The Swiss Maestro - Roger Federer

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Sep 13, 2011 4:47 pm

Фэдэрэрийн тухай сэдэв байдаггүй юм байна. Түүний тухай бичих юм зөндөө л гарах байлгүй дээ гээд нээчихье.

Рожэр Фэдэрэр

1981 оны 8 сарын 8-нд Швэйцарийн Биннингэн хотод төрсөн. Аав нь Швэйцарь, ээж нь Өмнөд Африк. Швэйцарийн Герман, Англи, Герман, Франц хэлээр ярьдаг. 2009 оны 4 сарын 11-нд тэннисчин Миркатай гэрлэж, 2009 онд 2 хөөрхөн ихэр охинтой болсон.

Тэрбээр анх 1998 онд Уймбэлдоны өсвөр насныхны тэмцээнд ганцаарчилсан болон хос төрөлд түрүүлж Их дуулгын гараагаа эхэлж байсан. Тэр жилээ US Open-д 3-6, 5-7-р Давид Налбандианд хожигдоод түрүүлж чадаагүй ч өсвөр насныхны ангилалд чансаагаараа тэргүүлсэн.

2000 оны Marseille Open-д АТР-н мэргэжлийн кариэрийн хамгийн анхны финалын тоглолтоо хийж нутаг нэгт Марк Россэтэд хожигдож байсан юм. 2001 онд Hopman Cup-н финалд Мартина Хингисийн хамт Америкийн хос болох Моника Сэлэш, Жан Майкл Ганбилл нартай тоглон хожиж, түрүүлж байжээ.

1999 оноос эхлэн насанд хүрэгчдийн эгнээнд багтан Их дуулгын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн боловч 1/8-д шалгарч үзээгүй байсан Фэдэрэр 2001 онд Францын нээлттэй тэмцээний 1/8-д шалгарсан нь Их дуулгад анх удаагийнх нь бөгөөд тэр жилийнхээ Уймбэлдонд алдарт Пит Сампрасыг хожиж 1/8-д шалгарч байв.

Үүнээс хойш дахин 1/8-д хүрч чадалгүй явсаар 2003 оны Уймбэлдонд Фиш, Лопэз, Роддик гэх мэтчилэн хожиж явсаар финалд шалгарч Марк Филиппоусисийг 7-6, 6-2, 7-6-р хожиж түрүүлэн Их дуулгаас анхны цомоо өргөлөө.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Sep 13, 2011 4:47 pm

2004 онд Сафин, Роддик, Хьювит нарыг хожиж нэг улиралд 3 Их дуулгын цомыг авч өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан ч 2005 он гараад Австрали, Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Сафин, Надал нарт хожигдож өвдөг шороодлоо. Гэвч тэр эргэн ирсэн, Уймбэлдон, Амэрикийн нээлттэй тэмцээнд Роддик, Агасси нарыг хожин түрүүлж өөрийгөө харуулсан.

Фэдэрэр 2004, 2005, 2006, 2007 онуудад 4 жил дараалан Их дуулгын 3 цом авсан байдаг. Энэ хугацаанд Францын нээлттэй тэмцээний түрүүг л авч чадаагүй учир нь 2004 онд 3-р тойрогт Күэртэнд, 2005 онд хагас шигшээд, 2006, 2007 онд финалд гээд 3 жил дараалан Надалд хожигдож байсан гашуун түүхтэй.

Мөн 2008 онд Уймбэлдон, Францын нээлттэй тэмцээний финалд дахин Надалд хожигдож Францын нээлттэй тэмцээнд 4 дараалан /үүний 3 нь финал/ Надалд хожигдсон хар цуврал бий.

Гэвч тэр Францын шороон дээр түрүүлж чаддаггүй энэхүү хар цувралаа зогсоож чадсан.

2009 онд Австралийн финалд Надалтай таарч дахин хожигдсон ч Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд дэл Потрог 3-6, 7-6, 2-6, 1-6, 4-6-р, финалд Робин Содэрлингийг 6–1, 7–6, 6–4-р хожиж түрүүлэн Их дуулгын 4 цомыг авсан 6 дахь тоглогч болсон юм. Түүнийг 4 жил дараалан хожсон Надал 4-р тойрогт Содэрлингэд хожигдсон нь Фэдэрэрт авч үзээгүй цомоо авах сайхан боломж олгосон биз.

Энэ үед би баярлаагүйгээрээ баярлаж байж билээ. Одоо Аргэнтинийг ДА болвол нэг тэгж баярлах байх :ногоон:
Last edited by ARBAR on Tue Sep 13, 2011 4:50 pm, edited 1 time in total.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Sep 13, 2011 4:48 pm

Уймбэлдонд Роддикийг хожиж түрүүлэн 15 дахь Их дуулгын цомоо өргөж, Пит Сампрасын 14 гэсэн рэкордыг эвдлээ. Гэвч дахиад л хожиглоо, Амэрикт финалд хүртэл явсан ч 6–3, 6–7, 6–4, 6–7, 2–6-р дэл Потрод хожигдов.

2010 онд Австралийн нээлттэй тэмцээнд гайхалтай тоглолтыг үзүүлж сүүлийн тойргуудад Хьювит, Давыдэнко, Цонга, Муррэй зэрэг учраануудаа төвөггүйхэн буулган авч түрүүлэн 16 дахь Их дуулгын цомоо авсан юм.

Францын нээлттэй тэмцээний 4-р тойрогт Содэрлингэд хожигдсон нь 2004 оны Францын нээлттэй тэмцээнээс хойш анх удаа Их дуулгын хагас шигшээд шалгараагүй тохиолдол болсон бөгөөд чансаагаар тэргүүлэгчийн эгнээнээс буулаа. Нэгхэн 7 хоног болсон бол Сампрасын 286 долоо хоног тэргүүлсэн амжилттай тэнцэх байв.

Энэнээс хойш болсон 2010, 2011 оны Их дуулгын 6 тэмцээнд 3 удаа 1/8, 3 удаа хагас шигшээд, 1 удаа финалд шалгарсан үзүүлэлттэй байна. Сонирхолтой нь ганц финал нь Франц байвал яах уу кэкэ.
Бас нэг сонирхолтой юм анзаарсан нь өнөөдрийн байдлаар Их дуулгад хамгийн анх, хамгийн сүүлд амжилт үзүүлсэн нь бас л Францын нээлттэй тэмцээнд байна. За за энэ ч яахав.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Sep 13, 2011 4:49 pm

Өнөөдрийн байдлаар түүний гол өрсөлдөгч нар гэвэл Энди Роддик, Энди Муррэй, Жокович, Надал, сүүлийн үед Цонга нэмэгдэж байна.
Надал 17-8, Муррэй 8-6 гэсэн үзүүлэлттэй. Бусдыг нь бол илүү хожиж байсөөн.

За ингээд сая Жоковичтэй Амэрикийн нээлттэй тэмцээний хагас шигшээд таарч тоглон хожигдсноор 2011 онд Их дуулгад түрүүлсэнгүй, 2002 оноос хойш анх удаагаа Их дуулгын 1 ч цом аваагүй гэсэн нэг тодотгол нэмэгдлээ дээ.

Олон олон рэкордын эзэн, нэгэн үеийн хамгийн шилдэг тэннисчин, бараг 7 жил ноёрхчив уу, миний хамгаас хайртай тамирчны тухай товчхон ийм байна.
Зөвхөн Их дуулгынх нь тэмцээнүүдээс л бичлээ. Өөр бусад толголтууд, тогтоосон рэкордуудыг оруулвал нилээн их цаг хугацаа шаардах биз.
Цаашид бичих зүйлтэй уялдаад бичигдчих биз дээ.
Last edited by ARBAR on Tue Sep 13, 2011 5:15 pm, edited 1 time in total.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ТӨӨГӨӨ » Tue Sep 13, 2011 5:15 pm

:swiss Швейцаруудад угасаа дуртай :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Sep 13, 2011 6:05 pm

Би ч бас, Мартина Хингисийн улаан фэн гэж байгаа :swiss





Фэдэрэрийн албан ёсны сайтад бичсэнээр 2012 оны 3 сарын 5-нд Нью-Иоркийн Мэдисон скүэр гардэнд Энди Роддиктой үзүүлэх тоглолттой гэнэ.

Өмнө нь энэ хоёр 25 удаа таарч тоглосноос Фэдэрэр 22-т нь хожиж байсан бөгөөд Уймбэлдонд 3, Америкт 1 нийтдээ 4 удаа Их дуулгад таарч, Фэдэрэр 4-үүлэнд нь ялалт байгуулж байж. Хамгийн сонирхолтой финалын тоглолт 2009 оны Уймбэлдон бөгөөд 5–7, 7–6(6), 7–6(5), 3–6, 16–14-р ана мана үзэж Фэдэрэр маань Их дуулгын 15 дахь цомоо авч, рэкордын эзэн болж байжээ.

Бас энэ үеэр Маша Возняк 2 үзүүлэх тоглолт хийх юм байна.

Үзчихиймсан :р

эх сурвалж: http://www.rogerfederer.com/en/esp/news ... -2012.html
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby Чуугий » Tue Sep 13, 2011 8:03 pm

Бас л агуу теннисчин шүү.
Би лав Сафин,Федерер,Хенман 3г их балиалдаг байлаа.
Одоо бол Новакаас өөр дэмжих хүн үнэндээ алга доо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Wed Sep 14, 2011 4:42 pm

Фэдэрэрийг дэмждэг байсан хүмүүс ер нь Жоковичийн талд байгаад байгаа байх шүү :D .


Рожэр Фэдэрэр өнөөдөр Дэвисийн цомын плэй оффд Австралийн эсрэг тоглохоор Австралийг зорино.
Швэйцарийн баг Дэвисийн цомыг ерөөсөө авч үзээгүй. Хамгийн сайн тоглосон жил нь 1992 он. Агасси, Куриэр, Сампрас, МакИнрөү нарыг багтаасан Амэрикийн хүчирхэг багтай финалд тааран хожигдож байсан.

Швэйцарийн багт мэддэгээс Фэдэрэр, Вавринка
Австралийн багаас мэддэгээс Хьюит, Томич

4 удаа тоглож, Австралийн багийг хожиж байсан удаагүй юм байна.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Wed Sep 14, 2011 6:02 pm

Дэлхийн номэр 1 тэннисчин асан Матс Вилландэр:

“Түүний авъяас чадвар хэвээрээ, урьдынх шигээ байна, өрсөлдөгч нар нь үнэхээр сайжирч байгаа болохоор Их дуулгын 16 цомоо нэмэхийн тулд тэднийг хожих арга замыг л олох хэрэгтэй.”
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Thu Sep 22, 2011 3:31 pm

25 орны 50,000 гаруй хүмүүсээс авсан санал асуулгын дүнгээр олны хүндэтгэлийг хүлээсэн хамгийн нэр хүндтэй хүмүүсийн жагсаалтын 2-рт бичигджээ. 1-т Нэлсон Мандэла орсон юм байна.

Билл Гэйтс, Уоррэн Баффитт, Стив Жобс, Опра Уйнфри, Боно, хатан хаан Элизабэт нар удаалж.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby Чуугий » Thu Sep 22, 2011 3:34 pm

ARBAR wrote:Фэдэрэрийг дэмждэг байсан хүмүүс ер нь Жоковичийн талд байгаад байгаа байх шүү :D .

Миний Новакыг дэмждэг шалтгаан Федерер биш Милан л даа. :ногоон:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Thu Sep 22, 2011 3:55 pm

аан
Надал чинь Реалын фэн билүү
Фэдэрэрийг Барсагийн пээн болгочих юмсан гсн :ногоон:
Фэдэрэр ер нь хөлбөмбөг сонирхдын болуу ккк гольф л нилээн сонирхдым шиг байгаан Тайгэ Вүүдстэй лав нилээн зузаан байх шүү
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Thu Sep 22, 2011 4:00 pm

гээд уншсан чинь багаасаа Италийн пээн байсын байна. Дараа нь Германыг.
Робэрто Бажод дуртай байж гэнэ. Сүүлд Роналдо, Фигу, Зиданыг дэмждэг болж.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Mon Sep 26, 2011 3:34 pm

10 сарын 10-нд эхлэх Shanghai Rolex Masters-т оролцож чадахгүй боллоо, зуны их ачааллын дараа сайн гэгч нь амарч биеэ тэнхрүүлээд, бага зэргийн бэртлээ эдгээж чадвал 11 сард болох ATP World Tour оролцох болно гэж мэдэгдсэн байна.

Хүлээж байя, амжилт маэстро.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Mon Oct 17, 2011 12:20 pm

Фэдэрэрийн албан ёсны фэйсбүүк дэх дэмжигчдийн тоо 9 сая давлаа.
Яг одоогийн байдлаар

Фэдэрэрийнх 9,047,665
Надалынх 8,531,610
Жоковичийнх 1,297,686
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Oct 18, 2011 11:19 am

Credit Suisse-с нэг уралдаан зарлачихаж.
Credit Suisse-нхэн Фэдэрэрийн 4 янзын тэлэвизийн сурталчилгаанаас фэнүүдэд нь аль нь хамгийн их таалагдсаныг шалгаруулаад 11 сарын 20-27 хооронд Лондонд болох ATP World Tour Final-р цацах юм байна.
Энэ санал асуулга 10 сарын 13-с 11 сарын 6 хүртэл явагдаад 7-нд ялагчаа тодруулна.

Ялагч нь 19-нд бизнэс классаар Лондон нисээд, Canary Wharf гээд тансаг зочид буудалд буугаад, 20 юм уу 21-нд Фэдэрэртэй уулзаад, 22-нд буцаад ниснэ гэнэ дээ. Ганцаараа биш 1 хүн дагуулж явж болох юм байна. Гоёын бэ яасан.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Oct 18, 2011 12:55 pm

10 сарын 17-с эхлэн чансаагаараа 4 рүү уначихлаа шүү дээ Рожэр мээн.
Он гараад алаад өгөөрэй :eek:
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Tue Nov 01, 2011 3:34 pm

за сүүлийн үед сураг нь алдраад байсан Маеэстро маань эргэн ирлээ.
Swiss Indoors in Basel-н эхний тойрогт Италийн Potito Starace-г хожлоо.
Дараагийн тойрогт Thomas Bellucci (ATP 38), Jarkko Nieminen (ATP 66) хоёрын аль хожсонтой нь тоглоно.


ийшээ орж 'ATPWorldTour.com Fans' Favorite Award-д дуртай тоглогчийнхоо төлөө саналаа өгцгөөгөөрэй. Ялангуяа Фэдэрэрийн пээнүүд :RD

http://www.atpworldtour.com/Fans/Fan-Fa ... -2011.aspx
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby hosko » Wed Nov 02, 2011 6:48 pm

За за Надалдаа л өглөө...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Mon Nov 07, 2011 9:30 am

Тэр эргэн ирлээ.
Хагас шигшээд Жоковичийг хожсон Японы Кэй Нишикориг 6-1, 6-2-р хожиж түрүүллээ.
Фэдэрэр маань 1/8-д Энди Роддикийг, хагас шигшээд нутаг нэгт Вавринкаг хожин шигшээд шалгарсан бөлгөө.

Фэйсбүүк дээрээ
Great day today. I always love playing in front of my hometown fans and winning the title for the 5th time means a lot to me. I always enjoy the post win pizza party with my fellow ballkids. гэжээ.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Wed Nov 09, 2011 10:13 am

Хамгийн сүүлд 1 сард Дохад цом авснаас хойш 10 сарын дараа ийнхүү төрөлх нутагтаа цом өргөлөө.

Миний хувьд үнэхээр төгс тоглолт боллоо. Одоо Парист, Лондонд сайн тоглох болно гэдэгт маш их итгэл төрж байна. Нутагтаа дахин түрүүлэх үнэхээр сайхан байна хэмээн нүдэндээ нулимстай цом өргөхдөө ярьж.


Бага зэргийн гэмтлийн улмаас Дэвисийн цомын тоглолтноос хойш тэмцээнд оролцоогүй. Бугуй, гуя, шагайндаа гээд 3 өөр бэртэлтэй байсан талаараа ярьж. Хүнд биш ч гэсэн аюултай байсан тул 2-3 долоо хоног эмчлүүлэх хэрэгтэй байсан гэнэ.

Он гараад болох Катар, Роттэрдамын тэмцээнүүдэд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байгаа юм байна. Дубайд тоглох эсэхээ харин шийдээгүй байгаа бололтой.

Энэ 7 хоногт Парист ATP World Tour Masters 1000 болж байна.

Эхний тойрогт гоц мөргөсөн Фэдэрэр дараагийн тойрогт Францын Маннаринотой тоглоно.
Хожоод л байвал 1/8-д Фиштэй, хагас шигшээд Муррэйтэй, шигшээд Жоковичтэй таарах магадлалтай. :RD

Фэдэрэр Маннаринотой энэ жилийн Уймбэлдонд анх удаагаа таарч тоглосон бөгөөд 6-2, 6-3, 6-2-р хожиж байсан юм байна.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Thu Nov 10, 2011 9:13 am

Маннариног 6-2, 6-3-р хожлоо. Үүндээ 55 мин зарцуулж. Дараагийн тойрогт Richard Gasquet-тай тоглоно.
Тhe Swiss said “I hope it will be a fun match for the crowd.”
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Fri Nov 11, 2011 11:58 am

ARBAR wrote: Хожоод л байвал 1/8-д Фиштэй, хагас шигшээд Муррэйтэй, шигшээд Жоковичтэй таарах магадлалтай. :RD


Gasquet-г 6-2, 6-4-р хожлоо.
1/8-д Фиштэй таарна байх гсн Фиш Монакод хожигдсон тул Ажэнтинамэн Монакотой таарлаа.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Sat Nov 12, 2011 7:45 pm

Гое шуу Рожэр Монаког хожсоноор кариэрийнхаа 800 дахь хожлоо авч байна. Хагас шигшээд Бэрдичтэй таарсан. Хожоорой Фэдэрэр минь.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: The Swiss Maestro - Roger Federer

Postby ARBAR » Mon Nov 14, 2011 9:43 am

Күүл гаая :-D

Чи шүү, гоё эргэн ирж байна :eek: . Амжилт муутай үргэлжлүүлж байсан 2011 оноо давгүй өндөрлүүлэх нь байна.
Цонгаг 6-1, 7-6-р хожин цомын эзэн боллоо.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Next

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests