Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Wed Jun 24, 2009 7:38 pm

1877 оноос эхтэй Уимбилдоны нээлттэй тэмцээн даваа гаригт Английн Лондон хотод эхэллээ.
Эхний тойрогт шилдэгүүдээс АНУ-н Жэймс Блэйк ОХУ-н Марат Сафин 2 өрсөлдөгч нартаа хожигдож сенсаац дэгдэснээс өөр ямар нэгэн сенсаац гараагүй байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Thu Jun 25, 2009 10:03 am

Шарапова муухай хожигдлоодоо.Уул нь 2 дахь сетийг тэгж гоё хожчоод
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Эрдэ » Thu Jun 25, 2009 4:40 pm

Юу шдээ хөөрхий. Форм үнэхээр муу байна лээ. Алдаа их гаргаж байна лээ
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Thu Jun 25, 2009 5:15 pm

харин тэхх 9 сар тоглоогүй хүний фром ямар сайн байх вэ?
Харин Федерер бол тэр Испани залууг бол үзэхгүй байлээшдээ..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Thu Jun 25, 2009 11:24 pm

Гоё гоё Хьютт Дел Потрог хожичлоо.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby BilguunRM » Fri Jun 26, 2009 12:29 am

Чуугий wrote:Гоё гоё Хьютт Дел Потрог хожичлоо.........

харин тийм ямар их баярлаваа....... харин шарапова жоохон харамсалтай байна аа....
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Fri Jun 26, 2009 2:32 pm

Оноолтоос харахад л "Уимблдон"-ы дөрөв дэх өдрийн хамгийн хатуу тоглолт Хуан Мартин Дель Потро, Ллейтон Хьюитт нарын хооронд болох нь тодорхой байсан юм. Энэ удаа юм дуулгана гэж олон хүний итгэлийг хүлээж байсан аргентин залуу хашир австрали эрд 3-6, 5-7, 5-7 харьцаатай гурван сетэд хожигдон тэмцээнээ дуусгалаа. Хьюитт бол хоёр ч "Их дуулга" хүртсэн, хэдэн жилийн өмнөх дэлхийн шилдэг теннисчдийн нэг тул Дель Потрогийн бүдрэлтийг гэнэтийн гэж үзэж яавч болохгүй билээ.

Өнөөдөр Британийн нээлттэй тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд эхэлж байна. Хатуухан учраанууд хэд хэд бий. Оноолтыг сонирхуулъя.



Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/16 шигшээ:

Ллейтон Хьюитт /Австрали/ - Филипп Пертцшнер /Герман/

Радек Штепанек /Чех/ - Давид Феррер /Испани/

Николай Давыденко /ОХУ/ - Томаш Бердых /Чех/

Юрген Мелцер /Австри/ - Энди Роддик /АНУ/

Энди Мюррей /Их Британи/ - Виктор Тройкки /Серб/

Станислав Вавринка /Швейцарь/ - Жессе Левайн /АНУ/

Фернандо Гонзалез /Чили/ - Хуан Карлос Ферреро /Испани/

Виктор Ханеску /Румын/ - Жиль Саймон /Франц/

Андреас Сеппи /Итали/ - Игорь Андреев /ОХУ/

Томи Хаас /Швейцарь/ - Мариан Чилич /Хорват/

Томи Робредо /Испани/ - Дуди Села /Израиль/

Мэрди Фиш /АНУ/ - Новак Жокович /Серб/

Фернандо Вердаско /Испани/ - Альберт Монтанес /Испани/

Иво Карлович /Хорват/ - Жо Вильфрид Цонга /Франц/

Робин Сёдерлинг /Швед/ - Николья Алмагро /Испани/

Филипп Кольшрайбер /Герман/ - Рожер Федерер /Швейцарь/



Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/16 шигшээ:

Динара Сафина /ОХУ/ - Кирстен Флипкенс /Бельги/

Амелиа Моресмо /Франц/ - Флавиа Пеннетта /Итали/

Каролине Возняцки /Дани/ - Анабел Медина Гарригес /Испани/

Сабине Лисицки /Герман/ - Светлана Кузнецова /ОХУ/

Винус Уиллиамс /АНУ/ - Карла Суарес Наварро /Испани/

Саманта Стосур /Австрали/ - Ана Иванович /Серб/

Агнешка Радвансква /Польш/ - На Ли /БНХАУ/

Мелани Оудин /АНУ/ - Елена Янкович /Серб/

Вера Звонарева /ОХУ/ - Виржини Раззано /Франц/

Франческа Шиаоване /Итали/ - Марион Бартоли /Франц/

Доминика Цибулкова /Словак/ - Елена Веснина /ОХУ/

Режина Куликова /ОХУ/ - Елена Демьентева /ОХУ/

Виктор Азаренко /Беларусь/ - Сорана Кирстеа /Румын/

Гисела Дулко /Аргентин/ - Надя Петрова /ОХУ/

Даниэла Хантухова /Словак/ - Ай Сугияама /Япон/

Роберто Винчи /Итали/ - Серена Уиллиамс /АНУ/
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Fri Jun 26, 2009 2:36 pm

legends wrote:

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/16 шигшээ:
Радек Штепанек /Чех/ - Давид Феррер /Испани/
Николай Давыденко /ОХУ/ - Томаш Бердых /Чех/
Фернандо Гонзалез /Чили/ - Хуан Карлос Ферреро /Испани/
Андреас Сеппи /Итали/ - Игорь Андреев /ОХУ/
Робин Сёдерлинг /Швед/ - Николья Алмагро /Испани/


Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/16 шигшээ:
Амелиа Моресмо /Франц/ - Флавиа Пеннетта /Итали/
Каролине Возняцки /Дани/ - Анабел Медина Гарригес /Испани/
Винус Уиллиамс /АНУ/ - Карла Суарес Наварро /Испани/
Саманта Стосур /Австрали/ - Ана Иванович /Серб/
Франческа Шиаоване /Итали/ - Марион Бартоли /Франц/
Гисела Дулко /Аргентин/ - Надя Петрова /ОХУ/


эдгээр тоглолтууд л гоё болох байхдаа.............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Fri Jun 26, 2009 11:47 pm

Федерер Германи Коёлшрэйбэрийг 4н сет тоглоно хожлоо.Тэрээр 4р тойрогт Ролан Гарросын финалд тоглож байсан Робин Содерлингтэй тоглохоор учраа таарсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Sat Jun 27, 2009 5:33 am

"Уимблдон" тав дахь өдрөө үргэлжиллээ. Эрчүүдийн тэмцэл ширүүхэн өрнөж байна. Иво Карлович, Жо Вильфрид Цонгагийн дөрвөн сет үргэлжилсэн тоглолтын гурав нь тай-брекээр шийдэгдэж, хорват эр ялалтыг авчээ. Түүнчлэн Мэрди Фиш Новак Жоковичод гурван үед хожигдохдоо бүгдэд нь дөрвөн гэйм авчээ. Түүнчлэн Францын нээлттэй тэмцээний шигшээд тоглосон Робин Сёдерлинг, Рожер Федерер нар учраагаа ялснаар дөрөвдүгээр шатанд тоглохоор боллоо.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны 7-д эрэмблэгдсэн, Бээжингийн олимпийн хүрэл медальт Вера Звонарева гэмтлийн улмаас тэмцээнийг орхив. Мөн Марион Бартоли, өмнөх шатанд Мариа Шараповаг хожин шуугиулсан Гисела Дулко, "Ролан Гаррос"-т гялалзсан Сорана Кирстеа, Доминика Цибулкова нар жагсаалаас гарчээ.



Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/16 шигшээ:

1. Ллейтон Хьюитт /Австрали/ - Филипп Пертцшнер /Герман/

2. Радек Штепанек /Чех/ - Давид Феррер /Испани/

3. Николай Давыденко /ОХУ/ - Томаш Бердых /Чех/

4. Юрген Мелцер /Австри/ - Энди Роддик /АНУ/

5. Энди Мюррей /Их Британи/ - Виктор Тройкки /Серб/

6. Станислав Вавринка /Швейцарь/ - Жессе Левайн /АНУ/

7. Фернандо Гонзалез /Чили/ - Хуан Карлос Ферреро /Испани/

8. Виктор Ханеску /Румын/ - Жиль Саймон /Франц/

9. Андреас Сеппи /Итали/ - Игорь Андреев /ОХУ/

10. Томи Хаас /Швейцарь/ - Мариан Чилич /Хорват/

11. Томи Робредо /Испани/ - Дуди Села /Израиль/ 6:7 /8:10/, 5:7, 6:2, 5:7

12. Мэрди Фиш /АНУ/ - Новак Жокович /Серб/ 4:6, 4:6, 4:6

13. Фернандо Вердаско /Испани/ - Альберт Монтанес /Испани/ 4:6, 6:1, 6:4, 7:6 /7:2/

14. Иво Карлович /Хорват/ - Жо Вильфрид Цонга /Франц/ 7:6 /7:5/, 6:7 /5:7/, 7:5, 7:6 /7:5/

15. Робин Сёдерлинг /Швед/ - Николья Алмагро /Испани/ 7:6 /9:7/, 6:4, 6:4

16. Филипп Кольшрайбер /Герман/ - Рожер Федерер /Швейцарь/ 3:6, 2:6, 7:6 /7:5/, 1:6



Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/16 шигшээ:

1. Динара Сафина /ОХУ/ - Кирстен Флипкенс /Бельги/

2. Амелиа Моресмо /Франц/ - Флавиа Пеннетта /Итали/

3. Каролине Возняцки /Дани/ - Анабел Медина Гарригес /Испани/

4. Сабине Лисицки /Герман/ - Светлана Кузнецова /ОХУ/

5. Винус Уиллиамс /АНУ/ - Карла Суарес Наварро /Испани/

6. Саманта Стосур /Австрали/ - Ана Иванович /Серб/

7. Агнешка Радвансква /Польш/ - На Ли /БНХАУ/

8. Мелани Оудин /АНУ/ - Елена Янкович /Серб/

9. Вера Звонарева /ОХУ/ - Виржини Раззано /Франц/ гэмтлийн улмаас

10. Франческа Шиаоване /Итали/ - Марион Бартоли /Франц/ 7:6 /7:5/, 6:0

11. Доминика Цибулкова /Словак/ - Елена Веснина /ОХУ/ 5:7, 6:4, 4:6

12. Режина Куликова /ОХУ/ - Елена Демьентева /ОХУ/ 1:6, 2:6

13. Виктор Азаренко /Беларусь/ - Сорана Кирстеа /Румын/ 7:6 /7:2/, 6:3

14. Гисела Дулко /Аргентин/ - Надя Петрова /ОХУ/ 6:3, 3:6, 4:6

15. Даниэла Хантухова /Словак/ - Ай Сугияама /Япон/ 6:4, 6:3

16. Роберто Винчи /Итали/ - Серена Уиллиамс /АНУ/ 3:6, 4:6
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Sun Jun 28, 2009 12:57 pm

Кузнецоваг дэмжээд дэмжээд явахгүймаа............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Tue Jun 30, 2009 2:00 pm

Британийн нээлттэй тэмцээн урьд шөнө дөрөвдүгээр шатны халуухан тоглолтуудаар долоо дахь өдрөө үргэлжиллээ. Хагас сарын өмнө "Ролан Гаррос"-ын үзүүр түрүүг булаалдсан хоёр энэ шатанд таарч, Рожер Федерер гурван сетэд ялалт байгуулав. Гэхдээ Робин Содерлинг тийм ч амар буугаад өгчихсөнгүй, сүүлийн хоёр үе нь тай-брэкт шийдэгдсэн юм. Хэдийгээр дөрөвдүгээр шат хүрээд тэмцээнээ дуусгасан хэдий ч швед шилдэг тамирчин болохоо харуулсан. Тэр домогт Федерерээс өөр өрсөлдөгчтэй таарсан бол ч Парист үзүүлсэн амжилтаа давтах байсныг үгүйсгэхгүй. Түүнчлэн хуучин бууны хугархай Ллейтон Хьюитт эхний хоёр сетийг Радек Штепанект алдсан ч удаах гурвыг нь урамтай тоглож авсан бол Энди Мюррей халуухан таван үеийн эцэст Станислав Вавринкаг өвдөг шороодуулав. Энэ удаагийн тэмцээнд цоорч буй Иво Карловичийн гайхамшигт тоглолтууд үргэлжилсээр. Хорват эр энэ даваанд Испанийн Фернандо Вердаског дөрвөн сетэд буулган авсны гурав нь тай-брэкээр шийдэгдсэн гэхээр ямархуу халуухан тоглолт болсон нь анзаарагдана биз ээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/8 шигшээ:

1. Ллейтон Хьюитт /Австрали/ - Радек Штепанек /Чех/ 4:6, 2:6, 6:1, 6:2, 6:2

2. Томаш Бердых /Чех/ - Энди Роддик /АНУ/ 6:7 /4:7/, 4:6, 3:6

3. Энди Мюррей /Их Британи/ - Станислав Вавринка /Швейцарь/ 2:6, 6:3, 6:3, 5:7, 6:3

4. Хуан Карлос Ферреро /Испани/ - Жиль Саймон /Франц/ 7:6 /7:4/, 6:3, 6:2

5. Игорь Андреев /ОХУ/ - Томи Хаас /Швейцарь/ 6:7 /8:10/, 4:6, 4:6

6. Дуди Села /Израиль/ - Новак Жокович /Серб/ 2:6, 4:6, 1:6

7. Фернандо Вердаско /Испани/ - Иво Карлович /Хорват/ 6:7 /5:7/, 7:6 /7:4/, 3:6, 6:7 /9:11/

8. Робин Содерлинг /Швед/ - Рожер Федерер /Швейцарь/ 4:6, 6:7 /5:7/, 6:7 /5:7/



Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/4 шигшээ:

1. Ллейтон Хьюитт /Австрали/ - Энди Роддик /АНУ/

2. Энди Мюррей /Их Британи/ - Хуан Карлос Ферреро /Испани/

3. Томи Хаас /Швейцарь/ - Новак Жокович /Серб/

4. Иво Карлович /Хорват/ - Рожер Федерер /Швейцарь
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Tue Jun 30, 2009 2:00 pm

Бүсгүйчүүдийн тулаанууд ч ширүүсээд ирлээ. Экс дэлхийн №1 Амелиа Моресмо эдүгээ цагийн тэргүүн теннисчин Динара Сафинаг золтой л бүдрээчихсэнгүй. Франц теннисчин эхний үеийг авч, хоёр дахид нь давамгайлж эхэлсэн ч Динара сетийн харьцааг тэнцүүлж дөнгөсөн. Моресмо шийдвэрлэх гурав дахь үеийн эхний гурван гэймийг авч, дахиад л ялалтад ойрхон очсон ч шаардлагагүй олон алдаа гаргасныхаа гайгаар орос бүсгүйг дуусгачихаж чадаагүй юм. Сербийн сайхан бүсгүй Ана Иванович бэртлийн улмаас Винус Уиллиамста хийсэн тоглолтоо дуусгаж чадсангүй, уйлсаар теннисний кортыг орхилоо. Хагас шигшээд Динара Сафина – Винус Уиллиамс, Елена Демьентева – Серена Уиллиамс гэсэн орос – америк дуэлүүд явагдах магадлал өндөр байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/8 шигшээ:

1. Динара Сафина /ОХУ/ - Амелиа Моресмо /Франц/ 4:6, 6:3, 6:4

2. Каролине Возняцки /Дани/ - Сабине Лисицки /Герман/ 4:6, 4:6

3. Винус Уиллиамс /АНУ/ - Ана Иванович /Серб/ 6:1, 0:1 гэмтлийн улмаас

4. Агнешка Радвансква /Польш/ - Мелани Оудин /АНУ/ 6:4, 7:5

5. Виржини Раззано /Франц/ - Франческа Шиаоване /Итали/ 2:6, 6:7 /1:7/

6. Елена Веснина /ОХУ/- Елена Демьентева /ОХУ/ 1:6, 3:6

7. Виктор Азаренко /Беларусь/ - Надя Петрова /ОХУ/ 7:6 /7:5/, 2:6, 6:3

8. Даниэла Хантухова /Словак/- Серена Уиллиамс /АНУ/ 3:6, 1:6



Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/4 шигшээ:

1. Динара Сафина /ОХУ/ - Сабине Лисицки /Герман/

2. Винус Уиллиамс /АНУ/ - Агнешка Радвансква /Польш/

3. Франческа Шиаоване /Итали/ - Елена Демьентева /ОХУ/

4. Виктор Азаренко /Беларусь/ - Серена Уиллиамс /АНУ/
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Wed Jul 01, 2009 12:59 am

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд таамаглаж байсанчлан Орос – Америкийн дуэлүүд явагдахаар боллоо. “Уимблдон”-ы найм дахь өдөр ОХУ-ын Динара Сафина, Елена Демьентева, АНУ-ын эгч дүү Винус Уиллиамс, Серена Уиллиам нар өрсөлдөгчдөө буулган авсан юм. “Топ 4”-өөс хамгийн хүнд тоглолтыг Динара хийсэн бол бусад нь учраануудаа зовлон багатай ялсан билээ. Уиллиамсууд учраагаа ялах юм бол өнгөрсөн жилийн “Уимблдон”-ы үзүүр түрүү давдагдана. Харин орос бүсгүйчүүд шигшээд шалгарвал Сафинад Демьентевагаас Бээжингийн олимпийн алтан медалийн төлөө ялагдсаныхаа хариуг авах болмж гарч ирэх юм.



Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/4 шигшээ:

1. Динара Сафина /ОХУ/ - Сабине Лисицки /Герман/ 6:7 /5:7/, 6:4, 6:1

2. Винус Уиллиамс /АНУ/ - Агнешка Радвансква /Польш/ 6:1, 6:2

3. Франческа Шиаоване /Итали/ - Елена Демьентева /ОХУ/ 2:6, 2:6

4. Виктор Азаренко /Беларусь/ - Серена Уиллиамс /АНУ/ 2:6, 3:6



Хагас шигшээ:

1. Динара Сафина /ОХУ/ - Винус Уиллиамс /АНУ/

2. Елена Демьентева /ОХУ/ - Серена Уиллиамс /АНУ/
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Thu Jul 02, 2009 4:32 pm

“Уимблдон”-ы эрэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолтууд явагдлаа. Хэдэн жилийн өмнөх шилдгүүдийн нэг Хьюитт Роддиктой таван сет ач тач үзэлцсэний эцэст ялагдсан бол Жокович Хааст шорооджээ. Түүнчлэн энэ удаа гэнэт цоорон гарч ирсэн Хорватын Карловичийг агуу Федерер, Феррерог нутгийн эзэн Мюррей нар тус бүр гурван сетэд зогсоолоо.



Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 1/4 шигшээ:

1. Ллейтон Хьюитт /Австрали/ - Энди Роддик /АНУ/ 3:6, 7:6 /12:10/, 6:7 /1:7/, 6:4, 4:6

2. Энди Мюррей /Их Британи/ - Хуан Карлос Ферреро /Испани/ 7:5, 6:3, 6:2

3. Томи Хаас /Швейцарь/ - Новак Жокович /Серб/ 7:5, 7:6 /8:6/, 4:6, 6:3

4. Иво Карлович /Хорват/ - Рожер Федерер /Швейцарь 3:6, 5:7, 6:7 /3:7/



Хагас шигшээ:

1. Энди Роддик /АНУ – Энди Мюррей /Их Британи/

2. Томи Хаас /Швейцарь/ - Рожер Федерер /Швейцарь
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Цоомоо » Thu Jul 02, 2009 6:37 pm

Жоковичийг гараад ирвэл Федтэй арай илүү үзэх байх гэж бодож байлаа. Гэхдээ форм сайнгүй байгаа бололтой, харин Хаас чинь эвгүй байна даа. Федийг нугаслаасай...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Thu Jul 02, 2009 11:47 pm

Албан бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд учраа таарсан Елена Демьентева, Серена Уиллиамс нарын тоглолт халуухан болж өнгөрлөө. Эхний үе тун тэнцүүхэн өрнөж явсаар гэймийн харьцаа 6:6 болж, тай-брикт хүрэхэд орос бүсгүй 7:4 харьцаагаар ялалтыг байгуулав. Ингээд л Елена ихээхэн давуу байдалтай болсон юм. Тэрээр хоёрдугаар үед ч гэсэн тэргүүлж, ганц л оноо авахад ялалтыг өөрийн болгох боломж гарч ирсэн ч ашиглаж чадсангүй. Харин Серена тун хүндхэн байдлаас үзсээр байж 5:7-гоор ялж, сетийн харьцаaг тэнцүүлээдэхэв. Ингээд шийдвэрлэх гуравдугаар сет үргэлжлэхэд америк бүсгүй эвгүй учраагаа 6:8 харьцаатай ялснаар шигшээ тоглолтод үлдлээ. Тэрээр Динара Сафина, Винус Уиллиамсын хэн ялсантай маргааш аваргын төлөө тоглоно.
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby BilguunRM » Fri Jul 03, 2009 6:41 pm

эгч дүү 2 сайн байнааа.... энэ 2ийн тоглолтийг үзэх бас гоё бдиймаа.... энэ жил Сэрэна аваасай :)
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Чуугий » Fri Jul 03, 2009 8:34 pm

Федерер түрүүлэх нь ер нь тодорхой шдээ............
Хаас Ролан Гаррост хожиж чадаагүй байж уимбилдонд жохно гэдэг худлаа лдаа.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Бамбууш » Sat Jul 04, 2009 4:55 am

Роддик Шаана шд. Ёстой роддикыг дэмжиж үзлээ.
Энэ Англичууд нээрээ өрөвдөлтэй ч юмаа даа.
1936 оноос хойш Уймбилдондоо эрэгтэйчүүд нь ганцаарчилсан төрөлд
түрүүлж үзээгүй юм гэнэ. бас л арай ч дээ нээрээ.
Мюррэй үнэхээр сайн юмаа. Залуу ч байна дараа жил гэхэд Их дуулгын нэгд юм дуулгах байлгүй дээ. Надалын эзгүйг Роддик маань одоо л ашиглах хэрэгтэй.
Хоёр удаа энэ Федерэр хагайн ообд гусууллаа энэ жил занаж байгаад Шаах хэрэгтэй.
Роддикын статистик үзүүлэлт мундаг байна. Ялангуяа яг тоглоом шийдэгдэх үед
оноо тэнцүү үед энэ жил 30-26 д хожсон байна. Энэ эрчээрээ гусах хэрэгтэй
ХАЛХАА ХАСГАА Дабруул чи амжихгүй шүү.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Цоомоо » Sat Jul 04, 2009 8:11 pm

кк. Роддик Мюррейг хожно гэж огт бодсонгүй. Гэтэл юу вэ, нугаслаад хаячлаа. Сүүлийн сетийн төгсгөл хэрийг үзсэн, Роддик үнэн мундаг тоглож байна лээ. Гэхдээ Федэд юу ч болохгүй л дээ, уг нь ганц нухаад өгөөсэй...
Уг нь Роддикт дуртай ч Мюррей нь Федтэй илүү үзнэ гээд дэмжиж байсын.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Бамбууш » Sat Jul 04, 2009 10:02 pm

Битгий шалбарцгаа..
Мюррэй сайн байсан юм бол финалд үлдэх нь яав?
Дачисангүй.. Сүүлчийн сетэнд дээр аймар нервтэж байна билээ.
Эсэргээрээ манай Роддик биеэ айхтар хянаад л
нутаг дээр нь хөгжөөн дэмжигчдынх нь нүдэн дээр дэлхийд 3 т эрэмблэгдсэн
тоглогчыг хожно гэдэг бас л хэцүү эд..
Рожер нохойг одоо эсвэл хэзээ ч...
Винус Серена хоёр алалцаж байна.
Эгч дүү хоёр Уйльямс арай дэндүү юмаа.
4 дэх удаагаа Финалд хоорондоо тулж байна шд. Учир нь
арай л дэндүү алдагдажээ.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Бамбууш » Sat Jul 04, 2009 10:27 pm

Надалыг байгааг битгий мартаарай ХАЛХАА ХАСГАА Дабруулаа..
Рафаель байсан цагт Мюррэй ч хүссэн зоргоороо их дуулгуудад
түрүүлээд байхгүй байхаа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby Г.Баяраа » Sat Jul 04, 2009 10:40 pm

Бамбууш wrote:Битгий шалбарцгаа..
Мюррэй сайн байсан юм бол финалд үлдэх нь яав?
Дачисангүй.. Сүүлчийн сетэнд дээр аймар нервтэж байна билээ.
Эсэргээрээ манай Роддик биеэ айхтар хянаад л
нутаг дээр нь хөгжөөн дэмжигчдынх нь нүдэн дээр дэлхийд 3 т эрэмблэгдсэн
тоглогчыг хожно гэдэг бас л хэцүү эд..
Рожер нохойг одоо эсвэл хэзээ ч...
Винус Серена хоёр алалцаж байна.
Эгч дүү хоёр Уйльямс арай дэндүү юмаа.
4 дэх удаагаа Финалд хоорондоо тулж байна шд. Учир нь
арай л дэндүү алдагдажээ.


за болио Энди харин ч сайн байсан шүү....хоюулаа л сайн байсан .....эйс, форехэнд, бэкхэнд гээд бүх үзүүлэлтээрээ муррэй илүү байсан ....харин роддикийг ойрын үед ингэж сайн тоглохыг нь харсангүй. .... яахав жоохон аз дутлаа ....ирэх жил бол заавал их британичуудын найдварыг биелүүлнэ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Postby legends » Sat Jul 04, 2009 11:45 pm

Британийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод эгч, дүү Уиллиамсууд дөрөв дэхээ тунан үлдсэнээс дүү Серена нь эгч Винусыгаа 7:6 /7:3/, 6:2 харьцаатай хожсоноор гурав дахь “Уимблдон”, 11 дэх “Их дуулга”-аа хүртлээ. Лондоны зүлгэн дээр болсон өмнөх гурван “Гэр бүлийн финал”-ийн хоёрт нь Серена /2002, 2003/, нэгт нь Винус /2008/ ялж байв. Харин бусад “Их дуулга”-ын шигшээд мөн л дөрвөнтээ тулахад бас л дүү нь гурав /2002 оны “Ролан Гаррос”-, “US Open”, 2003 оны “Australian Open”/, эгч нь ганц удаа /2001 оны “US Open”/ аваргалж байв.

Гэхдээ Уиллиамсуудын хувьд “Уимблдон” арай дуусчихаагүй байна. Тэд залгуулаад эмэгтэй хосын төрлийн финалд Австралийн Саманта Стосур, Ренна Стаббс нарыг ялвал өнгөрсөн жилийн төгс амжилтаа дахин давтах юм.
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron