Page 23 of 24

Re: ATP Tour Championships

PostPosted: Tue Mar 31, 2015 12:33 pm
by Yes Man
Надаль бүр явахаа байжээ.... Одоо шороон дээр л яадаг юм байгаам.... Майамид Федерерээс бусад бүх томчуул ороод л Стан Вавринка, Надаль хоёр хусуулчлаа..... Вавринка автралид нэг түрүүлснээс хойш үнэхээр муу үзэж байна....

Re: ATP Tour Championships

PostPosted: Tue Mar 31, 2015 8:02 pm
by SimonE
Шороон дээрээ гайгүй үзэх байхаа
эрх биш хаан нь юм хойон

Re: ATP Tour Championships

PostPosted: Wed Apr 01, 2015 7:55 am
by Yes Man
Их Британийн теннисчин Энди Маррей Майамигийн нээлттэй тэмцээнд Өмнөд Африкийн Кевин Андерсонг ялснаар ATP-гийн цувралд 500 дахь ялалтаа байгуулав. Ингэснээр шотланд эр уг амжилтад хүрсэн анхны британи тамирчин боллоо. Дэлхийн чансаанд дөрөвт бичигдэж байгаа Маррей замналынхаа турш 500 болон түүнээс дээш ялалт байгуулсан 46 дахь, одоо ид тоглож байгаа тамирчдаас ес дэх нь болжээ.

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 08, 2015 9:19 am
by Takanohana_Nowitzki
Мадридад Нөүлээс бусад нь очиж. Рожер Киргиос гэж нөхөртэй сүүлийн сет тайбрийкдээд 16-14-р хусуулах юм даа.
Стан Дмитровт бас нухуулж. Надаль нутагтаа зүтгэх биз дээ.

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 08, 2015 9:41 am
by ARBAR
Надал ч тэгээд шороон дээрхээс бусдад нь бол...? ёстой шороон дээрээ л хаан юм даа ккк Мадриддаа түрүүлээд Парист 10 дахь цомоо өргөнө биз

Мадридад дэмждэг хүмүүс маань бүгд өнхрөөд өглөө Фэдэрэр, Стан, Халэп, Азарэнка, Возняцки

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 08, 2015 9:44 am
by Takanohana_Nowitzki
Хүүе, хаагуур яваад бна?

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 08, 2015 9:45 am
by ARBAR
байгааштээ хэхэ уншаал яваад байгаа

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 08, 2015 9:47 am
by Takanohana_Nowitzki
Юу ч бичигдэхгүй байхад юу уншдын? :ногоон: Хобби хөдлөөд би өнгөрсөн хойно нь оноолт харж байгаал хэдэн юм бичихийм бшд. Эсвэл шалдан нүцгэн зураг олж нтр. Лайв гоё гоё юм байхаа болилоо, чи байхгүй, энэ Хоско бүр үзэхээ байсым шиг байгаам.

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 08, 2015 9:54 am
by ARBAR
уг нь фэйсбүүк дээр бид 2 юм бичээд л байгаа сүүлийн үед харин Хоско Надал бэртээл таг болсышт одоо гарч ирэх биз ккк

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 08, 2015 1:15 pm
by Yes Man
Надаль сүүлийн үед шороон дээрээ хүртэл хаан байхаа болиод байгаа шд.... хэхэх

Re: ATP Tour Championships

PostPosted: Fri May 15, 2015 7:53 am
by ARBAR
Ромд Энди Муррэй бэртэл гээд тэмцээнийг орхилоо.

Шөвгийн 8 гоё болох нь ээ. Муррэй байсан бол уг нь хагас шигшээд Big4-г харах боломжтой л байлаа.

Novak Djokovic
Kei Nishikori

David Goffin
David Ferrer

Stan Wawrinka
Rafael Nadal

Tomáš Berdych
Roger Federer

Re: ATP Tour Championships

PostPosted: Sat May 16, 2015 10:53 am
by Takanohana_Nowitzki
Надаль Станыг барсангүй ээ. Дел Потро нэг тэмцээнд харагдаад эхний тойрогт хусуулсан, дахиж харагдсангүй алга болчлоо.

Re: ATP Tour Championships

PostPosted: Tue Jun 23, 2015 9:59 am
by ARBAR
дэл Потро сая дахиад бугуйндаа хагалгаа хийлгэсэн хэзээ ирэхийг таашгүй нь ирлээ ч одоо тэгээд хэцүү л байх дөө 3 дахиа орчихлоо :sad:

Уймбэлдоны өмнөх ногоон талбайн тэмцээнүүд явагдаж байгаа

Сая Рожэр Фэдэрэр Германы Halle open-д 8 дахь удаагаа, Муррэй Английн AEGON championships-д 4 дэх удаагаа тус тус түрүүллээ. Энд Надал, Стан 2 орсон боловч Надал эхний, Стан 2 дахь тойрогт хожигдсон.
Жоковичийн хувьд Францын нээлттэй тэмцээнээс хойш 1 ч тэмцээнд оролцоогүй байна.

Re: ATP Tour Championships

PostPosted: Tue Aug 25, 2015 11:22 am
by ARBAR
Рожэр Фэдэрэр Новак Жокович 2 Цинциннатигийн финалд таарч хоорондоо 41 дэх удаагаа тоглосон. Хожил хожигдол тэнцүү байсан Маэстро маань хожоод түрүүлчихдэг байнашт. Хагас шигшээд Энди Муррэйг ч бас нээх юм бололгүй хожчихсон. Жокович сүүлийн 2 том тэмцээнд ардаа байсан 2 нөхөрт дараалж хожигдлоо.

Хэрвээ Жокович түрүүлсэн бол Мастэрс 1000-н 9 тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн ганц тоглогч болох байлаа. Фэдэрэр түрүүлснээр 7 дахь удаагаа түрүүлж хагийн олон Цинциннатид түрүүлсэн амжилтаа ахиуллаа. 7 удаа финалд шалгарч 7-ууланд нь түрүүлсэн бол Жокович 5 удаа финалд үлдэж 5-ууланд нь хожигдсоны 3 нь Фэдэрэрт.

Түрүү 7 хоногт Рожэрс капт Энди Муррэй түрүүлж чансаагаараа 2 луу орж ирээд Фэдэрэр 3 луу унасан. Сая Фэдэрэрт хожигдоод буцаад 3 луугаа Фэдэрэр 2 луугаа ккк.

Re: ATP Tour Championships

PostPosted: Tue Aug 25, 2015 12:08 pm
by Takanohana_Nowitzki
Рожер маань Нөүл ийм, Надаль сураггүй дээр ЮүЭс-т түрүүлчээсэй билээ. Сугыг бол аргалж сурсан л даа. Наана нь гай таарчихгүй бол болмоор санагдаад байгаан.

Re: ATP Tour Championships

PostPosted: Tue Aug 25, 2015 12:44 pm
by ARBAR
харин хараад л байдаг хараад л байдаг ганц Их дуулгад түрүүлчихээсэй гээд Уймбэлдонд 2 удаа боломжоо алдсан даа

Re: ATP Tour Championships

PostPosted: Wed Aug 26, 2015 6:20 pm
by mick
Жок муудсан байна лээ

Re: ATP Tour Championships

PostPosted: Thu Aug 27, 2015 10:05 am
by hosko
Нөүл муудсан юм байхгүй ээ... Надал л харин хурдан сэргэмээр байдаг... Лопездоо хүртэл тавиулаад байхдаа яахав дээ...

Re: ATP Tour Championships

PostPosted: Thu Aug 27, 2015 5:35 pm
by Чуугий
Надал одоо өнгөрсөн байхаа.

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: ATP Tour Championships

PostPosted: Sat Sep 05, 2015 7:34 pm
by mick
Надаль сүүлийн 3 сет алдаад мултарлаашт

Re: ATP Tour Championships

PostPosted: Thu Nov 19, 2015 4:11 pm
by Takanohana_Nowitzki
Топ 8-ын тулаанд хуучин 2 харин гялалзаж байх чинь вэ. 2-уулаа Нөүл, Мюррей 2-оо нухаад хагас шигшээн эрхээ авцан бшд.
Хүүхнүүдийхд Серенна ороогүй, Машадаа овоо найдаж байсан, хэсэгтээ 3-0доод аймаар байсан чинь хагас дээр Квитоваг бараагүй шиг юм болчихгүй бол ч. Рожер Нөүлтэй хэсэгтээ таарсан тул финалдах магадлал Надалиас илүү байгаа даа. Сугаа аргалж сурсым чинь.

Re: ATP Tour Championships

PostPosted: Mon Nov 23, 2015 11:17 am
by Takanohana_Nowitzki
Финалд барсангүй дээ.

Re: ATP Tour Championships

PostPosted: Tue Mar 29, 2016 10:10 am
by ARBAR
Майами опэн-2016

2-р тойрогт удаан хугацааны бэртлээс ирээд байгаа Дэлпо бас өвдгөндөө хагалгаа хийлгээд хэсэг өнжсөн Фэдэрэр 2 таарсан байсан. Фэдэрэр гэдэс мэдэсхэн яриад тэмцээнийг орхисон. Дэлпог яваг гээд тэгэв үү яав хэхэ.
Даанч Дэлпо маань явсангүй ээ. Эхний тойрогт 1 нутаг нэгтнээ давсан ч 2 дахь тойрогт Фэдэрэр орохгүй гсн тул дахин нутаг нэгт Зэбаллостой таарсан ч хожиж чадсангүй тэмцээнийг орхилоо. Зэбаллос харин 3-р тойрогт Вэрдаског хожин дараагийн тойрогт Гоффинтой таарч. Стан эхний тоглолтондоо Кузнецовт хожигдсон. Надал 2-р тойрогт Зумхуртай тоглож бгаад дундуур нь тэмцээнийг орхисон. Энди Муррэй 3-р тойрогт Димитровт хожигдчихлоо.

Ингээд нөгөө л Жокович л үлдэх шив дээ :ногоон:

Re: ATP Tour Championships

PostPosted: Sun May 20, 2018 2:54 pm
by Nomer 10
Ромад Зверев хүү алж бнаа. Чиличийг нухаад финалд үлдчихэж. Сүүлийн 12 тоглолт дараалан хожлоо л гэнэ. Нөгөө талд Надал Жоковичийг нухжээ

Re: ATP Tour Championships

PostPosted: Mon May 21, 2018 11:09 am
by Saiza
Nadal илүүрхсэээн..финалд анх удаа сет алдавуу яав гэхдээ..