Page 72 of 102

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri May 29, 2015 10:24 am
by Yes Man
Манай Серена, миний Уильямс түрүүлнэ ээ...... та нар битгий давар хахах......

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat May 30, 2015 12:42 am
by Чуугий
Кербер Мугурузад хусуулж.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat May 30, 2015 2:04 am
by Чуугий
Суарез Наварро Флавиа Пеннеттад хожигдлоо.
Монфилс бас Куеваст хожигдох шинжтэй.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 01, 2015 1:05 am
by Чуугий
Цонга Бердыхыг хожлоо.
Вавринка Симоныг хожихоор байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 01, 2015 7:56 pm
by hosko
@Така, таг байна гэсэн сургийг АРБАР-аас сонсоод орж ирлээ... :ногоон:

Би ч уг нь теннисээ үзээд л яваад л байгаа л даа... Даанч ойрд тэмцээнүүд маань жаахан эрт дуусчихаад байлаа... :RD

Тэгээд дээр нь бичсэн мэдээгээ ФБ дээр нэг хийх, ийш нь бас оруулах гэхээр урьдынх шиг нэг л хөдөлж өгөхөө байжээ...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 01, 2015 7:57 pm
by hosko
Image

Мугуруза шөвгийн 8-д тоглох эрхээ авлаа... Түүний 16-гийн өрсөлдөгч нь өмнөх тойрогт нутаг нэгт Наваррог нь хожсон Пенетта байсан юм... Тоглолтын эхний сетийг тун хялбархан авсан Мугуруза 2-р сетийн эхлэлийг тааруухан хийж, 1-4-өөр Пенеттагийн ард орсон ч төгсгөлийн тун амжилттай гүйцэтгэсэнээр тус сетийг 6-4-өөр өөрийн болголоо... Ийнхүү өнгөрсөн жил энэхүү шороон талбайд шөвгийн 8-д хүрч байсан амжилтаа баталлаа... Одоо харин энэ амжилтаа ахиулах учиртай... Түүний шөвгийн 8-ийн өрсөлдөгч нь Шарапова-Сафарова нарын тоглолтын ялагч нь байх болно... Дашрамд Мугуруза өнгөрсөн жил 2-р шатанд Серенаг хожоод, шөвгийн 8-д Шараповатай 3 сет тоглож хожигдож байсан юм... Магадгүй тэрбээр Шараповатай дахин энэ шатанд тоглоод хожих юм бол илүү амттай хожил болно байх...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 01, 2015 7:57 pm
by hosko
Image

Сафарова 2010 онд Мадридын шороон талбай дээр Шараповаг хожиж байснаасаа хойш 4 удаа таарахдаа бүгдэд нь хожигдоод байсан бол өнөөдөр тэрхүү хар цувралаа зогсоолоо... Зогсоох зогсоохдоо Их дуулгын дэвжээн дээр шүү дээ... Мөн энэ уулзалт нь 2 тоглогчийн Гранд сламын дэвжээн дээрх анхных нь байсан юм... Тоглолт 7-6(3) 6-4-өөр 2-хон сетед л шийдэгдлээ... Ийнхүү дэлхийн чансааны номер 2, өнгөрсөн жилийн аварга Маша тэмцээнийг орхилоо... Сафаровагийн шөвгийн 8-ын өрсөлдөгч нь Испанийн залуу од Мугуруза байх болно...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 01, 2015 7:58 pm
by hosko
Ингээд өнөөдөр бичсэн 2-ыгоо орууллаа шүү... :D

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 01, 2015 11:44 pm
by Чуугий
Федерер Монфилсыг хожсон.Одоо Жойзович-Гаске,Надал-Сок гэсэн тоглолтууд болж байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 02, 2015 8:09 am
by Чуугий
Квитова Башинскид хожигдоод мултарч.

Эрэгтэйчүдийн хувьд дан шилдгүүд 8д үлдэж Цонгагаас бусад нь эхний 8д бичигддэг нөхөд үлдлээ.
Жойзович-Надал 2н тоглолт урьдчилсан финал болох байх.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 02, 2015 8:12 am
by ARBAR
hosko wrote:Ингээд өнөөдөр бичсэн 2-ыгоо орууллаа шүү... :D


гүүд :ногоон:

4-р тойргийн тоглолтууд дуусч шөвгийн 8-н эзэд тодорсон байгаа.

Эрэгтэй
Жокович vs Надал
Муррэй vs Фэррэр

Нишикори vs Цонга
Фэдэрэр vs Вавринка

Эмэгтэй тоглолтууд их гоё тоглолт болсон. Сэрэна нутаг нэгт Стэфэнсийг, Башинский Квитоваг, Иванович Макароваг, Свитолина Корнэтийг, Мугуруза Пэннэттаг, Сафарова Шараповаг гээд хэцүү хэцүү учраануудаа хожоод гараад ирсэн ихэнх нь залуучууд байна.

Эмэгтэй
Сэрэна vs Эррани
Башинский vs Uytvansk

Иванович vs Свитолина
Мугуруза vs Сафарова

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 02, 2015 9:36 am
by Takanohana_Nowitzki
Манайхан идэвхитэй гоё байх чинь вэ.
Хүүхнүүдэд олигтой амьтан бараг үлдсэнгүй дээ. Тиймээгийн Ландаак тодорхой болчлоо.
Эрчүүд харин үлдэх ёстой хүмүүс л үлдлээ дээ. Одоо алаан болох байх даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 02, 2015 9:52 am
by ARBAR
эмэгтэйчүүдээс Сэрэна, Башинский, Иванович, Мугуруза гэж үлдээсэй гэж хүсч байна.
Эрэгтэйчүүд бол хэлэхэд хэцүү юм өө. Хэн нь ч хожиж мэдэхээр 4 тоглолт байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 02, 2015 4:59 pm
by Takanohana_Nowitzki
Эмэгтэй хосд Мартина Хингис, Санъя Мирза 2 шөвгийн 8-д үлдсэн бна. Одоо Сафаровагийн хостойм бна. Сафарова синглд байгаам чинь ядралттай байх биз. Нөгөөх нь холимог хосд бас үзэж байгаам бна. Эгч дүүс хос үзэхээ байсым шиг бнаа даа?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 02, 2015 11:05 pm
by Чуугий
Иванович,Сафарова 2 хагас шигшээд хоорондоо тоглохоор боллоо.
Яг одоо Нишикори-Цонга 2 тоглож байна.Цонга хожих юм шиг байна.
Мөн Федерер-Вавринка 2н тоглолт дөнгөж эхэлж байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 02, 2015 11:50 pm
by Чуугий
Федерер эхний 2 сетээ алдчихлаа.Ер нь эвгүй болчлоо доо.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 12:38 am
by Чуугий
Федерер мултарлаа 3 сетэд 3-6 4-6 6-7р хожигдож.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 8:44 am
by ARBAR
Иванович үлдсэнд баяртай байна. Эргээд формондоо ороосой гэж хүсдэг хүмүүсийн 1. Свитолинаг хожоод үнэхээр баярлаж бналээ аргагүй байхдаа. 2008 онд түрүүлснээсээ хойш анх удаа Францад хагас шигшээд үлдэж байгаа, Францад ч гэлтгүй Их дуулгад хагас шигшээ хүрч байгаагүй. Ер нь сүүлийн үед тэмцээнүүд дээр хагас шигшээ хүрч байсынмуу ккк.

Энэ Сафароваг ёстой сайн мэдэхгүй юм байна. Тоглолтыг нь 1 ч үзэж байгаагүй болохоор. Мугурузаг гараад ирээсэй гэсэн олигтой ч тоглоогүй хожигдсон бололтой.

Цонга 6-4, 6-3, 4-4 Нишикори байхад нь за за Цонга хожчих юм бна гээд унтцан чинь 3, 4 дэх сэтийг Нишикори аваад яг эргэн ирэлт хийдгийн даваан дээр 5 дахь сэт дээрээ хожигджээ хэхэ.

Ромын хагас шигшээд Фэдэрэрт хожигдсон Стан хариугаа гоё авлаа, сайн ч бэлдсэн бололтой. Уг нь Фэдэрэр Их дуулгад 4 таарахдаа 4-үүлэнд нь хожиж байж ингээд 4-1 боллоо. Фэдэрэр цаашаа ер нь хожигдох нь тодорхой болохоор Стандаа хожигдсон нь дээр байлаа. Станыгаа дэмжинэ ээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 8:58 am
by Takanohana_Nowitzki
Рожер баараггүй бардаг Станаа ч барахаа байжээ, ганц сет ч салгаагүй байхын. Цонга харин японтой 5 сет үзэж дээ.
Сафар Мугуруза 2-ых ССТВ5-аар орой гарсан. Мугуруза үнэн лазан бна лээ, буланруу гүйх ч үгүй бна лээ, угийн тийм юм уу өчигдөр тийм байсым уу, юм нь ирцийм үү :D
Швайнштайгер чинь Ивановичтой яваа гэсэн үнэн бна лээшд, үзээл бөөн баяр зогсоно лээ, ДАШТ-р 1 шар хүүхэнтэй сүрхий байсан биз дээ?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 9:02 am
by ARBAR
Фэдэрэр Станыг барсыштээ сая хэдхэн хоногийн өмнө Ромд 2 сэтээр хожсондог яах гээдийнаа :RD

сая бол Стан сайн бэлдэж, дээрээс нь орон орон дээрээ тавьчихсан байлаа муу хог чинь энэ чигээрээ байгаасай :swiss

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 9:19 am
by Цоомоо
2 акул өнөөдөр үү, хэдээс вэ?
Хожсон нь түрүүлэх биз.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 9:26 am
by Yes Man
Надаль хожсон ч түрүүлэхгүй ээ....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 9:28 am
by Takanohana_Nowitzki
Одоогоор 2-р хүн бараг нөгөө муу суга чинь болчоод бшд зайлуул.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 9:30 am
by Адмирал
Мюррэй юу

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 03, 2015 9:33 am
by Takanohana_Nowitzki
Адмирал wrote:Мюррэй юу

Тэхх.