Page 91 of 102

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Aug 20, 2020 12:24 pm
by LeMoN
Зиа маргаашнаас эхлээд удтал завсарласан тэмцээнүүд эхэлж байна. Синсинати Мастерс 1000-тын тэмцээн эхлээд 9 сараас УС ОПЭН шууд залгана. Энэ пэйжээр мэдээнүүд оруулна даа https://www.facebook.com/tennis.surtsga ... 2339598597

Том 3-ын харьцуулсан подкастууд яваад эхэлжээ. Удахгүй тэр талаах бүтэн нийтлэл маягийн юм оруулна даа... Сонсоод дуусахад хэн юм бэ гэмээр л алаан болоод өнгөрлөө...Фэд Надал Жокэр 3- үнэхээр ойрхон

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Aug 20, 2020 1:00 pm
by Takanohana_Nowitzki
ЮЭс өпэн чансаа маруухан болох нь дээ. Серена, Жокер 2 л нэр хүндийг нь аврах нь. Пандемик Рожерт маань гэмтлээ эдгээх гоё боломж олгож байна даа. Чансаа хөдлөхгүй ккк. Ролан Гаррос энэ жил болно гээд байгаа тэ?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Aug 20, 2020 1:15 pm
by LeMoN
Roger injured Nadal болохоор Фрэнч опэн УС Опэний дараа болохоор Ачааллаа амралттай Фрэнч опэнөө авна гд үлдэх сураг бна...Бацаанууд одоо Жокэрийг аргалаад УС опэн авбал боломж бна

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Aug 31, 2020 8:57 am
by Takanohana_Nowitzki
Франц нөхрөөс ковид илрээд баларлаа даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Sep 04, 2020 11:30 am
by Rafaholic
Жокер Цинцинаттид түрүүлээд 9 Мастерс-д 2 түрүүлсэн анхны хүн боллоо, Double Golden Masters
Америкийн Нээлттэй ч тэгээд бас л энэ хүнийх болох шинжтэй, 20 онд хожигдоогүй явж байна

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Sep 05, 2020 5:23 pm
by LeMoN
Tsitsipas , Borna Coric-г 6 удаа дуусгачих байсан Майч пойнтоо алдаад хожигдож байхын...Фэликс эр өсч эсгийн сунаад аймар гоё болжээ..Энди Муррэйг арчаал гарлаа бараг 198 см дээр нь их шөрмөслөг Өндөр Рафа маягийн ирээдүйд дийлдэхгүй байж магад л юм...Жокэрийг барах амьтан гарахгүй нь дээ...Бие хаа хөнгөн шингэн барилт , бэлтгэл тасархай байна. Ковид туссан шинж алга. 20 он гарснаас хойш 26 тоглолт дараалан жожигдоогүй явна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Sep 05, 2020 7:18 pm
by Rafaholic
Тим, Медведев 2 л ихдээ 2 сет салгаж магад,
Шаповалов их сайн үздэг нэг харж болох юм

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Sep 06, 2020 11:50 pm
by crusader
Хангай гоё анализ оруулалдаа бро. Энд ч сайхан үзэж байна өө цагийн зөрөө нтр гэх юм байхгүй. Тим их гоё харагдаад байна даа, Феликс гээд янзын гарч ирж байгаа Канадтай 16д Тим үзэх нь энэ ёстой гоё матч болох байх

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 12:48 am
by crusader
Түрүү жилийн US Open-ний Надалын түрүү гэхдээ жоохон тиймхэн болцон тэ. Жокер, Федерер, Вавринка, Димитров, Тим гээд томчуудтай огт таарахгүй явсаар финалд ганц дөнгүүр өрсөлдөгч Медведевтэй таараад хождог. Нэлээд сул түрүү болцон

Вавринка vs Жокер гранд сламд сүүлийн 5 учраанд 4т нь Вавринка хожоод байгаа :aain: сүүлд түрүү жилийн US Open дээр Жокер 0 2 сетээр хожигдож яваад 3 дахь сет дарааллан хожигдох нь ойлгомжтой болоо ирмэгц шууд тоглолтоос больчдог, үзэгчид Жокерыг хулчгар гэж бүүлээд аймаар юм болсон шүү. Вавринка ер нь Надалын түрүүлэх замыг нь засцан даа түрүү жил.

Рожерын фэнүүд Жокер Вавринкаг харахаар өмдөндөө шээдэг нтр гээд коммент бичээд байдаг нь make sense ккк

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 7:27 am
by Takanohana_Nowitzki
Сенсаац ч дэгдлээ дээ. Жокер шөнө испани залууд эхний сетэд 6-5дуулж байсан нервэндээ бөмбөг хойшоо цохисон нь шугамын шүүгч эмэгтэйн хоолойнд оноод нөгөөх нь мажийчих шахлаа, төвөнх нь чихэгдсэн үү яасан ойчоод бөөн юм болоод, дүрмийн дагуу мань эр тэмцээнээс хөөгдлөө. 26-0 гэсэн энэ жилийн рекорд зогсож, энэ тэмцээний шагнал, чансааны оноо байхгүй болов. Нэмээд хэвлэлийн хуралд оролгүй явсан тул торгууль хүлээх нь. Навратилова тэргүүтэй хууччуул зөв шийдвэр гэж жиргэсэн бол хэл амтай Кирьёс бас чимхээд л авч.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 8:07 am
by Rafaholic
Хайран түрүү, нөгөө 2ынхоо эзгүйд түрүүгээ нэмэх сайхан боломжоо алдлаа...
За ингээд некст Жен-ий аварга төрөх нь

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 10:20 am
by meesh
Жокэрийг бөмбөгөөр шүүгч оносон гээд хассан гэнэ үү? Санамсаргүй л оносон байлгүй, ийм дүрэмтэй юм уу?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 10:26 am
by Цогоо
Нэг сэт хожигдоод бухимдсандаа бөмбөг цохьтол ард нь байсан шүүгчийн хоолой руу онож таарсан гэнэ. Дүрмэндээ угаасаа заасан байдаг гэнэ. Дүрмээрээ хасахгүй бол хэл ам дийлдэхгүй л дээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 10:29 am
by meesh
Аан. Тоглолтон дунд биш юм байна шт.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 12:00 pm
by Цогоо
Сая ахиад нягталж уншлаа. 6-5аар хожигдож явахдаа бөмбөг гаргах гээд бүтэлгүйтсэндээ бухимдаад цохьчихож.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 12:05 pm
by ТӨӨГӨӨ
Уг нь яг дээр Така бичцэн бна шд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 12:21 pm
by Цогоо
ТӨӨГӨӨ wrote:Уг нь яг дээр Така бичцэн бна шд
:-o :-o

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 12:21 pm
by LeMoN
Жокэр үнэн азгүй 26 дах цувралаа зогсоолгочлоо...Санаатай ч үйллдэл байгаагүй зүгээр л хойшоогоо бөмбөг хүчтэй хаясан чинь шугамын шүүгчийг оночлоо...Шүүгч нь өөрөө дүрмийн заалтаа ашиглаж торгуулах саналтай болтой...Зиа ингээд Жокэр ийн тодорхой байсан цомыг Нэкст Жэний хэдэн бацаануудаас эсвэл...Доминик Тим-д л маш гоё боломж гарлаа даа... Мэдвэд Тим 2- л голлох боловуу....Шөвгийн 4-с ганц 2 юм оруулъя.... Өнөө орой 11 цагаас Фэликс Тим 2 ойрд болоогүй гоё эрч хүчтэй алж хядсан тоглолт болох байх. Фэликс арай туршлага дутах байх гэхдээ Блэк Пантер шиг алж хядчих гээд аймар бээлээ...Доминик тэсвэртэй тул 4 байн уу 5 сэтэд аваад залчих боловуу...Хууччуулаас бараг хүн үлдсэнгүй Белгийн Дэвид Гоффин Шапо бацаанд хожигдлоо...Циципас л заяагүй гар азгүйтээгүй бол ойрхон байлаадаа..Одоо яаая гэхэв.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 12:46 pm
by meesh
Цогоо wrote:
ТӨӨГӨӨ wrote:Уг нь яг дээр Така бичцэн бна шд
:-o :-o


Харин тийм байна шт. Шинэ бичлэг гэсэн юм харагдахгүй болохоор ойрд хүмүүс юм бичээгүйн байна гээд шууд биччихжээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Sep 07, 2020 8:18 pm
by Takanohana_Nowitzki
Хүнд итгэдэггүй яацарсан улс вэ? :ногоон:

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Sep 08, 2020 9:07 am
by meesh
За уушлаарай.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Sep 08, 2020 8:31 pm
by Takanohana_Nowitzki
За эр шөвгийн 8-д 4 орос үлдлээ, ОХУ-ын 2 нь одоо хоорондоо. Зверев, Тим, Шаповалов, 1 орос 4т үлдэхэд болоод явчихлаа.
Хүүхнүүд барьцгүйгээрээ чансаа дээгүүр хэдинь мулт явсаар 8-д олны танилуудаас Серена, Осака 2 торойв. Аа гэхдээ, цагтаа цалгиж явсан Азаренка маань ороод ирсэн. Маша маань байхгүй, Азарыг больтол нь харна даа одоо.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Sep 09, 2020 1:50 pm
by Rafaholic
Каррено Буста - Саша гэсэн эхний хагас шигшээ
Саша Чоричтой тоглосн шигээ тайван тоглож чадвал асуудалгүй л харагдана, КБ форм сайтай байгаа нь илт байна бас л боломж бий
Нөгөө талд Медведев - Тим гэсэн айхтар тулаан болох нь бараг ойлгомжтой
All Russian final болох ч ойрхон л байна...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Sep 09, 2020 1:53 pm
by Rafaholic
Takanohana_Nowitzki wrote:За эр шөвгийн 8-д 4 орос үлдлээ, ОХУ-ын 2 нь одоо хоорондоо. Зверев, Тим, Шаповалов, 1 орос 4т үлдэхэд болоод явчихлаа.
Хүүхнүүд барьцгүйгээрээ чансаа дээгүүр хэдинь мулт явсаар 8-д олны танилуудаас Серена, Осака 2 торойв. Аа гэхдээ, цагтаа цалгиж явсан Азаренка маань ороод ирсэн. Маша маань байхгүй, Азарыг больтол нь харна даа одоо.

Казах охиныг нэлээн явах болов уу гэж харж байсан, сураггүй хүнд хусуулчлаа...
Наоми л Серенагийн 24-д шавар хаах байх

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Sep 09, 2020 6:46 pm
by Takanohana_Nowitzki
Жокерийн үнэ цэнээр 8д орж ирсэн нөхөр чинь хоосонгүй гар гэдгээ харуулж Шапог гөвчихжээ. Нөүлийг зүгээр ч нэг нервтүүлээгүй л юм бна. Тв тайлбарлагч үзэгчдийн суудалд суудаг юм уу? Зверев тоглолтын дундуур чанга яриад бна гэж хэрүүл хийгээд амжиж. Бүх тайлбар нь сонсогдсон юм байх өө хаха.