Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Thu Jun 05, 2008 3:16 pm

Хэдийгээр энд Их Дуулгийн цувралуудийн топикуудийн байгаа ч гэсэн ихэнх нь өнгөрсөн тэмцээний 1 ,2 жилийн өмнөх дээрээс нь мэдээлэл ороогүй удсан учраас Их Дуулгийн цувралийг нэгтгээд нэг топик нээе гэж бодлоо.. цаашид энд чадлийнхаа хэрээр мэдээлэл оруулж байхыг хичээх болно. нөхдүүд ч тусална гэж найдаж байна...
тэгээд ч хүн зон цөөхөн ордог энэ Их Спортод анхаарлаа хандуулаасай гэж хичээсэн юм...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby BuG » Thu Jun 05, 2008 3:32 pm

Шарапова Динара-д хусуулсан уу? Динара харин Дементьеватай алалцаад байсан дуусгаагүй шүү.. юу болсон
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Thu Jun 05, 2008 4:00 pm

Дэлхийд теннисний тэмцээн хэдэн зуугаараа зохиогддог. Өнгөц харах аваас тэдгээрийн учрыг олж ялгахад тун бэрх. Харин ухаж ойлговоос дээрх тэмцээнvvд нь гурван төрлийн ангилалтай бөгөөд тэрхvv зэрэг шатаас хамаарч тухайн тэмцээнд оролцох тоглогчдын чансаа хамаарна.

Тус зэрэглэлийн эхний буюу мэргэжлийн теннисний хамгийн доод зэрэглэлийн тэмцээн АТР-ийнх гэж нэрлэгддэг бол дунд шатыг нь “Супер цуврал” хэмээх. АТР-д бараг ихэнх тэмцээн хамаарч, “Супер цуврал”-д Цинцинатти, Гамбургийн гэсэн есөн тэмцээн л харъяалагддаг билээ.

Харин дээрх бvхний оргил болсон дөрвөн тэмцээн байдаг нь теннисний албан бус дэлхийн аварга хэмээгдэх “Уимблдон” болон Франц, Австрали, АНУ-ын нээлттэй тэмцээн юм. Энэ дөрвөлийг багцлаад “Их дуулга” гэж нэрийдэх ба өнө эртнээс зохиогдож ирсэн нэр хvндээрээ дээрх хvндтэй гуншинг авчээ.


Эдгээр Их дөрвөлийн түүх шастир гээд ярих юм бол барагдахгуй их юм байгаа ... Тиймээс
2008 оний Их Дуулгийн талаарх мэдээг эхэлж оруулая..

Image

1 сард Мэльбурнд Австралийн нээлттэй тэмцээн явагдаж дуулиан шуугиантай өндөрлөсөн.
Чансааны номэр нэг , аваргаа хамгаалж байсан Рожэр Фэдэрэрийг буулган авсан Новак Жойкович эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн...

Федерер-Надалийн тэмцэл эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрнөх болоод хоёр жил болж байгаа. Гэтэл тэдний дундуур бас нэг серб хөндөлсөн нь Новак Жокович. Тэдний араас замнах итгэлийг олон нийт мөн Британийн Энди Мюррейд үүрүүлдэг ч тэрбээр одоогоор тэр төвшингөө харуулаагүй л байна. Харин Жокович дээрх гуншинд тохирох хүн гэдгээ Австралийн индэр дээрээс илтгэсэн юм. Тэрбээр хагас шигшээд өнөөгийн теннисний даяар дурсагдах дархан аварга Рожер Федерерийг гурван сетэд 7:5, 6:3, 7:6 (5)-аар хожин сар дамжин яригдах сенсаацийн эзэн болсон. Учир нь Новак швейцарь эрийг зүгээр ч нэг ялсангүй, бүр илт илүүрхэж тоглон эйс гээчийг олон олноор нь гүйцэтгэжээ. Рожер ийнхүү дийлдсэнээр 2003 оны “Уимблдон”-оос хойш анх удаа “Их дуулга”-ын шувтаргад шалгарч чадаагүй. Тэрбээр дээрх өдрөөс эхлэн “Их дуулга”-ын финалд нийт арван удаа үлдэхдээ ердөө ганц удаа буюу Рафаэль Надальд “Ролан Гаррос”-д хожигдсон.

Аваргын цом булаалдахаар тунасан удаахи дуулианы эзнээр Жо Вильфрид Цонга тодорсон билээ Тэрбээр Энди Мюррейг нэгдүгээр тойрогт, Максим Южныйг шөвгийн наймд хожсон дэвшилтэд үзүүлэлтээ Надалийг хагас шигшээд 6:2, 6:3, 6:2-оор ялсан амжилтаар ахиулан сүрийг үзүүлэв. Гэхдээ энэхүү үсрэлтийг нь Жоковичийнхтой адилтгавал учир дутагдалтай билээ. Нэгд, тэрбээр хэзээ ч том амжилт гаргаж байгаагүй, хоёрт, теннисчдийн хувьд ахмадад тооцогдох 25 насандаа “Их дуулга”-ын финалд шалгарсан нь түүний нөөц бололцоонд эсрэг үзүүлэлт болж буй.

“Их дуулга”-ын аль ч тэмцээнд Цонга мэтийн зурвасхан харвах бичил одод Налбандян, Багтадис, Филиппоуссис, Крайчекийн адилаар олон төрдөг. Тэд “Их дуулга”-ын тэмцээнд нэг түрүүлж эсвэл тийм удаа шувтаргад үлдсэн гэж хэлэх ганцхан үгтэй байсаар он цагийг элээдэг нь гарцаагүй баримт билээ. Тиймээс Жо-Вильфридийн энэ удаагийн гэнэтийн цойлолтын чансаа ирж буй шинэ улирлаас харагдах учиртай.


Харин эмэгтэйчүүдийн ганчаарчилсан төрөлд Мариа Шарапова сэрбийн Ана Иванович -г 7-5, 6-3 харьцаагаар буулган авч түрүүлсэн юм... Мария Шарапова 2006 оны намар “US open”-д түрүүлэхэд “сиймхийгээр гараад ирлээ” хэмээн амтай болгон шүүмжилж баисан. Гэтэл тэрбээр 2008 оны Австралийн тэмцээнд, магадгүй теннисний түүхэнд хамгийн хүнд давааг туулан хоёр жил хүлээсэн аваргын цомоо хүртсэн билээ.Шарапова Америкийн Дэвенпортыг хожин түүнд үргэлж дийлдсээр ирсэн хар цувралаа зогсоосон төдийгүй Энен-Арденний дараалсан ялалтаа дэлхийн дээд амжилтад хүрэх гэсэн эрмэлзлийг тасалдуулан том гавьяа байгуулсан. Түүгээр зогсохгүй, ганцхан жилийн дотор “Их дуулга”-д аваргалахуйц төвшинд хүрч төлөвшсөн Сербийн супер теннисчдийг буулган авч спортын амжилтын амт шимтийг мэдэрсэн билээ.

Тэгэхдээ дээрх топ теннисчдэд нэг ч сет алдаагүй нь дэлхийд данслагдах үзүүлэлт болсон. Энэхүү “Australian open”-ы анхны түрүү нь Шарапова хэмээх 20-хон настай бүсгүй орон зайгаа эзэлсэн хэвээр шүү гэсэн анхааруулгыг эсрэг байр суурьт нөхдүүдэд өгсөн. Мария 2006 оны “US open”-ы цом хүртсэнээсээ хойш том амжилт гаргаагүй тул серб хүүхнүүдийн үе, бельги теннисчний мандалт ирлээ хэмээн яригдахад хүрээд байсан юм.

Image

за өндөрсөн Австралийн опэний талаар дурьдахад нэг иймэрхүү байна..

Яг одоо Paris - т Ролан Гаррос буюу Францын нээлттэй тэмцээн үpгэлжлэн явагдаж бараг дуусах тийшээ хандаж байна...

Image

тэмцээний өмнө түрүүлэх магадлалтай хүмүүсийн жагсаалтыг Рафаэль Надаль тасархай тэргүүлж байсан.. Бооцооны хамгийн том конторуудын нэг “William Hill”-ийн статистикаас харахад 11 хүн тутмын 8 нь испани эрд бооцоогоо даатгасан байхад Рожер Федерерт 9 хөгжөөн дэмжигчдийн дөнгөж 4 нь итгэл үзүүлжээ.

Харин гуравдугаар байрт Сербийн Новак Жокович (5/1) явна. Ноднин жилийн өдийд теннисний ертөнцөд Надаль, Федерер гэсэн хоёр хүн л ноёлж байлаа. “Их дуулгууд”-д толгой дараалан ялдгаараа швейцарь теннисчин алдарших нь мэдээж. Харин Рафаэль түүнийг хашраадаг цорын ганц тоглогч учир олон фэнүүдтэй болсон.

Надаль Рожерийг “Ролан Гаррос”-т хоёр жил дараалан хожиж үүнийгээ бататгасан билээ. Ингэснээр Францын нээлттэй тэмцээн Федерерийн түрүүлж чадаагүй цорын ганц “Их дуулга” болсон билээ. Гэтэл тэдний ёс мэт болсон уулзалтыг тасалдуулах хүчтэн 2008 онд төрөн гарлаа. Тэр нь Жокович. Серб тоглогч ирээдүйн од хэмээн үнэлэгддэг авч энэ статусаа нэгдүгээр сарын “Australian Open”-д жинхэнэ утгаар нь харуулсан. Новак супер теннисчдийн супер уулзалтыг тасалдуулаад зогсохгүй тэмцээнд түрүүлэн тэдний зэрэглэлд хүрсэнээ албан ёсоор зарласан юм. Ингэснээр теннисний ертөнц “супер гурвалтай” болж, ойрын жилүүд гагцхүү тэдний ноёрхолд байна гэдэг тодорхой болов. Энэ ч үүднээс энэ жилийн “Ролан Гаррос”-ын бүх бооцоо зөвхөн дээрх гуравт тавигджээ.

Харин Надаль Жокович хоёр хагас шигшээд таарах нь. Учир нь Новак чансаагаараа гуравдугаарт бичигдсэн тул Рафаэлийн бүст хуваарилагдсанаар шувтаргад ногоон гэрлээр шалгарах боломж Рожерт нээгдлээ. Хэрэв швейцарь эр энэ тэмцээнд түрүүлж чадвал 2008 оны анхны “Их дуулга”-ын цомоо гардана. Тэрбээр дээрх ангиллын дөрвөн тэмцээний гуравт нь (нэг жилд) аваргалсан амжилтаараа Матс Виландерийн 1988 оны рекордтой зэрэгцдэг. Гэхдээ дээрх үзүүлэлтээ гурван жил дараалан давтсан гэдгээрээ тэрбээр швед теннисчнийг ардаа орхидог юм. Дашрамд сонирхуулахад Федерер Шведийн бас нэг домогт эр Бьорн Боргийн “Уимблдон”-д дөрвөн жил завсаргүй манлайлсан дээд амжилтыг 2007 онд тав болгон шинэчилсэн. Тэгвэл Надаль Боргийн бас нэг хосгүй үзүүлэлттэй зэрэгцэхээр зэхэж байна. Тэрбээр “Ролан Гаррос”-ын аварга цолоо хамгаалж чадвал тус тэмцээнд тэргүүлсэн тоогоо дөрөв болгох юм.

Энэ Ролан Гаррос ч дуулиан шуугианаар хомсдохгүй сайхан болж байна ...

Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Н.Давыденко Хорватын И.Любичичтэй тааран эхний хоёр сетэд 6:4, 6:2 харьцаатай илт илүүрхэж байсан ч 3:6, 2:6, 4:6-аар дараалан гурван сет алдан харамсалтайгаар тэмцээнийг орхилоо.
Уул нь би нилээн хол явна гэж боджийсан юм энэ эрийг ...

яг одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд , шөвгийн наймд Чилийн Фэрнандо Гонзалэзийг буулган авcaн номэр 1 Фэдэрэр , Францийн Монфилс -тэй учраа таараад байгаа бол/энэ Франц залуу Давид Фэррэр -г мулталсан гэж байгаа../

Image v Image

Нөгөө 2 хос болох Надаь Жойкович хоёрийн тоглолт хэн бүхний анхаарлийн төвд байгаа билээ...Энэ тоглолт ч үнэхээр гал гарсан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.. миний хувьд Надалийг дэмждэг ...

Image v Image

За харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл ч ёстой гоё юм болж байна даа..

Хагас шигшээд 2 орос 2 Сэрби бүсгүйчүүд шлгараад байгаа бөгөөд ... Шигшээ тоглолт ОРОС - Сэрбийн тулаан болoх нь тодорхой болсон билээ..

Шөвгийн наймд нутаг нэгт Дементиева -г ниргэсэн Сафина шөвгийн дөрөвт хатуухан Боорцог Кузнецоваг буулган авах хэцүүхэн даалгавартай тулаад байна.... Кузнецова одоо чансааны 4 -т эрэмбэлэгдэж байгаа..
Уул нь би Шараповаг нилээн дэмжиж байсиймдаа..даанч Сафинаг барсангүй ...

Image v Image

харин нөгөө талын Сэрби хосын хувьд ёстой чөтгөр бүү мэд л болж байх шиг байна.. яджийхад хоюулаа чансааны 2 -3 т бичэгддэг .. энэ хоёрийн тоглолтыг ч амаа ангайгаа л үзэхээс өөр яахавдээ.. миний бодлоор АНА -д л найдаж байна..

Image v Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Thu Jun 05, 2008 4:05 pm

заа нээт ухаж ухаж ,сонссон дуулсан толгойд байсан юмнуудаа.. нэгтгээд нэг иймэрхүү юм бичлээ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby BuG » Thu Jun 05, 2008 4:16 pm

Баяраа сайхан бичжээ. Баяр хүргэе... :eek: Авьяас байна, илүү хөгжүүл хө хаа хүрэхнүү... :D
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby meesh » Thu Jun 05, 2008 4:23 pm

Найс найс........Сайхан бичжэээ......Би энэ хүүгээсээ илүү ихийг хүсэх хэрэгтэй гэж хэлсэн дээ.....Өшөө ихийг хийгээрэй өөрийгөө өшөө сайн хөгжүүлээрэй... :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7219
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Fri Jun 06, 2008 10:35 am

За ямарч байсан эмэгтэй финалд үзэх хоёр тамирчний нэрс тодорлоо...
Динара Кузнецоваг 6 -3 6 - 2 - оор төвөггүй буулган авч финалд шалгарлаа..үзэж амжсангүй ..
Давай Динара!
Image

Image

Image

энэ өдөр түүнийх биш байлаа
Image

Image

Сэрби хосын хувьд тэмцэл ширүүхэн өрнөсөн ч Ана эрч хүчтэй алдаа гаргалгүй тоглож 6-4 3-6 6-4 өөр буулган авлаа...Елена-г

Би Ролан Гаррост хайртай ... Янкович..
Image

Image

Image
чи тайван байх хэрэгтэй... Ана нилээн сэтгэлийн хөдөлгөөнтэй тогложээ..
Image
Уураа бөмбөгөнд гаргав
Image

Сэрбийн хөгжөөн дэмжигчид ..алийг ни дэмжжийгаан болдоо..
Image

Ана шигшээ рүү
Image
Ана шигшээд шалгарснаар чансааны нэгт бичэгдэх нь ойлгомжтой боллоо..
Image

Эрэгтэйчүүднн semi final өнөөдөр явагдах бөгөөд дэлхийн эхний 3 -т багтдаг Фэдэрэр Надаль Жойкович дээр нэмэгдээд Монфилс ...дашрамд сонирхуулахад Монфилс 1999 оноос хойш Ролан Гарросын хагас шигшээд шалгарсан тамирчдаас хамгийн бага чансаатай нь юм байна.../59/

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby BuG » Fri Jun 06, 2008 11:53 am

Рафаель Надалийг шороон коурт дээр дийлддэггүй л гээд байдаг даа... :eek: Цаадхыг чинь дэмждэг юм.
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Sun Jun 08, 2008 8:06 pm

ЕВРО 2008 - н сүрэнд дарагдаад байгаа Ролан Гаррос - н эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо... Ингээд их Дуулгын аврагаар Шарапова Дэмэнтова Кузнэцова зэрэг луугаруудыг буулган авсан Сафина биш харин хорьхон настай ч Дэлхийн чансааны Номэр нэг аль хэдийн болоод байгаа АНА ИВАНОВИЧ их Дуулгын анхны түрүүгээ авлаа...
АНА Сафина -г ердөө 2 сэтэд боломж олголгүй бутниргэсэн бөгөөд тоглолтын дараа орос бүсгүй ; Би үнэхээр их ядарсан байна... дээр нь миний өрсөлдөгч энэ өдөр гайхалтай байлаа... гэжээ...
Ана өмнө нь хоёр ч удаа их дуулгын шигшээд шалгарч байсан ч хараахан цом атгаж амжаагүй байсан билээ... за ямар ч байсан Сэрб бүсгүйд баяр хургий. :-D .. маргааш албан ёсоор чансааг шинэчлэх юм байна... :eek:
She did it !
Image
Dinara and Ana
Image
Winner..
Image
Prize giving on Centre Court.
Image
Ana kisses her trophy.
Image
A smiley Ana clutches her trophy.
Image
It was third time lucky for Ivanovic - after two defeats in the final of RG, this year was her year...
Аятайхан биетэй дамшиг юмаа...ккк
Image


эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээд Свисс-н Фэдэрэр Испаний Надаль 2 үлдээд байгааг хүмүүс мэдэж байгаа байх...
Энэ хоёрийн тоглолтыг классик гэхээс өөр яахавдээ... удкү дүн мэдээг нь нэгмөсөн тавинаа.. Фэдэрэр -н хувьд энэ тоглолтонд сэтгэл санааны хувьд бага зэрэг гундуухан орох байхдаа ..шигшээ багт нь тийм гай тохиолдоод байхад яаж мэдкү байхавдээ..

The mighty Mallorcan vs Federer
Image vs Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby LeMoN » Sun Jun 08, 2008 9:08 pm

Надалын оноо Фед тэй хэр ойртсон бэ чадвал тавьж өгөөч хүмүүсээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5649
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby LeMoN » Mon Jun 09, 2008 1:41 am

Уг нь 2хон дуулгад түрүүлчвэл Бүх цаг үеийн шилдэг болох гээд байдаг.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5649
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby ebe » Mon Jun 09, 2008 1:44 am

Nadal Fed-iig hyyhedtei togloj byi met mash amarhan hojson. 6-1, 6-3, 6-0
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby LeMoN » Mon Jun 09, 2008 1:46 am

ebe wrote:Nadal Fed-iig hyyhedtei togloj byi met mash amarhan hojson. 6-1, 6-3, 6-0
Мань хүн ч шороон дээрээ ёстой Сандын 6 шиг шаахымаа зааз.Фед минь дээ 2 хон ш дээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5649
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby BuG » Tue Jun 10, 2008 1:42 pm

Image

Серб гэсэндээ ... :mrgreen:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Thu Jun 26, 2008 8:33 pm

“Уимблдон”

Image

“Уимблдон” нь хамгийн өндөр шагналын сантай, мөн зүлгэн гадаргуу дээр явагддаг цорын ганц тэмцээн гэдгээрээ онцлогтой. Ноднин тус тэмцээний нийт шагнал 11.282.710 доллар байсан бол өнөө жил бага зэрэг нэмэгдэж, 11.812.000 болжээ. Эндээс эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн ялагч нь ижил 1.470.000 долларын шагнал гарддаг. Харин эрэгтэй, эмэгтэй хосын ялагч 448 мянга, хос тоглолтын ялагч 176 мянган доллараар шагнуулдаг аж. Мөн “Уимблдон” нь теннисний хорхойтнууд үнэ төлбөргүй үзэж болдог цорын ганц их дуулгын тэмцээн билээ.

Төв болон 1, 2-р корт нь л төлбөртэй аж. Тэмцээнийг тодотгож өгдөг, нэрийн хуудас болсон бас нэг зүйл нь балиашгуудын зооглодог гүзээлзгэнэ, зайрмаг юм. Тэмцээн явагдах үеэр хөгжөөн дэмжигчид 28 тонн гүзээлзгэнэ, 7 мянган литр зайрмаг “цааш харуулдаг” гэсэн тооцоо гарчээ. Тэмцээнийг зохион байгуулагчид тамирчдад заавал цагаан өнгийн хувцас өмсөх шаардлага тавьдаг. Энэ дүрэм өдгөө ч мөрдөгдсөөр байгаа бөгөөд ганцхан удаа зөрчигдсөн аж. 1990 онд залуухан од А.Агасси өөрийн дуртай хувцсаа өмсөхөөр сайн тоглодог хэмээн зөрүүдэлсээр байгаад зорьсондоо хүрсэн гэдэг.

“Уимблдон”-ы дээд амжилтууд

Хамгийн олон түрүүлсэн
Эр:
7-У.Рэншоу (Англи), П.Сампрас (АНУ)
Эм:
9-М.Навратилова (Чех, АНУ)
8-Х.Уиллс (АНУ)

Дараалсан түрүү
Эр:
6-У.Рэншоу
5-Б.Борг (Швед), Р.Федерер (Швейцарь)
Эм:
6-М.Навратилова
5-С.Ленглен (Франц)

Хамгийн олон тоглолт хийсэн
Эр: Ж.Бортра (223)
Эм: М.Навратилова (326)
Хамгийн залуу аварга
М.Хингис (Швейцарь) 16 нас

Түүнчлэн Хорватын Г.Иванишевич тус тэмцээнд хамгийн бага чансаатайдаа түрүүлсэн (125) амжилтыг эзэмшдэг бөгөөд цагаан хуудсаар оролцоод түрүүлсэн цорын ганц тоглогч юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Thu Jun 26, 2008 9:07 pm

Зиа энэ жилийн Вимдлидон ч томчуудад халгаалтай байна аа...

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансааны 3 -т байгаа Койкович ... гандан бууршгүй Марат Сафинд ялагдаж шуугиан тарилаа... /6 -4 7 - 6 6 -2/

Safin
Image

Safin shot
Image

Djokovic Despair
Image

Мөн ОХУ - н Николай Давыденко эхний шатыг ч давж чадсангүй ээ... түүнийг мулталсан эр нь чансааны эхний 32 -т багтаагүй Герман эр Бенжамин Бекэр , /4 - 6 4- 6 4 - 6/

Davydenko
Image

Мөн Номер 7 Аргентиний Давид Налбандиан канад эр Ф.Данкевич -д ердөө цаг хагасын дотор 6-4, 6-2, 6-4-өөр ялагдаж гэрийн зүг буцав.

Nalbandian
Image

2 дахь өдрийн бас нэг шуугиан бол Чилийн Фэрнандө Гонзалез их дуулгад 3 - р шатнаас цааш явж үзээгүй Итали эр Беллоли -д 4 сетед нухуулж гэртээ хариваа...

F.Gonzalez
Image

мөн Испаны Хуан Карлос Фэррэро 2 -р шатанд гэмтэл авч тэмцээнийг орхилоо...

J.C.Ferrero
Image

Одоогоор 2 -р шатны тоглолтууд дуусаагүй л байна...

Эмэгтэйчүүдийн хувьд эхний өдөр дуулиан шуугиангүй , шилдэгүүд өрсөлдөгчөө буулган авлаа... Ганцхан Свисс -н Патти Шнайдэр л Австралын К.Деллакуад хожигдсон нь (6-4, 3-6, 6-1) санамсэргүй явдалд тооцогдож байна.



Чансааны Номэр нэг Ана бүсгүй урамтай сайхан тоглолтийг үзүүлж өрсөлдөгчдөө бутниргэж байгаа бөгөөд одоо 3 -р шатанд Хятадын Зен Жи -тэй таараад байна... Одоогоор Чансааны эхний 16 -д байгаа тамирчдаас ганчан Шнайдэр л ганцаараа мултарсан байгаа бөгөөд 4 -р шатнаас л гал гарах шинжтэй байна...

Ana

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Mojul » Fri Jun 27, 2008 10:02 pm

Сафин хэр бгаа вэ...... би үздэг бсы :D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13643
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Sat Jun 28, 2008 6:37 pm

safin italiin seppig 4seted hojloo
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18319
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Tue Jul 01, 2008 2:02 pm

safin federeriin nutag negt wawrinkag 4 set togloj hojsonoor 8d shalgarlaa
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18319
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Wed Jul 02, 2008 10:33 am

shildeg 8n onoolt
(1) Federer(Sui) vs Ancic(Cro)
(31) Lopez(Spa) vs Safin(Rus)
Schuettler(Ger) vs Clement(Fra)
(2) Nadal(spa) vs (12) Murray(Sco)
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18319
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Wed Jul 02, 2008 8:21 pm

ёоо энэ жилийн Вимблдон ч ёстой хачин юм болж байнаа.. дэлхийн номер нэг Ана ..нэг муу Гятадын царай муутай хүүхэнд хождоод /тэхдээ бүр 6-4 , 6-1 ээр шүү ../ бүр дур гутчлаа.... гэтэл даварсан хужаа чинь одоо бүр Семи финал -д шалгарчлаа...энэ хужаа яджийхад эдлхийн чансааний 133 шүү....
одоо Серена Виллиамсд л тэрмүүг сургаж өгөөсөи гэж найдаж байна....

Ана - с дурахгүй шуугиан тарьсан хүн бол ... Янкович ... тайланд хөгшин авгай /1.65см/ Танасугарн -д 6 -3 , 6 -2 -р эдлүүлж ониго болов...
одоогоор -н чансааны эхний 32 байранд жагссан тамиррчдаас Елена дементова , эгч дүү Виллиамсууд л с куартер финалд үлдсэн ба Семи Финал -н оноолт гэвэл ийм байна...миний хувьд эгч дүүсийг л финалд хармаар байна...

Jie Zheng - Serena Williams
Image vs Image

Elena Dementieva - Venus Williams
Image vs Image

Image
Аваргаа хамгалж байгаа Венуст тайланд өрсөлдөгч нь дэндүү ..хялбархан хоол байлаа...
Image
Дементова өрсөлдөгч Надья Пертвыг буулган авсандаа ...тун баяртай байгаа бололтой....
Image
Серенагийн энэ 2 гарын хүчтэй цохилтыг хэр баргийн тоглогч буцаач чадахгүй шүү
Image
Вимлдоны шуугиан таригч Хужаа...
Image
Oh Ana :sad:
Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7427
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Fri Jul 04, 2008 11:34 am

egch duu williams nariig finald harah ni dee
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18319
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Yes Man » Sun Jul 06, 2008 10:05 pm

Венус ялалт байгуулваа.Хоёр эмэгтэй кинг конг л тулалдлаа штээ
Yes Man
 

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby LeMoN » Sun Jul 06, 2008 11:03 pm

Одоогийн байдлаар Фед г гүйцэх ч хол байна аа.

1Federer , R. 6900
2 Nadal , R. 5755
3 Djokovic , N. 5360
4 Davydenko , N. 3115
5 Ferrer , D. 3005
6 Roddick , A. 2280
7 Nalbandian , D. 2100
8 Blake , J. 2015
9 Wawrinka , S. 1615
10 Gasquet , R. 1610
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5649
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Deck » Sun Jul 06, 2008 11:13 pm

Сафиныг их харж явдаг үнэхээр гайхалтай сайхан тоглолттой теннисчин. Хичнээн өндөр том биетэй ч үнэхээр санаанд оромгүй зүйлүүдийг их хийдэг. Тэр ялсан ч ялагдсан ч үзэгчидийг хөгжөөж урамтай сайхан тоглолт үзүүлдэг.
Сафин маань сүүлийн 2 жил гэмтэл бэртэл гэж явсаар байгаад ямар ч амжилт гаргаж чадсангүй харин энэ удаагийн Уимбелдонд 28 насандаа урьд мөн энэ тэмцээнд үзүүлж байгаагүй амжилтаа гаргаж семи финалд үлдлээ. Энэ эрчээрээ ЮС ОПЕН-д орох юм бол ч амжилт гаргаж магадгүй шүү. Анх Сампрасийг хожиж анхны их дуулгаа авч байсан тэмцээн нь шүү дээ.
Deck
 

Next

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests