Allen Ezail IVERSON

Шилдэг тамирчид, шилдэг багуудын танилцуулгуудыг зєвхєн эндээс...

Moderators: El Payaso, .boldoo.

Allen Ezail IVERSON

Postby Жавхлан » Wed Jun 20, 2007 1:09 am

Image

Товч мэдээлэл

Бүтэн нэр: Allen Ezail Iverson

Нэр: Allen Iverson

Төрсөн өдөр: 1975-06-07

Төрсөн газар: Hampton, Virginia

Өндөр: 1,83 м

Мэргэшил: Сагсан бөмбөгчин

Тоглодог баг: Denver Nuggets

Багтаа гүйцэтгэх роль: Хамгаалагч

Коллеж: Georgetown '98

Аав: Michael Andre Freeman, Newport News хөлөг онгоц үйлдвэрлэдэг Dry Dock компанид гагнуурчнаар ажиллаж байсан. Хар тамхины асуудлаар шоронд орж байсан.

Ээж: Ethel Ann Iverson, оёдлын үйлдвэрийн хувцас баглаа боодол түгээлтийн тасагт ажилдаг байсан

Эгч нар: Liesha Freeman (1991 онд төрсөн.), Weinbrand Freeman мөн Brandy Freeman гэж ч дууддаг.

Эхнэр: Tawanna Nicole Turner Iverson, тэд коллежид байхаасаа хойш үерхэн 2001 оны 8 сарын 3-нд гэрлэсэн.

Охин: Tiaura Iverson

Хүү: Allen Iverson II мөн Deuce гэж дууддаг.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Wed Jun 20, 2007 1:19 am

Allen Iverson's Mix

[flash width=425 height=350]http://youtube.com/v/PhRsmGo4hXA[/flash]

[flash width=425 height=350]http://youtube.com/v/VHWWV6-njbc[/flash]

[flash width=425 height=350]http://youtube.com/v/32f-lNFsssQ[/flash]

[flash width=425 height=350]http://youtube.com/v/fe66EodgWww[/flash]
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Wed Jun 20, 2007 1:48 am

Дэлгэрэнгүй намтар

1975 оны 6 сарын 7-нд алдарт сагсан бөмбөгч Allen Iverson-ы ээж Ann Iverson 15 настайдаа анхныхаа хүүхдийг гэрлээгүй байхдаа төрүүлж улмаар гэр бүлийнхээ хамтаар Connecticut-д нүүн иржээ. Allen Iverson-ыг хоёр авга ахынхаа нэрнээс авсан Bubbachuck гэдэг хочоор дууддаг байв. Тэр багадаа төрсөн эцгээ зурган дээр байгаагаар нь хааяа дурсан бусдад хэлдэг байжээ. 1996 онд Iverson "Энэ жил миний эцэг надруу ярьсан ер нь Michael Freeman-ы байрыг хэн ч хэзээ эзэлж чадахгүй учраас би аавдаа хайртай." гэж ярьсан байдаг. Freeman ярихдаа би өөрөө 18 настай, хүү Bubbachuck маань хэдхэн сартай байхад анх Ann Iverson бид хоёр хамтын амьдралаа эхэлж байлаа. Тэгээд би нэгэн хөлөг онгоцны үйлдвэрт (Newport News хөлөг онгоц үйлдвэрлэдэг Dry Dock компанид) гагнуурчнаар ажиллаж удахгүй Allen-ний дүү нар болох Brandy, Iiesha нар төрсөн юм хэмээн ярьжээ.

Ээж Ann Iverson нь ахлах сургууль төгссөнөөсөө хойш оёдлын үйлдвэрийн хувцас баглаа боодол түгээлтийн тасагт оройн 4 цагаас өглөөний 4 цаг хүртэл борви бохисхийлгүй ажиллаж байгаад удалгүй ажилгүй болж гэртээ суух болсон байна. Allen хэлэхдээ би ээжийнхээ хичээл зүтгэлийг ер мартахгүй, ээж маань намайг 20 хүртэл халамжилсан. Би ч бас түүнийг халамжлах ёстой гэж хэлсэн байдаг. Аав Freeman ярихдаа Allen-ийг дунд сургуульд байх үед ээж бид хоёр нь тусдаа амьдрах болсон. Би машины осолд орж ажилгүй болох хүртлээ гэрийнхэндээ тусласаар байлаа. Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй гэжээ.

Харин Iverson-ний сагсан бөмбөгний дасгалжуулагч Mike Bailey ярихдаа түүнд идэх юм байхгүй, ус хааснаас болж усанд орж чадахгүй зөндөө үеүүд байсан. Түүнийг би хаанаас олохоо мэдэхгүй олон газраар явж хайдаг байлаа тэгээд тэр газруудад утас ч байхгүй байсан гэж дурсан ярьдаг. Харин Iverson өөрөө хэлэхдээ ээж маань зүтгэсэн аав маань ч зүтгэсэн ер нь манай гэрийхэн бүгд л өөрийнхөө хэмжээнд зүтгэсэн гэвч гэрэл тасарсан бол асаахад амаргүй шүү дээ би ч гэсэн амьдралд тэмцсэн гэж хэлсэн байдаг.

Харин аав нь ярихдаа би ажилгүй болоод буруу юм хийсэн, гэр бүлээ тэжээхийн тулд хууль бус зүйл хийсэн. 1991 оны 9-р сард Iverson-ийг 9-р ангид байхад нь хар тамхи дамлан зарах гэж байсан хэргээр 10 жил баригдаад явахдаа хүүдээ аавыгаа иртэл тэсч байгаараа гэж захисан гэсэн байдаг. 1992 онд Freeman цагаадав. 1994 онд бас л хар тамхи дамлан зарах гэж байсан болон галт зэвсэг эзэмшсэн гэдгээр Hampton-д баривчлагдлаа. Түүний 1991 онд тэнсэн харгалзаж байсан нь ахиж сэргэж дахин шоронд оров. Удалгүй 1 сард нь бас л шоронгоос гарч цагаадав. Үүнийг Iverson хэлэхдээ аав маань бидний төлөө л энэ бүгдийг хийсэн тэр биднийг ийм арчаагүй байлгахгүй гэсэндээ л тийм зүйл хийсэн гэж хэлсэн байдаг.

Ахлах сургуульд байхдаа тэрээр сургуулийнхаа хөл бөмбөг болон сагсан бөмбөгний багийг тэргүүлж байв. Дасгалжуулагчид нь харин түүнийг найзуудийнхаа хамт оройн цагаар юу хийж байгаад нь санаа зовцгоодог байв. Жишээ нь 1993 онд Iverson-ны үдэшлэг хийж байсан зочид буудалд нэг залуу буудуулж үхсэн бол 1993 онд Гэгээн Валентины өдөр Iverson найзуудын хамт боулингийн талбайд зодоонд оролцсон байна. Iverson нөхдийн хамт олон удаа бусад хүүхдүүдтэй хэрэлдэж орилолдож замбараагүй байдал гаргаж байсан байна.

Image

Мөн хар болон цагаан арьст хүүхдүүдийн дунд том зодоон болсон нь Iverson нэг цагаан арьст хүүхэдтэй хэрэлдсэнээс болжээ. Ер нь ямар нэгэн бүтэхгүй зүйлд Iverson орооцолдсон байдаг байв. Тэр энэхүү зодоонд нэгэн цагаан арьст эмэгтэй рүү сандлаар цохисноос болж энэ нь насанд хүрэгчдийн адилаар байцаагдаж хэвлэлээр нэг сенсаац болсон байна. Iverson-ны хамт 3 хар залуу баригдсан ч Iverson-ы алдар нэр нь энэ асуудлыг улам ч хүндрүүлж өгөв. Ингээд шүүхээс түүнд 15 жил хорих ял оноосон. Энэ нь олон нийтийн тунд томоохон маргаан дэгдээж арьс өнгөний эсрэг үзлийг эсэргүүцэгчдийн дунд улам ч хурцадсал болгожээ. Энэхүү зодоон хар цагаан арьстнуудын хооронд болсон байтал зөвхөн 4 хар арьст залууг барьсан нь хачирхалтай бөгөөд боулингийн талбай байсан гэсэн шалтгаанаар 15 жилийн ял оноосон нь ч бүгд л хачирхалтай байлаа. Мөн хүмүүс түүнийг эмэгтэй рүү цохиогүй гэдгийг ч баталж байлаа.

Тэрээр энэ үед өөрийн сургуулийн хөл бөмбөгийн болон сагсан бөмбөгийн багаа мужийн аврага шалгаруулахад гол үүрэг гүйцэтгээд байснаараа олны танил байсан байна. Мөн өөрөө хэлэхдээ "Би эмэгтэй хүн цохих юм бол ямар эр хүн байх вэ? Ядаж эрэгтэй хүн гэхгүй дээ" гэжээ. Түүний ээж Ann Iverson 18 настай хүүгийнхээ ирээдүйг өөрчилөхөөр шийдлээ. Ээж нь 1993 оны 10 сарын 10-нд хүүгээ эргэж очихдоо Iverson-оос буруугүй гэсэн бичиг хийлгэж түүний өмнөөс хөөцөлдөх эрх авлаа. Энэ бичигт миний нэрийг Iverson гэдэг би ээжийгээ миний нэрийн өмнөөс шийдвэр гаргах, аливаа хэрэгт миний нэрийн өмнөөс оролцож болох итгэмжлэх өгч байна гэжээ. Ээж нь мөн 1993 оны 12 сард дасгалжуулагч Tompson-той уулзав.

Tompson хэлэхдээ би ээжийг нь бодож түүнд туслахаар шийдсэн юм гэж хэлсэн байдаг. Хэдэн хоногийн дараа Virginia-н Douglas Wilder түүний хэргийг өршөөн хэлтрүүлэхдээ тэрээр өөрийнхөө хэргийг ойлгон ухаарсан гэж дурдсан байна. 4 сарын дараа Iverson суллагдаж City Farm-д очив. 1994 оны хавар дасгалжуулагч Thompson нь Iverson-ыг эргэхээр Hampton-ны сургууль завсардсан болон гэмт хэрэгт өртөж магадгүй хүүхдүүдийн ахлах сургуульд очжээ. Тэрээр дурсахдаа би түүнээс хэзээ ч юу болсон болон шүүгч зөв буруу шийдвэр гаргасан талаар асуугаагүй гэсэн байв.

Тэрээр шоронд байх хугацаандаа Kentucky мужийн их сургуулийн тэтгэлэгийг алдсан байна. Энэ сургуульд сурсанаар тэрээр өнөөдрийн түвшинд хүрэх байсан нь эргэлзээтэй юм. Georgetown-ы коллежид Iverson уран зургаар мэргэжих болов. Iverson зурах сонирхолтой байж түүнийг найзууд нь шилдэг шог зураач болно гэдэг байж. Бурханы надад өгсөн зурах авьяасыг би цааш үргэлжлүүлмээр байна гэж тэр хэлж байв. Би хэзээ ч ахиж сагс тоглож чадахгүй байх гэж бодож байсан гэж тэр ярьж байв. Мөн тэрээр мөрдөн байцаалтын хугацаанд бэлтгэл хийж Nike-аас зохион байгуулсан тэмцээнүүдэд амжилттай тоглож хамгийн үнэтэй тоглогч болж байсан зэрэг нь түүнд нөлөөлсөн байна. Georgotown коллежид тоглосон түүний анхны сагсан бөмбөгийн тоглолт түүний ур чадвар дээшилсэнийг харуулав. Iverson хэлэхдээ "Үндэсний сагсан бөмбөгийн од, Hoyas багийн хуучин гишүүн Alonzo Mourning дасгалжуулагч Thompson-той биеийн тамирын зааланд ярилцаж байхыг хараад би үнэхээр их сэтгэл хөдөлсөн" гэжээ. Би сагс л тоглохыг хүсэж байлаа гэсэн юм.

Анхны жилдээ тэрээр нэг тоглолтонд дунджаар 20.4 оноо авч 4.5 удаа оноо авах оновчтой дамжуулалт хийснээр Зүүний шилдэг шинэ тоглогч болж чаджээ. Мөн 2-р курстээ бүх Америкийн нэгдүгээр багт шалгарч тоглосон 2 улиралдаа багтаа хамгийн өндөр оноо авч Зүүний шилдэг хамгаалан тоглогч болж чаджээ. 2-р курстээ тэр нэг тоглолтонд дунджаар 25 оноо авч, 4.7 оноо авах оновчтой даижуулалт хийж 3.35 удаа бөмбөг булаасан амжилтаар багаа тэргүүлжээ. Эхний тоглолтоосоо эхлэн 6 фунт өндөр 165 жинтэй Iverson ёстой л шүүхээр өнгөрөөсөн хугацаагаа нөхөх мэт хурдалж байв. Тэр их хурдтай гайхамшигт үсрэлтийн чадвартай байв.

Image

Thompson заримдаа түүнийг Georgetowmn-ний цөөн хамгаалагчидад зөвшөөрдөг шиг тоглолтонд хошуучлан тоглохыг зөвшөөрч байв. Зарим үзэгчид Thompson яагаад Iverson-д чөлөөт хамгаалагчын эрх олгосоныг гайхаж байсан юм. Чи оюутныхаа онцлогт тохируулж хичээл заах ёстой тэр бол гайхалтай авьяастай гэж тэрээр тайлбарлаж байв. Бүтээлч байдлыг эвдэх ёсгүй гэж Thompson Iverson-д илүү тоглох нөмөр нөөлөг болж байв. Зарим тоглолтонд эсрэг багийн фенүүд Iverson-г шоронгын хулгайч гэж хашиграх нь энүүхэнд тэд боулингийн мод агаарын чийдэн гэж орилдог байв. Тэр мөн довтолгоог сарниулахаар янз бүрээр оролддог байлаа.

Хүүгийнхээ шинэ улиралын тоглолтын дундуур ээж Ann Iverson нь өөрийн итгэмжлэлээрээ хүүгийнхээ өмнөөс шүүгч Hеrbert Kelly-н эсрэг шүүхдэж тэр л миний хүүг буруу шүүсэн гэж зарга үүсэглээ. Шүүхээс Kelly-г тоомжиргүй хандаж буруу шийтгэл оноосноос болж Iverson сэтгэл санааны гутралд орж, доромжлол, ичгүүр амсуулсан гэсэн хэрэг тусгаж энэ гомдолын төлөө 100 сая долларын нөхөн төлбөр тавьсан байна. Энэ бүх хугацаанд аав Freeman шоронд байсаар байв.

Iverson-ыг 2-р курстээ Copley Hall-ын тохилог байранд байхад аав нь Fairfax засан хүмүүжүүлэх газар буюу хүүгээсээ хэдхэн майлийн зайтай амьдарч байв. Би аавыгаа эргэж очихдоо сэтгэл их өвдсөн, учир нь тэр навсархай углааш өмссөн байв. Би түүнд кетээ тайлж өгөөд харин өөрөө хөл нүцгэн гүйсэндээ гэж хэлсэн юм. Тэрний амжилт улам өссөөр байв. Tелевизийн сурвалжилагчид түүнийг ахлах курстээ орохоос өмнө NBA-д орох анхны Georgеntown-ны тоглогч болно гэж таамаглаж эхэллээ.

Image

Thompson бол Iverson-ны амьдралын хамгийн хэцүү үеийг мэдэх хүн билээ. "Чи бол сагсчин харин рэпээр хоолоо олж идэхгүй" гэж Thompson хэлж байжээ. Учир нь тэрээр оройг багыхантайгаа реп дуу бичүүлэх маягаар өнгөрөөх болсон байна. Тэрээр 2 улирал маш амжилттай тоглосныхоо дараа тэрээр NBA-ын шалгаруулалт болох 1996 оны draft-д оролцож 1-т NBA-д орсон байна. Түүний энэхүү яаравчлан хийсэн алхам гэр бүлээ хүнд байдлаас хурдан гаргах чин эрмэлзлэлтэй нь холбоотой юм. Тэрээр "Би энэ дэлхийгээс гэр бүл, найз нөхөд минь сайн байгаа гэдгийг л мэдээд явахад хангалттай" гэж хэлж байжээ.

Үндэсний сагсан бөмбөгийн холбоон дахь жилүүдийн амжилтуудаас

1996-1997 оны улирал

Image

Тэр өөрийгөө NBA-ын шилдэг тоглогчдын нэг гэдгийг маш хурдан олон нийтэд ойлгуулж чаджээ. тэрээр 11 сарын шилдэг шинэ тоглогч болсноор гараагаа эхлэж 4-р сард дахин шилдэг тоглогч болж, мөн тухайн жилийнхээ шилдэг шинэ тоглогч болоод дараагийн улиралд Бүх шинэ тоглогчдын нэгдүгээр багт багтжээ. Тэр 23 дундаж оноо авсан нь 76ers багын хамгийн өндөр оноо ба NBA-ын хувьд 6-д орж, 7.5 удаа оновчтой оноо авсан дамжуулалт(NBA-ын хувьд 11-д) хийж, 2.07 удаа бөмбөг тасалж (NBA-ын хувьд 7-д) 40.1 минут тоглолт бүрд талбай дээр(NBA-ын хувьд 8-д) байсан нь бүх шинэ тоглогчдоос бүх зүйлээрээ давсан үзүүлэлт байлаа. Тэрээр сүүлийн 8 тоглолтондоо дунджаар 39 оноо авсанаас 5 дараалсан тоглолтонд 40 буюу түүнээс дээш оноо авсан анхны NBA-ын түүхэн шинэ тоглогч байлаа. Энэ амжилтуудынх нь дотор түүний 4-р сарын 12-нд Cleveland-д хожигдох тоглолтонд хамгийн өндөр оноогоо буюу 50 оноо авч чадсан нь түүнийг NBA-ын түүхэнд 50 оноо авч чадсан 2 дахь тоглогч болсон ба тэр үед 21 нас 310 хоногтой байсан байна. Түүний өмнө Rick Barry хэмээх тоглогч San Francisco-д тоглож байхдаа 21 нас 261 хоногтойдоо 1965 оны 12 срын 14-нд 57 авч байсан. Iverson 76 тоглолтын 73-т нь тоглож 20-н тоглолтонд 30 буюу түүнээс дээш оноо авч чадсан байна. Мөн тэрээр өөрийн хамгийн өндөр буюу 18 удаа оноо авах оновчтой дамжуулалтыг 119:113 оноогоор 4-р сарын 18-нд Boston-д хожигдсон тоглолтонд 32 оноо аван хийжээ. Тэр дунджаар 4.1 удаа самбараас бөмбөг авч байсан бөгөөд энэ нь хамгаалагчийн хувьд их тоо юм. 4-р сарын 5-нд Charlotte-д хожигдохдоо (32 оноо, 7 оноо авах оновчтой дамжуулалтыг хийсэн) 10 удаа самбараас бөмбөг авч өөрийн дээд амжилтыг тогтоожээ. Тэр Schicк компаниас зохиодог бүх шинэ оддын тоглолтонд 19 оноо авч 26 минутанд 9 оноо авах оновчтой дамжуулалтыг хийснээр хамгийн үнэтэй тоглогч болж чаджээ. Түүнийг мөн Nestle компанийн самбар дээрээс довтлох буюу тохох тэмцээнд уригдсан боловч гэмтлийн улмаас оролцож чадаагүй байна.

1997-1998 оны улирал

Image

Toronto Raptors-ыг 107:78 харьцаагаар буулгаж авсан 4-р сарын 19-ны тэмцээнд тэр тоглолтынхоо хамгийн өндөр оноо 26 оноог авсан. Улиралын хамгийн өндөр 43 оноо, 4 самбараас бөмбөг авалтыг Minnesota Timberwolves-тэй 4-р сарын 10-нд хийсэн тоглолтонд авсан. Мөн Charlotte Hornets-ыг 4-р сарын 8-нд 109-101 оноогоор хожсон тоглолтонд 30 оноо авч, өөрийн хамгийн олон буюу 10 самбараас бөмбөг авалтыг хийсэн.
Toronto Raptors-ыг 116:104-өөр буулгаж авсан 4-р сарын 5-ны тоглолтон дээр 36 оноо авсан нь тухайн үедээ багийн хамгийн өндөр авсан тоглогч болж 9 удаа самбараас бөмбөг авч, 8 удаа оноо авах оновчтой дамжуулалтыг хийсэн байна.
4-р сарын нэгэнд 30 оноо, 6 удаа самбараас бөмбөг авалт, 3 бөмбөг таслаж Washington Wizards-ыг 112:91-ээр буулгаж авсан. 2-р сарын 11-нд Dallas Mavericks-ыг 91-90-ээр хожиход 2.9 секундын өмнө 3 оноо хийж хожлыг авчирсан.
1-р сарын 18-нд 25.3 оноо дунджаар авч 7.6 оновчтой дамжуулалт хийж, 4.3 удаа хийж долоо хоногийн шилдэг тоглогч болсон. Энэ улиралд 14 удаа тоглолт тус бүрийн хамгийн өндөр оноог авчээ.

1998-1999 оны улирал

Image

Бүх оддын нэгдүгээрт багт 26.8 оноо дунджаар аван NBA-д тэргүүлж дунджаар 2.29 бөмбөг тасалсан амжилт нь 3-т байжээ. Sixers багтаа оноо авалтаараа тэргүүлж 58 ширхэг 3 оноо, 199 ширхэг бөмбөг тасалсан ба дунджаар 4.6 оновчтой дамжуулалт хийсэн нь багтаа 2-т оржээ. 3-р сарын 5-нд Miami Heat-ын эсрэг тэмцээнд 4000 дахь оноогоо авчээ.
2-р сарын шилдэг тоглогч болохдоо тэрээр дунджаар лигийнхээ хамгийн өндөр 28.5 оноо авч, 6.0 оновчтой дамжуулж, 5.8 самбараас бөмбөг авч, 2.31 удаа бөмбөг тасалжээ. 7 удаа тэмцээний хамгийн өндөр оноо авчээ.

1999-2000 оны улирал

Image

Бүх оддын 2-р багт сонгогджээ.
3 сарын 19-ны Orlando-г 89:85 харьцаагаар хожсон тоглолтонд улиралын хамгийн олон буюу 10 оновчтой дамжуулалт, хувийн дээд амжилт буюу 9 удаа бөмбөг тасалжээ.
2000 оны бүх оддын тоглолтын хамгийн өндөр 26 оноо авч, 9 оновчтой дамжуулалт хийжээ.
Энэ улиралын хоёр дахь удаагийн нэг тоглолтонд 50 он авсан тоглолт болж өөрийн амжилтаа 119:108-харьцаагаар 2-р сарын 6-нд Sacramento-г хожихдоо давтжээ.
11 сарын 10-нд Orlando-д хожигдохдоо улиралын хамгийн өндөр оноо 46 оноо авчээ.
Энэ улиралдаа нийтдээ 7 удаа хамгийн өндөр оноо авчээ.

2000-2001 оны улирал

Image

Хамгийн үнэтэй тоглогч болсон ч гэмтэл авсанаас болж 11 тоглолтонд тоглож чадаагүй байна. Тэрээр 2 дахь удаагийн шилдэг онооны шагналыг 31.1 оноо дунджаар нэг тоглолтонд авснаараа Michael Jordan-аас хойш 30 оноо давуулж авсан тоглогч болон хүртжээ.
2.51 дундаж бөмбөг таслалт нь тэргүүн байранд орж нийт 178 бөмбөг таслалт нь 2-р байрт оржээ. 585 Амжилттай чөлөөт шидэлтээрээ 2-т, 719 удаагийн нийт чөлөөт шиэлтээрээ 4-т, 42 минут нэг тоглолтонд талбайд байдгаараа тэргүүн байрт тус тус шалгарч байжээ.
Нийт 82 тоглолтоос 65 тоглолтонд нь багтаа авсан оноогоороо хошуучилжээ.
Улиралын 71 тоглолтын 61-т нь тоглож тоглолт бүрт 20-оос дээш оноо авсанаас 35-д нь 30 буюу түүнээс дээш оноо авчээ.
14 тоглолтонд амжилттай дамжуулалт хийснээрээ багаа тэргүүлжээ.
2001 оны бүх оддын 1-р баг, хоёр удаа долоо хоногийн шилдэг тоглогч, 1-р сарын шилдэг тоглогч болсон байна.
Зүүн конфресйн бүх оддыг ялалтанд хүргэснээрээ бүх оддын тоглолтын хамгийн үнэтэй тоглогч болсон.
Тэрээр өөрийн дээд амжилтаа эвдэж Cleveland-ын эсрэг 54 оноо авсан нь улиралынхаа 2 дахь дээд амжилт болжээ.
Toronto-ын эсрэг 1 сарын 21-ны тоглолтын хамгийн цаг сунгасны дараахь багийнхаа 10 оноог дангаараа авч 51 оноо авсан нь улиралдаа 50 онооноос илүү 2 дахь удаагаа авч, нийтдээ 4 дэхь удаа нь болсон байна.
Portland-ын эсрэг 12 сарын 8 ны тоглолтонд гэмтсэн тоглогчийн байранд тоглож улиралын хамгийн өндөр 10 оновчтой дамжуулалт хийжээ. Мөн энэ удаа 10 удаа самбараас бөмбөг авчээ.
Charlotte-ын эсрэг 11 сарын 22-ны тэмцээнд улиралын хамгийн бага буюу 7 оноо авсан байна.
2001 оны PLAYOFF-д дунджаар 32.9 оноо, 4.7 самбараас бөмбөг авч, 6.1 оновчтой дамжуулалт 2.4 бөмбөг таслалт, 46.2 минут тоглолт бүрт талбай дээр байжээ. 23 тэмцээнээс 22-т нь оролцон нэгэнд нь гэмтэлтэй байснаас 18 нд багтаа хамгийн өндөр оноо авч, 10-т нь хамгийн олон оновчтой дамжуулалт хийжээ. Ингэснээрээ 41 Playoff тэмцээнд тасралтгүй 2 оронтой оноо авсан байна.
NBA-ын 5 тоглолтонд 5 дээд амжилтийг эвджээ. Эдгээр нь Хамгийн олон оноо 178, Дундын зайнаас 66 оноо, 39 гурван онооны шидэлт, гэх мэт юм.
Тэрээр Playoff-ын цуврал тоглолтонд 2 удаа 50-аас дээш оноо авсан Michael Jordan-ы дараа орох 2 дахь тоглогч болжээ.

2001-2002 оны улирал

Image

Бүх NBA-ын 2-р баг, NBA-ын улиралын болон хувийн хамгийн өндөр дундаж оноо 31.4 оноо, дунджаар 2.80 удаа бөмбөг тасалж, 43.7 минут дунджаар талбайд тоглосон нь бас л манлайлж байлаа. Ингэснээрээ NBA-г 3 удаа статистик үзүүлэлтээр тэргүүлсэн ганцхан тоглогч байлаа. Гэмтлээс болж тэрээр 22 тоглолтонд оролцож чадаагүй бөгөөд үүний 14-д нь зүүн гарын гэмтлээс, 2 тоглолтонд зүүн гарын эрхий хуруугаа булгалсанаас, 1-т баруун хөлийн эрхий хуруугаа булгалсанаас, эхний 5-д нь баруун гарын тохойны хагалгаагаа эдгэхийг хүлээсэн байна. Багаа 54 удаа оноогоор, 28 удаа оновчтой дамжуулалтаар хошуучилжээ. Тэр 1-р сарын 15-нд болсон Houston-ы эсрэг тоглолтонд 58 оноо аван өөрийн дээд амжилтаа дахин тогтоожээ. Мөн түүний 42 бөмбөг шидсэн нь түүний хувийн дээд амжилт бөгөөд Wilt Chamberlain-ы 43 удаа шидсэн амжилтын дараа орох үзүүлэлт юм. 2000 оны 3-р сарын 22-оос 2000 оны 11 сарын 24-ны хооронд 120 тоглолтонд дараалан 2 оронтой оноо авсан нь NBA-ын түүхэнд хамгийн урт хугацаанд тооцогдох юм байна. Мөн NBA-ын түүхэнд 35-н тоглолтонд 30 буюу түүнээс дээш оноо авсанаараа бичигдэх юм. Тэр 7 тоглолтонд 20 буюу түүнээс бага оноо авсан байна. Мөн 5 удаа бүх л 48 минутын турш тоглосон байна. 1-р сарын 21-ны өдөр Seattle-ын эсрэг тоглож байхдаа 10000 дахь оноогоо авчээ. 1-р сарын 11-ээс 1-р сарын 19 ны хоорондох 4 тоглолтонд 24 удаа тасралтгүй чөлөөт шидэлтийг амжилттай гүйцэтгэсэнээс Houston-ы эсрэг тоглолтонд 14 шидэж 14 оруулжээ. 1-р сарын 17-д болсон LA Clippers-ын эсрэг тоглолтонд 3 үзүүлэлтээрээ 2 оронтой тоог өөрийн хувьд анх удаа авч чаджээ. Энэ нь 30 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 11 оновчтой дамжуулалт хийсэн явдал байлаа. 2002 онд тэрээр 3 дахь удаагаа дараалан бүх оддын тоглолтонд шалгарсан байна. Тэгэхдээ тэрээр Зүүнийн 1-р сарын шилдэг тоглогч, 3 сарын 4, 1 сарын 28, 1 сарын 21, 11 сарын 19 гэсэн долоо хоногуудын шилдэг тоглогч болжээ. 2002 оны шувтрагын тоглолтуудад дунджаар 30 оноо авч, 2.6 удаа бөмбөг булааж, 41.8 минут талбайд тогложээ.

2002-2003 оны улирал

Image

NBA-д тоглосон 7 дахь улиралдаа тэрээр бүх оддын 2-р баг, АНУ-ын үндэсний багуудад орж, анх удаагаа бүх 82 тоглолтонд тогложээ. Тэр NBA-д 27.6 дундаж оноо авсан үзүүлэлтээрээ гуравт орж, 2.74 удаа бөмбөг булаасан, 42.5 минут талбайд тоглосон үзүүлэлтүүдээрээ 3 дахь удаагаа тэргүүлжээ. Тэр 225 удаа бөмбөг булаасан нь NBA-д тэргүүлж багийнхаа 212 удаа байсан дээд амжилтыг эвджээ. Тэр хэдийгээр дундын зайн шидэлтийг 41.4%-тай хийсэн боловч 3 онооны шидэлт 303 удаа шидсэнээс ердөө 84 удаа оновчтой болсон нь дөнгөж 0.277 хувьтай байгаа юм. 3-р сарын 3-аас 3-р сарын 12-ны хооронд 5 тэмцээнд дараалан 30 онооноос өндөр оноо авчээ. Тэрээр 200 оны 11 сарын 24-өөс 2003 оны 3-р сарын 18-ны хооронд 186 тэмцээнд 2 оронтой оноо авсан байна. Харин 3-р сарын 20-ны тэмцээнд 5 оноо авсан байна. 4-р сарын 8-нд тэрээр Detroit-ын эсрэг тоглолтонд 13000 мянга дахь оноогоо авч 37 оноо багтаа авчирч улиралынхаа 212 дахь бөмбөг булаалтыг хийснээр багынхаа дээд амжилтыг эвджээ. 3 сарын 31-нд Orlando-ын эсрэг тоглолтонд улиралын хамгийн өндөр оноо болох 42 оноог авсанаар багаа шувтаргын тоглолтонд орох эрхтэй болгожээ. 2-р сарын 12-нд Chicago-ын эсрэг тоглолтонд 52 минут талбайд байсан нь улирлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 12-р сарын 2, 11-р сарын 25-ны долоо хоногуудын шилдэг тоглогч дараалан болсон нь түүний 2002 оны 1 сарын 20-оос 2002 оны 1 сарын 27-нд дараалан болсоны дараахь 2 удаагаа ийм амжилт үзүүлж байгаа нь юм байна. Үүний дараа 3-р сарын 17-нд дахин 7 хоногийн шилдэг тоглгч болсон байна. 4 дэхь удаагаа тасралтгүй бүх оддын тэмцээнд орж зүүний багийг 35 оноо 41 минутаар тэргүүлжээ. 2003 оны шувтаргын тоглолтын 12-т нь дунджаар 31.7 оноо авч 7.4 удаа оновчтой дамжуулалт хийсэн нь өөрийн дээд амжитуудаа эвдсэн явдал байлаа. New Orleans-ын эсрэг 6 тоглолтонд дунджаар 34.8 оноо авч эхний тоглолтонд өөрийн шувтаргын тоглолтын дээд амжилтыг шинээр тогтоон 55 оноо авсан нь NBA-ын түүхэн дэхь 6-д бичэгдэж буй үзүүлэлттэй тэнцэж байгаа юм.

banjig.net-ээс
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena


Return to Спортын Цонх-Алдрын танхим

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest