Page 6 of 6

Re: Table Tennis

PostPosted: Mon Sep 02, 2013 1:00 am
by Reda
Кака байна аа. Би одоо жил хэртэй тоглохгүй, урд байгаа. Энд сайжирч очно оо хойтон кк.

Re: Table Tennis

PostPosted: Thu Oct 10, 2013 2:22 pm
by zoba
Монголын ширээний теннисийн шигшээ баг Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцов. Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг нь хоёулаа ялагдал хүлээсэн энэ тоглолтын дараа Хятадын спортын сувгаар “Монголын тамирчдын хувьд хожил, хожигдол сонин биш, тэд зөвхөн ширээний теннис тоглож байгаадаа жаргалтай байдаг. Тэдэнд тоглолтынхоо бичлэгийг хийх камер ч байхгүй, тэмцээнд орох зардлаа хүртэл өөрсдөө даадаг. Өөр улсын тамирчдад ийм зүйл тохиолддоггүй нь яамай даа” гэх мэтээр нэлээд доромж утгатай мэдээллийг хийсэн байна.

Доорхи линкээр бид Хятадын спортын суваг болох CCTV5 телевизээр Монгол улсын шигшээ багийг шүүмжилсэн дүрс бичлэгийг харж болно. http://search.cctv.com/playVideo


CCTV5 Сурвалжлагч:

-Монгол улсын эрэгтэй шигшээ баг Хятадын тамирчидтай 2-3 харилцаж ч чадахгүй бүр гаргалтаа хүртэл гаргаж чадахгүй байна, Монголын тамирчид хожигдох нь тодорхой, муухай царайлаад л сууж байна. Эхний тоглолт 0:3 -ын харьцаатай Хятадын шилдэг тамирчин Хао Шуайд хожигдлоо. Ингэж хожигдох нь хэний ч гайхшралыг төрүүлсэнгүй. Яагаад гэвэл дараагийн хоёр тоглолт мөн л ийм байдлаар үргэлжлэх нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Харин эмэгтэй шигшээ багийн хувьд эрэгтэй тамирчдаасаа ялгагдах зүйл байхгүй байв. Мөн адил 2-3 харилцаж чадахгүй хожигдлоо. Японы шигшээ баг 40-хөн минутад Монголын багийг буулгаж авав. Монголчууд тоглолтынхоо үеэр нэг ч удаа тэмцээний дараа судалгаа хийдэг бичлэгийн камер ч цүнхнээсээ гаргасангүй.

Өөр бусад улсын тамирчдад бол ийм тохиолдол хэзээ ч гарахгүй нь тодорхой.

Монгол улсын баг тамирчид наад захын камер хүртэл бэлдэж ирээгүй байгаа юм. Харин тамирчид нь хааяа нэг утсаа гаргаж зураг дарна. Тэр зурагнууд нь тэмцээний гол зорилгод хэрэг болох үгүйг сайн мэдэхгүй юм. Монгол улсын ширээний теннисийн баг их хэцүү болжээ. Шигшээ багийн нийт тамирчид ердөө 16 байдаг гэнэ. Мөн тамирчид зардлаа өөрсдөө гаргадаг юм байна. Энэ нөхцөл байдлыг гаднын хүн сонсвол их хэцүү гэх боловч Монголын баг тамирчид бол санаа зовдоггүй гэнэ.

Монгол улсын ширээний теннисийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч:

-Манай улсын ширээний теннисийн тамирчдын түвшин мэдээж Хятад улсыг бодвол муу. Бид Хойд Солонгосоос багш урьж ширээний теннис заалгаж байгаа. Мөн Хятад улс ч гэсэн бидэнд туслаасай хэмээн найддаг.

Сурвалжлагч:

-Монгол улс нь бүх тэмцээндээ 0-р хожигдсон байгааг та бүхэн харж байгаа байх.
Хожигдол болгондоо баяртай байдаг Монгол улсын шигшээ багт хожил хожигдлын сэтгэл зүйг шинээр бий болгох хэрэгтэй байх. Теннис тоглохдоо жаргалтай байдаг үүргийг маш сайн биелүүлсэн байгаа юм. Хэдэн оноо ч авч чадалгүй хожигдсон баг тамирчид алхангаа бусад багийн тоглолтыг хараад яваад байгаа юм. Хагас шигшээд шалгараагүй тэдэнд бусад багийн хожил хожигдол огтхон ч хамаагүй болж байгаа юм. Харин саяхан Fukuhara-тай тоглосон охин юу ч болоогүй юм шиг Ishikawa-тай зургаа татуулж байх юм. Долоон настай байхдаа Хятадад ирж теннис сурч байсан охин одоо 15 настай.


Сурвалжлагч: -Ширээний теннис тоглох гэж Хятадад ирсэн юмуу?

Должинзуу: -Тиймээ, бас суралцахаар

Сурвалжлагч: -Яагаад теннис тоглох дуртай юм бэ?

-Должинзуу: -Яагаад гэвэл аав маань тоглодог болохоор.

Сурвалжлагч: -Ямар нэгэн зорилго байгаа юу?

Должинзуу:

-Байхгүй. Одоогийн байдлаар байхгүй. Гэхдээ зорилготой болох байхаа.

Ш.АНХ

http://sport.news.mn/content/158749.shtml

Re: Table Tennis

PostPosted: Tue Oct 15, 2013 5:58 pm
by Ганзо
Дээхнэ блогтоо In Praise of Ping ping гэж бичлэг оруулсан юм. http://dganzorig.blogspot.com/2013/08/i ... -pong.html -р орж үзээрэй. Ийшээ хуулахаар зураг линкүүд нь орхигдоод байна

Re: Table Tennis

PostPosted: Wed Oct 16, 2013 8:51 am
by ТӨӨГӨӨ
:eek:

Re: Table Tennis

PostPosted: Thu Nov 21, 2013 12:40 pm
by postiga
Ubd haana tennis togloh be ?? hamgiiin dajgui , tom zaitai gazar bnu ?? (ter chingeltei duurgiiin hajuud baidgaas uur bnu ?)

Re: Table Tennis

PostPosted: Thu Nov 21, 2013 12:54 pm
by Munkhbold
31 - р сургууль дээр тоглож үзсэн үү яахав нэг их том биш гэхдээ гайгүй шд.

Re: Table Tennis

PostPosted: Tue Mar 17, 2015 7:02 pm
by Ганзо
Э.Лхагвасүрэн гурав дахиа, М.Дэлгэрмаа анх удаа түрүүлэв

http://sport.news.mn/content/206892.shtml

Re: Table Tennis

PostPosted: Wed Apr 08, 2015 10:58 pm
by forzamilan
Спортын Цонх нэрэмжит ширээний теннисний нэг ѳдрийн тэмцээн зохиох талаар юу гэж бодож байна

Re: Table Tennis

PostPosted: Wed Apr 08, 2015 11:22 pm
by SimonE
дэвжив

Re: Table Tennis

PostPosted: Thu Apr 09, 2015 9:16 am
by postiga
temceen bolwol orno

Re: Table Tennis

PostPosted: Thu Apr 30, 2015 9:21 pm
by forzamilan
Хүмүүс хэр их сонирхохоос шалтгаална л даа. 16 эсвэл 32 хүн бүрдчихвэл шууд хасагдах журмаар хийх боломжтой.

Тоглолт бүр best out of 5 буюу 3 тоглолт хожвол ялна гэдэг зарчмаар явагдана.

Дүрмийн хувьд тэгээд бѳмбѳгѳѳ зѳв гаргаж чаддаг байхад л болчихдог юм дѳѳ.

Энгийн дүрмүүд нэг иймэрхүү:
    1. Хоёр хоёроор ээлжилж бѳмбѳг гаргана. Хоёр буюу илүү онооны зѳрүүтэйгээр эхэлж 11 оноо хүрсэн нь нэг тоглолт ялна.
    2. Хоёуул 10 оноо болсон тохиолдолд нэг нэгээр ээлжилж бѳмбѳг гаргах бѳгѳѳд 2 онооны давуу болсон тоглогч нь ялна.
    3. Зѳвхѳн цохиур барьж буй гаранд цохиураас ѳѳр хэсэгт бѳмбѳг ойхыг зѳвшѳѳрнѳ. Цохиургүй гараар бѳмбѳг цохихыг хориглоно.
    4. Торонд хүрч эсрэг тоглогчийн талд ойсон бол дахиж гаргана. Ойгоогүй бол эсрэг тоглогч оноо авна.

Re: Table Tennis

PostPosted: Thu Apr 30, 2015 10:59 pm
by white
Тэмцээн болбол орно шүү

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: Table Tennis

PostPosted: Fri Apr 12, 2019 3:51 pm
by meesh

Re: Table Tennis

PostPosted: Sun Apr 14, 2019 2:09 pm
by Radiohead
Пүү :-D

Re: Table Tennis

PostPosted: Sun Apr 14, 2019 8:08 pm
by Өсөхбаяр
ширээний теннисний 20 оод хүний тэмцээн шүүчихээр хүн байгаа билүү??

Re: Table Tennis

PostPosted: Mon Apr 15, 2019 6:52 am
by Цогоо
Брюс Лигийн энэ чинь хуучин бичлэг биш бил үү? Нөхрийг жинхэнээсээ ингэсэн гэж бодоод явдаг байсан. Эвлүүлэг байсан юм байх даа?