Page 94 of 102

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 16, 2020 5:58 pm
by LeMoN
Yes Man wrote:Тим, Циципас хоёулаа жижиг бэртэлтэй орж ирсээн.

Харин тийм шиг байна. Өнгөрсөн жилийн финалд энэ 2 алж хядчих гээд байсан. Энэ жил нээх аймар форм харагдсангүй

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 16, 2020 6:04 pm
by LeMoN
http://livetv.sx/ энэ линкээр шууд үзэж болно.

Оройн 10 цагаас Жокэр Диего 2 тоглоно. Жокэр хожих байх , Диего маш гоё шоуны дайчин үзээл дуусах байх.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 16, 2020 6:09 pm
by RoMeRo
:eek:

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Nov 17, 2020 12:42 pm
by LeMoN
Image

Жокэр Диего дээр халаалт хийчлээ хөөрхий.. Эхний 3-3 хүртэлх гэйм дээр маш гоё өрсөлдөөнтэй явлаа.. Диегод ганц боломж байсан шугаман дээр хаяж Эйс давуулалтаар оноо авах, энийгээ ашиглан эхний 3-3 хүртэл гэймүүд дээр Диего чадахаараа л сайн үзлээ... 2 дах сэт дээр Жокэр Рийч шааж эхлэнгүүт яалтчгүй материал дутаад Диего-гийн тоглолт унаж байна. Диего шороон талбай дээр сайн тоглодог,энэ жилийн хувьд ковидын улмаас зүлгэн талбай хатуу талбайн тэмцээнүүд болоогүй дан шороон талбайн тэмцээнүүд амжиж болсон учир Диего-гийн чансаа 8-руу уригшилсан байгаа...Хатуу талбайд намхан тоглогч материал дутдагийг л харууллаа. Жокэр Медвед 2 хожсон нь 1-ээр гарна. энэ 2 их гоё тоглолт болох нь..Диего Саша-г шатааж чадвал хожно үгүй бол тэгээд хожилгүй тэмцээн дуусгах байх. Медвед-д бол хавьтахгүй байх л гэж бодлоо..

Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Nov 17, 2020 1:10 pm
by LeMoN
Image

Уг нь бол цагийн сайханд номэр 3 явахдаа Саша Медеведевийг хождог байсын байна. Өнгөрсөн жилээс хойш Медведийн баруун гар үлэмж сайжирснаар формтой байвал хождог амьтан байвал ховор болчоод байгаа.. Энэ тоглолт ерөнхийдөө Саша-гийн арга чарга хайсан шаталтан дунд явлаа... Медевед тоож байгаа ч юм алга бэйслайн шугамын үл ялиг урд хүчтэй цохисоор нэг темпээр явсаар дуусгалаа.. Давуулалт нь ч дарамтны байна. 3-4 хүртэлх эхний сэт аятайхан явснаа Саша шатаад эхлэв. Олон аргаар үзээд нөгөөх нь Айсман байгаад байхаар шатаж байна. Дээр нь Саша-гийн цохилт хүч сул байна. Медвед-д дарамт болж чадахгүй байна. Эсрэгээрээ Медвед-ийн баруун гар зүгээр л майр дарамтны очиж байна. 2 дахь сэтэд Саша торон дээр дуудаж үзлээ, урд шугамын смайш талд хаяж үзлээ болсонгүй..Медевед хурдтай алдаагүй ядрахгүй, зөрүүлээд котнортдоод байна. Саша цохилтоо хүчтэй болгохгүй бол хожихгүй нь дээ... Уг нь Нэкст жэн-ий бацаанууд дундаа хүчтэйдээ ордог боловч Медевед-д юм болохгүй бна. Жокэр-г хожвол Мевед түрүүлэх юм байна гэсэн таамаг гаргая даа... Форм ч сайн байна.
Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Nov 18, 2020 12:07 pm
by LeMoN
Image

Энэ тоглолт үнэн топ түвншний теннис болоод өнгөрлөө.Хэдийгээр Кооонрт сэт гараагүй ч Надал ТиМ маш гоё топ түвшний хувилбар бүхий тактикийн тоглолтууд үзүүллээ.ТиМ Risk taking буюу өндөр эрсдэлтэй шугаман дээрх Baseline арын бүсийн довтолгоог яг хэрэгтэй үед хийж байсан гэхэд болно. Надалын хувьд үзүүлэх ёстой тоглолтоо л үзүүллээ.

Image

Image

Доминик Надал Inside out цохилтыг маш сайн хийдэг. Энэ удаадаа Доминик Риск Тэйкинг тактикийг Дээрх зурган дээр байгаа талбайн шугамууд дээр хаяж тоглосноор эхний сэтийг 7-6-аар авав. Маш эрсдэлтэй цохилтууд, яг шугаман дээр хаяхгүй л бол Надал шиг топ түвшний тамирчин зөрүүлээд довтолчихоор гэдэгийг бодож гарч ирэн зоригтой довтолсоор Тайбрэйкийн 3 дараалсан оноог INSIDE OUT цохилтоор авлаа... Аймар гоё тайбрэйк болсоон 5-4 байх үед Надал бүр шийдсэн довтолгоог нь БАНАНА шот, тор тойруулсан спин цохилтоор унагаж энэ тэр элгий нь авсаан. Гэхдээ ТИМ зоригтой байсныхаа ачаар 3 дараалсан оноогоо авч будаа болгон эхний сэтээ авлаа.

2 дахь сэт ерөнхийдөө нэгнийхээ алдаан дээр оноо авчих гэсэн бүтэн тактикийн сэт болов. 5-4 өөр ТиМ хожиж байхад Надалын давуулалт 40-0-р ТИМ 3 удаа тоглолтыг дуусгачих кармааны майч пойнттой байв. НАДАЛ энэ үед бүх цаг үеийн хамгийн агуу КЛАЧ Комбээкэр тоглогч гэдэгээ нотолсон гэхэд болно. 3 дараалсан эхний Эйс давуулалтаар 40-40 болгоод, нэг оноон дээр нь бөмбөг тор цохиж давснаар НАДАЛ тайбрэйк гаргаж чадав. Энэ сэт зүгээр л драма. НАДАЛ зөрүүлээд Риск тэйкинг аймар эрсдэлтэй 1-р давуулалтуудыг шугаман дээр 4 дараалан гаргаж классик теннис үзүүлвээ....ТИМ-ын тоглолт энэ үед унавал унахаар байсан ч эр өсч эсгий сунажэээ...Аймар шатасхийснээ зөрүүлээд 1-р давуулалтын Риск тэйкинг НАДАЛ-ын хэрэглэсэн тактикийг өөр дээр нь шааж аваад Тайбрэйк-д хожив. ТИМ-ын давуулалт энэ тоглолтонд зүгээр л аймар байсан. Groundstoke ace, Groundstroke LIgn shot гэсэн аймар хүнд цохилтуудыг сонгож хэрэглэж байсан гэхэд болно.Дээрх зурагны давуулалтын шугамын баруун зүүн 2 захад хаяна гэсэн үг. Ийм цохилтыг бараг л авдаггүй Жокэр Надал Рожэр Прайм үедээ л авбал авна бусад үед бол зүгээр л мартаж үз. ТиМ үнэхээр гоё байнаа... Надалд Францын нээлттэйгийн финалд 3 сэтэд хожигдсон дараа нь 4 сэтэд хожигджсон , дараа нь 2 сэтэд коонторгүй хождог болсон байна. Гэхдээ хатуу талбайд шүү...

Image

Энэ 2 хоёулаа Advanced topspin эргэлттэй цохилт хийдэг.. Доминик-ийн цохилт 2200-2700 хүртэл нэгж эргэлт хүрдэг бол Надал 3200-аар цохьдог. НАДАЛ флат бараг л цохьдоггүй бол ТИМ холимог цохьдог. ТИМ-ыг Медвед Жокэр 2-ын 1-г хожоод шөвгийн 4-т хожоод финалд гараад ирвэл аварга болчихоор байнаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 20, 2020 7:03 pm
by Takanohana_Nowitzki
За турьхан баавгай хэсгээ тэргүүлэхээр болчихов уу даа. Тим нөгөө талд нь семид үлдсэн гээд назгайрав уу яав, Рублёвт гөвүүлэх юм. Адгуус овогт Жокерийг мултлахвий дээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 20, 2020 8:49 pm
by LeMoN
Тэгсээн Медвед сайн бээлээ.ТИМ харин 1-ээр гарах нь тод болонгуут Рублевд өгчинө лээ...Одоо 10-ас Саша Жокэр 2-ын хожсог нь 2- оор гарна. Надал Циципасыг нүдсээр дуусгалааа.Циципас давуулалт тоглолтын хувилбар нэлээн сайжирсан мөртлөө форм муу байгаамуудаа...Надалыг янз янзаар хувилбар гаргаж үзэж бээлээ...Шөвгийн 4-т НАДАЛ МЕДВЕД 2 гоё гал гарнаа..ТИМ -ын эсрэг Жокэр гарах байх. энэ 2 ч янзын үзнэ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 21, 2020 4:28 pm
by Rafaholic
Ер нь хатуу талбай дээр үе солигдох гээд л байна шүү
Медведев - Надал
Тим - Жокович гэсэн хагас шигшээ гарлаа
Медведев үнэхээр айхтар байна,Иснер шиг давуулж, Жокер шиг ретөрн хийж, Рожер шиг бэйзлайн довтолгоо хийж байна, харин нөгөө талд Надалын тоглолтыг үзэж эхэлснээс хойшхи танхимын/indoor hard court/ хамгийн сайн тоглолтоо үзүүлж байна, гал гарсан ойролцоо 3 сетийн тоглолт болно.
Тим өөрийгөө Рублёвын эсрэг нөөчихсөн, дээр нь хатуу талбайн тоглолт нь үнэхээр илт сайжирчээ, Жокерын хувьд ид үеийн Вавринкатай таарлаа л гэсэн үг.Эсрэгээрээ Жокерын тоглолт Америкын нээлттэйгээс хойш огцом уначихлаа,Зверев нь муу тоглосон тулдаа хожсон гэхэд болно, Тим-ын эсрэг төвшингөө ахиулахгүй бол хожигдож мэднэ.
Ерөнхийдөө бас л ойрхон 2 сет эсвэл 6-4,6-3тай 3 сетийн тоглолт болох байх

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 21, 2020 7:36 pm
by LeMoN
Thiem Medvedev гэсэн финал гарах болуу гэж боджынодо Надал discpline гаргаад 3 сэт хувилбараар нүдвэл Медведеийг буулгаж болохын...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 21, 2020 11:23 pm
by LeMoN
Joker vs Thiem гоё юм болжынаа.. ТИМ гоё байна Брэйк салгаад байна. Жокэр ерөөсөө рис тайкинг хийхгүй байхын

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Nov 22, 2020 10:58 am
by meesh
Жокэрийг нухчих юм даа. Хаамаг таавар эвдээд сайн юмаа Тийм.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Nov 22, 2020 12:01 pm
by LeMoN
Image

Зиа таамагласан ёсоор ийм финал үзэх нь дээ.... Дэлхийн номер 1 болон 2 -г хожсон Дэлхийн Номер 3 болон 4 -р тоглогчид. 2-уулаа форм гайхалтай байгаа..Хэн алдаа бага гаргасан нь хэн шугаман дээр хаяж чадсан нь аварга болно. Физикал чадварын хувь Медеведевт илүү боломж бий. ТИМ-ын хувь өнгөрсөн тоглолтуудад гаргасан шугамын Граундсроук Эйсүүдээ хийгээд Риск тайкинг шотоо хийвэл хожих боломж бий. Медведев НАДАЛ-ыг 3 сэт нүдлээ өмнөх жилээс сайжирсан зүйл нь 1-р т давуулалт дээрээ Смайш цохилт нэмсэн тактиктай болсон байна. Бусад тамирчид 1-р давуулалтын араас воллэй хийж торон дээр хаяж оноо авдаг бол Медвед давуулалтын араас хөөрч ирсэн бөмбөгийг Смайш буюу хүчтэй довтолж аархаж байна. Бас Граундстроук цохьдог болчиж сдууу... Медвед 198 см өндөр бас хурдтай , дисциплин өндөр болохоор аймар давуу талтай байнөөө...Надалыг 3 сэтэд ядарч тоглолт үл ялиг унаж байхыг анх удаа шахуу харлаа. Медведийн эсрэг бүтэн тактик явж байхад ядрахгүй тоглолт нь яг хэвэндээ шаагаад байлаа... Тим-ын хувьд Жокэрийн эсрэг Риск тайкинг Граундстроук, 1-р давуулалт , тайбрэйкийн сэтгэлзүйн давуу талаар л туршлага зааж яллаа...ТИМ жокэртой тоглосоноосоо илүү байжыж Медведевийг хожино. Бараг 3 сэт 7-6 , 6-7 , 7-6 тайбрэйк гарч магад л байна. Алаан шулаан тулаан болно. энэ тоглолтыг заавал үзээрэй. Орчин цагийн теннисний ирээдүй болсон 2 -гар үзэх нь дээ... ТОМ 3-с өөр тамирчид
Линк- livetv.sx.com

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 23, 2020 3:14 pm
by LeMoN
Image

Марат Сафинаас хойшхи хамгийн ирээдүйтэй залуу даа. Сафинаас хойш оросууд дуулга аваагүй Давидэнко 16 онд энэ тэмцээнд түрүүлсэн. Уйдаж муйдаад архи ууж шоудаад биеэ тоочихгүй бол. Ирэх 10 жил Циципас энэ 2 л үзнэ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jan 19, 2021 8:48 am
by Takanohana_Nowitzki
Австралийн нээлттэй тэмцээн тамирчдыг 14 хоногийн өмнө хүлээн авч баббл маягийн юм хийгээд эхлэх байсан. Тамирчид эхнээсээ ирээд байтал тусгай үүргийн 3 ч нислэгээс ковид илэрч түүгээр ирсэн 70 гаруй тоглогчид өрөөнөөсөө гарах эрхгүй карантилагдлаа. Бөөн шүүмжлэл, гомдол болж байна. Арга ч үгүй биз, зарим нь бэлтгэлийн баазад бэлтгэлээ базаагаад тэмцээндээ орох бол хоригдсон нөхөд өрөөндөө л байж байгаад орох болж байна. Хоригдсон нөхөд ядаж фитнессийн төхөөрөмж гэх мэт зүйлс нэхээд талаар болж байх шиг байна. Хэл амтай Кирьёс хангамж нэхсэн Жокерийг хатгаад л авч. Өчигдөр Ерөнхий сайд нь мянга мянган австраличууд карантилах байрны хүрэлцээнээс болж эх орондоо ирж чадахгүй байхад юун теннисчид вэ гэж Мелбурн хот байрлах Викториа мужийн захирагчаа шүүмжлээд авлаа. Рожер гэмтлийн улмаас оролцохгүй гэсэн ч яг бодит шалтгаан нь гэр бүлтэйгээ ирвэл гэр бүл нь буудлын өрөөнөөс гарах ёсгүй гэсэн дүрмээс болсон гэж ч шуугиж байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 31, 2021 3:49 pm
by LeMoN
Image

Энэ жилийн томчуудыг цуглуулсан анхны тэмцээн улсуудын шигшээгийн АТП кап маргааш эхэлнэ.

Залгаад АУС опэн тул энэ сайн халаалт болох байх. Австралийн ЗГ-аас гадаадаас ирсэн хүмүүст 14 хоногийн карантин тогтоож байгаа тул. Роп лэйдэр Арэна-гийн баблд дэлхийн ихэнхи шилдгүүд бэлтгэлгүй 14 хоносон байдалтай тэмцээндээ орох нь. Он эхлэхэд Австралийн тамирчид карантинд ороогүй тул форм сайтай оролцож дээгүүр тоглох байх гэсэн хошигнолууд хүртэл явж байна. Тэд нар нь Киргиос , Ди Минаур , Хүүхнүүдээс Эшли Барти нар юм. Магадгүй л гэхдээ Киргиос бараг 6 сар теннис тоглоогүй өчигдөр бэлтгэлдээ гарсан байсан, хэнэггүй гар л даа хаха. Харин Бартид маш том боломж гарч байна. Фэдэрэр байхгүй АУС опэн бусад нь ирсэн гэхэд болно.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jan 31, 2021 3:51 pm
by LeMoN
АТП капд Итали-ууд түрүүлнэ гээд таачыдаа хаха.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Feb 03, 2021 10:17 am
by LeMoN
ATP cup univison 602 fox оор гарч бна...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Feb 04, 2021 3:28 pm
by LeMoN
ATP cup-д хамгийн өндөр чансаатай тоглогчдоо явуулсан нь Оросын баг. Номер 4 Медвед Номер 9 Рублев.


Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Feb 07, 2021 3:52 pm
by LeMoN
Image

7,5 сая долларын шагналын сантай Улсуудын АТП кап-д Хамгийн өндөр чансаатай тамирчдаа явуулсан 2 баг болох Итал Орос 2 финалдаж Оросууд илт давуу түрүүллээ...Италийн Бэрэтини Фогнини 2-г Мэдвэд Рублев 2-г аргалчих байх гэсэн тэгсэнгүй. Мэдвэд Номэр 4-р тамирчин Рублев 9-с зодоглож байгаа шүү гэдэгээ сануулан Италиудыг хүчирхийлээд гарлаа.

Маргааш энэ жилийн эхний дуулгын тэмцээн болох Аус Опэн эхлэх гэж байна. Медведев мэдэгдэл хийж өндөр формтой байгаагаа харууллаа. АУС опэнд түрүүлчихээр байна. Аатай байна. хүчтэй байна. Айсман байна. Шөвгийн 4-т Германы шигшээгийн Зверевт хожигдож явж байгаад эргэн ирэлт хийж финалдсан. Зверев бас л лайст минут Чоук шаав. Ингээд оросууд ирэх 10 жилд теннисний өнгийг тодорхойлно гэдгээ зарлаж улсуудын шигшээд түрүүллээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Feb 12, 2021 8:13 am
by Takanohana_Nowitzki
12-13 оны аварга Азаренка, 14 оны аварга Вавринка, ноднингийн аварга Кенин нар мулт явжээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Feb 12, 2021 11:44 am
by LeMoN
Өнөөдөр 16 с 601 фокс дээр Доминик Тим -Киргиос 2 тоглоно..Аус опэний оргил тоглолт юмуудаа...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Feb 12, 2021 12:23 pm
by LeMoN
Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Feb 12, 2021 5:15 pm
by LeMoN
Аймар тоглолт болжынаа Киргиос нутгийн үзэгчидтэйгээ ТиМ г дарамталсаар байгаад эхний сэт авлаа....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Feb 13, 2021 11:26 am
by LeMoN
шөвгийн 16-ийн оноолт. Өнөөдөр үлдсэн 8 нь тоглоно.

Image

Image

Image