"The King of Clay" - RAFA NADAL

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

"The King of Clay" - RAFA NADAL

Postby hosko » Sat Jan 31, 2009 7:45 pm

Өнөө цаг үеийн хамгийн шилдэг тамирчины топикийг нээж байна....
Image
Last edited by hosko on Mon Mar 18, 2013 10:44 am, edited 4 times in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Sat Jan 31, 2009 7:50 pm

Федерерийн өгсөн нэгэн ярилцлага....(gogo.mn-ээс оруулав).... Надалийг бол аймаар үнэлж байна даа.....тэгэхээс ч аргагүй.... одоо бас финалд нухуулчихвал тэгээд л ерөнхийдөө манай хүнээс хоцрох байлгүй.....

Р.Федерер: Би Надальтай л өрсөлдмөөр байна

Дэлхийн талбайн теннисний тэргүүлэгчдийн нэг Швейцарийн номер нэг теннисчин Рожер Федерер Мелбурн хотноо зохиогдож байгаа "Их дуулга"-ын дөрвөн цувралын нэг болох Австралийн нээлтэй тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр шөвгийн дөрөвт өрсөлдөхийнхөө өмнө өгсөн бардам ч яриаг хүргэж байна.


-Австралийн нээлттэй тэмцээн танд ээлтэй байх юм аа?
-Тийм үү. Харин би тэгж бодохгүй байгаа. Энэ талбай миний чадварыг жинхэнэ утгаар нь сорьж байгаа байх. Аз түших, ээл гэдэг чинь тэс өөр зүйл шүү дээ. Би өөрийнхөө чадвараар л өдий зэрэгтэй тоглож байна. Тийм биз дээ, эсвэл үгүй юм уу. Зарим үед яагаа ч үгүй эрт тэмцээнийг орхих явдал бий. Тэр нь азгүйтэл биш. Зүгээр л сэтгэл санаа тогтворгүй байдал ч юм уу, бэлтгэл муу байснаас шалтгаалдаг зүйл байхгүй юу.


-Тийм байж. Энэ удаагийн тэмцээнд бэлтгэл хэр байгаа вэ?
-Дажгүй ээ. Боломжийн байгаа Гэж бодож байна Өөрийгөө аваргын төлөө тоглох бүрэн чадвартай гэж бодож байгаа шүү. Харин би аваргын цомыг Надальтай булаацалдмаар байна.


-Яагаад?
-Би түүнтэй аваргын цом булаацалдахыг эртнээс л хүсч ирсэн. Яагаад гэвэл тэр чадварлаг, мэдрэмжтэй тоглогч. Би ч бас чадалтай, хүчтэй өрсөлдөгч байж чадна. Түүний тоглолтын ур чадварыг би их үнэлдэг. Шилдгүүдтэй тоглож байж л шилдэг болно шүү дээ.


-Өөр шилдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ганцхан Надалийг үнэлнэ гэдэг утгагүй биш үү?
-Би утгагүй зүйлээр хэзээ ч оролдохгүй. Одоо өрсөлдөгчөө хожно гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. Харин "аваргын төлөө Надальтай тогловол яах бол гэж бодоод байна. Түүний тоглолтын арга барилаас суралцах хэрэгтэй гэж боддог. Ер нь ганц би ч биш мэргэжлийн талбайн теннисчид бүгд л суралцвал зүгээр шүү дээ. Их сонин арга барилтай. Тиймээс л одоо дэлхийн номер нэг теннисчин болоод байна.


-Таныг ямар замаар яаж яваад теннисчин болсныг тань мэдэх хүн бараг байхгүй. Энэ талаараа сонирхуулаач?
-Миний эцэг мэргэжлийн теннисчин байсан юм. Нэг их сүртэй амжилт үзүүлээгүй л дээ. Харин би түүний хүслийг биелүүлэх гэж теннисчин болсон.


-Түүний хүслийг биелүүлсэн гэж бодож байна уу?
-Биелүүлж байгаа. Арай л дуусаагүй байна.”Гурван жилийн дараа гэхэд түүний хүсэл” бүрэн биелсэн байх юм.


-Зодог тайлах талаар бодож үзсэн үү?
-Ёстой үгүй юм байна. Би одоо дөнгөж 27-хон настай. Хурд маань удааширч, бөмбөгөө гүйцэж чадахгүй болсон хойноо л зодог тайлах талаар бодолцож болох юм. Миний амжилт ч муугүй л байна шүү дээ. Муудсан зүйл алга.


-Зодог тайлбал залгамж халаагаа бэлтгэнэ биз?
-Яагаад ингэж асуух болов.


-Тамирчин бүр л өөрсдийнхөө амжилтыг үргэлжлүүлэхийн тулд сайн шавь бэлтгэдэг биз дээ?
-Миний хувьд тийм бодол алга. Би өөрийгөө дасгалжуулагч хийж чадна гэдэгт эргэлзэж байна. Тиймээс энэ талаар нэг ч удаа бодож үзээгүй.


-Та өөрийнхөө чадварыг үнэлдэггүй юм уу?
-Мэдээж, үнэлэлгүй яахав. Гэхдээ дасгалжуулагч хүн тамирчнаас илүү ур чадвартай байх ёстой. Уучлаарай, тэмцээн эхлэх цаг болох нь. Би жаахан бие халаалт хийх хэрэгтэй байна.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Sat Jan 31, 2009 7:58 pm

Рафа болон Рожер нарын хоорондын стат нэг иймэрхүү.....
Hard courts: Federer 3-2
Clay courts: Nadal 9-1
Grass courts: Federer 2-1
Grand Slam Finals: Nadal 4-2
Grand Slam Matches (all): Nadal 5-2
All Tennis Masters Series events: Nadal 5-4
Tennis Masters Cup: Federer 2-0
All Finals: Nadal 10-4
All Matches: Nadal 12-6


бүр тодруулбал:

No. Date Tournament, Location Surface Round Winner Score
1. 2004 Masters Series Miami, U.S. Hard R32 Nadal 6–3, 6–3
2. 2005 Masters Series Miami, U.S. Hard Final Federer 2–6, 6–7(4), 7–6(5), 6–3, 6–1
3. 2005 French Open, Paris, France Clay Semifinal Nadal 6–3, 4–6, 6–4, 6–3
4. 2006 Dubai, UAE Hard Final Nadal 2–6, 6–4, 6–4
5. 2006 Masters Series Monte Carlo, Monaco Clay Final Nadal 6–2, 6–7(2), 6–3, 7–6(5)
6. 2006 Masters Series Rome, Italy Clay Final Nadal 6–7(0), 7–6(5), 6–4, 2–6, 7–6(5)
7. 2006 French Open, Paris, France Clay Final Nadal 1–6, 6–1, 6–4, 7–6(4)
8. 2006 Wimbledon, London, England Grass Final Federer 6–0, 7–6(5), 6–7(2), 6–3
9. 2006 Tennis Masters Cup, Shanghai, China Hard Semifinal Federer 6–4, 7–5
10. 2007 Masters Series Monte Carlo, Monaco Clay Final Nadal 6–4, 6–4
11. 2007 Masters Series Hamburg, Germany Clay Final Federer 2–6, 6–2, 6–0
12. 2007 French Open, Paris, France Clay Final Nadal 6–3, 4–6, 6–3, 6–4
13. 2007 Wimbledon, London, England Grass Final Federer 7–6(7), 4–6, 7–6(3), 2–6, 6–2
14. 2007 Tennis Masters Cup, Shanghai, China Hard Semifinal Federer 6–4, 6–1
15. 2008 Masters Series Monte Carlo, Monaco Clay Final Nadal 7–5, 7–5
16. 2008 Masters Series Hamburg, Germany Clay Final Nadal 7–5, 6–7(3), 6–3
17. 2008 French Open, Paris, France Clay Final Nadal 6–1, 6–3, 6–0
18. 2008 Wimbledon, London, England Grass Final Nadal 6–4, 6–4, 6–7(5), 6–7(8), 9–7
19. 2009 Australian Open, Melbourne, Australia Hard Final ????????????????

хатуу дээр 3-2-оор тэргүүлж байдаг.....одоо хатуу дээр тоглоно гэж байгаа....гэхдээ тэр нь дөнгөж гарч ирж байх үедээ хатуу дээр муу байсантай холбоотой.....одоо бол өөр хэрэг......
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Sun Feb 01, 2009 9:45 pm

үнэхээрийн сайхан тоглолт боллоо..... Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Надалдаа баяр хүргэе......

Match Statistics
Current Match on Rod Laver Arena Rod Laver Arena - Men's Singles - Finals


Rafael Nadal ESP (1) 7 3 7 3 6
Roger Federer SUI (2) 5 6 6 6 2
SlamTracker Match Statistics Serve Statistics

Elapsed Time by Set: 58 48 78 45 34



Match Summary
Nadal(ESP) Federer(SUI)

1st Serve % 112 of 175 = 64 % 90 of 172 = 52 %

Aces 4 11

Double Faults 4 6

Unforced Errors 41 64

Winning % on 1st Serve 74 of 112 = 66 % 66 of 90 = 73 %

Winning % on 2nd Serve 30 of 63 = 48 % 37 of 82 = 45 %

Winners (Including Service) 50 71

Receiving Points Won 69 of 172 = 40 % 71 of 175 = 41 %

Break Point Conversions 7 of 16 = 44 % 6 of 19 = 32 %

Net Approaches 15 of 26 = 58 % 43 of 60 = 72 %

Total Points Won 173 174

Fastest Serve Speed 196 KMH 204 KMH

Average 1st Serve Speed 179 KMH 183 KMH

Average 2nd Serve Speed 143 KMH 156 KMH
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby Г.Баяраа » Sun Feb 01, 2009 10:08 pm

Image

Нэр - Рафаел Надаль Фарера
Төрсөн огноо - 1986.6.3
Өндөр - 1.85см
Жин - 85кг

Керьерийн рекорд : 323 - 74

Дээд чансаа - #1 (2008.8.18)

Амжилт : 2005 ,2006 ,2007 ,2008 оны Ролан Гаррос тэмцээний аварга
2008 оны Уймблдоны аварга

2008 оны Бээжингийн олимпийн аварга.

АТП мастерс цувралын 12 түрүү , АТП тур -н 13 аварга.

Карьерийн нийт шагнал - 19,996,948 $


Испаний Маёорко арлын 2 дахь том хот болох Манакор бол тун сайхан газар. Гоёмсог байшин барилгууд , элэгсэг дотно ард түмэн ,сайхан цаг агаар гээд л. Ийм сайхан газар Надалийн бага нас өнгөрсөн юм. Ер нь тэр багадаа дутагдах гачигдахийн зовлонг амсалгүй ,өөрийн дуртай зүйлээ хийж , ер нь аз жаргалтай өссөн. Испанидаа алдартай цонх үйлдвэрлэдэг компаны эзэн Себастиан Надаль яалаа хүүгээ бусдын дор оруулахыг хүсэх билээдээ.
Өдөр хоногоор өсөн бойжиж байсан ‘жижигхэн’ Надалийн хамгийн дуртай зүйлс нь хөлбөмбөг , теннис тоглох тэгээд загасчлах.
Магадгүй авга ах нь мэргэжлийн тоглогч байсан болхоор ч тэр үү ,Рафаел хөлбөмбөгт үнэхээр хайртай байлаа ,одоо ч хэвээрээ.
Авга Мигель Ангелийг та бүхэн таних байх. Цагтаа Каталоны алдарт Барселона багтай хамт Аваргуудийн лиг , Испаны лигт түрүүлж , 1994 ,1998 ,2002 оны ДАШТ -н Испаны бүрэлдэхүүнд багтаж байсан энэ эрхмийн Надалийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг их. Хэрвээ түүнд Тони гэдэг ах байгаагүйсэн бол Рафа аль хэдийн хөлбөмбөгч болоод Ла лигийн ямар нэгэн багт зүтгэж байх байсан ч юм билүү.

Эндээс Надалийн амьдралын замыг зааж ,чиглүүлж өгсөн тэр хүний талаар бичье.
Антони Надаль Хоумар (цаашдаа зүгээр л авга Тони гэх болно) 1961 онд төрсөн бөгөөд теннист маш сонирхолтой ,дуртай , дэлхийн шилдэг болох мөрөөдөлтэй ч гоц гойд амжилт гаргаж чадалгүй байсаар карьер нь өндөрлөх тийшээ хандаж байв. Гэтэл түүнд өөрийнх нь биелүүлж чадаагүй тэр мөрөөдлийг Надаль дүү нь биелүүлж чадах юм шиг санагдав. Ердөө гуравхан настай ч гайхалтай тэнцвэртэй , чанга атгалттай ,шаггүй хүчтэй гээд мэргэжлийн тоглогч болох их түүнд ирээдүй байсан учир Тони , дүүгээ бага багаар хөлбөмбөгөөс хөндийрүүлж теннис зааж эхэлжээ.

Тэр талаар Надаль :
‘Бага байхад надад хөлбөмбөг л дэлхийн хамгийн сайхан спорт юм шиг санагддаг байж билээ. Тиймээс ч надад шилдэг довтлогч болохоос өөр мөрөөдөл байгаагүй. Гэтэл Том ахтай цуг теннис бага багаар тоглосоор, суралцсаар ,
тэгээд л энэ нь илүү надад ирээдүйтэй юм гэдгийг ойлгосон , гэхдээ миний хамгийн дуртай спорт одоо ч хөлбөмбөг хэвээрээ’
гэж ярьжээ.

Ингээд 5 нас хүрэх үед нь Эцэг эх нь Рафа -г теннисний секцэд явуулах болов. Мэдээж Тонигийн зөвлөснөөр шүү дээ.

Цаг хугацаа урссаар 3 жил өнгөрөв. Энэ бүх хугацаанд дахь Тонигийн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй гэдгийг харуулж Рафа арлынхаа 12 нас хүртэлх хүүхдийн тэмцээнд тэр жилээ түрүүлсэн бөгөөд 3 ,4 ах хүүхдүүдтэй ингэж тоглож байгааг нь харсан авгынх нь сэтгэл ихэд хөдөлсөн аж.

‘Рафа маш сайн сэтгэж ,оновчтой цохиж байсан , магадгүй Их Дуулгийн аварга болж болох юм гэсэн бодолдоо би улам итгэх болсон’

Гэтэл Тонид түүнийг дасгалжуулахаас гадна бас нэгэн ажил нэмэгдэв. Хэдийгээр теннисний тэмцээнд түрүүлсэн ч энэ нь хөлбөмбөгийн авьяасыг нь далдалж чадаагүй болхоор орон нутгийнхаа жижиг багийн довтлогчоор тоглож байсан Надальтай гэрээ байгуулах гэсэн багууд гэр бүлийнх амар заяаг нь үзүүлдэггүй байв. Эцэг эх нь хүүгийнхээ сонголтыг хүндэтггэдэг байсан болхоор бөмбөг хөөхөд түүнд саад болох хүн байгаагүй ч эцсийн эцэст тэр теннисийг сонгожээ.
Тэгээд ч удалгүй Европын Under - 12 т түрүүлсэн болохоор энэ хүүгийн амьдралын зам өөр тийшээ юм байна гэдгийг ойлгосон багууд ч аяндаа тэднийг тайван орхисон юм.

2001 оны хавар. Австралын шилдэг теннисчдийн нэг Уимлдоны аварга Пет Каш Маёоркод зочилж Борис Бекертэй үзүүлэх тоглолт хийхээр ирээд байв. Гэтэл Бекер бэртэлтэй байсан болохоор тэмцээнийг зохион байгуулагчид 14 настай Надалийг түүнтэй тоглуулах болжээ. Арлынхаа шилдэг нь нэгэнт болоод байсан хүү ч Каш -тай шилдэг тоглолтыг үзүүлэн буулган авсан бөгөөд энэ ялалт нь өөртөө итгэх итгэлийг нь улам нэмсэн гэж тэр ярьдаг.

Тун удалгүй Испаний теннисний холбоо залуу авьяастанд нэгэн татгалзаж болмооргүй сайхан санал тавьсан байнТэр нь Барселон хотод байрладаг Улсын теннис спортын төвд аваачиж тэмцээн уралдаанд оролцох бүх зардлийг нь дааж тэнд байлгая гэжээ. Хайртай хүүгийсээ хагацах тийм ч амар биш тэгээд ч цаашдийн боловсролд нь санаа зовж байсан болохоор эцэг эх нь энэ саналаас татгалзсан ба энэ явдлаас хойш Надалийн бэлтгэл сургуулилт болон ,тэмцээнд оролцох зардлийг аав нь дангаараа хариуцах болжээ. Хүү ч аавийнхаа итгэлийг алдалгүй олон олон байгуулж нэр хүнд нь өссөөр 16 -тайдаа дэлхийн топ 50 -д багтах болсон ба энэ хугацаанд Тони үргэлж хажууд нь байж дасгалжуулсаар.
Надаль нэгэнтээ
‘Авга ах маань надтай үргэлж хамт байгаагүйсэн бол би өнөөгийн энэ амжилтандаа хүрч чадахгүй байсан байх ч юм билүү…ер нь л би их азтай хүндээ ,байнга гэр бүлийнхээ хүнтэй хамт байдаг , гэр бүлийнхээ хүнтэй үргэлж аялах их сайхан шүү‘ гэжээ.

Үүнээс хойш Надаль гэдэг нэр ялалт гэдэг үгтэй байнга хамт яригдах болж олон олон амжилтуудын эзэн болсоор байгаа билээ.

2003 оны анхны Уимлдондоо хүчээ сорьж 3 -р шат хүртэл явсан нь ийм амжилтанд хүрсэн хамгийн залуу тамирчин гэсэн гуншиг түүнд зүүсэн. Тэртээ 1984 онд Гэрманы Б.Бекер мөн ийм амжилт үзүүлж байсан аж. Испани эрийн амжилт ялалт цуварсаар. Чансаа нь ч үүнээгэ даган дээшилсээр.

2004 оны Миами -н мастерст ирээдүйн 2 супер өрсөлдөгч анх удаа таарч тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ өдрөөс хойш Надаль - Федерер гэсэн агуу өрсөлдөөн одоог хүртэл үргэлжилсээр байна.

Image
За тэгээд 2005 оноос хойшхи түүний амьдралыг та бүхэн бараг мэдэж байгаа байлгүй дээ. Дэлхийн чансааны 2 -т бичигдэж , Ролан Гаррост 4 жил дараалан түрүүлж , шороон талбайд ялагдаагүй цувралынхаа тоогоор ‘хаан’ хэмээн нэрлэгдсэн гээд л. 2008 он бол тэp чигээрээ Надалийн жил байлаа , багаасаа түрүүүлэхийг хүсдэг байсан Уймлдонд аваргаллаа , хүн төрөлхтний их баяр наадамд Олимпт түрүүлж түүхэнд нэрэээ мөнхөллөө.
Одоо дөнгөж 22-хон настай Рафаел Надалийн урд маш их амжилт ялалт , хүлээж байна. VAMOS RAFA !

Сонирхуулахад

Рафаелын найз бүсгүйг ‘Чиска’ гэдэг бөгөөд Манакорт амьдардаг.
Одоо 20 настай бүсгүй Надалийн дүү Мариа Исбелтэй найз бөгөөд гэр орноор нь орж гарсаар тэр 2 дотноссон ажээ.

Надаль Испаны эзэн хааны Реал мадрид багийг шүтдэг. Энэ талаараа ‘Намайг бага байхад аав маань Реалын өмсгөл бэлэглэсэн юм. Тэр өдрөөс хойш энэ багийн фен болсон юмдаа. Сүүлд мэдэхэд аав Мигель Ангел ахаар тоглох гээд Реалын жэрси надад бэлэглэсэн юм байна лээ ‘ гэжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Postby hosko » Wed Dec 02, 2009 2:10 am

Би нээрээ нэг иям сэдэв нээгээд мартаж орхижээ....Одооноос жаахан тордноо...Уг Надализмаар өвчилсөн хүн шүү дээ :mrgreen:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby Эрдэ » Wed Dec 02, 2009 2:30 pm

Зэвүүн гар даа.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: RAFA-I am world number one...........

Postby Miro Klose » Wed Dec 02, 2009 2:55 pm

Rafa Benetiz гэж байгаа юм шиг харагдаж байна ш д
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: RAFA-I am world number one...........

Postby Lenin » Fri Mar 12, 2010 4:03 am

Рафаелийн талаар энэ Эхлэл.ком дээр ингэж бичсэн байхын с** дургүй хүрчлээ. Шакира юу юм Надал юу юм. Эргүүнүүд нь мэддэггүй л бололтой. Сийрүүлбэл
Энэхүү клип дээр цуг цоглосон азтай залуугийн нэрийг Rafael Nadal гэдэг юм байна. Энэ залуу маань Шакиратай маш ойр дотно мөчүүдийг өнгөрөөсний дараа клипийн төгсгөлд үнсэлцдэг. Найруулагчаар нь Jaume de Laiguana ажилсан байна. Сонирхоод үзээрэй.
гэнээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: RAFA-I am world number one...........

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:46 pm

намбер ван
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Sun May 30, 2010 2:08 pm

Роланд Гаррост ч дархан хүн дээ... Хагас финалд Новактай чухал тоглолт хийнэ... Өчигдөр бол Хьютээр тоглож байна лээ дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby Чуугий » Thu Jun 03, 2010 5:41 pm

:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Sat Jun 05, 2010 2:20 am

Энэ цувралд аймаар байнаа... 1 ч сет алдсангүй дээ...Одоо тэгээд Содерлингтэй...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby N1te » Tue Aug 10, 2010 12:16 am

Манай хүн бас Надалийг шүтдэг байжээ.. сонирхол 1тэйм байна дааа... Би ч Надалийн фанат болоод 2жилийн нүүр үзэж байнадаа шинэкooв энэ тэр..
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: RAFA-I am world number one...........

Postby SAVAGE » Tue Aug 10, 2010 8:39 am

Рафаел Надал, Фернандо Алонсо, Пау Газол гээд л дэмжээд дэмжээд явчихдаг шд....
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: RAFA-I am world number one...........

Postby N1te » Tue Aug 10, 2010 1:23 pm

хаха тийм үү.. Испаничууд айн... Газолоос бусдыг дэмждэг шүү...
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Tue Sep 14, 2010 1:03 am

US Open -2010-ийн тоглолт борооны улмаас хойшлогдсон нь манай хүний өрсөлдөгч Новакт сайн юм боллоо... Уг нь Новак Рожертой 5 сет хүнд тоглолт хийсэн байсан юмсан... За яахав ээ... Гэхдээ нэгэнт л сайн л тоглолт үзүүлж байж түрүүлбэл гоё биз дээ.. Тоглолт хүлээгээд л сууж байна... Жаахан нойр хүрчих гээд л...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Tue Sep 14, 2010 1:04 am

SAVAGE wrote:Рафаел Надал, Фернандо Алонсо, Пау Газол гээд л дэмжээд дэмжээд явчихдаг шд....


Яг тэгдэг хог байгаан шүү би ч бас яг л иймэрхүү талдаа... Нэг л юман дээр Испаний талд биш... Хэн нэгэн Монгол тамирчин Испанитай өрсөлдөж байхад... Бусад үед нь бол хэн ч байсан дэмжинэ шүү ер нь л... :sad:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Tue Sep 14, 2010 1:06 am

N1te wrote:хаха тийм үү.. Испаничууд айн... Газолоос бусдыг дэмждэг шүү...


Газолыг ЛАЛ-д харахад жаахан тийм байдаг юм... Испанийхаа шигшээд бол өөр хэрэг шүү... Газолыг ЛАЛ-д тоглож байхад турьхан даа чадахгүй дээ гэж бодоод л, Испаний шигшээд байхад нь манай хүн олон талт тоглолттой гээд л... ккк..
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby Г.Баяраа » Tue Sep 14, 2010 1:07 am

Надаль чини Мальорко багийн хувь эзэмшигч байхаа....хэрвээ Абра шиг баян байсан бол энэ багийг аваал явах байсандаа....энэ удаа ч Рафа цомоо алдахгүй байхдоо Новакт
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Tue Sep 14, 2010 1:10 am

Image

Дэлхийн аваргын үеэр багийнхантайгаа хамт тоглоод авсан юм шиг л хусч явсан... Өөрөө бол угаасаа сайн тоглодог болохоор хөлбөмбөгт асар хайртай нөхөр... Сайн санааны тоглолтонд бол гоолыг 2-3 аар нь л хийнэ ш дээ.... Реал Мадридын минь үнэнч фен гэж байгаа дээр нь....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Tue Sep 14, 2010 1:13 am

Г.Баяраа wrote:Надаль чини Мальорко багийн хувь эзэмшигч байхаа....хэрвээ Абра шиг баян байсан бол энэ багийг аваал явах байсандаа....энэ удаа ч Рафа цомоо алдахгүй байхдоо Новакт



Тэх өнгөрсөн зунаас хувьцаа эзэмшигч болсон... Удахгүй алхам алхам алхамаар авах байлгүй дээ..
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby hosko » Tue Sep 14, 2010 1:15 am

Бадруул wrote:Хоско удахгүй Испани гэдэг өвчин тусах байхаа...
Яг л Мэндээ Аргентинаар өвдсөн шиг тийм өвчин....



хэхэ... Би бас тэгж боддог болоод байгаан... Заримдаа ч арай дэндүү шүү нээрээ... Жишээ нь ТВ суваг солиод л явж байтал Испаний зүлэгний хоккейн баг тоглож байгаан... Шөнө 4 цагт шүү дээ... Тэгэнгүүт үзээд л нойр будаа... :ногоон: Уг нь бол тэр надаа нээх хүртэлгүй ш дээ....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: RAFA-I am world number one...........

Postby Тэгшээ » Tue Sep 14, 2010 1:18 am

Ганц дэмждэг тамирчин минь дээ энэ спортоос. :eek:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: RAFA-I am world number one...........

Postby Г.Баяраа » Tue Sep 14, 2010 8:29 am

Өө энэ дуусаагүй л байгамуу..шөнө нойр хүрээд унтаад өгсөн үргэлжилж л байдаг...
хөөрхий Хоско Перезийн нойр гэж
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Next

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest