Хоккей

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Re: Хоккей

Postby Зак » Tue Jun 01, 2021 8:00 pm

Дэлхийн аваргын хэсгийн тоглолтууд шувтрах шатандаа орж байна. Дөнгөж сая Канадчууд Финляндад буллитээр хожигдсоны улмаас хэсгээс гарах найдлага нь тасарлаа.
Америк, Латви, Германд хожигдсон хожигдлууд нь хэсгээс мултрахад хангалттай шалтгаан боллоо.
Энэ тэмцээний нээлт Казакстан. Тэд Фин, Латви, Герман гэсэн гол өрсөлдөгчдөө хожсон хирнээ Норвегид хожигдоод эргэлзээтэй байдалд орчих юм. Ашгүй Фин арай гэж Канадчуудыг хожиж амийг нь аварлаа.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Хоккей

Postby Зак » Wed Jun 02, 2021 6:54 am

Хаха. Орос коментаторууд хэсэгт оноо тоолоход шайбны зөрүү харна, Казак Канадаас шайбаараа илүү байгаа гээд финляндын хаалгач сүүлчийн буллитыг хаахад "Канада гүүдбай" гээд бахархалтайгаар хашгираад байсан чинь оноо тэнцэхэд хоорондын тоглолтын харьцааг хараад Канад 4-өөр гарч ирээд одоо Оросуудтай өөрсөдтэй нь тоглохоор болчихов оо, хөөрхий.
Хэдийгээр энэ жилийн Канадчууд маш муу тоглож байгаа хэдий ч хасагдах шатанд үлдсэн Канадчууд бол хэсгийн шатны Канадчууд биш гэдгийг мартаж болохгүй. Хэсгээсээ 1-ээр гарсан оросууд худлаа бааварлаж байж дэлбэ авахуулах вий дээ. Словактай тоглоход яалт ч байхгүй илт дутуу тоглож байснаа мартчихсан хэсгийн баян ходоод Беларусыг 6:0 -оор хожиж байгаагаа аль уже аварга авчихсан юм шиг л онгирч байна лээ. Орос Канадын тоглолт маргааш шөнө 01:15-аас.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Хоккей

Postby Зак » Fri Jun 04, 2021 5:15 am

За ёстой юу ч гэхэв дээ, цэнцэрн минь гэдэг шиг. Орос Канадад нэмэлт цагт 1:2-оор гөвүүлчихлээ. Эрт баярлах ийм л аюултай. Гүүдбай Россия.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Хоккей

Postby Зак » Sat Jun 05, 2021 11:16 pm

За өнөөх Канадчууд чинь Америкийг 4:2-оор хожоод финалдчихлаа. Уул нь хэсэгт таарахад Америк нь 5:1-ээр арчиж байсан юм сан. Нөгөө зоны Финлянд Германы тоглолт яг одоо эхлэж байна.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Previous

Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests