Зүүн Азийн АШТ - Улаанбаатар 2008

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Зүүн Азийн АШТ - Улаанбаатар 2008

Postby Bayara » Wed May 07, 2008 1:46 am

За одоо болж байгаа тоглолтуудын талаар, Монголын баг тамирчдын талаар бичицгээе.
Монголын эрэгтэй баг одоогоор 2 тоглож 2 хожигдоод байна даа. Тайвань, Япон 2т хоёуланд нь 0:3 дуулав. Манайхан хурд, болон чац дутаад байх шиг.
Харин эмэгтэйчүүд өнөөдөр анхныхаа тоглолтыг хийгээд Хятадын багт 1:3 аар хожигдлоо. Боломжийн тоглож байгаа харагдсан. Маргааш Монголын эмэгтэй баг 17:00-оос эрэгтэй баг 19:00с хоёулаа Макаогийн багтай тоглох юм байна. Хожино гэдэгт найдаж байна. Эмэгтэй баг хожиж чадвал хагас шигшээд шалгарна даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Зүүн Азийн АШТ - Улаанбаатар 2008

Postby meesh » Wed May 07, 2008 12:12 pm

Эхний Монгол-Тайвань тоглолтыг үзсэн Тайваний тэр либеро тоглогч байнаа жинхэнэ нинжаа жижигхэн юм байж аан бас 4 номер бол галзуу юм байна лээ.....Монголын хувьд авах юм алга Дохад сайн тоглож байсан Сайнбилэг л довтлох юм...Бусад чадахгүй шахуу тэгээд нэг юм хэлмээр байнааа Тэр одоо хөгшчүүлийг болиочээ гэж нэгэнт ямар ч чадвар байхгүй хурд байхгүй цохилт байхгүй юмнуудыг суулгаж залуучуудаа гаргахгүй юм тэр хэдий болтол туршлага тулгуурлана гэх юм бэ үнэхээр тус болж чадах байвал болж байна гэхсэн.....Нөгөө эсрэг багуудын залуусын хурд хүчийг
гүйцэхгүй юм байна лээ Өчигдөр ч гсэн ТВ-р үзэж байхад, залуусаа дэмжих хэрэгтэй шт Батхүү Сайнбилэг Мөнгөндөл сайн залуучууд байгаа шт ядаж л хурд цохилтын хүч сайн...Үзэж байгаа хүмүүс ч надтай санал нэг байсан яг хойно начин
До тэгээд 2 3 ах бол сайн воллейбол үздэг юм байна лээ....Тэр Мөнх-Оргил Алтангэрэл Тамир энэ тэр бол өөрсдөө болисон нь дээр....

Эмэгтэй багийг бол өчигдөр хужаагийн багт сайн тоглож байна лээ... Хужаагийн залуусын шигшээтэй гэхэд муугүй тоглосон.....3 багт зоонд орсон тэр Макао муу баг байна лээ нуруугаар ч бага тэрийг бол хожоод гараад ирнэ...Тэгээд Япон юм уу Тайвань таарах магадлалтай гэсэн байхаа...Тэр манайд тоглож байгаа Япон хүүхэн сайн байна лээ.....Сайн ч холбодог юм байна лэээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Зүүн Азийн АШТ - Улаанбаатар 2008

Postby Г.Баяраа » Thu May 29, 2008 11:20 pm

харин тэхх... тэр эмэгтэй ч ёстой манайхийг бараг чирсэн шүү... их дажгүй санагдсан хэхэ...
ярилцлагийг нь сонирхуулая....

Image

Мисао Танияма: Монголын өмнөөс дахин тоглох хүсэлтэй

Манай эмэгтэйчүүдийн шигшээ өнөө жил Японы легионер Мисао Таниямагаар хүчээ зузаатган тоглож, хүрэл медалийн эзэн болсон. Монголын шигшээгийн үндсэн холбогчоор тоглосон тэрбээр довтолгоо, хамгаалалтад ч санаа тавьж, олон талт тоглолттой болохоо харуулсан билээ. Дашрамд хэлэхэд сүүлийн жилүүдэд Монголд ажиллаж, амьдарсан хүн манай нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд орж болох болзлыг тэрбээр хангасан тул энэ удаагийн тэмцээнд хүч сорьсон юм. Мисао 2004 оноос хойш манай улсад аж төрж байгаа бөгөөд удахгүй монгол залуутай гэр бүл болох гэж байгаа аж.
Хүрэл медалийн төлөө тоглолт дууссаны дараа түүнтэй уулзаж ярилцсан юм.


