Гоё боллоо Францын нээлттэй тэмцээн.
Мэдээж Надалын фэн бишийн хувьд Францын шороон дээрх Надалын хаанчлалыг дуусаасай, шинэ аварга төрөөсэй гэж хүсдэг байлаа
.
Сүүлийн 10 жил ноёрхсон хаанчлалынх нь үед түрүүлсэн 2 хүн нь миний 2 дуртай тоглогч байх юм гэж яаж санахав дээ.
Фэдэрэрийг Станд хожигдоосой гэж бодож байсөөн. Угаасаа Станыг хождогоороо хожоод гараад ирэхэд бараг Цонгаг ч барахгүй байж мэдэх байсан тул. Харин оронд нь Стан маань орон орон дээрээ тавьчихсан байсан болохоор их л итгэл төрж байсан шүү яг үнэндээ тэрийгээ гаргахгүй л байсан болохоос кк.
Дээрээс нь баахан фактууд уншаад бүр гоё байсан л даа, цаанаа л нэг итгэл төрөөд
1. 2009 онд Надал хожигдож Барса трибльдэж Фэдэрэр түрүүлсэн бол энэ жил Надал хожигдож Барса трибльдлээ хэн түрүүлэх вэ?
2. 1999 онд Андрэ Агасси, 2009 онд Рожэр Фэдэрэр нар 11 дэх удаагаа Францын нээлттэй тэмцээнд оролцохдоо анх удаагаа буюу цор ганц удаа түрүүлсэн байдаг. Энэ жилийн хувьд Новак Жокович, Стан Вавринка 2 хоёулаа 11 дэх удаагаа Францын нээлттэй тэмцээнд оролцож байна.
3. 4 жил дараалан түрүүлээд байсан Надалыг 2009 онд 4-р тойрогт хожсон Робин Содэрлинг финалд шалгарсан ч Рожэр Фэдэрэрт хожигдон түрүүлж чадаагүй, хожигдсоноосоо хойш 5 жил дараалан босоо байсан Надалыг энэ жил хожсон Новак Жокович финалд шалгарлаа түрүүлж чадах уу?
4. 2014 онд Австралийн нээлттэй тэмцээнд 8-д эрэмбэлэгдэж байсан Стан чансааг тэргүүлэгч Надалыг хожиж түрүүлж байсан. Одоо тэр мөн л адил 8-д эрэмбэлэгдэж байна, дэлхийн шилдгийг хожиж чадах болов уу?
яг энэ фактаас харвал Стан түрүүлэх нь тодорхой байсан дөө
Ямар ч байсан домгуудын түрүүлж чадаагүй Францын нээлттэй тэмцээнд түрүүлж үзээгүй байгаа дэлхийн шилдгийг хожин түрүүлж чадлаа Станимал