Francesc Fabregas: The Cesc Show

Шилдэг тамирчид, шилдэг багуудын танилцуулгуудыг зєвхєн эндээс...

Moderators: El Payaso, .boldoo.

Francesc Fabregas: The Cesc Show

Postby haka » Fri Dec 05, 2008 12:24 pm

Full name: Francesc Fàbregas Soler
Date of birth: 4 May 1987 (1987-05-04) (age 21)
Place of birth: Arenys de Mar, Barcelona, Spain
Height: 1.77 m (5 ft 9+1⁄2 in)[1]
Playing position: Central midfielder

Тоглож байсан багууд:
2000–2003 FC Barcelona Youth
Senior clubs
2003– Arsenal 150 (15)
National team
2003- Spain U17
2005- Spain U21
2006– Spain 37 (1)
Авсан цом:
Arsenal

* FA Cup: 2004–05
* FA Community Shield: 2004–05

International

* UEFA European Championship: 2008

Individual

* FIFA U-17 Golden Shoe: 2003
* FIFA U-17 Golden Ball: 2003
* UEFA U-17 European Championship Golden Player: 2004
* Bravo Award: 2006
* UEFA Team of the Year: 2006
* Premier League Player of the Month: January 2007, September 2007
* PFA Young Player of the Year: 2007–08
* PFA Team of the Year: 2007–08
* UEFA Team of the Tournament: 2008
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Francesc Fabregas: The Cesc Show

Postby Gooner » Tue Dec 16, 2008 3:02 pm

Image


Франсэск Фабрегас 1987 оны 5-р сарын 4-нд Испанийн далайн эргийн Arenys de Mar хэмээх боомт хотод төржээ. Тэрээр Нуриа Солэрийн анхны хүүхэд болон мэндэлсэн бөгөөд түүний аав барилгачин, харин ээж нь нарийн боовны худалдаачин байсан бөгөөд өдгөө түүний аав хувийн барилгын компанитай, харин ээж нь худалдааны компанитай болж өсч дэвжжээ.

Сэск хэрвээ хөлбөмбөгчин болоогүй бол магадгүй тэр барилгачин болох байсан гэж тэр ярьдаг. Түүний аав мөн өвөө болон түүний өвөөгийн аав барилгачид байсан бөгөөд тэрээр барилгачин болох тун дөхсөн бөгөөд Арсеналд ирэхээс ердөө нэг жилийн өмнө тэрээр хөлбөмбөгийн замналаа орхиж бусад найзуудынхаа адилаар ажил хийж гэр орныхондоо туслах талаар бодож байсан бөгөөд аз болоход тэрээр Арсеналтай гэрээ байгуулсан билээ.

Түүнийг одоогийнх шиг шилдэг хөлбөмбөгчин болоход түүний аав маш их нөлөө үзүүлжээ. Түүний хамгийн анхны дасгалжуулагч бол түүний аав бөгөөд аав нь түүнийг байнга дэмждэг, түүнд итгэдэг байсан бөгөөд түүнийг хэзээ ч чи сайн хөлбөмбөгчин болох ёстой гэж бусад аавуудын адил хүүгээ загнадаггүй байлаа.

Түүнээс хөлбөмбөг тоглож байсан анхныхаа дурсамжийн талаар асуухад тэрээр : Би 6 эсвэл 7 настай л байсан байх.
Манай хотын el Maragall, Cassa and La Presentacio гэсэн 3-н сургууль оролцсон тэмцээнд би оролцсон юм. Энэ тэмцээн миний хамгийн анхны тэмцээн байсан бөгөөд тэмцээн болж буй газар тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн аав ээжүүд цугларан хүүхдийнхаа багийг дэмжицгээж байлаа. Намайг тоглох дөхөж байхад аав ирж надад тоглолтонд өмсөх оймс, шорт, цамц зэргийг авчирч өгч байгаа дүрс бичлэгийг ээж камераар хийсэн байсан нь одоо үзэхэд үнэхээр сайхан байдаг. Би тэр үед энэ дэлхий дээрхи хамгийн аз жаргалтай хүүхэд байлаа.
Би тэр тоглолтонд 3-н гоол хийж манай баг 3-2-оор дараа нь хариц тоглолтыг 2-1-ээр дуусгаж билээ. Энэ үе миний мартагдашгүй дурсамж болж үлдсэн.

Сэск 10-тайдаа мэргэжлийн хөлбөмбөгчин болох эхлэл нь тавигдсан байна. Тэрээр энэ талаар дурсахдаа : Би гэрийнхээ ойролцоо байдаг нэг жижиг дүүргийн багт тоглодог байсан бөгөөд миний тоглодог байсан лигт Барселонагийн залуусын баг тоглодог байсан бөгөөд би тэдний эсрэг хэд хэдэн удаа тоглочихсон бас ч гэж сайн тоглосон байлаа. Тэд нэг өдөр ирж миний тоглолтыг үзсэний дараа аав ээжтэй маань уулзсан бөгөөд бид удахгүй Барселон руу шилжих болсон гэжээ.

Тэрээр Барселонад шилжсэнийхаа даруйд эхний үед долоо хоногт ердөө нэг л удаа Барсагийн залуусын академи болох 'La Cantera'-д бэлтгэл хийдэг байв. Үлдсэн өдрүүдэд тэрэ Матарод өнгөрүүлдэг байлаа.
Тэрээр энэ талаар : Матарод байхдаа би Барса-н сонирхогчийн жижиг багтай бэлтгэл хийдэг байлаа. Би хичээлээ яааран сандран 5-н цаг гэж дуусгадаг байлаа. Учир нь такси ирж хүүхдүүдийг аван бэлтгэл рүү авч явдаг байв. Тэгээд бид 7-н цагаас бэлтгэлээ эхэлж 11-н цаг хүртэл тоглодог байв. Тэгээд оройн хоолоо идээд гэрийнхаа даалгаварыг хийгээд амардаг байлаа. Иймэрхүү байдалтайгаар би 5-н жил өнгөрөөсөн бөгөөд энэ бүхний эцэст би La Masia-д харьяалагдах боллоо. Дээрхи өнгөрсөн 5-н жил миний амьдралын хамгийн сайхан он жилүүд байсан гэж тэр ярьжээ

Сэск багаасаа л Барсагийн фэн байлаа. Тэрээр 9-н сартай байхдаа өвөөтөйгөө хамт Камп Ноуд орж байсан нь хамгийн анхны үзсэн тоглолт нь байлаа.
Тэрээр 14-н настайгаасаа Ла Масиад харьяалагдах болж Барсагийн залуусын багтай хамт дотуур байранд амьдрах боллоо. Түүнтэй өдгөөгийн Барсагийн нүүр царай болсон Лионэл Мэсси хамт байдаг байв.
“Бид хамтдаа олон олон ялалт байгуулж талбайд дээр нэг нэгээ маш сайн ойлголцдог байсан. Тэр надад маш өндөр сэтгэдэл төрүүлдэг байсан ч тэр маш ичимхий хүүхэд байв. Энэ нь түүнийг бусдад өөрийгөө таниулах, ойлгуулахад хүндрэл учруулдаг байж билээ” гэж дурссан байдаг.

Түүнийг 13 хүртэлхи настны багт тоглож байхад эсрэг багаа 10-н гоолоос дээш оноогоор хожих нь байдаг л зүйл байв. Түүний баг нэг удаа 30-0-оор эсрэг багаа хожих үед тэрээр өөр багт шилжихийг хүсэх болжээ. Тэр ердөө ч хөгжихгүй нэг л байрандаа ямар ч өрсөлдөөнгүй талбарт тоглож байгаа мэт санагддаг байв. Дасгалжуулагч нар өрсөлдөгч нараасаа хавьгүй илүү чадвартай сайн тоглогчоо арай дээгүүр насны хүүхдүүдтэй тоглуулахыг хүсэхгүй байсан нь намайг багаасаа явахад хүргэж байв. Энэ үеэр Эспаниолийнхан түүнтэй уулзаж тэр ч Эспаньолтой гэрээ хийх тун дөхсөн ч багийн ерөнхийлөгч /залуучуудын багийнх/ асуудлыг шийднэ гэж амлан түүнийг авч үлдэж байсан байна. Тэрээр Барсад үлдсэн түүнээс дараа нь Арсеналаас ирж уулзсан нь түүний амьдральд дахин маш их боломж гарч ирсэн гэж тэр ярьжээ.
Тэрээр Арсеналтай гэрээ хийхээсээ өмнө маш олон хүмүүстэй зөвлөлдсөн ялангуяа аав ээж гэр бүлийнхантайгаа сайн зөвлөлдсөний эцэст дээрхи шийдвэрийг гаргажээ.

“Би тэр үед 16-тай байлаа. Барсагийн 16 хүртэлхи настны багийн ахлагчаар тоглодог байв. Харин Арсеналд бол тэд надад нөөц багт тоглуулах боломж олгосон төдийгүй Карлинг Капд тоглох гэх мэтээр яг л миний хүсч байсан өрсөлдөөнүүдийг тэд надад өгсөн” гэжээ.

Тэрээр Вэнгэрийн овоо хараанд Испанийн Ибэри дэхь Francis Cagigao хэмээх хүний тусламжтайгаар өртжээ. 2002 онд Francis Cagigao 2002 онд Англи Испанийн 16 хүртэлхи настны тэмцээний үеэр түүнийг олж харсан бөгөөд үүнээс цаашхи гэрээ хэлэлцээр Арсеналд ирэх бүх нүх сүвийг Стив Ровли хийсэн гэдэг.

Сэск 2003 оны 9-р сарын 11-нд Арсеналтай гэрээ байгууллаа.
Түүний Хайбэри дэх хамгийн анхны үзсэн тоглолт аваргуудын лигт Арсенал Интер Миланыг хүлээж авсан тоглолт байлаа. Энэ тоглолтонд эхний үед л Арсенал талбай дээрээ Италийн багт 3-0-оор хожигдож байв.
Тэрээр энэ тоглолтыг үзэгчийн суудлаас үзсэн бөгөөд энэ үед үндсэн багт тоглох нь түүний хувьд мөрөөдөл байлаа.
“би үндсэн багт тоглох талаар ерөөсөө ч бодож байгаагүй, би зөвхөн залуусын багт тоглож байсан бөгөөд би ердөө 16-тай байсан бөгөөд ихэнхи тоглогчид 21,22 хүрч байж л үндсэн багт орж тоглодог бөгөөд би ч бас тэгнэ л боддог байв.”

Тэрээр Хойд Лондонгийн Барнэт хэмээх газар Арсеналын залуустай цуг амьдардаг байлаа.

“Манай өрөөнд хөгжим, хувцасны жижиг шүүгээ, жижиг зурагт байдаг мөн ПлэйСтэшн байдаг байв. Би жижиг зурагтандаа ПС-ээ холбож байгаад л тоглодог байлаа. Харамсалтай миний зурагт их жижиг учир би их ойрхоноос харж тоглосноос хараа муудах дөхсөн” гэжээ.
Мөн түүний байранд Филип Сэндэрос байдаг байсан бөгөөд түүний өрөө бусдынхаас том байсан гэнэ


Үндсэн багтай хамт анхны бэлтгэл
2003 оны 10-р сар.


Вэнгэр түүний бэлтгэлийн талаар мэдээг хүлээж авсанаа ямар ч эргэлзээгүй түүнийг үндсэн багтай бэлтгэл хийлгэхэр шийдлээ.
“Би хэзээ ч үндсэн багтай бэлтгэл хийж байгаагүй. Би Мэсситэй энэ талаар ярилцаж байсан бөгөөд тэрээр харин үндсэн багтай бэлтгэл хийдэг байв. Мэсси бэлтгэл дээрээ ямар нэг юм буруу хийхэд түүнийг “тэр залуу жоохон хүүхэд, ийм юм байх” гэх мэтээр ярьдаг бол энд бол тийм биш. Миний анхны бэлтгэл дээр л Коло Турэ намайг шууд л өшиглөж орхисон. Над дээр нэлээн хүнд такл хийсэн. Тэр намайг өрдөө 16-тай гэдгийг мэдэж байсан ч тэр надтай үндсэн багийн тоглогч адил л тоглосон. Турэ ингэснийхаа төлөө надаас уучлал ч гуйгаагүй, багийнхан ч хэн нь ч намайг нялх нялзрай гэж өрөвдөөгүй хэн ч намайг өмгөөлсөн үг хэлэхгүй байсан бөгөөд би ч хурдан босож тоглохоо бодлоо. Энэ мөчөөс намайг маш хүнд хэцүү сорилтууд намайг хүлээж байгааг мэдэрч би өшөө их хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгож авлаа”
Тиймээ, энэ бол Англи. Англид тавтай морил.


Тэрээр анхныхаа бэлтгэлийнхаа талаар агенттайгаа уулзаж ярилцаж л дээ.
Түүний агент нь түүнд “чи бэлтгэл дээрээ өөрийгөө байгаагаа мэдрүүл, бөмбөг авах боломжтой гэдгээ хэл, тэд чамайг сул гарвал бөмбөг дамжуулах болно” гэж зөвлөжээ.
Гэхдээ нэг асуудал байсан нь мэдээж түүний хэлний асуудал байв. Тэр Англид ирээд ердөө л нэг сар болсон байсан бөгөөд түүнийг агент түүнд бөмбөг авах боломжтой болсон үедээ YES, YES, YES гээд л бай, энэ үед чамайг сул байгааг анзаарч бөмбөг дамжуулах болно гэж зөвлөсөн байна.

Дараахан нь бэлтгэл болоход тэрээр яг л галзуу хүн шиг л бэлтгэлийн турш л YES, YES, YES хэмээн хашгирч явсан гэдэг. Тэрээр энэ талаар дурсахдаа “Би яг л галзуу хүн шиг харагдсан байх аа. Явсан газар боолгоноо л YES, YES, YES хэмээн орилж байсан. Хажуугаас бөмбөг гаргах, булангийн цохилт ер нь л бараг секунд тутам л YES, YES, YES хэмээн орилж байсан. Арсэнэ намайг хараад би ямар гээчийн солиотой Испани нөхөр багтаа аваад ирэв ээ гэж бодсон байх даа ” гэжээ.


Үндсэн багийн анхны тоглолт
2003 оны 10-р сарын 28.




Сэск 57 дугаарыг өмсөн үндсэн багт анхныхаа тоглолтыг хийлээ. Лигийн цомын тэмцээнд Хайбэрид Ротэрдамын эсрэг 16 нас 177 өдөртөй байхдаа тоглож Арсеналын хамгийн залуу үндсэн багт тоглосон тоглогчоор тодорлоо.
Арсенал энэ тоглолтонд цаг сунгаж торгуулийн цохилтоор 9-8-аар хожсон бөгөөд Сэск 85 минут тоглож сэлгээгээр суужээ. Энэ тоглолтонд мөн Гаел Клиши анхныхаа тоглолтыг хийж байсан байна.








Анхны гоол.


Анхны тоглолтоос хойш 5-н долоо хоногийн дараа буюу 12-р сарын 3-нд тэрээр үндсэн багт 2 дахь удаагаа гараанд гарч тоглолоо.
Арсенал Карлинг Капын 4-н үед Волвэрхамптоны эсрэг тоглож байсан бөгөөд энэ тоглолтонд бяцхан Сэск анхныхаа гоолыг хийлээ. Вилторд айлын талбай руу түүнд дамжуулалт өгч тэр ч хөнгөхөөн гоол болгож чаджээ. Тэрээр энэ гоолоо хийснээр мөн л Арсеналын хамгийн залуу гоол хийсэн тоглогчоор шалгарлаа. 16 нас 212 өдөртөйдөө.
Түүнийг гоол хийх үед стадионы зүүн жигүүрт түүний ээж хүүгийнхаа тоглохыг мөн гоолдохыг харан баярласандаа дэвхцэж байлаа. Тиймээ Сэскийг зөв багтаа ирсэн гэдэгт түүний гэр бүл эргэлзэхгүй байв.
Сэск энэ оройны шилдэг тоглогчдын нэг байлаа. Түүний дамжуулалтууд эзнээ олж байсан төдийгүй маш цэвэр дамжуулалтууд өгөгдөж байсан бөгөөд зөв газраа зөв байрлалаа эзэлж дамжуулалтуудаа хүлээн авч байлаа.

Тоглолт 5-1-н харьцаатайгаар Арсеналы ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын дараа гэр лүүгээ харьж анхныхаа гоолыг Кока Кола ууж Kinder Egg идэж тэмдэглэжээ.




2004/2005 оны улирал




Сэскийн бүх юм сайнаар явж байлаа. Тэрээр улирлын өмнөх туршитын тоглотуудад бүгдэд нь тоглов. Хэдийгээр Фламини багт шинээр ирж улирлын өмнөх тоглолтод орох байсан ч түүний бичиг баримтууд баталгаатай болоогүй байсан учраас тоглож чадахгүй байлаа.
“Түүний бичиг баримт бүрдсэний дараа бид өөрсдийн зурган танилцуулга хийж өөрсдийгөө танилцуулах ёстой байлаа. Энэ танилцуулгын урд өдөр дасгалжуулагч над дээр ирж намайг 15 гэсэн дугаар авах болсоныг дуулгаж мөн үндсэн багт тоглох болсоныг дуулгалаа.”

Энэ өдрөөс хойш 3-н өдрийн дараа Комюнити Шийлдэд тэрээр Жилбэртотой хамт бүтэн тоглосон бөгөөд МанЮ-г 3-1-ээр хожсон байна.
Тэрээр Комюнити Шийлдээс ихээхэн зүйл сурч авсан бөгөөд түүний тоглол удирдах, такл болон алсын болон ойрын зайн дамжуулалтууд маш их сайжирсаны зэрэгцээ биеийн өсөлт хөгжилт ч сайжирсан бөгөөд анх ирсэнээсээ 4-н инч өссөн бөгөөд түүний булчингууд ч сайн хөгжсөн байлаа

Тэрээр улирлын эхний туршилтын тоглолтууданд амжилттай тоглосноор Вэнгэрийн итгэлийг олж авч гэмтэлтэй байсан багийн ахлагч Патрик Виерагийн оронд улирлын эхний тоглолтыг Эвэртоны эсрэг хийлээ.

Вэнгэр : “Би түүнд бага зэрэг санаа зовж байлаа, гэвч тэр энэ бүхнийг давж гарч чадна гэдгээ харуулсан
Иймэрхүү тоглогчид андашгүй байдаг. Залуухан гэлтгүй ийм юманд бэлэн байна гэдэг асар их авьяастайгийн илрэл” гэжээ.


Тоглолтоос хэд хоногийн дараа Сэск өгсөн ярилцлагандаа : би улирлын эхэнд 4-н тоглолтонд тоглоод байлаа. Тиймээ энэ бол гайхалтай гэж би өөрөө өөртөө хэлээд үүнээс ч өшөө ихийг хүсч байлаа.
Дасгалжуулагч намайг үндсэн багт авахад би үнэхээр гайхаж хүлээж авсан.
“Хэрвээ Испанид байсан бол чи хичнээн залуу тоглогч яаж ч сайн тоглож байсан магадгүй тэд чамд итгэхгүй чиний байранд хэн нэг туршлагатай арай настай тоглогчийг шууд л тоглуулна” гэжээ.

Түүний тоглолт өдөр болгоноор сайжирч байлаа. Премиер лигт Бэлкбэрний эсрэг тоглож Арсенал 3-0-оор хожиж байлаа. Сэск энэ тоглолтонд анхныхаа Премиер лиг дэх гоолоо хийлээ. Энэ тоглолтонд фэнүүд анх удаа түүний нэрийг дуудан дуулалдаж байхыг тэр анх удаа сонслоо. Мэдээж түүнд энэ мэдрэмж анх удаа л төрсөн нь тэр.
“Хүн болгон л Фабрегас, Фабреас гэж дуулалдаж байхыг би сонссон. Би тэднийг яг юуны тухай дуулаад байгааг би анх ерөөсөө ч ойлгоогүй учир нь бүгд л намайг Сэск гэж дууддаг байсан. Фабрегас бол миний аавийн нэр. Удалгүй би учрыг ойлгосон төийгүй надад гайхалтай санагдаж билээ”





Сэск тун удалгүй дахин нэг рекордыг эзэн боллоо. Тэрээр анхныхаа удаа аваргуудын лигт 2004 оны 12-р сарын 7-н Розэнборгийн эсрэг гоолдож Арсенал 5-1-ээр хожжээ. Энэ гоолоороо тэрээр хамгийн залуудаа аваргуудын лигт гоолдсон рекордонд 2-т бичигдэж эхэлжээ. Тэрээр гэмтэлтэй байсан Виераг маш сайн орлож байлаа.

Виера : “түүний хэнтэй ч яаж ч тоглохоос айдаггүй зан чанарт би дуртай. Тэр үргэлж л бөмбөг авахыг хүсдэг, тэр довтолгоо болон хамгаалалтанд маш сайн оролцдог. Түүний өөртөө итгэлтэй байгаа байдал нь түүнийг хурцалдаг.”

2005 оны зун Патрик Виера Ювэнтус руу явлаа. Энэ улирал Фабрегас жинхэнэ утгаараа Жилбэртотой хамт төвийн хагас хамгаалагчийн байрлалд нийт 49-н тоглолт хийжээ. Тоглолтноос тоглолтонд түүний чадвар асар их дээшилж байв.
Тэрээр багийнхантайгаа хамт аваргуудын лигт сайн тоглож хасагдах шатанд Реал Мадрид, Ювэнтус, Виллареал зэрэг багуудыг хожсоноор финалд түүний экс баг Барселонатай тоглох боллоо. Тоглолтын 18 дахь минутанд Лэманн Этүүг унагаж улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн ч Сол Кэмбэлийн гоолын ачаар тэд тэргүүлж байгаад ердөө сүүлийн 15-н минутанд 2 гоол алдаж тэд хожигдсон билээ.

Сэск хэрвээ дахиж боломж олдвол Арсенал Барселонагийн тоглолт түүний мөрөөдлийн тоглолт байх болно гэсэн байна.
Тэр улирлын төгсгөлд УЕФА-н 2006 оны шилдэг багт түүний нэр багтжээ. Мөн тэр Браво /Баллон Д’Ор-н залуусын хувилбар/ шагналыг хүртсэн байна.


2006/2007 оны улирал


2006 оны 5-р сарын 15-нд тэрээр Испанийн шигшээ багийн хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүлгийн жолоо заллаа.
Тэрээр эхний тоглолтуудад сэлгээний сандалд сууж байлаа. Харин Тунисын эсрэг тоглолтонд сэлгээгээр орж 2 ч гоолын дамжуулалтыг өгч 1-0-оор тэргүүлж байсан Испаничууд 3-1-ээр тоглолт дуусгав.

Марадона :”Тэр Тунисын эсрэг үнэхээр гайхалтай байсан, тэр Испаничуудад гоол хийхэд бэлэн болгож дамжуулалтуудыг өгч байсны зэрэгцээ багийн тоглолтыг тэр чигээр нь өөрчилж чадсан. Тэр үнэхээр гайхалтай байсан” гэжээ. Гэвч Испаничууд Францын багт хожигдож нутгийн зүг жолоо залжээ.


ДАШТ-аа дуусгаад багийнхантайгаа эргэж нэгдлээ.
Тэрээр Ювэнтус руу явсан Патрик Виерагийн 4-н номерийг авав.
Тэрээр дараа нь түүнээс яаагаад заавал 4-н номер гэж асуусах “Дасгалжуулагч намайг энэ дугаарт дуртайг мэддэг энэ дугаар надад ирсэнд үнэхээр баяртай байна. Патрик Виерагийн залгамжлагч гэдэг утгаараа бус, миний хүндэлж биширч явдаг тоглогч Пэп Гуардиола 4-н номертой байсан мөн би багаасаа л 4 дугаартай тоглодог байсан учир нь би 5-р сарын 4-нд төрсөн. Гэхдээ дасгалжуулагч надад 4 номер өгсөн нь надад үнэхээр итгэл үзүүлж, надад өөртөө итгэх итгэлийг өгсөн. Тэр хэр баргийн хүнд 4 номерийг өгөхгүй шүү дээ” гэжээ.
2006 оны 9-р сар. Түүнд Арсеналтай хийсэн гэрээнд 6-н жилийн хугацаа үлдээд байлаа. Тэрээр багаасаа гэрээгээ шинэчлэх санал авлаа. Саналд 6-н жилийн хугацааг 8-н жил болгосон нь ПЛ дэх хамгийн урт хугацааны гэрээ бйасан ба түүний гэрээ Сэскийг 27 настай байхад дуусах юм

2006/2007 оны улирал бол Сэскийн хувьд маш сайхан жил болсон. Түүний хөлбөмбөгчний карьщрийн хувьд ч тэр хувийн амьдралын хувьд ч тэр. Түүний найз охин Карла Лондонд суралцахаар ирлээ.



2007/2008 оны улирал


2007/2008 оны улирал Арсеналын хувьд нэлээн олон өөрчлөлт хийгдэж эхэллээ. Хамгийн түрүүнд багийн дэд ерөнхийлөгч Дэвид Дэйн багаа орхисон бол багийн амьд домгуудын нэг Тьерри Анри Барселон руу шилжлээ. Мөн Вэнгэрийн ирээдүйн талаар ч яриа гарч эхлэв.

Гэвч баг тогтвортой сайн тоглож байв. Сэск ПЛ-н 6-н тоглолтонд 5-н гоол оруулж багийн гол хөдөлгөгч хүч болж чадсан байлаа. Вэнгэр “Сэскийг би Платинитай зүйрлэнэ. Энэ одоогоор үг төдий ч тэр дөнгөж карьераа эхэлж байна, түүний урд бүх юм байна. Одоо түүнээс л шалтгаана”

Харин Сэск өгч буй ярилцлагандаа “Би Вэнгэрээс байнга суралцаж байдаг, тэр надтай байнга ярилцаж намайг маш сайн ойлгож дэмждэг. Энд ирсэн эхний жил надад ямар нэг байдлаар бэлтгэл дээр ч тэр тоглолтон дээр ч тэр дарамт шахалт ирээгүй. Вэнгэр бол мэргэжилтэн тэр асар их мэдлэгтэй түүнээс суралцах юм их ” гэжээ.

Тэрээр тус улиралд O2-н сарын шилдэг тоглогчоор 8,9,10-р сарын шилдэгээр шалгарсан төдийгүй Премиер лигийн 9-р сарын шилдэг тоглогчоор шалгарч Баллон ДОр-т нэр дэвшсэн байна.

Сэск багийнхаа хамтаар 2008 оны 3-р сар хүртэл ПЛ-ийг тэргүүлж байсан Бирмингэмтэй тоглосон тоглолтонд багийн анд Эдуардо маш хүнд гэмтэл авсанаар багийн сэтгэл зүй тогтворгүй болж олон тэнцээ авч оноо алдсан төдийгүй аварга болох боломжоо алдсан юм. Гэвч тэд энэ улирал ердөө 3-хан хожигдол авсан байна.

Харин Сэскийн хувьд аваргуудын лигт өндөр амжилттай тоглож байв. Арсеналын АС Милантай тоглосон хариу тоглолт 2-0-ээр өндөрлөсөн төдийгүй Сэск эхний гоолыг оруулж багтаа давамгалллыг олж авчиржээ. Энэ хожил нь Английн баг анх удаа Сан Сирод хожсон гэсэн тодотголыг тэдэнд авчирсан байна.
АС Милан багийн тоглогч Кака тоглолтын араа Сэскийн талаар : Тэр ирээдүйд гайхалтай шилдэг тоглогч болох болно. тэр тоглолтыг яаж удирдах вэ, эсрэг баг яаж тоглож байгаа түүнд тааруулж яаж тоглохыг тэр дэндүү сайн мэддэг. Тэр орчин үеийн хөлбөмбөгийн чиг ханлагийн жишээ бөгөөд тэр талбайд үргэлж юу болж байгаа цаашид юу болохыг бодож явдаг. Зарим талаараа тэр надад Пирлог санагдуулдаг гэжээ.


Сэск энэ улиралд PFA Players' Player of the Year-д нэр дэвшиж шилдэг залуу тоглогчийн шагнал авсан төдийгүй улирлын мөрөөдлийн багт нэр нь багтжээ.
Мөн ПЛ-н хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогчоор тодорсон ба энэ улиралд нийтдээ 14-н гоол хийж 24-н оновчтой дамжуулалт өгсөн амжилттай тоглосон байна.

Тэрээр энэ улирал олон гоол оруулсан талаар ярихдаа “өнгөрсөн улирал надад гоол оруулах олон боломж гардаг байсан ч гоол оруулж чаддагүй байсан. Харин энэ улирал гоол ороод л байна. Бөмбөг өөрсдөө л гоол болж ороод байгаа тэрнээс би ямар нэг байдлаар хичээж мэрийж бэлтгэл сургуулилт хийгээгүй. Гэхдээ би бүх талаараа хөгжихийг хүсдэг тиймдээ ч дасгал сургуулилтаа жигд сайн хийхийг боддог”

Мөн тэрээр Вэнгэрийн зөвлөгөө ихээхэн тус болжээ.
Зун Вэнгэр түүнийг дуудан түүнд өөрийнх нь тоглолтыг бичлэгийг үзүүл ”чи яарах хэрэггүй, харж байгаа биз дээ чамд тайван цохилт хийх хангалттай хугацаа байхад битгий яарч бай” гэж зөвлөсөн нь ихээхэн тус болсон гэнэ.

Энэхүү улирлын төгсгөлд Сэск өөрийн гэсэн ТВ хөтөлбөртөй боллоо. Нэвтрүүлгийн нэр : “Nike Live: The Cesc Fabregas Show” 2008 оны 5-р сарын 19нд ТВ-ээр нэвтэрсэн ажээ. Энэхүү нэвтрүүлгийн Найк ивээн тэтгэсэн бөгөөд Skysports сувгаар дамжиж гарсан байна. түүнтэй хамт энэхүү нэвтрүүлэгт багийн анд Сэндэрос, Бэндтнэр болон түүний аав ээж, Карлос Пуёол, Пэп Гуардиола нар оролцсон байдаг байна.




Euro 2008



Шигшээ багийнхаа хамтраар Европын аварга шалгаруулах тэмцээнд 10 дугаар зүүн тоглох боллоо.
Тэр энэхүү тэмцээнд шигшээ багт анхныхаа гоолыг Оросын хаалганд хийсэн бөгөөд мөн оновчтой дамжуулалт өгчээ.
Хэсгээсээ төвөггүй гарсан Испаничууд хэсгээсээ гараад ОХУ-тай хийж 3-0-оор хожсон бөгөөд Сэск 2 оновчтой дамжуулалт өгч багаа ялалт руу хөтөлжээ.

Финалын тоглолтонд тэрээр гарааны 11-т багтаж тоглосон бөгөөд энэхүү тоглолтонд Испаничууд 1-0-ээр хожиж Европын аварга болсон төдийгүй 1964 оноос хойшхи анхныхаа түрүүг авсан байна.

Тэрээр тэмцээний дараа “Хөлбөмбөгчин хүний хувьд энэ өдөр миний хамгийн дурсамжтай өдөр бид гоёмсог хөлбөмбөг тоглож, маш олон боломж гаргаж сайн тоглож тэмцээнд түрүүллээ.” гэсэн байна.



Сэскийн Арсенал дахь бүтээн байгуулалт үргэлжилсээр байна...
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22196
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm


Return to Спортын Цонх-Алдрын танхим

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron