Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Thu Oct 29, 2020 11:06 am

Рафа 13 гээд бичихээр хуучирсандаа орох гээд байхын гэснээс Австрийн Венна-д одууд чуулжээ акулуудаас Надал л алга
Rafaholic
 
Posts: 78
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby crusader » Sat Oct 31, 2020 6:43 am

Тим, Рублев, Шапо гурвыг л их харж байна даа. Рублев цохилт нь ороод ирэхээр беееееееев гээд орилоод цохиж байгаа нь бүр нэг урамтай
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6729
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Sun Nov 01, 2020 10:43 pm

Венн-д түрүүлчихлээ
энэ улирлын 5 дахь цом
Тасархай байна даа
Одоо Парис Мастерс, Тим, Жокович 2оос бусад томчууд бүгд оролцоно, бас л нэг Некст Жен түрүүлэх магадлал өндөр байна
Rafaholic
 
Posts: 78
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 02, 2020 8:42 am

Зверев асуудалтай байх шиг байнаа, одооны найз хүүхэн нь төлөвлөөгүй гэнэт жирэмсэн болчихож, 23-тай аав болоход бэлэн эсэхээ мэдэхгүй байгаа маягийн юм ярьсан бололтой. Гэтэл хуучин найз хүүхэн нь бараг зоддог байсан ухааны юм жиргээд нэрмээд хаяж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17217
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Mon Nov 02, 2020 11:14 am

Ойрд юм бичгсэнгүй... Гол гарч буй сэнсээцууд гэвэл Рожэр Надал 2-ын 20 20 Дуулгын түрүүний тоо тэнцсэн тухай анализууд газар аваад байна. Бас Жокэрийг Праймтайм дээрээ Доминант байж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ч явж байна. 500-тын тэмцээнүүд ч нээх юм хэлэхгүйдээ...Ядаж Мастерс 1000-тын тэмцээнүүд л ТОП-ын 5-ын хөдөлгөөнийг тодорхойлно. Дуулгын хувьд бол бүр 5 сэтийн тоглолт хадгалж чадах хэмжээнд очиж байж бацаанууд яригдана. Рублев Зеверев Шапо Эд нар болоогүй байнөөө... ТОМ 3-с өөр дуулгын Финалд 5 сэт гаргачих чадалтай тоглогч гэвэл Тим Медвед Циципас 3 л байна. Бусад хаач бсын... Рублев яахав сайн гэхдээ хэт их хүч гаргаж тоглодог темпээ буулгаж сураагүй байна. Зеверийг Америкийн дуулгад финалдахаар нь овоо 5 сэт тэсээд байдаг болоо юу гэсэн буцаад уначихлаа болоогүй л байна. Торонто -гийн 1000-тын дараа АТП финалс шилдэг 8 -ын алаан эхэлнэ. Тэрэн дээр л фииинкнээсээ алаан болох байх. Рафа хорвоогийн бүх тэмцээнд түрүүлж үзсэн ч ганц АТП финалс шигшээ 8-д түрүүлж үзээгүй байгаа... Аймар дайралт хийх биз....Зиа тэгээд 2021 тэр чигээр Рожэрийн үдэлт Рафа юу Жокэр уу гэсэн ГОАТ-ын өрсөлдөөн явах байхдаа...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Tue Nov 03, 2020 1:34 pm

Рафа Парис Мастерс, Шанхай Мастерс, Миами Мастерс, АТП финалд түрүүлж үзээгүй байгаа
Дайралт хийе гэж боддог ч Жокер шиг нээх шуналтаж дайрахгүй юм,Жокер бол зүгээр стат, рекордын төлөө тоглодогоо сая Веннад Сонегод хожигдсон тоглолтоороо харуулсан
Дээр нь Горан Иваншевич гэж амнаас өөр юмгүй нөхрийг багтаа авчихсан нөгөөх нь байнга Рафа, Рожер 2ыг муулаастай
Яахав Жокерын доминант байж чадахгүй байгаа шалтгааныг бол мань хүний хамгийн сайн хатуу гадаргуу дээрх тоглолтууд л байх, залуу тоглогчид хамгийн түрүүнд хатуу гадаргуу дээр тоглож сурдаг, хатуу гадаргуу дээр тоглолт нь сайжраад томчуудтайгаа оролдоод эхлэхээр Жокерын боломж багасаад байгаа юм шиг санагддаг.
Rafaholic
 
Posts: 78
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sun Nov 08, 2020 2:20 pm

2020 оны АТП финал Лондонд болох сүүлийн 2000 онооны тэмцээнд оролцох Дэлхийн эхний 8 тамирчин тодорсон байна. Өнгөрсөн жил оролцож байсан тамирчдаас Рожэр Номэр 4 бэртлийн улмаас оролцохгүй бол , Италийн Бэррэтини чансаа доошилсоноос хасагдлаа... Оросын Рублев 8-д эрэмбэлэгдэж орж ирсэн бол Аргентиний Диего 9-д бичигдэж Рожэр өнжсөнөөр нөхөж орж ирж байн. Диего ч гоё л доо намхан мөртлөө хаяа апсет хийж томчуудыг хожно.Бусад 6 нь мэдээж шилдгүүд
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Sun Nov 08, 2020 2:34 pm

Хоёр Орос Парист финалдлаа
За финалд хожигдох болов уу гэсэн Надал хагас шигшээд яваад өглөө
Ер нь Австралийн нээлттэй шиг муу ёрын тэмцээн юмаа Надалын хувьд, боломж олдоод зүтгэсэн ч цаанаасаа л нэг түрүүлгэхгүй гэдэг
Rafaholic
 
Posts: 78
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Sun Nov 08, 2020 2:36 pm

LeMoN wrote:2020 оны АТП финал Лондонд болох сүүлийн 2000 онооны тэмцээнд оролцох Дэлхийн эхний 8 тамирчин тодорсон байна. Өнгөрсөн жил оролцож байсан тамирчдаас Рожэр Номэр 4 бэртлийн улмаас оролцохгүй бол , Италийн Бэррэтини чансаа доошилсоноос хасагдлаа... Оросын Рублев 8-д эрэмбэлэгдэж орж ирсэн бол Аргентиний Диего 9-д бичигдэж Рожэр өнжсөнөөр нөхөж орж ирж байн. Диего ч гоё л доо намхан мөртлөө хаяа апсет хийж томчуудыг хожно.Бусад 6 нь мэдээж шилдгүүд

Тим бас бэртэлтэй тэр нь сайжрахгүй бол орохооргүй шинжтэй
Циципас бас Францын нээлттэйд авсан бэртлээсээ болж орохгүй байж мэдэхээр
Rafaholic
 
Posts: 78
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Nov 10, 2020 12:02 pm

Лондонд болох Шилдэг 8-н өмнө ...Парисын 1000-тын мастерст Медвед түрүүлэв.

Image
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Thu Nov 12, 2020 1:36 pm

Талбайн теннисний насанд хүрэгчдийн улсын аварга 28 -нд байсын түлээрвээ сду хаха. Өнгөрсөн жилийн 8-р байраа ахиулчих санаатай 4 сар бэлтгэл хийсиймсан... Нохойн баас болох шив лол...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Nov 13, 2020 2:32 pm

Image
Зиа Карантилсных 16-нд эхлэх АТП финалс шилдэг 8 буюу Лондонгийн шигшээ финалын 8 тоглогчийн тухай жаал жуул ярилцъя. Ялагч нь дуулгын дараа орох 2000 оноо цуглуулдаг Лондонгийн шигшээ 8 үргэлж хаалтын хамгийн гоё тэмцээн байсаар ирсэн. өнгөрсөн жил алаан болсон.

Мэдээж Чансааг тэргүүлэгч Жокэроос эхэлье. Дэлхийн Номэр 1 , 569 долоо хоног чансааг тэргүүлнснээрээ Рожэрийг гүйцчихээд байгаа..Гэхдээ Рожэрийн 5 жил шахуу даралаан чансааг тэргүүлсэн стат эвдэгдээгүй хэвээр...

Ид үедээ яваа Жокэр энэ жил 39 тоглож 3 хожигдсон .... зурган дээр байгаа статуудаас харахад түүнийг праймтайм дээрээ яваа гэж хэлж болно. оны эхний АУС опэнд 0-2-с эргэн ирж Доминик-г 5 сэтэд буулгаж аван ямар клач туршаглагатайгаа харуулан 17 дахь дуулгаа авсан. Вимблдон ковидын улмаас болоогүй, Жокэр ч Ковид тусч эдгэрээд US Open-д маш өндөр формтой ирсэн... Америкийн дуулгад түүнийг зогсоох хүн бараг байгаагүй...Надал Рожэр 2 форм болоод амралт амжихгүй зэрэг шалтгаанаар ирээгүй. Америкд хамгийн аймар формтой нь Доминик л байсан... Испаний тамирчин Карена бустатай 4-р шатанд тоглож байхад...Шүүгчрүү бөмбөг санамсаргүй хүчтэй цохисон гэсэн шалтгаанаар тэмцээнээс хасагдсан . Үнэндээ Шугамын шүүгч Жокэрийн санамсаргүй цохицон гэдэгийг хүлээн зөвшөөрөхгүй өөрт байгаа гомдол гаргах эрхээрээ ерөнхий шүүгчид хандан хасуулсан байдаг... Америкийн дуулгад Жокэр шаах байсан юм. Гэхдээ тэр азгүй байлаа... Үүний дараа Франц д Надалтай 3 дахиа финалдсан байх... Тэмцээний эхэнд Номэр 1 2 финалдана гэж байсан таамгаар болж агуу Надал 13 дахиа түрүүлсэн байдын. Хатуу талбайгаас 7 хоногийн дотор шороон талбайд шилжсэн анхны тэмцээнд Надалын эсрэг финалдсан нь Жокэрийг ямар өв тэгш тоглогч болохыг харуулна. Надалын Америкд тоглоогүй шалтгаан нь ердөө тэр хатуу талбайгаас шороон талбайд шилжиж бэлтгэл хийх 10 хан хоног байсан тул Надал Францд түрүүлэхээ бодон Америкд ирээгүй билээ... За тэрч яахав Лондонд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай нь мэдээж Жокэр... бэлтгэл сайн байгаа дээр азгүй тохиолдол ихтэй байсан хариугаа авах гэж нэлээн үзэх байх. Дээр нь Надал Франц д түрүүлээд Рожэртой 20 дуулгаар тэнццэн тул АТП финалс түрүүлсэн тоогоо нэмж Надалын авч чадаагүй ганц том тэмцээнээр илүүрхэх гэхж улайран тэмцэнэ. Лондон дахь түүний эхний өрсөлдөгч хамгийн сүүлийн том тэмцээний аварга баавгай баруун гарт номэр 5 Медведев...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Nov 13, 2020 3:00 pm

Image

Дэлхийн Номэр 1 эсвэл 2 , Одоогоор 2-т байгаа ч Надал ер нь эхний 3-с сүүлийн 10 жил буугаагүй байх. Агуу амьтантай юу ярихав.

Лондонд түүний зорилго зөвхөн аварга авах. АТП финалс- шилдэг 8-д түрүүлэх нь агуу теннисчдийн хамгийн чухал статистик хэсгүүдийн нэг байсаар ирсэн. Харамсалтай нь Надалд 1 ч алга. Франц-д 13 дахиа түрүүлж 20 дахь дуулга авч Рожэртой тэнцчээд байгаад Надалд энэ цом байдаггүй гэвэл теннис үл ялиг мэддэг хүмүүс гайхах байх. Харамсалтай нь тийм. Надал Лондонгийн шилдэг 8-ын финалд Рожэрт бас Жокэрт 3- бну 4- удаа хожигдсон байдаг.Нөгөө 2 болох Рожэр болон Жокэр нар 4 5 удаа түрүүлчээд байгаа. Шалтгааныг ухъя.... Надал ерөнхийдөө гулгалттай талбайд маш сайн тоглодог. Слайд эфээкктээр тоглодог шороон талбайн Ролланд Гаррос , зүлгэн талбайн Вимблдонд олон түрүүлсэн нь үүнийг батална. Хатуу шалтай дотор талбайд булчингийн масс багатай тамирчин , дэгдэж гүйдэг тэмпээ дундаж түвшинд удаан барьдаг Австрали болон Америкийн нээлттэй тэмцээд Надал 2 2 удаа л түрүүлсэн байдаг. Лондонгийн финалд бүр 3 4 хожигдсон байдаг...Яг л Рожэр Франц д Надалын эсрэг 5 удаа финалдаж ялагдаад ганц жил санамсаргүй шахуу Содэрлингд хожигдсон боломжийг ашиглан Содэрлингийг нухаж түрүүлсэн байдаг шиг.Ганц түрүүлж үзээгүй тэмцээнээ нүхлэх гэж Надал бүхнээ дайчилна. Үнэндээ францын нээлттэй тэмцээн эхэлж байхад миний хувьд Надалыг хожигдох юм байна даа..Хурд муутай бэлтгэл ханаагүй онцгүй л байна мэтийн бодцон шаажысан чинь Финалд Жокэрийг 6-1 6-0 6-2-оор хүүхэд шиг элэглэсэн. Шороон талбайд сүүлийн 13 жил 100 тоглож 99 хожсон Надал гэж шуугиж гарсан тэрээр 20 дахь дуулгын цомоо дундаж бэлтгэлийн формтой авсан шүү... Агуу гэхээс юу гэхэв...тэр 100-с ганц хожигдсон нь Содэрлингд байсан бөгөөд тэр боломжийг Рожэр ашиглаагүй бол бүх цаг үеийн агуу тамирчин болохгүй байлаа.Миний шороон талбайгаас шилжилтийн хоног чухал гээд мэдэмхийрээд шаагаад байгаа шалтгааныг Надал сая Парист баталсан... Франц-ын шороон талбайн дуулгад түрүүлчээд нээх удаагүй Парист болсон хатуу талбайн 1000-тын мастесрийн шөвгийн 4-т хожигдсон... Гэхдээ формоо энэ тэмцээнээр авсан байх гэж найдаад байгаа...Лондонгийн финалд Надал алж хядна гэсэн бодолтой АТП-ийн финалын анхны цомын төлөө амиа өгөх байх... Он гараад Рожэр-оос 1-ээр илүү бол 1000 -аар илүү гээд 21 дэх дуулгын цомын төлөө АУС-опэнд ирнэ...Энэ жилдээ түүний хамгийн чухал тэмцээн Лондонгийн шилдэг 8.

Надал-н эхний учраа Америкийн дуулгын аварга Шороон талбайд түүнийг залгана гэгдээд байгаа Доминик ТИМ
Last edited by LeMoN on Fri Nov 13, 2020 7:48 pm, edited 3 times in total.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Nov 13, 2020 4:05 pm

Image


Доминик Тим Дэлхийн Номэр 3

Өнгөрсөн жилийн Лондонгийн АТП финалын сүүлчийн шатанд Циципасд хожигдсон Тим энэ жил даагаа нэхэх буйзаа. Замналынхаа хамгийн өндөр амжилтыг 2020 онд гаргаад байгаа Тим Сүүлийн 4 жил Том 3-с бусад тамирчин дуулгад түрүүлээгүй байсан цангааг тайлж Америкийн дуулгад түрүүлсэн билээ. Оны эхэнд Авсралийн дуулгын финалд 2-оор тэргүүлж яваад Жокэр 3 сэт дараалан алдан баригдаж цомоо алдсан ТИМ америкд шарандаа хамгийн өндөр формтой ирж Жокэрийг хасагдсаныг сайн ашиглан аварга болон анхны цомоо өргөсөн билээ..ТИМ гэхдээ үнэхээр сайн байгааг мартаж болохгүй. Америкд аз таарсан гэхдээ тэр угаасаа финалдах байсан... Жокэрийг хожих уу гүй юу л байсан байх. Амеркийн дуулгад маш их бэлдсэн ковидын үеэр шахуу бэлтгэлтэй байсан нь анзаарагдсан.Хамгийн сайн тоглодог шороон талбайдаа Францын нээлттэй-д ядралтын улмаас 8-д хасагдаж харагдсан.Тоглолтыг үзсэн болохоор үнэхээр ядарсан байсан гэхэд болно. Түүнээс биш Надалтай финалд 2 үзсэн залуугаас сайн форм гарна.сүүлийн 10 жилд Том 3-с бусдаар дуулгад 5 сэтийн бүтэн тоглолт гаргачихаар шийртэй тамирчин гарахгүй байсан юм. ТИМ л ганцаараа Том 3-тай дуулгад 4 финалдаж 1-г нь байхгүй үед нь аваад байна. ТИМ маш хөдөлмөрч маш өндөр темпээр тоглодог зүүн нэг гартай царайлаг нь дэндсэн тэсвэр тэвчээрийн ундарга болсон гоё тамирчин юм. Лондонд мөн л аваргын төлөө ирж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүний тоглолтод өө бараг байдаггүй.Сэтгэлзүй унах үедээ л хожигддог маягийн тоглогч. Замналынхаа праймтаймаа 27 насандаа эхлүүлж байгаа ТИМ ойрын 3 жилдээ том бэртэл авчихгүй бол Жокэр Надалын хамгийн гайны дайсан байх болно. Лондонгийн тактик 3 сэт тоглох учир бүтэн тоглолт балбаад дуусгах байх. Арын шугаманд маш хүчтэй довтолдог Тим Лазер шиг баруун зүүн гарын хагас эргэлттэй цохилтууд энэ тэмцээнийг чимнээээ....

Түүний эхний учраа Шороон талбайн хаан НАДАЛ....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Nov 13, 2020 4:26 pm

Image

Дэлхийн Номэр 4-н хувьд өнгөрсөн жилийн 5 тэмцээнд финалдаж 3-т нь түрүүлсэн амжилтаас хойш олиггүй явсаар сая Парис 1000-тын мастерс-д түрүүлээд гоё формтой Лондонд ирлээ.

Медеведийн хувьд өнгөрсөн жил Америкийн дуулгын финалд Надалыг сандарган 5 сэт гаргаснаас хойш үнэн тааруухан байсаар сая л нэг 1000т-ын тэмцээнд түрүүлж үзүүлэх ёстой тоглолтоо үзүүллээ...Үнэндээ Том 3-г хожиж чадах, ядаж дуулгын финалд 5 сэт гаргаж чадаж байгаа 3 хан тоглогч байгаагийн нэг нь Медвед нөгөө 2 нь Циципас , Тим билээ. Медвед өнгөрсөн жилийн айхтар хүзүүгээ ороож балбадаг баруун гар,шугамын дунд хаядаг давуулалт ороод 3 сэт темпээ балбалтаа хадгалж чадаад өрсөлдөгчийнхөө тактикд орчихгүй бол түүнийг зогсоох майр хэцүү. Цөөхөн тоглолтын хувилбартай ч түүний цохилт үнэхээр Хүчирхийллийн үндэсний төвд хандмаар дарамтны орж ирдэг. Лондонгийн эхний учраа Дэлхийн Номэр 1 Жокэр ...Жокэр түүнийг аргалах арга нь торон дээрх дроп шот бас яг шугаман дээрх зоригтой довтолгоонууд. Медвед давуулалтын сэтээ алдахгүй байгаад Жокэрийн торон дахь бөмбөгөнд амжиж их талд нь хаяад байвал хожих боломж бий. Энэ эхний тоглолт үнэхээрийн гоё болно.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sat Nov 14, 2020 12:47 pm

Image

Зиа дараагийн тамирчин бол Дэлхийн номер 5 өнгөрсөн жилийн Лондонгийн АТП-ийн финалын аварга Стефанос Циципас.

Нэкст Жэний бацаануудаас Медвед энэ 2 түрүүлээд мастерс 1000-ын аварга болоод үзцэн, дуулгын финалд АТП шилдэг 8-н цом хүртээд үзцэн Топ тамирчдаастТом 3-с дуулгад 5 сет гаргадаг болчоод байгаа гэхүүдээ. Өнгөрсөн жил Рожэрийг хожиж гарч ирсэн залуу жилийн дотор чансаа номер 5 хүртэл сайн мэрсэн байна. Циципасын хувьд өнгөрсөн жил торгон ирэн дээрээ Лондонд ирж хүчний бэлтгэл мэдрэмж тоглолтын хувилбараар 4 хөн сарын дотор топ түвшинд хүрэн зөвхөн классик аваргуудын түрүүлдэг АТП шилдэг 8-д түрүүлсэн. 2020 оны хувьд яг гоё Лондонд байсан шиг тоглож чадахгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Том тэмцээнд цом аваагүй Марселийн 500-тын тэмцээнд түрүүлснээс өөр цом аваагүй, ерөнхийдөө 4-т үлдээл чансаагаа сайн хадгалаад яваад бсан гэхэд болно. Циципас сэтгэлзүйн асуудлаа давчихвал номэр 1 болоход ойрхон тоглогчдын 1 , 20-хон насандаа агуу Рожэрийг дуулгад хожоод үзцэн. Мөн АТП финалсд аваргалсан болохоор Топ теннисчиддээ анхаарал хандуулаад 5-10-ын хооронд байгаа тамирчдад сонин хожигдчоод байгаа..ТОП 3-т бичигдэхээс өмнө бүх теннисчид энэ зовлонг даван туулдаг...Циципас харин заримдаа лаагаад заримдаа бас буцаад асуудалтай байгаад байна. Чансаа эхний 5-д ороод ирэхэд доошоо тамирчдад хожигдож болдоггүй зовлон бий. Гэхдээ Лондонд зөвхөн шилдэг 8 аваргууд ирж байгаа.Өмнө жил түрүүлсэн итгэл байгаа тул Циципас хэнээс нь ч бэргээд байх шалтаг байхгүй. Циципасын Контрол болон торон дээрх тоглолт , эсрэг тамирчнаа яг өөрийн хувилбараар тоглуулж чадвал аварга болох боломж бий. Хүчний бэлтгэл форм хэр байхнуу...Парист бэртэл авсан гээд байсан харъя...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sat Nov 14, 2020 1:03 pm

Image

Дэлхийн Номер 6 Германы орос гаралтай хүү Алекс Зверев.

2018 онд 21-тэйдээ Лондонгийн АТП шилдэг 8-д түрүүлж од болж байсан талаар зөндөө бичиж байсан. Зеверев Рүүкий хана мөргөчлөө сэтгэлзүйн хувьд гацчихлаа гээд байсан. Амеркийн дуулгад ТИМ-ын эсрэг финалдсан, Австралтд 4-т үлдсэн ,сая парисийн финалд Медведэд хожигдсон статыг харахаар Рүүкий ханаа давжээ...Тим-н эсрэг дуулгад 5 сэт гаргасан нь түүнийг топ түвшинд хүрч чадалтайг харуулсан. Ганц 2 темпийн асуудал байгаа тэр нь ерөөсөө сэтгэлзүйгээр шатахаа зогсоох...5 сэт бүтэн алж хядчаад хамгийн сүүлийн мөчид шатаад алдчиж байгаа 2 финал Зверевээс гарлаа Нэг нь ТИМ-н эсрэг Амеркийн дуулгад нөгөө нь Сая Парис-н финалд. Сүүлчийн мөчид ялагдахыг Last moment choke гэдэг. Теннис цаг байхгүй учир 5 цагийн тоглолтод бүх хором мөчид тоглолт эргэж болдог. Хамгийн хэцүү нь энэ. Зверев 20-тойдоо Дэлхийн Номэр 3-т бичигдэж байсан тухайгаа одоо мартаад бөмбөг болгоны төлөө алалцаж чадвал аварга болох боломж байна. Үнэндээ 195-см-тай ийм хурдан авъяастай тоглогч маш олон давуу талтай. Сүүүүүүүүүлчийн мөчид уначихдагааа болимооор байна. Алекс уг нь авъяасын ундарга л даа.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sat Nov 14, 2020 1:28 pm

Image

Дэлхийн номэр 7 Алекс Рублев

20 оноос шуугиулж эхлээд байгаа залуудаа.Энэ жил 5 цом хүртээд байгаа... Гэхдээ 500- онооны тэмцээний 5 цом шүү...1000-тын мастерс дуулга АТП финалс 2000 тэмцээнүүдэд 4-т үлдэж байж ирээдүй байна гэдэгээ харуулна. Рублев ер нь их хүчтэй темпээр тоглодог эв хавгүй гар. Өндөр эрсдэлтэй баруун зүүн гарын цохилтууд заримдаа орно орохгүй тэгсгээд аварга болчоод байдаг. Нэг асуудал байгаа нь Рублев Темпээ тоглолтын хувилбарт зориулж буулгаад буцаагаад өсгөж сураагүй байгаа..Том 3 болон бусад тамирчид нь олон хувилбарт тоглолт гаргаад эхэлбэл Рублевт боломж бага бараг байхгүй гэж хэлж болно. Аа эсрэгээрээ зөрүүдлээд яг шугаман дээрээ өндөр темпээр хаяж тоглоод эрсдэлээ авбал боломж байхын. Гэхдээ юу бол энэ тэмцээний хамгийн бага боломжийг Рублевт өгч байна. Хүчтэй цохилт түүнд байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sat Nov 14, 2020 1:48 pm

Image


Зиа сүүлийн тамирчин бол Дэлхийн номэр 8. Миний хамгийн дуртай теннисчдийн нэг 169 см-тэй

Диего 28-тайдаа чансааны 8-д орж ирэн замналынхаа оргил үед ирж байна. Рожэр бэртэлтэй байгаа учраас 9 -д байсан Диего нөхөж орох аз таарч Лондонгийн шилдэг 8-д орох эрхээ авч теннисний түүхэн тэмцээнд нэрээ мөнхлөх боломж олдлоо. Дахиад ийм боломж олдохгүй байж магад. Яагаад гэвэл тэр ердөө 169 см өндөртэй. Орчин цагийн теннисд ТОП 10-т 170-с доош өндөртэй тамирчин орж ирэх боломжгүй болсон цаг дор Диего өөрийн хөдөлмөрөөр орж ирлээ... Факт дурьдъяа.. 5 жилийн өмнө Дэлхийн Номэр 3-т Дэвид Фэррэр бичигдэж байсан 175 см-тай 3 жилийн өмнө Японы Кэй Нишикори 178см -тэй 3-т бичигдэж байснаас өөр ойрд дэлхийн чансаанд намхан тамирчин амжилт үзүүлээгүй. Одоо тэгэх боломжгүй болсон цагт Диего 8-д үлдэв... Диего үнэхээр авъяастай баруун зүүн гар нь төрмөл Контролтой яг шугаман дээр Бэйслайн хаядаг гоё тоглогч. Заримдаа намхан тамирчин хэрэглэдэггүй торон дээрх тоглолт үзүүлж үзэгчдийг шуугиулдаг.Ерөнхийдөө шороон талбайд слайд эффээкт сайтай тоглодог Диего Лондонгийн финалд магадлал бага ч үзэхэд гоё байна. Францын дуулгад 4-т үлдэн замналынхаа хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Диего 20 онд шороон талбайн 2 , 500-тын тэмцээн, 1 мянгатын тэмцээнд финалдаад бсан. Ром Кордоба Колоне 3 шороон талбайтай хотод гоё амжилт үзүүлчээд ирсэн. Франц-д Надалтай хамгийн ойрхон өрсөлдсөн нь Жокэр биш Диего байсан билээ.. Диего-гийн хамгийн гоё тоглолт гэвэл 2.08 см-тай Жон Иснэр -ийн эсрэг 2-0 -р хожигдож яваад 3 сэт барьж 5 дахь сэтэд хожсон гоё тоглолт байдаг.Шартай үедээ шартай үзэхэд гоё . Талбайн теннисний Айвэрсон, Айзэяа Томас юмуудаа..
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sat Nov 14, 2020 2:13 pm

Зиа тэгээд санаа оноогоо бичицгээгээрэй. Миний хувьд Надалыг авч үзээгүй цомоо авчаасай гэж бодохын.Түүнээс энэ тэр гд хэлчихээр хүн алга...Өнгөрсөн жил бол Циципас үнэхээр өөр бсан лдаа таамаг хэлж болохоор...Энэ жил бүгд л жигд ирж бна...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Sun Nov 15, 2020 3:28 pm

Гоё бичжээ. Гол 4 фаворитууд эхний даваанд хоорондоо таардаг сонин юм боллоо. Энэ удаа ч Жокер авах байхаа, ууртай, няхуур үзэх биз. Оросоос Хачанов гэж нэр эхэлж дуулдаад Медведев, Рублёв 2тоо бариуллаа даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17217
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 16, 2020 7:25 am

Тим Циципас 2 нилээн үзэж Тим 3 сетэд буулгаж авчээ. Надальд Рублёв юм болсонгүй бололтой.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17217
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Mon Nov 16, 2020 5:43 pm

Image

Зиа эхний тоглолт үнэхээрийн калассик теннис болсоон.Ерөөсөө топ түвшний теннисчдийн анхаарал тактикийн тулаан, Гоё2 шугамын довтолгоонууд яваад өнгөрлөө. Энэ тоглолтыг бүтэн үзсэнийг хэлэхүү ганц ч сэт уйдаасангүй. Эхний гсэт 7-6 тайбрэйк гарч байх жишээний.

Эхний сэтэд Циципас эрсдэл үүрэхийг хүссэнгүй давуулалтын шугам дотор тоглолтыг явуулаад буруудав. 3 удаа төгсгөл дээр залхуурж хаяснаар ТИМ-д эхний сэтийг алдав. ТИМ УС опэн болон тэрний өмнө байсан шигээ сайн формтой байгаа юм бол алга гэхдээ үнэхээр гоё туршлагатай болжээ... Циципас эхний сэт дээр 13 гэймийн турш 2 хон алдаа гаргахад тэрэн дээр нь нухаж байх жишээний. 2 дах сэт дээр Циципас зүгээр ямар аймар авъяастайгаа харуулав 6 удаа Эйс шугаман дээрх довтолгоо хийж. 10 гариу удаа Бэйслайн шугаман дээр майтч пойнт хийж 6-4 өөр зөрж сэт авав. Зиа 3 дах сэт дээр ТИМ 27-той дуулгын аварга ингэж тоглодын гэсэн шиг Циципасын гаргасан 4 цохилтын түргэдсэн эсвэл хэт бэргэсэн алдаан дээр өөрийнх нь давуулалтын гэймийг авч 6-3-аар дуусгав. Янзын гоё тоглолт болсон.ТИМ аймар гоё формтой биш ч янзын туршлагатай болжээ... Аргагүйдээ Дуулгын финалд 3 удаа сүүлийн мөчид хожигдож үзээд сая Америкт нэг юм 5 дахь сэтийн тайбрэйкд аварга болж үзсэн хал үзэж хашир суусан хүн ямар үед тайван байж ямар үед довтлохоо үнэхээр сайн мэдэж байна. Циципасын хувьд Давуулалт нь үнэхээр төгсөрчээ... Тоглолтын турш 15 гариу удаа эхний давуулалтын шугаман дээрх эйс хийлээ... Рожэроос сайн болцымуу гэмээр яг голын шугаман дээр бас 2 захын шугамын голд хаяж сурсан байна. Ийм давуулалт майр хэцүү бараг байдаггүй.Сагсуу Киргиос ингэж давуулдаг гэхдээ тэрнээс дээрдсиймуу гэмээр харагдлаа.. Гэхдээ Циципас өнгөрсөн жилийнх шиг итгэлтэй гоё давшсан контрол тоглолтууд харагдсангүй. Энэ тэмцээнд түрүүлэхгүй болов уу. Түүнээс бол Давуулалт нь Бүх үед яригдахаар болж.

Image
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Yes Man » Mon Nov 16, 2020 5:47 pm

Тим, Циципас хоёулаа жижиг бэртэлтэй орж ирсээн.
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5351
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Mon Nov 16, 2020 5:56 pm

Image

Зиа дараагийн тоглолт шөнө 4 цагаас болоод өнгөрсөн хайлайт харлаа... Таамаг ёсоор агаагийн хичээл заалт болоод өнгөрч. 2 сэтэд Рублев аль болох темпээ барих гэж оролдсон байна. Надал эсрэгээрээ хурдан дуусгах гээд боломж өгөлгүй шахуу унтраагаад дууссан шив. Рублев анх удаа том тэмцээний дарь үнэрлэж байгаа нь энэ. Хэдий Дэлхийн Номер 8 ч гэлээ бас энэ жилийн хамгийн олон 500-тын 4 цом хүртсэн тамирчин ч гэлээ...2000 онооны АТП финалс 2500 онооны дуулга 1000 онооны мастерс тэмцээнүүд ямар хол ялгаатай болохыг мэдэрсэн байх. 2 дах сэт дээр 2 удаа сөрөг довтолгоо хийж бас тийм ч амархан бууж өгөхгүй нэлээн үзсэн. Тоглолтын хувилбар олонтой болохгүй бол топ түвшинд балбалт хэрэггүй гэдэгийг энэ тоглолт харуулсан шахуу даа..


Image
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6063
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest