Page 1 of 1

::: NFL :::

PostPosted: Sat Nov 29, 2008 12:56 am
by Izzy Slevin
NFL-iin talaar huuch hoortsgoogoorey.

Re: ::: NFL 2008-2009 :::

PostPosted: Mon Dec 08, 2008 1:22 am
by pabuya
tegiildaa Ene jil hen tvrvvlne gej bodoj bna.MInii bodloor G man odoogiin baidlaar sain l haragdaj bna NFC East-ees,west-ees Cardinals,North-aas Vikings,south-aas Buc guys.AFC east-aas Jets,West-aas Bronco,north -aas Steelers,South-aas Titans garah baih.

Re: ::: NFL 2008-2009 :::

PostPosted: Tue Dec 09, 2008 2:48 pm
by Izzy Slevin
chi ih undesleltey predicit hiijee. dahiad yariad baigaaray. durtay sedev, durtay topic-oo neeh erh olgoy.
keep rollin. :eek:

Re: ::: NFL :::

PostPosted: Mon Jan 18, 2010 10:55 pm
by Khosoo
За Супер Боул болох цаг ойртсоор. Дивизионы аваргууд тодорч одоо энэ амралтын өдрүүдээр конференцийн аваргын төлөөх тоглолтууд болох нь ээ.

NFC ээс Сэйнтс-Вайкингс, нөгөө талаас Кольтс-Жетс тоглохоор боллоо.

Монголд MNBC кабелийн суваг ашиглан үзэх боломжтой шүү залуус аа. Бса интернэтээр мэдээж үзэж болно.

Re: ::: NFL :::

PostPosted: Tue Jan 19, 2010 1:47 am
by Izzy Slevin
neeree yu aray uguy bailguy dee.

Re: ::: NFL :::

PostPosted: Tue Jan 19, 2010 1:50 am
by Г.Баяраа
Image

Re: ::: NFL :::

PostPosted: Wed Feb 10, 2010 12:42 pm
by Г.Баяраа
Америкчууд өөрсдийн гэсэн онцлогтой хүмүүс. Тэд өөрсдийн зохиосон америк хөлбөмбөг хэмээх спортоо хамгийн шилдэг спорт хэмээн үзнэ. Тэд энэ спортоо үзэж цэнгэлийн манлай эдэлнэ. Бүтэн улирлын дараа Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн тэмцээний шигшээ тоглолт нь үндэсний баяр болно.

Үзүүр түрүүнд үлдсэн багууд хоёр долоо хоногийн өмнөөс тодорсны дараачаас бүхний яриа Супер Боул руу чиглэнэ. АНУ-ын бүх хүн ам Супер Боул болох газар руу анхаарлаа хандуулж, шигшээ тоглолтын тасалбарын үнэний мэдээлэл хөвөрч, энэ үеэр гарах телевизийн рекламууд ямар байх талаар сэтгүүлчид тагнаж, пиццаны эрэлт хэдэн арав дахин ихэснэ гээд Супер Боулыг дагаж гарах сонирхолтой зүйлүүд их болно оо.

Энэ жилийн 44 дэх удаагийн Супер Боул нарлаг Флоридагийн үзэсгэлэнт Майами хотод боллоо. Шигшээ тулаанд хэдхэн жилийн өмнө Катарена хар салхинд сүйдэж дэлхий дахиныг гашуудуулж байсан Нью Орлеанс хотын Сэйнтс баг, бүх цаг үеийн шилдэг дамжуулагчдын нэг Пейтон Мэннингээр удирдуулсан Индианаполис Кольтс багууд шалгаран үлдсэн юм.

Про Боулын өөрчлөлт

Супер Боулаас долоо хоногийн дараа Хавай арал дээр Бүх Оддын тоглолт буюу Про Боул зохион байгуулагддаг байсан. Энэ жилээс энэхүү уламжлал эвдэгдэж долоо хоногийн өмнө Майами хотноо зохион байгуулагдлаа. Хоёр конференцийн шигшээ багийн тулааныг анх удаагаа Хавайгаас өөр газар, түүнчлэн долоо хоногийн өмнө зохион байгуулсан нь хэд хэдэн онцлогтой. Энэ долоо хоногт АНУ-ын хувьд спортын арга хэмжээгээр арвин бөгөөд тэдэнтэй давхцуулахгүй хэмээн энэхүү хуваарийг зохиожээ. Өвлийн олимп эхэлж олны анхаарал тийшээ чиглэнэ, НБА-ийн Бүх Оддын тоглолт Далласт болно, өөрсдийн хамгийн их үздэг Дэйтонагийн авто уралдаан, нэмээд хайрт хосуудын Валентиний баяр гээд ёстой юм юм дахцсан өдөр зохиохоос татгалсан нь энэ буй за. Про Боулд AFC коференц 41-34 ээр NFC-ээ хожжээ.

2010 оны Супер Боул түүхэн дэх хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэг


Нью Орлеан Сэйнтс, Индианаполис Кольтс багуудын тоглолтыг нийт 106,5 сая үзэгчтэй байжээ. Энэ нь Нэгдсэн Улсын түүхэнд хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг болсон байна. Тэртээ 27 жилийн өмнө M*A*S*H хэмээх телевизийн цувралын сүүчлийн ангийг 105,97 сая үзэгч үзэж байсан рекорд ийнхүү эвдэгдлээ. Түүнчлэн спортын нэвтрүүлэг анх удаа 100 сая үзэгчийн босгыг давжээ.

Рекламны ханш 30 сек=2,8 сая доллар

Нэгэнт хамгийн их үзэгчтэй тул нэвтрүүлгийн дундуур ямарваа нэг байгууллага өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлахыг зорьж таараа. Жил бүр Супер Боулын өмнө рекламны ханш ямар үнэтэй байх бол, ямар ямар сонирхолтой рекламууд гарах бол гэсэн хүлээлт үүсч байдаг. Энэ жил 30 секунд рекламны үнэ 2,8 сая ногооны үнэ хүрчээ. Өнгөрсөн жил 3 саяын ханштай байсан гэнэ. Зарим нэг сонирхолтой сурталчилгаануудыг та бүхэндээ үзүүлж байна.







Тоглолтын үеэрх шоу

Тоглолт эхлэхийн өмнө Кэрри Андервуд, Күин Латифа нар дуулсан. Харин тоглолтын дундуур Америкийн хамгийн том шоунуудын нэг болдог. Жил бүр өөр өөр хамтлагууд гарч ирж тоглолтоо хийдэг. Та бүхний сайн мэдэх Жанет Жексон, Жастин Тимберлейк нарын скандал энэ шоуны үеэр л болсон.Энэ жилийн хувьд манай дунд үеийнхний сайн мэдэх, олон сайхан дуунуудаараа танил болсон The Who хамтлаг шоуг цэнгээлээ. Who are you, Pinball Wizard гээд сайхан дуунуудаа дуулсан. Миний хувьд Британий домогт хамтлагийг mp3-аар л байнга сонсдогоос биш хөгширсөн тэднийг тайзан дээр хуучин шигээ дуулж байгааг харахад сайхан байлаа.

Нью Орлеанс Сэйнтс анх удаагаа түрүүллээ

Улирлын тоглолтонд конференцдээ тэргүүн байранд бичигдсэн хоёр баг Супер Боулд тунан үлдсэн нь сүүлийн 16 жилд болоогүй тохиолдол байлаа. Нью Орлеанс Сэйнтс анх удаагаа шигшээд шалгарч буй бол Кольтс дөрөв дэхээ шалгарсан юм. Олонх хүмүүс, бооцоо тавигчид Кольтсийг хожино хэмээн таамаглаж байсан. Харин тоглолт төсөөлж байгаагүйгээр сонирхолтой болсон юм.

Нэгдүгээр үед ч яг олонхийн бодож байсан шиг Кольтс санаачилгыг авч 3 оноог өшиглөж авсан бол түүний дараа Пейтон Мэннинг, Жосеф Аддай нарын хослол гайхалтай ажиллаж тоог 10-0 болгосон .

Хоёрдугаар үед байдал Сэйнтс арай давуу болсон. Тэд бүр 3 ярд хүртэл ойртож чадсан ч Кольтсийн хамгаалалт сайн байж тачдаун хийлгээгүй билээ. Гэхдээ Гаррет Хартлигийн хоёр ч удаагийн өшиглөлтөөр тэд 6 оноог авч тооны харьцааг 10-6 болгосноор нэгдүгээр хагас өндөрлөсөн.

Image

Гуравдугаар үед хоёр баг харилцан нэг нэг тачдаун хийж, Сэйнтс нэг цохилт гүйцэтгэн 17-16-ийн харьцаатай болсон юм. Энэ үеийн эхэнд Сэйнтс шууд цохилт хийж тоглолтыг эхлүүлсэн нь олон хүний гайхлыг төрүүлсэн. Супер Боулын түүхэнд 4-р үеэс өмнө ингэсэн анхны тохиолдол болжээ.

Дөрөвдүгээр үе бүхэлдээ Сэйнтсийнх байлаа. Индианаполис 33 ярд хүрсэн ба Стовер цохилтоо алдсанаар Сэйнтс тун ашигтай байрлалд бөмбөгийг эзэмшиж эхэлсэн билээ. Энэ үед куортербак Дрю Брис гайхалтай довтолгооныг удирдаж тачдаун хйисэн юм. Энэхүү довтолгоонд 7 ч тоглогч оролцжээ. Сэйнтс 24-17-оор тэргүүлж эхэлсэн. Үүний дараа Пейтон Мэннэнгийн дамжуулалтыг мөн тасалснаар тоог 31-17 болгож Нью Орлеанс Сэйнт анх удаагаа Супер Боулд түрүүллээ.

39 дамжуулалтынхаа 32-ыг оновчтой болгож, 288 ярд бөмбөгөө дамжуулсан Дрю Брис MVP боллоо. Нью Орлеанс хотын баг түрүүлсэн нь Америк даяар баяр хөөр авчрав. Хар салхинд нэрвэгдсэн хотын баг түрүүлсэн нь тус хотын олон мянган хүмүүст баяр баяслыг юу юунаас илүү авчирж буй нь тодорхой.

NFL МОНГОЛД
Image

Монголд америк хөлбөмбөг сонирхогч залуучууд олон бий. Тэд хэдийгээр энэхүү спортод дуртай ч монголын нөхцөлд үзнэ гэдэг бэрх. Гэхдээ одоо зөвхөн интернэтээр хараад байдаг үе өнгөрчээ. Дижитал кабелийн MNBC компаний үзүүлдэг ESPN сувгаар америк хөлбөмбөгийн улирлын болон плей-оффын тоглолтууд гарч байгаа нь сайхан хэрэг болж байна. Өнгөрсөн жил Grand Khan Irish Pub-т америк хөлбөмбөгт сонирхолтой хүмүүс нийлэн супер боулыг анх удаагаа нэгдсэн журмаар үзүүлсэн. Grand Khan Irish Pub, MNBC кабелийн телевиз, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зэрэг хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байв. Анхны үйл ажиллагааны талаар CNN-ээр хүртэл цацагдсан. Харин энэ жилээс өнгөрсөн жилийн зохион байгуулагчидтай хамт Монголын Америк хөлбөмбөгийн холбоо нэгдэж хоёр дахь арга хэмжээг зохион байгууллаа. Хэдийгээр цагийн зөрүү монголд үзэх боломжийг хязгаарладагч энэ гайхалтай арга хэмжээг Айриш Пабд үзэхээр олон хүн цугласан байлаа.

sportnews.mn

Re: ::: NFL :::

PostPosted: Fri Apr 23, 2010 10:39 am
by Funky
Драфт нь өнөөдөр бослон бололтойм
Оклахама коллежоос Сам Брадфорд гэдэг баагийг St. Louis Rams 1р сонголтоор авжээ
http://sports.yahoo.com/nfl/draft

Re: ::: NFL :::

PostPosted: Mon Aug 15, 2011 10:42 am
by baynaTS
Image
xүү маань канад xөлбөмбөг-ийн өсвөр насний bulldogs-багийн довтолгооний xэсэгийн тоглогч Offensive Tackler болсон......

Re: ::: NFL :::

PostPosted: Mon Aug 15, 2011 12:03 pm
by ТӨӨГӨӨ
:eek:

Re: ::: NFL :::

PostPosted: Sun Aug 21, 2011 10:22 am
by baynaTS
ImageImageImage

Re: ::: NFL :::

PostPosted: Tue Sep 20, 2011 7:20 am
by baynaTS
ImageImage

Re: ::: NFL :::

PostPosted: Thu Nov 03, 2011 11:06 am
by baynaTS
ImageImage

Re: ::: NFL :::

PostPosted: Thu Nov 03, 2011 11:11 am
by Voyage
Хөөх гоё гоё, Амжилт хүсье, сайхан харагдаж байна шүү.

Re: ::: NFL :::

PostPosted: Tue Sep 25, 2012 4:24 pm
by Цоомоо
Seattle Seahawks' 14-12 victory Monday night over the Green Bay Packers.
За энэ тоглолтын шүүлт гэж айхтар юм болсон бололтой.
Твиттерээр дүүрэн шүүмжлэл.
НБА-ынхэн бүгд. ЛеБрон, Доррель Райт, Ж.Рич гээд дараалсан хэдэн твиттүүд яг зэрэг шүүлтийнх нь тухай.

Re: ::: NFL :::

PostPosted: Thu Nov 08, 2012 6:38 pm
by Reebok
Сэм Гордон... 9 настай... :eek:



http://www.youtube.com/watch?v=Gs8X1RzQ ... _embedded#!

Re: ::: NFL :::

PostPosted: Mon Nov 25, 2013 3:21 pm
by Munkhbold
Жижигхэн биетэй том дуулгатай хөөрхөн юм аа.



http://www.youtube.com/watch?v=cdIOOY43HWs

Re: ::: NFL :::

PostPosted: Mon Nov 25, 2013 3:28 pm
by Munkhbold

Re: ::: NFL :::

PostPosted: Mon Nov 25, 2013 3:38 pm
by Munkhbold