Талбайн теннисээр сонин юу байна ?Саяхан АНЭ -д өрсөлдсөн теннисний шилдэгүүд хэд хоног амраад Доха-д дахин цугларлаа.
ATP -н дэлхийн тур -н нэг болох Катарын нээлттэй тэмцээн нь энэ сарын 10-н хүртэл үргэлжлэх бөгөөд , шагналын сан нь $1,049,000.
Эрэгтэйчүүдийн хос , ганцаарчилсан төрлөөр явагдаж энэхүү тэмцээнд Давыденко , Жойкович хоёроос бусад бүх шилдэгүүд цугларчээ.
Энди Мюррай : Саяхан Надаль , Федерерийг дараалан буулган авч , хүчтэй байгаагаа харуулсан Британи эр , тэмцээний эхний шатанд Испаний Алберт Монтанестэй таарлаа. Нилээдгүй салхитай , хүйтэвтэр өдөр байсан ч Энди өрсөлдөгчөө 6-1 , 6-4-р төвөггүй ялж , дараагийн шатанд үлдлээ.
Тоглолтын дараа Энди 'Сайхан ялалт байлаа , өнгөрсөн долоо хоногийн ялалтууд маань надад урам зориг их өгсөн' , 'Нар жаргасны дараа бага зэрэг салхитай болж эхэлсэн нь хүндрэлтэй учруулж байсан' гэхдээ энэ бол нэг их асуудал биш' гэжээ.
Рожер Федерер ' Фед эхний шатандаа Италийн Потито Старасэ -тэй учраа таарсан. Чансааны нилээн хойгуур бичигддэг түүнийг Швеицарь эр юм болголгүй , 2 сетэд 6-2 , 6-2-р ялсан бөгөөд 2-р шатанд мөн л италийн А.Сеппи -тэй тоглохоор болжээ.
'Энэ тэмцээнд бид Австралийн нээлттэй тэмцээнтэй ижил түвшний талбай , бөмбөгөөр тоглож байгаа болохоор маш амар байна. Учир нь Мельбурнд очохоос өмнөх сайхан бэлтгэл болж байна л гэсэн үг. Катарт жоохон халуун байгаа ч , зүгээрээ. Миний хувьд энэ оныг сайхан болно гэж найдаж байгаа''
Рафаель Надаль : Халуун цустай Испани залуу маань бүр ч аатай байна. Түүнд өрсөлдөгч Фабрице Сантаро (Франц) -г ялахад ердөө 46-хан минут хангаллтай байлаа. 6-0, 6-1. Энэ бол гайхалтай эхлэл. Тулааны дараа Катарын теннисний холбооны ерөнхийлөгч Надальд 'АТП-н дэлхийн аврагын цомыг' нь гардууллаа. Мөн Ф.Сантаро -д 2000 оны Катарын опен -д түрүүлж байсных нь төлөө дурсгалын бэлэг өгсөн юм.
Рафа :
'С
айхан тулаан боллоо. Гэхдээ би хамгийн сайн формондоо ороогүй л байна. Катар улиралыг эхлүүлэхэд яг таарсан газар. Аби Даби-д ялагдсан нь надад их тус болсон. Энэ тэмцээнд сайн оролцоод Мельбурнд чаддаг бүхнээ харуулна даа. гэжээ.
Энэ завсар Новак , Николай хоёр ч зүгээр суугаагүй ээ. Жойкович Австралийн опэний нэг шалгуур болох Brisbane International-д өрсөлдөж байгаа бөгөөд харамсалтай нь ердөө эхний шатандаа л ялагдал хүлээчихлээ. Түүний буулган авсан тамирчин нь латвийн Эрнэстс Гулбис. Чансаагаар хаа хол жагсдаг энэ эрд Новак (6-4 6-4) -р дийлдсэн ба тоглолтын дараа 'Ер нь эхний тулаан болгон л хүнд байдаг , тэр тусмаа надтай тоглолт таардаггүй өрсөлдөгчтэй тулсан нь энэнд нөлөөллөө. Би энэ тэмцээнд нэг их бэлдээгүй л дээ. Одоогоор бүх анхаарлаа Австралын опэнд л хандуулж байна.''
Оросын шилдэг теннисчин Николай Энэтхэгт ''Ченнай Опен''-д оролцож байгаа. ATP World Tour 250 series -н нэг болох уг тэмцээн нь хос , ганцаарчилса төрлөөр явагддаг. Николай эхний шатандаа Австрийн Коелерер -г 6-2 , 6-3-р ялаад одоо 2-р шатанд Чехийн Длоухи-тай тоглох гэж байгаа.
Сербийн сайхан бүсгүй Ана -н амьдралд Испани орон томоохон байр суурь эзлэх болжээ.
Дависийн цомын эзэн Фернандо Вердоска-тао үерхэж байгаа тэрээр саяхан Маяорко аралд 5 сая долларын үнэтэй харш худалдан авчээ. Хайр дурлалдаа шатаж яваа Вердоска Ана- д гэрлэх санал тавьсан бөгөөд түүнд зориулан дуу бичүүлж өөрөө дуулсан сураг байна. Гэхдээ гоо бүсгүй гэрлэхэд нэг их яарахгүй байгаагаа мэдэгджээ. Яг одоогоор Иванович Brisbane International-д оролцож байгаа , эхний шатандаа Чехийн Квитова-г 6-2 6-4-р ялж ээлжит шатанд үлдээд байна.
'Шидтэн' хочоороо алдаршсан Францын теннисчин Фабрице Санторо зодог тайлахаар шийджээ. Өдгөө 36 настай түүний хувьд 2001 оны 8 сард АТП -н чансааны 17-д эрэмблэгдсэн нь хамгийн сайн үзүүлэлт нь аж. Карьерийнхаа туршид нийт хос , ганцаарчилсан төрлийн 30 гаруй тэмцээнд түрүүлсэн тэрээр ,өнөө цагийн хамгийн хөгшин теннисчдийн нэгэнд тооцогддог.
'Энэ удаа би ,эргэж ирэхээргүй явлаа , энэ онд дуусгаад л би зодог тайлна , их спортоо орхиход хүнд байгаа ч үүнээс өөр арга алга' гэжээ. Харамсалтай нь карьерин сүүлчийн жил нь жоохон базаахгүй эхэлсэн , Доха -н нээлттэй тэмцээний эхний шатанд Надаль-тай таарч бутниргүүлсэн гэдгийг дээр уншсан байх.
Австралийн алдарт теннисчин Жон Ньюкомби 'Энди Мюррэйг дэлхийн шилдэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаа ажээ. Их Дуулгын 7 удаагийн аваргын хэлснээр 'Энди оны сүүлд #1 болох боломжтой бөгөөд гагцхүү өөрөө л хичээх хэрэгтэй аж. Түүний амжилтанд Надаль , Фед -н форм ч бас нөлөөлөх бөгөөд өнгөрсөн 10 сард авсан Надалийн бэртэл Мюррэй-д тус болох боломжтой аж.
Мюррэй , Капитала нээлттэй тэмцээнд Рожер , Рафа -г дараалан ялж түрүүлснээс хойш бооцоо тавих газарт түүнийг гэх хүмүүс олширчээ. Британийн алдартай бооцоо тавьдаг газруудад Австралийн нээлттэй тэмцээний аврагаар Энди-г нэрлэх нь олширсон ба 11 хүн тутмын 4 нь Мелбурн-д аваргална , 14 хүн тутмын 1 нь Ролан Гаррост аваргална гэсэн байх юм. Лондондоо алдартай Ladbroke -н эзэн '
Энэ оны Британы теннисний ертөнцөд сайхан үйл явдлаар дүүрэн байна гэж итгэж байна , Мюррэй энэ олон хүний итгэлийг алдахгүй байх аа' гэжээ.