Хөлбөмбөгийн шилдэг багууд

Шилдэг тамирчид, шилдэг багуудын танилцуулгуудыг зєвхєн эндээс...

Moderators: El Payaso, .boldoo.

Хөлбөмбөгийн шилдэг багууд

Postby Khosoo » Mon Nov 27, 2006 10:34 pm

UNIVERSE wrote:"Glory, Glory Man. United !!!"
________________________________________
Short History
Шагналууд:
Дивижн Нэгийн Аврага /Division One Champions/: 1908, 1911, 1952, 1956, 1957, 1965, 1967.
Английн Премьер Лигийн Аврага: 1993, 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003
Английн супер цомын аврага/Charity/Community Shield Winners/:
1908, 1911, 1952, 1956, 1957, 1965, 1967, 1977, 1983, 1990, 1993, 1994, 1996, 1997,
Английн Хөлбөмбөгийн Холбооны /товчоор Английн/ Цомын Аврага /FA Cup Winners/: 1909, 1948, 1963, 1977, 1983, 1985, 1990, 1994, 1996, 1999, 2004
Лигийн Цомын Аврага /League Cup Winners/: 1992
Европийн Цом =Аваргуудын Лиги /European Cup=Сhampions League /: 1968,1999
Европийн Цомын Аврагуудын Цом /European Cup-Winners' Cup/: 1991
Европийн Супер Цом /European Super Cup/: 1991

Тоёота - Тив-хоорондын Цомын Аврага /Toyota Inter-continental Cup Winners/: 1999
Менежерүүд:
Alex Ferguson 06-11-1986 –ээс одоог хүртэл
Ron Atkinson 01-06-1981 06-11-1986
Dave Sexton 14-07-1977 01-04-1981
Tommy Docherty 22-12-1972 03-07-1977
Frank O'Farrell 08-06-1971 19-12-1972
Matt Busby 28-12-1970 02-06-1971
Wilf McGuinness 10-08-1970 28-12-1970
Matt Busby 01-02-1945 08-06-1969
Walter Crickmer 01-08-1944 01-02-1945
Jimmy Porter 01-08-1938 31-05-1944
Scott Duncan 01-06-1932 01-09-1937
Walter Crickmer 01-04-1931 01-06-1932
Herbert Bamlett 01-04-1927 01-04-1931
Clarence Hildrith 01-10-1926 01-04-1927
John Chapman 01-10-1921 01-10-1926
John Robson 01-12-1914 01-10-1921
Ernest Magnall 01-09-1900 01-09-1912
Үзэгчдийн рекорд: 70,504 vs Aston Villa 27/12/1920 Division 1 (83,260 for United v Arsenal at Maine Road in 1948)
Лигийн рекорд хожил: 10-1 v Wolves 15/10/1892 Division 1
Лигийн рекорд хожигдол: 0-7 v Blackburn 10/4/1926 Division 1
Лигийн рекорд оролцогч: 606 Sir Bobby Charlton 1956/73
Лигийн рекорд гоол оруулагч: 199 Sir Bobby Charlton 1956/73
Арилжааны рекорд орлого: £25, 000 000 for David Beckham to Real Madrid July 2003
Арилжааны рекорд зарлага: £30,000 000 for Rio Ferdinand from Leeds United July 2002

МЮ бол Английн хамгийн алдартай клуб юм. Энэхүү аугаа түүхийн үр үндсийг анх 1878 онд Ланкашайр & Йоркшайр-ийн Төмөр замын ажилчид өөрийн багыг бүрдүүлснээр тавьсан байна.
Уг төмөр замын вагоны ачаа буулгалтын ажилчид Ньютон Хийт Ланкашайр ба Йоркшайр-ийн Крикет ба Хөлбөмбөгийн Клуб хэмээх өөрсдийн багыг байгуулжээ. / Newton Heath Lancashire and Yorkshire Cricket and Football Club /
Тэд 1892 оны зун Английн Хөлбөмбөгийн Холбооны Нэгдүгээр дивижн /Нэгдүгээр лиги/-д элссэн аж.
Азтай тохиолоор 1901 оны гуравдугаар сард хөрөнгийн захын овжин бизнесмен Жон Девис уг клуб дахь Манчестер Бреверийн менежерээр/Тэр бас манай Роман шиг нөхөр болой/ томилогдов. Удалгүй тэрбээр 1902 оны зун Ньютон Хийт-ийн ерөнхийлөгч болсон нь Манчестер Юнайтед хэмээх түүх бичигдэн эхлэхийн үндэс болжээ..

Image

Ньютон Хийт нь 1902 оноос нэрээ сольж “Манчестер Юнайтэд” нэртэй болсноор энэхүү нэр дэлхийн бүх л спортын клуб, баг, нийгэмлэг, бүлэглэл хамтлагуудаас хамгийн алдартай нэр болон олонд дуурсагдах болжээ. Жон Девис 1903 онд Эрнест Магналлыг /бас л манай Жозе шиг/ клубын менежерээр томилсноор Юнайтедийн аугаа түүх бичигдэж эхлэвээ.
Харин Магналл 1904 онд чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлж чадсанаар /тэр үедээ энэ нь одоогийн Челсигийн хэрэгтэйгээ мөнгөөр зоддог шиг л юм / багын амжилтанд сайнаар нөлөөлж баг нь 1906 онд хоёрдугаар лигид удаах байранд орж улмаар дэвшин нэгдүгээр лигид тоглох болсон байлаа.
1906 оны зун МЮ нэг хотын өрсөлдөгч болох Манчестер Сити багаас Вилли Мередид, Санди Турнбулл, Жимми Баннистер, Херберт Баргесс зэрэг түлхүүр тоглогчдыг багтаа татаж чадсан байна. Ингэснээр 1908 онд түүхэндээ МЮ анхныхаа амжилтанд хүрч нэгдүгээр лигийн аврага болж хөлбөмбөг гээч хүний зохиосон сонин өвчнийг сонирхогчдын дунд нэрээ гаргаж ирж чадсан юм. Энэхүү улиралд вингэр /жигүүрийн тоглогч/ Вилли Мередит одтой тоглож түрүүлэхэд нь жинтэй хувь нэмэр оруулав. Харин дараа жил нь буюу 1909 оны таван сард Магналл шижигнэсэн залуустайгаа Английн Цомын финалд шалгарч Бристол Ситиг 2-1-ээр буулгаж авснаар анхны цомоо хүртлээ.
1910 оны нэгдүгээр сард Манчестер Юнайтедийн шинэ стадион болох Олд-Траффорд нээгдэж “юнайтед, юнайтед, юнайтед хэмээн цуурай” энэхүү ертөнцөд мэндэллээ. Ийнхүү шинэ стадионтой, шинэ амжилтын эзэд 1911 онд дахин лигийн аврага болсон хэдий энэ нь сайн цагийн төгсгөл байжээ.
1921 онд домогт Вилли Мередит Манчестер Сити-рүү буцсанаар багын амжилт доошилж улмаар доод лигирүү унасан бөгөөд тэндээсээ унаж өгсөн явсаар дэлхийн хоёрдугаар дайн хүргэсэн бөгөөд энэхүү 40-өөд жилийн хугацаанд онцгойлчих амжилт гаргаагүй бөгөөд бараг мартагдахад хүрээд байлаа. Дайны үед Олд Траффорд хүчтэй бөмбөгдөлтөнд өртсөнөөр тэд тоглолтоо өрсөлдөгчийнхөө стадион болох Мэйн Роад / Maine Road /-д хийдэг байв.

БАСБИГИЙН ЖААЛУУД


Image

Ийнхүү цаг хугацаа өртөөлсөөр аймшигт Дэлхийн хоёрдугаар дайн дууссан яг л тэр үе буюу 1945 оны 10 сард Матт Басби хэмээгч ид шидтэн МЮ-ийн менежерээр ажиллахыг зөвшөөрч, өөрийн “нөөц баг”/өсвөр үеийг бэлдэх/-ын дасгалжуулагчаар Жимми Мурфиг томилсноор энэхүү гайхамшигт хос/ажилын хос шүү... андуурав/ МЮ амжилтын түүхээ сэргээн, баяжуулж хөлбөмбөгийн түүхэн дэх яруу алдарт хорь гаруй жилийн тоглолтоо бичих жамтай ажгуу.
Багын ахлагч Жонни Кэрэй / Johnny Carey /, болон Жак Ровлэй, Стан Пэарсон зэрэг авъяслаг тоглогчид тэдэнд 1948 оны 5 сард Английн Цомд финалд Блакпүүл багыг 4-1-ээр ниргэж анхны цом авчирлаа.
Мөн төд удалгүй “хойчийг сургах хөдөлгүүр” маш чадварлагаар ажиллаж буйгаа харуулж 1952 оны тавдугаар сард Манчестер Юнайтед 41 жилийн дараа нэгдүгээр лигид түрүүлсэнээр Басбигийн жаалуудын байлдан дагуулалт эхлэж буйг тунхаглалаа. Басби болон түүний авъяслаг туслагч Мурфи нар багаа дандаа залуу тоглогчдоор бvрдvvлэхийг чармайж байсны vр дvнд Манчестер Юнайтед баг 56, 57 онд улсынхаа лигид дараалан тvрvvлэхдээ багын тамирчдын дундаж нас нь дєнгєж 22 байсан байна. Тийм болохоор нь Манчестер Юнайтед болон тvvний тоглогчдыг "Busby Babes" буюу “Басбигийн жаалууд” хэмээн нэрлэх ажээ.
Энэхүү Басбигийн гайхамшигт сургалт нь “Басби жаалууд” хэмээгдсэн Рожер Бирне, Бобби Чарлтон, Данкан Эдвардс, Томми Тэйлор гэх мэт олон олон шинэ оддыг төрүүлэн түүхэнд нэрийг нь мөнхжүүлсэн юм.

Image

ХАР ТОЛБО

1958 оны 2 сарын эхээр Английн аврага Манчестер Юнайтед “Европийн Цом” буюу “Аврагуудын Цом” /өнөөгийн Аваргуудын лиги/-ийн дөрөвний-нэг шигшээгийн тэмцээнд Белградын улаан одод болох “Црвена Звезда”-тай тунан тогложээ. Тус тоглолтонд Манчестер Юнайтед Югославид очин 3-3 тэнцэн нийлбэр дvн (5-4)-гээр хожин дараагийн шатанд шалгарах эрхээ өвөртөлчөөд баяр хөөрөөр дүүрэн нутаг буцаж байлаа. Тэд Белградаас 1952 оны 2 сарын 6 нд British European Airways-ийн G-ALZU 'Lord Burghley' онгоцоор ниссэн бөгөөд уг онгоц нь Мюнхэний нисэх буудалд бууж тvлшээ дvvргэх ёстой байв. Гэтэл цаг агаар муудан онгоц газардахад маш осолтой болсон байв. Нисэгчид Мюнхэний нисэх буудалд 2 удаа газардах гэж оролдсоны эцэст 3 дахь удаагаа буух оролдлого хийхдээ осолдож байшин мєргєжээ. Уг ослоор газар дээрээ 8 тоглогч болон бас бус сэтгvvлчид нас барсан ба 2 тоглогч гэмтлийн улмаас зодог тайлжээ. Багийн дасгалжуулагч Матт Басби хvндээр гэмтэж улиралын үлдсэн хугацаанд түүнийг нөөц багын дасгалжуулагч Жимми Мурфи орлосон байна. Харин азаар 21 настай байсан Бобби Чарлтон хєнгєн гэмтэл авснаар цаашид тvvхэнд нэрээ vлдээн Англичуудыг удирдан 1966 оны ДАШТ-д тvрvvлж, олон олон хожлыг Манчестер Юнайтедэд авчирах учиртай байжээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь Англичуудын их итгэл найдварын оч болон гялалзагч агсан, улсынхаа шигшээгийн хамгийн залуу тоглогч Данкан Эдвардс (22нас) амь эрсэдсэн нь Манчестер Юнайтед тєдийгvй Английн хөлбөмбөгийн түүхэнд тохиолдсон хамгийн том уй гашуу, гарз байв. Хэрвээ уг осол гараагvй бол Манчестер Юнайтед болон Английн шагналын хур улам нэмэгдэх байсан нь дамжиггүйээ. Энэхүү аймшигт ослын шарх Манчестер Юнайтед хүндээр тус ч тэд тэр жилдээ лигидээ ч түрүүлж чадаагүй бөгөөд Английн Цомын финалд шалгарсан авч Болтонд 2-0 –оор хожигдож байлаа.
Гээд дийлдэшгүй Басби 1959 онд ажилдаа эргэн орсон бөгөөд тэрээр дахин хүчирхэг шинэ баг бүрдүүлэхэд 5 жил хэрэгтэй болсон юм.

Бобби Чарлтон
Image

1962 оны зун “гоолын хаан” Дэннис Лов Юнайтедэд ирлээ. 1963 онд тэд Английн Цомын финалд Лейсестер багыг 3-1 –ээр хожсоноор аймшигт ослын соривыг аниулж чадлаа.
1963 оны намар есдүгээр сард Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн аугаагийн аугаа тоглогч болох Жорж Бест анхныхаа гарааг хийсэн байна. 1964 улиралыг лигидээ хоёрдугаар байранд дуусгасан бол 1965 онд Манчестер Юнайтед дахин нэгдүгээр дивижний /лигийн / аврага болох учиртай байжээ. Энэ үед алдарт од Бобби Чарлтон, Дэнис Лов, авъяаслаг залуу од Жорж Бестийг нараар хөллөсөн Манчестер Юнайтед нь Английн болон тухайн үеийн дэлхийн хамгийн эрч хүчтэй, шилдэг клуб болсноор зогсохгүй тоглогч бүр нь төрөлх улс бүрийнхээ шигшээ багын гол тоглогчид болсон байлаа. Улмаар тэд 1966-67 улиралд өөрийн талбайд нэг ч хожигдоогүй амжилтаар лигидээ түрүүлсэн байна.

Жорж Бест
Image

Ийнхүү тэд амжилтыг оргил өөд улам бүр өгссөөр 1968 онд дэлхийн бүх л спорт, тэмцээний хамгийн нэр хүндтэй, хүн төрөлхтний өөрсдөө зориулан бүтээсэн гайхамшигын нэг болох Европийн Цом /өнөөгийн Аваргуудын Лиги/-ийн финалд шалгарснаар барахгүй Вэмблэйд Португалын хүчирхэг Бэнфикаг 4-1-ээр бут ниргэн анхны удаа “Европийн аврага” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Английн анхны баг болсон байна. Энэ цомоор МЮ-ийн европд дахь харьцангуй даруухан түүх эхэлсэн юм.
1969 онд олон жилийн ялгуулсан амжилтуудаа багтаа үлдээсэн Басби гавъяаны амралтандаа гарч байлаа.
Сайн цагийг мөнгө биш хүн бүтээдгийг харуулж олон жилийн нэр алдар, хайрт фэн, мөнгөөр дүүрэн МЮ-ийн амжилт ч буурч хоёр дахь уналтын үе эхэлсэн байлаа. Томми Дочерти, Дэйв Сехтон, Рон Аткинсон зэрэг олон менежерүүдийг дамжив.
Тэд 1974 онд хоёрдугаар лигирүү унаж, 1975 онд буцаж өгсөн 75-76 улиралыг нэгдүгээр лигид 3-аар байраар дуусгах зэрэг орон гаран амжилтыг үзүүлж байв. Гэхдээ л тэд 1977 онд тухайн цагийн хүчирхэг Ливерпүүлийг 2-1-ээр хожин Английн Цомын аврага болов. 1981 оны 10-р сард “гайхамшигт ахлагч” Бриан Робсон Манчестер Юнайтедэд ирсэн ирснээр 1983 онд Бритоныг 4-0-оор, 1985 онд Эвертоныг 1-0-оор тус тус буулган авч Английн Цомыг хүртэн цомын буухайг үргэлжлүүлсээр байсан юм. Гэвч тэдний энэ амжилт бүхэл бүтэн хоёр аравныг дамжин өртөөлсөн Ливерпүүлийн хүчит шуурганд тэд өчүүхэн төдий мартагдах дөхсөн байлаа.

СИЁР ФЭРГУСОН
Image

Басбигийн дараах олон менежерүүд түүний амжилтын талын талд ч хүрч чадаагүй байсан билээ. Харин Алекс Фергусон л өмнөх үеийн баатарлаг түүхийн зэрэгт хүрч хүчирхэг багаа бүрдүүлэн олон олон шилдэг тоглогчдийг төрүүлсэн юм.
Скот Алекс Фэргусон 1986 оны 11-р сарын будант албионын нэгэн нартай өдөр Манчестер Юнайтедийн менежерээр тохоон томилогдов. Эхэндээ тэрээр өмнөх менежерүүдийн ижил л харагдаж байлаа. Гэвч тэрээр алдаан дээрээ суралцаж чаддаг мэдрэмжтэй хүн байж. Тэрбээр 1988-90 оны хооронд Марк Хугэс, Лий Шарпи, Дэнис Ирвин, Паул Инсе зэрэг томоохон тоглочдоор багаа хүчирхэгжүүлж чадав /өнөөгийн Челси шиг л/ Үр дүн сайнаар ирж 1990 онд Кристал Палэс-г 1-0-оор хожин Английн Цомыг хүртсэнээр гайхамшиг цаг эргэн ирснийг зарлан тунхаглалаа. Тэрээр дараа жил нь амжилтай баяжуулан “Европийн Цомын Аврагуудын Цом”-д каталона-ий домогоо бичин буй Барселонаг 2-1-ээр хожиж түрүүлэв. 1992 онд Юнайтед лигидээ түрүүлэхийн даваан дээр алдаа гаргаж Лийдс Юнайтед багт ялалтай булаалгав. Гэвч тэр зундаа “Манчестерийн хаан” Эрик Кантонаг тухайн үеийн аврага Лийдсээс элсүүлж чадсанаар /энэ мөн л одоогийн мөнгөтэй нь, амжилтай итгүүлж чадсан нь хэрэгтэй тоглогчоо татаж чаддагтай адилхан л зүйл шүү дээ уг нь..../ 1993 он буюу “Премьер лиги” анх байгуулагдсан жил нь түрүүлж 26 жилийн дараа лигийн аврагын ялалтыг шампанск буудуулан тэмдэглэв.
Ингээд амжилт өртөөлж өгөвөө. Дараа улиралыг лигидээ түрүүлж, мөн Английн Цомын финалд Чэлсиг/миний челсиг шүү/ 4-0-оор хожсон түрүүг авсан зэрэг давхар давхар амжилтаар үдсэн байна. Түүнээс хойш МЮ Английн Прьемер Лигид 6 удаа /нийт 8 удаа/ түрүүлж, 1996 онд Лигийн болон Цомын аврагад хоёронтоо түрүүлсэн байна.
1997 онд “хаан” Кантона зодог тайлсан юм. Энэхүү хүчирхэг Франц эр Манчестерт байх 5 жилийн хугацаандаа 4 лигийн түрүү, 2 цомын түрүүг авч ирснээрээ амьд домог болон үлдэж МЮ түүхэнд болон олон фэнүүдийнх нь сэтгэл зүрхэнд хамгийн аугаа тоглогчоор дурсагдан үлдсэн билээ.
Олд Траффордын хаан
Image

1999 онд Манчестер Юнайтед “ер бусын гурвал” болох Премьер лигийн аврага, Английн Цомын түрүү, Аваргуудын лигийн аврагыг нэгэн дор хүртэж байв. Ингэж “Ер бусын гурвал”-г олон азтай фэнүүддээ харуулж бас, бүр азтайд нь тэмтрүүлж ёстой л нөгөө хагартал баярлуулна гээч нь болсон юм. Аваргуудын Лигийн финалд Германий Баярн Мюнхэнд хожигдож явснаа 90 дэх минутад хоёр гоол хийн хожсоноор тэрхүү гайхамшиг ирсэн билээ. Энэ ер бусын өдөр ноён “Манчестерийн эцэг” Матт Басбигийн мэндэлсний 90 жилийн ой байсан нь ноёр Фергид ялагдашгүйн хүчийг өгсөн байх.
Ийнхүү Манчестер Юнайтед 100 жилийн түүхэнд ажилчдын сайн хөлбөмбөгийн багаас хөлбөмбөгийн эх орон Английн тэргүүн лигийн аврагаар 15 удаа түүний дотор Премьер лиги үүсгэн байгуулагдсанаас хойш 12 жилийн хугацаанд 8 удаа түрүүлсэн зэрэг баян амжилтаар дүүрэн зууныг үджээ.
МЮ Паул Скоулз болон Риан Гиггс нарын өсөн бойжиж дэлхийд нэрээ гаргасан авъяслаг тоглогчид төдийгүй гаднаас авсан Лоуйс Саха, Рүүд ван Нистелрой зэргээр чимэж байсан бол одоо мөн худалдан авалтын рекорд Рио Фердинанд /2002/, Вэйн Рүүнийг /2004/ зэрэг одуудаараа чимэж байна.
Сүүлийн үед Манчестерийн шинэ босс америк ноён хөлбөмбөгийг спортынх нь хувьд биш, хүн төрөлхтөнд ирдэг тэр сайхан “өвчнөөр” нь биш харин цэвэр ашгийн, бас бизнесийн нүдээр илүүтэй харснаас багын олон түшиг тулгуураа алдахад хүрээд байна. Нэгэн цагийн Юнайтедийн домог Эрик Кантона энэ америк ноён байгаа цагт МЮ-т очихгүйгээ мэдэгдсэн. Гэтэл 2005 оны намар
МЮ-ийн шинэ цагийн баатар, багын гол ноён нуруу ахлагч Рой Кийн шинэ ерөнхийлөгчтэй хэл амаа ололцохгүйгээс багаа орхилоо. Ингэснээр баг нь талбай дээрх зохион байгуулалтын хувьд, мөн бас, дундын тоглогчийн хувьд ч гээд олон үүрэг функц, чадвараа алдаж маш ихээр сульдав. Үүний ч гор нь гарч Манчестер Юнайтед шинэ цагын түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн тойргийн тоглолтонд группдээ адагт шившиг болов. Дагаад лигидээ хэд хэдэн хожигдол амслаа.


Image

Гэвч мятрашгүй Ферги дахиад л багаа эмхлэж, залуу хойч үеийг сургасаар л... Тэрбээр шинэ боссоо Манчестер Юнайтедэд мөнгөнөөс илүүтэйгээр фэнүүд, тэдгээрийг татах багын зүтгүүр болсон хүчирхэг тоглогчид хэрэгтэйг ятгасаар л..... Үр дүнд нь харин бүхэл бүтэн зуны наймаанд Каррихыг лут үнэтэй авч чадав..... Ноён Фэрги амжилтыг, сайн цагийн мөнгөөр биш ухаанаар, авъяасаар, ур чадвараар авч ирдэгээ гэдгийг баталсан хоёр дахь аугаа Манчестер менежер юм. Хэрвээ тэр явах бол МЮ хичнээн их мөнгө зараад ч, Рүүнийгийн цалинг хэд дахин өсгөөд ч магадгүй дундаж багруу уруудах магадлал өндөр юм шүү....


Ийнхүү энэхүү аугаа түүхтэй агуу нийгэмлэг бас агуу их ирээдүйтэй байж таараа. Манчестер Юнайтед олон сая фэнүүддээ өөрийн гайхамшигт тоглолтыг үзүүлсээр баян амжилтаа арвижуулан бичсээр байх буй за хэмээн ерөөе... Түүх үргэлжилсээр....
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Return to Спортын Цонх-Алдрын танхим

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest