Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Sun Jul 05, 2009 4:28 am

Уиллиамсууд хосын төрлийг аваад аймар байна аа. Энэ түрүү нь тэдний хамтдаа хүртсэн дөрөв дэх “Уимблдон” /өмнө нь 2000, 2002, 2008 онуудад түрүүлсэн/, ес дэх “Их дуулга” /2001, 2003, 2009 онд Австралид, 1999 онд Франц, АНУ-д түрүүлсэн/ юм. Түүнчлэн эгч, дүүс 2000 оны Сидней, 2008 оны Бээжингийн олимпийн хосын төрлийн алтан медалийг хүртэж байв.

арай дэлгэрэнгүйг ддор холбоос дээр дараад үзэхийг хүсье. http://legends.blog.banjig.net/post.php?post_id=220303
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Forza Juve » Mon Jul 06, 2009 1:36 am

За Федерер теннисний түүхэнд рекорд тогтоолоо. 15 дахь түрүү ч бас л эвгүй байлаа шүү. 5 сэтээс 3-н тай брийк гарлаа. Сүүлийн шийдвэрлэх тай брийк дээр бүр 15-13-аар арай гэж Федерер хожлоо. Гэхдээ хараад байхад Роддикийн сайнаас гэхээсээ илүүтэйгээр Федерерийн сэтгэл зүйгээс их шалтгаалж, нэлээд үргэжлэлээ. Федерер рекорд тогтооно гээд дарамттай байсан уу, эсвэл сэтгүй зүй муутай байх уу... эхнийхийг авчихаад дараагийнхыг хялбархан алдчихаад хэцүүхэн байлаа. Теннисны түүхэнд агуу тамирчинд баяр хүргэе. :-D :swiss
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Primax » Mon Jul 06, 2009 1:46 am

Роддикийг дэмжээд байхад байгдаггүй шүү, энэ федерер зэвүүн гар юмаа. Роддик 2 дахь сетийг л авчих байсан юм
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Mon Jul 06, 2009 2:52 am

... Шийдвэрлэх үе хөлбөмбөгийн тоглолтоос ч удаан буюу 100 гаруй минут хэрнээ гайхалтай үргэлжлэнэ гэж хэн санах билээ. Урьдын адил ээлжлэн гэйм авч явсаар 6:6 болж тэнцсэн юм. Энэ тохиолдолд теннист түрүүлж хоёр гэйм илүү авсан нь ялагч болох учиртай. Федерер 7:6 болгосон ч Роддик тэнцүүлж, улмаар гэймийн харьцаа 8:7, 8:8, 9:8, 9:9 ... 13:13, 14:13, 14:14, 15:14 болж ирэв. Швейцарь эр нэгээр илүү гарсан ч америк теннисчин тэнцүүлээд л байлаа. Тав дахь үеийн 30 дахь тоглолт “ээлж ёсоор” Роддикынх байх байсан ч бяцхан алдаа гаргаснаар түрүүгээ Федерерт бэлэглэчихсэн билээ. Энэ бол яах аргагүй “Уимблдон”-ы түүхэн үлдэх гайхалтай тулаануудын нэг болсон доо ...

Илүү дэлгэрэнгүйг бас сонирхолтой гэрэл зургийг доорх холбоос дээр дарж үзэхийг хүсч байна. http://legends.blog.banjig.net/post.php?post_id=220853
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby chukcha2002 » Mon Jul 06, 2009 3:10 am

Тэр 2 дахь сетийн төгсгөлд эвгүй юм болсон. Тэнд Роддик том алдаа 2 дараалаад хийчвүү? Тэгээгүй байсан бол дараа нь 3 сет дараалж Федерерт алдахааргүй байна лээ. Федерер бүх тоглолтын туршид ердөө нэг удаа брэйк оноо авсан нь хамгийн сүүлийн шийдвэрлэх оноо. Хэн хэн нь давуулалт дээрээ янзын тоглосон. Хэдэн ч аce хийцгээв
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Mon Jul 06, 2009 9:27 am

Федерер-г түрүүлнэ гэж бодож байсан лдаа гэхдээ Роддик-г ингэж тоглоно гэж үнэндээ бодсонгүй..........Федерер-н ганцхан брэк пойнт л түүнийг их дуулгад 15 дахь удаагаа түрүүлгэлээ. :eek:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Аагий » Mon Jul 06, 2009 12:48 pm

Роддик тэр 2-р сэт дээр тай брийк дээр 6-2 с бариулчих юм, 8+) тэрийг алдаагүй бол түрүүлчих байлаа шт. Федерэр дэндүү олон ace хийлээ,
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Mon Jul 06, 2009 4:04 pm

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Celine » Tue Aug 18, 2009 9:23 am

andy murray andy roddick 2 iin togloltiig wimboldond vzsen...
murrayg ugn ih demjsen daanch roddick ter udur sain bsan ..
finalig l vzej chadagvi haramsmaar um bolson shvv..
i love Van persie . He is sucha hottie..
Go gunnerzz
User avatar
Celine
gunner_girl
 
Posts: 171
Joined: Sun Apr 12, 2009 9:52 am
Location: North Ireland

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Fri Sep 04, 2009 1:33 am

Image

Америкийн нээлттэй тэмцээний эхний шатны тоглолтууд өндөрлөж, хоёрдугаар шатанд өрсөлдөх теннисчдийн нэрс бүрэн тодорлоо. Энэ шатны томоохон дуулиануудын нэгийг Австрийн Юрген Мелзер тавьсан бөгөөд тэрээр Оросын шилдэг теннисчдийн нэг Марат Сафинийг 4 сетэд 1-6 6-4 6-3 6-4-өөр буулган авч тэмцээнээс мулталсан аж. Өдгөө 29 настай Сафиний хувьд Их Дуулгын цувралд 2 удаа түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж явсан ч сүүлийн жилүүдэд олигтой амжилт үзүүлээгүй байсан юм. Тэрээр Австри эрийг эхний сетэд 27-хон минутын дотор буулган авсан ч хоёр дахь сетээс энэ эрчээ алдаж эхэлсэн бөгөөд олон алдаа гаргаж, 6 : 4-өөр ялагдал хүлээж хүнд байдалд орсон юм. Тоглолтын турш Сафин ердөө 15-хан эйс гүйцэтгэсэн нь түүний өмнөх жилүүдэд үзүүлдэг байсан амжилтаас хэд дахин бага үзүүлэлт ажээ. Гурав, дөрөв дэх сетүүдэд ч Мелзер итгэлтэй тоглолтыг үзүүлж Сафинийг 6-3, 6-4-өөр буулган авсанаар 2 цаг 13 минут үргэлжилсэн уг тоглолтын ялагчаар тодорчээ. Хоёрдугаар шатанд түүнийг Аргентиний шилдэг теннисчин Хуан Мартин Дель Потро хүлээж байна. Өдгөө 28 настай Мелзерийн хувьд оргил амжилтаа 2006 онд үзүүлж Румыны нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд тур тэмцээнүүдэд хамгийн амжилттай оролцдог теннисчдийн нэг аж.
***

Испаний алдарт теннисчин Рафаель Надаль эхний шатанд Францын Ришар Гаскетэй оноолт таарчээ. Долинг хэрэглэсэн гэх үндэслэлээр 3 сар орчим теннис тоглох эрхээ хасуулаад байсан Ришар өнгөрсөн 8 сараас л теннисдээ эргэн ирээд байсан юм. Тиймээс түүнийг Надальд хүчтэй эсэргүүцэл чадахгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байсан нь биеллээ оллоо . Тоглолтын эхнээс л Рафа санаачлагыг гартаа авч тэргүүлсэээр гурван сетэд 6-2 6-2 6-3-аар өрсөлдөгчөө буулган авсан юм. Түүнд энэ ялалтыг авахад ердөө 1 цаг 40 минут л шаардагджээ. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Надаль ”Би өөрийнхөө тоглолтонд сэтгэл хангалуун байна. Урд болон хойд гарын цохилтууд маань өмнөхөөсөөө ч илүү хүчтэй болсон шиг санагдаж байна. Ришарын хувьд авьяаслаг тоглогч гэдэгт нь эргэлздэггүй. Түүнийг дахин теннисний талбайдаа эргэн ирсэнд маш их баяртай байна” хэмээжээ. Испани эрийн дараагийн шатны өрсөлдөгч нь Германы Николас Киефер байх юм. Николас 1-р шатны учраа болох Францын Мишель Лодраг 3 сетэд
6-3 6-4 6-4-өөр өвдөг сөхрүүлсэн ажээ.
***

Энэ жилээс томчуудын зүрхэнд шар ус хуруулах болсон Аргентиний 20 настай залуу од Хуан Мартин Дель Потро эхний шатыг нэг их хүч зарцуулалгүй давлаа. Тэрээр өөрийн нутаг нэгт Хуан Монакотай тоглохоор оноолт таараад байсан юм. Тоглолт 3 сет үргэлжилж 6 – 3 6-3 6-1-ээр Дель Потрогийн талд шийдэгдсэн аж. Эхний сетүүдэд Хуан Монако, өрсөлдөгчдөө чамгүй эсэргүүцэл үзүүлж тус бүр 3 гэйм авч чадсан ч, сүүлийн сетэд яах аргагүй хүчин мөхөсдсөн юм. Монако өнгөрсөн жилийн 2 сард өөрийн оргил чансаа болох 12-р байранд жагсаж байсан бөгөөд ATP турын 3 тэмцээнд магнайлж байсан байна.

***
Image
Дэлхийн чансааг тэргүүлэгч Швейцарийн Рожер Федерер эрэгтэй теннисчдээс анхлан хоёрдугаар тойргийн тулаанаа хийлээ. Америкийн Девин Бриттоноор эхний шатны ялалтаа төвөггүй авсан Рожер энэ удаа нилээдгүй хөдөлмөр зарж байж дараагийн шатанд шалгарлаа. Германы Саймон Грулийг мэргэжилтнүүд эхний шатанд хамаг хүчээ зарсан тул Рожерт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж байсан ч тоглолт огт эсрэгээрээ өрнөсөн юм. Тэрээр эхний сетэд 6 3-аар ялагдал хүлээсэн ч хоёр дахь сетээс гайхалтай тулааныг үзүүлж Федерерийг 3 гэймээр тэргүүлж эхэлсэн юм. Энэ үед Рожер туршлага гэж юу байдгийг харуулж 7 гэймийг дараалан авч тоглолтыг эргүүлж чадсан юм. Ингээд гурав дахь сетэд тэрээр 7 : 5-аар ялж чадсанаар дараагийн шатанд шалгарч чадлаа. US опений сүүлийн 5 жилийн аварга Швейцарь эр энэ жил түрүүлж чадвал домогт Билл Тилдений 7 удаа түрүүлсэн амжилтанд нэгээр ойртох юм. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Федерер ”Өнөөдрийн ялалтыг авсанаар би өөрийгөө шинэ түвшинд аваачлаа. Ер нь Америкийн нээлттэй тэмцээний эхний тоглолтууд үргэлж л хүнд болдог юм. Ямар ч байсан энэ эрчээрээ хичээх болно” гэжээ.

Энэ хооронд Оросын Николай Давыденко, Германы 6-4 6-3 7-5-аар ялж, хоёрдугаар шатанд Чехийн Ян Хенричтэй тоглохоор оноол таарчээ.

Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Францын Гаель Монфиль, нутаг нэгт Жереми Чердиг 6-1 6-4 6-3-аар, Германы Андрес Бек, Оросын Евгений Королевийг 5 сет үргэлжилсэн хүнд тоглолтын эцэст 6-3 6-4 2-6 2-6 6-4-өөр буулган авсан байна.

Мөн өдөр эмэгтэй ганцаарчилсан төрлийн хоёрдугаар шатны ялагчид аль хэдийнэ тодроод эхэлсэн байна. Чансааны 12-т бичигдсэн Польшийн Агнеска Радванска Оросын Мариа Кириленкотой учраа таараад байсан юм. Энэ жил 22 настай Кириле́нко тоглолтын эхнээс л хүчтэй давуулалтуудаараа Радванскаг сандаргаж байлаа. Үүний хүчинд тэрээр эхний сетийг 6-4-өөр өөрийн болгосон юм. Удаахь сетэд Польш бүсгүйн тоглолт сэргэж 6 -2-оор сетийн харьцааг тэнцүүлж чадсан ч нэгэнт тоглолт нь орчихсон Орос бүсгүйн өмнө аргагүй хүчин мөхөстсөн юм. Сүүлийн сетэд Мариа 6-4-өөр ялалт байгуулж карьерийнхаа оргил амжилтыг үзүүлсэн аж. Кириленко дараагийн шатанд Хятадын На Литэй тоглохоор оноолт таарчээ.

Энэ шатны сонирхолтой тулаануудын нэг 7-р хэсэгт боллоо. Оросын Вера Звонарева, Ана Чакветазетэй оноолт таараад байсан юм. Оросын ирээдүй хэмээн өргөмжлөгддөг Чакветазе энэ удаа нутгийн эгчийгээ арай барсангүй. 3-6 6-1 6-1-ээр ялагдал хүлээлээ. Эхний сетэд Ана 6-3-аар ялж чадсан ч удаахь сетүүдэд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар тэмцээнээс мултарсан аж. Бээжингийн олимпийн хүрэл медальт Вера Звонарева ийнхүү 2 дахь удаагаа US опений 3-р шатанд шалгарлаа. Тэрээр өмнө нь 2004 онд энэ амжилтыг үзүүлж байсан юм.

Ямар ч тэмцээнд орсон үргэлж түрүүлэх боломжтой теннисчдийн тэргүүн эгнээнд бичигддэг Америкийн эгч дүү Уйльямсууд тус бүрийн өрсөлдөгчдөө ялж дараагийн шатанд шалгарлаа. Венус нэг нутгийн Матек Сэндсийг 6-4 6-2-оор цаг хүрэхгүй хугацааны дотор буулган авсан бол Серена Унгарын Мелинда Чинкийг 6-1 6-1-ээр төвөггүй өвдөг сөхрүүлжээ. Тэрээр дараагийн шатанд Испаний Мартинез Санчезтэй хүч үзэх юм. Харин эгч Уйльямс нь Словакын залуу од Магделена Рубариковатай өрсөлдөхөөр оноол таарсан байна.

Өнөөдөр тоглогдох сонирхолтой тулаанууд гэвэл Сербийн Елена Янкович Казакстаны Ярислава Шведоватай, Оросын Елена Дементьева талбайн эзэн Мелани Оудинтэй, Америкийн Энди Роддик Францын Марк Жикелтэй тус өрсөлдөнө. Мөн дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина Германы Кристина Барройстой, Новак Жокович Австралийн Карстен Баллтэй 2-р шатны тоглолтоо хийнэ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Mon Sep 07, 2009 1:12 am

Image

Дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина Америкийн нээлттэй тэмцээнийг орхилоо. Хэдийгээр орос бүсгүйн эхний шатны оноолтууд харьцангуй сул байсан ч өөрийн алдаанаас болж ийнхүү тэмцээнээс хасагдаж байна. Тэрээр 3-р шатанд Чехийн залуу теннисчин (энэ жил 19 настай) Петра Квитоватай оноолт таараад байсан юм. Петра өнгөрсөн жилийн Ролан Гаррост 18 настайдаа 4-р шат хүртэл тэмцэж мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байсан ирээдүйтэй тамирчин юм.
Гэхдээ энэ тулаанд Сафина өөрөө өөртөө ялагдсан гэвэл илүү онох байх. Эхний сетээс л Орос бүсгүй маш олон алдаа гаргаж, харин түүнийг нь Квитова алдалгүй ашигласнаар дээрхи ялалтад хүрсэн юм.
Ялангуяа шийдвэрлэх гурав дахь сет тай-брэйкээр шийдэгдэх болоход Сафина гарцаагүй оноо авах олон боломжоо алдаж байлаа. Ийнхүү Динарагийн Их Дуулгын түрүү хүртэх мөрөөдөл дахин нэг жилээр хойшилж байна. Энэ жил тэрээр хоёр ч удаа Их Дуулгын цувралын финалд шалгарсан хэрнээ түрүүлж чадаагүйг нь бодохоор ''Мөнгөн Динара'' хэмээх нэршилийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй мэт.
Жилээс жилд теннисний ертөнц дэх өрсөлдөөн ширүүсэж байгаа болохоор ирэх жил Динарад ийм сайхан боломжууд олдох эсэх нь эргэлзээтэй.

Сонирхуулахад Сафина-Квитова нарын тоглолт ''Артур Эш'' ордонд явагдах байсан ч, Жеймс Блэйк-Томми Робредо нарын тулаанаас болж хойшлогдон хэмжээгээр арай жижиг ''Луйс Армстронг''-ийн талбайд явагдсан аж. Энэ нь бардам орос бүсгүйг нилээдгүй цухалдуулсан бөгөөд ''Би чинь дэлхийн номер нэг теннисчин шүү дээ, яагаад миний тоглолтыг хойшлуулж байгаа юм. Энэ бол үнэхээр шударга бус явдал. Эрэгтэй теннисчдийн тоглолтыг эмэгтэйчүүдийнхээс илүүд үздэг энэ явдлыг би таслан зогсоохыг хүсэж байна. Тэд яагаад ингэсэн шалтгаанаа бид 3 сетээс илүү 5 сетийн тоглолтыг илүүд үзнэ гэж тайлбарлсан'' хэмээн өгүүлжээ. Магадгүй энэхүү явдал Сафинагийн тоглолтонд нөлөөлсөн байх магадлалтай.

***
Image

Мелани Оудин хэмээх залуу бүсгүй Америк даяар шуугиан тарьж байна. Тэрээр тэмцээний 2-р шатанд чансааны 4-т эрэмбэлэгдсэн Елена Дементьеваг мулталсан бөгөөд энэхүү ялалтынх нь дуулиан намжаагүй байхад Оросын өөр нэгэн шилдэг теннисчин болох Мариа Шараповаг буулган авч гайхалтай амжилтын эзэн боллоо. 3 цаг гаран үргэлжилсэн энэхүү тулаанд Оудин 3-6 6-4 7-5аар Мароаг өвдөг сөхрүүлсэн юм. Меланиг ирээдүйд шилдэг теннисчдийн нэг болно гэдгийг спорт сонирхогчид мэдэж байсан ч ийм хурдан гялалзана гэж төсөөлөөгүй болов уу. Мэдээж хэрэг түүний энэ амжилтанд хөгжөөн дэмжигчдийн нөлөө маш их байгаа нь ойлгомжтой.
Тоглолтын турш Америкчууд нутгийнхаа бүсгүйг дэмжиж урам зориг хайрлаж байлаа. 1991 онд төрсөн энэ жил ердөө 17-хан настай Оудины мэргэжлийн карьер 2008 оноос эхлэлтэй бөгөөд альхэдийнэ ITF -ийн гурван түрүү хүртээд амжжээ. Түүний дараагийн учраа нь Надья Петрова байх юм. Чансааны 13-т бичигдэж байгаа Надья, Хятадын Жен Зенг 6-4 6-1-р ялж 4-р шатанд шалгараад байгаа ажээ.

***

Ийнхүү эмэгтэйчүүдийн төрөлд Америкчүүд эгч дүү Уйльямсаас гадна дэмжих бас нэгэн тамирчинтай болсон бол эрэгтэйчүүдийн төрөлд дэмжих тамирчид нь улам бүр цөөрсөөр байна. Өчигдөр тэдний гол найдварууд болох Энди Роддик, Жэймс Блэйк, Сэм Куйрэй нар ялагдаж, тэмцээнийг орхисон ажээ. Роддикийг нутаг нэгт Жон Иснер 5 сет үргэлжилсэн гайхалтай тулааны эцэст 7-6 (7-3) 6-3 3-6 5-7 7-6 (7-5) -өөр буулган авсан аж. Харин Сэмийн хувьд Шведийн Робин Содерлингд мөн л таван сетийн тэмцлийн эцэст ялагдал хүлээсэн ажээ. Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэгүүдээс хасагдсан нь ганцхан Роддик болоод байна.

Ингээд та бүхэн өнөөдөр явагдах тоглолтуудын мэдээлээс хүргэе. Бельгийн алдарт Ким Клийстерс-Венус Уйльямстай, Серена Уйльямс-Даниел Хантуховатай, Оросын Вера Звонарева Италийн Флавио Пеннеттатай тус тус өрсөлдөнө. Мөн Рафаель Надаль нэг нутгийн Николас Алмагротай, Хуан Карлос Ферреро Францын Жиль Симонтой, Аргентиний Дель Потро Австрийн Даниель Коеллерертэй тоглох ажээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Tue Sep 08, 2009 1:43 am

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн Их Дуулгын 4 цувралын энэ оны хамгийн сүүлчийнх нь болох Америкийн нээлттэй тэмцээн шийдвэрлэх шатандаа явж байна. Одоогийн байдлаар тэмцээний 4-р шатны тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэй ганцаарчилсан төрөлд олны таамаглаж байсан шилдэг теннисчид альхэдийнэ нутгийн зүг буцжээ. Ингээд та бүхэнд энэхүү явдалд ‘буруутай’ 2 теннисчдийг танилцуулья.
Image
2007 оны 5 сард, тухайн үедээ дэлхийн шилдэгүүдийн нэгэнд тооцогдож байсан Бельгийн теннисчин Ким Клийстерс зодог тайлж байгаагаа зарлаж спортын ертөнцийг чамгүй сандаргаад амжсан. Ердөө 24-хан настай байсан түүнийг спортын гялалзсан карьер хүлээж байгааг мэргэжилтнүүд сануулсан ч Клийстерс өөрийн шийдвэрээ эцсийнх гэдгийг мэдэгдсэн билээ. 16 наснаасаа мэргэжлийн теннистэй амьдралаа холбосон энэ бүсгүй спортын ертөнцөд богино хугацааны дотор олны танил болж чадсан төдийгүй 2001 онд 18 насандаа Ролан Гарросын финалд шалгарч Америкийн алдарт Женнифер Каприатид ялагдаж байсан билээ. Тэрхүү тоглолтын 3 дахь сетийг түүхэнд “Их Дуулгын финалын түүхэн дэх эмэгтэйчүүдийн хамгийн урт сет” гэж үздэг юм. (12-10). Гэвч энэ тоглолт бол түүний амжилт ялалтын дөнгөж эхлэл байлаа. Ирэх жилд нь Клийстерс, эгч дүү Уйльямсыг нэг тэмцээнд ялсан ховорхон амжилтын эзэн болсон бөгөөд ийм мэдрэмжийг ердөө гуравхан л теннисчин өмнө нь мэдэрч байжээ. Ер нь ”Ким Конг”-ийн карьерийг дурсахдаа ”хамгийн анхны” гэсэн тодотгол зүүсэн тэмцээн уралдааныг нь дурсаад байвал дуусахгүй. Тухайлбал 2001 онд тэр Ролан Гарросын финалд шалгарснаар ”Нээлттэй эрин”-ээс хойш (1968 оноос хойш) Их Дуулгын шигшээд шалгарсан анхны Бельги теннисчин болсон юм. Мөн 2003 онд Бельгиэс төрсөн анхны номер нэг теннисчин бөгөөд Крис Эвертээс хойш 100 -гаас дээш ганцаарчилсан тоглолтонд оролцсон анхны эмэгтэй болж байлаа. Мөн энд заавал дурсах ёстой нэг түүх байна. 2005 оны 3 сард бэртлийн улмаас хэд хэдэн тэмцээн өнжсөн Кимийн чансаа дэлхийд 134 хүртэл унаад байлаа. Гэвч тэр тэвчээр хатуужил гэж юу байдгийг харуулж, бага багаар чансаагаа ахиулсаар тэр жилийнхээ Америкийн нээлттэй тэмцээнд магнайлж чадсан юм. Энэ тэмцээнээс олсон орлогоороо (1.1 сая ам доллар) тэр бас анхных болж чадсан төдийгүй теннисний түүхэнд хамгийн гайхалтай ”үсрэлтийг” хийж чадсан анхны теннисчин болжээ. Тийм ээ, тэр бол анхны гэсэн бүхнийг өөрийн болгохоор заяагдсан бүсгүй. Тэгвэл энэ удаа тэр өөрийн ”цуглуулгаа” нэгээр арвижуулж Америкийн нээлттэй тэмцээний түүхэнд ”цагаан карт”-аар оролцож байсан тамирчдаас анх удаа шөвгийн 16 хүртэл яваад байна. Магадгүй Клийстерс дэлхийн спортын түүхэнд үлдэх гайхамшгийг байгуулж ”анхны” гэсэн тодотголоо бас нэгээр нэмэх ч юм бил үү. Гэхдээ тэр үүнийг хийхийн тулд эхлээд Хятадын На Лиг ”замаасаа холдуулах” хэрэгтэй. Дараа нь Флавио Пеннетта, Серена Уйльямс хоёрын ялсантай ”тулалдах” ёстой болно. Гэхдээ Ким хамгийн том даалгавраа 4-р шатанд Венус Уйльямсын эсрэг альхэдийнэ хийчихсэн. Талбай дээрээ тэр тусмаа Нью-иоркын дэвжээнд ялагдал хүлээх дургүй Венус Уйльямсыг 6 : 0-р буулган авна гэдэг хүссэн аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш. Үүгээрээ тэр өөрийн гайхамшигт тоглолт, эрч хүчээ хэвээр байгаа гэдгээ нотлон харууллаа. Одоо ердөө энд үзүүлсэн тоглолтоо дахин давтахад л болно. Спортдоо эргэн ирснээсээ хойш Клистерс ердөө 11 дэх тоглолтоо өчигдөр хийжээ. Тэрээр өнгөрсөн 6 сард албан ёсоор эргэн ирж буйгаа зарлаж Штеффи Граф, Андрэй Агасси нартай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Хэдийгээр түүнд олон тэмцээн уралдааны урилга ирж байсан ч ”надад өөрийгөө бэлтгэх цаг хугацаа хэрэгтэй байна” хэмээн өгүүлээд татгалзсан билээ.Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр Клийстерс өөрийгөө эргэн ирсэн бус харин 2 дахь карьераа эхлүүлж байгаа гэдгээ өгүүлсэн юм. Учир нь түүнийг теннис тоглож эхэлж байсан үеэс хойш маш олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд гэр бүлийн амьдрал болон эцгийнх нь нас барсан зэрэг олон явдал түүнд маш их нөлөө үзүүлсэн гэнэ. Тиймээс ”би эргэн ирэх бус шинээ бүхнийг эхэлж байна” хэмээжээ. Ингээд эцэст нь та бүхэнд түүний Твиттер дээрээ сүүлд бичсэн сэтгэгдлийг нь хүргэе

”Би үнэхээр их баяртай байна, хэлэх сайхан үг ч олдохгүй юм. Гэхдээ миний өмнө хамгийн хариуцлагатай тоглолтууд маань хүлээж байна, тийм ч учраас би оройн хоолоо хүртэл идэхээ мартаад санаа зовниж сууна…”

Блиц анкет

Нэр : Ком Антоне Лоде Клийстерс
Төрсөн огноо : 1983.6.8
Төрсөн газар : Бре, Бельги
Өндөр жин : 174 см. 68 кг
Карьерийн амжилт : 428–104
Карьерийн орлого : US$14,764,296
34 WTA-гийн түрүү
1 Их Дуулгын түрү
Image
Түүх сөхөх юм бол дэлхийд нэрээ цуурайтуулсан алдарт теннисчид 16, 17 наснаасаа спортын ертөнцөд хүч түрэн орж ирсэн байдаг. Тэгвэл энэ жил 18 хүрэх Мелани Уден хэмээх Америк охин яг л энэ замналаар явж байна. Франц гаралтай Уден бага байхаасаа теннисний цохиур барьж тоглох дуртай байлаа. Яваандаа охины сонирхол мэргэжлийн тал руугаа хандаж эхэлсэн тул эцэг нь теннисний сургуульд түүнийг оруулжээ. Удений авьяас чадвар өсвөрийн хэмжээнээс даван гарсан тул 2008 оноос тэрээр мэргэжлийн спорт хөл тавьжээ. Үүнээс өмнө тэрээр Олон улсын өсвөрийн тэмцээнүүдэд 27 дараалсан ялалт байгуулаад байсан юм. 2008 оны 2 сард Удений мөрөөдөл биелэж Миайми мастерст оролцох урилга ирлээ. Хэдийгээр энэ тэмцээнд тэр 1-р шатнаас цааш яваагүй ч цаашдын карьерт нь маш том сургамж болсон нь тодорхой. 2009 он гарсаар Уден хэд хэдэн Их Дуулгад хүч сориод бас ч гэж чамгүй туршлага хуримтлуулаад амжжээ. Ингээд Уймблдоны урьдчилсан шатнаас өрсөлдөх эрхтэй болсон тэрээр хэний ч санаанд ороогүй ялалтыг байгуулж Сербийн Елена Янковичийг тэмцээнээс мулталсан юм. Хэдийгээр Радванскад ялагдаж тэмцээнээс хасагдсан ч дэлхийн спорт сонирхогчид түүнийг альхэдийнэ анхааралдаа аваад байлаа. Зарим нэг нь түүний амжилтыг ”аз тохиосон явдал” гэж байсан бол зарим нь ирээдүйн сод авьстан гэлцэж байлаа. Тэгвэл энэхүү маргааны эцсийн хариуг удаан хүлээх шаардлага байсангүй. Америкийн нээлттэй тэмцээнд тэр ямар ирээдүйтэй тамирчин вэ гэдгээ хангалттай харуулж байна. Эхлээд Анастасия Павлюченкова, дараа нь Елена Дементьева эцэст нь Мариа Шарапова … хангалттай хариулт биш гэж үү. Сонирхолтой нь түүний дараагийн учраа нь бас Орос бүсгүй байх юм. Чансааны 13-т эрмбэлэгдсэн Надья Петроваг тэр ялж чадвал Клийстерсийн адил ”анхны” гэсэн тодотголтой болох боломжтой. Их Дуулгын цувралын их шөвөгт шалгарсан анхны өсвөр насны охин. Магадгүй өмнө нь ийм амжилт тохиолдож байсан байж болно, гэхдээ Удений энэ амжилт өдөр болгон тохиолдоод байдаг зүйл биш нь ойлгомжтой. Уден нэгэнтээ ”Би Жюстин Эненийг шүтдэг. Тэр надад ялалт байгуулахад заавал өндөр том биетэй байх шаардлагагүй гэдгийг ойлгуулсан” хэмээн өгүүлжээ.

Блиц анкет

Нэр : Мелани Уден
Төрсөн огноо : 1991.9.23
Төрсөн газар : Марьетта, АНУ
Жин, өндөр : 168 см, 59 кг
Карьерийнм амжилт : 59-35
ITF -ийн 3 түрүү
Карьерийн орлого : $116,900
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Г.Баяраа » Tue Sep 08, 2009 1:48 am

US open дуустал энэ сэдвийг глобал аннаусмнет болголоо ...олноороо теннисийг сонирхоn хичээллэе :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Г.Баяраа » Tue Sep 08, 2009 1:54 am

Надалийг гэмтэл зовоож байна

Бичсэн: Цолмонбаатар

Энэ оны Их Дуулгын сүүлийнх нь болох Америкийн нээлттэй тэмцээн талаасаа хэтэрлээ.
Image
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 16-д шалгарсан тоглогчдын нэр тодроод байгаа бөгөөд шилдэг тоглогчдын олон сонирхолтой тоглолт өрнөх нь. Рожер Федерер 3-р тойрогт цагтаа дэлхийн манлай байсан Ллейтон Хьюиттийг 4 сет тоглож хожсоноор 6 дахь дараалсан US OPEN-ий цом руу гаа дахин нэг алхам ойртлоо. Федерер оны сүүлийн Их дуулгад 36 тоглолт дараалан хожоод байгаа бөгөөд Хьюиттийг 13 дараалж хожив. Хьюитт, Федерер нар хоорондоо 23 тоглосноос Федерер 15 хожжээ. Тэгэхээр Хьюитт Федерерийн эсрэг эхний 10 тоглолтынхоо 8-д нь хожиж байж. Федерер 4-р тойрогт Т. Робредотой.

Оны эхний Их дуулга- Австралийн нээлттэй тэмцээнд шуугиулж байсан Фернандо Вердаско 4-р тойрогт Жон Иснертэй тоглоно. Эдгээр тоглогчид 2-уулаа өмнөх шатанд 5 сет хүнд хэцүү тулаан хийн гарч ирээд байгаа. Вердаско Германы Томми Хаасыг хожсон бол Иснер талбайн эзэн Энди Роддиккийг хожсон. Вердаско биеэр томгүй бол Иснер чацархаг. Тэгэхээр Иснерийн хүчтэй давуулалтуудыг Вердаско зогсоож байж гэмээнэ хожил авна.

Оросоос үлдсэн ганц төлөөлөгч, чансааны 8-д бичигдсэн Николай Давыденкогийн өрсөлдөгч нь чансааны 12 дахь теннисчин Робин Содерлинг. Энэ 2-ын хожсон нь шөвгийн 8-д Рожер Федерер – Томми Робредогийн хожсонтой тоглоно.

Британий Энди Мюррей 3-р тойрогт АНУ-ын теннисчин, уг тэмцээнд цагаан хуудсаар оролцож байгаа Тэйлор Дентийг 90-хэн минутын дотор 3 сет дараалан хожсоноор 4-р тойрогт Хорватын М. Силичтэй тоглох болов. Мюррей өнгөрсөн жил шигшээд Федерерт хожигдож байсан, энэ жил түрүүлэх л зорилго тавьж байгаа биз.



Гэмтлийн улмаас сүүлийн 2 Их дуулгад тааруу тоглосон, оролцоогүй Рафаэль Надаль энэ тэмцээнд 3 номероор оролцож байгаа. Тэрээр 3-р тойрогт нутаг нэгт Николас Алмагрог 3 сетэд хожсон ч тоглолтын үеэр түүнийг гэмтэл нэлээдгүй зовоожээ. Дараагийн өрсөлдөгч нь Францын Г. Саймон. “Хүнд тоглолт байсан, чухал хожил боллоо. Дараагийн тоглолтноос өмнө гэмтлээсээ ангижрахыг хичээх болно” хэмээн Надаль хэлж. Хэвлийн хөндий, гэдэсний уг гэмтлийг Надаль Мастеруудын цувралд Жоковичтой тоглож байхдаа авсан бөгөөд өвдөгний гэмтлээсээ эргэж ирээд удаагүй байсан. Одоо тэрээр “Би гэмтлийн тухай ярихыг үнэхээр хүсэхгүй байна. Хүн бүр л зөвхөн миний гэмтлийн талаар л ярих гэх юм” хэмээн бухимдаж байгаа гэнэ. Гэхдээ Надаль яг одоогийн тэмцээнд амжилт олохын төлөө зүтгэж байж гэмтлээ даамжруулвал ирээдүйд ямархуу хор уршигтайг сайн мэдэж байгаа нь тодорхой.

4-р тойрогт мөн Х. К. Ферреро – Х. М. Дель Потро, Ж. В. Цонга – Ф. Гонзалес, Новак Жокович – Р. Степанек нарын тоглолтууд явагдана.

Эмэгтэйчүүдийн хувьд шөвгийн 8 тоглогчийн 5 нь тодроод байна. Тэд бол Ким Клистерс, На Ли, Флавиа Пенетта, Серена Уилльямс, Катарина Бондаренко нар. Эдэн дотроос Ким Клистерсийг онцлох хэрэгтэй.
Image
Их теннистээ эргэн ирээд байгаа тэрээр 4-р тойрогт АНУ-ын Винус Уилльямсыг 3 сетэд хожиж, өөрийнх нь хэлснээр “итгэмээргүй” шуугиан тарьсан. Одоо Хятадан На Лиг хожвол хагас шигшээд хүрнэ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Natedogg » Tue Sep 08, 2009 3:13 am

Oudin Petrova bas nugaslaad hayachihlaa shine od mendelleee :-D :-D
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby BilguunRM » Thu Sep 10, 2009 3:34 pm

Natedogg wrote:Oudin Petrova bas nugaslaad hayachihlaa shine od mendelleee :-D :-D

Wozniacki д хожигджихийн.... Oudin ч уг н....
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby 21Grams » Sun Sep 13, 2009 5:13 pm

del
Last edited by 21Grams on Sun Sep 13, 2009 5:15 pm, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby 21Grams » Sun Sep 13, 2009 5:14 pm

Ким Клайстэрсийнхаа захыг мушгиад суучихъя даа. 4т үлдчихлээ. Үнэхээр урамтай тоглож байна. Энэ эрчээрээ түрүүлчихвэл мөн гоё оо.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby hosko » Sun Sep 13, 2009 6:10 pm

Ene neeree ysnii tennischin huuhen ymaa.....Bas aygui bol Devonport dahiad toglohod ene hurch magad shuu :mrgreen:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Г.Баяраа » Sun Sep 13, 2009 9:04 pm

нээрээ түрүүлчээсэй түүхэнд үлдэх явдал болно доо хэн ийм юм болно гэж зүүдлэхэвдэ..цагаан картаар орж ирээд бүгдийг нь гусаа хаячлаашд :eek:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Цоомоо » Sun Sep 13, 2009 11:10 pm

Серена баахан шуугиан тарьжээ дээ. Захын шүүгчийн дуудлагуудтай холбоотой баахан маргаан тарьсан юм байна. Нэлээн мангартсан бололтой.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby 21Grams » Mon Sep 14, 2009 5:57 am

Захын шүүгч алдаатай шүүсэн. Тэгээд мань хар нервтээд баахан хараачихсан гэсэн. Тэгээд торгуулаад мулт. Азгүй. Гэхдээ яс үзээд угаасаа дийлэхгүй байсан юм чинь нээх харамсаад байхгүй биз.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby hosko » Mon Sep 14, 2009 11:33 am

Kim Clijsters :beer :beer

Nuguu muu heden orosuud maani er ni davamgailalaa aldaad bnaa daa...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby Чуугий » Mon Sep 14, 2009 5:56 pm

Клийстрэс ч ясний теннисчин юм даа..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: US Open 2009 8.31 - 9.13

Postby 21Grams » Mon Sep 14, 2009 8:19 pm

Авчихлаа. :gold :-D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest