Page 1 of 2

"The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Sun Jun 10, 2012 1:28 pm
by hosko
За бүх Гранд сламд түрүүлсэн 10 дахь эмэгтэй тэннисчинээр тодроод байгаа хонгорхон Машадаа сэдэв нээлгүй горьгүй нь... Эхлээд бол жаахан гурилдчихаас... Яваандаа хөөрхөн болгоноо... ккк

Image

Maria Sharapova can finally say she won the French Open, after defeating Sara Errani 6-3, 6-2.

Image
:ногоон: Maria Sharapova serves for the French Open women's title.

Image

Ааяа, би тэр цом нь байсан болоосой.... :RD

Re: Maria Sharapova - Tennis Princess

PostPosted: Thu Jun 14, 2012 4:02 pm
by hosko
Лондонгийн олимпт оролцох ОХУ-ын багийн тугчнаар ажиллах эрхэм үүрэг Машад оногджээ...

Re: Maria Sharapova - Tennis Princess

PostPosted: Wed Jun 20, 2012 6:00 pm
by Takanohana_Nowitzki
Зиа энэ сайхан амьтан 1987 оны 4-р сарын 19-нд ЗХУ-д төржээ. Аав Юрий, ээж Елена нь Беларусиас гаралтай бөгөөд 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн уршгаас шалтгаалан тэд Мариа-г төрөхөөс өмнөхөн нутгаа орхижээ. Мариаг 2 настай байхад тэднийх Сочируу нүүсэн байна. Тэнд Юрий Их дуулгын хошой аварга, дэлхийн №1-д эрэмблэгдсэн Оросын анхны теннисчин Евгений Кафелниковын аав Александртай нөхөрлөжээ. Мариаг 4-тэй байхад Александр түүнд анхных нь теннисний цохиурыг бэлэглэснээр түүний теннисээр хичээллэх гараа эхэлжээ. Анхны хичээлээ ахмад дасгалжуулагч Юрий Юткинээр заалгасан бөгөөд тэрээр Мариагийн онцгой чадварыг олж харсан байна.
7 настайдаа Мариа алдарт теннисчин Мартина Навратиловагийн секцэнд хамрагдаж улмаар Мартина түүнийг Флорида дахь Nick Bollettieri Tennis Academy –д зуучилж өгсөн байна. Уг академиас Андре Аггаси, Моника Селеш, Анна Курникова нар төрөн гарчээ. Юрий Шаравпов байдгаа шавхан 700$ цуглуулаад охиноо аван АНУ-г зорьсон бөгөөд охиныхоо төлбөрийг төлөхийн тулд аяга таваг угаахаас эхлээд бүхий л ажлыг хийжээ. Визний асуудлаас болоод нутагтаа үлдсэн ээж нь 2 жилийн дараа л тэдэнтэй нэгдсэн юм.
1995 онд том аз тохиож урлаг спортын гоц авъяастныг дэмждэг IMG (International Management Group) компани Машагийн академийн жилийн төлбөр болох 35000$-г хариуцахаар болсноор мэргэжлийн тамирчин болох боломж нээгджээ.
2000 онд анхныхаа тэмцээн болох Eddie Herr-ийн нэрэмжит ОУ-ыг өсвөрийн тэмцээнд охидын 16 настнуудын ангилалд 13 настайдаа түрүүлж Rising star шагналыг хүртсэн.
• Түүний карьерийг он дарааллаар үзвэл:
o 2001–03 : Мэргэжлийн карьераа эхлүүлж ТОП-50-руу тэмүүлсэн үе.
o 2004:Wimbledon-д түрүүлж анхны их дуулгаа хүртэв.
o 2005: Дэлхийн чансааг тэргүүлэв.
o 2006: US Open-д түрүүлэв.
o 2007: Мөрөндөө гэмтэл авч ТОП-5-с уруудав.
o 2008: Australian Open-д түрүүлэв. Мөрний гэмтэл нь сэдрэв.
o 2009: Мөрний гэмтлээ илааршуулахаар хагалгаанд оров.
o 2010: Дээд түвшинд гарах тэмцлээ дахин эхлүүллээ.
o 2011: ТОП-10-т дахин орж ирлээ.
o 2012: Түрүүлж үзээгүй Их дуулга буюу Роллан Гаррост түрүүлж Дэлхийн тэргүүн теннисчний алдраа эргүүлэн авлаа.
Карьерийн нийт мөнгөн шагнал: 21,012,333$ (Бүх цаг үеийн 7-рт)
Нийт амжилт: 448–109 (80.43%)
Нийт түрүү : 27 WTA, 4 ITF

Re: Maria Sharapova - Tennis Princess

PostPosted: Fri Jul 06, 2012 11:33 pm
by hosko
Уимблдоноос эрт хасагдсан нэг нөхөр нь нөгөөдөө ингэж бичжээ...

María I hope you recover soon, you must be strong and we hope to see you back as soon as possible :)


Надал-аас Машад... :eek:

Таарсан хогнууд... :ногоон:

Re: Maria Sharapova - Tennis Princess

PostPosted: Tue Aug 21, 2012 12:46 pm
by ARBAR
хаха энийг одоо л уншиж байнашт


Шарапова чихрийн бизнес хийж эхлэн Шараповагаас Шугапова боллоо гэнэ дээ :ногоон:

Re: Maria Sharapova - Tennis Princess

PostPosted: Fri Feb 08, 2013 2:12 pm
by Адмирал
Энди Роддик аймаар дуурайсан байшт кк...

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Mon Mar 18, 2013 11:02 am
by hosko
Маша өнөөдөр Индиан Уэллсд түрүүлсэнээр энд түрүүлсэн тоогоо 2 болгож байна... Түүнтэй аваргын төлөө тоглосон Каролина үнэхээр юм болсонгүй...

Image

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Thu Apr 04, 2013 4:35 pm
by ARBAR
Болгарын Димитровтой явж байгаа нь үнэн юм бнашт, дээр үгүйсгэж бариад л байсан кк
бэйби Фэдэрэр хочтой нээрээ л Фэдэрэртэй адилхан шүү гээд жоохон балиалах гээд байсан больдог ч юм уу гсн ккк

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Thu Apr 04, 2013 5:07 pm
by Takanohana_Nowitzki
өө тэр нь 4 дүү юм бшд. бүр 1991 оных юм бна. 188 санж, Маша өндөр өсгийт өмсөлтгүйм бна, энэнтэй хамт явахдаа.

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Thu Apr 04, 2013 5:20 pm
by MJ
Хаха аймаар өндөр өсгийт нтр д нь санаа зовцон тэ

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Thu Apr 04, 2013 6:46 pm
by hosko
Энэ тэгж байгаад их сонголт муутай хүүхэээн... :ногоон:


Нээрээ эр, эм чанаа гаргаад л, тэгээд л тэр чансааныхаа дагуу хоорондоо уулзаад явчихдаг бол гоё юм болно доо тэ... хаха

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Thu Apr 04, 2013 7:42 pm
by Могжоохон
тэгвэл аймаар теннисчид төрнө шт хаха

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Thu Apr 04, 2013 7:52 pm
by hosko
Чансаа шинэчлэгдэх болгонд солигдоод л... Тэгвэл шууд тэннисчин болж 10000-д болох нь ээ жагсах гээд үзэх хэрэгтэй шүү Болдоо дүү минь... хаха

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Thu Apr 04, 2013 8:03 pm
by UULAA
мань хэд хажууд нь ингэж харагдах байх тэ
Image

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 05, 2013 8:59 am
by ARBAR
Димитров чинь бас ч гэж гайгүй царайлаг тэннисчиндээ орох юм биш үү, Надал, Жокович, Муррэй гээд л царай муутуудыг бодвол хаха

Мартина Хингис л ёстой сонин сонин сонголтууд хийдэг байж билээ ээ бурхан минь ккк

Тэннисчин хүүхнүүд ер нь ийм юм уу, Графф л харин ёстой зэвүүн нөхөртэй болсон тэ кк :eek:

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 05, 2013 9:42 am
by hosko
Мартина ч угаасаа нөгөө муу жоровгор Степанек энэ тэр гээд л солиорч өгсөн л дөө...

Гэснээс тэннис сонирхдог хүүхнүүд Нөүлийг царайлаг л гээд байдаг юм байна лээ... Арбарт тийм биш юмуу?

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 05, 2013 10:19 am
by ARBAR
надаа бол Фэдэрэр л царайлаг ккк

Жокович надад царайлаг санагддаггүйшт, яахав нөгөө хэдэн царай муутуудаа бодвол дажгүй л дээ
Одоо байгаагаас Фэррэр царайлаг санагддаг Хаас байна, өмнөхүүдээс Рафтэр, Сампрас :RD
Андрэ Агасситэй бол юу ярихав

Шугагийн сэдэвт аймар залуу ярьсан :ногоон:

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 05, 2013 12:39 pm
by Funky
Хэдэн омогууд цуглаа юу

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 05, 2013 1:35 pm
by Norman_Whiteside
наша маша наша красавица гэж байгаа ш оросууд маша ч сайхан хүүхэн ер нь л теннис үздэг сонирхдог эрчүүд бүгд фав ван нь маша гээд байдгийн уг нь бол ур чадвараар нь үнэлбэл серена г ч юмуу шүтмээр ш дээ . серена чинь уг нь сагсаар леброн ш дээ тэхээр ур чадвар биш царай хардаг шиг байгаан. Гэснээс манай шүршигч вуяачичээс салчаа юу

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 05, 2013 2:31 pm
by hosko
Аль дээр ш дээ...

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 05, 2013 2:45 pm
by ARBAR
уг нь суух барих дээрээ тулж байснаа гэнэт салчлуу яалаа

хүүх энэ Димитров чинь өмнөхөн нь Сэрэнатай явж байсан гэнэ үү, овоо нөхөр үү гүй юу хэхэ

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Sat Apr 06, 2013 7:38 am
by CAHAKA
Мартина Хингис чинь Сол Кэмбэлтэй хүртэл яваад байсан биз дээ. Галзуу хүүхэн шүү кк

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Mon Apr 08, 2013 2:55 pm
by Kopite
Сууж байсан биз дээ Английн Хөлбөмбөгийн холбооны шахуу хуваарийг үзэн ядаж байна нтр гээд ярилцлага өгч байсан юм билээ.

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Fri Apr 19, 2013 1:37 pm
by Могжоохон
Image
Гозон Маша болон түүний найзууд :ногоон:

Re: "The Tennis Princess" - Maria Sharapova

PostPosted: Sat May 04, 2013 8:48 pm
by hosko
Image

Image

Image

Image

Esquire's Latin American-д авахуулсан зурагнууд нь гэнэ...