Page 68 of 90

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 24, 2014 8:31 pm
by Takanohana_Nowitzki
Нөүл бугуйны бэртэлтэй байгаа л гэж. Гэхдээ эхний учраагаа уншаал хаяж.
Маша мангар эрт Серенатай таарах нь дээ. Гэхдээ Ландаак наана Бушартай. Хөөрхөнөөд найдахаас. :ногоон:
Надаль Рожер 2 семид таарахаар бна, наана нь гэхдээ Раонич, Стан байгаа. Самурай бас эдний талд байгаа.
Нөгөө талд Нөүл, Мюррей, Цонга, Бердых, Феррер бна. Хаа очиж тэнцвэртэй хуваагдаж.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Jun 26, 2014 3:59 pm
by Takanohana_Nowitzki
Феррер мулт явжээ. Азар бас хожигдож, бэртэл нь сайн эдгээгүй байсан байх даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jun 29, 2014 3:55 pm
by Takanohana_Nowitzki
Хаха Ландаак мулт.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jun 29, 2014 4:05 pm
by ARBAR
ландаак ер нь одоо уруудаж эхэлж байгаа байх өө одоо ханалттайшт 17 Их дуулга авлаа гэж үү кк

Фэдэрэр минь уг нь дажгүй л байна даа. Муррэй лаг байна аа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jun 29, 2014 4:55 pm
by Takanohana_Nowitzki
Ландаак нээрээ танихгүй хүүхдүүдэд л унадаг боллоо. Шоу цэнгээн хөөгөөд бна уу? Одоо эмэгтэй хүн амьдралаа бодмоорын, хүүхэд шуухад гаргаад :ногоон:

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 30, 2014 9:08 pm
by Чуугий
Хөлбөмбөгийн ДА-д дарагдаад мэдээг нь ч үзэж чададгүй ээ хэхэхэ.
Ли На бас мултарцан байв уу?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 30, 2014 9:42 pm
by Takanohana_Nowitzki
Өө тийм бшд. Баруун зүүний магнайнууд давхраараа явцан бшд.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jul 01, 2014 10:49 am
by ARBAR
4 дэх тойргийн эхний тоглолтууд болсон.

Жокович 63 64 76 Цонга
Чилич 76 64 64 Чарди
Муррэй 64 63 76 Андэрсон
Димитров 64 76 62 Мэйер

эндээс шөвгийн 8-д:
Жокович vs Чилич
Муррэй vs Димитров


өнөөдөр болох 4-р тойргийн тоглолт:
Вавринка vs Лопэз
Фэдэрэр vs Робрэдо
Раонич vs Нишикори
Надал vs Kyrgios

Эмэгтэйчүүдээс 3 дахь тойрогт Сэрэнаг хожоод байсан Ализэ Корнэтийг Канадын Жэни Бүшар 76, 75-р буулган авч 3 дараалан Их Дуулгын шөвгийн 8-д шалгарч байна. Уймбэлдонд анх удаа.
Чансааны 4 Радванска Макаровад 36, 06-р хожигдон тэмцээнийг орхисон.

шөвгийн 8-д:
Сафарова vs Макарова
Квитова vs Барбаро


өнөөдөр болох 4-р тойргийн тоглолт:
Шарапова vs Кэрбэр
Халэп vs Дияас
Лишицки vs Шведова

Шарапова хожвол Бүшартай шөвгийн 8-д таарах нь ээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jul 01, 2014 12:07 pm
by Takanohana_Nowitzki
ARBAR wrote:Шарапова хожвол Бүшартай шөвгийн 8-д таарах нь ээ.

Харин тийн, хайран юм. :ногоон:

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jul 01, 2014 12:09 pm
by ARBAR
хоёулаа хайран байна уу ккк

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jul 01, 2014 12:24 pm
by Takanohana_Nowitzki
Тэх, финалд л тааруулмаар 2шд, ккк. Гэснээс Уимблдонд яагаад цав цагаан хувцас өмсдийн?

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jul 01, 2014 12:27 pm
by Цоомоо
За ёстой дарагдаж байна даа, ДА-ын сүрэнд.
2008 онд, манайд айхтар 7 сарын 1 болдог өдөр эрэгтэй финал Надаль - Фед аймаар тоглолт хийж байлаа.
Сафин - Федерерийн аймаар тоглолттой дүйцэхүйц.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jul 01, 2014 12:28 pm
by ARBAR
харин мээдкү Уймбэлдончуудын заншил маншилтай л холбоотой юм байлгүй

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jul 02, 2014 2:36 am
by Takanohana_Nowitzki
Өө Кербер муу гай. Надаль бас гөвүүлчлээ. Рожерт гоё боломж гарлаа даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jul 02, 2014 9:02 am
by ARBAR
Өчигдөр чинь 3 Испани тоглосны 2 нь манай Швейцарь цагнуудтай тулсан.
Робрэдо Фэдэрэрт юм болсонгүй, 61, 64, 64-p Фэдэрэр хожсон.
Нөгөө талд Лопэз Стан 2 тоглосон. Эхний 2 сэтийн тайбрэйкийг Стан гоё авсаан. 3 дахь сэт дээр Стан 64-р хожсоноор шөвгийн 8-д нутаг нэгт Фэдэрэртэй таарахаар боллоо. Энэ хоёр хагас шигшээд таарсан бол уг нь.

Надалыг хожсон Австрали залуу чинь дөнгөж 19-тэй юм байнашт. 76, 57, 76, 63-р хожсон. Би өчигдөр бодож байсын Фэдэрэр Сампрасыг хождог шиг нэг залуу гарч ирдэггүй юм байх даа гээд кк 1992 оноос хойш анх удаа чансаагаараа 100-д багтаагүй тоглогч №1-г хожиж байна гэнээ. 144-т эрэмбэлэгдэж байгаа Ник шөвгийн 8-д шалгарснаар 100 дотор орж ирэхээр болж байна.

Шарапова, Кэрбэр хоёрын тоглолт ч гэсэн гоё болж байх шиг байсан. Давхардаад үзээгүй. 76, 46, 64-р Анжэлик Кэрбэр хожиж шөвгийн 8-д Бүшартай тоглохоор болсон. Шараповаг гаргаж ирээд Бүшартай тоглохыг нь хармаар байлаа, Бүшар бол хөнгөхөн хожих байсан байх энэ удаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Jul 03, 2014 9:50 am
by Чуугий
Муррэй Димитровд хожигдчоо шив.
Жойкович-Димитров
Федерер-Раонич гэсэн 4 хүн үлдлээ.
Федерерт сүүлийн их дуулгадаа түрүүлэх боломж байна даа.

Бушар-Халеп
Сафарова-Квитова

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Jul 03, 2014 10:14 am
by Цоомоо
Мюррей төв кортод 19 дараалан хожсон байсан гэв үү дээ.
Олимп, өнгөрсөн жилийн Уимблдон гээд.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Jul 03, 2014 2:06 pm
by Takanohana_Nowitzki
Машагийн мангар бацаан овоо байх шив. Бушар, Рожер 2-г л дэмжинэ дээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu Jul 03, 2014 2:13 pm
by ARBAR
Бүшар, Халэп гээд 2 хөөрхөн охин гараад ирлээ шүү. Улам сайжраад тогтвортой тоглоосой.
Димитров, Вавринка 2 ч гэсэн дээ. Фэдэрэртэй таараагүй байсан бол ч Вавринка хагас шигшээд гараад л ирэх байсан даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Jul 04, 2014 9:42 am
by Чуугий
Квитова-Бушар нар авааргын төлөө үлдэцгээж.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Jul 05, 2014 11:26 pm
by Чуугий
Квитова Бушарыг юм болгосонгүй дээ.
Квитовагийн 2 дахь их дуулгын цом.

Эрэгтэйчүүдээс Жойкович-Федерер 2 үлдсэн.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jul 06, 2014 10:50 pm
by Цоомоо
Za Djokovic setiig 1-1 bolgoloo. Swiss tsag ch hevende bn shu. Aguu yum

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jul 06, 2014 10:59 pm
by Чуугий
Федерер өөрийнхөө давуулалтыг үнэн зовлонгүй оноо болгож байна даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jul 06, 2014 11:55 pm
by Чуугий
Заза Жойкович түрүүлэх нь дээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jul 07, 2014 12:09 am
by Чуугий
Федерер гоё брик пойнт авчихлаа.Одоо давуулалтаа авчихвал дахиад тайбрик гарах нь дээ.