Page 83 of 102

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Nov 09, 2019 6:31 pm
by LeMoN
ТИМ, Зверев 2-с бусад нь анх удаа Шилдэг наймд багтаж байгаа....Залуусд зориулж бүтэн жилийх нь тэмцээнүүдийг нэгтгэсэн промонуудыг хийжээ... ТОМ 3 -ых байхгүй хаха...Угаасаа ютюбээр дүүрэн нөгөө 3-н фенүүдийн хийсэн промонууд байгаа... ТОМ 3-ийнх эсвэл өөр тусдаа юм гарахнуу гүй ...2004 оноос хойш Сүүлийн 62 дуулгын 56-г нь энэ 3 ийнх ч билүү даварцан статтай 3 гар

Alex Zverev Road TO elite 8 ATP FINALS



Daniel Medvedev Road TO elite 8 ATP FINALS



Tsefanos Tsitsipas Road TO elite 8 ATP FINALS



Dominic Thiem Road TO elite 8 ATP FINALS



Matteo Berretini Road TO elite 8 ATP FINALS


Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Nov 13, 2019 10:38 pm
by suldees
Atp finaliin talaar bicheechee

Sent from my SM-A505FN using Tapatalk

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 12:42 am
by mick
Медведев Надалийг хусчихлаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 12:52 am
by Yes Man
Надаль хусчлаа шд... Аймаар комбэйк хийлээ ккк....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 7:18 am
by Takanohana_Nowitzki
Тийм алж бнаа. 2 лидерээ гөвчлөө. Одоо Беретини юу байхав дээ. Медведев эвгүйтлээ, нөгөө гоё форм яагаад уначихав аа. Надал чардайж гарч ирээд Тиймтэй таарах юм бна даа. Рожер-Нөүл, финалын дайтай тулаан хэн нь цаашаа гарахаа шийдэх нь дээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 10:28 am
by Rafaholic
Теннис сонирхдог шинэ гишүүн байна
Манайд сонирхдог мэддэг хүмүүс байдгыг эндээс олж мэдлээ
Тим хожсон ч хожигдсон ч нэгээр гарна
Рафад Циципасыг хожоод, Зверев Медведевт хожигдохыг хүлээх л боломж үлдсэн
Хэрвээ ингэвэл Рафа 1ээр гарч, Циципас 2оор гарна
Тэгэхээр Тим Надал таарах боломж байхгүй гэсэн үг

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 10:33 am
by Rafaholic
Yes Man wrote:Надаль хусчлаа шд... Аймаар комбэйк хийлээ ккк....

5-1 40-30аас барьсан
Мань эр ер нь хувцас солих өрөөгөө бодож байсан гэнэ энэ үед
5-3 болоод өөрийн давуулалт хийх ээлж ирэхэд л оролдоод үзье гэсэн бодол төрсөн гэнэ

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 12:19 pm
by Yes Man
Федерер ч гомдолтой байгаа байх өө... Уимблдонд чаачаад үгээр идсэн с** гэж бодож байгаа байх ккк....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 12:20 pm
by Yes Man
Rafaholic wrote:
Yes Man wrote:Надаль хусчлаа шд... Аймаар комбэйк хийлээ ккк....

5-1 40-30аас барьсан
Мань эр ер нь хувцас солих өрөөгөө бодож байсан гэнэ энэ үед
5-3 болоод өөрийн давуулалт хийх ээлж ирэхэд л оролдоод үзье гэсэн бодол төрсөн гэнэ

Би үзсээн... Үзчихээд бэт хийх гэж байснаа за больё доо гэж бодсондоо одоог хүртэл харамссаар л....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 1:48 pm
by LeMoN
Эхний тоглолт 6-2 , 6-1 ээр Жокэр Бэррэтинигээр халаалт хийв...Бэррэтини ер нь их фандамэнтал илүү дутуу юмгүй мөрөөрөө тоглодог АТП финалс шилдэг 8-д туршлага хувилбар дутаж бна.

Image

Фэдэрэрийн эсрэг Тим 7-5 7-5 залуу хүний формыг харуулж хожив...Тим-ийн ганц авах юм нь бөмбөг болгонд яг Надал шиг бүх хүчээ дайчилдаг...Тиймдээ ч Фэдэрэрийг Сүүлийн сэтийн Чоук дээр 2 удаа буулгаж авлаа..


Image

Циципас Медедев 2 ер нь их олон жил өрсөлдөх байх...Меди өмнөх 4 удаа хожчоод байсан...Циципас энэ тоглолтонд үнэхээр Класс тоглосоон яг л Дараагийн Рожэр шиг байсан... 7-5 , 6-4 Рүүкийн ханаа энэн дээр давж байх шиг байна. Циципасын Торон дээрх тоглолтууд энэ тэмцээнд шал өөр болсон байна. Бас Медвед Парист байсан шиг муу байгаагүй...харин Циципас маш олон тактикийн хувилбартай өөрөө ч их зоригтой тоглолоо...Дандаа шугаман дээр бөмбөгөө хаяж байна. Финалс өнгөлөг байгаа нь Циципас байна. Их сайжирч

Image

Хүүхдүүд хөлд орох ч лүд юмаа гэж хаха... Зверев бас рүүкийн ханаа давчаад байна. Өмнө нь 5-0 харьцаатай байсан анх удаа Надалыг буулгаж авчлаа. 6-2 , 6-4 шдээ...Энэ тоглолт бас их гоё болсон Зверев RAFA-ийн өөрийнх нь сигначур цохилтыг хэд хэд хийж харагдсан...FATALITY FOREHAND RETURN ON The LINe...Үхэж явахдаа зөрүүлж шугам дагуулж цохьдог нь зөвхөн Надал байсан...

Image

Zverev надалын энэ цохилтыг сурцан бээлээ... энэ ч асууудал шүү хахаха.Хүүхдүүд хөлд орно гэж... Үхэж явахдаа сөрөг шулуун шугам дээр цохино гэж энэ л дээ... Үнэхээр дарамтны
Image

BIG 3 - эвгүй байдалд орчоод 1 хожихгүй бол болохоо байсан нөхцөл дээр хамгийн боломжит нь Бэррэтини байсан..Фэд тэрийгээ ч ашиглаж Рүүкий залууг хожсон...

Image

Энэ тоглолт бас л алаан боллоо...Жокэр айхтар формтой байгаа...Гэхдээ Тим бүх бөмбөгөнд яг адилхан бүх хүчээрээ цохьдогийнхоо хэргийг гаргаж 2 тайрбэйкийн 1-г нь авч хөдөлмөрчийнхөө үр шимийг үзлээ... Тим үнэхээр сайн бэлтгэл хийдэг дээр нь ядардаггүймуу гэмээр арай бүх бөмбөг дээр бүх хүчээ гаргадаг...

Image

За энэ бол аймар тоглолт болсон...Хожигдчихвол хасагдчих гээд байсан Надал үнэхээр бүх цаг үеийн хамгийн агуу Комбээкэр гэдэгээ харууллаа...Ер нь Медведевийн эсрэг тоглох ядаргаатай Яг УС опэн Шанхайд байсан шигээ аймар биш байгаа ч нөгөө баруун гар нь байж л байна. Дээр нь Кик серв давуулалт нь бас байна. Медеведев топ формтой биш ч Парисд байсан шиг муу байгаагүй...

Image


Эмоорчидгүй л юм бол энэ тэмцээнд Циципас түрүүлнэ...Учир нь түүний Контрол буюу бөмбөгөө яг хүссэн газараа унагах чадвар 1 шат ахисан бна.Бас Тоглолтыг дандаа өөрийн санаачлагаар хөтөлж байна. Чи бөмбөгөө хааш нь цохино тийшээ эсрэг тамирчин чинь очиж зөрүүлж цохиход чиний авсан байрлалын таамаг зөв байх ёстой..Хэрвээ ингэж тоглож чадвал бага ядардаг , мэдээж нөгөө тал чинь чиний тооцооллоор л тоглоно..Циципас тэгж чадаж байна. Энийгээ бариад явбал түрүүлэхээр байна. Гэхдээ нөгөө талд Жокэр Фэд 2-ын хожсон нь гарна.

Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 1:55 pm
by LeMoN
Шилдэг 8 гэсэн шиг хаа хаанаа алаантай байнаа..Муу бэррэтини л юу болоод байгааг ойлгох сөхөөгүй хасагдлаа.Бусад бүх тоглолтууд каласс калассс ярихым биш...Яджаахад шууд үзэж чадахгүй уртхан тойм хараад яваад байгааг хэлэхүү

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:14 pm
by Rafaholic
Анх Миамигийн Мастерст Циципас Медведев 2 таарахад Циципас ер нь доромж үг их хэлж,хоорондоо ам муруйгаад салснаас хойш Медведев таарсан тоглолт болгондоо хожиж байсан нь сая тасарлаа...Хэвлэлээр хоорондоо байлдаад л нэг сайхан ривал үүсчихээд байгаа
Циципаст Надал Нөүл 2 л хэцүү байх болов уу,сингл бакхэнд руу нь явуулсаар байж суулгачихаж байгаа энэ 2

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:16 pm
by Rafaholic
Некст Женд түрүүлсэн Скиннер гэж залуу яваандаа дийлдэхээргүй болно доо энэ хэд маань хөгшин 3аа аргалах гэж үйлээ үзэж байтал

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:20 pm
by LeMoN
Stupid Russian ч билүү...Мадафакэн Russian ч билүү..Тэгээд нэг хэлцымаа...Мед чи уучлалт гуй гэж хэлээд Циципас нь мартчаад яваад байсан...Сая хэвлэлийн хурал дээр их асуусан Циципас нөгөөх нь юм бодцон явааг мэдэхгүй л яваа болтой бээлээ...Ривал үүсвэл бас гоё шдээ.. Надал Киргиос 2 байна..Тоглолт нь дандаа Драма алаан 5 сэт болно.Маниуст л үзэх юмтаймдаа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:21 pm
by Yes Man
Циципас түрүүлэхгүй ээ.... Тийм наадам үзэхгүй ха ха....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:25 pm
by LeMoN
Эмо гээд үү хахахаха

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:28 pm
by Rafaholic
Надал Киргиосын Уимблдоны 2 тоглолт,оны эхэнд Мексикт таарсан тоглолтууд ч алаан болсон шүү
Хэвлэлээр ч Надал,Нөүл 2ийг нэлээд нүдсэн дээ,ер нь Федерерээс бусад нь юу юм бэ л гэдэг хүн дээ
Зан характераа засчихвал Киргиос,Томич 2 юм дуулгана даа

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:30 pm
by LeMoN
Киргиос уг нь тэнгэрийн амьтан юм байгаамшд...Тэнэгээсээ л болоод байгаа болохоос....Бандуулчаад эргэж ирэхэд яахнуу харъя гүй бол тэгээд Кармело болно биз...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:40 pm
by Rafaholic
Надал Нөүл 2ын хэн нь чансааны нэгээр дуусгах нь их сонин байна,600хан оноо зааглаж байна

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 2:49 pm
by mick
mick wrote:Медведев Надалийг хусчихлаа


Аймшиг

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 8:48 pm
by LeMoN
Babolat
1875 оноос ракэт үйлдвэрлэж эхэлсэн Францын Баболатын тамирчид....Баболат үргэлж гарт эвтэйхэн цохиур байсаар ирсэн цаашдаа ч байх бизээ.. СПИН буюу эргэлттэй бөмбөг цохидог тамирчдын ракэт ...бас сонирхогчид анхандаа Баболатаар тоглож эхэлдэг хамгийн сайн цохиур үйлддвэрлэдэг брэнд билээ...Том тамирчид нь Мэдээж Надал агаагаас эхэлнэ. ДоминиК ТиМ Цонга хуучин цагт Роддик , Сафин нар байсан... Хөнгөн талдаа 300 граммын цохиурыг Спин эргэлттэй хийдэг тус брэнд...Теннис спортын 2 акулыгн 1 билээ... Хамгийн бага тойрогтоо цохиур нь 97-см тойрогтой...Учир нь Спин цавьчиж цохьдог учир цохиурын тойрог ихэнхидээ том бдаг.

Image

Wilson
1913 оноос АНУ-д үүссэн тус брэнд үргэлж класс тамирчдыг өөрийн цохиураар тоглуулсаар ирсэн... Контрол болон Флат шулуун цохьдог тамирчид уг брэндийг сурталчилдаг... Домогт Рожэр , Виллиамс эгч дүүс , Григори , Пийт Сампрас Мкэнрое зэрэг агуу тамирчид Вилсоноор тоглодог . Залгаад Циципас гарч ирж байна. .Вилсон 310-с дээш гр хүнд цохиур ихэнхдээ үйлдвэрлэдэг мөн Цохиурын тойрог 100с бараг л давдаггүй хамгийн бага нь 85-тай 90-тэй тойрогтой хүртэл хийж байгаа харагддаг...Рожэрийн ПРАЙМТАЙМ цохиурын тойрог 90-см-тэй байсан Нкодэ болон Про стафф 90 цохиураар ид үедээ 11 гранд слам авсан байдаг ч билүү аймар стат...Одоо Рожэр 98-тайгаар тоглодог... Хүнд болон тойрог багатай цохиураар тоглодог тамирчид ихэнхидээ Гифтэд буюу байгалаасаа авъяастайд тооцогддог... Контрол бөмбөг залах чадвар , Тайминг байрлалааа цагтаа эзлэх , Флат буюу шууд шулуун цохиход авъяас хэрэгтэй...Вилсонгийн тамирчдад энэ бүгд бий..
Image

Head

1950 онд АНУ-д байгуулагдсан брэнд Хэээд... Ер нь Баболат Вилсон 2-ын голоор ракэт хийдэг гэхэд болно. 100 дундажтай хөнгөн талдаа Флат ч цохиж болдог , Спин ч цохиж болдог уян хатан цохиур хийдэг брэнд... Мэдээж Хамгийн том төлөөлөгч нь Жокэр МАША 2 , бас Слоан баайна. Сүүлд Андрээску нэмэгдсэн. Бас анхлан суралцаж байгаа хүмүүст тохиромжтой цохиур хийдэг...Үнэ бас дундаж үнэтэй..

Image

Yonex

Японы Yonex брэнд 1946 онд үүссэн...Манайхан их хэрэглэж харагддаг даа... Дөрвөлжин тойрогтой ч юм шиг цохиур хийдэгээр алдартай...Флат тамирчид ихэнхидээ тус брэндийг сурталчилдаг . Наоми Осака ,Киргиос , Вавринка, Шаповалов , Анжэли Кэрбэр , Солонгосын Хион Чун , Тиафое зэрэг том тамирчдид олон...

Image Image Image

Prince
1970 онд байгуулагдсан АНУ-гийн Принц брэнд 85-90-тэй цохиур хийдэг дандаа жижиг тойрогтой хийдэг гэхүүдээ... Жон Иснэр хамгийн том тамирчин хуучин цагт Агасситай хэсэг хугацаанд гэрээтэй байсан.

Image

Technifibre

1979 оны Францын Шинэхэн брэнд Техникфибэр Шинэ од Медведевтэй гэрээтэй...

Image

Сүүлд нь хэлэхэд тамирчид ер нь цохиурынхаа брэндийг солих нь тун ховор...Тоглолтын арга барилыг нь илэрхийлдэг цохиур сурталчилдаг болоод ч тэрүү том тамирчдаас цохиурын брэндээ сольдоггүй...Ганц сольсон нь бараг Андрэ Агасси шахуу Принцээс Хээд руу шилжиж байсан... Дэлхий дээр 60 сая хүн байнгын теннис тоглодог гэсэн тоо бий... Цохиур болоод түүнийг дагасан пүүз кист поло цамц шоорт , Цохиурын цүнх бариул , Цохиурын утас зэрэг нь маш том зах зээл байдаг.

Нэг сонирхолтой зүйл гэвэл мэргэжлийн тамирчид 2 бэлтгэлд дунджаар 1 цохиурын утас тасладаг... утас орооход 20-30 доллар . гээд теннисийг өртөг өндөртэй спортд оруулдаг ...Хэчнээн сайн утас гарсаар байвч тамирчдын ур чадвар цохих хүч нэмэгдсээр байгаа тул 2 өдөрт шахуу 1 утас тасласаар л байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Nov 14, 2019 10:09 pm
by Villa_Bayaraa
:eek:

ёстой гоё мэдээлэл байна...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 12:09 am
by Dj Tuvshin
Лемоны бичвэрүүдийг уншсаар байгаад бүүр дуртай болоод байгаа.
Янзын бичдэг "жүү! " :ногоон:

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 5:30 am
by Takanohana_Nowitzki
Зээ, Нөүл мулт явлаа. Рожер маань гоё шүү. Тийм хари Беретинид гөвүүлчих юм.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Nov 15, 2019 9:48 am
by LeMoN
Dj Tuvshin wrote:Лемоны бичвэрүүдийг уншсаар байгаад бүүр дуртай болоод байгаа.
Янзын бичдэг "жүү! " :ногоон:

Өө тайнкс тайнкс :eek: