Page 1 of 11

WTA Tour Championships

PostPosted: Thu Nov 09, 2006 1:19 am
by chukcha2002
Эмэгтэй шилдэг 8 теннисчин оролцож байгаа халуухан тэмцээний талаар ярилцая.

Nomer 10 added: Тэгээд цаашдаа эмэгтэй теннисчдийн тухай, тоглолтуудын мэдээ гээд бүгдийг энд нэгтгэж байя.

PostPosted: Thu Nov 09, 2006 1:26 am
by chukcha2002
Хамгийн єндєр чансаатай байгаа 8 хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож байна.

Justine Henin-Hardenne (BEL)
Maria Sharapova (RUS)
Amelie Mauresmo (FRA)
Svetlana Kuznetsova (RUS)
Nadia Petrova (RUS)
Kim Clijsters (BEL)
Elena Dementieva (RUS)
Martina Hingis (SUI)

Єчигдєр буюу эхний єдрийн vр дvн:
Petrova - Mauresmo 6-2, 6-2
Sharapova - Dementieva 6-1, 6-4
Henin-Hardenne - Hingis 6-2, 6-7, 6-1

PostPosted: Thu Nov 09, 2006 10:47 pm
by chukcha2002
Image
Єчигдєр Кузнецoва Дементеваг хожлоо. 2 дараалан нутаг нэгтэнгvvддээ хожигдсон Дементевад цааш шалгарах боломж бараг vлдсэнгvй. Гэхдээ онолын хувьд жаахан юм байнаа. Кузнецoва хэрэв Шарапова, Клистерс хоёрт хожигдоод, Дементева єєрєє Клийстерсийг хожвол...


Шарапова єєрийн эвгvй єрсєлдєгч болох Клистерсийг 2 сетед буулгаж авлаа. Шинээр "Чэлленж" хэмээн нэрлэгдэх болсон бємбєгний нисэлтийг загварчилж давтан харуулж шугамнаас гарсан эсэхийг тодорхойлдог технoлoгийг маш олон ашиглав. Тамирчид бvр тодорхой тооны удаа хvсэлт гаргаж эгзэгтэй тохиолдлыг давтан харж, шvvлтийг зарим vед залруулах боломжтой. Клистерс нэлээд шартай юм, чэлленжээ дуустал ашигласан, нэгээс бусад бvх тохиолдолд Клистерсийн талд шийдэгдсэн нь шугамны шvvгч залууг нэлээд "шарав". Шарапова ер нь хvчтэй байна шvv. Алж байна.
Image


Орой нь єчигдєр хожигдсон Хингис Оросын Петрoватай тоглолоо. Петрoва єчигдєр тvvнээс хvчтэй Моресмoг хожсон мєртлєє Хингист хожигдчихлоо. Тун ойролцоо тоглолт болж 3 сет vргэлжилсэн. Хингис инээд алдаад, ёстой "туяарав". Арга ч vгvй биз дээ.
Image

PostPosted: Thu Nov 09, 2006 11:38 pm
by Khosoo
Мартина Хингис маань ч явсаар байгаад эхний 8-д ороод ирсэн шүү... Түүний хувьд энд ороод ирсэн гэдэг нь маш том амжилт гэж бодоод байгаашд...Тэгээд бас Надьятайгаа л байгаа юм байна. :mrgreen:

PostPosted: Tue Nov 14, 2006 2:08 am
by a_odko
Image
Justine Henin-Hardenne аврагласнаар дахин Н болжээ...


PostPosted: Tue Nov 14, 2006 3:01 am
by chukcha2002
Жижиг бельги хvvхэн адтай юмаа. Шилдэг наймд шалгарсан 4 орос хvvхний 3 нь групптээ мултарч, Шарапова хагас шигшээд дийлдчих юм. Финалыг vзэх ч сонирхол тєрєєгvй.

Одоо эрэгтэйчvvдйин шилдэг найм алалцаад эхэлжээ.

PostPosted: Mon May 07, 2007 9:38 pm
by a_odko
Image
Дэлхийн номер 1 теннисчин болсон анхны Бельги эмэгтэй 23 настай Кими Клистерс /одоо 4т байгаа/ бэртлүүдийн улмаас энэ он дуусгаад эх спортоосоо зодог тайлахаа мэдэгдлээ.

Би ракеттайгаа олон жил аз жаргалыг мэдэрлээ. Би 24 нас хүрэхээсээ өмнө зодог тайлна. Хэтэрхий залуу гэдгийг мэдэж байгаа ч өөр арга алга. Гэхдээ надад оролцох 4 том тэмцээн үлдэж байна.

Мөнгө чухал ч миний хувийн амьдрал эрүүл мэнд түүнээс ийм учраас л энэ шийдвэрийг гаргалаа гэсэн байна. .

PostPosted: Sun May 20, 2007 4:25 am
by Nomer 10
ВТА-Сони Эрикссоны томоохон тэмцээнүүдийн нэгд тооцогддог Ромын финалд Елена Янкович Светлана Кузнецова нар тоглох боллоо.

PostPosted: Tue May 22, 2007 2:25 am
by Nomer 10
Янкович 7:5 6:1-ээр булаа болгожээ.

PostPosted: Sun Jan 27, 2008 3:56 pm
by Izzy Slevin
..

PostPosted: Sun Jan 27, 2008 5:33 pm
by a_odko
Image

Image

Image

Image

Re: WTA Tour Championships

PostPosted: Fri May 16, 2008 11:26 am
by Батгэрэл
Дэлхийн номер нэг теннисчин Жастине Хенин мэргэжлийн теннисээ орхих болсон тухайгаа өчигдөр Бельгид хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа. Тэрбээр “Би өөрийн газрын теннисний карьерийг эцэслэхээр шийдсэн” хэмээн саяхан дэгдсэн цуурхлын үнэн болохыг тодорхойлов. Түүний хэлснээр “Энэ бол миний багын мөрөөдөл байсан. Миний хувьд эцсийн шийдвэр юм.

Намайг хамгийн сайн мэдэх ойр дотны хүмүүс маань учир шалтгааныг минь ойлгож байгаа” гэжээ. Ирэх зургадугаар сарын 1-нд 26 насыг зооглох Бельгийн шилдэг теннисчин Хенин WTA-ээс гаргасан албан ёсны жагсаалтад дараалан 117 долоо хоногийн турш нэгдүгээрт бичигдэж, дэлхийн номер нэг теннисчин гэх цолын эзнээр чамлахааргүй хугацаанд тодорсон. Тэрбээр өөрийн карьертаа долоон гранд слэм хүртсэн бөгөөд энэ сарын сүүлээр Францын нээлттэй тэмцээний цомоо хамгаалах тоглолтод оролцох байсан юм. Гэвч Хенин Германы нээлттэй тэмцээний гуравдугаар тойрогт ОХУ-ын теннисчин Динара Сафинад ялагдсан бөгөөд биеийн байдлаас болоод Ромын шороон талбайн тэмцээнийг өнжсөн билээ.

Хенин өнгөрсөн жил зохиогдсон 14 тэмцээний 10-т нь цомын эзнээр шалгарч, “Их дуулга”-аас хоёр тэргүүн шагнал хүртсэн бөгөөд нэг улиралд таван сая ам.долларын шагнал хүртсэн анхны эмэгтэй теннисчин болсон юм. Тэрбээр “Уимбледон”-оос бусад бүхий л “Их дуулга”-д ялж байсан бөгөөд 2004 оны Афины олимпийн наадмын алтан медальт теннисчин билээ.

Re: WTA Tour Championships

PostPosted: Fri May 16, 2008 11:28 am
by Батгэрэл
Харамсалтай л байна. Ийм агуу теннисчин ид үе дээрээ зодог тайлчих гэж.

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Jun 24, 2008 12:40 am
by Izzy Slevin
Image
Миний өөлхөн Ана Wimbeldon-д эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэн оролцох гээд бэлдэж байгаам байна... болж болж...

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Jun 24, 2008 12:47 am
by ebe
Би бас наад Анна-д чинъ хайлчаад байгаа шт!
Тасарцан бабэ шүү! ккк

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Jun 24, 2008 12:53 am
by Izzy Slevin
Чамайг тоохгүй байхоо...

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Jun 24, 2008 12:54 am
by Г.Баяраа
одоо ийм байна...

1 Ana Ivanović - /Serbia/ - 4,188
2 Maria Sharapova /RUS/ - 3,706
3 Jelena Janković /SRB/ - 3,685
4 Svetlana Kuznetsova /RUS/ - 3,565
5 Elena Dementieva /RUS/ - 2,745
6 Serena Williams USA 2,676
7 Venus Williams USA 2,606
8 Anna Chakvetadze RUS 2,436
9 Dinara Safina RUS 2,257 =
10 Marion Bartoli FRA 2,030 +1

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Dec 23, 2008 6:07 pm
by Тамир
хммм теннис сонирхдог улсууд яасан цөөхөн юм бэ... дэлхийд нилээн дээгүүр бичигддэг спортын төрөл шүү дээ..
Нөгөө Хингис, Шарапова, Хэнин, Клайстэрс, Морэсмо эд нар нь байхгүй болохоор сонирхол нь буурчихсан юм уу...

За тэгээд 2009 оноос тэд нар нь буцаад ирэх байлгүй дээ..

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Dec 23, 2008 6:45 pm
by Чуугий
Тамир wrote:хммм теннис сонирхдог улсууд яасан цөөхөн юм бэ... дэлхийд нилээн дээгүүр бичигддэг спортын төрөл шүү дээ..
Нөгөө Хингис, Шарапова, Хэнин, Клайстэрс, Морэсмо эд нар нь байхгүй болохоор сонирхол нь буурчихсан юм уу...

За тэгээд 2009 оноос тэд нар нь буцаад ирэх байлгүй дээ..



Хингис,Хэнин,Клийстрэс нар зодог тайлчихисан....

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Dec 23, 2008 6:47 pm
by Тамир
тэрийг ч мэднэ шд... Комбакын тухай юм ярьж байна шд :lol:

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Mar 10, 2009 9:46 am
by Чуугий
Шарапова гэмтлээс иргэн иржээ.Тэрээр Индиан Вэллст болох тэмцээнд тоглоно гэнэ.

Re: WTA Tour Championships

PostPosted: Sat Mar 14, 2009 10:02 am
by Г.Баяраа
Image
Ивээн тэтгэгчийнхээ хүсэлтээр нэрээ BNP Paribas хэмээн өөрчилсөн 33 дахь удаагийн Индиан Веллс тэмцээн эхэллээ. ATP болон WTA-н турын аль алинд нь багтдаг уг тэмцээний аваргууд энэ сарын 22нд тодрох аж.

Эмэгтэй ганцаарчилсан төрөл : Чансааг тэргүүлэгч эгч дүү Вильямсын эзгүйд орос бүсгүйчүүдэд тун сайхан боломж гарч ирээд байна. Одоогоор бүсгүйчүүд хоёрдугаар шатны тулаанаа хийж буй бөгөөд ''томчуудын ангууч'' М.Бартоли (10) хасагдсанаас өөр дуулиан шуугиан [More...] гараагүй байна. Түүнийг мулталсан хүн нь Арабчуудад ''ад үзэгдэж'' нилээдгүй шуугиан тарьсан Израйлийн Шахар Пийр аж.
''Индиан Веллс'' -н чансааг тэргүүлэгч Д.Сафина Болгарын залуу теннисчин Пиронковаг хоёр сетэд 7-6 6-2-оор буулган авч ээлжит шатандаа Хятадын Шуай Пентай тоглохоор болжээ. Энэ жилийг өнгөтэй эхлүүлсэн хашир туршлагатай А.Моресма, хоёрдугаар шатанд Германы Анна-Ленна Гренфелдтэй таарч 5-7, 6-3, 6-4-р ялалт байгуулсан байна. Франц бүсгүй тоглолтын дараа ''Би тийм ч сайн байсангүй. Гэхдээ өнөөдрийн хувьд бол хангалттай тулалдлаа. Бараг дөрвөн долоо хоног бэлтгэл хийсэн болохоор өөрийгөө нилээн сайн явна гэж бодоод байгаа'' гэжээ.

Хоёрдугаар шатны бусад сонирхолтой учраануудыг сонирхуулья.

На Ли (Хятад) - П.Шнайдер (Швейцарь)
Радванска (Польш) - Кузнецо́ва (ОХУ)
А.Инанович (Серби) - Якимова (Беларус)
Цетковска (Чех) - Дементьева (ОХУ)
Павлюченкова (ОХУ) - Янкович (Серби)


Эрэгтэй ганцаарчилсан төрөл : Надаль, Фед, Новак, Энди гээд бүх л шилдэгүүд Калифорнид цуглажээ. Тиймээс үнэхээр халуухан тухаанууд өрнөх байх. Одоогоор шилдэгүүд тоглолтоо хараахан хийгээгүй байна.

Надаль (Испани) - М.Беррер (Герман)
Жокович (Серби) - ?
Кендрик (АНУ) - Налбандиан (Аргентин)
Феррер (Испани) - Т.Вилдом (АНУ)
Кеоллерер (Австри) - Роддик (АНУ)
Г.Симон (Франц) - Ен сун Лу (Тайланд)
Монтанес (Испани) - Э.Мюррей (Их Британи)
Беллучи (Бразил) - Вердоска (Испани)
Жикель (Франц) - Федерер (Швеицар;)


Он гарснаас хойш өвдөгний бэртлийн улмаас тэмцээн уралдаанд оролцоогүй ОХУ-н үзэсгэлэнт бүсгүй М.Шарапова эргэн иржээ. Тэрээр эмэгтэй хос төрөлд Елена Весинатай хамт хүч сорьж буй бөгөөд харамсалтай нь эхний шатанд ялагдал хүлээсэн байна.
Орос бүсгүй тоглолтын дараа ''Би энд ердөө өөрийгөө шалгах гэж л ирсэн. Ер нь дажгүй шүү, ямар ч зовиур мэдрэгдэхгүй нь байна. Одоохондоо ганцаарчилсан төрлөөр тэмцээнд уралдаанд оролцохгүй. Формондоо орсны дараа л энэ талаар бодож болох юм'' гэжээ.

Re: WTA Tour Championships

PostPosted: Sat Mar 21, 2009 1:41 pm
by Чуугий
Индиан Уэллст болж байгаа тэмцээний аваргын төлөө
Вера Звонарэва - Ана Ивановичтой үлдлээ.

Re: WTA Tour Championships

PostPosted: Thu Jun 11, 2009 2:38 pm
by Г.Баяраа
Image
simona_halep :mrgreen:

Re: WTA Tour Championships

PostPosted: Tue Aug 11, 2009 5:46 pm
by ТӨӨГӨӨ
wohooooo :mrgreen: