Энди Мюррeй

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Энди Мюррeй

Postby Г.Баяраа » Fri Jan 23, 2009 1:18 am

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Британий теннисний ертөнц уналтанд орсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. 1945 оноос өнөөг хүртэл Их Дуулгын цувралд түрүүлсэн Британи тамирчид гарын арван хуруунд багтахаар байгаа нь үүнийг гэрчилнэ. Фред Перри , Уйллиам Реншау , Доротеи Дуглас гээд агуу тамирчдын үе нэгэнт ард хоцорч , Будант Альбионы нэр хүнд теннисний ертөнцөд улам бүр бүдгэрсээр байгаа энэ үед нутгийнхаа нэрийг авч яваа ганц дайчин бол Энди Мюррэй. Энэ жил 22 хүрч байгаа энэ залууд , дэлхийн шилдэг болох бүх чанар байна. Бие бялдар , техник , дайчин чанар , эрч хүч , авьяас гээд л. Жилээс жилд амжилт нь өсөн нэмэгдэж буй түүний хувьд хамгийн том зорилго нь мэдээж Их Дуулга. Цаашлаад дэлхийн чансааг тэргүүлэх , дээд амжилт тогтоох гээд хийх ажил Эндид их байна. Та бүхэн харж л байгаарай , нэг л өдөр тэр Надаль , Федерерийг бутцохиж шилдгийн шилдэг нь болох болно. Тэр цаг тун удахгүй , магадгүй энэ жил ч байж болно.

Спортын гэр бүл


Энди 1987 оны 3 сард Шотландын Глазго хотод мэндэлжээ. Түүний гэр бүл үнэхээр спортоор амьсгалсан хүмүүс байсан гэдэг. Ээж нь теннисний дасгалжуулагч , аав нь муугүй гольфчин , өвөө нь Стирлин Альбион багийн хөлбөмбөгч , авга ах нь америкт гольф тоглодог байв. Ийм гэр бүлд өссөн хүү спортоос ангид амьдарч чадахгүй нь ойлгомжой. Гэхдээ эдгээр спортуудаас хүү, алийг нь сонгох нь эргэлзээтэй байв. Аав нь дагуулж гольф тоглоно , өвөө нь хөлбөмбөг үзүүлнэ , ээж теннисний элемент заана. Эцсийн эцэст теннис л түүнд хамгийн тохирох спорт юм байна гэдгийг тэр ойлгосон гэдэг. Эндигийн хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь түүний ах Жеими байлаа. Ердөө ганцхан насны зөрөөтэй , тэрсхэн өссөн хоёр хүү хоорондоо ширүүн өрсөлдөж , зодолдох үе ч цөөнгүй тохиолдоно. Ихэнхдээ ах нь Эндиг ялж , уйлуулж орхидог байв. Иймээс Жеимийг буулган авна гэдэг түүний хувьд чухал зүйл болж , маш их хичээх болов. Энэ нь ч ирээдүйн амжилтанд нь нөлөөлсөн гэдэг. Түүний ах Жеими Мюррэй өдгөө хос төрлөөр Британидаа л номер нэг теннисчин болсон. Харин ээж нь Шотландын теннисний шигшээ багийг дасгалжуулдаг аж. Ийм л сайхан гэр бүлд тэр төрж өссөн юм даа.
Image
Энди , Жеими хоёр

'Олон хүн Жеимиг надаас илүү шилдэг тамирчин болно гэж боддог байлаа. Аргагүй шүү дээ , тэр 14 хүртлээ дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу теннисчдийн нэгт тооцогдож байсан юм чинь. Хүн болгон л түүнийг магтаж харин намайг үл тоомсорлодог байсан.
Намайг ялсныхаа дараа Жеими элдвээр гоочилж , доромжилоход нь их уур хүрдэг байж билээ. Гэхдээ энэ нь надад сайнаар нөлөөлсөн гэж би боддог.
Анх түүнийг ялсан тоглолтоо мартдаггүй юм. 'Солихал' -н 12 хүртэлх насны хүүхдийн тэмцээнд би түүнтэй таарч 7-6 6-3-р ялаад үнэхээр баярлаж байлаа. Тэгээд гэртээ харих замдаа би ахынхаа хорыг нь жаахан малттал , тэр над руу хашгирч гар луу минь цохиж орхисон. Маргааш нь хартал миний хумс , арьс руу гаа шигдчихсэн байлаа. Эмчид очиж үзүүлсэн ч эдгэрэлгүй , тэр чигээрээ үлдсэн юм даа'




Хувьтай хүү


1996 оны 3 сарын 13нд Шотландын Данблеин хотын дунд сургуульд аймшигт аллага болж олныг сэртхийлгэжээ. Тус сургуулийн ажилтан Томас Хэмилтон гэгч хүүхдүүд руу гал нээж , 17 хүний амийг хороогоод эцэст нь өөрийгөө егүүтгэсэн байна. Энэхүү аймшигт явдлыг нүдээр үзэж , амьд үлдэгсдийн нэг бол Энди Мюррэй юм. Тухайн үед есхөн настай байсан тэрээр юу болж байгааг сайн ойлгоогүй ч , бусдын хамт ширээн доогуур нуугдсаны хүчинд амьд үлдсэн гэдэг.

'Энэ явдлын талаар би дурсах дургүй. Миний найз нөхөд , зарим төрөл төрөгсөд маань үрэгдсэн. Би тэдний нэг байж ч болох байсан.
Хамгийн хачирхалтай нь би тэр Хэмилтонг таньдаг байсан. Бүр миний ээжийн машинд сууж ажилдаа ирдэг байсан гээд боддоо. Алуурчин миний ээжийн хажууд сууж байсан гэж бодохоор , одоо ч миний дотор жихүүцдэг. Тийм болохоор би үүнийг дурсахаас цэрвэдэг'


Ийм аймшигт явдлаас амьд үлдсэн гэхээр түүнийг 'ус уух' хувьтай хүү гэхээс яах вэ. Магадгүй ирээдүйд эх орныхоо нэрийг гаргах түүнийг бурхан харж үзсэн ч байж болох юм. Ямар ч байсан энэ явдал бяцхан хүүгийн амьдралд хар толбо болон үлдсэн билээ.


Анхны амжилтууд

Өдөр ирэх тусам Эндигийн ур чадвар сайжирч байлаа. Гэвч шилдэг болохын тулд ганцхан ахтайгаа бэлтгэл хийх нь хангалтгүй санагдаж эхлэв. Европт болсон нэгэн хүүхдийн тэмцээнд тэр , ирээдүйн хүчтэй өрсөлдөгч Рафаел Надальтай учраа таарчээ . Тоглолтын өмнө Надалийг , дэлхийн номер нэг асан Давид Мояа -тай бэлтгэл хийж байхийг нь хараад ихэд бухимдсан гэдэг. Дараа нь гэртээ ирээд 'Та нар , тэр хүүхдийг (Надаль) хэнтэй бэлтгэл хийж байсан гэж бодож байна , Давид Мояатай , гэтэл би ахтайгаа. Ийм нөхцөлд яаж би сайжрах юм бэ, намайг Барселонд теннисний академд оруулж өгөөч' хэмээн гомдоллов. Эцэг эх нь ухаантай хүмүүс тул бодсоны эцэст хүүгийнхээ хүслийг зөвшөөрч , Испани явуулахаар болжээ. Тэр үед 15 настай байсан Энди дунд сургуулиа ч төгсөж амжаагүй байв. Эх нь боловсролд нь санаа зовж буйгаа хэлтэл :
'Зүгээрээ ээжээ , би шилдэг теннисчин болоод өөрийгөө тэжээж чадна' хэмээн хариулсан гэдэг.
Каталоны нийслэлд ирээд Эндигийн авьяас улам ч тодорч , олны гайхшруулж байлаа. Өөрийн дуртай шороон талбайдаа бэлтгэл хийх болсон нь ч үүнд нөлөөлсөн биз. Учир нь
Image
Шотландад ихэнх талбай нь зүлгэн болохоор тийм боломж ховор байж л дээ.
Барселоны Санчез-Касолын нэрэмжилт академд суралцах болсон Эндиг , дасгалжуулж авьяасыг нь улам нээсэн ачтан бол Эмилио Санчез. Нэгэн цагт хос төрлөөр дэлхийг эзэгнэж явсан энэ эрхэмтэй уулсан анхны уулзалтаа Энди ийн дурсжээ. 'Нэг их өндөр ,туранхай , мөр нь унжсан , удаан алхсан хүн над дээр хүрч ирээд 'би энэ академийн багш , чамайг дасгалжуулах болно гэж хэлэхэд нь их сонин санагдаж билээ. Түүнийг теннис тоглодог байсан гэхэд ч үнэмшмээргүй санагдсан'
Гэвч энэ сэтгэгдэл нь тун удалгүй арилж , оронд нь хүндэтгэх , бахархах сэтгэлээр солигдсон гэдэг. Санчез түүнд мэддэг бүхнээ зааж , шилдэг болох замыг нь засаж өгөөд зогсохгүй хувь хүн болж төлөвшихөд нь ч нөлөөлсөн ажээ. Испанид өнгөрүүлсэн хоёр жилдээ Энди , жинхэнэ мэргэжлийн тамирчин болж , ямар ч хүчтэй өрсөгчөөс айхааргүй болж өсөж дэвжсэн юм.
2004 онд тэрээр Америкийн нээлттэй тэмцээний өсвөрийн төрөлд магнайлсан бөгөөд , энэ өдрөөс Шотланд хүү өөрийгөө эрийн цээнд хүрсэн гэдгээ харуулах болсон юм.

Алдрын оргил өөд

2005 он бол түүний хувьд гайхалтай жил байсан. АТП турын ‘’чанга’’ өрсөлдөгчдийн нэгд тооцогдож , Их Британыг төлөөлж Дависын цомд оролцох болсон гээд л. Дөнгөж 18-тай хүүгийн хувьд бахдам амжилт биш гэж үү. Гэхдээ энэ бүхэн ердөө л эхлэл байжээ. Удалгүй түүнд Уймблдонд оролцох уайлдкард (wildcard) ирлээ.. Их Дуулгын цувралд анх удаагаа зодоглож буй залуу хүү гэхэд тэр муугүй тоглож 3-р шат хүртэл яваад Аргентиний Налбандианд ялагдсан юм. Ер нь түүнийг өсөж дэвжиж байсан 2005-2007 оны хооронд Федерер , Надаль хоёр дэлхийд ноёрхож байсан гэдгийг бид мэднэ. Тэр жилийн 9 сард Энди тайландын нээлттэй тэмцээнд амжилттай тоглож финалд шалгарав. Гэвч өрсөлдөгч нь Федерер байсан тул аргагүй ялагдсан гэдэг. Энэ хооронд түүний чансаа зогсолтгүй дээшилсээр ATP -н эхний 100-д орж чадсан байна. Оны эцэст BBC -н шотландын шилдэг тамирчин шагналыг хүртжээ.
Дараа жил нь ч амжилт нь буурсангүй , өсөн нэмэгдсээр. Уймблдон , Америкийн нээлттэй тэмцээнд 4-р шат хүртэл ‘’мацаж’’ , үүнийхээ ачаар чансааны 17 хүртэл үсэрч олныг шуугиулав.
Ингээд 2007 он гарлаа. Оны эхэнд тэр Австралийн нээлттэй тэмцээний 1-р шатанд Испаний Алберто Мартинийг 6–0, 6–0, 6–1 -р 'бутниргэж' бас л шуугиан тарив. Талбайн теннисийн нээлттэй эрин гэгддэг 1968 оноос хойш ийм ялалт тохиолдож байгаагүй гэдэг. Тэмцээний 4-р шатанд Энди , Рафаель Надальтай учраа таарч үнэхээр гал гарсан тулаан хийсэн.
Image
5 сет үргэлжилсэн уг тоглолтын эцэст Мюррэй ялагдсан 'би карьерийнхаа хамгийн сайн тоглолтыг хийлээ' хэмээн мэдэгджээ. Тэр жилдээ бас л мөрөөдөл болсон Их Дуулгаа хүртэж чадсангүй. Оны сүүл гэхэд түүний нэр чансааны 12-т бичигдэх болжээ.
Харин өнгөрсөн жилийн хувьд түүнд Их Дуулгын аварга болоход ганцхан ялалт л дутсан гэдгийг бид мэднэ. 1997 оноос хойш Британи хүн Их Дуулгын шигшээд шалгараагүй хар үеийг тэр ийнхүү төгсгөл болгосон юм.. Харамсалтай нь U.S. Open -д түрүүлэхэд нь түүнд Федерер саад болж цомыг 'булаасан' юм.. Энэ ялагдлыг эс тооцвол Цинцинатти мастерс , Мадрид мастерст түрүүлсэн гээд чамгүй амжилтыг Энди үзүүлсэн. Энэ сайхан жилийг нь жоохон харлуулсан зүйл гэвэл Бээжингийн олимп л байна. Шотланд залуу маань олимпод очоод дөнгөж эхний шатнаас л хасагдаж нилээдгүй шүүмжлэлд өртөөд амжсан. Гэхдээ ялагдал гэдэг хүний ирлэж хурцалж байдаг зүйл. Ялангуяа Мюррэй шиг залуу хүнд , тоглолт болгоноос шинэ зүйлийг сурч , хөгжиж байх нь чухал. 2009 он гарсаар Энди , Надаль - Федерерийг хоёулаг нь сөхрүүлж амжсан.
Түүнийг их дуулгад түрүүлнэ гэсэн хүмүүс бооцоо тавих газруудаар олшрох боллоо. Энэ юуг өгүүлж байна вэ. Тиймээ шотланд залуугийн цаг иржээ.

’Би Анти-Англи биш’’

Шотланд гэхээр таны нүдэнт Мел Гибсоны 'Хатан зоригтон' кинон дээр гардаг баатарлаг эрс тодорч байгаа байх. Үнэхээр ч энэ нутгийн ард түмэн эртнээс эх орон , өв соёлынхоо төлөө цусаа урсгасаар ирсэн халуун цустай , эх оронч хүмүүс. Тиймээс ч өнөөгийн Их Британы вант улсын эзэмшилд байдагтаа дургуйлхдэг нь нууц биш. Ер нь ямар ч шотланд , уэльс хүн англид таатай хандаад байх нь ховор. Харин Эндигийн хувьд энэ тал дээр дундыг баримталдаг бөгөөд , бусад шиг туйлшрах дургүй.

'Би Шотланд хүн , гэхдээ бас Британий ч иргэн. Миний найз нар англи , миний дасгалжуулагч Англи , найз охин маань ч английнх. Би ийм үзэлд дургүй. Би анти-англи биш'


2006 оны ДАШТ -н үеэр нэгэн сурвалжлагч түүнээс ямар багийг дэмжиж буйг нь асуухад 'Англиас бусдыг нь ' хэмээн хариулж , томоохон шуугиан дэгдээсэн. Бүр Англи-Парагвайн тоглолтын үеэр Парагвайн өмсгөл өмссөн байсан гэсэн үгс ч дуулдах болов. Сүүлд тэрээр энэ бүхнийг үгүйсгэж '’би хошигнож л тэр үгийг хэлсэн. Xарин сонинууд миний үгийг гуйвуулж худал мэдээлэл тараачихсан байна лээ. Фенүүдээсээ уучлалт хүсч байна’' хэмээжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Энди Мюррeй

Postby Чуугий » Mon Jan 26, 2009 4:56 pm

Фэрнандо Вэрдаскoд хусуулчиж.....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm


Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests