Теннис 2006

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 12:32 pm

Image

Ким Клийстерс бугуйн гэмтэлний улмаас зодог тайлжээ.

Канадад болж байгаа Рожерс кап тэмцээний 2-ийн даваанд Дубойс гэгчтэй тоглож байгаад гэмтсэн байна...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Thu Aug 17, 2006 4:28 pm

Оо тийм үү. Харамсалтай юм. Сайхан тоглогч юмсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Thu Aug 17, 2006 5:37 pm

Юу, зодог тайлахаа?. Хэсэг эмчлvvлээд л болчмоор юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 6:33 pm

ретайред л гэж байнадаа.. Би бас гайхаад л ... хэхэ.. хар залуугаараа... их ужиг бололтой... тэгээд бараг Хингис шиг юм болж байгаа байх...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Cornerback » Thu Aug 17, 2006 11:20 pm

Federer say Murray-d hojigdson baishd :D
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 11:30 pm

Харин тийн.. Хойд Америкд 52 дараалж хожигдоогүй байсан амжилт нь тасарч байгаа гэсэн...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby a_odko » Sat Aug 19, 2006 12:27 am

Кими-н зодог тайлаагүй гэнэ ээ өөрийнх нь вэбб дээр 2 сар гаруй эмчлүүлэх хэрэгтэй гэсэн гэнэ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 10 » Sat Aug 19, 2006 9:25 am

Тийм байлгүй дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Sun Aug 20, 2006 1:50 am

Спортс лайн бас туугаад байдаг юм байхдаа.. хэхэ..
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby 21Grams » Sun Aug 20, 2006 5:20 am

Ер нь гэхдээ удахгvй зодог тайлна гээд л яриад байгаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby yonex » Sun Aug 20, 2006 12:06 pm

hi yu baitsgaan tennis chdee talbai tennisnii shigshee bagiinhan bn uu
togolj chaddag hun bainuu mongoliin talaar medeelel yaagaad oruulahgui baigaan tennis togldog huuhduud ner usaa bicheech bas ali klub yum
yonex
 
Posts: 4
Joined: Sun Aug 20, 2006 11:56 am
Location: sport haan baina bi tend l baigaadaa

Postby rednasca » Sun Aug 20, 2006 12:58 pm

retired гэдэг чинь зодог тайлах гэсэн утгатай. гэхдээ ер нь зарим спортын төрөл дээр, тэр тусмаа теннис дээр наадах чинь тоглож байснаа тодорхой шалтгааны улмаас тухайн тоглолтыг үргэлжлүүлж чадахаа болихыг хэлнэ гэж бодож байна. тиймээс ким бүүр зодог тайлаагүй байхаа.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby avarga » Wed Sep 20, 2006 8:52 pm

М.Шарапова, Э.Роддик нар “жиг ургуулсан” уу

Б.ӨГДЭЙ (2006.09.20)


Мария Шарапова, Энди Роддик нарыг талбайн теннисний гvнж, хан хvv хэмээн тодотгож болох. Царай зvс бие галбираараа Шарапова зуун жилд ганц тєрєх теннисчин хэмээн эрчvvд дvгнэдэг. Тэрбээр 17-тойдоо “Их дуулга”-ын цуврал “Уимблдон”-д тvрvvлж спорт сонирхогчдын анхаарлыг татсан билээ.

Орлого, эд хєрєнгєєрєє ч тэр дэлхийн нэрт баячуудын эгнээнд дээгvvр байрт яваа.
Америкийн теннисчин Энди Роддик бас нэр тєр, бие махбодь, царай тєрхєєрєє эрэгтэй теннисчдээ єнгєлдєг. Олон алдартай бvсгvйтэй янаг амрагийн дууль vvсгэж чадсан тvvнийг ирээдvйн А.Агасси хэмээн нэрлэх нь ч бий. Тэрбээр нэгэн цагт алдарт Мэнди Мурыг найз бvсгvйгээ хэмээн олон нийтэд зарлаж байсан билээ. Гэвч тэдний хайр дурлал бvтэлтэй байсангvй.

А.Агасси ч мєн алдар нэртэй олон бvсгvйтэй орооцолдсон. Хамгийн наад захын жишээ нь Б.Шилдстэй хамтран амьдарч байгаад хаяж одсон билээ. Гэвч дараахан нь Штеффи Графтай сvй тавин гэрлэж, янаг дурлалын олон романдаа цэг тавьсан юм. Єдгєє М.Шарапова, Э.Роддик нар тэдний замналаар орж байна хэмээн Оросын “Известия” сонинд бичжээ.

Тэдний харьцаа энэ жилийн “US Оpen”-ий vеэр улам ч ил гарсан гэнэ. Залуус хамтдаа нэг бус удаа бэлтгэл базаасан нь сэтгvvлчдийн дуран авайд єртжээ. Тэд биесээ ихэд хvндэлдэг гэнэ. Ямар ч бvсгvйтэй яриа vvсгэж чаддаг Э.Роддик М.Шараповатай уулзахдаа биеэ барьж, гадаад байдалдаа илт анхаарал тавьдаг гэх. Гэвч тэдний хэн нь ч дотно харьцаатайгаа бусдад дэлгээгvй, бас энэ талаарх мэдээллийг нэг их няцаагаагvй нь сонин. Нэрт теннисчдийн хайр дурлал хэзээнээс эхлэв?

2004 оны “Уимблдон”-д М.Шараповаг тvрvvлсний дараагаас америк залуу тvvнийг сонирхож эхэлжээ. “Уимблдон”-ы эрэгтэйчvvдийн ганцаарчилсан тоглолтын шигшээд тэр Швейцарийн Р.Федерерт ялагдсан билээ. Тэмцээний дараа Энди Оросын шинэ одыг зоогонд урьснаар дотнын харьцааны эхлэл тавигдаж. Энэ явдал сэтгvvлчдэд єгєєш болсон ч тєдхєн замхарсан юм.

Тэгвэл 2005 оны зургадугаар сард Холливудад болсон “ESPY Awards” шагнал гардуулах ёслолд Э.Роддик ирсэн гэнэ. Энэхvv ажиллагааны дараа Шараповаг машиндаа суулгаад авч явсан нь мєн л дуулиан дэгдээсэн. “Плейбой” сэтгvvлийн сурвалжлагчид залуусыг мєшгин зургийг дарснаар баримт бэлтгэж амжжээ.

Тэдний бас нэг уулзалт гэвэл боксын тэмцээнийг хамтдаа vзэж, усан санд хамтдаа “цэнгэж” байсан нь нууц vлдэж чадаагvй юм. Ингээд тоочоод байвал тэдний харьцаа яавч зvгээргvй байгаа биз.
Єнгєрсєн намар М.Шараповаг “Maroon-5” хамтлагийн дуучин, 26 настай Ю.Ливайнтай холбоотой гэсэн яриа гарсан боловч залуу бvсгvй vvнийг эрс няцаажээ. Америкийн сонинуудаар єдгєє зєвхєн Э.Роддик, М.Шарапова нарын хайр дурлалын талаар шуугиж байна.

Энэ жилийн “US Оpen”-ий талбайд 2004 оны “Уимблдон”-ыхтой тєстэй тоглолт єрнєж, М.Шарапова хоёр дахь “Их дуулга”-ынхаа аваргын цомыг гардсан бол Э.Роддик мєн л Р.Федерерт хожигдсон.
Тэмцээний дараахан Роддик орос бvсгvйд сарнай цэцэг бэлэглэжээ. Yvгээр ч зогсолгvй хамтдаа шар айраг шимж, нэгэн vдшийг єнгєрvvлсэн гэнэ.

Тэр бvvхэл, “Nike” тэднийг рекламанд хамтдаа тоглохыг хvссэн тухай мэдээлэл гарсан байна.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby a_odko » Mon Sep 25, 2006 2:22 am

Давис-н кап-н финалын төлөө ОХУ - АНУ -н Роддик болон Турусин нар бүтэн 5 цаг өрсөлдөж байж Оросууд Аргентинтай финалд шалгарлаа... Аймар тоглолт болсон...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby avarga » Wed Sep 27, 2006 6:11 pm

Сєvлийн олимпод Аргентиний тугийг залсан бvсгvй

(2006.09.27)


Габриэль Сабатини 1970 оны тавдугаар сарын 16-нд Аргентиний Буэнос- Айрес хотноо тєржээ. Биеийн єндєр 175 см, жин 59 кг. Баруун. 1985 оноос талбайн теннисний тэмцээнд оролцож эхэлсэн. Мэргэжлийн спортоор хичээллэх хугацаандаа нийт 27 тэмцээнд тvрvvлжээ. 1991 онд дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигдэж байв.

Австралийн нээлттэй тэмцээний 1989, 1991-1994 онуудад хагас шигшээд шалгарсан. Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд тавантаа шалгарчээ. 1990 оны “US Open”-д тvрvvлж, 1991 оны “Уимблдон”-ы шигшээ тоглолтод шалгарч байсан. 1988 оны Сєvлийн олимпийн эмэгтэйчvvдийн ганцаарчилсан тєрєлд мєнгєн медаль хvртжээ.

Тvvнийг “теннисний хатан хаан”, “секс бэлгэдэл, гоо vзэсгэлэн бvрдсэн бvсгvй” хэмээн спорт сонирхогчид дvгнэдэг. Єдгєє тэрбээр Аргентиний Yндэсний олимпийн хороонд ажилладаг бєгєєд єнгєрсєн жил ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчvvд” комисс дэлхийн шилдэг спортын зvтгэлтэн хэмээн єргємжилсєн билээ. Сабатини олимпизмийг дэлгэрvvлэх vйлсэд хvчин зvтгэхийн сацуу хєгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих байгууллагад сонгуультай нэгэн. Мєн дэлхийн єнєєгийн спортод бvсгvйчvvдийн байр суурийг бэхжvvлэхийн тєлєє ихийг хийсээр яваа. Тиймээс нэгэн ярилцлагадаа “Бvсгvй хvн амьдралд, аль ч салбарт их vvрэг, хариуцлага хvлээх чадвартай. Спортын талбарт ч адилхан. Єнєєгийн нийгэмд бvсгvйчvvдийн эзлэх байр суурь их байгаад би бахархдаг” хэмээн єгvvлжээ.

Сабатинийн аав “Женерал Моторс”-ын салбарт ажилладаг байв. Харин ээж нь гэртээ хvvхдvvдээ хvмvvжvvлнэ. Теннисчин бvсгvй багадаа тун эршvvд охин байсан бєгєєд хєршийнхєє хvvхдvvдтэй “гар зєрvvлчихсэн” явах нь ч цєєнгvй. Тэрбээр нэг ахтай. Тэд хоорондоо таван насны зєрvvтэй. Ах нь Сабатинид теннисний цагаан толгой заажээ. Тиймээс тэд ихэнх цагаа теннисний талбайд л єнгєрvvлнэ. Тэр vед нэрт теннисчин зургаан настай байжээ. Ээжийнх нь гарын амтат жигнэмэг, аавынх нь хайр энхрийллээс хvчтэй шидтэн тvvнийг эзэмдэх болсон нь спорт байлаа. Наймтайдаа тэрбээр анхныхаа тэмцээнд тvрvvлсэн юм.

Хожим нь 13 настайдаа Флоридад болсон єсвєрийн “Orange Bowl”-д ялалт байгууллаа. 1984 он гэхэд охин дэлхийн єсвєрийн теннисчдийг чансаагаараа тэргvvлдэг болсон бєгєєд Францын нээлттэй тэмцээний охидын ганцаарчилсан тєрєлд аваргалсан юм. Ийнхvv тvvний амжилт бараг л гэрлийн хурдаар єсч, 15 нас 21 хоногтойдоо “Их дуулга”-ын цуврал Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд алдарт К.Эверттэй єрсєлдєн хожигдож байжээ. Харин жилийн дараа Токиод болсон WTA-гийн цуврал тэмцээнээс анхны тvрvvгээ авч байв. Алдарт Ш.Граф, А.Санчес, К.Мартинес, М.Селеш нарын хvчтэй єрсєлдєгч нь Сабатини байж чадсан юм.
Талбайн теннисний ертєнцєд олонтаа дээд амжилт тогтоосон Ш.Графын амжилтад цэг тавихад нєлєєлсєн гэж болох.

1988 он тvvний хувьд одтой жил байлаа. Учир нь тэрбээр “US Open”-ий эмэгтэйчvvдийн ганцаарчилсан тєрєлд герман бvсгvй Ш.Графтай тунаж 6:3, 3:6, 6:1-ээр хожигджээ. Энэ нь 18 настай бvсгvйн хувьд томоохон амжилт байлаа. Харин “Таны сэтгэлд хоногшсон тоглолт юу вэ” гэсэн сэтгvvлчийн асуултад аргентин авхай “Сєvлийн олимп. Би 1988 оны олимпийн нээлтийн ёслолд Аргентиний тугийг залж явсан. Тvг тvмэн хvн бужигнасан их олимпийн талбарт ингэж яваадаа сэтгэл хєєрч билээ. Бас би шигшээ тоглолтод шалгарсан, мєн л Ш.Графтай. Би тvvнд 6:3, 6:3-аар хожигдсон. Гэхдээ мєнгєн медалиа єнєє ч хамгийн хvндтэй газар хадгалдаг“ хэмээн єгvvлжээ. Харин 1990 оны “US Open”-д Ш.Графыг ялж тvрvvлснээр дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигдэх болсон юм. Тvvний ємнє Ш.Граф, М.Селеш нар орж байв.

Тvvнийг амжилтаас нь гадна бие махбодь, нvvр царайгаараа теннисчдээс хамгийн сайхан нь хэмээн дvгнэдэг байсан vе бий. Тиймээс ч “Great American Doll Company” рекламны гэрээ хийн теннисний тавцанд компаниа сурталчилдаг байв. Бvсгvй 1994 онд “My story” хэмээх номоо гаргасан юм.

1996 онд их спортоо орхисны дараахан кинонд тоглох санал найруулагчид олонтаа тавьсан ч хvлээж аваагvй аж. Спортын бvх л тєрлийг сонирхдог агаад NBA, NHL-ийн тоглолтуудыг vзэх дуртай.
Тvvний ажил єглєє долоон цагаас эхэлдэг. Єглєє босоод юуны ємнє хєнгєн бэлтгэл хийдэг хэвээрээ. Тэрбээр бvжиглэх туйлын дуртай. Гэвч сайн бvжиглэж чаддаггvй хэмээн єєрийгєє шvvмжилдэг аж. Аргентинчууд танго бvжиглэхдээ гарамгай, Сабатини хvvхэд ахуйгаасаа бvжиглэж сурахыг оролдсон ч гавьтай сураагvй гэнэ. Хэрэв анзаарсан бол хувцаслахдаа ихэвчлэн богино банзал ємсдгийн учир сайхан хєлєнд нь л оршдог гэх. Энэ хэвшил єдгєє ч арилаагvй аж. 2006 оны зургадугаар сарын 15-нд тvvний амьдралд баярт явдал тохиосон. Учир нь тэрбээр Олон улсын теннисний Алдрын танхимын гишvvнээр сонгогдсон билээ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Sep 27, 2006 6:29 pm

Аргентин, ОХУ-ын теннисчид “Дэвисийн цом”-ын тєлєє єрсєлдєнє

(2006.09.27)


Мэргэжлийн талбайн теннисчдийн хамгийн нэр хvндтэй тэмцээний нэг “Дэвисийн цом”-ын (эрэгтэйчvvдийн багийн албан бус ДАШТ) хагас шигшээ тоглолтууд боллоо. Хагас шигшээд талбайн теннисний хvчирхэг дєрвєн гvрэн АНУ-ОХУ, Австрали-Аргентиний багууд шалгаран vлдээд байсан юм. АНУ-аас Э.Роддик, Ж.Блейк, ах дvv Боб, Майк Брайан нар улсаа тєлєєлсєн бол ОХУ-аас М.Сафин, М.Южный, Д.Турсунов нар єрсєлдєв.

Уг хоёр багийн эхний тулаанд Э.Роддик-М.Сафин нар єрсєлдсєнєєс орос теннисчин учраагаа гурван сетэд буулгаж авчээ. Мєн vvний дараа тvvний нутаг нэгт теннисчин М.Южный Ж.Блейкийг 7-5, 1-6, 6-1, 7-5-аар хожин ОХУ нийлбэр дvнгээр тэргvvлж эхлэв. Хос тєрєлд “Их дуулга”-ын дєрвєн тvрvvт АНУ-ын ах дvv Боб, Майк Брайн нар ОХУ-ын М.Южный-Д.Турсунов нарыг 6-3, 6-4, 6-2-оор хожин єєрсдийн эх орноо цэвэр ялагдах аюулаас аварлаа.

Дєрєвдvгээр тоглолтод Оросын єсєх ирээдvйтэй залуу теннисчин Д.Турсунов хэдхэн хоногийн ємнє “US Open”-д vзvvрлэсэн Э.Роддиктэй єрсєлдєв. Тоглолт 4 цаг 48 минут vргэлжилсэний эцэст Д.Турсунов 6-3, 6-4, 5-7, 3-6, 17-15-аар хожсон. Ингэснээр ОХУ-ын баг шигшээ тоглолтод шалгарах боломжтой болов. Сvvлийн тоглолтод Ж.Блейк М.Сафиныг 7-5, 7-6-аар хожсон ч vр дvнгvй ялалт боллоо. Харин Д.Налбандян тэргvvтэй аргентинчууд ногоон тивийнхнийг цэвэр ялав. Аргентиний бvрэлдэхvvнд Д.Налбандян, Х.Акасусо, А.Гальери, Х.Чела зэрэг залуу теннисчид багтсан бол Австралиас хашир туршлагатай Л.Хьюйтт, М.Филиппоусис, У.Артурс, П.Хэнлей нар улсаа тєлєєлжээ.

Эдгээр тоглолтуудад Д.Налбандян-М.Филиппоусисийг 6-4, 6-3, 6-3, Х.Акасусо-Л.Хьюйттийг 1-6, 6-4, 4-6, 6-2, 6-1, Д.Налбандян, А.Гальери нар У.Артурс, П.Хэнлей нарыг 6-4, 6-4, 7-5-аар А.Гальери-П.Хэнлейг 6-0, 6-3-аар хожсон бол сvvлийн тоглолтод австраличууд тоглохоос татгалзсанаар тоглолтын ерєнхий харьцаа 5:0 болов. Хагас шигшээд ялалт байгуулсан ОХУ, Аргентиний халз тоглолт ирэх арванхоёрдугаар сард болно.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby a_odko » Wed Dec 06, 2006 1:03 am

Image

2 удаагийн Их дуулгын аврага Марат Сафин 16 Асе хийсний ачаар Х.Агасусог 6-3, 3-6, 6-3, 7-6 (5)-р хожсоноор нийлбэр Дүнгээр Оросууд Аргентинчуудыг 3-2 буулган авч 2 дахь удаагаа Дависын Цом хотжээ...Мөн Тэд анх удаагаа өөрийн улсдынхаа талбай дээр энэ шагналыг хүртэж байгаа юм байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Wed Dec 06, 2006 3:40 pm

Борис ах, тэгээд Мара ах нар багуудаа балиалсан даа
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Khosoo » Wed Dec 06, 2006 3:56 pm

Үнэн алаантай тоглолт болсон доо... Яааая... кеке.. Сафин ч бас муудаж... Давуулалтаараа л хожлоо...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Wed Dec 06, 2006 7:22 pm

Мара сайхан гар Москвад баахан хэрэг тарьсан гэсэн, машины дугуй энэ тэр лүү сариал. Мара Марат 2 тэврэлдээд зургаа авахуулсан байна лээ. Энэ Марад сонирхохгүй юм алгаа, хаана л Аргентины шигшээ байна, тэнд нааж явах юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby rednasca » Wed Dec 06, 2006 7:34 pm

хийдгээ хийсэн хүн цагийг сайхан өнгөрөөж байгаа харагдана лээ.....гэснээс нээрээ оросууд сайхан хожсон шүү....сүүлийн тоглолтод хэнийг гаргах бол гэж /налбандян давыденког хусна гэж тооцоолоод/ нилээн юм болсон сурагтай байсан....турсуновын форм сайн байсан боловч тарпищев сафинд, туршлагад нь найдаж гаргасан байх....марат ч сайхан тоглосон....ах нар ч теннисдээ үнэхээр хурдан сайжирсан шүү...хуучин кафельников, курникова 2 л гэж яригддаг байсан бол одоо бараг тоймоо алдаж байх шиг байна....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Тамир_З » Sun Dec 17, 2006 8:25 am

кэкэ энэ сэдэв маань ч vнэхээр тоосондоо дарагдаж шинэ он гарахаар шинэ сэдэв нээнээ
User avatar
Тамир_З
 
Posts: 11
Joined: Sun Dec 17, 2006 7:37 am

Postby csc » Mon Dec 25, 2006 6:42 pm

Дeвoнпoрт зодог тайлжээ, Тун удахгуй ээж болж байгаа юм байна,
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Wimbledon

Postby ebe » Sun Feb 25, 2007 6:21 am

Angliin Tennisnii Xolboo bolon Wimbledon 2007 zoxion baigyylax xoroonoos medeelsneer ene jilees exlen eregtei bolon emegtei tamirchdiin shagnaliin sang tentsyylexeer shiidverlelee. " Ix dyylga"-iin temtseenyydees zovxon France Open shagnaliin san eregteichyyd ni yalimgyi ix xeveer yldlee. Wimbledon 2006 temtseenii avargyyd R.Federer £655000 (US$ 1208726) A.Mauresmo £625000 (US$ 1153386) avch baijee.[img]http://www.nurts.net/images/kuvagalleria_03_tapahtumat/2004%20US%20Open%20Roger%[/img]Image
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Теннис 2006

Postby BilguunRM » Fri May 29, 2009 2:40 pm

soniniin
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests