дажгvй гvйцэтгэж 2 минут гарангийн зайтай 9-д барианд орох шив дээ.

Маргааш ямар нэг уралдаангvй, хагас сайнд эрэгтэй буухиа, эмэгтэй бєєн гараа явах бол бvтэн сайнд эмэгтэй буухиа, эрэгтэй бєєн гараа болох нь.

PostPosted: Fri Feb 09, 2007 10:08 am
by Nomer 10
Er em buuhia ch goyo bolno doo.

PostPosted: Fri Feb 09, 2007 10:09 am
by mick
Мальгина ч ичээд гэх юмуу, уйлаад босохгүй байна лээ.
Хужаагууд сайн явна гэж...Хммм. Францууд сайн буудсаны хүчинд л орлоо.
Оросууд хэрэг алгаа...:)

PostPosted: Sat Feb 10, 2007 8:33 pm
by chukcha2002
Эрэгтэй буухиа сайхан гэхэд арай багадахаар нэг тийм сайхан боллоо. Оросууд энэ улиралд нэгээс бусад гараанд гарсан яг тэр багаараа /Чепикoв, Чудов, Ярошенкo, Круглов/ уралдаж даанч тасархай буудацгаалаа даа. Хэвтээ, босоо нийт 40 удаа буудахдаа ердєє нэг удаа нэмж цэнэглэж бvх байгаа оносон нь Биатлoны тvvхэнд тэмдэглэгдэх амжилт гэнээ.
Oлимп, дэлхийн аваргын тvvхэнд ийм буудлага огт байгаагvй юм байна.
/Дэлхийн цомоор Оросын эмэгтэй баг бас яг ийм буудлагын амжилт vзvvлж байсан/

Тэд эхний солилцоонд арын єрсєлдєгчєєсєє 20 гаран секvндээр, хоёр дахь солилцоонд 40 орчим секvндээр тасарч Ярошенкo сvvлд Кругловт шилжvvлэхэд арын єрсєлдєгчєєс 1,5 минутын зайтай болчихсон байлаа.

Хамгийн сvvлд мєнгєн медалийн тєлєє Грайс, Бёрндалентай уг нь сайхан vзэлцсэн. Эхний тойрогт 7 секvндын зайтай байсан Грайс цаначидаас дутдаггvй хурдан Бёорндаленийг барьж аваад, хэвтээ буудлагын дараагийн тойрогт бvр урд нь гарч vзсэн. Гэвч Бёордален гэж чоно, Грайсын темпийг ихэсгэж урд хойноо орж байгаад босоо буудлаганд єрсєлдєгчєєсєє тасарч багаа мєнгєн медальтай болгосон. Герман хvрэл.

Оросууд даанч давамгай, гоё тvрvvллээ. Oрoсын эрэгтэй баг 7 жилийн дараа буухиад алтан медаль авч байгаа юм байна.

Еврoспoртын тайлбарлагчийг шvтмээр юмаа. Яг адилхан уралдааныг дамжуулж байгаа єєр суваг уруу тавихаар тэгж хєєрєлтэй, бас баялаг мэдээлэлтэй байж чадахгvй юм.


Image

1 RUSSIA (RUS) 0+0 1:14:36.16 0.0
2 NORWAY (NOR) 0+1 1:15:36.64 +1:00.5
3 GERMANY (GER) 0+2 1:16:08.65 +1:32.5

4 ITALY (ITA) 0+0 1:16:41.49 +2:05.3
5 CZECH REPUBLIC (CZE) 1+0 1:16:52.89 +2:16.7
6 AUSTRIA (AUT) 0+0 1:16:58.18 +2:22.0
7 SWEDEN (SWE) 0+0 1:17:24.23 +2:48.1
8 UKRAINE (UKR) 0+1 1:17:44.28 +3:08.1
9 USA (USA) 0+0 1:18:03.09 +3:26.9
10 FRANCE (FRA) 0+2 1:18:17.68 +3:41.5
11 ESTONIA (EST) 0+2 1:18:40.03 +4:03.9
12 LATVIA (LAT) 1+0 1:18:56.40 +4:20.3
13 POLAND (POL) 0+0 1:19:27.80 +4:51.7
14 CANADA (CAN) 0+0 1:19:35.67 +4:59.5
15 SLOVAKIA (SVK) 0+2 1:19:43.72 +5:07.6
16 SWITZERLAND (SUI) 0+4 1:20:36.29 +6:00.1
17 CHINA (CHN) 0+3 1:21:07.28 +6:31.1
18 BULGARIA (BUL) 0+2 1:21:15.38 +6:39.2
19 SLOVENIA (SLO) 0+3 1:21:17.64 +6:41.5
20 BELARUS (BLR) 0+3 1:21:20.02 +6:43.9
21 GREAT BRITAIN (GBR) 1+3 1:29:55.90 +15:19.8

PostPosted: Sun Feb 11, 2007 3:32 am
by Nomer 10
Ямар сайхан мэдээ вэ. 40-өөс 39 гэдэг бол үнэхээр агуу. Би Евроспортыг үхтлээ санаж байна, тэднийхэн шиг тайлбарладаг телевиз өөр хаана ч байхгүй. сумог хүртэл үнэн сэтгэл сэргэмээр тайлбарладаг шүү. Тэгэхэд манайхан сумогоо хүртэл нэг сайхан эморцтой тайлбарлаж чаддаггүй юм билээ.

PostPosted: Mon Feb 12, 2007 11:39 am
by mick
Оросууд сайхан авсан даа. Бүүр сэтгэл хөдөлгөөд хаясан гэж.
Харин эмэгтэй дээр яаваа нэмэлт 5 сумаа хүртэл бүгдийг нь аваагүй.

Өчигдрийн масс старт дээр ч гэсэн манай Оросууд цадсан юм шиг чадсангүй дээ. Герман хүүхнүүд энэ жил аймаар байнаа, Нутаг дээрээ гэсэн шиг.

PostPosted: Mon Feb 12, 2007 12:50 pm
by Man!festo
mick,
Харин аймар байлээшд...

Эхний хоёр нь барианаас 500 метрт урд хойноо оролцоол гоё болсон. Глагоу арай болоогүй байхад подьем дээр аттак хийгээд жаахан тактик алдсан байх.

Бас Уилхелм чин одоо хөгшин биздээ.... Аль цагт л сонсогддог байсан гар...

Оросууд маш муу байсан... Гэхдээ дандаа шинэковууд байлээшд тэ...
5д орсон Наталиа-с бусад нь...?????

О.Пелёва-ийн допингийн торгуулийн хугацаа нь хэзээ дуусах билээ...
Тэр ч мундаг хүүхэн шүү уул нь...

PostPosted: Mon Feb 12, 2007 6:30 pm
by chukcha2002
Антольц Италийнх гэсэн. Гэхдээ оршин суугч гэгдэх 2000 орчим хvнийх нь тал нь италиар, тал нь германаар ярьдаг гэнээ.

Oрoсын эрэгтэй буухиа ялалтын дараа Германvvд ноёлчихлоо. Эмэгтэй бєєн гараанд гурван герман хvvхэн алт мєнгє хvрэлийг авч 4, 5-д Гусева, Юрева. Харамсалтай. Гэхдээ Оросын энэ шинэ залуучуудын ганцаарчилсан амжилт ахиж байгаа юм. Пылева бvр уралдахгvй байх. Эмэгтэй баг Богалигаас бусад нь шинэ болохоор энэ улиралд гоц амжилт vзvvлж чадсангvй. Буухиад Анисимова бvх медалийн найдлагыг нь vгvй хийсэн. Цомын гараануудын заримд нь тvрvvлсэн шигээ азтай, одтой байж чадсангvй. Герман хvvхнvvд харин нэг ч удаа буухиад ялж vзээгvй байж байгаад гэнэт дэлхийн аваргаар хусчихлаа. Германvvд аймаар бvрэлдэхvvнтэй л дээ, аргагvй.

