Page 99 of 102

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon May 31, 2021 10:41 pm
by LeMoN
Dominic thiem Bianca Andreescu 2 эхний тойрогт мулт....2уулаа формгүй бнаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 01, 2021 2:47 pm
by Takanohana_Nowitzki
Наёми гараад явчлаа. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэж энэ гадныхан маш сүртэй авч үздэг эд бнаа. Дараагийн Их дуулгаар ч торгуулж мэдэхээр боллоо.
Энд твээр уг нь гараад байгаа ч цаг таарахгүй юм, яг унтахад эхлээд байх шиг байна. Тимийг 2 сетээ авчихаар нь унтсан, 3 дараалж гөвүүлсэн байх. Өчигдөр Синнер гарч байсан, арайчүү л нэг давлаа. Хубберт нь хүчтэй давуулалттай чөрийсөн залуу бна. Синнер их залхуу л нөхөр санагдлаа, явчихаар юман дээр зогсоод л байх юм.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 01, 2021 7:57 pm
by LeMoN
Sinner 3р тойргоо давчуул Надалтай таарна. Тэнд л юм харагланадаа. Муссэтти 19 тэй анхны слам гэхэд 13т бгаа гофин г 3-0 дов

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 02, 2021 4:15 pm
by Rafaholic
Тим мултарлаа, Рублев бас дагаад явчихлаа
Надал - Жокович гэсэн хагас шигшээ болох нь ер нь ойлгомжтой боллоо
Нөгөө талд Циципастай хэн хагас шигшээд гарч ирэх бол гэдэг л сонин байна

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 02, 2021 4:36 pm
by Наагий
Рожерийн форм хэр байгаа вэ? Чиличтэй үзэхийн байна, барах болов уу ?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 02, 2021 4:52 pm
by LeMoN
Roger эхний тойрогтоо 3 0 дож харагдсан...8 д үлдвэл амжилт дөө...Рублев мултрав

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Jun 03, 2021 5:23 pm
by LeMoN
2 р тойргоюоос харахад Циципас Надал Жокэр Мэдвэд Рүүд Звэрэв форм сайтай бна. Рожэр Чилич г хожоод Фриц дээр форм нь харагдах бх...Мэдвэд Циципас нар 4 р тойрог дээр таарна...Энэ 2 хожсон нь финалдана.Нишикори 5 сэтэд хачановыг буулгаж 32 д үлдлээ.Дараагийн учраа нь хөнгөхөн.4 р тойрогт Синнэр Надал 2 гал гарна. Шөвгийн 16 буюу 4 р тойргоос өгөө аваатай тоглолтууд гарах нь дээ.Хагассайнаас гэсэн үг

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Jun 05, 2021 11:26 am
by LeMoN
Barty бэртсэн Наоми гарсан, Сабалэнза мултарсан. Сэрэна , Ига 2 финалдахаар бнадаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jun 06, 2021 9:58 am
by LeMoN
Рожэр нээрэнгээсээ сайн бгаам бна шүүү...Бэрэтини г хожвол аварга болохоор хэмжээнд бна гэж хэлж болно... Муссэти 19 бацаан Жокэртой 16д таарлаа энэ гоё шоу болно. 19 тэй Синнэр Надалтай 16д..Энэ 2 Итали бацаан сайн үзэж байгаад туршлагаар хусуулах байх...Мэдвэв Гарин г барвал нээрэнгээсээ шороон дээр сайжирцан бн гэж хэлж болохоор бн. Циципас л өөгүй бн даө.Иснэр г юм болгосонгүй.Хурд гулгаа хувилбар давуулалт нь ганган бн.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 07, 2021 6:36 am
by Takanohana_Nowitzki
Серена хусуулчлаа, Рожер Беретинитэй тоглохгүй гэсэн бна. Агуучууд больж бна даа хөөрхий.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 07, 2021 10:29 am
by Rafaholic
Өвдгөндөө зовиур мэдэрсэн гэнэ
Харин ч өөрийгээ хэр байгааг мэдрээд авлаа, Уимблдонд сайн бэлдээд, бэртлээ илааршуулаад ороход бол түрүүлэхгүймаа гэхэд шөвгийн дөрөвт бол байж л байхаар харагдаж байна.
Шөвгийн наймын нэрс эхнээсээ тодорсон
Циципас - Медведев гэж ривал дахиад болох нь, хожсон нь Фокина Зверевийн хожсонтой
Дээд талаас Берретини эрхээ авсан, Жокер Мусетти хожсонтой нь
Надал Синнер , Шварцман Штруф гэсэн сайхан тулаанууд болох нь
Тим хасагдсаныг эс тооцвол апсет цөөхөнтэй шат ахих тусам блокбастерууд үзэх сайхан тэмцээн болж байна

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 07, 2021 8:43 pm
by LeMoN
Mussetti Djokovic оос эхний сэт г авлаа..Сандаргаад гоё бнаа...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 07, 2021 9:46 pm
by LeMoN
2-0

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 08, 2021 1:07 pm
by Rafaholic
Эхний хоёр сетэд хамаг хүчээ шавхаад бензин нь дууслаа даа хөөрхий
4р үеийн төгсгөлд гэмтэл авсан ч гэнэ үү тиймэрхүү мэдээ байна
Томчуудыг тэр дундаа их гурвалыг гранд сламд хожно гэдэг ч амаргүй ажил, тэмпээ 3-4 цаг алдалгүй дээд түвшинд барьж байж л болох асуудал
Надал Синнерийг юм болгосонгүй

Жокович Берретини
Надал Шварцман
Зверев Фокина
Медведев Циципас
Гал гарсан тоглолтууд болох нь ээ

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 08, 2021 1:57 pm
by LeMoN
Муссэтти бацаан өөдрөг бацаан бээлээ..Аймар их зантай өчигдөр бол бэртсэн гэж худлаа хэлээд гараад явчих шиг харагдсан. Авъяас бол тасархай байна. Урт карэээр нь яахын байгаан.Анхны дуулгадаа 8 д үлдээд номэр 1 г хожих шахаад 5 сэт гаргасан тоглогч бхгүйдээ бараг. Синнэр харин Надалд хувилбар дутуудаад бээлээ баруун зүүн гар нь дарамттай л бээлээ .Энэ 2 алнаа. Суурь техиникүүд 2 гарыг нь харахаар их сайн

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 09, 2021 12:53 pm
by LeMoN
Medvedev vs Tsitsipas classic tennis match боллоо. Хэдийгээр 3 0 р дууссан ч тэнцүү шахуу Циципас хамгийг хэрэгтэй төгсгөлийн оноонуудыг өөртөө авснаар хожлоо. Энэ эрчээрээ түрүүлэх хэрэгтэй.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Jun 11, 2021 12:03 pm
by Rafaholic
Надал Жокович 58 дахь учраа, одоо л h2h тэнцүүлж авах цаг даа
Форм бүх зүйл ойролцоо байгаа, өнгөрсөн жилийн финал шиг нэг талдаа тоглолт лав болохгүй
Нөгөө талд Саша Цици гэсэн гоё тулаан болно
Их дуулгад хагаслаж үзээгүй 4 бүсгүй үлдэж, эмэгтэйчүүд ч таамаглахын аргагүй болжээ

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Jun 11, 2021 10:46 pm
by Takanohana_Nowitzki
Rafaholic wrote:Надал Жокович 58 дахь учраа, одоо л h2h тэнцүүлж авах цаг даа
Форм бүх зүйл ойролцоо байгаа, өнгөрсөн жилийн финал шиг нэг талдаа тоглолт лав болохгүй
Нөгөө талд Саша Цици гэсэн гоё тулаан болно
Их дуулгад хагаслаж үзээгүй 4 бүсгүй үлдэж, эмэгтэйчүүд ч таамаглахын аргагүй болжээ

Хүүхнүүдэд угаасаа Серенагаас өөр найдвартай амьтан байдаггүй байсан дөө. Одоо нөгөөх нь ч хэцүү болж. Азарыг харж байсан, Павлюченког барсангүй. Цицип Зверевийг унших бололтой, Зверев хэд сайхан эйс л хийх юм даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jun 13, 2021 10:22 pm
by LeMoN
Tsitsipas vs Djokovic үнэн гоё тоглолт болжынаа..Цицидас ирлэцэн тонгорог шиг л бна. Энэ чигээрээ түрүүлмээо бдаг

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 14, 2021 1:47 am
by Yes Man
Талбайн теннисийн ХААН.
Их Дуулгын 19 дэх түрүү. (Австрали - 9, Уимблдон - 5, Америк - 3, Ролан - 2)
Р.Надалийн 20 түрүүгээс Австралид ганцхан, Р.Федерерийн мөн ижил түрүүгээс Ролан ганц байдаг юм аа. Харин Жокер дөрвөн Их Дуулгад бүгдэд нь хоёр ба түүнээс олон түрүүллээ.
Би уйлж байна. Маш их баярлаж байна. Их Дуулгын тэр олон түрүүгээс ганцхан Роланыг ингэтлээ удаан хүлээсэн. Таван жилийн өмнө дутуугаа гүйцээхэд нь баярлаж байсан ч одоо тэр цаг биш. Жокович чинь 34 настай, сая финалддаг Циципасаас 12 насаар ах. Тиймээс Их Дуулгын түрүү бүр үнэтэй, түүхэнд яригдах болно.
Австралид түрүүлчихээд шороон кортод очиж түрүүлсэн хүн ОПЕН ЭРА-д байхгүй ээ. Р.Надаль ногоон тивд ганц түрүү авахдаа шороондоо түрүүлж чадаагүй, Р.Федерер 2009 онд шороонд ганц цом өргөхдөө Австралид амжаагүй. Харин дэлхийн чансааг яг одоо тэргүүлж буй серб эр 2016 онд ч өнөөдөр ч энэ амжилтаа давтсан даа. Одоо зүлгэн талбайд аваргалвал дахиад л шинэ түүх бичнэ. Өнөө хоёртой ч зэрэгцэнэ.
Д.Медведевтэй, Д.Тимтэй, С.Циципастай гээд энэ цаг үеийн шилдгүүдтэй финалд үлдэж бүгдийг нь ядах юмгүй нухчин дарлаа. Цаасан дээр таван сэт гарсан болохоос биш сүүлийн гуравт бол Жокович үнэхээр эзэрхийллээ.
Одоо ХААН гэдэгтэй нь маргах хүн байхгүй биз ээ. Р.Надалийн цувралыг тэр л зогсоож цомыг нь өвөртлөөд харилаа шүү дээ. Хамгийн тааруу гэгддэг талбай дээрээ хааныг нь дарж унагаад энэ цагийн өсөж яваа нэгэнтэй таараад л таван сэтэд буулгаж авлаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 14, 2021 10:49 am
by Rafaholic
GOAT debate ингээд төгсгөл болж байна уу даа
Агуу юмаа агуу юм үнэхээр хэлэх үг алга
Фитнесс левел, сэтгэлзүй эдр бол бусдаасаа хол тасархай юм байна ооо
Ийм хурдан сэргэлт авдаг, хүчээ тоглолтын төгсгөлд зориулж хадгалж чаддаг өөр тамирчин харж байсангүй
Хэн нь түрүүлж Ролан Гаррос, Австралид түрүүлэх бол гэж байсан Ноле байлаа
Одоо тэгээд Токиод алт аваад бүх цаг үеийн хамгийн шилдэг гэдэг статусаа цементлэнэ биз дээ
Энэ формоороо тоглоод байвал кареер дуусахад бараг 10 слам нэмж авах биз...
Өөрт нь болоод фанбэйз-д нь дургүй ч гэсэн үнэхээр хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга
Зодог тайлахаа нь өмнө биширч шүтэж авая даа
Цонхын фанатуудад нь баяр хүргэе

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 14, 2021 12:50 pm
by El Payaso
Теннис нэг их үздэггүй л дээ. Гэхдээ энэ гурав дундаа нөгөө хоёроосоо сул гэж боддог бж билээ. Тэгсн одоо ингээд хамгийн аугаа нь бсн болж таарав уу.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 14, 2021 1:46 pm
by LeMoN
Djoker агуу байлаа...ирэн дээрээ байгаа Циципасыг тэмпэндээ оруулж байгаад гуслаа.Аргагүй 19 сламын туршлага заав. ГОАТ ын яриа ер нь шийдэгдчихлээ. Нөгөө 2 нь нэмж слам аваад шуугиулдаггүй л юм бол хэцүү.. Формоос нь харахад Надал Фэдэрэр 2 дахиж сламын аварга авах тун хэцүү байгаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 14, 2021 1:49 pm
by LeMoN
Дээр нь хатуу талбайгаас шороон талбайн слам шилжиж аварга авсан хүн байгаагүй. Djokovic энийг анх удаа хийлээ. Техник ур чадвар бэлтгэлийн хувьд маш хэцүү юмыг хийж үзүүлэв.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 14, 2021 6:17 pm
by Yes Man
LeMoN wrote:Дээр нь хатуу талбайгаас шороон талбайн слам шилжиж аварга авсан хүн байгаагүй. Djokovic энийг анх удаа хийлээ. Техник ур чадвар бэлтгэлийн хувьд маш хэцүү юмыг хийж үзүүлэв.

2016 онд анхных шд ккк.