Page 3 of 3

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 8:47 pm
by Saiza
Сая 2-р үеийг авчихсан газар алдлаа даа

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 8:51 pm
by BLGN
Энэ үндсэн шигшээ багууд нь мөн юм уу?

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 9:04 pm
by Aagii_03
Хайран юм. Түрүүн 2:0 болгоцон газар


Sent from my iPhone using Tapatalk

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 9:46 pm
by Saiza
За 2-2 шүү.. 5дахаа авчих хэрэгтэй дээ

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 9:59 pm
by Saiza
15-9-ээр нухуулав.
Сайхан үзлээ. манайхан мундаг байна.

Хятад бхгүйг далимдуулаад медал авах хэрэгтэй бна даа

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 10:21 pm
by rednasca
өөө энэ гар бөмбөгийнхөн хожчихсон газар...
энэ хэдийг тодорхой болчихлоо гээд футзалаа үзээд суусан урам хугаллаа...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon May 22, 2017 10:26 pm
by meesh
2-р сетийг авах газар шт.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Aug 20, 2018 2:11 pm
by meesh
Энэ волейболын шигшээ бараг биш яагаад ганц клубыг явуулав?

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Aug 20, 2018 4:39 pm
by Saiza
Бас холбоод нь хоорондоо маргаантай юм гэнэ лээ шт..
Эмгэн дастай хэцүү л харагдана лээ.
Өөрсдөө баахан оноо алдаад

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Aug 20, 2018 4:53 pm
by meesh
Бас тийм маргаантайм байхдаа яг шигшээгээрээ явчихгүй, дандаа зодолдож байх юмаа Монголчууд. 4 жилд ганц болдог сайхан тэмцээнд шигшээгээрээ оролцоод ирсэн бол.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Aug 20, 2018 10:40 pm
by Saiza
Монголын бараг бүх л спорт 2 холбоотой шт ээ хэхэ

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 11:13 am
by Tomroo_Kop
Өчигдөр тоглолт тайлбарласан Бат-Энх чинь хөлбөмбөгийн холбоогоор бол морь Ганболд юм уу даа. Насаараа ВХолбооны нарийн бичиг хийж байгаа хүн дээ. Өнгөрсөн жилээс харин өөр хүн ВХолбооны нарийн бичгээр томилогдлоо гээд мэдээ гарчихсан байсан. Гэхдээ Бат-Энх нь албан ёсоор ажлаа өгсөн юм уу үгүй юм уу бүү мэд. Өчигдөр үндэсний тв-н хөтлөгч лав Волейбол тайлбарлагч Бат-Энх гээд л танилцуулаад авна лээ хэхэ.

Энэ тэмцээнд оролцож байгаа Хасу-Мегастарс багийн хувьд өнгөрсөн 2 жилийн хугацаанд клубын түвшинд Монголд босоо байгаа баг л даа. 1,90 дээш дундаж өндөртэй багтай бол тоглоод сурчихсан л залуучууд. Тэгээд зэрэглэл ахиад 2м дундаж өндөртэй хүмүүстэй тоглоод ирэхээр яалт ч үгүй нуруу намдаад байгаа. Үндсэн баг дээрээ Билгээ л нэмж явсан байна лээ. Билгээ чинь 196 билүү хэд билээ. Яг шигшээ баг бүрдүүлбэл энэ баг дээр Сайнаа Сайхнаа Анхбаяр гэсэн үсрэлттэй өндрөөс барьж цохьдог залуучууд л нэмэгдэх байх.

Стандарт торон дээр л торны ирмэгээс дээш бараг сугаараа гарч үсэрч хаагаад байхад л дээгүүрээ цохиулаад байхым билээ гээд шигшээд тоглодог найз маань ярьж л байсан. Энэ тэмцээнд сагсны шигшээ багт тоглож байгаа Очирбат чинь анх Волейбол тоглож байсан хүүхэд. Оожоо Волейболоо хөөгөөд явсан бол Билгээтэй дөхөж очихоор л нөлөөг шигшээ багт үзүүлэх байсан байх даа...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 3:39 pm
by meesh
Тэгээд яагаад тэр өндөр залуусыг авсангүй вэ?

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 4:13 pm
by Tomroo_Kop
meesh wrote:Тэгээд яагаад тэр өндөр залуусыг авсангүй вэ?

Хасу клуб өөрсдөө зардалаа дааж тэмцээнд оролцож байгаа болохоор бусад клубын тамирчдыг нэмэхгүйгээр дангаараа тоглоно гэсэн бодлого баримталж байгаа байх.

Шигшээ баг бүрдүүлэх, тамирчдын хангамж, байр хоол, бэлтгэлийн зардал гээд тоймгүй юм гардаг юм шиг байгаамаа. Вхолбоо нь өөрөө энэ бүх зардалыг хариуцаж чадахгүй, дийлэхгүй учраас л боломжтой мөнгөтэй клуб нь өөрсдөө зардалаа даагаад оролцож байгаа нь энэ байх...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 4:39 pm
by meesh
Улсаас энэ явах зардлаас төлөлцдөггүйм байх даа.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 4:48 pm
by Saiza
Шараваа лав бүх зардалыг улсаас дааж бгаа гээд бсан шт..

Сагсныхныг лав

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 5:02 pm
by meesh
Тэгдэг л баймаар юм төсөвт суудаг биш үү жил бүр.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 5:06 pm
by RoMeRo
Tomroo_Kop wrote:Өчигдөр тоглолт тайлбарласан Бат-Энх чинь хөлбөмбөгийн холбоогоор бол морь Ганболд юм уу даа. Насаараа ВХолбооны нарийн бичиг хийж байгаа хүн дээ. Өнгөрсөн жилээс харин өөр хүн ВХолбооны нарийн бичгээр томилогдлоо гээд мэдээ гарчихсан байсан. Гэхдээ Бат-Энх нь албан ёсоор ажлаа өгсөн юм уу үгүй юм уу бүү мэд. Өчигдөр үндэсний тв-н хөтлөгч лав Волейбол тайлбарлагч Бат-Энх гээд л танилцуулаад авна лээ хэхэ.

Энэ тэмцээнд оролцож байгаа Хасу-Мегастарс багийн хувьд өнгөрсөн 2 жилийн хугацаанд клубын түвшинд Монголд босоо байгаа баг л даа. 1,90 дээш дундаж өндөртэй багтай бол тоглоод сурчихсан л залуучууд. Тэгээд зэрэглэл ахиад 2м дундаж өндөртэй хүмүүстэй тоглоод ирэхээр яалт ч үгүй нуруу намдаад байгаа. Үндсэн баг дээрээ Билгээ л нэмж явсан байна лээ. Билгээ чинь 196 билүү хэд билээ. Яг шигшээ баг бүрдүүлбэл энэ баг дээр Сайнаа Сайхнаа Анхбаяр гэсэн үсрэлттэй өндрөөс барьж цохьдог залуучууд л нэмэгдэх байх.

Стандарт торон дээр л торны ирмэгээс дээш бараг сугаараа гарч үсэрч хаагаад байхад л дээгүүрээ цохиулаад байхым билээ гээд шигшээд тоглодог найз маань ярьж л байсан. Энэ тэмцээнд сагсны шигшээ багт тоглож байгаа Очирбат чинь анх Волейбол тоглож байсан хүүхэд. Оожоо Волейболоо хөөгөөд явсан бол Билгээтэй дөхөж очихоор л нөлөөг шигшээ багт үзүүлэх байсан байх даа...



:eek:

Тэр Очирбат тэгээд Волейболоо бүр хаяцымуу. Жинхэнэ Волейболын хүүхэд шдээ уг нь. Шал худлаа сагс энэ тэр гэж савсагнаад.
Нээг их сүртэй тоглож ёчадахгүйн байж. :aerger:

Сагс нь зайлуул таван төгрөг илүү өгдөг байхааддаа. :smile:

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 5:25 pm
by Tomroo_Kop
meesh wrote:Улсаас энэ явах зардлаас төлөлцдөггүйм байх даа.


Тэмцээний үеэрх зардалыг мэдэхгүй юм. Тэмцээнээс бусад үед эдгээр тамирчдын хоол, байр, нэмэлт витамин, бэлтгэлийн хэрэгсэл, өмсгөл хэрэглэл гээд клубын зүгээс үзүүлж байгаа зардал чинь бас л том тоо гарах байх өө. Тэр болгоныг улс төлөхгүй л болов уу. Волейболын хэдийг монголд ирэхээр нь асуугаад хариу хэлье :ногоон:

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 5:37 pm
by meesh
Тэр бусад зардал ч аль ч холбоонд байдаггүй байхаа. Гол төлөвлөгдсөн том тэмцээнүүдэд улсаас мөнгө гаргана биз дээ.

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 5:39 pm
by Tomroo_Kop
RoMeRo wrote:

:eek:

Тэр Очирбат тэгээд Волейболоо бүр хаяцымуу. Жинхэнэ Волейболын хүүхэд шдээ уг нь. Шал худлаа сагс энэ тэр гэж савсагнаад.
Нээг их сүртэй тоглож ёчадахгүйн байж. :aerger:

Сагс нь зайлуул таван төгрөг илүү өгдөг байхааддаа. :smile:


Яахнав дээ дүүг маань. Ёстой л өөрийн нуруугаараа хоолоо олж идэх байгаа хүүхэд шүү хэхэ. Муу байлаа гээд шигшээд тоглоод гүйж байв гэж хэхэ...Гэрээтэй учраас Волейболын лигийн тэмцээн болоод бусад том тэмцээнд оролцохыг цаад багийнх нь зүгээс хориглодог. Тананд тоглодог байхдаа л Волейболын Эрчим клубээс тоглоод л Намрын тэргүүнээс медал авч байсан. Яалт ч үгүй Сагсаа сонгосон л доо...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Tue Aug 21, 2018 6:08 pm
by RoMeRo
Волейболыг ёстой гоё тоглодог, жаргаах хүүхэд байнадаа гээд харж байтал.
3х3-ын Дөлгөөн эд нартай цуг Өвөрхангайн нэг баг болоод лигт тоглоод унангуут нь урам хугарсөөн. хэхэ

Мэдээж улсын шигшээд багтана гэдэг баргийн аавын хүүгийн хийх ажил биш л дээ. Гэхдээ Волейболоороо илүү тодрох хүүхэд байсын. Миний л бодол шүү.

Анхнаасаа л волейболоор хүлээгээд авцан болохоор сагс тоглоно гэхээр ер толгойд буудаггүй, дээр нь нурууны давуу талаараа л гэхээс айхтар онцгойрсон зүйл сагсаар бага л даа.
"Барын сүүл явснаас батганы толгой яв" гэдэг шиг сагсны дунд явснаас Волейболын магнайд явсан нь үзэгчийн хувиар бол сайхан л байх байлаа. Волейболоороо бол Санчир, Билгүүн нь болох хүүхэд гэж харж байсын.

жич: Шараваа нэг хэсэг волейболын лигт тоглосон. Ямар утгагүй харагдсан гэж сананаа. :ногоон:
Миний санаж байгаагаар "Залуу Монгол" гэгч багт тоглоод волейболын лигээс хүрэл авч байсан. Өөр ч тэгээд волейболоор гавиагүй байхөө... :smile:

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Aug 09, 2021 12:55 pm
by Цогоо
Саяын олимпоор энэ Габи гээд бразил хүүхний фэн болчихлоо.


Re: Воллейболын мэдээ, ярилцлага

PostPosted: Mon Aug 09, 2021 1:53 pm
by Reda
Шэйла гээд хамгийн царайлаг нь хөгширж дээ.