Page 84 of 102

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 9:50 am
by Rafaholic
Тим Берретинид хожигдох нь 1ээр гарахад нөлөөлөхгүй байсан болохоор хүчээ нөөсөн байх, Рафа хэсгээсээ гарвал Федал хагас шигшээ болох нь дээ,Федерер 2015 оноос хойш Нөүлийг хожиж чадаагүй байсан цувралаа ямар ч байсан зогсоолоо,,,
Рафа албан ёсоор 2019 оныг чансааны нэгээр дуусгаж байна...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 9:57 am
by Rafaholic
Үлдсэн тоглолтуудад Федерер өчигдрийнх шигээ давуулбал бараг түрүүлэх байхдаа,Нөүл хамгаалах учраа олохгүй байсаар байж хожигдлоо...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 12:05 pm
by LeMoN
Fedka Joker 2- ын тоглолт намбалаг болжээ...Нээх ядраагаад байлгүй хэн тактикдаа сайн байсан нь хожъё гэсэн шиг л болж... Залуучууд нь алж хядчих гээд энэ 2 тайван тоглолт үзүүлж... Рожэр хожсон байна. Хагас шигшээд Циципастай таарах байх..

Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 12:07 pm
by LeMoN
Thiem 1-ээр гарах нь тод болцон болохоор жоохон нөөчвүүдээ...Эхний сэт яс үзээд дараагийх дээр эсрдэлтэй юм хийсэнгүй тэгсгээд өнгөрч .Хожихын төлөө тоглосон гэхдээ Хагассайны тоглолт илүү чухал гэсэн байна.

Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 2:07 pm
by Rafaholic
Оройны тоглолтууд алаан болноо
Бүгдэд нь хэсгээсээ гарах боломж байгаа болохоор
Цици Медведев/2 сетэд/ хожвол
1.Цици
2.Медведев
Рафа Медведев хожвол
1.Рафа
2.Циципас
Бусад бүх хувилбараар Циципас,Зверев гараад байгаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 8:08 pm
by Takanohana_Nowitzki
Эхнийхээр чинь дуусна гэж тооцоод Рожер-Медведев финалдана гээд таалаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 8:09 pm
by Takanohana_Nowitzki
Лемон энэ сэдвийг амилуулсан, ханьтай болж дээ. Нарийн ширийн мэдээлэл их авч бна даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 16, 2019 6:28 am
by Takanohana_Nowitzki
Надал алалцаж алалцаж хожсон ч мулт явчихав уу? Тийм-Зверев, Циципас-Федерер үү?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 16, 2019 11:59 am
by Rafaholic
Хожил хожигдол тэнцүү тохиолдолд хоорондын тоглолт,авсан алдсан сетний харьцааг харна
Надал Зверевт хожигдсон болохоор дүрмийн дагуу мултарлаа
Парист авсан гэмтэл нь эхний тоглолтод муугаар нөлөөллөө

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 16, 2019 12:08 pm
by LeMoN
Tsitsipas Nadal 2 алаан болсон шиг бна...Оройхон мэдээ оруулнаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 16, 2019 6:15 pm
by LeMoN
Өөлөх юмгүй гоё тоглолт болжээ.. Циципас эхний сэт дээр Serve lign давуулалтын үзүүрийн шугаман дээр хаяж авъяасаа гайхуулжээ..2 дахь сэт дээр тэр нь багасаад... Надал тоглолтыг нь сайн уншиж байна. ТОМ 3-ын бусдаасаа хол ялгаатай нь энэ л дээ...Циципасд тоглолтын санаачлагыг өгөхгүй гэж бөмбөг болгон дээр авъяас гаргаж байна. Дроп шот дээр энгийн теннисчид арай гэж гүйж очдог бол ТОМ 3 заавал гүйцэж очоод довтолж их талд нь хаядаг...Циципасын дроп шотуудыг дуусгаж гарч...Медевед Звререв дээр торон дээрх дропууд нь 2 сэт болсон Надал дээр байнгын болсонгүй...Циципас улам л Рожэр болж байна... өшөө хол байгаа ч нас нь залуу болохоор дөхөх байх. Хагас шигшээд Циципас Рожэртой. ... Надал хасагдсан ч агуу гэдэгээ харууллаа...


Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Nov 17, 2019 8:20 am
by Takanohana_Nowitzki
Тэмцээн эхлэхэд өнгөлөг байсан 2 нь үлдлээ дээ. Циципас Рожерийг маань бүр уншсан байдаг гэнэ үү.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Nov 17, 2019 12:40 pm
by Rafaholic
2 бакхэнд сайтай залуучууд үлдлээ,ер нь Некст Женийг дараа жил Нөүл,Надал 2 л торгоох гэж үзэх нь дээ,Вавринка,Дел Потро 2 хурдан формондоо ороосой...
Сүүлийн 4 жил их 3 энэ тэмцээнд түрүүлсэнгүй
Мюррэй,Димитров,Зверев,Тим/Циципас

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 18, 2019 8:05 am
by Takanohana_Nowitzki
Лемоны таавар биелжээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 18, 2019 1:54 pm
by LeMoN
ATP FINALS-ийн финал....Циципас Анхны топ тэмцээндээ түрүүллээ...Оны эхэнд Рожэрс кап-ийн финалд Рожэрд хожигдоод АУС опэнд Рожэр-ийг 16-д хожиж од гарч ирж байсан залуу маш бага хугацаанд Рүүкийн хана том тоглогчийн туулах ёстой замаа туулаад эрс сайжирснаар Гигантуудын түрүүлдэг шилдэг 8-д түрүүллээ...финалын тоглолт ер нь энэ нь ингээд хожчихлоо гээд хэлэх зүйл бага байна. ТИМ-ийн довтолгоо үргэлж л ийм хүчтэй бууж өгдөггүй зүүн баруун гарын хослосон цохилтуудтай байдаг...Тим харин сүүлийн 2 хатуу талбайн том тэмцээнд финалдаж хатуу талбайд муухан тоглодог гэсэн шүүмжлэлийг авч хаялаа шороон дээр мань эрийг Надал л барна. Аваргын тоглолтонд Циципасыг аз түшлээ өмнөх тоглолтууддаа барьж байсан тоглолтоо яг бариал үл ялигтай азтай байлаа...Тим хэрэгтэй бөмбөгнүүд нь шугам даваад циципасыг ивээгээд байв...21-тэй залуу цаашид олон жил Топ түвшинд тоглоно доо...НЭКС ЖЭН-ий тамирчдаасаа Зверев энэ 2 том тэмцээнд түрүүлж үзээд урагшаа гараад ирлээ... Зверевийн болохгүй байгаа зүйл нь бүтэн 3-5 сэт топ түвшинд тоглолтоо хадгалж чадахгүй байна. Циципас харин хурдан энийг сурчихлаа... Энэ 2-ын хэн нь түрүүлж дуулга авахнуу...Тим 26-хүрч яваа учир Киргиос энэ 2 залуудаа орохгүй бүгд дуулга авч үзээгүй хэн нь түрүүлж ТОМ 3-аас дуулга салгахнуу харъя....Энэ жилийн АТП-ийн нээлт ЦИЦИПАС оны сүүлийн топ тэмцээнд түрүүлж ТОМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ ДЭЭ...

Image


Урт тойм


Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 18, 2019 2:05 pm
by Rafaholic
Оны сүүлийн тэмцээн залуу авьяастны ялалтаар өндөрлөлөө,одоо үргэлжлүүлээд Дэвисийн цомын тэмцээн Испанид,он гараад ATP CUP Австралид болно
Дэвисийн цом формат,талбайгаа анх удаа өөрчилж явагдана
Томчуудаас Федерер аль алинд нь тоглохгүй,Энди Мюррэй Их Британий шигшээгээсээ тоглоно
Надал Испанидаа ирж багийнхантайгаа нэгдсэн
Орос,цомыг хамгаалагч Хорват,Франц,Испани гээд айхтар юм болнооо

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 18, 2019 2:07 pm
by Rafaholic
Тим Циципасын тоглолт яг л ид үеийн Гаске Федерер 2 тоглож байгаам шиг санагдлаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 21, 2019 4:17 pm
by LeMoN
Davis cup дэлхийн цом эхэлжээ.... багуудын бэлтгэлийн бичлэг оруулъя

Australia



Russia



England



Canada



Spain


Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 22, 2019 1:57 am
by Rafaholic
Шөвгийн наймд
Серби - Орос
Австрали - Канад

Герман - Их британи
Испани - Аргентин
*Цомыг хамгаалагч Хорват,хүчирхэг Франц,АНУ хэсгийн шатнаас хасагдлаа
* Сербийн Янко Типсаревич кареерийнхаа сүүлийн тэмцээнд оролцож байна
* Хэсгийн шатанд багууд заавал хоорондоо 3 тоглосон бол хасагдах шатанд түрүүлж 2 хожсон нь цаашаа шалгараад явна
* Шөвгийн 4т үлдсэн багууд дараа жилийн Дэвисийн цомын хэсгийн шатны эрхээ шууд авна
* Бусад мэдээ гэвэл Федерер Зверев 2 Аргентинд үзүүлэх тоглолт хийлээ
* Агуу Борис Беккерийн дасгалжуулагч байсан,теннисчин Ян Тириак Монголд аялалын журмаар ирэх сурагтай
* Челленжерүүд оны эцсийн тэмцээнээ мөн зохион байгуулж Италийн Янник Скиннер түрүүлж

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Nov 25, 2019 1:20 pm
by LeMoN
Davis cup ITF -буюу улсуудын теннис холбооноос зохион байгуулдаг дэлхийн цом бараг дэлхийн аварга гэж хэлж болохоор тэмцээн 2-р сараас 11-р сар хүртэл урт хугацаанд зохион байгуулагдаад дуусдаг.... Энэ жил Испаний баг 6 дахиа түрүүлж Надал энэ тэмцээнд 6 түрүүлсэн сүпер амжилтын эзэн болж байна. Дэвисийн цомд Америк 32 Авсртали 28 Франц Англи 10 , Швед 7 Испани 6 удаа түрүүлснээр статыг тэргүүлдэг... Том 3-ын дундах чухал статуудын 1 бол Дэвис Кап.... Рожэр 15 жил Дэвис кап-д үзээд 1 удаа Жокэр мөн 10 гариу жил үзээд 1 удаа түрүүлсэн байдаг...Энэ жил залуу бүрэлдэхүүнтэй ирсэн Канадын баг аваргын төлөө үлдэж шуугиан тарилаа... 20-той Шаповалов 19-тэй Феликс 2-оор гол тамирчнаа хийсэн гэхэд өндөр амжилт...Раонич бэртлээс болоод орсонгүй....Надаль Дэвис капд 6 удаа дэлхийн аварга...2008 оны бээжинд 1 удаа олимпын аварга болсноос ТОМ 3-ын нөгөө 2-оосоо шигшээдээ хамгийн өндөр амжилт авчирсан гэдэгээрээ хол ялгардаг...ГОАТ-ын яриа эхлэнгүүт энэ мэт статууд сэдэв болоол ороод ирнэ... ЕР нь АТП-финалсд 1 жил түрүүлэхэд л Надал төгс амжилттай болох юм байгаам


Image

Image

Image

Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 28, 2019 12:17 am
by Rafaholic
Рафад Парис Мастерс, Шанхай Мастерс,Миами Мастерс,World Tours Final гэсэн 4 том тэмцээнд түрүүлэх, Австралийн нээлттэйд ахиж нэг түрүүлэх, Новакын эсрэг хоорондын тоглолтын харьцаагаа сайжруулах гэсэн цөөхөн л Хүслийн жагсаалт үлдэж дээ
Энэ хэдээсээ талыг нь хийчихэд бүх цаг үеийн гэдэг дээр нөлөөлөхүйц зүйл болно.
Новакт мэдээж Олимпийн алт ганцаарчилсан төрөлд, Их дуулгын тоогоо нэмэх, мань хүн нөгөө 2оосоо илүү зүйл нь Career Golden Masters буюу бүх Мастерст түрүүлсэн ганц хүн.
Рожерт ганцаарчилсан төрөлд Олимпод түрүүлэх, Монте Карло,Мадрид гэсэн шорооны Мастерст түрүүлэх,нөгөө 2ынхоо эсрэг хожиж хоорондын тоглолтын харьцаагаа сайжруулах
Яахав жижиг сажиг стат-ууд нэмэр болох л байх, гэхдээ ерөнхий зүйлсээрээ авч үзэхэд Новакт үлдсэн зүйлсээ гүйцээх боломж хамгийн өндөр юм уу л гэж харагддаг...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 28, 2019 2:05 pm
by LeMoN
Харин тиймэээ...АТП 1000-тай 9 хотод хийгддэг тэмцээн бий... бүгдэд нь түрүүлнэ гэвэл тэрэн шиг хэцүү юм байхгүй...ТОМ 3-ын хэн нь ч бүгдэд нь түрүүлээгүй... түрүүлэхчгүй байх...Гол нь энэ 3 АТП мастерс буюу 1000-тай 3-уулаа 54 ,55, 54 гэсэн харьцаагаар тэнцихлээ... Сламын тоо нь 19 20 16 болчлоо...Тэхээр тоо сламын тоо хоорондын өрсөлдөөнийх нь тоо, бас шигшээгийн статаар нь харьцуулаад тэрүүгээр нь дүгнэх их хэцүү болж байгаам...Үзэгчдийн тоо фэн бэйс нь ч ер нь хоорондоо их ойртож байна. Урьд нь Рожэр тасархай байсан одоо нөгөө 2 нь дөхөөд ирлээ..ГОАТ-ын яриа их халуухан сэдэв болохоор байна. ТОМ 3 өөрснөө кариераа дуусгах их дургүй байна.Жокэр Надал 2 ч арай болоогүй.... Рожэр...хавар ер нь зодог тайлах шахуу болцон байсан.... Вимблдонд 5 цагийн тоглолтонд ацаг шүдний зөрүүгээр хожигдсон нь их нөлөөллөө...Би 40 хүртлээ тоглоно гээд байдаг болж....Мань эрийг Том тэмцээнд 8-д үлдэж чадахаа байсан цагт л энэ өрсөлдөөн намжих байх...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 28, 2019 2:21 pm
by LeMoN
Coming soon...... Теннисд үлэмж хувь нэмэр оруулсан өрсөлдөөнүүд...Форумын уншигчид найзууддаа зориулаад удахгүй бичвэр оруулнаа...


Артур айш-ын Арьс өнгөний эсрэг тэмцэл, ялалтууд.... 70-80 онуудад

Image

Billie Jean King vs Bobby Riggs: Хүйсийн тулаан...Хүүхнүүд теннисд 8 дахин бага цалин авдаг байсан...энэ тоглолтоос хойш байдал өөрчлөгдөв...70-80-д он

Image

Borg vs Mcenroe: нийгмийн гарлын ялгаа хөрөнгө чинээ , чамирхалд цэг тавьж олон нийтийн спорт болгосон өрсөлдөөн 78-90 он

Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 28, 2019 7:39 pm
by Takanohana_Nowitzki
LeMoN wrote:Харин тиймэээ...АТП 1000-тай 9 хотод хийгддэг тэмцээн бий... бүгдэд нь түрүүлнэ гэвэл тэрэн шиг хэцүү юм байхгүй...ТОМ 3-ын хэн нь ч бүгдэд нь түрүүлээгүй... түрүүлэхчгүй байх...Гол нь энэ 3 АТП мастерс буюу 1000-тай 3-уулаа 54 ,55, 54 гэсэн харьцаагаар тэнцихлээ... Сламын тоо нь 19 20 16 болчлоо...Тэхээр тоо сламын тоо хоорондын өрсөлдөөнийх нь тоо, бас шигшээгийн статаар нь харьцуулаад тэрүүгээр нь дүгнэх их хэцүү болж байгаам...Үзэгчдийн тоо фэн бэйс нь ч ер нь хоорондоо их ойртож байна. Урьд нь Рожэр тасархай байсан одоо нөгөө 2 нь дөхөөд ирлээ..ГОАТ-ын яриа их халуухан сэдэв болохоор байна. ТОМ 3 өөрснөө кариераа дуусгах их дургүй байна.Жокэр Надал 2 ч арай болоогүй.... Рожэр...хавар ер нь зодог тайлах шахуу болцон байсан.... Вимблдонд 5 цагийн тоглолтонд ацаг шүдний зөрүүгээр хожигдсон нь их нөлөөллөө...Би 40 хүртлээ тоглоно гээд байдаг болж....Мань эрийг Том тэмцээнд 8-д үлдэж чадахаа байсан цагт л энэ өрсөлдөөн намжих байх...

Хоорондын харьцаан дээр Рожерын насны зөрөөг харгалзаж үзэх хэрэгтэй юу? Рожер гэхдээ эхэн үедээ Надальд жишээ нь илүү хожигдсон байх тэ? Жокер бол Рожерийг сүүлдээ их хожсон санагдаж байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 28, 2019 8:52 pm
by Yes Man
Новак бол агуу гүйцээ!