-Юуны өмнө хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Шийдвэрлэх тоглолтын өмнө хожигдчих болов уу гэж сэтгэл түгшиж байв уу?
-Бэлтгэл сайн хийсэн болохоор сайхан тоглоно доо гэж бодож талбайд гарсан. Ер нь ялалт байгуулна гэдэгтэй итгэлтэй байсан.

-Тэмцээний үр дүнд ямар сэтгэгдэлтэй үлдэв?
-Монголын эмэгтэй баг 2000 онд мөнгөн медаль хүртэж байсан. Бид энэ удаа тэр амжилтыг бататгах, ахиулах хүсэлтэй байсан ч чадсангүй. Жаахан харамсалтай л байна. Бид Японтой их муу тоглосон.

-БНХАУ-ын багтай хийсэн тоглолт тэнцүүхэн өрнөсөн. Тэр тоглолтод ялалт авах боломж байсан уу?
-Тэр үед хожчих боломж байсан. Бид ч өөрсдөдөө итгэлтэй байлаа. Гэхдээ Хятадын баг хүчтэй өрсөлдөгч байсан. Манайхан алдаа их гаргасан болохоор хожигдсон гэж бодож байна.

-Багийн андуудаа хэрхэн дүгнэж байна?
-Маш чадварлаг, өндөр нуруутай баг. Ихэнх нь залуухан болохоор цаашид ур чадвараа ахиулж, илүү сайжрах байх.

-Тэмцээн дуусчихлаа. Дараагийн тэмцээн хүртэл бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх үү?
-Юуны өмнөх сайхан амармаар байна. Тэмцээний үеэр маш их ядарлаа.

-Монголд ирээд хэр удаж байна. Яагаад манай оронд үлдэхээр шийдсэн юм бэ?
-2004 онд анх Японоос багтай ирж тоглож байсан. Би тэр үед багийн дасгалжуулагч хийж байсан юм. Тэр үед “Эрчим”-ийн Ц.Баярбаатар дарга санал тавьсны дагуу энд үлдсэн. 2004 оноос хойш “Эрчим” багт тоглож байгаа.

-Монголд дахин хэдэн жил амьдрах вэ?
-Ер нь эндээ байна гэж бодож байгаа. Одоохондоо буцах бодол алга.

-Та анх удаа Монгол улсын шигшээ багт тоглож, чамлахааргүй амжилтад хүрлээ. Дахин Монголын нэрийн өмнөөс тоглох уу?
-Миний туслалцаа шигшээ багт хэрэгтэй болвол тоглоход бэлэн. Надад итгэж, боломж олговол би Монголын өмнөөс дахин тоглох болно.

-Манай шигшээ баг нутаг дээрээ болсон хоёр тэмцээнээс медаль хүртлээ. Харин өөр улсад очиж тоглоод медаль авч чадах болов уу?
-Медаль авах боломжтой гэдэг нь сая харагдлаа. Хамгийн гол нь бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй байна. Энэ дашрамд хэлэхэд Монголын үзэгчдийн дэмжлэг бидний амжилтад их нөлөө үзүүлсэн гэдгийг хэлмээр байна. Тоглолтын явцад хэцүү үе олон тохиолдсон. Энэ үед үзэгчдийн дэмжлэг бидэнд эрч хүчийг өгч байлаа.

-Та сая холбогч, довтлогч, хамгаалагч гээд олон үүрэг гүйцэтгэлээ. Үндсэн байрлал чинь юу вэ?
-Би Японд байхдаа довтлогч байсан. Харин энд ирээд холбогч болсон. Ер нь бүх л байрлалд тоглох дуртай.

-Нутагтаа ямар багт тоглодог байв?
-Нэг компанийн багт тоглодог байсан.

-Энд монгол залуутай үерхдэг гэж сонссон. Нууц биш бол энэ тухайгаа сонирхуулахгүй ю?
-Найз залуу байгаа. Гэхдээ одоохондоо энэ тухай яримааргүй байна. Их сайхан залуу бий.

-Монголд амьдрахад ямархуу байна?
-Гайгүй дасч байгаа. Эхэндээ хэл ойлгохгүй хэцүү байлаа. Харин одоо ойр зуурын яриа ойлгодог болсон.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !


Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron