Ногоон талбайн шидэтнүүд

Шилдэг тамирчид, шилдэг багуудын танилцуулгуудыг зєвхєн эндээс...

Moderators: El Payaso, .boldoo.

Ногоон талбайн шидэтнүүд

Postby El Payaso » Wed Nov 15, 2006 9:50 am

Уг сэдэвт дан хөлбөмбөгийн тоглогч нарын талаархи биографи нарыг оруулж байна... эхний ээлжинд би өөрийн өмнө нь бичиж байсан Батигоолын талаархи Биог орууллаа...

Товч танилцуулга

Нэр-Габриэль Омар Батистута
Хоч-Бати, Бати гоол
Төрсөн огноо-2/1/1969
Төрсөн газар-Аргентина- Авелленада
Өндөр-186 см
Жин-73 кг

Клубууд
Олд Ньювэл-Аргентина/16-тоглолт, 4- гоол/
Ривер Плэте-Аргентина/7 тоглолтноос, 4-гоол/
Бока Хуниорс-Аргентин/29 тоглолт-13 гоол/
Фиоринтина-Итали/269 тоглолт-167 гоол/
Рома-Итали/51 тоглолт-26 гоол/
Интер-Итали/24 тоглолт-6 гоол/
Аль Арабиа-Катар/18 тоглолт-25 гоол/

Анхны

Анхны тоглолт: 9, 25, 1988. San Martнn (Tucumбn) 1 - Newell's Old Boys 0
Анхны гоол: 5, 16, 1989. Newell's Old Boys 3 - Platense 0.
Анхны шигшээ багтаа хийсэн тоглолт: 3, 27, 1991. Brazil 0 - Argentina 1.
Шигшээ багтаа хийсэн анхны гоол: 6 8, 1991. Argentina 3 - Venezuela 0.

Тэр үүнийг хийсэн

Италийн дээд лигийн аварга 2000-2001.
Аргентинийн шилдэг хөлбөмбөгчин 1998.
Италийн цом 1995-1996.
Сериа-Б-ийн аварга 1993-1994.
Дээд лигийн мэргэн бууч 26 гоол. 1994-1955
Өмнөд Америкийн аварга 1991, 1993
Копа Америкагийн мэргэн бууч 6 гоол, 1991

Жирийн л эр хүн

Дэлхийн шилдэгүүдтийн нэг Аргентинийн хөлбөмбөгийн амьд Домогуудын нэг Габриэль Омар Батситута өчигдөр их спорттойгоо салах ёс гүйцэтгэлээ... Тэрээр 1969 оны 2-р сарын нэгэнд Авелланда хэмээх жижгхэн хотод Мал нядлаач Омар Батистута, Сургуулийн нарийн бичиг Глориа Батистута нарын гэр бүлд мэндэлжээ... Удалгүй тэдний гэр бүл нүүн хажуугийн хот болох Реконниста шилжэн сууришжээ...
16 настай байхдаа тэрээр 15 настай бяацхан охин Иринатай төрсөн өдөр дээр нь анх танилцжээ... Ирээдүйн супер довтлогч маань Иринад шууд л анхны харцаар дурласан бөгөөд Ирина харин түүнийг эхэндээ огт сонирхдоггүй байсан ч түүний байнгын довтолгоонуудынх нь өмнө сөхрөх хүртэлээ 5 жил болсон гэдэг... Энэ нь Батигийн хувьд хамгийн хэцүү тэмцээн байсан буй за... 1990 оны 12-р сард тэд хуримаа хийж жилийн дараа тэдний хүү Тиаго нь үзэсгэлэнт Флоренсэд төржээ...
Хэдийгээр нэр алдар амжилтын оргилд гарч чадсан супер од маань өөрийн амьдралаа нууцлах хүсэлтэй бөгөөд хэвлэл мэдээлэлийнхэний урилгыг хүлээж авахаас үргэлж татгалздаг даруухан зантай нэгэн байсан бөгөөд үүнийгээ би хөлбөмбөгчин гэхдээ жирийн л нэг эр хүн шүү дээ... гэр бүлтэйгээ зарцуулах цаг зав надад хомс байдаг иймд надад энэ бүх шоу хэрэггүй ээ гэж өгүүлсэн удаатай... Фиоринтинад хийсэн 100 дахь тоглотынх үер Флоренсе хотын иргэд өөрийнх нь багийн төлөө хийсэн бүхнийх нь төлөө түүнд хүрэл баримал сүндэрлүүлэн амжилтыг нь мөнхөлжээ... Ихэнхи Итали бүсгүйчүүлийн мөрөөдлийн эр байсан ч тэр хэзээд эхнэр Иринадаа хэзээд үнэнч байсан бөгөөд 1996 Миланы алдарт клубын хаалганд хожилын гоол хийсэнийхээ дараа би Иринад хайртай хэмээн камеруудын өмнө орилсон нь олон бүсгүйчүүдийн сэтгэлийг шархлуулж байсан гэдэг...

Тэр хөлбөмбөгчин

Бүх юм ингэж эхэлсэн...

Тэрээр багадаа Сагсанбөмбөгийг ихэд сонирхдог байсан бөгөөд 1978 онд Аргентийн хөлбөмбөгийн шигшээ баг алтан дагинийг хүртэх хүртэл хөлбөмбөг сонирхож байсангүй... Харин 1978 оны шигшээ багийнх нь амжилт Марио Кампесийн чадварлаг тоглолт түүнийг бишрүүлж орхисон бөгөөд энэ мөчид л тэр өөрийгөө энэ спортод зориулах ёстой гэдгээ ойлгожээ... Түүний гэр бүл тийм ч хангалуун амьдралтай байсангүй Габриэль хүү ихэнхи аргентини хүвгүүдийн адилаар цэнгэлдэхэд биш гудамжинд хөлбөмбөг тоглон анх энэ спорттой танилцжээ... Үүний дараахан хотынхоо нэг жижиг Клуб болох алегриад элссэн нь түүний анхны клуб байжээ...

Мэргэжлийн спорт...

Харин анхны мэргэжлийн Клуб нь Ньювелл Олд Бойз байсан бөгөөд тэнд хожмоо шигшээ багийн дасгалжуулагч болсон Марсель Белсатай нүүр тулжээ... Клуб дэхь эхний жил түүнд маш хэцүү байсан бөгөөд найз рхин, гэр бүлээ санахаас өгсүүлээд мэргэжлийн клубын ачаалалыг дийлэх нь түүнд маш хүнд байсан гэдэг... Гэхдээ Бати энэ бүхний өмнө бууж өгсөнгүй...
Жилийн дараа гэхэд тэрээр багийнхаа гол тоглогчидын түвшинд очиж чадсан бөгөөд чадварлаг залуугийн тоглолт Аргентинийн томоохон клубуудын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа...
1989 онд Аргентинийн хамгийн том багуудын нэг Ривер Плэтед очлоо... Очсон жилээ тэрээр 17-н гоол хийж гайхамшигийг бүтээсэн ч багийн дасгалжуулагч Аргентинийн хөлбөмбөгийн өөр нэг домог Пассарелла түүнийг багаасаа хасчээ...
Залуу авяастанд маань клуб хайх зовлон байсангүй өөр нэгэн супер баг болох Бока энэ боломжийг ашиглан түүнийг өөрийн багтаа авсан бөгөөд 1990 оны улиралд багаа аваргаар шалгархад түүний оруулсан хувь нэмэр тун ч их байлаа...

Флоренсэд тавтай морил Бати....

Капа Америкад Бати өөрийгөө олон улсын түвшинд нээн харуулж чадсан бөгөөд багаа тэмцээний аваргаар тодруулсанаас гадна тэмцээний мэргэн буучаар тодрон эсрэг багын хаалгаа 6 удаа мяалаажэээ... Гэрэлтэж буй шинэ одыг авах хүсэл Европийн ихэнхи клубуудэд байсан бөгөөд энэ өрсөлдөөнд Фиоринтина ялалт байгуулсанаар Флор?нцэд тэрээр ирлээ... Сериа-Б луу унаж 2-р дивизогдоо ч тааруухан тоглолт үзүүлж байсан фиоринтинад Бати жинхэнэ гайхамшигийг бүтээж эхэллээ... Очсон жилээ л тэр 13 гоол дараа жил нь 16 гоол... Фиоринтина эргээд Сериа-Ад... Батиг зогсоох нь Сериа-А ийн хамгаалагчидын толгойн өвчин болж хувирлаа... Гоолны машиныг хэн зогсоох вэ?...
1994-1995 оны улирал түүнд ахиад гоол хэрэгтэй байжээ... 26 гоол... Италийн лиг дэх сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй амжилт... 1995-1996 онд доод лигийн фиоринтина италийн цом, супер цомын эзэн болж чадлаа... Үүнийг Бати л хийж чадна өөр хэн ч биш...

Баяртай Фиоринтина

Супер тоглогчид супер багт л тоглодог... 1983 оноос хойш Скудето хүртэж чадаагүй байсан Рома энэ алдарыг хүртэхийн тулд супер тоглогч хайж байлаа?.. энэ нь мэдээж хэрэг Бати байлаа... 30 сая доллараар тэр Ромад ирлээ... 1999 оны улиралд өвдөгний гэмтэлийн улмаас тэрээр цөөхөн тоглолтонд оролцсон ч 20 гоол хийж Ромчуудад 16 жил хүлээсэн Скудетог авчирлаа...

Цагаан цэнхэр судалтнуудтай хамт...

1993 онд 2 дахь удаагаа тэрээр Копа Америкагийн аваргын цомыг хүртэлээ... 1994 оны Дэлхийн аварга түүний анхны ДАШТ байлаа... Аргентинчууд 1/4 шигшээд Романийн багт ялагдалаа... Харамсалтай... Гэхдээ Бати анхны ДАШТда хэт трик хийлээ... Тэр зүгээр л гоол хийх гэж төрсөн... Дараагийн дэлхийн аварга Пассарелогоор дуирдуулсан Аргентинчууд ахиад л азгүйтэл 1/4 шигшээд Голландуудад... Гэхдээ энэ тоглотонд шүүгч хангалттай хэмжээнд Голландчуудын талд ажиллаж Батиг 16-д унагасан ч шүүгч түүнийг харсангүй юу? харахыг хүссэнгүй юу?... 5-гоол бас ахиад нэг хэт трик... ДАШТ-ын түүхэнд 2 удаа хэт трик хийсэн 2 дахь тоглогч...
2002 оны ДАШТ энэ Батигийн хувьд хамгийн чухал хамгийн сүүлийн тэмцээн байлаа... Хүссэн алтан дагинаа барих сүүлчийн боломж гэвч бас л аз тутлаа... Гэхдээ супер тоглогч адтан дагинатай дагинагүй суперээрээ л үлддэг... 78 тоглолт 56 гоол... Үүнээс илүү юу хийх ёстой байсан гэж...

Баяртай хөлбөмбөг минь...

Италийн хүнд лигид түүнийг гэмтэл бэртэл байнга дагаж байлаа... Ромагаас Интерт ирсэн ч тэнд тоглож чадсангүй гэмтэлийн улмаас... Тэрээр үүний дараа харьцангуй хөнгөхөн гэж үзээд Катарийн лигт шилжэн тоглох замыг сонгожээ... Гэвч тэр түүний байх ёстой газар байсангүй хөлбөмбөгтэйгээ салах ёс гүйцэтгэлээ...Олон олон гайхамшигийг бидэнд үзүүлсэний тань төлөө хөлбөмбөгийн фанатууд бид таньд өртэй хоцорлоо... Баяртай Бати...

Паола Мальдини/Миланы домогт ахлагч/: Хэнийг хамгаалхад хэцүү вэ? гэж үү? асуух юу байсын Батигоол түүний юу хийхийг бурхан ч таахгүй байх би түүн шиг зальжин мэдрэмжтэй тоглогчтой таарч үзээгүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Khosoo » Thu Nov 16, 2006 12:51 am

Бичсэн: Г.Ганхүү /Superstar/

Паоло Малдини
Image

Паоло Малдини нь 1966 оны 6 сарын 26-нд Италын Милан хотноо төрсөн билээ.
Түүний хувьд бол төрөхдөө л хөлбөмбөг тоглохоор төрсөн. Аав мөн л Миланд тоглож байсан, Италийн шигшээ багын дасгалжуулагч асан Чезар Малдини-гийн хүү юм. Түүний үндсэн байрлал нь зүүн жигүүрийн болон төвийн хамгаалагч. Тэрбээр 21 жилийн урт кареераа зөвхөн нэг клуб АС МИЛАН-д зориулсан. Миланы нийт авсан цомын тал хувийг өнгөрсөн 20 жилд авсан гэхээр түүний ямар агуу тоглогч вэ гэдэг харагдаж байна. Тэрээр Миланы болон дэлхийн маш олон рекордуудыг эзэмшдэг.
Үүнд:
Миланд хамгийн олон тоглолтийг хийсэн ба албан ёсоор Миланий нэрийн өмнөөс 965 тоглолотийг хийгээд байна.
Фифа-гийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч шагналыг авсан "Цорын ганц" хамгаалагч.

Түүнийг Хөлбөмбөгийн түүхэндэхь хамгийн шилдэг хамгаалагч гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ бүхэн нь түүний гайхалтай ахлагч, ямар ч тохиолдолд тайван байдаг, хоёр хөлөөрөө ялгаагүй тоглодог / уг нь баруун хөлтэй/ чадвар, ямар ч алдаагүй цэвэрхэн такль зэргээс харагдана.

Одоо ч гэсэн тэрээр ТОП түвшинд тоглож байна. Жишээ нь: 2005 оны ФифПро-гийн шилдэг 11т, 2004-2005 оны хамгийн үнэтэй хамгаалагч, 2005 оны алтан хөл шагналын 2 дугаар байр, 2005 оны оны шилдэг хөлбөмбөгчин жагсаалтийн эхний аравт орсон зэрэг.

Сүүлийн хоёр жил түүнээс бэртэл гэмтэл салсангүй ээ.

Од төрлөө. . .
Image

Түүний Серие А-гийн анхны тоглолт нь 1985-1-20-нд Удинесе-гийн эсрэг тоглосон ба уг тоглолт 1-1 харьцаагаар өндөрлөсөн юм. Ийнхүү түүний кареер эхэлсэнээр тэрээр нийт 7 Скудетто, 4 Европын цом авчээ. Энэхүү амжилт нь мөн 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр байсан Миланы дийлдэшгүй Мөрөөдлийн багтай салшгүй холбоотой. Тэд хамтдаа олон олон гайхамшигт ялалтуудыг авчирсан.

Image Image
Image Image
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг авсаныхаа дараа ярилцлаг өгөхдөө:
" Намайг ингэж их хүн өндөрөөр үнэлж энэ шагналыг өгж байгаа нь нэр хүндийн хэрэг. Үнэндээ хамгаалагч нар довтлогчдыг бодвол хамаагүй их анхаарал татаж бага шагнал авдаг. Гэвч бид ялалтын гол хөдөлгүүр нь болж өгдөг."

"1994 он бол миний хамгийн оргил үе байсан. Ямар ч тоглогчын хувьд Аваргуудыг лигд түрүүлж Дэлхийн аваргын финалд тоглоно гэдэг бол маш бахархал, бахдал билээ."

"Миний тоглолтонд нөлөөлсөн хүмүүсийг дурдахгүй байж болохгүй. Хүмүүс надаас аавын минь талаар байнга асуудаг/ Чезаре Малдини нь 1963 онд Миланыг ахлан анхны Аваргуудын лигийн цомыг авч өгч байсан/. Гэвч би түүнийг тоглогч байсан үеийг ерөөсөө санадаггүй. Би түүний удирдлага нь доор Миланы залуучуудын багт тоглож байхдаа эр хүн ямар байх ёстой, тоглолтийн үед ямар байх ёстой вэ гээд маш олон зүйлийг сурсан."

"Миний багын анд ахлагч Бареси-гээс би их юм сурсан. Тэр бол агуу тоглогч гэвч тэрээр олонд маш бага танигдсан мөн бага шагнал авсан. Түүний АС Милан, Италийн хөлбөмбөг болон Дэлхийн хөлбөмбөгт оруулсан хувь нэмэрийг нь үнэлж надад өгсөнтэй адил шагнал өгөх ёстой. Баярлалаа"

Адриана Фосса хэмээх Венесуэль бүсгүйтэй гэрлэж Даниель, Кристиан гэсэн хоёр сайхан хүүтэй болсон. Кристиан 9 настайдаа АС МИЛАН дахь Малдини-гийн угсааг залгамжлахаар Миланы хүүхдийн багт элсэн орсон.
Image
Image
Малдини гэсэн үг нь Миланы хүн /иргэн/ гэсэн утгатай.

Түүний 3 номер 1996 онд төрсөн хүүд нь шилжэж очхоор болоод байгаа.

Британы нэг сонин дээр Согтуу Галлагхер Малдини-г Манчестэр Ситид тогловол долоо хоногт 150,000 пунт өгөе гэж ам гарч байсан гэж гарч байсан.

Мөн 4 жилийн өмнө Реал Мадрид түүнд санал тавьж байсан билээ.

Тэрээр АС МИЛАН-ы төлөө 1000 тоглолт хийсэн цагтаа л би зодог тайлна гэж амалсан билээ.

Түүний авсан шагналууд:

Скудето: 1988, 1992, 1993, 1994, 1996, 1999, 2004.
Европын цом/ Аваргуудын лиг: 1989, 1990, 1994, 2003.
Европын Супер Цом: 1989, 1990, 1994, 2003
Дэлхийн Клубын Цом: 1989, 1990.
1990 оны Дэлхийн аварга: Хүрэл медал
1994 оны Дэлхийн аварга: Мөнгөн медал
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч: 1994
Фифа100 / Пеле-гийн сонгосон шилдэг 125 тоглогч/: 2004 гэсэн шагналуудыг хүртээд байна.

Түүний Россонери-чуудад авчирсан нэр хүнд, алдар өөр хэн ч хэзээ ч өөр багт өгч байгаагүй зүйлс юм.

FORZA IL CAPTINO FORZA
Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby El Payaso » Fri Nov 17, 2006 2:52 pm

Demon

ALESSANDRO NESTA

Энэ тvvх 1976 оны гуравдугаар сард эхэлсэн юм. Энэ сарын 19-нд төмөр замын ажилчин Жузеппа Неста, тvvний эхнэр Мария нар 4,1 кг хvvтэй болж, Алессандро гэсэн нэр хайрлажээ.

Сандро хvv бусдын л нэгэн адил өсч томрон, сургуульд суралцав. Хичээл тарсны дараа тэр найзуудтайгаа ихэвчлэн хөлбөмбөг тоглоно. Харин тэр vед хэн ч тvvнийг өдгөө бидний мэддэг алдартай хөлбөмбөгч болно гэж төсөөлөөгvй байлаа.

1984 оны есдvгээр сарын нэгэн өдөр Сандро өөрийн эцэг Жузеппа болон Фернандо ахтайгаа хамт хот оров. Учир нь тvvний ах нурууны өвчтэй байжээ. Эмч ахыг нь vзээд спортоор хичээллэхийг зөвлөсөн байна.

Харин Фернандо хөлбөмбөгийг сонгожээ. Сандро ч ахаасаа хоцрохыг хvсээгvй тул ааваасаа гуйж байгаад Фернандогийн араас секцэнд орсноор хөлбөмбөгийн алдарт замнал нь эхэлсэн юм.

“Лацио”. Өөр юу ч биш
Алессандро эхэндээ чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Тvvний тоглолт дасгалжуулагчийн анхааралд дорхноо өртжээ. Удалгvй хэд хэдэн багийн скаут тvvн рvv шуналын харц унагаад байв.

Чухам тэр vе Нестагийн ирээдvйн амьдралыг шийдсэн чухал мөч байлаа. Эхэндээ “Рома” залуу одыг хамгийн их сонирхож байсан. Сандро ч Ромын клубт ороход татгалзах зvйлгvй байв. Гэвч эцэг нь энэ тухай сонсохыг ч хvссэнгvй. Зөвхөн “Лацио”, өөр юу ч биш. Ингэснээр аав нь “Рома”-гийн хvсэлтийг тасалдуулж дөнгөв. Бодож байсан ёсоор “Лацио” залуу тоглогчийг элсvvлэх хvсэлтээ илэрхийлсэн байна. Сонгон шалгаруулалтад 300 гаруй залуу хөлбөмбөгч орсон боловч Сандро “Лацио”-гийн гишvvн болох эрхийг тvвэггvй авчээ. Шинэ багтаа тэр амархан дасав.
Image
Бэлтгэл хийхийнхээ хажуугаар хичээлээ ч орхисонгvй. 1989 онд Сандро өөрийгөө ялж чадсан гэж болно. Тэр жил залуу тоглогч 22 см өсчээ. Эмч нар vvнийг нь хөлбөмбөгөөр хичээллэсний ач гэж хэлсэн байна. Бие өсөхийн хэрээр амжилт нь өсч эхлэв.

Анхны амжилт нь тvvнд өсвөрийн багт ирлээ. 1991 оны зургадугаар сарын 16-нд “Лацио” өсвөрийн лигийн финалд “Падова”-г буулган авчээ. 1993 оны зун Алессандро vндсэн бvрэлдэхvvний цугларалтад хамрагдахаар Австрийг зорилоо. Залуу тоглогч дасгалжуулагч Дино Зоффын хараанд өртсөн нь энэ. Улирлын өмнөх бэлтгэл дээр Алессандро маш амжилттай тоглож, дасгалжуулагчийн итгэлийг хvлээсээр байлаа.

Энэ нь тvvнд энэ улиралд vндсэн бvрэлдэхvvнд багтах юм биш байгаа гэсэн итгэлийг төрvvлж байсан юм. Үнэхээр улирал дуусахаас өмнө буюу 1994 оны гуравдугаар сард Зофф 18 настай Нестаг “Удинезе”-гийн эсрэг тоглолтод талбайд гаргалаа. “Би тvvнийг яг л салхинд хийссэн навчис шиг чичирч байсныг сайн санаж байна. Тэр vед Сандро талбай дээр vнэхээр сайн байсан шvv. Би хэзээ ч тvvний авьяас чадварт эргэлздэггvй байлаа” хэмээн Дино Зофф хожим энэ талаар дурсчээ.
Image
1994 онд Ромын клубт Зденек Земан ирэв. Тэр ирэнгvvтээ гурван довтлогчтой хувилбараар тоглож эхэлжээ. Тиймээс тэр улиралд “Лацио” олон гоол оруулж, мөн олныг алдаж байлаа. Тэр vед тvvний баг яг л шархадсан юм шиг харагдаж байсан юм. Тоглогчид нь багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байв. Сандро ч талбайд гарах нь багасчээ.

Анхны амжилт
1995 онд Алессандрогийн амьдралын хамгийн чухал vйл явдал тохиолдлоо.
“Лацио” улсынхаа аваргад тааруухан өрсөлдөж, хvснэгтийн дундуур байр эзэлсэн бол UEFA-гийн цомын хоёрдугаар тойргоос мултарсан байв. Арваннэгдvгээр сарын дундуур тэр найзуудтайгаа Элба арал дээр амарч байлаа. Гэтэл залуучуудын шигшэ багийн дасгалжуулагч Чезаре Мальдини тvvн рvv гэнэт утасдав.

Залуучуудын Европын АШТ-ий урьдчилсан шатанд Украинтай хийх тоглолтод тоглуулахаар дуудсан нь тэр байж. 19 настай Нестагийн хувьд энэ дуудлага оргил өөд тэмvvлэх замын эхлэлийг тавьж өгсөн юм. Уг тоглолтод Неста голлох vvрэг гvйцэтгэж, украин залуусыг 2:0-ээр хожсоноор италичууд Европын АШТ-д оролцох эрхтэй болжээ. Зургаан сарын дараа тэр Барселонд сvvлчийн шийдвэрлэх гоолыг хийснээр талбайн эзэн испаничуудыг цуврал торгуулийн цохилтоор хожиж, Итали оронд Европын аваргын хэргэмийг авчирлаа.

Энэ явдал дорхноо шигшээ багийн дасгалжуулагч Арриго Саккигийн анхааралд өртөж, томчуудын багт багтан жинхэнэ Европын АШТ-д оролцох vvд хаалгыг нээж өгөв. Хэдийгээр шигшээ багийн 22 тоглогчийн тоонд багтсан ч “Евро-96”-д тэр сэлгээнд суусаар цагийг өнгөрvvлжээ.

Үvнээс гурван сарын дараа Алессандро шигшээ багтаа анхны тоглолтоо ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Молдавын эсрэг хийлээ. Энэ мөчөөс хойш тэр шигшээ багтаа байнга дуудагдаж, тоглолт болгонд нь оролцох болжээ. Учир нь Арриго Сакки vvрэгт ажлаа хvлээлгэн өгч, Чезаре Мальдини ерөнхий дасгалжуулагч болсон байлаа. Мальдини залуу хамгаалагчийн юу чаддагийг хэнээс ч илvv мэдэх тул, шигшээ багийн хаалга Нестагийн өмнө vргэлж дэлгээстэй байсан юм.
Image
Эрикссонтой хамт
“Лацио” дахиад л дасгалжуулагчаа солилоо. Энэ удаа Земаны оронд “Сампдори”-г гайхамшигтай удирдаж байсан, Шведийн мэргэжилтэн Свен Горан Эрикссон Ромын багт ирэв. Тvvний анхны улирал санаснаас илvv амжилттай өнгөрчээ. Хэдийгээр Сери-А-д долдугаар байр эзэлсэн ч Италийн цомыг хvртэж, UEFA-гийн цомын финалд шалгарав. Шигшээд тэд нутаг нэгт “Интер”-т дийлдсэн юм.

Харин дараагийн улирлыг “Лацио” таруухан эхлэв. Гэвч улирлын дундуур гайхамшгийг бvтээж, 16 дараалан ялсан байна. Энэ гэнэтийн амжилтынхаа хvчинд тэд улирлын төгсгөлд хоёрдугаар байр эзэлжээ. Тvvгээр ч vл барам Италийн цомын финалд “Милан”-ыг буулгаж авахад Неста гол баатраар тодров. Эхний тоглолтондоо “Милан” 1:0-ээр хожоод байв.
Image
Хариу тоглолт тун ширvvхэн өрнөж, 47 дахь минутад Альбертини “Лацио”-гийн хаалганд гоол хийх vед бvх зvйл ойлгомжтой болсон санагдаж байлаа. Гэвч тийм биш байжээ. “Лацио” дараалан хоёр гоол хийж, байдлыг арай дээрдvvлэв. Одоо дахиад ганц гоол. Хvсэн хvлээсэн тэр гоолыг Неста оруулж чадсанаар Ромын баг vнэмшмээргvй ялалт байгуулсан байдаг. Энэ ялалтын дараа Чезаре Мальдини тvvнийг ДАШТ-д оролцох шигшээ багт урилаа.

Хамгийн анхны ДАШТ нь Сандрод тийм ч сайхан дурсамж vлдээсэнгvй. Хэсгийн сvvлчийн тоглолтоо италичууд Австритай хийсэн бөгөөд эцсийн vр дvн тодорхой байлаа. Харамсалтай нь тоглолт эхлээд тавхан минутын дараа Алессандро гэмтэл аван талбайг орхих нь тэр. Энэ хvнд гэмтлийн улмаас тэр ДАШТ-ийг орхисон юм.
Image
Зуун саяар vнэлэгдэх ялалтууд
ДАШТ-ий дараа “Лацио” санаанд багтамгvй их мөнгө буюу 109 сая доллараар шинэ тоглогчдыг худалдан авав. Салас, Михайлович, Консейсао, Коуту, Вьери, Де Ла Пенья, Станкович зэрэг одод Ромын клубийг зорьжээ. Гэхдээ улирлын эхний тоглолтуудад Неста, Вьери хоёр гэмтлийн улмаас оролцсонгvй. Тэр улиралд “Лацио” дэндvv олон боломжийг ашиглаж чадалгvй алдсанаар “Милан”-ы ард хоёрт оржээ. Харамсалтай байсан боловч мөнгөн медальтайгаа эвлэрэхээс аргагvй.

Харин Алессандр энэ хооронд ур чадвараа ахиулсаар, дэлхийн шилдэг хамгаалагчид тооцогдох болоод байлаа. Тэднийг ганц тайвшруулсан зvйл нь “Лацио” цомтой багуудын цомын тэмцээнд тvрvvлсэн явдал байлаа. Финалд Эктор Куперын удирдсан “Мальорка”-г буулгаж авсан юм. Зун нь Виери “Лацио”-г орхилоо. Харин тvvний оронд Симеоне, Верон, С.Инзаги нар ирсэн байв. Ромын клуб урьдын адил хvчтэй байгаагаа харуулж, Европын супер цомын төлөөх тоглолтод “МЮ”-г буулган авлаа.

Шийдвэрлэх гоолыг Марсело Салас хийжээ. Тэр улиралд “Лацио” урьдынх шигээ сайн тоглохгvй байсан боловч аваргын төлөөх тэмцлээс хараахан хасагдаагvй л байлаа. Тэгж явсаар сvvлчийн тойргийн тоглолт бvгдийг шийдэхээр болжээ. Гэтэл санаанд оромгvй зvйл болж дундаж баг “Перужиа” тэргvvлэгч “Ювентус”-ыг 1:0-ээр хожсоноор “Лацио”-г аварга болоход том тус хvргэсэн юм. Гэхдээ энэ нь тэдний сvvлчийн тvрvv байлаа.

Зун нь Бельги, Голландад болсон Европын АШТ-д италичууд хэцvvхэн өрсөлдөгчөө буулгаж авсаар финалд шалгарсан ч эцсийн мөчид ялалтаа алдсаныг хөлбөмбөгийн хорхойтнууд санаж байгаа бизээ. Дахиад л гартаа байсан алтан медалиа алдчихав. Удалгvй шинэ улирал эхэллээ. Өнгөрсөн жил дээд зэрэглэлийн довтлогч дутагдаж буйг ойлгосон “Лацио” зун нь Креспо, Лопес болон Перуцци, Дино Бажог эгнээндээ элсvvлжээ. Харин тус багийг Консейсао, Алмейда, Эрикссон нар орхисон байна.

Сандро урьдын адил гайхалтай сайн тоглосоор, багийнхандаа хожих итгэл найдвар авчирсаар. Тэр ч байтугай “France Football” сэтгvvлийн газраас зарладаг Европын шилдэг хөлбөмбөгчийг тодруулах санал асуулгад тавдугаар байр эзэлжээ. Энэ бол хамгаалагч хvний хувьд том амжилт байв. Гэвч “Лацио”-гийн амжилт уруудсаар байлаа. Италийн АШТ-д гуравдугаар байр эзэлсэн бол Италийн цом, Аваргуудын лигт ямар ч амжилт гаргасангvй. 2001 оны зун гэхэд баг нь дампуурлын ирмэг дээр ирсэн байв. Энэ хvнд vед бvгд л багаа орхин явж байсан боловч Неста vлджээ.

“Милан”-ы төлөө
2002 оны наймдугаар сард Неста 30,2 сая еврогоор vнэлэгдэж “Милан-”-ыг зорилоо. Энэ мэдээг сонссон “Лацио”-гийн балиашгууд Ромын гудамжинд бослого гаргах дөхжээ. Гэвч ирээдvйгээ бодвол энэ нь зөв алхам байсан юм. “Милан”-д ирсэн эхний улиралдаа л тэрбээр амжилт, ялалтыг дагуулж, Аваргуудын лигийн финалд “Ювентус”-ыг хожжээ. Дараагийн улиралд багийн лидер Мальдинитай гайхалтай хөл нийлж, Сери А-д тvрvvлсэн байна.
Image
2004-2005 онд ч “Милан” муугvй хvч vзэж Сери-А, Аваргуудын лигт хоёуланд нь дэд байр эзэлсэн юм. Неста өдгөө Италийн шигшээ болон “Милан”-ы сольшгvй тоглогч хэвээр байна. Тэр Италийн шилдэг хамгаалагчдын залгамж халааг нэр төртэй авч явсаар зодог тайлах биз ээ.
Image[/quote]
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Fri Nov 17, 2006 4:45 pm

Image
Мишель Платини

Шагнал:

Клубын хэмжээнд


AS Nancy - French Cup: 1978
AS Saint-Étienne -French league: 1981
Juventus F.C. -Italian Cup: 1983, Italian league: 1984, 1986, UEFA Cup Winners' Cup: 1984, European Super Cup: 1984, European Cup (now UEFA Champions League): 1985, Intercontinental Cup: 1985.

Шигшээ багийн хэмжээнд

1984 European Championship
1985 Artemio Franchi Trophy



Тоглогчийн хувиар

1983-Serie A top goalscorer (16 goals), Ballon d'or
1984-Serie A top goalscorer (20 goals), Ballon d'or, World Soccer Player of the Year, European Championship top goalscorer
1985-Serie A top goalscorer (18 goals), Ballon d'or, World Soccer Player of the Year


Мишель Платини... хөлбөмбөгийн түүхэнд хамгийн хурцаар гэрэлтэх одуудын нэг нь яах аргагүй энэ бүрэг франц эр мөн... Тэр бол талбайн төвийн гайхалтай найруулагч маестро, гоол скорер, чөлөөт цохилтийн мэргэжилтэн гээд хөлбөмбөгчин хүнд байх ёстой бүхий л авяас чадвар нэгэн доор цогцолсон төгс тоглогч байсан бөгөөд клубын болон шигшээ багийн түвшинд ч багийн бүхий л тоглолтыг удирдан найруулагч байсан юм... Бүхий л тоглолтыг унших дахин давтагдашгүй хөлбөмбөгийн ухаан, эсрэг багийн хамгаалалтыг эвдсэн супер дамжуулалтуудыг өгөхөөс гадна ворльд класс довтлогчийн хэмжээнд гоолдох чадвартай түүн шиг тоглогч нэн ховор...

Платини 1955 оны 6-р сарын 21-нд францийн Мюрт эт Мосельд Итали цагаачийн гэр бүлд мэндэлжээ... Түүний өвөө Франческо Платини өөрийн ирээдүйг францаас хайж ирсэн цагаач байлаа... Харин эцэг нь Нанс клубтэй хувь заяагаа холбосон нэгэн байсан бөгөөд эхлээд тоглогч дараа нь дасгалжуулагчийн хувиар Нанса-д ажиллаж байлаа...

Залуу Платинигийн хөлбөмбөгийн карерь ч мөн Нансаас эхэллээ... 1972 оны 9-р сард тэрээр Нансийн төлөө анхны тоглолтоо хийснээр мэргэжлийн хөлбөмбөгчийн Карерээ эхэлсэн бөгөөд 1978 онд Нансийн хамтаар францийн цомд түрүүллээ... Энэ амжилтийнхаа дараагаар Сэйнт Этьен багтай гэрээ байгуулан бууриа сэлгэв... Очсон дариудаа ч шинэ багтаа дасан зохицож багаа амжилтийн оргил өөд чирсээр байлаа... 1979 болон 1981 онуудад Францийн лигийн тэмцээнүүдэд түрүүллээ...
Өдөр тусам өсөн нэмэгдэж буй авяас ур чадварийг европийн томоохон багууд анхааралтай ажиглаж байлаа... Хамгийн шилдэг болохийг хүсч байсан хүсэл мөрөөдөл нь түүнээс илүү том шалгуур сорилтийг шаардаж байсан юм... Иймээс ч Платини Сэйнт Этьенд удсангүй тухайн үедээ хамгийн хүчирхэг лигийн тэмцээн байсан сериа А-г, өөрийн эх нутгаа зорилоо... Түүний шинэ баг нь Туриний Ювентус байсан юм...

Ювентүсийн түүхэн дэх бүх үеийн шилдэг тоглогчдийн нэгт яах аргагүй Платинигийн нэр бичигдэх ёстой... Тэрээр Ювегийн төлөө 224 тоглолт, 104 гоол хийж аугаа клубын нэгэн алтан үеийг бичилцсэн юм... Юветэй хамтаар Италийн дээд лигийн аваргаар 2 удаа, Италийн цом, Италийн супер цом, Европийн цом, Цомтой багуудын цомын тэмцээнүүдэд түрүүлж байлаа... Сериа а-ийн 147 тоглолтонд оролцож 67 гоолоор Туриний хөлбөмбөг сонирхогчидод бэлэг бариж байсан нь түүний ямархуу гайхалтай тоглогч байсныг илтгэх мэт... Хэдийгээр тэрээр Ювентус талбайн төвд довтолгоо зохион байгуулах довтлогч нарыг оновчтой дамжуулалтаар хангах үүрэгтэйгээр тоглодог байсан хэдий ч гоол хийх гайхалтай мэдрэмж нь түүнийг гурван удаа Сериа А-ийн мэргэн бууч болгож байлаа... хагас хамгаалагч хүний хувьд энэ нь маш өндөр гүйцэтгэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой... Тэр ч байтугай тэрээр гурван жил дараалан италийн лигийн мэргэн бууч болсон 2 дахь тоглогч болсон юм... Ювегийн төлөө зүтгэсэн жилүүдэд тэрээр европийн шилдэг хөлбөмбөгчиний шагналыг 3-таа хүртсэ юм...

1985 оны европийн цомын финалийн тоглолт нь Платинигийн хувьд хамгийн хар бараан дурсамжийг дагуулсан явдал болсон юм... Хэдийгээр уг тоглолтонд Туринчууд Платинигийн гоолын ачаар ялалт байгуулсан ч тоглолтийн өмнө 2 багийн фэнүүдийн хооронд гарсан мөргөлдөөнөөс болж 39 хүн амь эрсэдсэн юм... энэ нь хөлбөмбөгийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй аймшигтай яргалал болсон юм... Платинигийн хувьд ч энэ нь маш хүнд цохилт болсон гэдэг...

Платини францийн шигшээ багийн түүхэнд төрөн гарсан хамгийн аугаа тоглогч бөгөөд түүний амжилттай Зиданийн амжилт л зэрэгцэж очино... Тэрээр шигшээ багийн төлөө 1976-1987 оны хооронд 72 тоглолтонд оролцосноос 49-д нь багийн ахлагчийн туузийг зүүж байлаа... Шигшээ багийн төлөө нийт 41 гоол хийсэн бөгөөд энэ амжилт нь Цэнхрүүдийн/Les Blues/ бүх цаг үеийн рекорд юм... Түүний дараа Терри Анри 39 гоолтой 2-рт бичигддэг...

Тухайн үед францийн шигшээ багт Луйс Фернандез, Жеан Тигана, Алайн Гирессе нарын хамтаар францийн шидэд дөрвөлжинг/carré magique/ бүрдүүлж байлаа... Энэ дөрвөл нь 1980 аад оны үеийн францийн шигшээ багийн амин зүрх байсан юм...

1978 оны дэлхийн аваргад залуухан Платини дарийн утаа үнэрлэж байлаа... Аргентинийн эсрэг хийсэн тоглолтонд тэрээр Дэлхийн аваргын анхны гоолоо хийсэн юм... Францчууд 1978 оны дэлхийн аваргад тийм ч өндөр амжилт гаргаж чадсангүй... Залуу тоглогч дахин хүлээх хэрэгтэй болсон юм...

1982 оны дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтонд Голландын эсрэг хийсэн гоол ФИФА-аас явуулсан санал асуулгаархи зууны шилдэг 100 гоолд багтсан бөгөөөд энэ гоол Испани нисэх тийзийг Францчуудад олгосон юм... Дэлхийн аваргийн тэмцээнд францчууд хэсгийн тоглолтыг тааруухан эхэлж Англичуудад хожигдож Кувеэйтийг хожин Чехтэй тэнцэн хэсгээсээ арайхийж гарлаа... Хэсгээс гараад тухайн үеийн дүрмээр Австри, Хойд ирландийн сулхан багуудтай нэг хэсэгт багтаж итгэл төгс хэсгээ тэргүүллээ... Шөвгийн дөрөвт Германчуудтай таарсан нь хөлбөмбөгийн ДА ийн түүхэнд Севиллийн тулаан алдаршсан хамгийн гайхалтай тоглолтуудын нэг болон мөнхөрсөн юм... Тоглолтийн салхийг Литтбарски хагалсан ч 8 минутийн дараа Платини пенальтигаас тоог тэнцүүлсэн бөгөөд үндсэн цаг цаг 1-1 ээр дуусч нэмэлт цагт францчууд тоог 3-1 болгож давуу байдлыг бий болгож чадсан ч Румминиге болон Фишер нарын гоолуудын ачаар Германчууд тэнцэж улмаар пенальтигаар тоглолтын хувь заяа шийдвэрлэгдэхэд Францчууд 5-4 өөр ялагдал хүлээсэн юм...

Хэдийгээр дэлхийн аваргаар Францчууд азгүйтсэн ч харууслийн нулимс баярын инээд болон хувирах цаг удахгүй ирсэн юм... 1984 оны Европийн аваргаар Францийн шигшээ баг тэр дундаа Платиниг хэн ч зогсоох аргагүй байлаа... Бүх л тэмцээний турш тэрээр супер гүйцэтгэлийг гүйцэтгэж байсан бөгөөд 5 тоглолтонд бүгдэд нь гоол хийсэн бөгөөд түүний гоолууд бүгд ялалтын гоолууд байсан юм... Эхний тоглолтонд Данийг 1-0 ээр хожиход тоглолтын цорын ганц гоолыг оруулсан бөгөөд Бельгт болон Югаславын эсрэг дараагийн 2 тоглолтонд дараалан хэттрик хийсэн юм... Түүний хэттрикийг хөлбөмбөгийн түүхэнд төгс хэттрик гэж нэрлэдэг бөгөөд тэрээр энэ гурван гоолоо баруун зүүн хөл мөн толгойгоороо хийжээ... семи финалд Португалийн эсрэг хийсэн тоглолтонд ялалтийн гоолыг 119 дахь минутанд оруулсан бол аваргын төлөө Испанитай хийсэн тоглолтонд гоёмсог гоолийг чөлөөт цохилтоос хийсэн юм...

Платини Европийн аваргын цомыг францчуудад анх удаа авчираад зогссонгүй тэмцээний мэргэн буучаар 9 гоолтойгоор шалгарсан юм... 2-рт бичигдсэн Фрэнк Арнесен ердөө гурван гоолтой байсан бол түүнээс өмнө ч хойно ч хэн ч энэ тэмцээнд 5-аас дээш гоол хийж байсангүй...

Аугаа тоглогч 1987 онд 32 настайдаа их спорттойгоо салах ёс гүйцэтгэсэн ч хөлбөмбөгтэй ямагт хамт байсаар ирсэн юм... 1988-1992 оны хооронд Францийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бол 1998 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах хорооны даргийн үүрэгийг амжилттай гүцэтгэсэн юм...

Би хөлбөмбөгийн карераа Лорений дүүргийн хамгийн том клубээс эхэлж байлаа... харин дараа нь францийн хамгийн том багийн төлөө тоглох болсон... харин одоо бүх зүйлийг дуусгахдаа би дэлхийн хамгийн том клубт байна...

Би хөлбөмбөг дунд төрсөн... Миний аав италийн цагаач мэргэжлийн хөлбөмбөгч байсан... Хөлбөмбөг бол гайхалтай бөгөөд туйлын ухаалаг спорт... Чамд хэрхэн хамтдаа аж төрөх, хэрхэн өөрийнхөө илүү хийдэг зүйлийг бусаддаа зааж өгөхийг зааж өгөх болно... Энэ бол маш онцгой боловсрол...

Хэрвээ ДА тэмцээн 1982-1986 оны хооронд жил бүр болдог байсан бол Францууд 2-3 түрүүлэх байсан...

Мишель Платини
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon Nov 20, 2006 9:29 am

Бичсэн Демон

Женнаро Гаттузо
1978 оны есдvгээр сарын 1-нд төрсөн. Италийн шигшээ болон Сери А-гийн “МИЛАН” клубийн хагас хамгаалагч. 177 см өндөр, 77 кг жинтэй.
Image
Амжилт
Аваргуудын лигийн аварга 2002-2003
Сери А-гийн аварга 2003-2004
Италийн цом 2002-2003
Италийн супер цом 2004
Европын супер цом 2003
Хоч нь-Рингио, манаач нохой, архирч буй нохой.
Эхнэр Моника, охин Габриэлийн хамт амьдардаг. Мөн гэртээ Сэм нэртэй ротвейлер нохой тэжээдэг.
Image
Талбай дээр эцсийн мөч хvртэл тэмцэж, эсрэг багийн довтлогчдод ихээхэн тvвэг уддаг болохоор балиашгууд нь тvvнийг “манаач нохой” гэж хочилдог. Мөн тvvний зан чанарыг санаачилгатай, тэсрэлттэй, шургуу, шийдэмгий хэмээн тодорхойлох нь бий. Жирийн vзэгчийн нvдээр харахад Гаттузо талбай дээр төдийлөн vvрэг хvлээдэггvй мэт. Гэхдээ тэр багийнхаа гол амин сvнс юм. Арын хагас хамгаалагчийн байрлалд тоглодог болохоор довтолгоонд барагтай оролцдоггvй. Яг л Вьейра, Эмерсон, Макелеле шиг.

Ер нь Гаттузо хөлбөмбөгч болох нь багаасаа тодорхой байсан гэж болно. Тvvний эцэг Франко цагтаа муугvй довтлогч байсан бөгөөд гэрээр нь хөлбөмбөгчид байнга орж гарна.
Бяцхан Женнарог дөрвөн нас хvрэх төрсөн өдрөөр аав нь хөлбөмбөгийн бөмбөг, тоглолтын иж бvрэн хувцас бэлэглэжээ. Энэ нь алдартай багийн хувцас байгаагvй ч хvvд том бэлэг болов. Тэр хувцсаараа гангарч, vеийн хvvхдvvддээ гайхуулах дуртай байв.

12 настайдаа “Перужа”-гийн өсвөрийн багт уригдлаа. Тэндээ зургаан жилийн турш томчуудад нухлуулсаны эцэст 1996 онд Сери-А-д анхны тоглолтоо хийлээ. Гэвч тэр өөрийн өсч өндийсөн багтаа удаан тоглох хувьгvй байжээ. Багийн удирдлага нь тvvнийг Шотландын “Рейнжерс”-т зарав. Хэдий дургvй байсан ч Гаттузо тоглолтын арга барил, хэмнэл огт өөр Шотландыг зорилоо. Харин энэ vеэр тэр ирээдvйн эхнэр Моникатай танилцжээ. Шотландад өнгөрvvлсэн нэг улиралд Гаттузо байрлалаа ялимгvй өөрчилж, довтолгоонд идэвхтэй оролцож байсан бөгөөд 40 тоглолтод 7 гоол оруулжээ.

Гэхдээ л Шотландын лиг тvvнд тохирохгvй болох нь тодорхой байсан юм. Тиймээс нэг улирлаа хурдхан дуусгаад нутагтаа харихаар шийджээ. Энэ удаа тvvний сонголт өндөр цалинтай тоглогчдоороо алдартай “Салернитана” баг дээр тогтлоо. Гэвч тэндээ хэдхэн сар болоод дахиад л явж, шинэ багийн эрэлд гарав. Энэ vеэр “Рома”-тай бараг гэрээ байгуулчихаад байсан боловч эцсийн мөчид шийдвэрээ өөрчилж, “Милан”-ы саналыг хvлээж авчээ. Энд л тэр өөрийн тоглолтын арга барилаа олж авч, нэр алдарт хvрэх эхлэл нь тавигдсан юм.
Image
Мөрөөдлийн багтаа ирсэн Гаттузо “Милан”-ы төлөө долоон жил тогтвортой хvчин зvтгэж байгаа бөгөөд багийнхаа салшгvй нэг хэсэг болж чаджээ.

Ширvvн төрхтэй энэ залуу хөлбөмбөгөөс гадна буяны vйлст ч ихээхэн идэвхтэй оролцдог. Тэрбээр 2003 оны арванхоёрдугаар сарын 17-нд “Рино” нэртэй фонд байгуулсан. Энэ фонд нь амьдралын боломж муутай хvvхдvvдэд хөлбөмбөгөөр хичээллэхэд нь туслах зорилготой аж. “Би хvvхдvvдэд тус болохыг vргэлж хvсдэг байсан. Тийм ч учраас энэ санг нээсэн юм. Хөлбөмбөгт авьяастай, дур сонирхолтой боловч ар гэрийн гачигдлаас болж энэ хvслээ орхиж буй олон хvvхэд бий. Харин би тэдэнд мөрөөдлөө биелvvлэхэд нь туслах болно” гэж Гаттузо ярьж байна. Одоо фонд нь өргөжин тэлсээр 500 сая еврогийн хөрөнгөтэй болжээ. Мөн Гаттузо бvх л Италид алдартай хөлбөмбөгийн сургууль байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Гаттузо Италийн шигшээ багийн цэнхэр цамцыг 2000 оноос хойш өмсөж байна. Энэ хугацаанд 45 тоглолтод оролцож 4 гоол оруулжээ.
Image
Өрсөлдөгч багийнхаа довтлогчдыг өдөж уурлуулан, сэтгэлзvйн хувьд тоглолтоос гаргадгаараа тэр тун алдартай. Ширvvн төрхтэй, хэрvvлч энэ залуу өдгөө Германд чимээгvйхэн vvргээ биелvvлсээр явна. Италичуудын гаргаж буй амжилтад ч Гаттузогийн vvрэг их билээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Wed Nov 22, 2006 1:25 pm

Spain man


Image

1976 оны долдугаар сарын 1-нд Голландын Оссе хотод тєрсєн.
Биеийн єндєр 188 см, жин 79 кг.
Тоглож байсан багууд «Ден Босх» (1993-1997), «Херенвен» (1997-1998) «ПСВ Эйндховен» (1998-2001) «Манчестер Юнайтед» (2001 оноос хойш)
Байрлал-довтлогч.
Амжилт-Голландын аварга (1998), Английн аварга (2003), Английн цомын аварга (2004 он)
1998 оноос Голландын шигшээд тоглох болсон. Шигшээ багтаа 45 тоглолтод оролцож, 23 гоол хийсэн.

«Энэ залуу бусдын гараараа хийхэд ч тєвєгтэй зvйлийг хєлєєрєє хийж чаддаг юм» гэж Голландын «Херенвен» клубийн ерєнхий дасгалжуулагч Фоппе де Ганн тvvнийг магтсан удаатай. Тэр vед Нистелрой «Ден Босх» хэмээх тєдийлєн нэрд гараагvй жижиг клубээс тvvний багт ирж хагас хамгаалагчийн байрлалд тоглож байв. Тvvний авъяас чадварыг ингэж магтсан нь огтхон ч эндvvрэл биш юм. Тєсєєлєхєд бэрх ч гэсэн дэлхийн хамгийн хvчтэй довтлогчийн нэг Рууд тэр vед урд талын тэргvvн шугаманд бус, либеро буюу хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байв. Юутай ч де Ганн залуу хагас хамгаалагчийн тєрєлхийн довтлох авъяасыг нь олж харснаар тэргvvн шугаманд довтлогчоор тоглуулах болсон нь алдаа болоогvй. Голландын дээд дивизионд тоглосон эхний улиралдаа Нистелрой 13 гоол хийсэн нь шинэ довтлогчийн хувьд муугvй vзvvлэлт байв.

Рууд Ємнєд Голландын Оссе хэмээх жижигхэн тосгонд тєржээ. Ирээдvйн супер довтлогч маань хvvхэд байхаасаа л юм юмаар оролддог тамирчин байсан. Хєлбємбєгийн хажуугаар одон бємбєг, гимнастикаар хичээллэнэ. Гэвч бяцхан Рууд энэ дундаас хєлбємбєгєєр л тууштай хичээллэхээр шийджээ. 1993 онд авъяаслаг залуу довтлогч II дивизоны «Ден Босх» клубтэй анхны мэргэжлийн гэрээ байгууллаа. Тэндээ дєрвєн жил тоглоод «Херенвен» клубт очив. Шинэ клубтээ ердєє нэг улирлыг єнгєрєєсний эцэст 1998 оны долдугаар сарын 1-нд буюу тєрсєн єдрєєрєє Ван Нистелрой Голландын алдарт «ПСВ» клубт шилжин очлоо. Тvvний vнэ бараг 7,5 сая доллар болсон нь Голландын хєлбємбєгийн рекорд амжилт болсон юм. Энэ vеэс л Руудын нэр хvнд єссєєр 1998 оны эцэс гэхэд Голландын Германтай хийсэн тоглолтод (1:1) шигшээ багийнхаа хувцсыг анхлан ємсчээ.

«Евро-2000»-ыг зєвхєн цэнхэр дэлгэцээр
«ПСВ» клубт тvvний довтлох авъяас бvрэн дvvрэн нээгдсэн. «Эйндховен»-д тоглосон эхний улирлаа єндєр амжилтаар єндєрлєж 34 тоглолтод 31 гоол хийжээ. Хурдтай, хvчтэй цохилтоороо тvvнтэй эн зэрэгцэхvйц тоглогч Голландын хэмжээнд байсангvй. Харин Голландын АШТ-ий чансаа бага, доогуур vзvvлэлттэй байдаг тул Европын шилдэг довтлогчид єгдєг «Алтан шаахай» шагналыг тvvнд олгосонгvй. Гэвч хоёрдугаар байр эзэлж «Мєнгєн шаахай»-ны эзэн болсондоо сэтгэл хангалуун vлдэв. Тэр улиралд «ПСВ» улсынхаа АШТ-д тvрvvлж чадалгvй, аман хvзvvдлээ. Тvvнийг тайтгаруулсан ганц зvйл нь «Оны шилдэг тоглогч»-ийн шагналыг тvvнд олгосон явдал юм.

Ван Нистелрой тэр vед рекорд амжилтуудаа vргэлжлvvлсээр. Дараагийн улиралд тэрбээр 23 тоглолтод оролцон 29 гоол (!) оруулжээ. Тэр жилдээ Нистелрой єєрийн багийн хvчтэй єрсєлдєгч, эвлэршгvй дайсан Амстердамын «Аякс»-тай хийсэн хоёр тоглолтод хоёуланд нь хет-трик хийж, Ромарио, Роналдо нарын супер довтлогчдын тоглож байсан vеийг санагдуулж, хєгжєєн дэмжигчдээ байлдан дагуулж байв. 24 нас хvрээгvй байхад тvvний карьер цаашид саадгvй єссєєр, мєн тvvний эх оронд зохиогдох Европын АШТ ойртсоор байв. Гэвч «Евро-2000»-д эх орныхоо ємнєєс тоглож, аварга болох тvvний хvсэл талаар болж тэмцээнийг телевизороор vзэхээс єєр аргагvй болов. Тивийн АШТ-ээс хоёрхон сарын ємнє Рууд шєрмєсєє тасалж, мэс заслын ширээнд шилжлээ. Баг нь ч нутагтаа болсон тэмцээнд азгvйтэж, хагас шигшээд Италид хожигдсоноор тэмцээнээ дуусгав.

Сэр Алексийн дэмжлэг
Єєрийн дэвжин дээшлэх vед тохиолдсон хамгийн хvнд энэ vеийг тэр одоо ч дурсдаг. Тvvнд сэтгэл санааны дэмжлэг vзvvлж байсан Роналдо, Марк Овермарс, Сэр Алекс Фергюсон нарын тухай Рууд нэн бахдалтайгаар ярина. «МЮ»-ын ерєнхий дасгалжуулагч Фергюсон тvvн рvv єдєр бvр утасдаж, тvvнтэй адил гэмтэл аваад эдгэрч, хєлбємбєгийн талбайдаа эргэн ирсэн Рой Кин, Лотар Маттеус нарын тухай ярьдаг байв.

1998 онд шотланд дасгалжуулагч тvvнийг багтаа авахыг хvсч байсан боловч «ПСВ» «Улаан чєтгєрvvд»-ээс урьтсан юм. Мєн Нистелрой тэр vед эх орноо орхиход арай эрт байна гэж vзжээ. 2001 оны гуравдугаар сарын нэгэнд Нистелрой ногоон талбайдаа эргэн ирж, Роттердамын «Спарта»-тай хийсэн тоглолтод сэлгээгээр гарч тоглов. Yvнээс сар хагасын дараа Рууд «Манчестер Юнайтед»-тай гэрээ байгууллаа. Мадридын «Реал» мєн тvvнийг сонирхож байсан боловч тэрбээр «МЮ»-г сонгожээ. Энэ шилжилт мєнгєн дvнгээрээ 19 сая фунт болсон нь Голландын хєлбємбєгчдийн хувьд мєн л рекорд болов.

Зогсолтгvй vргэлжлэх дээд амжилтууд
Голландын АШТ-ий тvвшинг Английн премьер лигтэй харьцуулшгvй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин Нистелрой єєрчлєлтийг ажиглаагvй мэт урьдынх шигээ гоол оруулсаар л байв. «Улаан чєтгєрvvд»-ийн багт тоглосон анхны тоглолтод гоол оруулснаас хойш голланд эр зогсолтгvй vргэлжлvvлсээр 2001-2002 оны улирлын тоглолтод 36 гоол хийсэн vнэмшмээргvй амжилтын эзэн болов. «МЮ» клубт сvvлийн 14 жилийн хугацаанд улирлын тоглолтод 30-аас дээш гоол хийсэн анхны тоглогч болов. Мєн 2002 оны хоёрдугаар сард 8 тоглолт дараалан гоол хийж премьер лигт бас нэгэн рекорд тогтоов. Тэрбээр энэ амжилтаараа Марк Стейн, Алан Ширер, Тьерри Анри нарын супер довтлогчдын ємнє гишгэж чадсан юм.

Улирлын эцэст мэргэжлийн хєлбємбєгийн холбооноос «Улирлын шилдэг тоглогч»-ийн шагналыг тvvнд олгов. Харин нэг зvйл тvvний урмыг хугалсан нь «МЮ» Английн аварга цолыг авч чадалгvй II байр эзлэв. Гэвч дараагийн улиралд энэ байдал єєрчлєгдлєє. «МЮ» клуб премьер лигт тvрvvлж, vvнд нь Нистелрой гол vvргийг гvйцэтгэж байв. Энэ супер довтлогчийнхоо хvчээр л «МЮ» премьер лигт тасархай тvрvvлсэн юм. Ялангуяа улирлын сvvлчийн 10 тоглолтод Рууд 15 гоол оруулснаар шилдэг мэргэн бууч болсон тєдийгvй оны шилдэг тоглогчоор шалгарчээ.

2004 оны хоёрдугаар сард Нистелрой бас нэгэн гайхамшигтай амжилтын эзэн болж «МЮ»-д 100 дахь гоолоо хийлээ. Энэ агуу амжилтад хvрэхийн тулд тvvнд ердєє 131 тоглолт хэрэгтэй байв. Нистелрой тэр улиралд Аваргуудын лигт ч гайхамшигтай тоглолт vзvvлж 14 тоглолтод 12 гоол оруулан бас нэг дээд амжилт тогтоолоо. Гэвч баг нь бага шєвєгт Испанийн алдарт «Реал Мадрид» клубт хожигдов. Сантьяго Бернабеуд болсон эхний тоглолтод «Улаан чєтгєрvvд» 3:1-ээр хожигдов. «МЮ»-ын «Олд Траффорд» цэнгэлдэхэд болсон хариу тоглолт асар их єрсєлдєєнтэй болж Нистелрой ба тvvний нєхєд «Реал»-ыг 4:3-аар хожсон хэдий ч нийлбэр дvнгээр ялагдсан юм. Энэ гайхамшигтай тоглолт хєлбємбєгийн хорхойтнуудын дvнд одоо ч яригдсан хэвээр.

Хэзээ ч vл мартагдах од
Єдгєє Нистелрой албан ёсны 389 тоглолтод оролцож 242 гоол оруулсан. Єнєєгийн хєлбємбєгчид дотор тvvн шиг амжилт гаргасан тоглогч гарын таван хуруунд багтахаар цєєн юм. Олны танил, алдартай тоглогч байна гэдэг нэг талаар хэцvv хэрэг. Шар хэвлэл, паппараци тэднийг нэг ч хором зvгээр байлгадаггvй. Тиймээс ч одууд vргэлж хэл аманд єртєж, хэвлэлийн баатар болж байдаг. Гэвч Нистелрой энэ бvгдээс ангид байж чаддаг. Харин нэг удаа шар хэвлэл дээр тvvний тухай бичсэн нь багын найз Леонтин Слатстай гэрлэхээр шийдсэн тухай байв. Ер нь Ван Нистелрой Английн хєлбємбєгийн хэцvv араншинтай одод болох Бест, Гаскойн, Кин, Бекхэм нараас огт єєр зан араншингаараа ялгарч байдаг.

Сэр Алекс Фергюсон нэгэн удаа «Энэ залуугийн дурсгал «Олд Траффорд» цэнгэлдэхэд хэзээ нэгэн цагт мєнхрєхийг та бvхэн харах болно» хэмээн хэлсэн байдаг. Харин энэ тухай тvvнд санал болговол даруухан довтлогч маань vл ойшоон толгой сэгсрэх биз ээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon Nov 27, 2006 2:59 pm

Superstar бичив

Марко Ван Бастен
Голландын Утреч хотод 1964 оны 10 сарын 31ны өдөр нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн алдарт довтлогч Ван Бастен байв.Түүнийг хүмүүс зүгээр талбайд гарахыг нь хараад босон ирдэг байв.Түүний багын мөрөөдөл нь хөлбөмбөгч биш харин гимнастикчин болох байлаа. Түүний мөрөөдөл зарим нэг зүйлээс болон ногоон талбай болон хувирсан юм. Карьерээ тэрээр Аяаксд ирэхээсээ өмнө орон нутгын жижиг клуб Edilwijk-ээс эхэлжээ.1980 онд Миланд болсон нөхөрсөг тоглолтон дээр багын дасгалжуулагч агуу Круфф
Марког Интерийн бэлэгдэл болсон Сандро Маззолад танилцуулж:Түүнийг хардаа шинэ Круфф гэжээ. Хожим Маззола хэлэхдээ: Бид үүнийг хараад үнхээр шоконд орсон 16 настай тэрээр бидэнд гайхамшигийг үзүүлж чадсан хэмээжээ.
Тэрээр Аяахд хийсэн анхны тоглолтондоо 1982 оны 4 сарын 3нд Nijmegen-ий эсрэг тоглохдоо Голландын домог болсон Crujff ийг орлон тогложээ. Тэр улиралдаа тэрээр 20 тоглолтонд 9 гоал хийжээ. Харин дараа жил буюу 1983-1984 онд 26 тоглолтонд 28 гоал хийсэн байна. 1986 онд тэрээр европ-д хамгийн шилдэг довтлогч болсон ба 37 гоал хийж Golden Boot ийг авчээ.
Аяахд байхдаа тэрээр 2 Dutch Championships, 2 Dutch Cups , European Cup Winners' Cup-г авсан билээ. Түүний Аяахд байхдаа хийсэн сүлчийн тоглолт нь Dynamo Dresdenтэй хийсэн European Cup Winners' Cup тоглолт байсан юм. Аяахд 143 тоглолтонд 128 гаол хийж 4 удаагын topscorer болж байсан юм.
Энэ үед Silvio Berlusconi Миланийг дахин босгохоор их зүйл хийж байсан ба тэр үед 3улиралд 2 ерөнхийлөгч сольж ямар ч эмх замбраагүй байдал үүсээд байлаа.Тэрээр Top-Class тоглогчид болох Голландын алдарт гурвал
Image
van Basten, Rijkaard, Gullit үүдийг авснаар Миланы нэгэн оргил үе эхэлсэн билээ. Berlusconi-д довтлогын хувьд 2 сонголт байсан ба van Basten, Ian Rushын аль нэгийг сонгох байжээ.Тэрээр Маркогийн 30сек бичлэг үзээд л шууд авхаар болжээ.Миланд тэрээр анхны тоглолтоо 1987-9-13нд хийжээ.Тэр улирарлд тэрээр шагайны гэмтэлээс болж 11 тоглолтонд 3 гоал л хийжээ.Хожим тэрээр энэ гэмтлээсээ болж зодог тайлсан юм.Тэр улиралд Россенери 1979 оноос хойшх анхны скудетог авсан юм.1988 оны Европын аврага шалгаруулах тэмцээнд тэрээр гайхамшигийг бүтээж Английн эсрэг тоглохдоо хетрик хийж Европын аврага цолыг эх орондоо авчирсан юм.
1988 оны хавар Европын шилдэг тоглогч болсон билээ.
Үүнээс хойш түүний гайхамшигт ялалтууд ар араасаа цуван эхэлсэн бөгөөд
1989-1989,1989-1990 оны аваргуудын лигын аврагыг авч Миланы түүхэнд алтан үсгээр бичигдэх тоглогч болж чадсан юм.
Image

1991 онд Миланчууд дахин Аваргуудын лигын цомыг авахыг зорисон боловч дэд ерөнхийлөгч Gallianiаас болж нэг жилийн бан аван тэр жил талаар өнгөрсөн юм.
Image
Дараа жил 1991-1992 оны улиралд тэд 34 тоглтонд нэг ч хожигдолгүй дуусгаж скудетог буцаан авчирж чадлаа. Marco Goalo 25 гаол хийжээ.1992 оны Европын аврагад Голландууд тэр үеийн хүчирхэг байсан Шюедийг хожсон ч Данид /Дани энэ жилээ аврага болсон/ хожигдон хасагдсан ба энэ нь Маркогийн сүүлчийн шигшээгийн тоглолт байсан юм.Тэрээр Миланы СериеА-д гаргасан бүх UNbeaten recordуудыг хийсэн гэхэд хилсдэхгүй бөгөөд тэр дундаас хамгийн гайхамшигтай нь 58 дараалсан ялагдаагүй тоглолтууд юм.Нэг марзан зүйл гэвэл түүний анхны бөгөөд сүүлчийн гоал нь нэг хаалгачын "Nista Ferron"ны хаалганд орсон бөгөөд түүний хаалганд Марко Хамгийн их гоал хийсэн байна.
Image
1995-5-18 ны Милан-Ювентусын тоглолтон дээр сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг дотлогч МАРКО ВАН БАСТЕН зодог тайлсан билээ.Сан Сирод цугласан 85000 үзэгч босон түүнд хүндэтгэл үзүүлжээ.Марког зодог тайлхад нь Adriano Galliani:”Хөлбөмбөг Leonardo da Vinci гээ алдлаа гэж хэлсэн юм”
Миланд байхдаа тэрээр:
"Тэрээр СериеАгын 147 тоглолтонд 90 гайхамшигт гоалийг хийсэн ба 3скудетог авчирсан .Аваргуудын лигын 2 удаагын аврага, Клубуудын дэлхийн аврагаар 2 удаа, European Super Cups 2, European Footballer of the Year awards 3 удаа, World Player of the Year awards 2удаа, FIFA World Player of the year and 2 Capocannonere awards "
Түүний авсан цомууд:
::3 x Dutch title
::3 x Dutch Cup
::3 x Dutch League top scorer
::3 x Italian title
::2 x European Super Cup
::2 x European Cup
::2 x Intercontinental Cup
::1 x Cup Winners Cup
::2 x Italian League top scorer
::1 x World Player of the Year award
::1 x Golden Boot award
::3 x European Footballer of the Year award
::2 x World Soccer Player of the Year award
Одоо тэрээр эхнэр 3 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байна.нэлээн сайна тогооч болсон гэсэн шүү.Мөн Голландын шигшээ багыг дасгалжуулж байгаа бөгөөд Ancelloti ийг явбал Миланд түүнийг ирнэ хэмээн яридаг билээ
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon Dec 25, 2006 7:14 pm

Нэр: Диего Арамандо Марадона
Хоч: Эль Диез /Номер 10/
Өндөр: 165
Төрсөн он: 1960/10/30
Төрсөн газар: Вилла Фиорита/Аргентин
Байрлал: хагас хамгаалагч
Клубын карьер:
1976-1981 Аргентина жуниорс /166 тоглолт 116 гоол/
1981-1982 Бока Хуниорс /42 тоглолт 28 гоол/
1982-1984 Барса /58 тоглолт 38 гоол/
1984-1991 Наполи /259 тоглолт 119 гоол/
1992-1993 Севилль /29 тоглолт 7 гоол/
1995-1997 Бока Хуниорс /29 тоглолт 5 гоол/
Шагналууд
1981 Argentine league (Boca Juniors)
1983 Copa del Rey (FC Barcelona)
1987 Italian league (SSC Napoli)
1987 Italian Cup (SSC Napoli)
1988 Italian top-scorer (SSC Napoli)
1989 UEFA Cup (SSC Napoli)
1990 Italian league (SSC Napoli)
1991 Italian Super Cup (SSC Napoli)

1979 FIFA World Youth Championship: Winner
1986 FIFA World Cup: Winner
1990 FIFA World Cup: Runner-up
1993 Artemio Franchi Trophy: Winner

1979 Golden Ball for Best Player of the FIFA U-20 World Cup
1979, 1980, 1981 Argentine league Top Scorer
1979–1981, 1986 Argentine Football Writers' Footballer of the Year
1979, 1986, 1989, 1990, 1992 South American Footballer of the Year (El Mundo, Caracas)
1986 Argentine Sports Writers' Sportsman of the Year
1986 Golden Ball for Best Player of the FIFA World Cup
1986–1987 Best Footballer in the World (Once)
1986 World Player of the Year (World Soccer Magazine)
1996 Golden Ball for services to football (France Football)
1999 Argentine Sports Writers' Sportsman of the Century
2000 "FIFA best football player of the century", people's choice.
2002 "FIFA Goal of the Century" (1986 (2–1) v. England; second goal)

Аргентинд үнэ цэнээ алдадгүй хэдхэн зүйл байдаг гэнэ… Эмэгтэй хүн, Үхрийн мах тэгээд Марадона байдаг гэж өмнөд америкчууд хошигнон яридаг... Үндэсний соёл, өв уламжлалынх нь нэг хэсэг нь хөлбөмбөг энэ орны ард түмний хувьд хамгийн эрхэм тоглогч нь болон хүндлэгдэнэ гэдэг амархан хүрэх амжилт яавч бишээ... Жижигхэн биетэй энэ эрийн амьдрал яаг л үлгэр домгийн юм шиг өнгөрсөн гэж хэлж болно... нийгмийн хамгийн доод давхаргаас хөлбөмбөгийн хэмжээнд хүрч болох бүх л оргил амжилтанд хүрсэн, амжилтаар дүүрэн карьер нь хар тамхины хэргээс болон тоглох эрхээ хасуулсанаар дууссан, коммунист үзэл бодолтой Фидель Кастротой нөхөрлөдөг гээд л түүний намтарын талаар ярих юм бол гайхалтай сонирхолтой ч ном болчихож чадна...

Диего хүү 1960 оны 10-р сарын 30-нд Виолла Фиоритта хэмээх Буенес Айресийн ядуу дүүрэгт мэндэлжээ... Гурван эгч 2 дүүтэй байсан бөгөөд түүнийг мэндлээд удаагүй байхад гэр бүл нь Корриентс рүү нүүжээ... Ядуу зүдүү амьдралын дунд Бяцхан хүү бөмбөгтэй хамт өсч торниж байлаа... Зав чөлөө гарах бүрийд Диего өөрөөсөө насаар хавьгүй ах хүүхдүүдтэй гудамжинд хөлбөмбөг тоглодог байжээ... Жаалхүүгийн авяас чадвар хар багаасаа л тодорхой байсан бөгөөд 10 настайдаа орон нутгийнхаа Естелла Ройяа хэмээх хүүхдийн багт багтан тоглох болжээ... тэр үед нь жаалхүүтэй ярилцаж байсан бичлэг одоо ч ТВ-ын хальснаа мөнхрөн үлдсэн байдаг... Бяцхан жаалхүүгээс хүсэл мөрөөдлийнх нь талаар асуусан асуултад Диего надад 2 мөрөөдөл байгаа... Нэг нь Аргентинийн шигшээ багт багтах... харин 2 дахь нь дэлхийн аварга болох хэмээн хариулж байсан гэдэг... Естелла Ройяагийн дараа тэрээр Себоллитис буюу “Бяцхан Сонгинууд” багт хүчин зүтгэх болжээ... 12 тойдоо "Аргентина Жуниорс" багт багтсан бөгөөд 12 настай жаалхүү халф таймаар сэлгээгээр орж тоглоход үзэгчид хүүгийн гайхалтай авяасыг гайхан биширч байсан гэдэг... Энэ цагаас хойш Диего сэлгээнд суусангүй...

Диего өөртөө заяагдсан намхан бадриун бие бялдартаа яаг тохирсон арга барилыг олж тоглодог байлаа... Түүний хүчирхэг хөл намхан бие нь богино зайд гайхалтай хурд авах боломжийг олгодог байсан бөгөөд гайхалтай техникийг нь эсрэг багийн хамгаалагчид зогсоох гэдэг тун хүнд байдаг байлаа... Гэхдээ тэр хувийн тоглолтонд анхаардаг тоглогч байгаагүй бөгөөд багийн тоглолтыг ч үзүүлж чаддаг байсан юм... Өөр дээрээ эсрэг багийн анхаарлыг татаж багийнхаа тоглогчидод чөлөөтэй зай гаргаж улмаар дамжуулалтуудаар хангадаг байлаа... Түүнийг дриббль болон Рабона-г хамгийн төгс төгөлдөр хэмжээнд хийдэг байсан гэж одоог хүртэл үздэг ажээ...

1976 оны 10-р сарын 20-нд буюу 16 насныхаа төрсөн өдрөөсөө 10 хоногийн өмнө тэрээр Аргентина Жуниорсын төлөө анхны тоглолтоо хийжээ... Тун удалгүй тэрээр аргентинийн гигант Бокагийн төлөө тоглох болсон бөгөөд 1981 оныг хүртэл тэрээр Бокагийн төлөө 42 тоглолтонд оролцож 28 гоол хийжээ... 1981-1982 оны улиралд тэрээр Бокагийн хамтаар Аргентинийн аварга болсон бөгөөд харин зун нь сүр дуулиантайхан Каталоны алдарт Барселона клубт хүчин зүтгэхээр боллоо... тэр үед Барса Аргентин залуугийн төлөө 5 сая паунд төлсөн нь тэр үедээ дэлхийн рекорд байлаа...

Image
1981-1982 оны Аргентинийн аваргын үер Марадонагийн өмсч байсан жерси

Барсад ирсэнхийээ дараахан тэрээр Эзэн Хааны цомд гялалзаж Реалыг хожин цомыг хүртсэн ч дараагаас нь эхлэн бүтэлгүйтэлүүд залгав... Эхлээд Хепатитаар өвдсөн бол эргэж ирүүтээ Бильбаотой хийсэн тоглолтонд таклдуулсанаар 14 долоо хоног талбайгаас хөндийрөх хэрэг гарав... Яаг энэ үед л тэрээр анх Кокайнтай танилцаж дурлаж эхэлсэн гэдэг... Энэ бүх бүтэлгүйтлийнх нь дараагаар Барсагийн удирдлага Марадонаг явуулах хүсэлтэй болж эхэллээ... яаг энэ үер Италийн амжилт түүх дундуурхан баг болох Наполи ахин рекорд тогтоосон үнийг түүний төлөө хэллээ... Энэ удаад тэрээр 6,9 сая паундаар Италийн багийг зорих болов...
Ингэснээр Наполи багийн түүхэнд төдийгүй энэ хотын түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн юм... Үзүүлсэн амжилтаар маруухан Наполичуудад Марадона Италийн аваргын 2 цом, Италийн цом, Европийн цом, Италийн супер цомуудыг тус тус авчирлаа... Тэрээр Наполи хотын хамгийн хүндтэй иргэдийн нэг болж чадсан юм...

1992 онд хар тамхи хэрэглсэн нь тогтоогдож 15 сарын бан авсаны дараа тэрээр Наполиг орхиж Испанид эргэн ирлээ... Гэвч Севилльд төдийлөн удсангүй дараа жил нь нутаг буцан Олд Бойз болон хуучин баг Бокагийн төлөө тоглож байсаар 1997 онд бүрмөсөн хөлбөмбөгтэй салах ёс гүйцэтгэсэн юм...

Албесити

1976 онд ердөө 16 настайдаа тэрээр шигшээ багийн цагаан цэнхэр судал бүхий хувцасыг өмсөн Унгарын эсрэг нөхөрсөн тоглолтонд оролцсон юм... ҮҮнээс 3 жилийн дараа болсон залуучуудын ДАШТ-д залуучуудын шигшээ багт багтан оролцлоо... Тэмцээнд багаа ялалтанд хүргээд зогсолгүй тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан билээ...

Image

Залуухан Марадона Залуучуудын ДАШТ-д түрүүлсэнийхээ дараа

Тэрээр 1978 оны Аргентинд болсон ДАШТ-д шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана гэдэгтээ ихэж найдаж байсан дасгалжуулагчийн хараанд өртөж чадсангүй... Ахин 4 жил хүлээх хэрэг гарлаа...

1982 оны ДАШТ-ын шигшээ багт багтсан ч чухал үед алдаа гаргаж улаан хуудас авсанаар талбайг чөлөөлсөн билээ... Үүнийг нь хөлбөмбөгөөр өвчилсөн эх нутгийнхан нь нэг хэсэгтээ л өршөөж чадаагүй гэдэг... Гэвч тэрээр энэ алдаагаа 4 жилийн дараа цайруулж Аргентинд Алтан Дагинийг 2 дахь удаагаа авчирсан юм... 1986 оны ДАШТ бол тэрчигээрээ Марадонагийн ДАШТ байсан гэж хэлхэд болно... Тэр тэмцээний эхнээс гайхалтай тоглолтуудыг үзүүлж байсан бөгөөд эртний өст англичуудын эсрэг хийсэн тоглолтонд хийсэн 2 гоол нь сайн муу аль аль талаараа дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гоол болсон юм... Эхний гоолыг нь бурханы гар хэмээн Аргентинчууд хошигнодог... Гараараа цохиж оруулсан энэ гоолынхоо дараа тэрээр хэвлэлийн бага хурал дээр Энэ гоол бол миний гар биш бурханы гар байсан хэмээн хэлсэнээс энэ хошигнол үүдэлтэй билээ... Бүүр Аргентинчууд Бурханы гар гэсэн дуу зохиожээ... Харин хожим энэ гоолоо тэрээр өөрийнхөө гараар хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Петр Шелтон надаас бараг 30 см өндөр би тэгээд өөр яах байсан гэж? Намайг гараараа гоол хийсний дэрээ багийнхан маань бүгд гайхсан... харин би тэдэнд хурдан гүйж ирээд намайг тэврээчээ тэгэхгүй бол шүүгч шийдвэрээ өөрчлөх нь хэмээн хэлсэн гэдэг...
Image

Харин 2 дахь гоол нь зууны шилдэг гоол хэмээн түүхэнд бичигдэх болсон бөгөөд талбайн төвөөс бөмбөг авсан Диего эсрэг багийн хаалга хүртэл замдаа таарсан 5 тоглогч нэг хаалгачыг хууран хийсэн энэ гоол одоо ч гайхамшиг хэвээрээ... Семифиналд өст Белгийн шигшээ багийг хожсон цагаан цэнхэр судалтууд финалын тоглолтонд хөлбөмбөгийн машинуудыг буулгаж авсанаар эх орондоо 2 дахь удаагаа алтан дагинийг авчирсан юм...

1990 оны дэлхийн аваргад Аргенитинчууд хэсгээсээ чадан ядан шалгарсан ч 16-д Бразилийн хүчтэй багийг Марадона Канижиа нарын хослол буулгаж авч чадсан бол 1/8д Югаславын шигшээ багтай 0-0 ээр тэнцэж пенальтигаар хожлоо... харин семифиналд талбайн эзэд Италичуудтай тоглох болсон юм... хувь заяаны зохиолоор ч тэр үү энэ тоглолт Наполид болохоор товлогдсон нь энэ хотынхоныг хүнд байдалд оруулсан гэдэг... Домогт тоглогчоо дэмжих үү? Шигшээ багаа дэмжих үү гэсэн асуулт олон Наполичуудын толгойг зовоож байсан гэдэг... Энэ тоглолтонд тэд мөн л хаалгач Сержио Гояачагийн ачаар пенальтигаар талбайн эзэдийг тэмцээнээс хаслаа... Финалын тоглолтонд өнөөх л Германчууд... Энэ удаад дэлхийн аваргын шилдэг хаалгач Гояача Бремегийн цохилтыг хааж чадсангүй... Ингээд Аргентинчууд мөнгөн медальтай нутгийн жолоо залах болжээ...

1994 оны дэлхийн аварга марадонагийн хувьд сүүлийн дэлхийн аварга байлаа... 34 хүрч хар тамхинд улам бүр автах болсон Марадонагийн форм тийм сайн байгаагүй ч Аргентинчууд домгоо шигшээ багт дуудахгүй байж зүрхэлсэнгүй... Гэвч ДАд очисныхоо дараа түүнээс хар тамхины төрлийн бэлдмэл илэрч тэрээр тэмцээнийг орхих болсон юм... Марагүй Аргентинчууд ч энэ тэмцээнд амжилтанд хүрч чадсангүй...

Марадона хөлбөмбөгөөс хөндийрсөний дараа хар тамхинаас гарах эмчилгээ байнга хийлгэх болсон бөгөөд энэ үерээ Кубын удирдагч Фидель Кастротой нөхөрлөх болж Фидель ба Кубын ард түмэн хэмээх ном хэвлүүлжээ... Харин дараа нь тэрээр Би Диего нэртэй дурсамж номоо хэвлүүлсэн нь бестеллэр болсон бөгөөд одоог хүртэл тэрээр аргентинд маш их нэр хүндтэй бөгөөд улс төр нийгмийн амьдралд идэвхитэй оролцсон хэвээр байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!


Return to Спортын Цонх-Алдрын танхим

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron