Page 67 of 98

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed May 28, 2014 11:19 pm
by Чуугий
Эхнээсээ томчуудад халгаатай эхэлж байна даа.
Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн тамирчид хасагдаж.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu May 29, 2014 8:57 am
by ARBAR
2 дахь тойргийн тоглолтонд эгч дүү Уйллиамс хожигдож шуугиан тарьлаа.

Эгч Уйллиамс Анна Шмиэдлова гээд 19 настай охинд хожигдсон бол Сэрэна Уйллиамс Испаний 20 настай Мугурузад 2 үед юу ч хийж чадалгүй 26, 26-р хожигдсон.

Өмнө нь 2008 оны Ролан Гарросын 3 дахь тойрогт, 2011 оны Уймбэлдоны 4 дэх тойрогт цуг хожигдож байжээ.

Эхний тойргуудад хожигдож байгаа аваргуудын эгнээнд түрүү жилийн Ролан Гарросын аварга Сэрэна нэмэгдлээ дээ.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Thu May 29, 2014 10:06 am
by Takanohana_Nowitzki
Хаха, сайхан юм боллоо, Ландаакыг Лисицкигээр хусуулчихая гэсэн нөгөөх нь ч өнхөрөөд өгч. Машагийн маань зам дардан болох гээд бна даа. Ээ дээ хичээдгийм шүү.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 02, 2014 12:59 pm
by Takanohana_Nowitzki
Ишш муу Рожер маань 5 сетний пян даахаа байжээ.
Маша Стосуртай бас л эвгүй эхлээд харин дуусгалаа. Одоо Бушарыг хусчихвал тэгээд асуудалгүйм шиг бна дөө. Нөгөө тал бас хоосорсон бшд.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 02, 2014 3:06 pm
by ARBAR
пян даахаар байсөөн, би бол сэтгэл дундуур байгаа, өөрөө ч хэлж маш олон боломжуудаа үгүй хийсэн гэж яг л тэгсэн, тэрнээс биш дутуу бол байгаагүй, Гулбисын бакхэнд сайн ажилласаан.

дээрээс нь нэг юм гоншигоночихдог юм уу энд :ногоон:

1-р үеийг бол гоё авсаншт, тайбрэйкээр.

2 дахь үед өөрөө том алдаа гаргасан. брэйк хийгээд 5-3 болсон, өөрийнхөө давуулалтыг аваад л хожчих газар алдаад 5-4, нөгөөх нь давуулалтаа аваад 5-5 тэгээд л тайбрэйкдүүлчихэж байгаан.

3-р үеийг үзээгүй. амархан л хожигдчихсон байналээ Фэдэрэр.

4-р үед 5-2-р илт хожигдоод ирэх үедээ Гулбис медикал таймаут аваад алга болсон. баахан илүүлж таалуулж байгаад амраад гараад ирсэн. харин манай хүн ритмээ алдчихсан. тэгээд шууд 5-4 болж байгаан. тэгээд нэг юм өөрийнхөө давуулалтыг авч 6-4-р хожсон.

5-р үед бол юун тэр медикал таймаут авсан хүн бэ. шал ондоо эрч хүчтэй тоглосон, фэдэрэр эсрэгээрээ тоглолтондоо орж чадахгүй байсаар хожигдсон.

Гулбис бол оноо алдаад ирэхээрээ юу ч хийж чадахгүй шатаад л, ракетаа шидэж, дэвсэж хугалаад л.
иймэрхүү тактикийн таймаут авдаг хүмүүсийг нээрээ юу ч гэмээр юм дээ, чадахгүй бол чадахгүйгээрээ л дуусгах хэрэгтэйшт :RD

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 02, 2014 3:39 pm
by hosko
Мугуруза Машаг нухна...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 02, 2014 3:41 pm
by Takanohana_Nowitzki
Тэр охин одоо болноо, зөндөө хол явлаа. Том дуулиан тарилаа. Машагийн замыг засах гэж л Серенаг хожсон.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 02, 2014 3:53 pm
by ARBAR
Мугурузаг хожоосой л гэж бодож байна. Бүшар ч гэсэн Наваррог хожоосой.
Одоо энэ эмэгтэйчүүдэд залуу эрч хүчтэй хүмүүс гарч ирэх хэрэгтэй байна, хуучин чансаа өндөр хөгшчүүл нь ингээд л доогуур хожигдоод л, ийм байж тэр дээгүүр байх шаардлага байна уу Сэрэнагаас бусад нь ккк

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 02, 2014 4:05 pm
by Takanohana_Nowitzki
Лисицкид найдаад байсан, орон гаран юм. Тэхээр одооны залуусаас Бушар, Халеп 2т итгээд үзье гэж бодоод бшд. Серена копи бас яадаг бол. Халеп бол биеийнхээ хэсгээс хүртэл татгалзаад спортод бүхнээ зориулахад бэлэн л юм шиг байгаам.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 03, 2014 11:01 am
by ARBAR
Сэрэна копи гэж хэнийн кк, Стэфэнсийг хэлээд байна уу?
Халэп чинь Стэфэнсийг хожоод шөвгийн 8-д гараад ирлээ. Кузнецоватай тоглоно.



Эрэгтэй шөвгийн 8

Надал vs Фэррэр
Монфилс vs Муррэй
Бэрдых vs Гулбис
Раонич vs Жокович

Эмэгтэй шөвгийн 8

Шарапова vs Мугуруза
Наварро vs Бүшар
Халэп vs Кузнецова
Эррани vs Петкович

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 03, 2014 11:16 am
by Takanohana_Nowitzki
ARBAR wrote:Сэрэна копи гэж хэнийн кк, Стэфэнсийг хэлээд байна уу?
Халэп чинь Стэфэнсийг хожоод шөвгийн 8-д гараад ирлээ. Кузнецоватай тоглоно.

Тэхх, Стэфэнс. Халепт юм болсонгүй. Халеп чинь юу вэ, чансааны 4-т гэнэ үү. Суга дээшилсэн бшд.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Wed Jun 04, 2014 9:30 am
by Takanohana_Nowitzki
Ёо ёо Маша минь, мулт явах шахлаа шүү. Эхний сет зүгээр л бэлэглээск. 2 дахь дээр 6-2-оор дуусгаж болох газраа алдаал 7-5-аар арай чүү аваад, сүүлд харин хүүхдийг шатаагаад өөрөөр нь өөрийг нь давах шив. Мугуруза ч хоосонгүй л гар бна. Давуулалт хүчтэй /гэхдээ эйс хийж чадаагүй байх шүү/, хариу цохилт бас их хүчтэй, шугам дагуулсан, буландсан цохилт сайн юм. Нөгөө талд Бушар хожчихлоо. Бердых Гульбисийг барсангүй. Раонич Нөүлээс сет салгаагүй ч сайн л үзэж.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Fri Jun 06, 2014 9:59 am
by Takanohana_Nowitzki
Маша нээрээ, муухай нервтүүлэх юмаа. Яг Мугурузатай тоглосон зохиолоор л өчигдөр тоглолоо. Эхний сет харин зүгээр өгсөнгүй овоо тэмцэлтэй өгөв. 3-1 байхад 4-4 болгочоод алдсан. 2 дахь дээр 5-2 байсан газар зүгээр дуусгачихгүй 5-5 болгож махаа идээд арай чүү 7-5даад сүүлийн сет хамаагүй тайван үзсээр хүүхдийг хожлоо. Бушар хөөрхөн золиг юмаа. Хальт харахад Мартина Хингисийг ч санагдуулам. Мундаг хүчтэй хариу цохилттой юм, 2 хажууруу ээлжлээл хусаад муу Машаг маань бахардуулах шахлаа. Зиа тэгээд хүссэн финал гарлаа даа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sat Jun 07, 2014 1:19 pm
by Takanohana_Nowitzki
Нээрээ цэнгэлдэхийн уур амьсгал онцгүй байсан шүү, Бушар алдахаар үүү гээл, Маша алдахаар бөөн алга ташилт, шүгэл.
За муу суга ч Надальд юм болсонгүй дээ. Нөгөө талаас Нөүл, болох ёстой л финал болох нь.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jun 08, 2014 3:50 pm
by Takanohana_Nowitzki
За сайхан түрүүллээ Маша маань. Сүүлийн 3 учраа үнэхээр хүнд байлаа. Өчигдөр гэхдээ 2 сетд дуусгачих газар бас л махаа идлээ. Тайбрик дээр 5-3 байж байгаал 7-5дуулах юм. Сүүлийн сет 5-4 байхад гэрийн тог тасарч новширдог бшд, шагнал гардах нтрийг нь үзэж чадсангүй. Цэнгэлдэхийн уур амьсгал сүүлийн 2 дээр онцгүй л байлаа, Маша дээр алга ташилт бага, нөгөө талд нь их.
За эрчүүд өнөөдөр хэн нь ч яахав дээ. Надаль нь бараг дээр биз.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Sun Jun 08, 2014 8:04 pm
by hosko
Маша өөрөө их новшийн тоглосон л доо... Ялангуяа давуулалтанд нь үзэгчид тун сэтгэл дундуур байсан....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 11:54 am
by Г.Баяраа
Image

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 11:59 am
by Takanohana_Nowitzki
hosko wrote:Маша өөрөө их новшийн тоглосон л доо... Ялангуяа давуулалтанд нь үзэгчид тун сэтгэл дундуур байсан....

Яахав дээ, нар гялбаад, хэд зангаа л биз. Сайхан сайхан эйсүүд хийсэн шд. Ерөнхийдөө залуу үеийг дэмжээд байгаам уу л гэж харсан.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 12:01 pm
by Чуугий
Францад Надаль аргагүй аварга нь юмаа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 1:21 pm
by Цоомоо
Za Fed 17 bsn. Nadal 14 bolj Samprastai tentslee.
Record ahiulah bolomj bndaa

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 1:28 pm
by Чуугий
Сүүлийн 10 Роланд Гарросын 9т нь Надаль түрүүлж.
2009 онд л ганц удаа Рожер Федерер завсар оруулсан байна.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 2:15 pm
by Takanohana_Nowitzki
Шороон дээрээ ч хаан л даа. Одоо тэгээд бусад дээр нь ноёлох биз дээ. Ганц үздэг нь хөгшрөөд байхгүй боллоо. Арын хэд нь олигтой үзэхгүйм бшд. Нөүл байхгүйд нь хэсэг оодроод ирэнгүүт нь бушуухан 2-р байрлуугаа орох шив.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 2:27 pm
by Yes Man
Нөүл хатуу дээрээ бол Надалийг нухаад байдаг шд......

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Mon Jun 09, 2014 2:28 pm
by Цоомоо
Байхгүйд нь ч юу юм.
Хатуу талбай дээр бол Жокович давуу талтай л даа.
Уимблдонд арай барахгүй байх. Мюррей нтрээс авахуулаад өөр янз янзын давуулалттай нөхдүүд гараад ирнэ.
Ирэх Юс Эст түрүүлж чадвал рекордийг ер нь эвдчих байх аа.

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

PostPosted: Tue Jun 24, 2014 11:52 am
by ARBAR
за зүлгэн Уймбэлдон эхэллээ.

Жокович, Муррэй учраануудаа хөнгөхөөн хожоод дараагийн шатандаа шалгарлаа.
Эрэгтэйчүүдээс Вэрдаско, Сэппи 2 хожигдсон.
Эмэгтэйчүүдээс Стосур, Стэфэнс, Мугуруза нар хожигдоод байна.

Өнөөдөр Надал, Фэдэрэр, Сэрэна, Шарапова нар тоглоно.