Эрэгтэй бєєн гараанд Орос залуучууд бас дундаж хэмжээнд буудаж тааруу орсон. "Шар аюул" /тайлбарлагчийн єгсєн нэр/ Бёорндален шар цамцтайгаа оройд нь гулгаж явсан ч сvvлийн босоо буудлаганд 2 немц болоод Пуареег урдаа алдсан даа.

Оросууд ингээд ердєє 3 медальтай энэ удаагийн дэлхийн аваргыг дуусгалаа. Эрэгтэй буухиа алт, Чудов мєнгє, Гусева хvрэл.

PostPosted: Tue Feb 13, 2007 8:19 am
by Nomer 10
Пылева 2 жилээр торгуулсан, гэхдээ одоо хөгширчихлөө л дөө тэгээд ч. Оросууд тааруу оролцлоо доо.
Нийлбэрээр Герман аваад туучив уу, Нойнагийн хүчээр, Чуугий

PostPosted: Mon Mar 12, 2007 5:37 am
by Marco
Энэ Магдалена Нойнэр маш сайн байна хөөрхөн царайлаг ч юм.Өнөөдөр бас түрүүлжээ.

Бёорндален Рафаэль Порэй хоёр гигант барианд зэрэг орж ирээд фото финэшээр Бёорндален 0,1секундээр ялж Порэй маань хоёрдугаар байраар зодогоо тайллаа.

PostPosted: Mon Mar 12, 2007 6:31 am
by Nomer 10
Оо Пойрэй зодгоо тайлчихсан юм уу. Хөлбөмбөг гэсээр байгаад тэшүүрийн дэлхийн аваргыг ч үзэж чадсангүй.

PostPosted: Sat Mar 17, 2007 11:05 pm
by Marco
Сибирийн Ханты-Мансийскд болсон эмэгтэйчүүдийн 10 км нэхэх гараанд Нойнэр дахин түрүүллээ. Араас нь Олофсон,Хенкел нар 25 секундын зайтай зэрэгцэн барианд орлоо.

Ханты-Мансийскд Германы Михаэл Грайс нийт онооны дүнгээрээ дэлхийн аварга боллоо.759 оноотой Грайс 63 тооны илүүгээр Оле Айнэ Бёорендалийг давжээ.

PostPosted: Sun Mar 18, 2007 9:53 pm
by chukcha2002
Єнєєдєр энэ улиралын сvvлчийн гараа болох эрэгтэй бєєн гараанд Черезoв хусчихлаа. Сvvлйин буудалт хийхэд Бёoрндален 40 секvндээр бусдаасаа тасарсан байж байгаад 3 удаа алдаад, араас нь нэхэгсдийн дотроос Черезoв ганцаараа алдаагvй буудан гоё юм боллоо доо.

Эмэгтэй нийлбэр дvнгээр Хенкел тvрvvлчихлээ. Уг нь эхний буудлага дээрээ 5 алдсан Хенкелийг тооцооноос хасаад, оноо ойрхон байгаа Вилхелм, Олафссон хоёрын нэг нийлбэр дvнгээр тvрvvлэх шаанстай байсан чинь... нэг тийм юм болжээ.
Эмэгтэйд улсын дvнгээр Герман бас тvрvvлж. Хуучны шилдгvvд дээр нэмэгдээд анхны сезoндoo аль хэдийн томчуудын тоонд орчихсон Нойнер, Хитзер гээд Германы эмэгтэй ирэх улиралд ч бас тvрvvлэх байх.
Оросын эмэгтэй баг шинэкoвуудаараа бvтэн улирал буудалцлаа. Гусева, Малгина, Юрева 3-т авьяас ч байнаа, 3 жилийн дараа олимп гэхэд германуудын урд гарч харин чадах нь уу, vгvй юу. Ишмуратoва, Зайцева, Ахатова гээч тамирчид жирэмсэн болцгоосон гэсэн, ирэх улиралаас ганц нэг нь буцаад ирвэл Оросын єрсєлдєх чадвар нэлээн нэмэгдэнэ дээ.

Эрэгтэй нийлбэр дvнгээр Михаел Грайс тvрvvлжээ. Цана уруу заримдаа гvйж алга болоод байсан Бёoрндален, зодог тайлж байгаа Пуаре хоёр уг нь урд нь гишгэх шаанстай байсан л даа.
Харин улсын дvнгээр Орос тvрvvлж. Жигдхэн багтай байсан даа, энэ євєл. Дэлхийн аваргаар буухиад ганцхан удаа нэмж цэнэглэн бvгдийг нь оносон vзvvлэлт тvvх статистик бичвэл хойшдоо дандаа л дурсагдах байх. 30 настай Ярошенкo болон 24 настай Чудов, Круглов нараас гадна Черезoв гээч хашир нєхєр энэ улиралд овоо оноо цуглуулсан харагдсан.

Заза, би энэ улиралын гараануудын бараг 70%-ийг нь live vзсэн байхаа, тэгэхээр миний хувьд ч бас нэг улирал єндєрлєлєє.

PostPosted: Wed Mar 21, 2007 7:25 am
by Nomer 10
Тэмцээний талаар мэдээлж байсан Чукчадаа баярлалаа :-D

PostPosted: Thu Mar 29, 2007 5:16 pm
by Эзи
Дэлхийн цомыг чукчаас арай бага үзсэн. Үнэхээр сайхан улирал өнгөрлөө. Надад бол оросын эмэгтэйчүүдийн жинг л бага болгомоор байна. Хэдэн саалийн үнээнүүд шиг байж байгааг нь ээ.
Чукчадаа баярлалаа. Ирэх улирал уулзая

PostPosted: Sun Apr 01, 2007 6:58 am
by Nomer 10
Image

Image

PostPosted: Sun Dec 23, 2007 6:19 pm
by spain man
Чуугий ахын мэдээллийг үгүйлж бна... :help:

PostPosted: Wed Jan 02, 2008 3:16 pm
by mick
Саяын Шалкэ арэнад явагддаг тэмцээн гоё болсон шүү.
Оросууд /Ярошенка, Юрьева нарын хос/ маань үнэхээр характераа харуулж 24 мянган оёрогийн шагнал авлаа шүү..
Image

PostPosted: Wed Jan 02, 2008 3:23 pm
by mick
Одоо энэ сарын 13-нд Словакд Поглюкад дараагийн шат (3) эхэлнэ.

Тэргүүлэгчид:
Эмэгтэйчүүдээс:
1.GLAGOW Martina 274
2 BAILLY Sandrine 257
3 IOURIEVA Ekaterina 229
4 WILHELM Kati 211
5 JONSSON Helena 196

Эрэгтэйчүүдээс:
1. Ole Einar BJOERNDALEN 255
2 YAROSHENKO Dmitri 237
3 TCHEREZOV Ivan 173
4 DEFRASNE Vincent 160
5 PINTER Friedrich 145

Re: Биатлон

PostPosted: Mon Dec 08, 2008 11:49 am
by *R9*
Image
Өчигдөр Юрьева азгүй байлаа шүү. Хүч дэндүү дутаж байналээ. Германы Бэк гээд тэр сайн юм байналээ. Төгсгөл сайн хийж байналээ.

Re: Биатлон

PostPosted: Mon Dec 08, 2008 11:53 am
by mick
Шинэ улирал эхлээ юу?

Re: Биатлон

PostPosted: Mon Dec 08, 2008 7:31 pm
by *R9*
Дэлхийн цом хэзээ эхэлснийг мэдсэнгүй. Эмэгтэйчүүдийн 15 км-т германы бэк тэргүүлээд, Юрьева 2-т, Слепцова 3-т орж байналээ.
Юрьева Бэкийг нэг өгсүүрдээр сайхан гүйцээд тэгээд сүүлийн 20м-т гүйцэгдсэн.
Слепцова азгүй гар 3 алдаж буудаад торгуулийн тойргоос болж 3-д орсон бараг түрүүлэх байсан.

Re: Биатлон

PostPosted: Tue Dec 09, 2008 9:24 am
by mick
Аан анхны гараа юм байна, шинэ улирлын... :eek: