105 нас хүрж буй Реал Мадрид.

Шилдэг тамирчид, шилдэг багуудын танилцуулгуудыг зєвхєн эндээс...

Moderators: El Payaso, .boldoo.

105 нас хүрж буй Реал Мадрид.

Postby a_odko » Sat Mar 03, 2007 2:51 pm

За Алдрын танхим дахь Реал Мадридын топикыг нээж байна. Эндээ клубын түүх болон олон агуу тоглогчидынхоо түүхээс бичиж байяа.

Клубын нэр: Реал Мадрид ХК
Байгуулагдсан он: 1902/03/06
Ерөнхийлөгч: Роман Калдерон Рамос
Ерөнхий спонсор: BenQ-Siemens
Цэнгэлдэх: Сантьяго Бернабеу
Багтаамж: 80,000
Хувцас хэрэглэл: Адидас




[align=center]2006-2007 оны улирлын багын бүрэлдэхүүн[/align]

Image
Image


Реал Мадрид ХК-н химн
De las glorias deportivas
que campean por Espana
va el Madrid con su bandera
limpia y blanca que no empana

Club castizo y generoso
todo nervio y corazon
veteranos y noveles
veteranos y noveles
miran siempre tus laureles
con respeto y emocion

!Hala Madrid! !Hala Madrid!
Noble y belico adalid
caballero del honor
!Hala Madrid! !Hala Madrid!
A triunfar en buena lid
defendiendo tu color

!Hala Madrid! Hala Madrid! !Hala Madrid!
Enemigo en la contienda
cuando pierde da la mano
sin envidias ni rencores
como bueno y fiel hermano

Los domingos por la tarde
caminando a Chamartin
las mocitas madrilenas
las mocitas madrilenas
van alegres y risuenas
porque hoy juega su Madrid

!Hala Madrid! !Hala Madrid!
Noble y belico adalid
caballero del honor
!Hala Madrid! !Hala Madrid!
A triunfar en buena lid
defendiendo tu color
!Hala Madrid! !Hala Madrid! !Hala Madrid!


татах
Last edited by a_odko on Sat Mar 03, 2007 2:59 pm, edited 1 time in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Sat Mar 03, 2007 2:55 pm

XX зууны шилдгийн шилдэг клуб Реал Мадрид-н 3 сарын 6 нд болох 105 насны ойд зориулж клубын агуу түүхийн өчүүхэн хэсгээс толилуулж байна..

Агуу түүхийн эхлэл буюу Анхны Цом.., Анхны Түрүү /1900-1910/
ХХ-р зууны эхний 10 жилд болсон Реал Мадридын агуу түүх-н эхлэл буюу
Испанийн хөлбөмбөгийн дүр төрх болсон Реал Мадрид клуб байгуулагдсан.., анхны клубын талбай.., анхны цом.., анхны бусад орны багтай хийсэн тоглолт.., анхны хөлбөмбөгийн холбооны үүсэл зэрэг бүхийл үйл ажиллагааг Реал Мадридын ерөнхийлөгч, Испанийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан Карлос Падросгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.


Реал Мадридын үндэс суурь буюу ФК Скай
1897 оны эхэнд Institución Libre de Enseñanza-н оюутнууд Football Club Sky хэмээх баг байгуулсан нь Реал Мадрид байгуулагдах үндэс суурь болсон юм.
Тун удалгүй Хулиан Паласиос тэргүүтэй хэсэг тоглогчид Скай багаас гарч албан ёсны бус ч Мадрид Хөлбөмбөгийн Клуб гэгчийг байгуулж 50 гишүүнтэй болсон байна.

Тэд хамгийн анх тухайн үеийн Velázquez /одоогийн Ortega y Gaset/ гудамжинд байрлах marble mason Estrada /Гантиг чулуучин Эстрада/ хэмээх үйлдвэрийн газрын дэргэдэх хэсэг талбайд хөлбөмбөгөө тоглож байв.

Удалгүй талбайгаа сольж нилээдгүй засаж тохьжуулсан..., олон хүний суудалтай Bullring-н өргөн чөлөө дэхь хатан хаан Мариа Кристина-н /H.M. Queen María Cristina/ эзэмшлийн талбайд тоглох болов. Жил бүр түрээсийн төлбөрт 150 песетас буюу одоогийн 90 евро цент төлж мөн өөрсдийн өмсгөлөө La Taurina хэмээх зоогийн газрын нэртэй өмсгөлөөр солив.

Image
Анхны Реал Мадридын лого, эмблем

Албан ёсны Мадридын хөлбөмбөгийн Клуб.
1902 оны 3 сарын 6нд клубын гишүүдээс удирдах зөвлөл сонгогдож тэднээс ерөнхийлөгчөөр Хуан Падрос сонгогдлоо...Ингэснээр албан ёсоор Мадрид ХК байгуулагдав. 4 сарын 18 нд 3 бүлэг 22 зүйлтэй клубын анхны дүрэм журам гарлаа... Тухайн сарын 22 нд мужын амбан захирагч Хосе Санчес Гуэрра клубээс гаргасан дүрмийг батлав.


Анхны тэмцээн - Испанийн аврага шалгаруулах анхдугаар тэмцээн
Тухайн жилд Испанийн аврага шалгаруудах анхдугаар тэмцээн Алфонсо XIII хааныг сэнтийдээ заларсныг тунхаглах баярт зориулж боллоо... Тухайн үеийн Мадрид хотын захирагч болоод Мадридын Спорт хариуцсан дарга Альберто Агулерро-н дэмжлэгтэйгээр Карлос Падрос тэргүүтэй хэсэг хүмүүс тухайн тэмцээн-г зохион байгуулж Альберто Агулерро санаачлагаар ялсан багт шагнал болгон мөнгөн цом өгөхөөр болсон байна. Тэмцээн Мадридад зохион байгуулагдаж ялагчаар Vizcaya баг тодорч байжээ. Мадридыхан амжилттай оролцож 3-4 р байрт орж байсан байна.

Мадрид Барселона-н анхны тулаан.
1902 оны 5 сарын 23 ны өдөр Реал Барса хэмээх агуу дуэлийн эхлэл болсон юм. Испанийн аврага шалгарууулах анхдугаар тэмцээний хагас шигшээд Мадрид Барселона-н багууд таарч тухайн үед Барса-н гараанд багтсан 6 гадаадын тоглогч амжилттай тоглож 3-1 р Мадридыг буулган авч байжээ.

Imageъ
Реал Мадридын ахнхы тоглогчид

Барселона-с Реал Мадридад: Алфонсо Албениз Яордана

Барселона-г орхиж Мадрид руу орсон анхны тоглогч бол Алфонсо Албениз Яордана /Alfonso Albéniz Jordana/ юм. 1902 оны 5 сарын 23 нд чамгүй үнээр энэ наймаа болж байжээ. Тухайн өдрийн сонингууд дээр "Барселона-н эрэмгий дайчин алдарт Албениз Барса-г гунигтайгаар орхиж Мадридад орлоо" хэмээх мэдээ олонтой гарч байв.

Хамгийн ахнхы цом: 2 керамик таваг.
Мадрид хөлбөмбөгийн клуб 1902 онд Испанийн уламжлалт El Escorial баярт оролцохоор уригдсан бөгөөд энэ баярын хүрээнд 1902 оны 8 сарын 11 нд Монклоа багтай тоглож 5-6 р буулган авснаар 2 вааран таваг бүхий цом-г хүртсэн байна. Энэ Реал Мадридын түүхэнд хамгийн ахнхы цом болон үлджээ...

К.Падрос Ба ФИФА
Испанийн аврага шалгаруулах тэмцээн.., Мадридын аврага шалгаруулах тэмцээнийг үндэслэгч 1904-1908 онуудын хооронд Реал Мадридын ерөнхийлөгч байсан агуу Мадридистай Карлос Падрос 1904 онд Fédération Internationale de Football Association буюу ФИФА-г байгуулахад идэвхийлэн оролцсон анхны үүсгэн байгуулагч юм. ФИФА-н 100 жилын ойгоор түүнд гэрэлт хөшөө босгож байсан билээ.

Image
Агуу Мадридиста Карлос Падрос


Мадрид- 5 Удаагийн аврага
Реал Мадрид ХК-н ерөнхийлөгч К.Падрос 1904/05 оны улирлаас эхлэн Мадридын аврага шалгаруулах тэмцээнийг зохиох шийдвэр гаргасан ба үүнийгээ амжилттай хэрэгжүүлж 9 улирал зохион байгуулсан байна. Тухайн үедээ Испанийн аврага шалгаруулах тэмцээний хажуугаар нилээд өрсөлдөөнтэй болдог байсан энэхүү тэмцээнд Мадридчууд 5 удаа аваргалсан байна.

Image
Аварга баг


Хамгийн анхны албан ёсны түрүү, аврага
1905 оны 4 сарын 18нд Мадридын аварга шалгаруулах тэмцээнд Р.Сан Себастиан /Recreation San Sebastian/
багыг буулган авсныхаа дараа финалд Атлетик Билбао багтай таарч Маниул Праст-н гоолын ачаар хожиж энэхүү тэмцээнд аваргалаж байжээ. Энэ түүхэнд хамгийн анхны албан ёсны түрүү болж үлдсэн юм.

Анхны ОУ-н буюу өөр орны багтай хийсэн тулаан
1905 оны 10 сарын 23 нд тухайн үеийн Францын ерөнхийлөгч М.Лойберт-н Мадридад айлчилсан ба айлчлалын хүрээнд Францын Галлиа багтай нөхөрсөг тоглолт хийж 1-1 р тэнцэж байжээ. Энэ нь Мадрид клубын төдийгүй Мадрид хотод болсон анхны олон улсын тоглолт болсон байна.

Испанийн аваргын цомыг анхны үүрд хадгалагч клуб
3 улирал дараалан буюу 1905, 1906 ,1907 онуудад дараалан түрүүлсны дараа Аваргын цомыг үүрд хадгалах эрхтэй боллоо. Дараа жил /1908/ нь ч мөн адил хол тасархай түрүүлж 4 жил Испанидаа ноёрхоод байсан юм.

Image
Тухайн үеийн Испанийн аврагын цом


Испанийн хөлбөмбөгийн холбоо
1909 оны 1 сарын 4нд Испанийн хөлбөмбөгийн клубуудын удирдлагууд уулзаж Испанийн хөлбөмбөгийн холбоог байгуулахаар болцгоов. Реал Мадридын ерөнхийлөгч Адолфо Мелэндез ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болж 1909 оны 11сарын 11 нд Мадридын засаг захиргаанд бүртгүүлснээр албан ёсоор Испанийн ХХ байгуулагдаж байжээ.

Мадридиста Берраондо - Реал Сосьеададыг үндэслэгч.
Хосе Ангел Берраондо Мадридыг 4 жил дараалан Испанийн аварга болоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд багтаа тоглохын хажуугаар Адолфо Мелэндез-н хамтаар Реал Мадридыг удирдлагад дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Мөн цаашдаа олон жил Реал Мадридын хүндэт ерөнхийлөгч байсан Мадридиста юм. Тэрээр 1909 онд гэр бүлийн нэгэн гишүүний өвчний улмаас өөрийн төрсөн нутаг Сан Себастиан руугаа буцах болж улмаар нутагтаа очин хуучин Мадридын нөхдүүдтэйгээ нийлж Реал Сосьеадад клубыг үүсгэн байгуулсан байна.

Image
1902 оны лого, эмблем

Анхны цэнгэлэдэхийн эхлэл.
Реал Мадрид клуб санхүүгийн хувьд нилээдгүй хөлөө олж зогсосны дараа өөрсдийн гол талбай байсан Bullring-н өргөн чөлөө дэхь талбайгаа больж Narváez, O'Donnell, Duque de Sesto болон Fernán González гудамжны дунд байрлах тухайн үедээ хамгийн шилдэгт тооцогдож байсан O'Donnell хэмээх хөлбөмбөгийн талбайг түрээслэх боллоо. Реал Мадрид талбайн түрээсэнд сар бүр 1,000 песетас буюу 6 евро төлж байсан нь тухайн үедээ л чамгүй өндөр үнэнд тооцогдож байсан аж. O'Donnell талбай 115 метр урт 85 метр өргөнтэй байжээ. 2 жилийн дараа буюу 1912 онд талбайгаа тойруулан хашаа.., үзэгчидын суудал барьж босгосон байна.
Last edited by a_odko on Sat Mar 03, 2007 8:29 pm, edited 2 times in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Sat Mar 03, 2007 2:57 pm

Бернабеу-ийхны эрин үе ба Реал өргөмжлөл (1911-1920)
Реал Мадрид энэхүү жилүүдэд ихээхэн амжилттай байсан ба олон оцлого үйл явдлууд болсон юм. Бернабеугийхны гэр бүлийн эрин үе, O'Donnell талбайн албан ёсны нээлт, Мадрид Барса-н ривалын эхлэл, анхны Европын аялан тоглолт, Эзэн хааны РЕАЛ хэмээх өргөмжлөл гэх мэт олон гайхалтай үйл явдлууд болж байжээ..

Бернабеу - Мадрид
Антонио, Марсело болон Сантьяго Бернабеу нар XX зууны эхэн үед Мадридын бүрэлдэхүүнд багтаж клубын түүхэнд алтан үсгээр бичигдэх болсон билээ. Антонио Бернабеу гайхалтай удирдагч байсан ба Реал Мадридын тоглогч хийгээд хожим нь Италын Bolonga FC -н үндэслэгчидын нэг. дараахан Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнихийлөгч болсон бол Марсело Бернабеу гайхамшигтай уран чадварлаг тоглогч. Харин Сантьяго бол тоглогч, төлөөлөгч , директор,ерөнхий менежер, ерөнхийлөгч гээд клубт байж болох бүхий л албан тушаал хашсан домогт Мадридиста билээ.

Image
Домогт Сантьяго Бернабеу

Сантьяго Бернабеу-н анхны тоглолт
1912 оны 3 сарын 3 нд Сантьяго Бернабеу 16хан насандаа Реал Мадрид дахь анхны тоглолтоо Английн спортын клубтэй хийж, зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн тэрбээр эсрэг багаа 2-1 р буулган авахад хожлын бөмбөгийг оруулсан юм. Энэ тоглолт Мадридын Manzanares голын дэргэдэх radera del Corregidor хэмээх газар болсон ажээ.

Image
Адолфо Мелэндез тэргүүтэй багын удирдлагууд


Мужын хөлбөмбөгийн холбоо ба түүний анхны тэмцээн.
Испанийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга болон 1908-10 ,1913-16 онуудад Мадридын ХК-н ерөнхийлөгчөөр хоёронтой ажиллаж байсан Адолфо Мелэндез Мадридын бусад багуудын удирдлагууд болон албаны хүмүүсыг цуглуулан хурал хийж хурлаас Мадрилениан буюу Мадридын хөлбөмбөгийн холбоог байгуулахаар болов. Өөрөө ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болж багуудын албаны хүмүүс санал нэгтэйгээр дүрмийг баталлаа. Энэ дүрмйн гол заалт нь Мадрид хотын хамгийн анхий тэмцээнээ зохиож, түүнд түрүүлсэн болон амжилттай оролцсон багууд Испанийн аврага шалгаруулах тэмцээнд дэвшин орж байхаар тусгажээ.

Image
1908-1920 он хүртэлх багын лого, эмблем

O'Donnell талбайн нээлтийн ажиллагаа
1910 оноос хойш тоглож буй O'Donnell Мадридын хөлбөмбөгийн талбайн нээлтийн ажиллагаа 1912 оны 10 сарын 31 нд ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ажилланы үеэр Реал Мадрид Ираны Спорт клубтэй нөхөрсөг тоглолт хийж тэнцээгээр дуусгаж байжээ.
Дараахан Испанийн АВС өдөр тутмын сонин дээр: "Мадридын хөлбөмбөгийн талбай дээр болсон Ираны Спорт клуб болон Мадридын ХК-н тоглолт тун амжилттай болж өнгөрлөө. Эсрэг баг Мадридад зочлон тоглож буй шилдэг багуудын нэг байлаа. Тэд маш сайн дамжуулж.., агаарт маш сайн тоглох юм харин магадгүй тэд өөрсдийн элсэрхэг больхи талбайгаа л санасан байх " хэмээн гарч байжээ...


Мужын аварга шалгаруулах тэмцээн ба Мадрид ХК
Реал Мадридын түүхтэй Мужын аврага шалгаруулах тэмцээн үргэлж нягт холбогдсоор ирсэн юм. Реал Мадридын ерөнхийлөгч энэхүү тэмцээнийг санаачилж зохион байгуулж байсан бол Мадридчууд энэ тэмцээнд үнэхээр ноёлж 18 удаа зохиогдосноос 12 т нь аваргалаж байжээ.

Image
Тухайн үеийн Мадридын тоглогчид

Мадрид - Барселона ривалын эхлэл
1916 оны Испанийн Цомын тэмцээний хагас шигшээд Мадрид Барселона учраа таарлаа. Авэй гоол тооцдоггүй мөн 2 баг 4 удаагийн тоглолтын хожлын харьцаагаар цаашаа шалгардаг байлаа. Хамгийн ахны тоглолт Барселона-н Ciudad Condal болж 2-1 Каталончууд хожсон бол дараагийн 3 тоглолт Мадридын Athletic-т болж байжээ. 3 тоглолтын эхний тоглолтонд Мадридчууд Барса-г 4-1 р , дараагийн тоглолт цаг дуусах 90 минутанд 4-4 -н харьцаатай байсан ч нэмэлт цагт 6-6 болж тэнцээгээр өндөрлөв. Шийдвэрлэх 4 дэхь тоглолтонд Мадридчууд өрсөлдөгчөө 4-2 р буулган авч дараагийн шатанд буюу финалд шалгарч байжээ.
Харин энэ тоглолтын үеэр Барселона-н тоглогчид Мадридын 4 дэхь гоолыг отон тоглолт хэмээн үзэн шүүгчтэй маргалдаж дийлээгүйн улмаас тоглолт дуусахаас 7 минутын өмнө багаараа тоглохоос татгалзаж талбайг орхиллоо. Үүнээс үүдэлтэй Барселона-н Эспаньолд болсон финалын Мадрид - Атлетик Билбао багуудын тоглолтын үеэр үзэгчид Мадридын тоглогчидыг элдвээр доромжилж.., юм шидэж байсан байна. Тоглолт дуусаад талбайгаас гарч хувцас солих өрөө рүү явахад цагдаагийн тусламж авахаас өөр аргагүй болсон ба үзэгчид гартаа тааралдсан бүхий л зүйлээ шидлэж байжээ. Дараа нь ч гэсэн багын автобус болон байрлаж байсан зочид буудал руу мод чулуугаар зэвсэглэсэн хүмүүс удаа дараа халдаж байлаа. Ингээд 2 агуу багын он удаан жилийн дайсагналцал эхэлсэн түүхтэй.


Алфонсо XIII хаан РЕАЛ хэмээх цолыг хүртээв.
1920 оны 6 сарын 29 нд Испанийн хаан Алфонсо XIII өөрийн хэмжээшгүй бүрэн эрхийнхээ хүрээнд Мадридын хөлбөмбөгийн клубт эзэн хааны РЕАЛ хэмээх цолыг хүртээв. Клубын директоруудч талархан хүлээн авч энэ үеэс РЕАЛ МАДРИД хөлбөмбөгийн клуб болсон байна.


Image
Италид

Хамгийн анхны аялан тоглолт
1920 онд Реал Мадрид хамгийн ахнхы айлчлан тоглолтоо Италид хийж байжээ. 5 нөхөрсөг тоглолт болсон энэхүү үйл ажиллагааг Мадридын тоглогч асан Bolonga багыг үүсгэн байгуулагчидын нэг Мадридиста Наталио Ривас зохион байгуулсан байна. Харин сонирхолтой нь энэхүү аялан тоглолтын төсөв маш баг байсан ба тоглогчид тухайн үеийн Италын борчуудын хоолны газарт хооллож байсан гэдэг.
Last edited by a_odko on Sat Mar 03, 2007 8:27 pm, edited 1 time in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Sat Mar 03, 2007 3:03 pm

Чамартин цэнгэлдэх болон Сантьяго Бернабеу дасгалжуулагч /1920-1930/
Энэ жилүүдэд тухайн үеийн томоохон цэнгэлдэх Чамартины барилгын ажил.., том шуугиан Замора-н Мадридиста болсон, АНУ Английн аялан тоглолт гээд л олон амжилттай зүйл байсны хажуугаар Испанийн лигид түрүүлэх нь тодорхой гэж байсан ч харамсалтайгаар дэд байранд орсон, Гаспер Рүбио-н орголт гээд л таагүй зүйлүүд ч бас байлаа.

Сантьяго Бернабеу Атлетико Мадридад ...
1920/21 улирлын эхэнд Сантьяго Бернабеу 1912 онд Мадридад орноосоо хойш анх удаагаа өөр баг буюу Реал Мадридын нутгийн өрсөлдөгч Атлетико Мадридад очлоо. Гэхдээ Реал болон Атлетико-н хэдхэн нөхөрсөг тоглолтыг эс тооцвол хуучин багынхаа эсрэг тоглоогүй билээ.

Хамгийн анхны хүндэтгэлийн хар тууз
Орчин үед багууд хэн нэгэн алдартны дурсгалыг хүндэтгэж гартаа хар тууз зүүж тоглох нь олонтой. Харин хамгийн анх энэхүү зүйлийг санаачилж, хэрэглэсэн баг бол Реал Мадрид юм. 1922 оны 3 сарын 5 нд Атлетико Мадридтай тоглохдоо насбараад удаагүй байсан Мадридиста
Сотеро Арангүрэн болон Атлетико -н "Пичичи" Рафиел Морено нарыг хүндэтгэх үүднээс анх удаа хар тууз зүүж байжээ.

Image
1922/23 улирлын Реал Мадрид

Сантьяго Бернабеу ба Рүете
Сантьяго Испанийн шигшээд урд нь хэд хэд дуудагдаж байсан боловч анхны тоглолтондоо 1922 оны 12 сарын 17 нд л оролцох боломж тохиож байжээ. Тэрээр ч хувцсаа солин тоглоход бэлэн болоод байсан боловч тухайн үеийн шигшээгийн дасгалжуулагч Рүете тоглуулахаас татгалзаад зогсолгүй. түүнийг дасгалжуулагч байгаа цагт шигшээд тоглуулахгүй хэмээн мэдэгдэж байжээ. энэ талаар хожим Сантьяго: "тэд намайг урьж авчирсан мөртлөө тоглуулаагүй хөөсөнд маш их гайхсны дээр уур хүрч байлаа" гэсэн байна.

Нэг жил Ciudad Lineal Velodrome-д ...
Реал Мадрид 1923 онд талбайн эзэмшигчийн хүсэлтээр нилээдгүй удаан ашигласан O'Donnell-н талбайгаа орхих хэрэгтэй болов. Мадридыхан Arturo Soria-н угсаа залгамжлагчийн Velodrome at Ciudad Lineal талбайг түрээслэхээр боллоо. 108 метр урт, 968 метр өргөн 8000 хүний суудалтай цэнгэлдэх байлаа.

Image
Чамартин цэнгэлдэх

Гайхалтай Чамартин цэнгэлдэх
1924 онд Чамартины талбайд асар том барилгын ажил явагдаж байлаа. 1924 оны 5сарын 17 нд Реал Мадрид НЮ-н тоглолтоор нээлтийн ажиллагаа болж Мадридчууд өрсөлдөгчөө 15000 үзэгчидынхээ өмнө 3-2 р хожсон байна. Хожим энд 1947 онд Сантьяго Бернабеу цэнгэлдэх баригдсан юм.

Анхны Англид хийсэн аялан тоглолт
Бизнесман Enrique Alcaraz Реал Мадридын хөлбөмбөгийн эх нутагт хийх аялан тоглолтыг зохион байгуулсан ба Мадридчууд бүх учраагаа хожиж тухайн үеийн Английн хэвлэлүүд Мадридыг шагшин магтаж байлаа.

Image
Реал цолыг хүртэснээс хойш буюу 1920-1931 он хүртэлх багын лого, эмблем

Үргэлж Цагаан өмсгөл
Реал Мадрид үргэлж Хунгийн цагаан өмгсөл өмсдөг билээ. Тэгвэл 1925/26 оны улирал албан ёсны өмгсгөлийн богино өмдыг хар болголлоо. Тун удалгүй ийм санаа гаргасан клубын ерөнхийлөгч Педро Парагес огцорсон байна.

Сантьяго Бернабеу дасгалжуулагч
1926 онд шинэхэн ерөнхийлөгч Luis Urquijo багын дасгалжуулагч Juan de Cárcer-г халж оронд нь
Сантьяго Бернабеу тавьлаа. Мөн 1932/33 улирал Lippo Hertzka халагдаж E. Firth ирэх хүртэл сар орчим мөн дасгалжуулагчийн албанд заларч байсан юм.

Image
АНУ-н аялан тоглолтын үеэр

Амжилттай Америк тив
Мөн онд Реал Мадрид анх удаагаа Америк тивийн Аргентина, Уругвай, Перу , Куба, Мексико болон АНУ-р аялан тоглолт хийж 16 тоглосноос 16 ялж маш их ашиг олсон байна. Энэхүү үйл ажиллагааг José García Echaniz болон клубын төлөөлөгч Сантьяго Бернабеу нар зохион байгуулжээ.

Мадридын дерби
Хамгийн анхны албан ёсны Мадридын дерби 1929 оны 2 сарын 21 нд Испанийн лигийн 3-р тойргы тоглолтын хүрээнд болж байжээ. Чамартин цэнгэдэхид болсон энэхүү тоглолтонд Триано, Марин нарын ачаар 2-1 р Rojiblancos-уудыг буулган авчээ.


Лигийн дэд аварга
1929 оны лигийн тэмцээнд эхний 10 тойргын тоглолт Реал Мадрид итгэлтэйгээр лигийг тэргүүлж., хэвлэлүүдээр аль хэдийн энэ жилийн лигийн аврага Реал болох нь хэмээн шуугиж байлаа.Гэвч харамсалтай нь Arenas de Guecho болон Барселона багууд хүчтэйхэн эсэргүүцэл үзүүлж 2 дараалан хожигдлоо. Лигийн сүүлийн тойргуудад Arenas de Guecho-г хожиж хариугаа авсан ч лигийн хамгийн сүүлийн тоглолтонд Атлетик Билбоа-д хожигдсноор харамсалтайгаар 2-р байранд орж байжээ. Нэг онооны илүүгээр Барса лигийн цомын хүртсэн аж.

Image
Замора

Замора Реалд ирлээ.
Эспаньол болон Реалын директорууд болох Пабло Хернандез болон Дамиан Канеллас нар нилээдгүй хугацаанд уулзаж ярилцсаны эцэст Реал Мадридын домогт хаалгач Замора ирлээ.
Энэ наймаа тухайн үедээ их шуугиан тарьж байв. Учир нь Реал түүний төлөө Каталоны багт үлэмж тооны буюу 150,000 песетас, одоогийхоор бол 900 евро төлсөн юм. "Санваартан" хочтой Замора Реал дахь анхны тоглолтоо 1930 оны 10 сарын 5нд бүсийн аваргын 4 тойрогт Атлетик Мадридтай хийж байжээ.

Image
Гаспар Рүбио

Гаспар Рүбио Реал Мадридаас татгалзав...
Тухайн үедээ Реалд олон гайхамшигтай тоглолт үзүүлж "a goal-scoring genious" гэж нэрлэгдээд байсан Рүбио 1930 оны улирал дуусгаад 2 найзтайгаа хамт Реалын зөвшөөрөлгүй Куба явж Карибын тэнгисийн Juventud Asturiana багт орлоо. Реал Мадрид ФИФА-д гомдол гаргаснаар түүний тоглохыг хоригложээ. Гэвч Рүбио тухайн үед ФИФА-д элсээгүй байсан Мексик явж тэндхийн Испана багттоглох болжээ. Удалгүй түүний энэ бүх адал явдал дуусч тэрээр 1932 оны 4 сарын 10 нд багтаа буцаж ирсэн боловч Реал түүнийг маш хямдаар Атлетико Мадрид руу явуулжээ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Sat Mar 03, 2007 3:04 pm

Испанийн лигид 2жил дараалан түрүүллээ. /1931-1940/
Энэ арван жилд Реал Мадрид зохиогдоод 4 жил болж байсан Испанийн лигийн тэмцээнд анх удаа түрүүллээ. Дараа жил нь мөн түрүүлж лигийн тэмцээнд 2 түрүүлсэн анхны баг болжээ. Барселонг Бүгд найрамдах цомын финалд хожиж энэхүү цомыг хүртсэн гэх мэт амжилттай байсан ч Испанид иргэний дайн гарснаар иргэдийн форнтынхон Мадридыг мөн клубыг эзэлж бйасан гээд хүндхэн үе ч мөн байлаа.

Клубын дэргэд бар нээв ...
1931 онд Реал Мадрид өөрсдйин төв байраа 15 Caballero de Gracia хэмээх хотын төвийн гудамжинд шинээр өргөтгөн, нилээдгүй үнээр тохижуулав. Энэ ажилууыг хийсэн клубын ерөнхийлөгч Луис Д Усера болон директор Пабло Хернандоз нарын нэгэн шинэ санаа ньтоглолтын үеэр үзэгчид амны цангаага тайлж байх уушын газар нээв. Удалгүй бусад клубууд мөн нээх болсон юм.

Image
1929-1935 оны турш ерөнхийлөгчөөр ажилласан Луис Д Усера


"Реал" өргөмжлөлөө алдав.
Хаант төрийг халж Бүгд Найрамдах Испани улс байгуулагдаснаар клубын Хааны цол Реал хэмээх өргөмжлөлийг хураав. Мөн эмблем-н дээрх титмээ алдав. Ингэснээр Мадрид хөлбөмбөгийн клуб хэмээх ууган нэрээрээ нэрлэгдэх болов.


Image
1931-1941 онуудын Мадрид ХК-н лого эмблем

Барселона-н талбай дахь лигийн аварга.
Реал Мадрид 29 удаагийн лигийн аврагынхаа эхнийхийг 1931/32 улирал нэг ч хожигдолгүй 3 дэд аварга Атлетик Билоа-с 3 онооны илүүтэй түрүүлж байв. Ингэхдээ тэд Каталонд Барсатай тоглож тэнцсэнээр аваргалаж байжээ. Дараа жил нь мөн адил лигийг тэргүүлэн 2 жил дараалан 2 удаа түрүүлсэн анхны баг боллоо.

Image
Аваргууд

Image

багын бүрэлдэхүүн:
Хаалгач: Zamora
Хамгаалагчид:Ciriaco, Quincoces, Quesada, Prats
Хагас хамгаалагчид: Pena, Ateca, Esparza, Lope Pena, Bonet, Leoncito
Довтлогчид: Lazcano, Regueiro, Bestit, Hilario, Olaso, Urretavizcaya, Triana, Eugenio, Olivares, Rubio, Gurruchaga
Коуч: Hertz

Альберти - Реалын анхны гадаад тоглогч
1934 оны 6 сарын 12 нд Реал Мадрид Европоор айлчлан тоглолт хийж Германд явахдаа Fortuna Dusseldorf багаас Жакоб Бэндер хэмээх тоглогчийг авсан боловч Германы ХХ энэ шилжилтийг зөвшөөрсөнгүй. Хожим нь 12 сарын 20 нд Испанийн шигшээ баг Чамартин цэнгэлэдхид Италийн ДАШТ-н хүрээнд Унгарыг хүлээн авч тоголжээ. энэ тоглолтын дараа Gyula Alberty Kiszely Реал Мадридтай гэрээ байгуулснаар клубын түүхэн дэхь хамгийн анхны гадаад тоглогч болсон байна.

Image
Унгар хаалгач Альберти

Хамгийн ахны Барселона Реал Мадридын финалын тоглолт.
Валенсиа-н Месталла цэнгэлдэхид 1936 оны 6 сарын 21 нд Бүгд Найрамдах цом буюу хуучны Испанийн цомын шигшээ тоглолтонд Барселона болон Реал Мадрид учраа таарлаа. Eugenio, Lecue нарын гоолын ачаар Реал хошуучилж эхэлсэн ч Барса зогсолтгүй довтолж Escolá гоолджээ. Хэд хэдэн аюултай довтолгоог Замора амжилттай зогсоож реал Мадрид аварга боллоо. Сарын дараа Испанид иргэний дайн эхэлсэн юм.

Image
Цомын аварга баг

Барселона Реалыг тэмцээндээ оруулсангүй.
1936 оны 7 сарын 18 нд Испанид иргэний дайн гарч удалгүй Мадридын клуб спортын байгууллагууд иргэдийн хөдөлгөөнд эзлэгдэж бүсийн тэмцээн явагдах боломжгүй болов.Реал Мадридын ерөнхийлөгч Пабло Хернандоз багаа дайнаас хол байлгаж тэмцээнтэй байлгахын төлөө Валенсиа-н бүсийн тэмцээнд орохоор хичээсэн ч бүсийн холбоо зөвшөөрсөнгүй.1936 оны 10 сарын 4 нд Barcelona, Español, Sabadell, Gerona, Granollers, Badalona багтайгаар эхэлж байсан Каталоны бүсийн тэмцээнд багаа оруулахаар дасгаожуулагч Пако Бру нилээдгүй удаан яриа хийж ганцаас бусад бүх багыг зөвшөөрүүлж чадсан юм.Бүхий л тэмцээний турш удаа дараа татгалзаж байсан ганц баг нь эртний өст Барселона байжээ.

Багаа аврах хороо байгуулагдлаа.
1939 оны 4 сарын 1нд иргэний дайн дууссанаар ерөнхийлөгч Пабло Хернандоз Мадридиста Адалфо Мелендез-н даргалсан Parages, Urquijo, Oliver, Coppel ,Ortiz de Zárate зэрэг директоруудыг цуглуулан уулзаж клубын амжилттай үйл ажиллагаагаа дахин сэргээх хороо байгууллаа. Тэдний гол ажил маш ихээр эвдэрч сүйдээд байсан Чамартин цэнгэлдэхээ засварлан дахин нээх асууудал байжээ.
Хожим нь Parages: "Тэр үед хамгийн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал байлаа. Цэнгэлдэхийг сэргээхийн тулд бидэнд маш их буюу 300,000 песетас хэрэгтэй байсан. Дайны дараах үеүүдэд энэ бараг бүтэшгүй зүйл байлаа" гэсэн бйадаг.

Чамартин цэнгэлдэх дахин нээгдлээ.
1939 оны 10 сарын 22нд Мадридын дерби-р Чамартин цэнгэлдэх дахин нээгдлээ. Бүсийн аваргын хүрээнд болсон энэ тоглолтонд 2-1 р өрсөлдгөчээ хожиж байв. Маш хямд буюу 5 песетасаар билетээ үнэлсэн ч дайны дараах тухайн үед бол чамгүй их тоо байлаа. Гэвч цэнгэлдэх дүүрэн хүнтэй байсан юм.

Үргэлжлэл бий...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Wed Mar 07, 2007 3:07 am

Сантьяго Бернабеу ерөниийлөгч мөн шинэ Чамартин цэнгэлдэх (1941-1950)
Энэ арван жилд "Реал" хэмээх өргөмжлөлөө буцааж авлаа. Сантьяго Бернабеу ерөнхийлөгч болсноор олон чухал ажил хийсний дээр финалын тоглолтонд Барсаг 11-1 -р бут ниргэсэн мөн 75000 хүний суудалтай шинэ Чамартин цэнгэлдэх нээгдсэн гэх мэт олон онцлох үйл явдал болжээ..

Image
Шинэ Реалын лого эмблем

Эзэн хааны "Реал" өргөмжлөлөө буцаан сэргээв.
1941 оны 1 сарын 1 нд Мадрид ХК Эзэн хааны "Реал" өргөмжлөлөө дахин сэргээлээ. Ингэснээр клубын логон дээр ч дахин хааны титэм тавигдах боллоо.

Реал Мадридын түүхэн ялалт
1943 оны Испанийн цомын хагас шигшээн эхний тоглолт Барселона-н Las Corts Stadium тоглож 3-0 хожигдоод байсан билээ. Каталоны багын үзэгчид ч тэднийг зүгээр байлгасангүй тоглолтын турш элдвээр хэлж байв. Харин Чамартин цэнгэлдэхид болсон хариу тоглолтонд нэгдүгээр үе дуусахад л тооны харьцаа 8-0 болсон байлаа. Харин тоглолт дуусахад Реал Мадрид өөрийн заналт дайсан Барсагаа 11-1 р буулган авсан байв . Тоглолтын гоолуудыг Pruden - 4, Barinaga -3, “Chus” Alonso- 2 , Alsúa болон Botella нар тус бүр нэгийг оруулсан бол Барса-н цор ганц гоолыг Martín оруулжээ.

Image
Сантьяго Бернабеу

Сантьяго Бернабеу-н эрин үе эхэллээ.
Реал Мадридын ерөнхийлөгч Antonio Santos Peralba, Барса-н ерөнхийлөгч Marquis Mesa de Asta нар дээрх хагас шигшээгийн үеэр нэгнээ доромжилж, гар зөрүүлэн нилээд зүй бус үйлдэл гаргасны төлөө тэр хоёр албан тушаалаасаа ховхорсон байна. Харин Реалын шинэ ерөнхийлөгчөөр 1935 оноос хойш клубтэй ямар нэг харилцаагүй байсан Сантьяго Бернабеу с 100%-н дэмжлэгтэй сонгогдож 1943 оны 9 сарын 15 нд албан ёсоор олон нийтэд зарлагдлаа.

Чамартин цэнгэлдэх 37 сая песетасаар дахин босохоор боллоо.
1943 оны хавар Santos Peralba ерөнхийлөгч байхдаа 40000 хүний суудалтай шинэ цэнгэлдэх барихаар төлөвлөж байжээ. Гэвч Сантьяго Бернабеу ТУЗ-н хурал дээр: "Ноёдоо бид илүү том илүү их багтаамжтай цэнгэлдэх барих болно" гэснээр 75000 хүний суудалтай 37 сая песетас буюу одоогийн 222,375 евр-н өртөгтэй шинэ цэнгэлэдх барих ажилаа оржээ.

Image

Сантьяго Бернабеу ерөниийлөгч-н анхны түрүү
1940-д оноос эхэлсэн арван жил Реал тийм ч олон түрүү авч чадаагүй ч Бернабеу ерөниийлөгч болсноос хойш анх удаагаа 1946 , 1947 онуудад дараалан Валенсиаг 3-1 Еспацол-г 2-0 р хожсоноор Испанийн цомыг хүртэж байжээ.

Дахин нэг анхны зүйл...
1947 оны 12 сарын 23 нд Реал Мадрид баг Атлетико Мадридтай Метрополитано цэнгэлдэхид нь хийсэн тоглолтонд Реал Мадридын тамирчид анх удаагаа тамирчид нь дугаартай жэрси өмсөж тоголлоо. энэ бол Pablo Hernández Coronado-н санаа байв. Ингээд дараа жилээс Испанийн бүх багууд дугаартай өмсгөл өмсөх боллоо.

Image
1947 оны Чамартин цэнгэлдэх

Image
Нээлтийн ажиллагааны үеэр багын удирдлагууд

Image
Belenenses багтай хийсэн баг-н бүрэлдэхүүн.

Шинэ Чамартин цэнгэлдэхийн гайхалтай нээлт..
1947 оны 12 сарын 14 нийг Испани орон тэр даяар сэтгэл догдлон хүлээж байлаа. Энэ бол тухайн үедээ маш том баяр цэнгэл болсон шинэ 75000 үзэгчийн суудалтай Чамартин цэнгэлдэхийн нээлт байлаа. Нээлтийн тоглолт Реал Мадрид болон Ос Беленэсис багын хооронд болж Португалын багыг 3-1 хожиж байв. Ийнхүү шинэ агуу колизей Мадридиста нарын алдар цууг мандуулж Испанийн бусад багуудын атаархалыг төрүүлж байлаа.

Кубалаг багтаа элсүүлэх оролдлого бүтэлгүйтэв...
1948 онд Реал бараг бүх гол тоглогчидынхоо гэрээг урт хугацаанд сунгалаа. 2 жилийн дараа Унгарын шигшээгийн тоглогч Ладислао Кубалаг багтаа элсүүлэхээр оролдсон ч тэр өөрийн дотны хүн Ф.Даусик-г коуч болгохыг шаардаснаар энэ хэлэлцээр амжилтгүй болов.

Image
Моловни

Моловни 1950 оны ДАШТ-д тоголсон цорын ганц Мадридиста...
1950 оны Бразилд болсон ДАШТ-д Испанийн баг амжиллтай оролцож 1/8 т шалгарч байсан билээ. Испанийн багт багтсан ганц Мадридиста Моловни байлаа.


Last edited by a_odko on Mon Apr 23, 2007 11:03 pm, edited 1 time in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Mon Apr 23, 2007 11:01 pm

Ер бусын гайхалтай амжилтын 10 жил (1951-1960)
Реал Мадрид 1950 оноос эхлэн алдар цуугаа гайхалтай мандуулсан юм. Энэ арван жилд Реал Мадрид 50 жилийн ойн баяраа тэмдэглэсэн бол манай агуу домог Альфредо Ди Стефаног багтаа элсүүлсэн, сүүлийн 21 жилд анх удаагаа лигийн ялагч болсон.., 5 жил дараалан Европын Цомд.., анх удаагаа Тив хоорондын Цомын аварга болсон гээд арвин амжилттай жилүүд байлаа.


Алтан хурим буюу 50 жилийн ой
Сантьяго Бернабеу-н албаныханд 50 жилийн ойд зориулан бэлдсэн сан хөмрөг гээч зүйл байгаагүй ч маш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан ба нийт зардал нь 20 сая песетас болсон байна. Ойн баярын хүрээнд маш гайхалтай хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан ба бусад спортыг ч мартсангүй сагсанбөмбөг, гар бөмбөг , бөхийн барилдаан, морин уралдаан гээд олон тэмцээн зохион байгуулжээ. Тухайн үе-н хуучинсаг үзэлтэй Мадридиста нар болох Бенето Пико, Манула Суарез нар маш их мөнгө үрлээ хэмээн хүчтэй шүүмжилж байсан юм.

Ди Стефано олны анхаарлыг татаж эхлэв...
Стефано-н баг болох Millonarios Bogotá 50 жилийн ёслолын ажиллагааны үеэр зохиогдсон тэмцээнд Norrkoping болон Реал Мадридыг хожиж тэргүүллээ. Гайхалтай тоголсон Альфредо Ди Стефано олны анхаарлыг татаж эхэллээ. Тэрээр гайхалтай хурд техник ур чадварыг Чамартин цэнгэлдэхид харуулж олныг бишрүүлсэн юм.

Image
Ди Стефано Мадридад ирээд буй нь

Сантьяго Бернабеу-н багтаа элсүүлсэн гайхалтай тоглогч Сапорта
Тухайн үед Испанийн сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.., хожим нь Реалын ажилтан болж баярын үеэрх сагсан бөмбөгийн тэмцээнийг гайхалтай зохион байгуулсан.., дипломат ёсонд мэргэшсэн Querejeta Бернабеу-д анх Раймундо Сапорта -г багтаа авахыг ятгаж зөвлөж байсан аж. . Түүнийг багтаа элсүүлснээр тэрээр тухайн үеийн Реалын тархи нь гэгдэж байсан юм.

Ди Стефано -г багтаа элсүүлэх тулаан
50 жилийн ёслолын ажиллагааны үеэр буюу 1952 оны 3 сард анх удаа Сантьяго Бернабеу Ди Стефано нар анх удаа уулзаж түүнийг багтаа элсүүлэх талаар ярилцаж байжээ. Түүнээс хойш түүнийг багтаа элсүүлэх тулаанд Реалаас Бернабеу, Сапорта,Марти тэргүүтэй ажлын хэсэг.., Барса-с ерөнхийлөгч Хосе Самитерээр ахлуулсан хэсэг..., Millonarios -н Альфонсо Сенеор.., River Plate-н Е.Пардо .., Испанийх ХХ-н Muñoz Calero нараар тэргүүлүүлсэн олон баг түүний төлөө өрсөлдөж байсан юм. Реалын ажлын хэсгийн амжилттай стратеги- биелэлээ олж Ди Стефано хунгийн цагаан өмсгөлийг өмсөх болсон юм.

Ди Стефано -г анхны тоглолт
1953 оны 9 сарын 23: 10 цаг 30 минутанд Альфредо Ди Стефано болон түүний эхнэр охидууд Барселонаас Мадридад газардлаа. Тэрээр хүндэтгэлийн зоогонд оролцож эмнэлгийн үзлэгээр тэнцсэнээр гэр бүлээ Emperatriz Hotel-д үлдээж өөрөө багыхантайгаа уулзлаа. 3 цаг 30 минут гэхэд тэрээр анхныхаа тоглолтыг Нанси багтай хийхэд бэлэн болсон байлаа. Энэ нөхөрсөг тоглолт 4-2 цагаануудын ялалтаар дууссан ба 67 минутанд Стефано анхныхаа гоолийг хийж байжээ.

Хуакин Навваро - Европын шилдгүүдийн багт
Реал Мадридын хамгаалагч.., тухайн үедээ дэлхийн шилдэг гэгдэж байсан "The Fireman" хочтой Хуакин Навваро бол Реалын түүхэнд Европын шилдэг 11т багтсан анхны тоглогч юм.Тэрээр Английн ХХ-ны 90 жилийн ойн ёслолын ажиллагааны хүрээнд алдарт Уэйблэйд Европын шигшээ Английн шигшээгийн эсрэг тоглолонд оролцож байсан юм.

21 жилийн дараа 3 дахь удаагаа лигийн аварга...
Ди Стефано-г багтаа авчирсан тэр даруйдаа л тэрээр ур чадвараа гайхуулж эхэллээ. Үр дүн нь 1953/54 оны улирлын лигийн аварга болсон билээ. Үүнээс өмнө хамгийн сүүлд 1932/33 оны улиралд аваргалаад байсан юм. Тэр үед дасгалжуулагчаар Энрики Фернандез ажиллаж байжээ.

Image
Аварга баг

Чамартин цэнгэлдэх Сантьяго Бернабеу хэмээн нэрээ өөрчлөв...
1955 оны 1 сарын 4 нд Реал Мадридын бүх гишүүд захирлуудын Их Хурал болж хурлын үеэр Запатор болон Касо хэмээх 2 гишүүний гаргасан клуб-нхээ төлөө их зүйлийг хийсэн ерөнийлөгч Бернабеу-г хүндэтгэн цэнгэлдэхийн нэрийг өөрчлөх санал олонхоор дэмжигдэж энэ үеээс эхлэн Сантьяго Бернабеу цэнгэлдих хэмээх болжээ.
Image
Сантьяго Бернабеу цэнгэлдэх

Аваргуудын лигийн эхлэл Европын Цомын тэмцээнийг үүсгэн байгуулалцсан нь.
L'Equipe-н директор Габреал Ханот Европын бүх орны шилдэг багууд оролцдог тэмцээн зохиох тухай санал гаргаж Сантьяго Бернабеу-д танилцуулснаар нэр хүнд бүхий тэмцээний суурь тавигдаж байжээ. 1955 оны 4 сарын 2 нд L'Equipe -н директор Жакуес Годдет европын бүх шилдэг багуудын төлөөлөгчидтэй уулзах ажиллагаа Парисын Ambassador зочид буудалд зохион байгуулж Бернабеу удирдаснаар Европын цомын тэмцээн зохиохоор нэгдмэд шийдвэрт хүрэн ёсчлож байв.

Image
Анхны аварга Стефано

Реал Мадрид - Анхны Европын аваргууд
1955 оны 9 сард анх удаагаа Европын бүх шилдэг баг оролцсон Европын цомын тэмцээн зохион байгуулагдлаа. Реал Мадрид 1955 оны 9 сарын 8нд Женев хотод Servette багын эсрэг хамгийн анхы тоглолтоо хийж Муноз болон Риалын гоолын ачаар 2-0 р өрсөлдөгчөө буулгаж авч байлаа.

Image
Риал

Үүний дараагаар Partizan Belgrade , Милан зэрэг хүчтэй багуудыг буулгаж авснаар 1956 оны 6 сарын 13 нд шигшээ тоглолтонд Францын Stade Reims багтай тэдний эх оронд нь, Парист тоглохоор боллоо. Тоглолт эхлээд Францын баг 2-0 тэргүүлж явсан ч тоглолтын эцсийн үр дүн ялалт нь 4-3 р Мадридын талд байлаа. Ингээд Реал Мадрид өөрийн агуа 9 түрүүгийнхээ эхныхыг хүртэж байсан юм. Тэр үеийн аваргын цом нь 23,2 кг 66 см өндөртэй байжээ.
Аварга багын бүрэлдэхүүн: Juan Alonso; Atienza, Marquitos, Lesmes; Muñoz, Zárraga; Joseíto, Marsal, Di Stéfano, Rial , Gento.

Дэлхийн хамгийн шилдэг гэрэлтүүлгийн системтэй цэнгэлдэх боллоо..
1957 оны 3 сарын 18 нд клуб цэнгэлдэхдээ хүчирхэг гэрлийн систем нэвтрүүллээ. 480 гаруй гэрлийн үүсгүүрүүд 1,500 lux гэрэл гаргаж байсан бол тухайн үеийн цэнгэлдэхүүд болох Paris 130 lux , Уэймблэй 140 lux , Барса-н Ла Кортс 350 lux -н хүчин чадалтай гэрлийн систем ашиглаж байсныг дурдахад л ямар хүчирхэг систем суурьлуулсан нь тодорхой харагдах билээ. Ийм гэрлийн системтэй анхны тоглолтоо 70000 үзэгчидынхээ өмнө Бразилын Recife багын эсрэг тоголон 5-3 р буулган авч байжээ.

Image

Европын цомыг дахин хүртэв...
1957 оны 5 сарын 30 нд, Европын цомын финалд Реал Мадрид Бернабеу-даа 125000 фанатуудынхаа өмнө Италийн Фиорентина-г хүлээн авлаа.. Эхний үед Италнийн багын катеначи амжилттай ажиллаж 0-0 р тэнцээгээр дууссан боловч удаах хагаст Ди Стефано торгуулын цохилтоос гоол хийн , Женто гайхалтай цохилтоороо оноог ахиулснаар Реал Мадрид 2 дахь удаагаа Европын аварга боллоо.
Багын бүрэлдэхүүн: Juan Alonso; Torres, Marquitos, Lesmes; Muñoz, Zárraga; Kopa, Mateos, Di Stéfano, Rial ,Gento.

Image
Женто


Ди Стефано Европын шилдэг тоглогч болов...
1958 оны 1 сарын 23нд Ди Стефано Францын ХХ-ны директор Jacques Ferrán-с Ballon d'Or буюу Европын шилдэг тогллгч-г шагналыг хүлээн авлаа... Ёслолын ажиллагаа Сантьяго Бернабеу цэнгэлдэхид болсон ба дараахан нь Сэвилла Реалын тоглолт болж Реал 8 гоол оруулсны талыг нь Стефано оруулсан байна. 1959 онд Стефано дахин энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.
Image

Европын Хаадууд...
1958 онд Бруселд Миланыг нэмэлт цагт 3-2 р буулган авснаар Евродпын Цомд дахин аваргалаж байжээ. Милан Мадрид гайхалтай тоглолт үзүүлсэн ба нэмэлт цагт Женто-н гоол Реалд ялалтыг авчирч байв.
Дараа улирал нь мөн л Европын цомын тэмцээнд түрүүллээ. Шигшээ тоглолт Штутгарт хотноо зохиогдож Реал хуучин өрсөлдөгч Stade Reims -ээ хүлээн авч Матеос, Стефано-н гоолуудын ачаар 4 дэхь удаагаа аваргалав..
1960 оны 5 сарын 30 нд Реал Мадрид 5 дахь удаагаа дараалан түрүүлж нэгэн шинэ гайхамшигт түүхийг бүтээлээ. Шигшээ тоглолтонд Германы Eintracht Francfort-г Пушкас/4/ - Стефано /3/ нарын гайхалтай гоолын хүчинд 7-3 р бут ниргэж байв.
Image
Пушкас

Хамгийн анхны Тив хоорондын цомын аварга...
Libertadores Cup-н аварга Peñarol Montevideo Европын аварга Реалын эсрэг тоглож эхний тоглолт Уругвайн нийслэлд болж нэг ч гоолгүй тэнцээгээр өндөрлөв. Хариу тоглолт Мадридад болж 5-1 р өрсөлдөгчөө буулгаж авснаар хамгийн анхны тив хоорондын цомын аварга болов.
Багын бүрэлдэхүүн: Domínguez; Marquitos, Santamaría, Pachín; Vidal, Zárraga; Herrera, Del Sol, Di Stéfano, Puskas and Gento.


Image
Стефано гоолоо тэмдэглэж буй нь..


Үргэлжлэл бий...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...


Return to Спортын Цонх-Алдрын танхим

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests