Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Wed Jan 16, 2019 9:19 pm

Australian open эхлээд 3 дах өдрөө явж байна. АТР №6 Кевин Андерсон, №10 Жон Иснер №37 Киргиос нар эхний 1-2-р шатанд хасагдлаа..16 , 8 дээрээс томчууд хоорондоо таараад эхлэнэ. Тэр үед жаал юм оруулъя даа...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Cule » Fri Jan 18, 2019 4:23 pm

Маша Возниацкийг 6-4, 4-6, 6-3 хожлоо.
User avatar
Cule
 
Posts: 11424
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Sat Jan 19, 2019 9:41 am

Маша маань ноднингийн аваргатай ямар эрт таарав аа. Өнөөдөр чансаа тэргүүлэгч Халеп, эгчтэй. Хожсоныг нь дүү хүлээж байх нь гарцаагүй биз. Хууччуулын ранк доошлоод их л эрт хоорондоо таараад байна даа. Раонич талбайн эзэнтэй таараад, дараа нь Стантай үзээд 2 давсан. 3 давчихвал шинэ од Зверевтэй таарах байх. Цонга дөнгөж 2 дээр Нөүлтэй таарсан. Надаль-Рожер, Нөүл-Зверев/Раонич гэсэн семи гараасай.
Нөгөө Осака гөвүүлээд явж байх юм, комбайк хийж чадахгүй бол эрт мултрах нь дээ. Уг нь Серена-Осака, Маша-Кербер гэсэн семи гарвал.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16650
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Sun Jan 20, 2019 4:22 pm

Маша минь дээ. Кербер бас мулт явлаа. Дмитров хусуулж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16650
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 21, 2019 2:48 pm

Рожер маань таябрийкдсээр байгаад яваад өгч. Раонич Зверевийг гөвчихөж, эхний даваанаас хүнд эхэлсэн, хол яваасай.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16650
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Jan 22, 2019 10:09 pm

Image

Австралийн нээлттэй тэмцээний 16-д хүрч чадаагүй хамгийн өндөр чансаатай тамирчид Номер 6 өмнөд Африк Кевин Андерсон, Номер 10 Америкийн Жон Иснэр 2 байлаа.. Мөн 16-аас өмнө сонирхолтой тоглолт гэвэл Цонга 177-с , №1-т бичигдэж буй Жиоковичтой 4 сэт үзээд нэг сэт эргэн ирэх гэж оролдоод хожигдсон нь хамгийн сонирхолтой тоглолт байв.Цонга ер нь эргэж ирэхэд маш хэцүү болсон таргалсан шинжтэй Жокэрд алуулаад таарав.

Image

Азийн төлөөллөөс 17 насандаа Ролланд Гаррос хүртсэн анхны Ази Майкл Чан-ы хуурай хүү, шавь болох Кэй Нишикори №8-с тоглож 32-т бүх цаг үеийн хамгийн АГУУ ДАВУУЛАЛТТАЙ гэж хэлэгддэг 39 настай Иван Карловичтай хийсэн 5 сэт тоглолт хамгийн алаантай тоглолт байв... 3 тайбрэйктэй энэ тоглолтонд Карлович 5 сэтийн турш 53 ACE буюу шууд давуулалтаар оноо авсан ч кэй Return цохилтоор торгоосоор Карловичийг буулгаж авав.16-д Испани Карэра Буста №23-той мөн л 5 сэт 3 тайбрэйктэй тоглолт гарган хожлоо.. Нишикори Дэлхийн чансаанд 4-т бичигдэж байсан нь дээд амжилт ба одоо 8-д байгаа ч Мастерсийн 1-ч тэмцээнд түрүүлж байгаагаагүй бж байгаад Брисбанд түрүүлснийхээ дараа Австралийн нээлттэй тэмцээнд орж ирж хэр сайжирснаа харуулаад байна. 8-дээр Жокэртой дэлхийн тэргүүн тэннисчинтэй үзэх оноолттой байна. Жокэр 8 хүртэл бараг л өрсөлдөгчгүй сайн формтой Нишикоритой таарч бна.

Image

16-д хамгийн их үзэгчтэй хамгийн их сенсаацийг тарьсан тоглолт Циципас Федерер 2- боллоо...Энэ тоглолтын өмнө Хопман кап-д Рожэр Циципас-г хурдаараа гүйцэхгүй байсан ч сэтгэлзүйгээр булсаар 2 тайбрэйк 7-6 7-6-аар ялж байсан.. Яг энэ тоглолтын сценаар эхний сэтэд явж Рожэр эхний Сэт 7-6-аар буулгаж авав. дараа дараагийн сэтүүдэд мөн л Return, lign Ace буюу шугаман дээр давуулж оноо аваад байсан ч Циципас Хопман кап-д гаргасан алдаагаа давталгүй шууд хурдаараа Рожэр-ийг илүүрхэж маш тайван тоглож байснаар 20-тойдоо Дэлхйин хамгийн агуу Теннисчинг 4 сэтэд буулгаж авлаа.. Циципасийг дараагийн Рожэр Фэдэрэр гэж таамаглаад байгааг ч энэ тоглолт тэр чигээрээ харуулав...Циципас маш тайван сэтгэлзүйтэй тоглодог мөн зүүн гарын Forehand цохилт Lign ace давуулалтууд яг л Рожэрийн залуу насыг санагдуулам үнэхээр гоё тоглолт болж өндөрлөсөн... Рожэр ерөнхийдөө 20 удаа аварга авсан туршлагаар хэд хэд аргалах гэж оролдсон ч Циципас хий багатай тоглосон юм...Энэ тоглолтын дараа Пийт Сампрасыг Рожэр 20-тойдоо Wimbledon-ын финалд хожиж байсан зургууд сайтуудаар нэлээн гарсан нь Циципасыг хэр ирээдүйтэй тоглогч болохыг хэлээд өгөх байх... Рожэрийг хожсоны дараа Циципас №14- Испанийн залуу од №22 Баутиста Агутыг 4 сэтэд буулгаж авсанаар шөвгийн 4-т Надалтай таараад байна. Энэ үнэн алаантай тоглолт болох байх... Шөвгийн 4 хүртэл Надалын хөлсийг гаргах ч хүн байсангүй... Томас Бэрдихыг 16-д 3-хан сэтэд 2цагийн дотор , 8-д Америкийн Тиафое-г мөн л 3-хан сэтэд нухчаад байгаа..
Нөгөө талаас Дэлхийн чансааг тэргүүлж буй Жиокович мөн л хөлс гаргалгүй явсаар 8-д Нишикоритой таараад байна. Энэ хэдээс өөр дурьдахын аргагүй сайн формтой байгаа теннисчин № 16 Канадын Раонич юм...№4 Залуу од Алекс Зверевийг 3 сэтэд буулгаж авснаар 8-д үлдээд байна. Шөвгийн 4-т Раонич үлдэж Нишикори , Жокэр 2-н хожсонтой таарах байх

Image

Эмэгтэйчүүдийн төрөлд 16-д ихэнхи томчууд мултарсан USA Слоан Стифенс №5 , RUS Мариа Шарапова №30 , USA Мадисон Кийс №17, DEN Каролин Возниазки , GER Анжелика Кербер №2 нар байв. Шарапова 32 дээр Возниазки №4-г хожиж шуугиан тарьсан ч бэлтгэл нэлээн тааруу харагдсан.16-д мултрав... 22 их дуулгын түрүүтэй Сэрэна Дэлхийн чансааны №16-с дэлхийн тэргүүн теннисчин Румыны Симона Халеп-ыг 3 сэтэд буулгаж авсан хамгийн том тоглолтуудын нэг байлаа. Нөгөө талаас Мөн л Сэрэнагаас өв хүлээж авах гээд байгаа Наоми Осака №4...19-тэй залуу өнгөт арьст Япон охин 8-д төвөггүй үлдээд байна. Мэргэжилтнүүд 4-дээр Сэрэна Наоми 2-н хожсон түрүүлнэ гэгдээд байгаа ч Украйны №7 Свитлона Елина , Чехийн №6 Квитова финалд шалгарахаар формтой байна. Сэрэна жирэмсний амралтаасаа шууд ирээд Дэлхийн Чансааны 30-с хойш бичигдсэн ч 2018 оны US OPEN-ы финалд шалгаран Наоми-д хожигдож бүх цаг үеийн хамгийн олон түрүүлсэн гэх цолоо авч чадахгүй байгаа билээ. Энэ тэмцээнд Сэрэна 24 дахиа их дуулгын цом өргөж 70-д онд 24 удаа Түрүүлсэн Австралийн Теннисчин Маргарет Коортыг гүйцэн GOAT- гэж хэлэгдэн сэтгэл амар зодог тайлах зорилготой ирсэн нь маргаангүй.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby mick » Thu Jan 24, 2019 3:05 pm

Энэ Жийбэн охин дийлдэхгүй болжээ
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13547
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Jan 25, 2019 6:30 pm

Наоми ер нь аварга болох шинжтэй Плисковаг юм болгосонгүй. Сэрэна 4-т үлдэх байсан ч 3 дах сэт 5-1-ээр тэргүүлж яваад хөл нь эвгүй гишгээд харамсалтай хасагдлаа... Наоми Сэрэна 2 байсан бол гоё тоглолт гарахгүй юу... US OPEN-д үнэндээ Наоми сайн байсанч талбайн гол шүүгч Арьс өнгөний үзэл гаргах маягтай дасгалжуулагчаасаа зөвлгөө авсан гэж торгоод Сэрэна сэтгэлзүйгээр маш ууртай болсон нь тоглолтонд нэлээн нөлөөлсөн...Гэхдээ Наоми үнэхээр сайн байснаараа аварга болсон.. Ниссин компани Наоми-гийн сурталчилгааг хийх гэрээ хийсэн байсан..Японы зах зээлд бараа зарахын тулд Японы хүүхэд залуучуудын дунд АНИМЕ гаргав. Тус АНИМЕ-д Наоми-г цагаан арьстанаар дүрсэлсэн нь шуугиан тариад байна. Наоми өөрөө би хар арьстай аав маань ГАЙТИ ТANNED арьстай хүн Ниссин компани надаас асуух байждээ гэж хэлсэн нь...бас дуулиан болоод байна. Маргааш Финалууд эхэлнэ Финалын дараа ганц 2 юм оруулна даа.. Надал Жокэр 2- т хөлс тоос гаргалгүй финалдав... Үнэхээр аймар формтой байна. ЭНЭ 2 алаан болох байх... 5 сэт сүпертайбрэйк гараасай ....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Monteyne » Fri Jan 25, 2019 6:34 pm

Энэ Наоми Осака теннис спортод уруу татаж чадлаа шүү
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3220
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Jan 25, 2019 6:38 pm

Маш гоё Mature охин бна лээ.. тоглолтын хэв маяг дээр нь тэрүүхэн тэндээ мааангар эгдүү нтр шаацан :RD :RD :RD ...Бэртчихгүй л бол олон жил сайн тоглоно доо....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Monteyne » Fri Jan 25, 2019 7:04 pm

Interview үүд нь ёстой мундаг юм, mature and immature at the same time. Хайр татам, Япон хүмүүжилд эсвэл орчин нь хүнийг ярианд их сайн бэлдээд байх шиг санагддаг. Ichiro Suzuki, Kagawa, нөгөө UFC тамирчид гээд бүгд ямар ч interview -г дандаа сайн хийх юм, sarcasm хийж байгаа timing энэ тэр нь бүр яг. YouTube -н asian boss channel энэ тэрээс зүгээр дурын Японы ярилцлагууд үзхээр энгийн иргэд нь хүртэл тийм.
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3220
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Jan 25, 2019 7:11 pm

Monteyne wrote:Interview үүд нь ёстой мундаг юм, mature and immature at the same time. Хайр татам, Япон хүмүүжилд эсвэл орчин нь хүнийг ярианд их сайн бэлдээд байх шиг санагддаг. Ichiro Suzuki, Kagawa, нөгөө UFC тамирчид гээд бүгд ямар ч interview -г дандаа сайн хийх юм, sarcasm хийж байгаа timing энэ тэр нь бүр яг. YouTube -н asian boss channel энэ тэрээс зүгээр дурын Японы ярилцлагууд үзхээр энгийн иргэд нь хүртэл тийм.


Yeah эгдүүүү эгдүүү. тэгсэн мөртлөө нэг тийм Mature.... :sup:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Sun Jan 27, 2019 7:37 am

Финал шиг финал боллоо. 2 дахь сет. 5-3, 40-0 бхад Квитова ямар аймаар бариваа, ингээд дууслаа гэсэн чинь, тэр 2 дараалласан эйс нтр. Буланруу үнэхээр мундаг юм. Урьд нь үнэн царай муутай харагдаад байдаг байсан, өчигдөр тун гайгүй харагдлаа, толгойны кист царай дардаг байсан ч юм уу, дээр нь тэр орилолт уу, нтр :ногоон:
За шинэ од гарч ирлээ дээ. Маргааш гарах шинэ чансааг тэргүүлэх юм бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16650
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Cule » Sun Jan 27, 2019 6:17 pm

Надаль үсгүй арчуулах нь дээ
User avatar
Cule
 
Posts: 11424
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby mick » Sun Jan 27, 2019 6:54 pm

Cule wrote:Надаль үсгүй арчуулах нь дээ


Фен нь үү кк
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13547
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Jan 29, 2019 1:38 pm

Image

Зиа Финалын дараа хэдэн юм сууж оруулъя гэсэн амжихгүй байсаар өнөөдөр оруулж бна. Шөвгийн 4-с ярихад дээрх зураг дээрх шиг л юм боллоо....Надалын эсрэг New generation сэтгүүлчид финал хүртэл араас чинь нэкст жэн гарч ирж байна та юу гэж боджийно гэсэн...Би сайн тоглолтоо л гаргах ёстой бусдыг нь мэдэхгүй бна гээшшш хаха бараг барвал хожоод авна биз гэсэн аязтай...Минаур , Тиафое 2-г хожсон... 4 дээр Циципасыг ойрхон үзээд аз байвал хожчих боловуу гэсэн тэгсэнгүй...Тоглолт эхэлснээс хойш Контрол Drop shot , Циципасын сайн давуулалтыг шууд шугаман дээр Return цохисоор дуусгав... Циципас тоглолтын дараа би яаах учраа олохгүй...Фэдэрэр байсан яах байсан бол гэж бодсоор учраа олохгүй бсаар хожигдлоо АРАЙ өөр зэрэглэлийн теннис байнаа ккк гэжээ бас Шороон талбайд бол надад ямар ч боломж байхгүй Надалтай өмнө шороон дээр тоглохдоо 2-хон сэт авч байсан гэв....Финал хүртэл Надалтай хамгийн ойрхон тоглосон нь Тиафое л байлаа...

Image

Эмэгтэйчүүдийн Финалын тоглолт бас л сэнсаацны гоё тоглолт боллоо...Олон сэт гараагүй ч тэмцээний хамгийн сайн формтой байсан №6 Квитова дараагийн үеийн сүпэр од Наоми№4 2-ын хэн нь Дэлхийн №1 болохвээ гэсэн ширүүн өрсөлдөөн байв... Квитова бэртлээсээ ирээд удаагүй шууд финалдсан нь сайн амжилт байв... Тоглолтын эхний сэт 7-6-аар тайбрэйкээр Наоми авсан.Квитова Drop shot буюу торон дээр хаясан хэдэн оноо өөрийг нь торгоож байлаа... 2дах сэтэд Наоми 5-3 тэргүүлж байсан аварга болоход ганцхан оноо дутуу 40-0-р тэргүүлэн 3-удаа алдах эрхтэй 3 championship-той байсан...Квитова 40-0 , 5-3-с эргэн ирсэн нь Наоми-г сэтгэлзүйгээр навс унагав...2 сэтэд дуусгачих 3 боломжоо ашиглаж чадаагүй Наоми дараалан 4 -сэт зүгээр л шатсаар байгаад алдав...Уйлаад таймоут авсан арай дээрдэж орж ирээд.. Сүүлийн сэт-ийг авсанаар аварга боловоо.... Тоглолтын агуулгын хувьд Наоми-гийн 2 гарын суулттай Backhand цохилт үнэхээр тор долоогоод шугаман дээр унадаг нь Квитоваг тоглолтын турш дарамт боломж байсан...Квитова ерөнхийдөө туршлагаараа аргалаад торон дээр хэсэг тоглоод Наоми-г шатсан үед л оноо зулгааж байснаас бусдаар Наоми давуулалт, Risk taking shot , Clutch point- зэрэг авъяас шаардахаар тоглолтуудад бүгдэд нь давуу байсан юм...Ингээд Шинэ 21-настай дэлхийн №1 Япон гаралтай Гайти Американ даруухан теннисчинтэй боллоо...

Image

Эрэгтэйчүүдийн финал: Дэлхийн №1 №2, Хамгийн зөв техниктэй тоглогч Жокэр , Хамгийн авъяастай буруу техниктэй Надаль 2-ын тулаан
Жокэр-ын зооны талаас хамгийн сайн үзэх боловуу гэсэн Раонич 8-дээр Францын Пуел-д хожигдсоноор..Жокэр 4 дээр Жокэр Пуелыг төвөггүй хожсоноор финалдав.. Жокэр-ийн эсрэг ер нь 4-с сэт гаргасан хүн сүүлийн сламуудад гарсангүй....Уншааал яваад байна. Финалд Надал Жокэр 2-ын тоглолтын өмнө энэ 2-ын хоорондын харьцаа хатуу талбайд 25 тоглосноос 18-Жокэр хожсоноор эхлэвээ...Бас Астралийн нээлттэй тэмцээнд Надал 1 Жокэр 6 түрүүлцэн ерөнхийдөө бүх зүй Жокэрийн талд гэж хэлж болохоор байв. Надал Финал хүртэл бусад тоглогчдын эсрэг Азаргалаад яваад байсан Жокэр дээр хурд дутуу байсанд нь гайхав...Энэ нь Жокэр Primetime-дээрээ явж байгаатай холбоотой байсан боловуу... USOPeN-ийн өмнө бэртэл авсан Надал шууд Австралид ирээд аймар байсанд нь бас л гайхаж байсан ч Жокэр бүр арай өөр түвшинд байгаагаа харууллааа... Тоглолтын агуулгын хувьд Надаль үргэлж л Risk Taking цохилт хийдэг нь түүнийг хамгийн олон фенүүдтэй теннисчдийн нэг болгодог юм..Эхнээсээ талбайн арын шугамын зүүн баруун буланд довтолж байсан ч Жокэр үнэхээр бүх цаг үеийн хамгийн Reach flexible буюу хэцүү бөмбөгийг авах чадвараар /гулгаж очиж бөмбөг авдаг цохилтоор / тэргүүлдэгээ харуулж байлаа...Эхний сэт 6-3....Надал жоохон бухимдангуй энгийн цохилтууд тор давахгүй хэсэг оноо алдсан...Теннис тоглож байхад бөмбөг тор давахгүй байвал сэтгэлзүйгээр шатаж байна гэсэн үг.... 2-р сэт дээр Надал Risk taking tactic-аа үргэжлүүлж байсан ч шугамны гадна гарсаар зөрөөд тоглолтын темпээ Жокэр алдсанаар тэр чигээрээ тоглолт 3 сэтэд дуусав... Надаль бэртлээс дөнгөж ирсэн хурд дутаж байсан...бас тоголтын санаачлагыг авч чадахгүй байсаар хожигдов....Гэхдээ л Энэ Сэрэна Рожэр , Надал эд нар элит түвшний теннисчид гэдэг нь жирэмсний амралтаас эргэн ирж байгаа 3-6 сарын бэртлээс эргэн ирээд гранд сламд финалдаж байгаагаас харагдах юм...Бусад теннисчид ингэх нь маш ховор бараг бүтэхгүй зүйл...Энэ удаагийн AUS open- Рожэр Сэрэна 2-ын төгсгөл ойртож байгааг , шинэ үеийн одууд Циципас , Наоми , Тиафое , Минаур, Агуста нар сайн байгааг... Жокэр31 нас Надал32 нас 2-ын ирэх хэдэн жил хоорондоо Рожэр-ын 20-д хэн түрүүлж хүрэх вэ гэсэн тулаан болохыг харуулсан гоё тэмцээн болж өндөрлөлөө... Жокэр энэ тэмцээнд түрүүлснээс 15 дахаа түрүүлж домогт Пийт Сампрасыг гүйцэж байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby kayo » Tue Jan 29, 2019 2:44 pm

:eek:
За энэ теннесний энэ нарийн ширийнийг ёстой мэддэггүй байсын байна. Миний санахын Сампрас их гоё урагш довтолж тортойгоо ойртож тоглодог байсан, тэрийг нь юү гэж ч нэрлэдэгийн, их л гоё үзүүштэй тоглолт харуулдаг байсан санагдана. Аггасси энэ хоёр тоглолт, нэг нь хойноос, нэг нь урдаа довтлоод жинхэнэ алаан болдог байсан даа, тэрнээс хойш нээх үзэхээ байж. Сампрас шиг тэгэж урагш довтолдог тоглогчид одоо байна уу, миний харахад дан хойноос л тоглодог болсон харагдаад байсан.

Энэ Надаль их орилж тоглоод дургүй хүргээд байдгийн, ккк.
kayo
Барса фэн
 
Posts: 7138
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Jan 29, 2019 2:49 pm

Хаха тийм тийм , Маша Надаль 2-ыг орилж тоглодог болохоор үзэх жоохон ядаргаатай Надаль арай гайгүй...Орилж тоглохоор нээрэнгээсээ хүчтэй цохидын гэхдээ аймар хурдан ядарна.Надаль Стамина галзуу болохоор тоодгүйм шиг байгаан... Саампрасаас хойш торон хамгийн сайн тоглолттой гэвэл Рожэр Киргиос 2 л байхдаа..Гэхдээ Саампрасаас арай дутуу...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Jan 29, 2019 2:56 pm



Энэ бичлэг теннисний техникээрээ хэн хамгийн авъяастай вэ?....Төгс теннисчин бүтээвэл энэ хэд ийм скиллээрээ орно гэснийг харуулсан бичлэг...Ихэнхид Рожэр байдаг нь аймар.... Үзвэл их гоё.Карловичийн давуулалт бас янзззын
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby space1985 » Tue Jan 29, 2019 3:00 pm

Monteyne wrote:Interview үүд нь ёстой мундаг юм, mature and immature at the same time. Хайр татам, Япон хүмүүжилд эсвэл орчин нь хүнийг ярианд их сайн бэлдээд байх шиг санагддаг. Ichiro Suzuki, Kagawa, нөгөө UFC тамирчид гээд бүгд ямар ч interview -г дандаа сайн хийх юм, sarcasm хийж байгаа timing энэ тэр нь бүр яг. YouTube -н asian boss channel энэ тэрээс зүгээр дурын Японы ярилцлагууд үзхээр энгийн иргэд нь хүртэл тийм.


3 настайгаасаа Америкт байсан ч ээжийн нөлөө нь байгаа л даа . Энэ жил NBA д Хачимура 4,5 хавьцаа орж ирэх шинжтэй . Аав нь Бенин гээд баруун Африкийн улсынх .
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby mick » Wed Jan 30, 2019 1:29 am

Lemon гоё бичжээ... Браво
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13547
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Wed Jan 30, 2019 9:52 am

mick wrote:Lemon гоё бичжээ... Браво

TNX :eek:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Wed Jan 30, 2019 11:54 am

Одоо тэгээд завгүй болчихоор теннис нтр үзэж амжихгүйн.
2004, 2005 оны Сафин, Федерерийн тоглолтыг Ауссие Оупены тоглолтыг үзэж байсан хүн байна уу?
Тэр бол үнэхээр дэндүү гоё тоглолт болж байж билээ, бүр аймаар хэцүү бөмбөгүүдийг бүүр хэцүү болгож хариулаад л ёооё.

Ингээд Федерер 20, Надаль 17, Жокович 15 уу?
Аль аль нь 20 хүрэхэд хэцүү байх аа, нөгөө 2-ын.
Гэхдээ бас л олон жил формоо барьж байна даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15901
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Thu Feb 07, 2019 3:30 pm

Image

Эрэгтэйчүүдийн чансааг Жокэр тэргүүлж байна. Рожэр 6-руу унаснаар дараагийн гранд сламуудад 8 юмуу 16- дээр Жокэр Надаль 2-той эрт таарах магадлалтай болж байна. Ролланд гаррос 6- сард болно тэрнээс өмнө шороон талбайн Миами open гэх мэт мастерс 1000 оноо цуглуулдаг тэмцээнүүдэд орж ранкаа 4-рүү ахиулах гэж үзнэ.. Дел Потро бэртлээс ирсэн 4 дээр бичигдэж байна. Зверев алгуурхан чансаагаа алдсаар байна энэ жил л сламд финалдах эсвэл 4-т үлдэхгүй бол доошлох нь... Кэй Нишикори хичээж хичээж ганц л байр урагшиллаа.. Ази болохоор нь дэмжээд байдагийн эрэгтэйчүүдийн төрөлд томчуудтай таарахаар аргагүй материал Физикал дутаад байхымаа 29-тэй...Оросоос Марат Сафинаас хойш эрэгтэйчүүдийн төрөлд дээшээ гарч ирэхгүй байгаа.. Качанов 11-руу 23-тай Медведев 16-руу орж ирж байна..Энэ 2 залуу нэлээн гайгүй гэж яригдаад байна. Зиа тэгээд Циципас Тиафое Минаур тэргүүтэй 20-той дараагийн үе эхний 30-руу орж ирж явна. 19 дээр байгаа Диего Шварцман гээд 26-тай Аргентин залуу их гоё тоглолттой 170-тай мөртөө маш эвгүй тоглолттой...Хааяа нэг томчуудыг сандаргаж харагддын X factor тоглолттой намхан мөртөө Коонтр аттак хийж тоглодог..үзэхэд гоё сая бэртлээс болоод сайнгүй орлоо...


Image

Эмэгтэйчүүдийн төрөлд Наоми шууд тэргүүлээд эхэлсэн.... Кэрбэр 6-руу унасан, Экс тэргүүн Халеп 3-руу унав...4-дээр байсан Возниацки шууд 10-руу унаж бна. Сэрэна 16-с 11-руу орж ирэв...Наоми жоохон тасрах маягтай...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Thu Feb 28, 2019 8:06 pm


https://www.youtube.com/watch?v=qMN298irRLw

https://www.youtube.com/watch?v=IaWw8fRd2zs&t=476s
Зиа энэ ёстой ойрд хараагүй энтэртэйнмэнт шоуны гоё тоглолт болжээ... Мексикын АКАПУЛКО-д АТР-ын 500 онооны тэмцээнүүдийн нэг. Надал Киргиос 2 нэлээн үзэлцэж байгаад 2 тай брэйкэд Киргиос гуссан байна. Киргиос үнэн тасархай авъяастай нь энэ тоглолтоос харагдана. Торон дээр хаяж байгаа Фэйк дроп шотууд бүр хяргасан байна. Бас давуулалт АСЕ маш их хийж...Уг нь Киргиосыг дараагийн Мкэнрое гээд байдаг байсан... Сагсуу зангаасаа болоод сэтгэлзүйгээр болдоггүй байсан энэ тоглолтонд лаажээ..
Ролланд Гаррос /Францын нээлттэй/ тэмцээнээс өмнө томчууд Роттэрдам Дубай Акапулко гэсэн 500 онооны тэмцээнүүдэд хуваагдаж очоод байна. Фэдэрэр Дубай-д Надал Мексикт.... Францын Гэйл Монфилс Роттэрдамд хэсэг чимээгүй байсны эцэст түрүүлснээр шуугиан тариад байгаа.. 5 сард дахь Францын нээлттэй тэмцээнээс өмнө 3нч 1000 онооны тэмцээн байгаа нь Индиан вэлл, шороон талбайнс , Мадрид опэн , Миами опэн Тэрнээс өмнө Австралиас оноо алдсан томчууд хуваагдаж оноо цуглуулах тэмцээнүүдэд орж явна. Жиокович ерөнхийдөө 2000 гариу оноо тасархай байгаа болохоор Индиан вэллс эсвэл Миами хүртэл тэмцээнд орохгүй биз....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5645
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Previous

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest