Page 101 of 102

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 23, 2022 9:31 am
by Takanohana_Nowitzki
Жокерийн драмаар бөмбөгдүүлсээр эхэлсэн оны эхний Их дуулга гоё болж бнаа. Надаль бодсоноос чанга бнаа, он гарангуут ковид хуссан хүншд. Нилээн хүнд ч хүрлээ гээд байсан. Зверев л зогсоохгүй юм бол финал бат болчихлоо шүү. Харж байгаа хүн Медведев л бна даа, хэд хоногийн өмнө Сиднейд Берреттинитэй тоглохыг нь хажуугаас нь харсан болоод ч тэр үү, их таалаад байгаа. Сая Кирьёстой ордон дүүрэн бүүлүүлээстэй чанга л үзэж хожсон, дараагийн тойргийг хялбархан давлаа. Бусад оросууд нь хэрэг алга, ялангуяа Карацев, Рублёв 2т тун найдаж байтал 33тай нөхдүүдэд тавиулах юм. Хачанов ч яахав, Надальтай таарчихсан. Данийлд одоо эвгүй даваанууд бнаа, урт нэртэй хар канадтай эхлээд, тэгээд Циципас уу талбайн эзэн үү. Ди Минор ч гэхдээ Синнерийг бардаг болов уу, Сиднейд Синнер гоё харагдсан.
Хүүхнүүдээс Барти буурь заах байхөө, нутгийн дэвжээ түших блгүй. Осака аваргаа хамгаалж чадсангүй, сүүлийн сэт 5-4 дээр матч поинт алдаад л сэтгэлээр дуусчих шиг болсон. Эмма сарвуундаа бэртэл авчих шиг болсон. Сакари гэж чөлөөт бөх шиг нөхөр эвгүй л юм бна лээ дээ. Сабаленко тааруу л харагдсан. Өө нээрээ манай Азар бүүр шөмбийтөл тураад янзын бна лээ шдээ, Свитолинаг уншаал хаясан. Швятек, Бадоза, Коллинс гээд овоо эмэгтэйлэг хүүхнүүд хол яваасай :ногоон:
Саманта Стосур нээрээ зодог тайлсан нь бас нэг үйл явдал юм бна.
Жокерийн драм онжингоо үргэлжлэх юм бишүү дээ, ккк.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 23, 2022 9:44 am
by Takanohana_Nowitzki
Бичиж дуусаад хартал Бадоза бавуулж байх юм даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 23, 2022 5:11 pm
by Takanohana_Nowitzki
Күэ нээрээ, бичсэн хэдэн хүүхэн ар араасаа хусуулах юм, Бадоса, Азар, Сакари. Зверев ч яваад өгч. Надал, халзан Манарино 2 эхний сэт алаан боллоо шүү. Жоковичийн "буян"-аар амар нэг давсан нутгийн дүү нь харин овоо хол явж бна даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jan 24, 2022 2:57 am
by crusader
Свиатек, Халеп хоёрыг л хараад байна.... Зүүн Европын эмэгтэйчүүд ер нь л сүпер хүмүүс юм аа юм юмандаа мундаг юм, өгөгдөл ч сайтай юм Зүүн Европ хүүхнүүд...

Карацевыг их л дэмжих юм, бас л сайхан орон гаран хүн юм аа, unforced error яасан ч их хийдэг юм.... Медведевт улам л дуртай болоод байгаа.... "This is gonna be on Tennis TV bro" гэдгээс нь хойш ер нь биг фэн нь болсон ккк

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jan 24, 2022 2:17 pm
by Takanohana_Nowitzki
Халеп-Корнет 2ыг тоглоход +33°Стай байж, 2уулаа үрчийсээр, Халеп бүр хямарсаар хусууллаа. Данийл Крессид сэт алдахгүй юм шиг байна даа, гэсэн чинь алдчих юм. Урт нэрт хар канад, Чиличтэй 5 сэт гаргаж мэдэхээр л бна даа. Циципас орой эрх биш хусах байлгүй дээ.
Шапо гоё хөнгөн байгаа харагдсан, Рафаг гөвчихгүй юм байх даа. Берреттини ч тэвчээр муутай, нервтэй гар байна лээ дээ, Сиднейд бушуухан буландуулчих гээд гадаа эсвэл тор их цохиод байсан, Мелбурнд хэвээрээ л байна лээ.
Хүүхнүүдэд Барти-Швятек 2 л үлдэх янзтайдагаа. Бартид Крежикова гай болж магад.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jan 24, 2022 6:08 pm
by Rafaholic
Takanohana_Nowitzki wrote:Халеп-Корнет 2ыг тоглоход +33°Стай байж, 2уулаа үрчийсээр, Халеп бүр хямарсаар хусууллаа. Данийл Крессид сэт алдахгүй юм шиг байна даа, гэсэн чинь алдчих юм. Урт нэрт хар канад, Чиличтэй 5 сэт гаргаж мэдэхээр л бна даа. Циципас орой эрх биш хусах байлгүй дээ.
Шапо гоё хөнгөн байгаа харагдсан, Рафаг гөвчихгүй юм байх даа. Берреттини ч тэвчээр муутай, нервтэй гар байна лээ дээ, Сиднейд бушуухан буландуулчих гээд гадаа эсвэл тор их цохиод байсан, Мелбурнд хэвээрээ л байна лээ.
Хүүхнүүдэд Барти-Швятек 2 л үлдэх янзтайдагаа. Бартид Крежикова гай болж магад.

Урт нэртэй Канад хар уу хха, татаж унах дөхлөө
Иймэрхүү байдлаар бичвэл уншиж байгаа хүндээ гоё юм биш үү

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jan 25, 2022 11:36 am
by Takanohana_Nowitzki
Хаха, төвөгтэй урт нэртэй, ядаж францаар унших байлгүй, юу ч гэж унших юм ккк.
Циципас өчигдөр явж дууслаа шүү. Синнер талбан эзнийг харин хөнгөхөн залчихлаа. Энэ янзаараа Синнер Циципасыг гөвөх байхаа. Медведевийг өчигдрийн америк хөөрхөн зовоолоо шүү, 2 таябрэк гаргаж нэгийг нь аваад, сүүлийнх бас л таябрэк болонгоо алдлаа. Сабаленка нилээн тэсэж хусууллаа, сүүлд Канепи 5-4 дээр өөрийн давуулалт, трипл матч поинт алдаад таябрэк болгох юм, тэгээд 9-7 болсон чинь хожчихлоо гээд баярлаад. Сүүлийн сэт таябрэк бол 10аар үздэг юм бнашд, Уимблдон бүр 12 гэж бна шүү.
Крежиковаг Бартитай үзүүлчих гэсэн болсонгүй дээ. Америк хүүхнүүд энэ удаа сүрхий байх чинь.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jan 25, 2022 12:25 pm
by crusader
Надал Шапо хоёр одоо тоглож байна. Эхний сет Надал авсан

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jan 25, 2022 1:11 pm
by Takanohana_Nowitzki
2 сэт алдчихлаа, шарков ч нэмэргүй юм бна дөө.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jan 25, 2022 2:56 pm
by Takanohana_Nowitzki
Өө тэгсэн 2ыг аваад тэнцүүлээдэхлээ. Надаль гэдэс нь өвдөөд медикал тайм аваад чойрчихов уу яав, нөгөө талд Кирьёс, Коккайнакис 2 даблд үзэлцээд суваг шууд тийшээ шилжчихлээ золиг.

За класс юмаа. Өөрийг нь өөртэй нь тоглуулаад сүүлийн сэтийг авчихлаа. Залуу хүүхдүүд тэвчээр муутай юмаа, бушуухан л нөгөө талруу нь, шугам дагуулаад, хүчтэй цохиод алдуулчих гээд л яараад гадаа эсвэл тор хусах юм.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jan 26, 2022 6:58 pm
by Takanohana_Nowitzki
Ээ Медведев баларч бнаа. 2 сэт алдчихлаа. Эхнийх дээр таябрэкээс өмнө нам цохих гээд тор хусдаг, гарчихлаа гээд 1 бөмбөг хажуугаараа гаргадаг 2 дээр том алдаа хийлээ, тэгээд тэрнээс хойш бүр уначихлаа. Энэ урт нэртэй хар хүү хэзээдээ гарч ирээд Но9 болчихвоо? Залуу гэхэд тун тэвчээртэй, хүчтэй цохьдог залуу бна шүү, дөнгөж 21-тэй.

Швятек Каяа аниа дээрээ ч явах дөхлөө шүү. Үдийн халуунд нөхдүүд их хямарч бнаа. Өчигдөр Надаль хямраад байсан, халууных гэж бна, тоглолтын дараа 4 кг жин алдсан бна гэнэ. Синнер Циципасыг гөвчих юм байх гэсэн бүр алуулж дуусах юм.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jan 26, 2022 9:42 pm
by Takanohana_Nowitzki
Яа яа. Ворлд класс болчихжээ. 2 сэт алдаад босоод ирлээ. 4 дэх сэт дээр матч поинт гарсныг хар хүү ашиглаж чадсангүй. 5 сэт гарахад бол Медведев бат байсан л даа. Бороо ороод ордны дээвэр хаах гэж 10аад минут завсарласан эргэлт болчихлоо гэж бодсон, өөрөө тоглолтын дараа яг тэгж хэллээ шүү.
Классуудын Их дуулга дээрх ялгаа энэ 5 сэт л юм даа. Энийг тэсэх сэтгэлзүй яалт ч үгүй илүү юм даа.
Урт нэртийнхээ дуудлагыг сонссоон, Феликс Оожэ-Аллисим. Мундаг хүү байнаа, ийм залуу гэхэд ямар нямбай юм, 5 дахь сэтийг эс тооцвол дабл фолт маш бага гаргалаа. Маш сайн эйс хийдэг юм бна, Данийл бас муугүй эйсчин дээ, илүү байлаа. Тортой ойртож маш сайн тоглох юм, олон оноо тэндээс салгалаа. Их ирээдүй байнаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Jan 27, 2022 4:37 pm
by Rafaholic
Takanohana_Nowitzki wrote:Яа яа. Ворлд класс болчихжээ. 2 сэт алдаад босоод ирлээ. 4 дэх сэт дээр матч поинт гарсныг хар хүү ашиглаж чадсангүй. 5 сэт гарахад бол Медведев бат байсан л даа. Бороо ороод ордны дээвэр хаах гэж 10аад минут завсарласан эргэлт болчихлоо гэж бодсон, өөрөө тоглолтын дараа яг тэгж хэллээ шүү.
Классуудын Их дуулга дээрх ялгаа энэ 5 сэт л юм даа. Энийг тэсэх сэтгэлзүй яалт ч үгүй илүү юм даа.
Урт нэртийнхээ дуудлагыг сонссоон, Феликс Оожэ-Аллисим. Мундаг хүү байнаа, ийм залуу гэхэд ямар нямбай юм, 5 дахь сэтийг эс тооцвол дабл фолт маш бага гаргалаа. Маш сайн эйс хийдэг юм бна, Данийл бас муугүй эйсчин дээ, илүү байлаа. Тортой ойртож маш сайн тоглох юм, олон оноо тэндээс салгалаа. Их ирээдүй байнаа.

Домогт Тони Надал дасгалжуулж байгаа болохоор нэлээн өөрчлөлт гарсан байна лээ, ямар ч байсан нутагт нэгт Шапогоосоо түрүүлж юманд хүрэх залуу
Надал вс Берреттини
Медведев вс Циципас
Оддын дайн болох нь дээ хагас шигшээд
Эмэгтэй дээр Бартиг аргалах хүн үлдсэн гэж харахгүй байгаа, Швёнтек ганц сет салгаж мэднэ

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Jan 29, 2022 4:35 pm
by Rafaholic
Зиа Рафа Надал - Данийл Медведев
Рафа анх удаагаа андердогоор финалд орж байна (Нөгөө хоёрыг эс тооцвол)
Бүх зүйл Рафагийн эсрэг, Австралид азгүй, бэртлээсээ ирээд удаагүй, битүү дээвэртэй индоорт тоглоно,дээр нь формоороо Жокероос илүү байгаа мини Жокертой
5 сет гараад Данийл хожих магадлал хамгийн өндөр, магадгүй 4 сетэд бүх зүйл болоод өнгөрөхийг ч үгүйсгэхгүй
Данийл хожвол рэйтингээрээ нэгд орж, эхний их дуулгаа авангуутаа дараалж түрүүлсэн анхны тоглогч болно.
Рафа хожвол 21 дэх слам, бүх цаг үеийн гэх асуудлыг шинээр сөхөж эхэлнэ, бүх талбай дээр сайн гэдгээ улам баталгаажуулна.(Шороон дээр 13, хатуу дээр 11, зүлгэн дээр 5 финалдаад байгаа), магадгүй нөгөө 2оосоо 2 сламааp холдох сайхан боломж олдоно.
Ерөнхийдөө бүх зүйл Данийл-н талд байгаа ч at least 2 slams won on any surface хараалыг Жокер тайлсан байх гэдэгт л найдаж байна

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Jan 29, 2022 5:35 pm
by Takanohana_Nowitzki
Өчигдөр ажиллаж таараад үзэж чадсангүй, орой ирэхэд Данийл, Стефанос 2ын сүүлийн сэт эхэлж байв. Медведев уншаад дуусгав. Өмнөх тойрогт нэг нь амархан 3 сэт, нөгөөх нь бараг бүгд таябрэк шахуу 5 сэт тоглосныг эс тооцвол Медведев хржно гэдэгт итгэлтэй л байлаа. Циципас АТП капаар л сайнгүй харагдсан, энд эхний хэдэн тойрог тийм ч гойд байгаагүй, Синнерт хусуулах байх гэсэн харин тун амархан гөвсөн. Тоглолтын дараах тойм, ярилцлагаас драмаар эхэлснийг мэдсэн, Циципасын аав суудлаас зөвлөгөө өгөөд байсныг шүүгчид гомдоллоод шүүгч тоохгүй болохоор асаад бөөн юм л болж. Шагналын мөнгөнийхөө 1%-р торгуулах юм байна.
Нөгөө талд Рафа харьцангуй амархан хожжээ. Берреттини ч сэтгэлзүйгээр лав арай болоогүй нь мэдэгдээд л байсан. Гэхдээ сая Сиднейд нүдээр үзсэн 2-ыгоо финалдчихвал олон юм онхолдоход бэлэн л байлаа :ногоон: За тэгээд маргахшийн тэнгэр л мэдэж дээ. Рафа оны эхэнд ковид туссан нь нөлөөлөхгүй бол ноднингоос бараг илүү формтой бна лээ. Нөгөөх нь гэхдээ бүр өөр түвшинд оччихсон байгаа 2 л тулна даа.

Барти ордон дүүрэн фэнтэйгээр америк хүүхэн Коллинстой тулж бна. Коллинс Ига дээр янзын байсаан, өөхөө эйсдээд, Швятек давуулахаар ретөрн эйсдээл. Өнөөдөр тийм биш байх шиг бна, эхний сэт амархан алдлаа. Цаашид энэ хүүхнийг гэхдээ хардаг болноо. Даяана Лэйн гээд Ричард Гирийн эхнэр болоод нэг залуутай явалддаг кинонд тоглодог жүжигчинтэй их адилхан ккк. Хүнд хагалгаанаас эргэж ирсэн юм билээ, ордон дүүрэн нөгөө талын дэмжигчид дунд жоохон нервтэй л байх шиг бна. Барти финал хүртэл 6 цаг зарцуулсан бол Даниэл 10 цаг гаран ноцолдож. Медведев, Ооже-Алисиммтэй л 5 цаг үзсэн шд.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Jan 29, 2022 6:36 pm
by Takanohana_Nowitzki
Хэээ, 2 дахь сэт 5-1дэж яваад өөрийнхөө давуулалтыг алдаад тэр чигээрээ таябрэкрүү ороод дууслаа. Яалт ч үгүй дүүрэн ордон нөлөөллөө. Барти ч тэгээд прайм дээрээ байгаа хүн мангас байна өө.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 3:39 pm
by LeMoN
Rafa 21 bolchoosoidoo tgul goe

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 7:24 pm
by Takanohana_Nowitzki
Хайлж урсаад баларч бнаа Рафа. Ковидын нөлөө байх даа. Туршлагаараа их л аргалж байгаа ч 2 сэт алдчихлаа даа. Босч ирэх нь үү яахнав. Аль аль нь түүх бүтээчих гээд байдаг. Рожероо бодоод Медведевийг л дэмжиж бна. Ер нь яваандаа харах хүн болчихсон л доо. Эйсээр бол үнэн азаргалж бна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 8:04 pm
by Rafaholic
Хайран 2р сет, 2 ч сет пойнт гарлаа, болсонгүй
Эсрэгээрээ 2-1ээр тэргүүлж байх байлаа, ер нь тэгээд болдоггүй юм болдоггүй л юм байна, хүлээлт маш бага байсан болохоор сайхан теннис л үзэж байх шив
Медведев хатуу талбай дээр дийлдэхгүй болж эхэлж байгаан байна, магадгүй Ноле-с ч илүү болсон байх

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 8:05 pm
by Rafaholic
Takanohana_Nowitzki wrote:Хайлж урсаад баларч бнаа Рафа. Ковидын нөлөө байх даа. Туршлагаараа их л аргалж байгаа ч 2 сэт алдчихлаа даа. Босч ирэх нь үү яахнав. Аль аль нь түүх бүтээчих гээд байдаг. Рожероо бодоод Медведевийг л дэмжиж бна. Ер нь яваандаа харах хүн болчихсон л доо. Эйсээр бол үнэн азаргалж бна.

Шапо дээр хөлсөөрөө 4 кг алдсан хүн шүү дээ

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 8:44 pm
by Takanohana_Nowitzki
Сэхлээ шүү, яанаа. Нөгөөх нь массажинд орж бариад баларлаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 9:53 pm
by LeMoN
Үнэхээр агуу эргэн ирэлт хийжийндаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 10:33 pm
by Takanohana_Nowitzki
Аймаар юмаа, өдий насанд ийм эрч хүч гарна гэдэг. За ингээд ямаа боллоо доо. Жокер давах нь давах л байх, гэхдээ энэ жил лав худлаа байхаа, вакцинаа хийлгэхгүй бол.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 10:56 pm
by Rafaholic
Нус нулимстайгаа холилдон байж үзэж дуусгалаа, сүүлийн давуулалтууд дээр нүд бүрэлзээл ирж байлаа
5 цаг комныхоо өмнө стрессдлээ
Насаараа дэмжсэнийх Австралид дахиж түрүүлэхийг нь харах боломж олдсонд туйлын баяртай байна
Австралид дахиж түрүүлэхгүй л кареераа дуусгана гэдэгтэй нь эвлэрчихсэн байлаа
Хэн ямаа вэ гэдэг маргаан дахиад эхэллээ...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 30, 2022 11:00 pm
by LeMoN
21 бол агуу тоо лдоо 6 цагийн турш агуу тоглолт үзлээ. Рафа одоо ГОАТ болж байна шороондоо түрүүлбэл бүр бататгана.