Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Primax » Wed Jan 28, 2009 8:32 pm

chuugii wrote:Кузнецова хожигдсон хожсон газраа алдчих юм.

Харин тийн хангалттай хожцон газар дэмий алдаанууд хийгээд хожигдчихлоо
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Primax » Wed Jan 28, 2009 8:34 pm

MJ wrote:Миний 2 дургүй хүн тоглосийн бна ш дээ. Шал аймаар эрэгтэй юм шиг 2

Хэхэ, тэр францын маурисмо бол жинхэнэ эрэгтэй хүн шиг аймар биетэй ч шдэ царай нь ч гэсэн
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Wed Jan 28, 2009 8:41 pm

Лесби шд
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Wed Jan 28, 2009 9:52 pm

шөвгийн 4н 3н ОХУ-х Шарапова байсан бол 4лээ ч ОХУ байх байсан ч юм билүү....
аль нь түрүүлэх бол...
Сафина 2005 онд ахынхаа үзүүлсэн амжилтыг давтаж чадах болов уу...
Звонэрова анхны Их дуулгадаа түрүүлж чадах уу....
Дементьева Олимпийн аварга дээрээ их дуулга нэмэх болов уу....
Уилляамс өмнө нь энэ тэмцээнд 3н удаа түрүүлж байсан амжилтаа бататгах уу....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Thu Jan 29, 2009 12:46 am

Image
Чансааг тэргүүлэгч Рафаел Надаль шөвгийн наймд Францын Гиллес Симонтой тоглож 6-2 7-5 7-5 - р ялснаар хагас шигшээд шалгарлаа. Түүний хувьд тэмцээн эхэлснээс хойш ганц ч сет алдаагүй явна. Өнгөрсөн жил ч Рафа мөн ийм амжилтыг үзүүлж , хагас шигшээд үлдсэн ч ”гэнэт цоорсон” Цонгад дийлдэж тэмцээнээ дуусгаж байсан билээ. Одоо Надаль түрүүлэхийн тулд нутаг нэгт Фернандо Вердоскаг ялах шаардлагатай болж байна. Вердоскагийн хувьд тэмцээний гол фаворит гэгдэж байсан Энди Мюррэйг буулган авч шуугиан тариад байгаа. Тэр эрчээрээ Францын ”үлэмж биет” Цонгаг дөрвөн сетэд 7-6 (7-2) 3-6 6-3 6-2 -р өвдөг шороодуулсан болохоор , Надалийг ч ”нугаслахийг” үгүйсгэх аргагүй.
Ер нь жил бүрийн эхэнд болдог Мельбурны опенд ”томчууд” бүдэрч шуугиан тарих нь олонтои. Учрыг нь тайлбарлавал , шинэ жилийн амралтаа ихдүүлсэн ”топ” -ууд , формоо хэдийнэ алдчихсан байдаг болохоор , чансаа доогуур , ур чадвар муутай тоглогчид биеийн хүчний бэлтгэл дээрээ тулгуурлан ”сенсаац” дэгдээдэг ажээ.

Сонирхуулахад талбайн теннисний нээлттэй эрин гэгддэг 1969 оноос хойш хоёр Испани теннисчид Их Дуулгын хагас шигшээд таарч буй анхны тохиолдол нь энэ гэнэ.
Хэрвээ Надаль , Вердоскаг ялаад финалд гараад ирлээ гэхэд мөнхийн өрсөлдөгч Фед-тэйгээ тулах магадлал өндөр байна. Роддик хэдий сайн тамирчин ч , Новакыг ялах гэж ”хамаг хүчээ” гаргачихсан. Харин Рожер аргагүй л дэлхийн топ гэсэндээ Аргентиний Дель Потрог бараг сүрээрээ л ялчихсан. Ердөө л 6-3 6-0 6-0 гээд шүү дээ. Дээрээс нь Австралид өмнө нь гурав түрүүлчихсэн туршлага байна. Миний бодлоор ямар ч гэсэн энэ жилдээ Рожер шийр заагаад финалд шалгарчих байх.

оноолт

(1) Рафаел Надаль - (14) Фернандо Вердоска
(7) Энди Роддик - (2) Рожер Федерер


Одоо эмэгтэйчүүдийн талаар ярий.
Image
Өмнө нь дурдаж байсанчлан Сербийн ”хоёр лаг” хагагдсанаар Орос бүсгүйчүүдтэй тэмцчих хүн үлдсэнгүй. Ганц ”сондгой” үлдсэн нь , дүү Виллиамс л байна. Тэрээр их шөвөгт Кузнецо́ватай таарч 5-7 7-5 6-1 -ээр ялснаар хагас шигшээд орох эрхээ өвөртөлсөн аж.
Бусад тоглолтуудын тухайд Сафина , Дементьева тэргүүтэй хойд хөршийнхөн тус бүрийн өрсөлдөгчдөө хичээл зааж гэрт нь хариулсан байна. (Мариан Бартоли - Звонарева 3-6 0-6 , Д.Сафина - Елена Докич 6-4 4-6 6-4 , Суарез Наворро - Дементьева 2-6 2-6)

Ингээд хагас шигшээн оноолт

(7)Вера Звонарёва - (3) Динара Сафина
(4)Елена Дементьева - (2) Серена Виллиамс
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Thu Jan 29, 2009 10:34 am

жил болгон л нэг хүн цоорох юмдаа өнгөрсөн жил Цонга тэрний өмнөх жил Багдатис гээл энэ жил Вэрдаско болж байна уу......
Фэдэрэр л өнгөтэй харагдаад байгаамдаа.....
Дэл Потрог юу ч болгоогүй хожиж харагдана лээ....

эмэгтэйд нь Сафина түрүүлчээсэй....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Thu Jan 29, 2009 4:57 pm

Серена Сафина 2 финалд үлдлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby ТӨӨГӨӨ » Thu Jan 29, 2009 5:24 pm

chuugii wrote:Серена Сафина 2 финалд үлдлээ.

серена түрүүлнэ дээ нөгөө хэзээний билээ милан түрүүлдэг аваргуудын лиг шиг!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Thu Jan 29, 2009 6:05 pm

thug_uu wrote:
chuugii wrote:Серена Сафина 2 финалд үлдлээ.

серена түрүүлнэ дээ нөгөө хэзээний билээ милан түрүүлдэг аваргуудын лиг шиг!

2007 онд шдээ....би бол Сафинаг л түрүүлээсэй гэж бодоод байгаа ах дүү 2 их дуулгад түрүүлснэ гэдэг сайхан шдээ.....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Fri Jan 30, 2009 12:28 pm

Image

аль нь түрүүлэх бол....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby MJ » Fri Jan 30, 2009 12:43 pm

Сэрэна хэр бэлтгэл тэй бгаан тоглолтийг н ойрд үзсэнгүй. Аймаар гар шүү дээ бараг хожчих бхаа физикал сайтай ядраж цуцна гэж үгүй. Мэдээж сафина хожчуул сайн л бна. өрсөлдөгч н миний мэдэх хамгийн аймаааар эмэгтэй тэнисчин
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Fri Jan 30, 2009 12:46 pm

аль аль нь сайн байгаа ялангуяа Сафина өнгөрсөн жилийн турш тун сайн тоглож байсан даанч том тэмцээнд түрүүлээгүй харин энэ удаа түрүүлчээсэй гэж горьдоод л байж байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Sat Jan 31, 2009 10:58 am

Вердаско Надал 2н тоглолт магадгүй Австралийн нээлттэй тэмцээний хамгийн үзүүштэй гоё тоглолт болсон байх 2 тамирчин ээлжилж гоё гоы цохилтууд хийгээд л даанч Вердаскод жоохон л аз дутлаа.....бас Австралийн нээлттэй тэмцээни түүхэнд хамгийн удаан тоглосон тоглолт болсон байж магадгүй юм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Primax » Sat Jan 31, 2009 7:15 pm

Надал Вердаско 2-ын тоглолт үнэхээр түүхэнд үлдэхүйц агуу тоглолт болсон.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд хагас шигшээд оросын 3 бүсгүй шалгарсан боловч Виллямс түрүүлчихлээ. Оросууд азгүй л байна да, шигшээ тоглолтонд Сафина юу ч болсонгүй хожигдчихлоо. Ингэснээр энэ жил Виллямс 2 түрүү авлаа, эмэгтэй хос төрөлд бас түрүүлчлээ.
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby hosko » Sat Jan 31, 2009 7:41 pm

Сафинаг ийм амархан сөхөрнө гэж бодож байсангүй......Австрали ялөнгуяа Мельбурн аймаар халж байгаа болохоор халуун даахдаа муу хог чинь үсрээд өгсөн л гэж бодохоос....ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Sat Jan 31, 2009 8:49 pm

2007 оны Милан шиг л түрүүллээ.......3 Оросын эсрэг ганцаараа.......
Сафина шигшээд тааруу тоглох юмаа.......уул нь дэмжээд л байсийн........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 31, 2009 11:44 pm

thug_uu wrote:
chuugii wrote:Серена Сафина 2 финалд үлдлээ.

серена түрүүлнэ дээ нөгөө хэзээний билээ милан түрүүлдэг аваргуудын лиг шиг!

эс хэллүү :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Primax » Sun Feb 01, 2009 9:18 pm

За дөнгөж сая австралийн нээлттэй тэмцээний эрэгтэй финалд Надал Федерерийг буулгаж авснаар анх удаагаа Australian Open-д түрүүллээ. Алаан боллоо
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby hosko » Sun Feb 01, 2009 9:48 pm

Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Yes Man » Mon Feb 02, 2009 10:13 am

Рафел Надел сүүлийн хоёрт 10 цаг тоглочихоод нээрээ ядрана гэж байхгүй хог юмаа... Уул нь нэг рекордын эзэнийг харчих санаатай Федедерийг дэмжиж байсым... Наделаас бусдыг нь бол барчаад байдгым штээ..
Эмэгтэй бол сайхан боллоо... Манай Ана Иванович, Мариа Шарапова эднүүс байхгүй болохоор нутгийн юм гээд гориллаг дэмжиж байлаа л даа... Мань хүүхэн ч энэ талбайдаа бол хатан Горилла болчиж... Нөгөө Сан Антони жил өнжөөд аваргалдаг шиг л жил өнжөөд чамп болоод байна шүү...
Yes Man
 

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby MJ » Mon Feb 02, 2009 1:01 pm

Фэдэрэр яагаад ч дийлж өгөхгүй цөхрөнгөө бараад уурлах ч хэцүү болоод уйлсан бхаа
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Батгэрэл » Tue Feb 03, 2009 1:56 am

4 дэх сэттэд Федерер овоо хэдэн эйс нтр хийгээд л овоо тоглолт ороод 6-3санаа сүүлийн сэттэд барсангүй дээ хөөрхийс. Эхэлж хожигддог 2 тоо тайябрэйкээр хожигдцон уу тэдний нэгийг нь л ашиглах байж дээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Sat May 30, 2009 3:10 pm

4 их дуулгын нэг Ролан Гаррос Францын Парис хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр 3р тойргийн тоглолтууд явагдаж байна.
Women's Third Round
Dinara Safina, (1) def. Anastasia Pavlyuchenkova, (27), 6-2, 6-0
Venus Williams, (3) vs. Agnes Szavay, (29), 0-6, 4-6
Ana Ivanovic, (8) def. Iveta Benesova, (32), 6-0, 6-2
Dominika Cibulkova, (20) def. Gisela Dulko, , 6-4, 6-2
Na Li, (25) def. Olga Govortsova, , 7-5, 6-1
Maria Sharapova, def. Yaroslava Shvedova, , 1-6, 6-3, 6-4
Aravane Rezai, def. Michelle Larcher De Brito, , 7-6 (7-3), 6-2

Men's Third Round
Rafael Nadal, (1) def. Lleyton Hewitt, , 6-1, 6-3, 6-1
Andy Murray, (3) def. Janko Tipsarevic, , 7-6 (7-3), 6-3 retired
Gilles Simon, (7) vs. Victor Hanescu, (30), 4-6, 4-6, 2-6
Fernando Verdasco, (8) def. Nicolas Almagro, (31), 6-2, 7-6 (7-4), 7-6 (10-8)
Nikolay Davydenko, (10) def. Stanislas Wawrinka, (17), 6-3, 4-6, 6-3, 6-2
Fernando Gonzalez, (12) def. Josselin Ouanna, , 7-5, 6-3, 7-5
Marin Cilic, (13) def. Radek Stepanek, (18), 6-1, 7-6 (7-4), 6-3
David Ferrer, (14) vs. Robin Soderling, (23), 7-6 (7-5), 5-7, 2-6, 6-7 (5-7)
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Sun May 31, 2009 9:46 am

Ролан Гарросын 3р тойрогт Жойкович,Дементьева,Венус зэрэг шилдэгүүд хожигдлоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Sun May 31, 2009 12:51 pm

Францын нээлттэй тэмцээний гуравдугаар шатнаас топ теннисчид ”бөөнөөрөө” хасагдаж эхэллээ. Сүүлийн хоёр жил дараалан Ролан Гарросын хагас шигшээд шалгарч байсан Сербийн Новак Жокович өөрөөсөө чансаа доогуур Германы Кольшрайберт ялагдал хүлээсэн нь хамгийн том шуугианыг дэгдээсэн аж. Гурван сет үргэлжилсэн уг тоглолтонд Герман эр 6-4 6-4 6-4-өөр ялалт байгуулсан байна.
Новак ялагдсаныхаа дараа ”Өрсөлдөгчөө хэтэрхий дутуу үнэлчих шиг боллоо. Уг нь энэ жил түрүүлэх хамгийн боломжтой гэж өөрийгөө бодож байсан юм. Намайг дэмжиж байсан хүмүүсээс уучлалт гуймаар байна. Би алдаагаа хүлээн зөвшөөрнө” гэжээ.
Мөн нутгийнхаа дэвжээн дээр амжилт гаргана хэмээн амлаж байсан Гиль Симон ч, Новакийн араас тэмцээнийг орхилоо. Түүнийг өвдөг шороодуулсан эрхэм нь 2005 онд оргил амжилтаа үзүүлж байсан Румыны Виктор Ханеску аж. Талбайн эздийн төлөөлөл болох Цонга, Монфис нар дөрөвдүгээр шатанд үлдээд байгаа ч Дель Потро, Роддик гэсэн хатуу учраануудтай таарсан тул дараагийн шатанд үлдэх эсэх нь бүрхэг байна.
Чансааны эхний гурав болох Надаль, Федерер, Мюррэй нар тус тусын өрсөлдөгчөө хөнгөхөн буулган авч ээлжит шатанд шалгарчээ.
Надаль 4-р шатанд Шведийн Робин Сёдерлингтэй, Федерер Германы ”хашир чоно” Томми Хаастай тоглохоор учраа таараад байгаа бол Энди Мюррэй нөгөө хоёроосоо харьцангуй хүчтэй өрсөлдөгчтэй таарчээ. Өнгөрсөн жилээс дэлхийд танигдах болсон Хорватын Марио Чилич бол яавч басаж болохгүй өрсөлдөгч нь мэдээж.
Гуравдугаар шатанд бүдэрсэн шилдэгүүд гэвэл Вавранка (Швейцарь), Давид Ферррер (Испани), Степанек (Чех), Мелзер (Польш), И.Андреев (ОХУ), Пол Анри-Матьеу (Франц) нар байна.

4-р шатны оноолт

1) Р. Надаль (Испани) - Р. Содерлинг (Швед)
Н. Давыденко (ОХУ) - Ф. Вердаско (Испани)
Э. Мюррей (Их Британи) - М. Чилич (Хорват)
Ф. Гонсалез (Чили) - В. Ганеску (Румын)
Х. М. Дель Потро (Аргентин) - Ж.-В. Цонга (Франц)
Т. Робредо (Испани) - Кольшрайбер (Герман)
Э. Роддик (АНУ) - Г. Монфис (Франц)
Т. Хаас (Герман) - Федерер (Швейцарь)

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсөн төрөлд ч шилдэгүүд ээлж дараалан Францыг орхисоор байна. Гуравдугаар шатны томоохон ялагдлыг Дементьева, Венус Уйльямс нар хүлээсэн бөгөөд тэд Венус Унгарын залуу теннисчин Агнеш Савайн эсрэг юу ч хийж чадалгүй хоёр сетэд 6-4 6-0-оор ялагдсанаар шүүмжлэлийн бай болоод байгаа аж. Харин орос бүсгүйн хувьд Австралийн Саманта Стосурт ялагдал хүлээжээ. Стосурын хувьд хосын төрөлд дэлхийд шилдэгээр өргөмжлөгддөг боловч ганцаарчилсан төрөлд олигтой амжилт гаргаж байгаагүй юм. Мариа Шарапова өрсөлдөгч Шведоваг гурван сетэд 1-6 6-4 6-3 -аар ялж 4-р шатанд Хятадын На Литэй тоглохоор болжээ. Энэ хоёр теннисчин өмнө нь хэд хэдэн удаа учраа таарахад Маша давамгайлж байсан юм.
Номер нэг хэргэмийг зүгээр нэг хүртээгүй гэдгээ Динара Сафина батлаж өрсөлдөгч болгоноо бутниргэсээр байгаа ба ээлжит шатанд талбайн эзэн Аравен Разайтай учраа таарчээ. Харин түүний эсрэг талаас тэмцээнийг эхлүүлсэн Серена, Испаний Мартинез Санчезийг нилээдгүй хэл ам хийсний эцэст буулган авчээ. Тэмцээний үеэр шударга тоглсонгүй хэмээн Серена өрсөлдөгчөө шүүмжилсэн бол Мартинез ”Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Серена тоглолтондоо хэтэрхий шатсан байсан’ хэмээн хариулсан аж.

4-р шатны оноолт

Д.Сафина (ОХУ) - А.Резаи (Франц)
В.Азаренко (Беларус) - А.Иванович (Серби)
А.Савай (Унгар) - Д.Цибулкова (Словак)
М.Шарапова (ОХУ) - Н.Ли (Хятад)
Е.Янкович (Серби) - С.Кирстя (Румын)
В.Раззано (Франц) - С.Стосур (Австрали)
С.Кузнецова (ОХУ) - А.Радваньска (Польш)
А.Возняк (Канад) - С.Уильямс (АНУ)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron