Воллейболын мэдээ, ярилцлага

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Xtreme.So » Wed Dec 07, 2005 10:07 am

Дахиад л бразилчууд тvрvvлэв

Японы Нагано, Токио хотуудад болсон эрэгтэйчvvдийн “FIVB World Grand Champions Cup” тэмцээнд бразилчууд илт давамгай тvрvvллээ. Ємнєх гурван тэмцээнд нэг тvрvvлж, хоёр аман хvзvvдсэн тэд ийнхvv долоохон хоногийн ємнє бvсгvйчvvдийнхээ vзvvлсэн амжилтыг давтлаа.

Дєрєвдvгээр тойргийн тоглолтод олимп, дэлхийн аваргууд Италитай єрсєлдєж хожсоноор тvрvvлэх болзлоо хангасан. Эхний хоёр vед давамгайлсан ч италичууд сєргvvлэн хvчтэй довтолсоор сетийн харьцааг тэнцvvлжээ. Сvvлийн сетэд чамбай тоглосон бразилчууд 15-13-аар єрсєлдєгчєє буулгаж авсан байна.

XI.22
АНУ-Бразил 1:3 (27-25, 22-25, 19-25, 24-26)
Итали-БНХАУ 3:0 (25-15, 25-15, 25-17)
Египет-Япон 2:3 (16-25, 25-23, 25-14, 23-25, 5-15)

XI.23
БНХАУ-Бразил 2:3 (25-23, 28-26, 11-25, 18-25, 1015)
Итали-Египет 3:0 (25-20, 25-18, 25-19)
Япон-АНУ 1:3 (22-25, 25-22, 21-25, 23-25)

Х.25
Египет-БНХАУ 3:2 (25-23, 21-25, 21-25, 25-21, 15-12)
АНУ-Итали 3:0 (25-23, 25-20, 25-18)
Бразил-Япон 3:1 (25-21, 25-20, 23-25, 25-18)

Х.26
Египет-АНУ 0:3 (12-25, 21-25, 15-25)
Итали-Бразил 2:3 (30-32, 20-25, 25-23, 25-22, 13-15)
БНХАУ-Япон 2:3 (14-25, 26-24, 20-25, 37-35, 8-15)

Х.27
АНУ-БНХАУ 3:0 (25-16, 25-21, 25-18)
Бразил-Египет 3:0 (25-21, 25-20, 25-21)
Япон-Итали 0:3 (20-25, 22-25, 20-25)

Хо Хд Сет/Х
Бразил 5 0 15-6
АНУ 4 1 13-4
Итали 3 2 11-6
Япон 2 3 8-13
Египет 1 4 5-14
БНХАУ 0 5 6-15

Тvvхийн хуудас сєхвєл...
I байр II байр III байр IV-VI байр
1993 Итали Бразил Куба Япон, АНУ, БНСУ
1997 Бразил Голланд Куба БНХАУ, Япон, Австрали
2001 Куба Бразил Югослав БНСУ, Япон, Аргентин

2010 оны ДАШТ Японд болно
Олон улсын волейболын холбооноос єнгєрєгч долоо хоногт 2010 оны эмэгтэйчvvдийн ДАШТ-ийг Япон улсад явуулах шийдвэр гаргажээ. Сvvлийн vед олон улсын тэмцээнvvдийг єндєр тvвшинд зохион байгуулж буй Японы волейболын холбооны хєдєлмєрийг vнэлэн ийнхvv ДАШТ-ийг дараалан хоёр удаа авах эрхийг олгосон байна. Ирэх онд эрэгтэйчvvд болон эмэгтэйчvvдийн ДАШТ Наран улсад болох билээ.

Харин 2010 оны эрэгтэйчvvдийн ДАШТ Европт болох нь тодорхой болжээ.Зохион байгуулах эрхийн тєлєє одоогоор Итали, Польш нэрээ дэвшvvлээд байна. Ийнхvv 1994 онд Грект болсон ДАШТ-ээс хойш 16 жилийн дараа волейбол Европт айлчлах нь.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Wed Dec 07, 2005 10:08 am

Б.Мєнгєндєл: Багаасаа л дєрєв дугаартай тоглож эхэлсэн

“Их тийн”-ий тоглогч, спортын мастер Батсайханы Мєнгєндєлтэй уулзаж ярилцлаа.

-Єєрийгєє уншигчдад маань танилцуулна уу?
-Би 21 настай. Волейболын vндэсний лигт тав дахь жилдээ тоглож байна. 1997 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Томоохон амжилтуудаасаа ярина уу?
-2001 онд Гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит сонгон шалгаруулах тэмцээний алт, єсвєр vеийн УАШТ-ий мєнгєн медальтай. Энэ жилийн клубийн УАШТ-д “Их тийн”-д орж тоглоод мєнгєн медаль хvртсэн. Клубийн цомын аварга. Залуучуудын УАШТ-ээс гурван хvрэл медаль хvртсэн. Єнгєрсєн жилийн залуучуудын УАШТ-ий шилдэг тэгш тоглогчоор шалгарсан.

-Энэ жилийн волейболын лиг таны хувьд юугаараа онцлог байна?
-Зохион байгуулалт сайтай болж байна. Мєн олон баг оролцож, залуус тvрэн орж ирснээрээ онцлог болов уу. Би энэ тэмцээнд ах нартайгаа нэг баг болж, гар нийлж тоглож байна. Тэднээсээ их зvйл сурч авч байна. Тухайлбал би ОУХМ М.Алтангэрэл ахыг багын л хvндэлдэг байсан. Энэ ахтайгаа нэг баг тоглож байгаа нь их аз завшаан.

-Хоёрдугаар тойрогт танай баг тавдугаар байрт орсон. Олон ч хожигдол хvлээсэн. Энэ нь юутай холбоотой вэ?
-...(инээв) Дахиж ийм алдаа гаргахгvй ээ.

-Багийнхаа легионер тоглогчдын тухайд юу хэлэх вэ?
-ОХУ-аас хоёр легионер ирсэн. Тэд туршлага, арга барил сайтай. Нэг нь хагас намаас довтолдог бол нєгєє нь паралель тоглолттой.

-Бэлтгэл сургуулилалтаа хэрхэн базаасан бэ?
-Аравдугаар сарын сvvлчээр Спортын тєв ордонд Цолмон багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Клубийн удирдлагууд ч бvх талаар дэмжиж тусалсан даа.

-Танай клубийн дарга нарын дунд волейболд “нугасгvй” хvн олон юм аа?
-Тийм шvv. Манай клубийн захирал ОУХМ Дэмбэрэлсайхан. Компанийн захиал С.Батсайхан ах волейболын спортын мастер. Тэд бидэнд байнга тусалж, урам єгч байдаг. Энэ нь ч амжилт гаргахад нєлєєлдєг. Манай клуб Цолмон багшаас гадна хоёр дасгалжуулагчтай (с.м Х.Мєнхтулга, Гансvх) Багш нар маань сайн волейболчид бэлтгэн гаргаж байгаа.

-Спортын мастер цолыг хэзээ авсан билээ?
-Энэ жил. Спортын мастер болоод маш их баярласан. Цол авсны хэрээр єндєр хариуцлага хvлээж байна.

-Ингэхэд дєрвийн тоонд дуртай юу?
-Яаж байна (инээв). Би багаасаа л дєрєв дугаартай тоглож байгаа. Тиймээс дєрвийн тоонд дуртай болчихож.

-Аль сургуулийн оюутан бэ?
-МУИС-ийн Газар зvй геологийн факультетийн Газрын менежментийн ангийн IV курсийн оюутан. Тєгсєх курс болохоор хичээл ачаалал ихтэй. Гэхдээ энэ бvхнийг зохицуулаад лигтээ тоглож байна даа.

-Хэр нервтдэг вэ?
-Гайгvй шvv.

-Волейболоос єєр ямар спортын тєрєлд дуртай вэ? Хообий тань?
-Бvх тєрлийн спортыг сонирхдог. Чєлєєт цагаараа салхинд гарах дуртай.
-Амжилт хvсье.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Wed Dec 07, 2005 10:14 am

Yндэсний лигийн дєрєвдvгээр тойргийн тоглолт vргэлжилж байна


Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй vндэсний лигийн АШТ-ий гуравдугаар тойрогт ТЭЦ-IV-ийн волейболчид мєн л нэг ч хожигдолгvй тэргvvллээ. Насны хувьд залуу ч, тоглолтын техник, чадвараараа бусад багаасаа илvvрхэж байсан юм.

Тэдний дараа “Уурхайчин” орсон. Гуравдугаар тойрогт олон сонирхолтой тоглолт єрнєсний нэг нь “Уурхайчин”, “Эрчим”-ийн тоглолт байв. Yндэсний лигт олон удаа тvрvvлж байсан “Эрчим” “Уурхайчин”-тай таван vе тоглосон.

Хоёр багийн тоглогчид єгєє, аваатай тоглож байсан ч, сvvлийн vед “Уурхайчин” оновчтой довтлолтынхоо ачаар єрсєлдєгчєє 3:2-оор буулгаж авсан. Эрэгтэйчvvдийн багаас “Их тийн” ялагдал хvлээлгvй тэргvvлсэн. Ємнєх тойрогтоо энэ баг “баян ходоод” болох шахсан (тавдугаарт орсон) алдаагаа ийнхvv заслаа. Туршлагатай тоглогч М.Алтангэрэл залуу тоглогчдодоо vлгэр vзvvлэхvйц сайхан тоглолт хийсэн нь амжилт гаргахад нєлєєлсєн. “Монголросцветмет”, “Уурхайчин” багийнхан удаад нь явж байна.

Гуравдугаар тойргийн тоглолтууд

Эмэгтэй
“Ноён”-”Уурхайчин 0:3
“Эрчим”-ТЭЦ-IV 1:3
“Уурхайчин”-”Эрчим” 3:2
“Их тийн”-”Ноён” 0:3
“Эрчим”-”Их тийн” 3:0
ТЭЦ-IV-”Уурхайчин” 3:1
“Их тийн”-ТЭЦ-IV 0:3
“Ноён”-”Эрчим” 3:2
ТЭЦ-IV-”Ноён” 3:0
“Уурхайчин”-”Их тийн” 3:0

1.ТЭЦ-IV 2.”Уурхайчин” 3.”Ноён” 4.”Эрчим” 5.”Их тийн”

Эрэгтэй
“Ноён”-”Залуу Монгол” 2:3
“Харх”-”Их тийн” 0:3
“Уурхайчин”-
-”Монголросцветмет” 2:3
“Залуу Монгол”-
-”Монголросцветмет” 0:3
“Их тийн”-”Уурхайчин” 3:0
“Ноён”-”Харх” 0:3
“Уурхайчин”-”Ноён” 3:0
“Харх”-”Залуу Монгол” 2:3
“Монголросцветмет”-
-“Их тийн” 0:3
“Их тийн”-”Залуу Монгол” 3:1
“Ноён”-
-“Монголросцветмет” 0:3
“Уурхайчин”-”Харх” 3:0
“Уурхайчин”-
-”Залуу Монгол” 3:0
“Ноён”-”Их тийн” 0:3
“Монголросцветмет”-
-”Харх” 3:0

1.Их тийн 2.“Монголросцветмет” 3.”Уурхайчин” 4.”Залуу Монгол” 5.”Харх” 6.”Ноён”
Дєрєвдvгээр тойрогт ТЭЦ-IV (эм), “Уурхайчин” (эр) багууд ганц ч хожигдолгvй байна.

Эрэгтэй
“Уурхайчин”-
-”Монголросцветмет” 3:0
“Харх”-”Их тийн” 0:3
“Ноён”-”Залуу Монгол” 2:3
“Залуу Монгол”-
-”Монголросцветмет” 1:3
“Их тийн”-”Уурхайчин” 0:3
“Ноён”-”Харх” 3:2
“Уурхайчин”-”Ноён” 3:1

Эмэгтэй
“Эрчим-”ТЭЦ-IV 0:3
“Их тийн”-”Ноён” 0:3
“Уурхайчин”-”Эрчим” 2:3

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Nomer 23 » Wed Dec 07, 2005 10:49 pm

Бразилчууд арай л дэндүүлээд хаячихлаашд...
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Xtreme.So » Fri Dec 09, 2005 9:14 am

«Их тийн», «Уурхайчин» анхны хожлоо авлаа

Волейболын vндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт єчигдєр Спортын тєв ордонд эхэллээ. Хvрэл медалийн тєлєє тоглох эрх авсан «Харх», «Их тийн»-ий эрэгтэйчvvд тулааны салхийг хагалсан. Хоёр баг тун ширvvн єрсєлдєж, эхний vед «Харх» хожил авсан бол хоёрдугаар vед «Их тийн» тэднээс хариугаа авч 25:22-оор яллаа.

Гуравдугаар vед «Их тийн» энэ байдлаа хадгалан тоглосоор мєн л гурван онооны илvvгээр (25:22) ялалт байгуулав.

Дараагийн тойрогт «Харх»-ынхан хамгаалалтаа илт чангалсан нь хожил авахад нєлєєлсєн. Ялангуяа «Их тийн»-ий залуу спортын мастер Б.Мєнгєндєлийн ширvvн довтолгоог хэд хэдэн удаа буцаасан нь ялалт авчрахад нєлєєлсєн юм. «Харх» таван онооны илvvгээр (20:25) єрсєлдєгчєє хожив. Шийдвэрлэх vед хоёр багийн аль аль нь єгєє аваатай тоглосон.

15 оноонд тvрvvлж хvрсэн нь ялагч болох байв. Гэвч хоёр баг эн тэнцvv єрсєлдсєн. Тэдний оноо 15:15-аар тэнцсэн бєгєєд «Их тийн» оновчтой довтолгоогоороо илvvрхэж 18:16-аар єрсєлдєгчєє хожлоо.

Тэд цаашид дєрвєн тойрог тоглох бєгєєд тvрvvлж гурав хожсон нь хvрэл медаль хvртэх юм. Аваргын тєлєє тоглосон «Уурхайчин», «Монголросцветмет»-ийн эрэгтэйчvvдийн эхний тойргийн тоглолтод «Уурхайчин» єрсєлдєгчєє 3:0-ээр хожиж гараагаа сайхан эхэллээ.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Anonymous » Fri Dec 09, 2005 4:28 pm

Xtreme.So wrote:Б.Мєнгєндєл: Багаасаа л дєрєв дугаартай тоглож эхэлсэн

“Их тийн”-ий тоглогч, спортын мастер Батсайханы Мєнгєндєлтэй уулзаж ярилцлаа.

-Єєрийгєє уншигчдад маань танилцуулна уу?
-Би 21 настай. Волейболын vндэсний лигт тав дахь жилдээ тоглож байна. 1997 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Томоохон амжилтуудаасаа ярина уу?
-2001 онд Гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит сонгон шалгаруулах тэмцээний алт, єсвєр vеийн УАШТ-ий мєнгєн медальтай. Энэ жилийн клубийн УАШТ-д “Их тийн”-д орж тоглоод мєнгєн медаль хvртсэн. Клубийн цомын аварга. Залуучуудын УАШТ-ээс гурван хvрэл медаль хvртсэн. Єнгєрсєн жилийн залуучуудын УАШТ-ий шилдэг тэгш тоглогчоор шалгарсан.

-Энэ жилийн волейболын лиг таны хувьд юугаараа онцлог байна?
-Зохион байгуулалт сайтай болж байна. Мєн олон баг оролцож, залуус тvрэн орж ирснээрээ онцлог болов уу. Би энэ тэмцээнд ах нартайгаа нэг баг болж, гар нийлж тоглож байна. Тэднээсээ их зvйл сурч авч байна. Тухайлбал би ОУХМ М.Алтангэрэл ахыг багын л хvндэлдэг байсан. Энэ ахтайгаа нэг баг тоглож байгаа нь их аз завшаан.

-Хоёрдугаар тойрогт танай баг тавдугаар байрт орсон. Олон ч хожигдол хvлээсэн. Энэ нь юутай холбоотой вэ?
-...(инээв) Дахиж ийм алдаа гаргахгvй ээ.

-Багийнхаа легионер тоглогчдын тухайд юу хэлэх вэ?
-ОХУ-аас хоёр легионер ирсэн. Тэд туршлага, арга барил сайтай. Нэг нь хагас намаас довтолдог бол нєгєє нь паралель тоглолттой.

-Бэлтгэл сургуулилалтаа хэрхэн базаасан бэ?
-Аравдугаар сарын сvvлчээр Спортын тєв ордонд Цолмон багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Клубийн удирдлагууд ч бvх талаар дэмжиж тусалсан даа.

-Танай клубийн дарга нарын дунд волейболд “нугасгvй” хvн олон юм аа?
-Тийм шvv. Манай клубийн захирал ОУХМ Дэмбэрэлсайхан. Компанийн захиал С.Батсайхан ах волейболын спортын мастер. Тэд бидэнд байнга тусалж, урам єгч байдаг. Энэ нь ч амжилт гаргахад нєлєєлдєг. Манай клуб Цолмон багшаас гадна хоёр дасгалжуулагчтай (с.м Х.Мєнхтулга, Гансvх) Багш нар маань сайн волейболчид бэлтгэн гаргаж байгаа.

-Спортын мастер цолыг хэзээ авсан билээ?
-Энэ жил. Спортын мастер болоод маш их баярласан. Цол авсны хэрээр єндєр хариуцлага хvлээж байна.

-Ингэхэд дєрвийн тоонд дуртай юу?
-Яаж байна (инээв). Би багаасаа л дєрєв дугаартай тоглож байгаа. Тиймээс дєрвийн тоонд дуртай болчихож.

-Аль сургуулийн оюутан бэ?
-МУИС-ийн Газар зvй геологийн факультетийн Газрын менежментийн ангийн IV курсийн оюутан. Тєгсєх курс болохоор хичээл ачаалал ихтэй. Гэхдээ энэ бvхнийг зохицуулаад лигтээ тоглож байна даа.





Ene yariltslaga ali sonin deer bsan yum be ?? ene manai angiin hvvhed bga yum sain toglogch doo
Volleyball ch vzehed uramtai saihan sport-doo unudur Ikh Tiin hojson bhaaa
Anonymous
 

Postby Цогоо » Fri Dec 09, 2005 9:58 pm

Єнєєдєр ТЭЦ-4 - Уурхайчин хоёрын эмэгтэй багуудын тоглолтын тойм харлаа. Yнэхээр єрсєлдєєнтэй сайн тоглолт болж байнаа. Бараг єрсєлдєєнгvй ч юм уу эсвэл хэхэ. ТЭЦийн багт хоёр Япон хvvхэн ирцэн баллаж байнаа. Нєгєє багт нь бас уул нь хоёр Орос хvvхэн байсан. Тэхдээ тэр хоёроороо нээх довтлуулахгvй байсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

?

Postby Xtreme.So » Sun Dec 11, 2005 3:37 pm

Ц.БАТ-ЭНХ: Волейболыг сонгодог урлагтай харьцуулж болох юм

Монголын волейболын холбооны vндэсний лигийн тэмцээн 1995 оноос «хєшгєє нээсэн» тvvхтэй. Тэр vеэс тус холбооны ерєнхий нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх ажиллаж эхэлсэн юм.Хаана л волейболын тэмцээн болно, волейболчид цугларна тэнд Ц.Бат-Энх байдаг.

Волейбол бол хєгжлийн арвин намтартай спорт. 1927 оноос спортын энэ тєрєл эх оронд маань дэлгэрсэн бол 1957 онд Волейболын холбоо шаваа тавьжээ.

Урт тvvхтэй спортыг тамирчин, хєгжєєн дэмжигчээр дутаалгvй яваа нь МВХ-ны удирдлагуудын vйл ажиллагаатай холбоотой. Бvх л ачааг vvрэлцэж, тэмцээнийг єндєр тvвшинд зохион байгуулж,хєдєє орон нутгийг ч орхилгvй ажиллах нь амар хэрэг биш. Ц.Бат-Энхтэй уулзаж ярилцлаа.

-Ярилцлагаа таныг волейболын спорттой хэрхэн нєхєрлєсєн дурсамжаар эхлэх vv?
-1982 онд «Gamma»-гийн гэрэл зурагчин талийгаач ах Ц.Батзориг маань «Барилгачин» нийгэмлэгийн волейболын секцэнд намайг анх бvртгvvлж билээ. Н.Чимэдрэгзэн багш маань надад энэ спортын цагаан толгойг заасан. Ер нь манай гэр бvлийнхэн бvгдээрээ волейболд дуртай. Аав минь ч бас волейбол муугvй тоглодог байсан.

-Ангиараа волейболчин болохоор шийдсэнийг бодоход та ангийнхандаа нєлєєлж дээ...
-Хvvхдvvд волейболыг маш их сонирхдог байсан. Тэр жишгээр ангийнхан маань 1983 оны намар «Барилгачин»-д волейболчин болохоор очсон нь санаанаас гардаггvй. Олон хvvхэд байсан болохоор багш маань нурууны єндрийг харгалзан секцэнд бvртгэнэ гэлээ. Би 1.49 см єндєр байсан. Багш намайг жил гаруй хичээллэсэн болохоор секцэндээ vлдээсэн. Бид волейболчин болохын тєлєє маш их чармайдаг сан. Зусланд амрахаараа хавийн бvх хvvхдийг цуглуулаад талбай засч тоглоно. Зvлгэн дээр хєл нvцгэн тоглодог байлаа. Энэ нь байгалиа хайрлаж байгаа хэрэг. Спорт хvнийг хvмvvжvvлдэг.

Волейбол миний амьдралын утга учир болоход Н.Чимэдрэгзэн багш маань маш их нєлєєлсєн. Багшдаа баярлаж явдаг даа.

-Материаллаг баазаар дутагдалтай тэр vед хувцсаа єєрсдєє оёдог байсан гэж сонссон?
-Одоогийнх шиг хувцас хэрэглэлтэй байгаагvй. Бид сонин сэтгvvл дээр гарсан зураг дууриалган хувцсаа оёдог байсан. Бємбєгний цvнхээ ч єєрсдєє хийнэ. Тэдгээрийг бэлтгээд нойргvй хонож байсан шєнє олон. Гэхдээ энэ нь миний амьдралын хамгийн сайхан мєчvvдийн нэг. Тэр vед Найрамдлын районы баг тоглолтын хоёр ээлжийн хувцастай, ур чадвараараа vлгэр жишээч байсан.

-Та зодог тайлалгvй ерєнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон бил vv?
-Зодог тайлаад байх нь ч юу юм. Би 1988 онд осолд орж гэмтэл авсан. Хожим нь энэ бэртэл тоглолтод маань ч нєлєєлж, хэвтэрт орсон vе бий. Гэхдээ би волейболоо орхиогvй. Дур сонирхолтой болохоороо тэмцээнд алба шиг оролцчихоод хэдэн сар хэвтдэг байсан.
1995 онд МВХ-ны дэд ерєнхийлєгч О.Одбаяр лигийн тэмцээн зохион байгуулах талаар яриад надад ерєнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьсан. Тэгээд л волейболын хєгжлийн тєлєє чадах бvхнээ хийхээр зорьсон доо.

-Шилжилтийн vе, спортын хєгжил тархай бутархай болоод байсан шvv дээ, тэр цагт. Залуухан дарга бэрхшээлтэй чамгvй их тулгарсан байлгvй?
-Ажил хийж байгаа учраас бэрхшээл тохиолдолгvй яах вэ. Волейболд миний vеийн залуус л тоглож, єсвєр vеийнхэн энэ спортоор хичээллэх нь цєєрч байсан.
1996 онд єсвєрийн УАШТ-ийг зохион байгуулсан нь ажил авснаас хойшхи анхны тэмцээн байв. Тэмцээнд хєвгvvдийн зургаа, охидын дєрвєн баг оролцсон. Тоглогчдын ур чадвар тааруу байсан. Тиймээс охидод нь шилдгийн шагнал олгоод, хєвгvvдийг нь шагнаагvй. Багш нар ч хvvхдvvдийн урам хугаллаа гэж шvvмжилсэн. Тэгэхэд нь «Би єсвєрийн тэмцээнд шилдгээр шалгарч байгаагvй. Гэтэл энд над шиг тоглодог тоглогч ч алга. Сайн тоглогч тєрєєд шилдгийн шагнал аваг дээ» гэж хэлсэн. Арван жилийн дараа дурсахад энэ шийдвэрээ зєв болжээ гэж бодож байна.

-Тэр vед хvн бvхэн л амьдралаа дээшлvvлэхийн тулд бизнесийн мєр хєєж байсан. Спортоо орхих бодол танд тєрєєгvй юv? Yзэгчдийг татах, спонсор олох гээд л олон бэрхшээл тулгарсан нь лавтай.
-Юуны ємнє сонирхогчдын хvрээг тэлэх хэрэгтэй байсан. Тэмцээнvvдийг тасралтгvй, системтэйгээр зохион байгуулах шаардлага гарлаа. Yvний тулд хєдєє орон нутагт волейболын салбар зєвлєл байгуулахаар шийдсэн. Би ганцаараа биш, волейболд сэтгэл зvрхээ зориулсан хvн бvхэн vvний тєлєє ажиллаж байв. Монголын волейболын холбооны 50 жилийн ой 2007 онд болно.

Энэ тvvхэн хугацаанд долоон ерєнхийлєгч, таван ерєнхий нарийн бичгийн дарга ажиллаж байсан гээд бод доо. Манай хамт олон нэг баг ямар байдаг вэ, тийм байж чаддаг учраас тун тогтвортой ажилладаг. Энэ нь ч волейболын спортыг єдий зэрэгтэй болгожээ. Мєн залуу vеийг бэлтгэхийн тулд Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын тэмцээнийг хvvхдийн зусланд зохиодог болсон. Тэнд тоглож байсан хvvхдvvдээс одоо лигт ч байна.

Нэг зvйл санаанаас гардаггvй юм. Хэнтийн Д.Рэнчин багш єсвєрийн тэмцээнд багаа оролцуулах vеэр хоёр хvvхдээ дагуулж ирж билээ. Тэр vед хvv Р.Тамир нь довтлогч болчихсон байсан. Би «Багш минь та хоёр хvvхдvvдээ холбогч болгоорой. Волейболд нуруулаг холбогч дутагдалтай байна» гэж билээ. Нєгєє хоёр нь Р.Хангай, Р.Солонго нар байсан.

-Волейболын тэмцээнийг хєдєє орон нутагт зохиохдоо хэрэглэлээ «vvрээд» явдаг байсан гэж сонссон. 1990 оноос хойш хєдєє тэмцээн уралдаан зохиогдох нь ховор байсан...?
-Тийм шvv. Аймагт тэмцээн зохион байгуулахад удирдлагууд нь сайн дэмжсээр ирсэн. Намайг антенаа бариад буухад зарим нь загасны уурга аваад ирлээ гэж андуурдаг байсан vе бий. Одоо манай тэмцээнийг зохион байгуулахын тєлєє олон аймаг єрсєлддєг болж. Энэ нь тор, бємбєгєє чирж явсны хvч. Єєрєєр хэлбэл, зєв менежментийн ач юм.

-2000 онд Зvvн Азийн АШТ-ийг зохиох эрх хэрхэн авснаа дурсвал?
-1998 онд Зvvн Азийн анхны тэмцээн болсон. Уг тэмцээнд «Ноён»-ы С.Эрдэнэбат ах бид хоёр эрэгтэй, эмэгтэйчvvдийн багтайгаа оролцож билээ. Тэр vеэр Азийн волейболын холбооны дэд ерєнхийлєгч Солонгосын Им Хуан Бин хэмээх євєєтэй танилцсан. Тэгээд 2000 оны тэмцээнийг эх орондоо зохиохоор зориг шулуудсан. 1999 онд энэ тухайгаа холбогдох хvмvvст танилцуулж, найзынхаа сонирхогчийн камераар авсан тоглолтын талбай, хэрэглэл материалаа ажлын хэсгийнхэнд танилцуулав. Бусад орон баримтат кино хийчихээд ирсэн гээд бод доо. Бєхийн єргєєг vзvvлэхэд гадаадын тєлєєлєгчид «Та нар хивсэн дээр волейбол тоглодог юм уу» гэж хачирхаж байлаа. Солонгос євєє маань биднийг ихэд дэмжсэн нь эрх авахад маш их нєлєєлсєн. Тэгээд бид зориулалтын шал авахаар хєєцєлдсєн. Зvvн Азийн АШТ-ийг Зохион байгуулах хорооны дарга байсан Х.Бадамсvрэн ерєнхийлєгч маань сайхан дэмжиж, єєрєє очиж шалаа захиалж байсан тvvхтэй. Тэр vед бидэнд том тэмцээн зохион байгуулах туршлага байгаагvй. Гэхдээ тэмцээн сайхан болсон. Нєгєє талаар Зvvн Азийн АШТ-ийг эх орондоо зохиосноороо анхдагч болсон гэхэд хилсдэхгvй. Yvнээс хойш спортын олон тєрлєєр Азийн АШТ-ийг Монголд зохион байгуулсаар ирсэн.

-Арван жилийн єндєрлєгєєс эргэн харахад мєрєєдєл бvхнээ биелvvлж vv?
-Yгvй. Дэлхийн жишигт нийцсэн сайхан заалтай болохыг мєрєєдсєєр ирсэн. Энэ бол волейболчин бvхний хvсэл. Ийм заалтай болбол амжилт ч дээшилнэ. Манай тоглогчдын ур чадвар гадаадынхнаас дутахааргvй.

-Ингэхэд УАШТ зохион байгуулаагvй аймаг бий бил vv?
-Сvхбаатар, Баян-Єлгийгєєс бусдад нь УАШТ зохиогдсон. Арван жилийн ємнє волейболын спортын хєгжил бvрхэгдvv байсан бол 10 жилийн дараа харахад улсаас нэг ч тєгрєг авдаггvй тєрийн бус байгууллага гэхэд манай холбоо жилд 14 тэмцээн явуулж байгаа нь чамлахааргvй vзvvлэлт. Єнєєдєр Монгол орон тэр аяараа волейболоор амьсгалж байна. Олон жил хамтран ажиллаж байгаа бvх хvн, УИХ-ын гишvvн М.Сономпил болон «ДЦС-4» ТЄХК-ийн гvйцэтгэх захирал Ц.Баярбаатар, тамирчид, шvvгчид, багш дасгалжуулагч, ивээн тэтгэгчдэдээ талархаж явдгаа илэрхийлье.

Бид цаашид олон ажил хийхээр тєлєвлєж байна. Тухайлбал ирэх жилээс даатгал, цэвэр ус, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжvvдтэй албан ёсны тvншлэлийн гэрээ байгуулахаар тєлєвлєєд байна. Ер нь спортын салбарт єєрєє єєрийгєє аваад явдаг тогтолцоог бий болгохыг хичээж явна.

-Волейболын спортыг ганц єгvvлбэрээр тодорхойлно уу?
-Волейболыг сонгодог урлагтай харьцуулж болох юм. Энэ спорт бол маш хvнд бэрх. Техникийг нь эзэмших хэцvv ч баялаг єв уламжлалтай.
Энэ спортоор хичээллээд зогсоогvй, хєгжvvлэхийн тєлєє зvтгэж яваагаа би азтай хэрэг гэж боддог.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

??????????

Postby Xtreme.So » Mon Dec 12, 2005 6:41 pm

“Уурхайчин”, ТЭЦ-IV-ийн волейболчид vндэсний лигийг єнгєлєв


Волеболын vндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохиогдож єндєрлєлєє. Залуу тамирчид олноор тvрэн орж, “цус сэлбэсэн” энэ жилийн лиг олон сонирхолтой тоглолт, амжилтаар дvvрэн байсан юм.

Эмэгтэйчvvдийн таван баг таван тойргийн турш єрсєлдсєний дараа шигшээд тоглох багууд шалгарсан.

Аваргын тєлєє ТЭЦ-IV, “Уурхайчин-тай, хvрлийн тєлєє “Эрчим”, “Ноён”-той тоглох болов.
ТЭЦ-IV-ийн волейболчид урьдчилсан шатны 20 тоглолтод ганц ч хожигдолгvйгээр шигшээд шалгарч лигийн тvvхэнд євєрмєц дээд амжилт тогтоогоод байв. Ийм амжилт гаргахад Японы легионерууд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн юм.

Єнгєрсєн жилийн лигийн тэмцээнд аваргалсан “Уурхайчин” энэ удаа ТЭЦ-IV-ийг мєнгєн медаль дээр буулгаж дєнгєсєнгvй.

Шигшээд тvрvvлж гурав хожсон нь ялалт байгуулах ёстой бєгєєд ТЭЦ-IV эхний хоёр тоглолтод хожоод байв. Гуравдугаар vед ТЭЦ-IV єрсєлдєгчдєдєє 3:2 –оор хожигдож анхны ялагдлаа хvлээсэн. “Уурхайчин”-д аваргалах найдвар бага ч гэсэн бий болов.

Дєрєв дэх тоглолтод хоёр баг эн тэнцvv єрсєлдсєн. Эхний vед ТЭЦ-IV єрсєлдєгчєє хожсон ч тэдний баяр удаан vргэлжилсэнгvй. Удаах vед “Уурхайчин” сайн хамгаалалтынхаа хvчээр єрсєлдєгчєє хожсон. Дараагийн хоёр vед тэд аанай л ээлжлэн хожилцож, “хайнаа хагалах” тавдугаар vе эхлэв. “Уурхайчин”-ы орос легионер Дикина амжилттай долтолгоогоороо угсруулан гурван оноо авсан нь єрсєлдєгч багийнхнаа ихэд сандруулсан. ТЭЦ-IV-ийн тоглогчид хэд хэдэн удаа алдаа гаргасан нь “даарин дээр давс нэмлээ”.

Гэвч тэд няцсангvй, шийдвэрлэх мєчид Японы легионер Танияма амжилттай холболт, довтолгоогоороо илvvрхэж, хоёр онооны илvvгээр єрсєлдєгчєє хожлоо. Ийнхvv ТЭЦ-IV лигийн аваргаар анх удаагаа шалгарав (3:1).

Хvрэл медалийн тєлєє “Эрчим” “Ноён”-той тоглосон. “Ноён”-ынхон залуу тоглогчид агаад дундаж нас нь 16. Лигийн манлайгаар хэд хэдэн удаа тодорч байсан “Эрчим”-ийн туршлагатай тоглогчид тэднийг 3:0-ээр хожин хvрэл медаль хvртэв.

Эрэгтэйчvvдийн багаас аваргын тєлєє “Уурхайчин”, “Монголросцветмет”-тэй таарсан. Єнгєрсєн жилийн лигийн тэмцээнд мєнгє хvртэж байсан “Уурхайчин” энэ удаа “дvv нар”-аа тєвєггvйхэн хожиж, аваргын титмийг гурав дахиа гардлаа.

Лигийн гурван удаагийн аварга “Харх” энэ жилийн лигийг медальгvй vдэв. Тэд хvрлийн тєлєє “Их тийн”-ий залуустай тоглосон. Тав тоглохоос эхний хоёр тойрогт цэвэр ялаад байсан “Их тийн”-ийг тэд барсангvй. Гуравдугаар тойрогт ч манлайллаа vргэлжлvvлснээр “Харх”-ыг медалиас мултлав.

Шагнал гардуулах ёслолын ємнє эмэгтэй легионерууд болон “Эрчим”-ийн дунд бооцоотой тэмцээн болсон. 450 мянган тєгрєгийн бооцоотой тулаанд легионерууд манай волейболчдыг 3:0-ээр хожсон.

Шилдгvvд
Хамгаалагч: Б.Батцоож (Уурхайчин), Ж.Болорчимэг (Уурхайчин)
Давуулагч: Э.Батхvv (Харх), У.Отгонтуяа (ТЭЦ-IV)
Довтлогч: Э.Батбаяр (Монголросцветмет), Д.Мєнхзаяа (ТЭЦ-IV)
Холбогч: Р.Хангай (Монголросцветмет), Д.Алтансувд (Уурхайчин)
Тэгш тоглогч: Б.Мєнгєндєл (Их тийн), М.Танияма (ТЭЦ-IV)
Дасгалжуулагч: Г.Баярсайхан (Уурхайчин)
Шvvгч: Х.Золдэлгэр

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby meesh » Mon Dec 19, 2005 9:10 pm

Энэ Б.Мөнгөндөл гэж манай ангийн хүүхэд байгаа юм.Энэ жил 21 настай өндөр 180 см үсрэлтийн хэмжээ 110 см гэж өсөх ирээдүйтэй тоглогч байгаа юм даа.Энэ лиг-р сайн хичээж лигийн шилдэгийн шилдэг тэгш тоглогч болсон.Аргагүй л авьяастай хөдөлмөрч хүүхэд дээ.
meesh
 

Аваргууд аваргаараа

Postby ebe » Sun Jun 17, 2007 1:40 pm

Аваргууд аваргаараа үлдлээ
Ж.ЖАРГАЛ, Ч.СҮХБААТАР (2007.06.11)
Монгол улсад волейбол үүсч хөгжсөний 80, тус спортын холбоо эх оронд маань байгуулагдсаны 50 жилийн тэгш ой 2007 онд тохиож байгаа билээ. Дээрх тэмдэглэлт ойнуудын хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдийн нэг нь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа.

Зургадугаар сарын 3-9-нд Спортын төв ордонд болсон тус тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй арван баг тойргийн дүрмээр өрсөлдсөн. Эрэгтэй багууд хоёр хэсэгт хуваагдан хэсэг тус бүрийн эхний хоёр байрт шалгарсан нь хагас шигшээд тоглосон бол эмэгтэйчүүд тойргоор тоглож медалийн төлөө өрсөлдөх дөрвөн багаа тодруулсан юм. Гэхдээ дөрвөн тоглолтын дүнгээр I, II байрт шалгарсан нь алт, III, IV багууд хүрэл медалийн төлөө тоглосон журмаараа эмэгтэйчүүдийн тэмцэл эрчүүдийнхээсээ ялгарч байв.

Тойргийн тоглолтын дүнгээр “MSC” баг бүх өрсөлдөгчдөө хожин бусдыгаа манлайлсан. Сонирхолтой нь лидер багийн дөрвөн тоглолтын гуравт нь контр гарч дууссан нь бүсгүйчүүдийн өрсөлдөөн ямархуу хэмжээнд болсныг илтгэх биз ээ. Ялангуяа тус багийн өнгөрсөн оны аварга “Уурхайчин”-тай хийсэн тоглолт тун ширүүн болж, үзэгчдийн сэтгэлд гойд нийцсэн юм.

Улсын шигшээ багийн гишүүд болоод лигийн клубт данстай шилдгүүд болох Л.Нарантуяа, П.Батзаяа нарынхаа найдвартай хамгаалалт, хүчтэй довтолгоогоор цэнэглэсэн тэд “Уурхайчин”-ы залуу тоглогчдыг тав дахь партад буулгаж авсан. Тиймээс дээрх багуудын аваргын төлөө тоглолт үзүүштэй болно хэмээн үзэгчид баасан гаригийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл алтан медаль булаалдах учиртай “MSC” баг тоглолтын цагаасаа хамаагүй хойно тэмцээн болсон Спортын төв ордонд морилж ирсэн тул МВХ дүрмийнхээ дагуу тэдэнд техникийн хожигдол (3:0) хүлээлгэсэн юм. Ингэснээр “Уурхайчин”-ы бүсгүйчүүд насанд хүрэгчдийн улсын аварга цолоо дараа оныг хүртэл хадгалж үлдлээ.

Харин гуравдугаар байрын төлөө тоглосон “Тэмүүжин” өрсөлдөгчөө 3:0-ээр хожин гэнэтийн сюрприз барилаа. Тэд медалийн шатанд таарсан Батлан хамгаалах их сургуулийн багт тойргийн тоглолтод 3:1-ийн харьцаагаар давамгай дийлдсэн атал шийдвэрлэх мөчид хүчээ гарган айлын эсрэг зөв тактик барьснаар улсын аваргаас хүрэл медаль хүртэв. Тэдний гол тоглогчид болох ОУХМ Б.Хэрлэн тэргүүтэй Л.Цоггэрэл, М.Ганцэцэг, Ч.Отгончимэг нарын хашир мастерууд аргагүй л туршлага заан 87, 88 оны охидыг хуурай ялсан юм. Эмэгтэйчүүдийн тав дахь баг болох “Их тийн” тойргийн тоглолтдоо бүгдэд нь хожигдон медалийн төлөө тоглох эрх аваагүй бөгөөд тэдний хийж чадсан цорын ганц зүйл нь “MSC”-ээс нэг парт салгаж чадсан явдал байлаа.

Эрэгтэй багуудын дунд тун сонирхолтой тэмцэл өрнөсөн. Үүний нэг жишээ нь “В” хэсгийнхний үзүүлэлт юм. Дөрвөн тоглолтын дүнгээр “Уурхайчин”, “Нью прогресс”, “Улаанбаатар өртөө” багууд ижил долоон оноотой болсон. “Нью прогресс” гол өрсөлдөгч “Уурхайчин”-аа 3:1-ээр хожин айдгаа авдрандаа хийгээд байсан ч “Улаанбаатар өртөө”-д 2:3-ийн харьцаагаар дийлдэн нэг оноо алдсан билээ. Гэсэн ч тэд хэсгийнхээ баян ходоод “Хаан банк”, ШУТИС-ийн багт нэг ч үе алдалгүй хожсоныхоо хүчинд партын харьцаагаараа “Уурхайчин”-ы дээр гарч, хагас шигшээ шатанд “А”-гийн дэд багтай тоглох эрхтэй болсон.

“Монголросцветмет”-ийн баг дээр дурдагдсан хоёр багт тус бүр нэг үе алдсанаас болж партын нийлбэр нь тав болж, “Нью прогресс”-оос хоёроор дутсан юм. Азгүй “Улаанбаатар өртөө” тэдэнд 0:3-ээр ялагдсаныхаа горыг амсч, партын үзүүлэлтээрээ гуравдугаарт орсноор хасагдав.

Харин “А” хэсгийн Сэлэнгэ аймгийн багийн манлайлалт энэ тэмцээний хамгийн том сенсаац байлаа. С.Амгаабазар, З.Дарханбаяр гэсэн лигт тоглож байсан шилдгүүдээс өөр хашир тоглогчгүй тэд “Буянт-Ухаа”-гаас өгсүүлээд бүх өрсөлдөгчдөө бут ниргэсэн юм. “Буянт-Ухаа” 2006 оны аварга гэсэндээ буйр зааж таван үеийн турш үзэлцэж байж сэлэнгэчүүдэд дийлдсэн. Холбогч С.Амгаабазар залуу тоглогчдынхоо тоглолтын зохион байгуулалтыг чадварлаг гүйцэтгэж, З.Дарханбаяр хамгаалалтад тоглох чадвараараа нөхдөө манлайлж байсан нь тариалангийн аймгийн багийнхны амжилтын гол цөм болов.

Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын баг үлдсэн тоглолтууддаа хожсоор долоон оноотой хоёрдугаар байр эзлэн “В” хэсгийн лидер “Нью прогресс”-той хагас шигшээд тоглосон. Тэдний тоглолт тус тэмцээний чимэг байхаар өрсөлдөөнтэй өрнөж, сүүлчийн үе хүртлээ үргэлжлэв. Эхний партад “Буянт-Ухаа” 25:23-аар хожиход “Нью прогресс” 25:20-оор харьцааг тэнцүүлсэн. Улмаар багууд гурав, дөрөвдүгээр үед харилцан давамгайлснаар (25:14 Буянт-Ухаа, 25:20 Нью прогресс) тав дахь партад өрсөлдлөө. Энэхүү шийдвэрлэх мөчид 2006 оны аваргуудын аз нь түшиж, од нь гийснээр 15:13-аар хожин алтан медалийн төлөө тоглохоор шалгарав.

Харин хагас шигшээгийн хоёр дахь тоглолт нэг багийн давамгайллаар өндөрлөсөн. Сэлэнгийн баг “Уурхайчин”-ыг 3:0-ээр ялан, санамсаргүй гарч ирсэн баг биш болохоо харуулав. Гэвч аваргалах хүч тэдэнд хараахан байсангүй. Авъяаслаг тоглогч Б.Ганхуяг, Р.Хангайн дэмжлэгтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын “Буянт-Ухаа” баг шувтаргын тоглолтод тэднийг 3:1-ээр давамгайлж, цолоо хамгаалж үлдлээ. Хүрэл медалийн тоглолтод аваргын энтэйгээр энэ тэмцээнд тоглосон “Нью прогресс” баг “Уурхайчин”-ыг мөн дээрх харьцаагаар хожсон юм.

С.Бямбацогт: Ирэх жил дахин өрсөлдөнө
Эрэгтэй багуудын тоглолтод энэ жил анх удаа баг бүрдүүлсэн “Нью прогресс” багийн тоглолт олны анхаарлыг гойд татав. Хүрэл медалийн төлөөх тулаанд багтаа хүч сэлбэсэн “Нью прогресс” группийн ТУЗ-ийн дарга С.Бямбацогттой уулзан хэдэн хором хөөрөлдсөнөө өгүүлье.

-УАШТ-д амжилттай оролцон хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Манай баг энэ жил анх удаа улсын аваргад нэгдэж оролцлоо. Багийн тамирчдын хувьд өмнө нь лигт, УАШТ-д тоглож байсан хүмүүс байсан. Тэд нарын идэвх зүтгэл, багийн нэгдмэл уур амьсгалын хүчинд энэ амжилтад хүрлээ.
-Хагас шигшээ тоглолт тун өрсөлдөөнтэй болсон. Аваргын төлөө тоглох боломжоо яагаад алдчихав?
-УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлсэн “Буянт ухаа”-д хагас шигшээд хожигдсон. Шийдвэрлэх тавдугаар үед 15:13 дийлдэн хүрэл медалийн төлөө тоглосон. Учраа маань шилдэг волейболчдоор багаа бүрдүүлсэн байлаа.

-”Нью прогресс” багийн бүрэлдэхүүнийг харахад манай хуучин хашрууд нилээд байх шиг?
-Хоёр, хоёроороо баг бүрдүүлээд “хуйцаагаар” тоглодог. Бид нар чөлөөт цагаараа их хөлс гаргана. Тэгээд энэ жил УАШТ-д баг бүрдүүлж оролцохоор шийдсэн юм. М.Алтангэрэл, Л.Баатархүрээ, Ц.Нэмэх, С.Цолмон, Б.Билэгдэмбэрэл гээд олон шилдгүүд манай багийг бүрдүүлсэн.

-Таныг спортод элэгтэй нэгэн гэж сонссон. Волейболын спортоор бага, залуу насандаа хичээллэж байв уу?
-Би Ховдод арван жилийн сургуулийн сурагч байхдаа өсвөр, залуучуудын УАШТ-д орж байсан. 1991, 1992 онд. Багаасаа волейболыг сонирхсон. Энэ спортоос гадна Триатлоны холбооны ерөнхийлөгч, Чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг.

-Триатлоны холбоо УАШТ-ээ хоёр жил дараалан амжилттай зохион явуулсан. Дэлхийн аварга, Азийн аварга, дэлхийн цом, Азийн наадам гээд олон тэмцээнд оролцчихсон. Энэ спортоо улсдаа улам өргөн хөгжүүлж ямар бодлого барин ажиллаж байна?
-Энэ жилийн УАШТ-ээ бид Орхон аймаг, эсвэл “Найрамдал” зусланд хийхээр төлөвлөөд байгаа. Манай тэмцээн явуулах талбай, усны асуудал хүнд талдаа. Гэхдээ бид аль болох зөв замыг сонгон ажиллана. Энэ спортыг сонирхон хичээллэх тамирчдын тоо ч өсч байгаа.

-Ирэх жил волейболын улсын аваргын тэмцээнд танайх дахин оролцох уу. Энэ жилийн тэмцээн ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Энэ спортод элэгтэй болохоор дахиад баг бэлдэн оролцох хүсэл байна. Харин ажиглаж байхад манай ахмадууд залуусаа дэмждэггүй байх шиг. Яг л үе үеэрээ холбогдчихсон, багийн амжилтыг доош нь татаад байх юм.
Шүүгчдээ ч бид анхаарахгүй бол хоцрогджээ
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Postby Nomer 10 » Sun Aug 05, 2007 3:10 pm

Дэлхийн лиги, Дэлхийн гран при гэж тусад нь нээгээд бичлэг нэг их хийгддэггүй тул энэ сэдвийг л дангаар нь цааш нь авч явья даа. Энэ жилийн Дэлхийн лигид Бразилын эрчүүд дахиад л түрүүлсэн. Орос удаалж, хүрлийн төлөө Америкийн залуус Польшийг хожин аваргалсан. Дэлхийн гран при уржигдар эхэллээ. Орос эхний удаад Хятад, Америк, Польш гэсэн хүчтэй хэсэгт сугалаа таарсан. Америкт 3-0-оор нам авахууллаа. Гамова маш муу тоглосон. Нөгөө талд Польш Хятадтай сайн үзэж 5 дэх сет дээрээ аргагүй дийлдлээ. Хятадын нөгөө мантгар хүүхэн байхгүй байсан ч аймаар байна лээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Mon Aug 06, 2007 1:05 pm

Година гэж нэг сайхан орон гаран хүүхэн байнаа. Хятадыг ч зовох юмгүй хуссан шүү.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Mon Aug 06, 2007 3:31 pm

оросууд өчигдөр Польшийг 3-0 оор хожиж байна. Соколоваг огт гаргахгүй байх юм. Уг нь лидерүүдийн л нэг дээ. Акулова, Алимова гээд 2 шинэков туршаад байгаа бололтой. Воллейбол гэснээс нөгөө нэг хужаагийн нэг дээд сургуулийн бил үү нэг багийг бөхийн өргөөнд манай эмэгтэй шигшээ эхний 2 парт хожигдчоод, дараалж 3 парт аваад хожиж байсан санаанд орчлоо.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Eny » Fri Aug 08, 2008 3:48 pm

Би Хятадын эмэгтэЙ воллейболын багын жинхэнэ фен. Тэд үнэхээр күүл. Ихэнх тоглолтын бичлэг нь байдагын. Дараагийн нэг шүтээн баг бол КУБА. Тэд бас л күүл :-o
За админаа (^___^)
User avatar
Eny
 
Posts: 335
Joined: Fri Aug 08, 2008 3:25 pm

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Тамир » Tue Dec 23, 2008 6:11 pm

Би ч гэсэн Хятадын эмэгтэй шигшээ багт дуртай шд...
2004 онд аймар гайхалтайгаар олимпийн аварга авсан..
Тэрнээс хойш жинхэнэ фэн нь болсон доо.. Зурагтаар гарах юм бол үзээд л байдагшд...
Ялангуяа 3 номерийн тоглогч Ян Хао-д аймар дуртай....

Эрэгтэйгээс Италийн бас фэн нь...
User avatar
Тамир
 
Posts: 94
Joined: Fri Dec 02, 2005 3:54 am

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Tomroo_Kop » Wed Jul 29, 2009 1:20 pm

Энэ сэдэв бүр тоосонд дарагдчихжээ.Би өөрөө энэ спортоор хичээллэдэг болохоор хархаар л гол харлаад байхын.За тэгэж байгаад хэдэн сайхан БИЧЛЭГ хийе даа
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Tomroo_Kop » Fri Oct 02, 2009 11:27 pm

Өнгөрсөн 7 хоногт Дарханд залуучуудын улсын аварга болсон...
Эрэгтэй багаас Харх түрүүлж Дарханы баг 2-т Ноён групын ноён баг 3 орсон гэж найзууд хэлж байна...

Аан бас Волейболын үндэсний лигийн тэмцээн удахгүй эхлэх сурагтай...Харин хаана хэзээ гэдгийг форумынхан тодруулж өгөөч...
Ордон дээр уг нь болох байсан ч олон улсын ямар нэг тэмцээн болох гээд байгаа гэсэн...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Moza » Fri Oct 09, 2009 10:53 am

Манай эмэгтэйчүүд сайн бн шүү... Энэ байдлаар :mongol: :bronze ...
Image
Image
http://auwv2009.bu.ac.th/index.html
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Tomroo_Kop » Sun Oct 25, 2009 11:50 am

Өчигдрөөс эхэлж Монголын Волейболын үндэсний лигийн тэмцээний 1-р тойргийн тоглолт Эрдэнэт хотод эхэллээ.
Спортын төв ордрнд Олон улсын тэмцээн болж байгаатай холбоотойгоор МВХ-оос ийм шийдвэр гаргажээ.
Мөн энэ жил 3 тойрог үргэлжилдэг байсан энэхүү тэмцээн оройтож эхэлсэнтэй холбоотой энэ жил 2 тойрог тоглоно гэж байсан...
Ингэсгэж байгаад нэг тойм бичнэ ээ :D
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Tomroo_Kop » Mon Oct 26, 2009 8:44 pm

Воллейбoлын лиг хойшлогдлоо
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Монголын Воллейболын үндэсний лигийн тэмцээний 1-р тойргийн тоглолт Эрдэнэт хотод эхэсэн билээ.1 тойргийн эхний 2 өдрийн тоглолт явагдаад тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.Улс даяар онц байдал зарлаж Гахайн ханиад хэмээх айдаст дарагдаад байна....Үүнээс болж Лигийн эхний тойргийн тоглолтыг хойшлуулсан биз За за зүгээр мэдээлэл л оруулчий...Уг нь зураг хөрөг аваад гоё юм бичий гэж бодож байсан ч ар гэрийн ажлаас болоод эхний өдөр үзэж чадсангүй :sad:

Харх Уурхайчин ганц ч ялагдалгүй
Эхний өдөр
Харх-Ноён багийн тоглолт Харх багийн ялалтаар өндөрлсөн байна
Харин Уурхайчин-Эрчим багуудын тоглолт Уурхайчин баг хожсон
ИНЕГ/иргэний нисэхийн ерөнхий газар/ Буянт-Ухаа баг тоглолт хийгээгүй өнжсөн.

Эмэгтэй багийг хэлж мэдэхгүй нь

-----------------------------------------------------------------------------------------------------------------
2дахь өдөр 11,30 цагаас Монголын Воллейболын үндэсний лигийн тэмцээний 1-р тойргийн тоглолтын нээлт Хангарьд Паласт боллоо.Нээлтийн арга хэмжээ уламжлалт маягаар л болж өнгөрлөө.Мөн энэ жилийн Лигийн тэмцээний нэг онцлог нь бүх баг гаднаас Лигонер тамирчингүй тоглож байгаа билээ.
Ингээд 2 дахь өдрийн эхний тоглолт Эмэгтэй тоглолтоор эхэллээ

Эрчим vs Амин Бүрд/Инакурээ/ [b]1-3 /22-25 25-18 29-31 18-25/[/b]
Ер нь эрчим клуб Монголын шигшээг бараг дангаараа бүрдүүлж байдаг гэхэд хилсдэхгүй биз.
Харин Солонгос эзэнтэй Солонгос дасгалжуулагчаар удирдуулсан Баян Бүрд баг энэ лигийн тэмцээний эмэгтэй багуудын битүүхэн айдас болоод байна.Тиймдээ ч тэд хашир туршлагатай мастеруудаас бүрдсэн Эрчим багийг 1-3 харьцаатай буулгаж авлаа.Эхнээсээ л эгч нараасаа дутуугүй тоглосон Баян-Бүрдийн залуучууд хаалт болон хамгаалатыг амжилттай тавьж байсан улмаар тоглолтын төгсгөлийн сайн хийж байлаа.Ялангуяа шийдвэрлэх гэж хэлж болох 3 үед гал гарсан тоглолт болж Солонгос дасгалжуулагчийнхаа өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлж хожиж чадсан.Мөн Баян-Бүрд багийн холбон тоглогч үнэхээр бэлтгэл сайтай байгааг харуулсан.Багийн ахлагч Спортын мастер Цэцэгжаргал шийдвэрлэх үед үнэхээр чухал гэх оноог авч байлаа.Холбон тоглогч багийн ахлагч 2г нь энэ багаас онцолмоор байна.Харин Эрчимийн хур их туршлагатай тамирчид дүү нараа бассан уу яасан үнэхээр барсангүй ээ

2 дахь өдрийн 2 дахь тоглолт мөн эмэгтэй тоглолт
Уурхайчин vs ТЭЦ-4 3-2/25-21 20-25 25-18 20-25 15-13/
Дараагийн тоглолт лигийн туршлагатай 2 багийн хооронд явагдлаа.Уурхайчин багийн хувьд ер нь жигд бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн байсан бол ТЭЦ-4 багийнхан хашир туршлагатай тамирчдыг залуу шинэ үетэйгээ хослуулан багаа бүрдүүлсэн харагдаж байсан.Тоглолч сонирхолтой болж Лигийн аварга хэмээх нэр хүндтэй алдарыг нэг бус удаа хүртэж байсан Уурхайчин баг ширүүн өрсөлдөөн дундаас ялалт авч чадлаа.Ер нь Уурхайчин баг ТЭЦ-4 багаас илүү тоглосон гэж хэлж болох ч өөрсдийн гаргаж байсан алдаанаасаа болж 2 үеийг эсрэг багтаа бэлэглэлээ.ТЭЦ-4 багийнхан ч тэдний алдааг ашиглаж сайн тоглосон...Тиймдээ ч 5 үеийн тоглолтын бид бүхэнд үзүүллээ.

3 дахь тоглолт
ИНЕГ/Буянт Ухаа/-Уурхайчин 0-3/23-25 22-25 24 26/
Өмнөх өдөр лигийн хүчтэй өрсөлдөгч Эрчим багийг буулгаж авсан Уурхайчин клуб Буянт-Ухаа багт ганц ч сэт өгсөнгүй буулгаж авлаа.Өнгөрсөн зун багаараа дэд-мастерийн цол хэргэмийг хүртсэн Уурхайчин клубынхан цол дагаж бяр гэж өнгөтэй байна даа.2 тоглож 2ууланд нь хожсон амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.Буянт-Ухаа багийнхны хувьд ихэнх нь хашир туршлагатай мастерууд байсан...Эхнээсээ Уурхайчин багт оноо алдаж байсан ч тоглолтын сүүл рүү оноог барьж тоглолтыг сонирхолтой болгосон ч ганц ч үеийг өөрийн болгож чадсангүй.

4 дахь тоглолт
ХАРХ-ЭРЧИМ 3-2/23-25 25-20 20-25 25-20 15-9/
Эхний өдрөө Ноён групийн Ноён багийг буулгаж авсан Япон Монголын хамтарсан Харх клуб Эрчим багийг нутгийн дэвжээнээ хүлээж авсан гэж болно.Учир нь Хархын өсвөрийн баг тамирчид нь Спортын мастер Баярмагнай багшийн бэлтгэл сургуулилтан дор Эрдэнэт хотноо бэлтгэгддэг.Би ч цагтаа Харх багийн өсвөрийн шигшээн тамирчин гэж нэрлэгдэж явсан билээ :D
Эхнээсээ л Эрдэнэтийнхний уухай алга ташилтанд дор явагдсан энэхүү 2 багийн тоглолт сонирхолтой болж өнгөрлөө.
Воллейболчид дундаасаа үсрэлтийн дээд хэмжээгээрээ Монголдоо №11 хэмээн нэрлэгддэг Сайнаа мөн Спортын Мастер Мөнх-Оргил тэргүүтэй сайн тамирчдаас бүрдсэн Эрчим баг мөн л Монголын шигшээ багийн ихэнх тоглогч нарын ханган нийлүүлдэг гэхэд буруудахгүй.
Энэхүү тоглолт 2 багийн дасгалжуулагч нарын ур чадварыг шалгасан тоглолт болж өнгөрлөө.Шийдвэрлэх үед нүдээ олсон сэлгээ хийж байснаараа Харх багийн дасгалжуулагч Спортын Мастер Нэмэх багаа ялалтанд хүргэлээ.5 үе үргэлжилсэн энэхүү тоглолтын ялагч багаар эцсийн мөчид Харх клуб тодорлоо.
Дашрамд сонирхуулахад Харх багийн залуучуудын баг тамирчид 9 сарын сүүлээр дархан хотод болсон залуучуудын аваргад оролцож ТҮРҮҮЛСЭН билээ...Тиймдээ ч ихэнх түлхүүр тоглогч нар нь үндсэн багт дуудагдаж тоглож байгаа.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby Bulga » Tue Jul 19, 2011 9:05 pm

Малайз, Хятад, Гонг конг, Шри ланк, БНСУ, Монгол, Филлипин, Непал, Арабын нэгдсэн Эмират улс, Оман, Тайвань, Тайланд зэрэг 12 орны баг тамирчид оролцож байгаа юм. Манай улсаас ХААИС-ийн багш С. Амгаабазар дасгалжуулагчтай эрэгтэй эмэгтэй тус бvр 2 баг өрсөлдөж байна.
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby zak » Wed Jul 27, 2011 2:24 pm

юунд оролцоод байгаан бэ?
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby bayaraa4481 » Wed Apr 25, 2012 10:48 am

Энд уг н сая болсон Азийн Оюутний Лиги-н тухай мэдээлэл оруулбал зугээр дэ.
User avatar
bayaraa4481
 
Posts: 117
Joined: Fri Jul 01, 2011 10:16 am

Re: Воллейболын мэдээ, ярилцлага

Postby robinhood » Fri Aug 17, 2012 12:04 pm

Оросын Гамова Монголд тоглож байсан гэдэг үнэн үү? Би нэг тэмцээн үзжийгаад тайлбар дээрээс нь тэгж сонссон юм. Тэгээд ажлийxандаа xэлсэн амруугаа алгадууллаа xэxэ...энэ талаа мэдэx xүн байна уу? Нэлээд олон жилийн өмнө тоглож байсан гэж сонссон юм...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Next

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests