ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Шилдэг тамирчид, шилдэг багуудын танилцуулгуудыг зєвхєн эндээс...

Moderators: El Payaso, .boldoo.

Алинд нь илүү дуртай вэ??

Монгол хоол...
15
52%
Хятад хоол...
0
No votes
Солонгос хоол...
1
3%
Япон хоол...
3
10%
Энэтхэг хоол...
3
10%
Тайланд хоол...
0
No votes
Итали хоол...
2
7%
Орос хоол...
3
10%
Бусад...
2
7%
 
Total votes : 29

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Reebok » Tue Dec 30, 2014 9:04 pm

Sent from my ЦОО ШИНЭ ГАР УТАС using Tapatalk 2
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Reebok » Wed Jan 07, 2015 8:08 am

Image
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby CAHAKA » Wed Jan 07, 2015 8:46 pm

Дээрх зураг нь бvтээгдэхvvнээс бага зэрэг ялгаатай байж болно.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Reebok » Wed Jan 07, 2015 9:37 pm

Сайн байна уу?
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Reebok » Mon Feb 02, 2015 12:55 pm

“Юу иднэ, түүнийгээ нөхнө“

Ийм үгийг та урьд нь лав сонсож байсан байх. Хүнсний зүйл адилхан харагддаг эрхтэндээ илүү сайн нөлөөлдөг гэнэ. Тохиолдол гэж үү? Байж болох л юм. Гэхдээ дэндүү олон тохиолдол юм даа.

Лууван – нүд

Image

Лууванг нимгэн хэрчээд нүдтэй хичнээн адилхан болохыг нь хараарай. Бараг солонгон бүрхэвч хүртэл байгаа биз. Гол нь лууванд байх витаминууд болон бета-каротин зэрэг антиоксидууд нь нас ахисан хойно хараа муудахаас сэргийлдэг юм байна.

Самрын хушга – тархи

Image

Хушганы нугалаа атираа ч бүр яг тархи л даа. Хушганд их хэмжээгээр агуулагдаж байдаг омега-3 буюу тосны ханаагүй хүчил нь тархины жигд ажиллагааг хангахад тустай гэнэ.

Ногоон майлз – яс

Image

Ногоон майлзны урт нарийхан гол нь ястай тун төсөөтэйгээс гадна маш хэрэгтэй ургамал юм байна. Учир нь ясыг эрдэсжүүлж байдаг цахиурын гол түүхий эд нь ногоон майлз гэнэ.

]Авокадо – умай

Image

Авокадо жимс нь хэлбэр дүрсээрээ үнэхээр умайг санагдуулна. Умайн хүзүүний дисплази өвчнөөс сэргийлэх фолийн хүчил энэ жимсэнд их хэмжээгээр агуулагдаж байдаг.

Нялцгай биетэн – эр бэлгийн булчирхай

Image

Нялцгай биетнүүд эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр сайн нөлөөтэй болохыг нэг бус удаагийн судалгаагаар баталжээ. Тэдэнд эр эсийн чадавхийг сайжруулдаг фолийн хүчил болон цайр ихээр агуулагддаг юм байна.

Грейпфрут – хөх

Image

Нимбэгтэй төстэй цитрус болон бэрсүүт жүрж нь эмэгтэй хүний хөхтэй адил харагддаг нь бас тохиолдлын хэрэг биш бололтой. Хөхний хавдраас сэргийлдэг «лимоноид» гэдэг бодис эдгээр жимсэнд их байдаг аж.

Улаан лооль – зүрх

Image

Улаан лоолийг хуваагаад харвал зүрхний бүтцийг санагдуулам зураг гарч ирнэ. Ликопин гэдэг бодисын хүчээр томат зүрх өвчлөх эрсдлийг багасгаж өгдөг аж. Дээрээс нь бага зэрэг оливийн тос, эсвэл авокадо жимс нэмчихвэл ликопины үйлчилгээ бараг 10 дахин өсдөг гэнэ.

Улаан дарс – цус

Image

Цустай адил харагддаг улаан дарс нь антиоксидууд болон полифенолаар баялаг. Бага зэрэг улаан дарс уучихвал та холестерины эсрэг хамгаалалт хийчихлээ гэсэн үг. Түүнчлэн улаан дарс цус шингэлж, цусны булэгнэлтээс хамгаална.

Имбирь – ходоод

Image

Имбирь ходоодтой адилхан бөгөөд бөөлжис хутгах, дотор муухайрах үед тус болдог гэдгийг хүн бүр мэднэ. Мөн үрэвслийн эсрэг, антиоксид үйлчилгээтэй гингерол гэдэг бодисыг агуулж байдаг.

http://viva.mn/post/662
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Dondogoo » Mon Feb 02, 2015 1:05 pm

мэдмээрийм байна
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Dondogoo » Mon Feb 02, 2015 1:05 pm

имбирь гээд байгаа чинь цагаан гаа биздээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Reebok » Mon Feb 02, 2015 1:06 pm

Image
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Reebok » Tue Feb 10, 2015 12:50 pm

Жимс ногоог зөв хэрчиж, хальслах аргууд

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг төрөл бүрийн жимс ногоонуудыг хальслах, хэрчихэд ямар нэгэн онцгой ур чадвар, дагаж мөрдөх дүрэм журам шаардлагагүй. Гэхдээ дараах аргуудыг мэддэг байхад дээр дурдсан өдөр тутмын ажлыг бага зэрэг хөнгөвчлөхийн дээр гэрт чинь ирсэн зочдоо жижигхэн үйлдлээр гайхашруулж чадна гэсэн үг юм.

Үрлэн улаан лооль хэрчих

Хавтгай тавган дээр үрлэн улаан лоольнуудаа тавиад дээрээс нь өөр нэг хавтгай таваг хөмрөн тавьж, хурц хутгаар хоёр тавагны дундуур зүснэ. Энэ аргыг усан үзэм хэрчихэд ч ашиглаж болно.

Image

Киви

Киви жимсийг хальслах хэцүү байдаг. Үүний оронд халбага ашиглан идэж болно.

Image

Мандарин

Image

Анар

Жимсний дээд болон доод талыг хутгаар зүсэж авна. Дараа нь хэсгүүдэд хуваан зүсээд гараар салгана.

Image

Авокадо

Кивитэй адил халбага ашиглан идэж болно

Image

Тарвас

Тарвасыг идэхэд амархан байлгахын тулд нарийн зүссэн хэсгийн хальсны хоёр захыг зүсэж авна.

Image

Image

Бялуу

Бялууныхаа голоос зүсвэл дараа нийлүүлээд тавьсан үед зүссэн хэсэг нь хатахгүй.

Image

Image

Лайм

Зурагт харуулснаар зүсвэл их шүүс шахах боломжтой.

Image

Гадил

Үзүүрийг нь чимхээд хальсыг нь хоёр тийш тат.

Image

Сонгино

Уйлах хэрэггүй дээ, та амжилт олно.

Image

Манго

Шилэн аяга ашиглан манго жимсээ хальслаарай

Image

http://news.xopom.com/65204/
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Цогоо » Tue Feb 10, 2015 1:46 pm

Браво, Эрвээхэй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Postby Bibby » Thu Mar 12, 2015 9:35 am

Асуулт Самбар & Bone-LLoyd Chat Interview 4 дэх дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаар их онцлогтой болж байна. Юу вэ гэхээр энэ удаагийн дугаарт Асуулт Самбарын 2 гишүүн оролцож байна. Өөрөөр хэлбэл 2 никтэй гэсэн үг. Өөрсдийн 2 ник нэрний утга учрыг илт гаргадаг тэрээр амьдрал дээр арай өөр хүн бололтой. Гэхдээ Асуулт Самбарынхны дунд Рейтинг сайтай түүнд охид талтай байдаг гэж тэр өөрөө хэлсэн. Ингээд та бүхэнд таалагдана гэж найдаж байна.

Блиц
Нэр – Иргэн Б /Жинхэнэ нэрээ хэлэхээс татгалзав. Сурв./
Нас – 20-25. Охид бүсгүйчүүдийн насанд тааруулж насаа хэлдэг.
Хүйс – Эрэгчин
Орд – Охин. Охины ордныхонд охид хандтай байдийн...
Ажил мэргэжил - Ажилгүйчуудийн тоог нэгээр нэмээд байгаа...
Хобби – Систем хөгжимөөр ФМ сонсох, MTV-ээр Спорт узэх...
Байршил – Гудамжинд

Сурвалжлагч - Bone-LLoyd
Оролцогч - ASSASSIN & ALKAHOLIK


Хавар Цагийн Анхны Яргуй Гишvvн

Нэгдэн орсон: 16 Jun 2003
Нийт бичлэг: 2962
[нийт бичлэгийн 0.49% хувь / єдєрт 2.88 бичлэг]
Байршил: Улаан толботой цагаан даавуун дээр ягаан дотоожтой том хєхтэй шар хvvхэнтэй ногоорчийно...
Ажил мэргэжил: Лаларын гуйлгачин...


Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Нэгдэн орсон: 25 Jan 2005
Нийт бичлэг: 1952
[нийт бичлэгийн 0.32% хувь / єдєрт 4.46 бичлэг]
Байршил: Улаан толботой цагаан даавуун дээр ягаан дотоожтой том хєхтэй хар хvvхэнтэй ногоорчийно...
Ажил мэргэжил: Хогын тэнvvлчин...



BL: Юуны өмнө Асуулт самбарын нийт хэрэглэгч охид, залуусын өмнөөс энэ бүрхэг өдрийн мэндийг хүргье.
ASSA&ALKA: Талархлаа...
BL: Өвөр Монгол юм уу?
ASSA&ALKA: Байсан...
BL: Жаахан дэлгэрүүлвэл...
ASSA&ALKA: Урд нь Өвөр Монгол байсан байж магадгүй л дээ... Одоогоор ар МОНГОЛ...
BL: Зиа зиа. Яриагаа таны нэрний тухай эхлье. АЛКАХОЛИК – АРХИЧИН гэдэг дээ. Гэхдээ өөрийн чинь тайлбар.
ASSA&ALKA: Намайг хүмүүс янз янзаар дууддаг л даа... Байрны атаманууд бол гөлөгөө гэж дууддаг... Охидууд хайраа гэдэг... Найзууд маань харин Архичаан гэдийн... Хааяаа Алуурчаан болчдийн... Тэгээл...
BL: Алуурчин гэснээс таны 2 дахь ID бас АССАСИН – АЛУУРЧИН шт тэ. DIABLO – той холбоотой нэр үү?
ASSA&ALKA: Диабло гэдэг нь ямар юм байдийн?? Би Диаблотой ямар ч холбоо байхгуй... Баярзултай л холбоотой...

BL: Тоглоом л доо. Ер нь Асуултад хэдэн НИК нэртэй вэ?
ASSA&ALKA: 2

BL: Зиа нэгэнт бүх хэрэглэгчид маань энэхүү Ассасин, Алкахолик 2 никний цаана нэг л хүн байгааг мэддэг болохоор энэ 2 никний үүсэл, шалтгаан, яагаад заавал 2 ник гэж?
ASSA&ALKA: Гүй ээ яахав... Дэмий байхаар л... Эхний нэр бол самбарт орох гэж бүртгүүлсэн нэр... 2 дахь нь 2 нэрээр орж үзмээр санагдаад нээсэн нэр...
BL: Энэ 2 никээр 2 өөр зан характер гаргадаг. Тэр талаар.
ASSA&ALKA: Нэг нь АРХИЧИН, нөгөө нь АЛУУРЧИН юм чинь...

BL: Амьдрал дээрхи Иргэн Б алинтай нь илүү төстэй вэ? Эсвэл...
ASSA&ALKA: Аль сайнтай нь...
BL: Архичин нь тэгээд сайн уу? Алуурчин нь уу?
ASSA&ALKA: Тухайн үеийн байдлаас шалтгаалдаг л даа... Архи уусан үед АЛУУРЧИН нь сайн... Алуу... Аллага хийж байгаагүйм байна... Тэхээр, АРХИЧИН нь сайн юм шиг байна... АЛУУРЧИН нь гэхдээ муу биш шүү...
BL: Сүүлийн үед юу хийж байна даа?
ASSA&ALKA: Монгол улсаа л хөгжүүлж байх шив дээ...
BL: Ямар мэргэжилтэй хүн бэ? Монголоо хөгжүүлэлж байгаа нэг жишээ?
ASSA&ALKA: Жишээ гэвэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ХАРАА-г ч их ууж байна даа... Бас Алтан Навчис, Цагаан өргөө, Мана, Улаан Шонхор эдэрийг ч сайн сорж байна даа... Тэхээр, ямар мэргэжилтэй нь тодорхой биз ээ...
BL: Үндэсний үйлдвэрлэл гэснээс хэр их ҮНДСЭРХЭГ, ЭХ ОРОНЧ вэ? Эх орон гэж таны бодлоор...
ASSA&ALKA: Үндсэрхэг үзэл мэдээж байгаа... Миний судсаар Чингисийн цус гүйж байгаа болохоор, үндсэрхэг байх нь тодорхой... Эх орон гэдэг, эх баригч эмч юм болуу даа...
BL: Их Монгол 800-аар хэдэн шил архи ууж, хэдэн хүн алах гэж байна?
ASSA&ALKA: Их Монгол улсын 800 жилийн ойгоор, төрсөн өдрийн бялуун дээр насных нь тоогоор лаа байдаг шиг, насных нь тоогоор архи өрөх санаатай байгаа... Гэхдээ мэдээж төсөв, мөнгө батлагдвал шүү дээ...
BL: Алка, Ассасин 2 хоорондоо хэр найз вэ? /АСУУЛТ Самбарын/
ASSA&ALKA: Амраг хосууд аятай л байдаг даа...
BL: Зиа эхлээд жаахан АЛКАгийн талаар яръя. Энэ аватартайгаа гүй э мөн их удаж байна даа.
ASSA&ALKA: Тийм шүү... Урд цагт хальт өнгөтэй аватартай байсан санагджийна...Өгнөлөг юм зохихгүйм билээ... Тэхээр нь хар, цагаан болгоцон...
BL: ALKAHOLIK - Хавар Цагийн Анхны Яргуй Гишvvн гэсэн байна л даа. Хэхэ. Үнэхээр зохимжгүй санагдав. Шууд л хэлэхэд ямар цолтой болмоор байна.
ASSA&ALKA: АРХИЧИН гэдэг цолтой болчуул болоо...
BL: Архичин Ромео Жулетта – д тогловол хэн нь вэ?
ASSA&ALKA: Тоглохгүй л дээ...Надад таарах дүр байдгүйм билээ... Дандаа сонирхогчид тэр кинонд тоглодийм билээ...
BL: Ассасин никээр 2005 онд бүртгүүлсэн юм байна. Тэгэхээр одоо жил гаран болж байгаан байна. Ассасины ажил сайн уу?
ASSA&ALKA: Муугүй дээ... Ажилгүй, гэрийн авгай болсон...
BL: Ассасиндаа алуурчин цол авна гэсэн үг тэ... Би зөв ойлгосон уу?
ASSA&ALKA: Биш... Би АССАССИН нэрэндээ "Ягааран туяарах яргуйн дэлбээ" гэдэг цол авмаар байна...
BL: За одоо Иргэн Б – ийн тухай яръя. Интернэтэд хэр олон цагаар ордог, Асуултад анх яаж яваад орсон...
ASSA&ALKA: Интернед-д ажилтай үедээ их суунаа... Анх Асуултад, хичээл хайж яваад олоод ороод ирсэн... Математикийн даалгавар хайж яваад...
BL: Одоо бол Асуултаар өвчилөө биз дээ? Самбардахын утга учирын талаар...
ASSA&ALKA: Өвчилөөд эдгэрцэн... Одоо хөнгөн донтолттой л байна... Утга учир гэвэл, амраг хосууд бие биенээ өөрсдөөсөө илүүгээр хайрлаж, хамгаалж, хамгаалалт хэрэглэхэд л оршиж байгаа гэж би болож байна...
BL: Эдгэрсэн түүхээсээ хуваалцаач, Асуулт Аддикт гаруудад их тус болох байх.
ASSA&ALKA: Бага Хангай дахь Абладанд очоод архинаас, бас Асуултаас эдгэрсэн... Учир нь тэнд АСУУЛТ гэвэл бүгд "Архи" гэж ойлгодог болохоор... Бас дээр нь PC байтугай, Сега ч олдохгүй байсийн...
BL: Асуулт Самбарын таны орж мөрөө үлдээдэг, тэр хавийн бичлэгийг их унших дуртай SUB-ууд...
ASSA&ALKA: Анх Спорт-д ордог байлаа... Сүүлдээ хаа ч хамаагүй... Осолдохгүй эрүүл мэндээр орж үзээгүй дээ... Учир нь эв эрүүл учираас...
BL: Спортоор хичээллэдэг үү?
ASSA&ALKA: Голф тоглодог... Бас Кюрлинг их тоглодог доо...
BL: Үндэсний бөхөөс хүндэлдэг бөх чинь?
ASSA&ALKA: Долгорсүрэнгийн Сумъябазар... Бас Оргилболд...
BL: Та МОДЕРАТОР болдоггүйм уу? Таныг болгоё гэдэггүйм үү?
ASSA&ALKA: Болцон байсан... Ажлын байрандаа архидаад халагдцөөн..
BL: Ахиад Модератор болмоор байна уу?
ASSA&ALKA: Үгүй ээ... Дэмий эд байлээ...
BL: Жаахан залхуу гэж ойлгож болох уу? Хэхэ
ASSA&ALKA: Үгүй ээ... Харин ч хамгийн ажилсаг нь шд... Хэхэх... Хүүхэд хийнэ гэх мэт... Ажил их шд...
BL: Найз бүсгүйтэй юу?
ASSA&ALKA: Рах
BL: Рах?
ASSA&ALKA: Зимбабаар байгаа гэсэн үг.
BL: Ямар ямар хэл мэдэх вэ?
ASSA&ALKA: Татаатунгаадах, тарзаандах гэсэн үндсэн 2 хэлтэй...
BL: Ганц онигоо ярьчих...
ASSA&ALKA: Лай лай... Хүмүүс инээдгүймаа...
BL: Сүүлийн үед аль форумаар их орж гарч байна даа.
ASSA&ALKA: Math, Physics, Biology & Chemistry - Brain Power... Энд өнждөг болсон...
BL: Асуулт хар тамхи мөн үү? Амьдрал дээр Хар тамхи татаж үзсэн үү?
ASSA&ALKA: Өнгийг нь сайн мэдэхгүймаа... Гэхдээ би амьдралдаа тамхи татаж үзээгүй шд...
Nicola: Найз охин чинь яг хэн юм бэ?
ASSA&ALKA: Нэг охин нэрлэж болохгүй байнаа... Нэгийг нь хэлчүүл бусад нь гомдчино... Иргэний дайн гарна...
BL: Хайр дурлалын тухай, Иргэн Б, Алка, Ассасин 3-ыг төлөөлж хэлбэл?
ASSA&ALKA: Хайр дурлал аа гэж... Ай даа, даанч сайхан байж дээ... Анхны минь хайр бодогдоод байна... Уйлчих гээд байна, ойлгоорой...
BL: Асуулт Самбарын хамгийн хамгийн.... Санаанд орж байгаагаа хэлэхэд л болно.
ASSA&ALKA: Хамгийн худалч нь ЖАМБАЛДОРЖ... Хамгийн ухаалаг нь одоо хэн ч юмбэ дээ... Би ч юм уу...
BL: Өөрөө хэр худалч хүн бэ?
ASSA&ALKA: Өдий наслахдаа худал үг хэлж үзсэнгүй... Худлаа хэлэхээр гар татаад байдийммммаааааа...
BL: Пинокёо шиг уу? Ах нь юм биш биз?
ASSA&ALKA: Дүү нь...
BL: Минийй дөөө..... Хэхэ. Асуултад ордог болсоноос алдаж оносон зүйлүүд...
ASSA&ALKA: Алдсан гэвэл... Автуусанд явжаагаад битүү мөнгөтэй түрийвчээ алдсан... Оносон гэвэл, хичээлийнхээ шалгалтанд тааж буудаад оносон доо..
BL: Аль сургууль 10-н жилээ төгссөн бэ?
ASSA&ALKA: "Ирээдүй" цогцолбор
BL: Ямар сурдаг хүү байв даа. Бага нас чинь хаанахын гудамжинд өнгөрсөн бэ?
ASSA&ALKA: Алтан 3 авнаа... Хааяаа 2 авна... Арай ч 1-рүү орчихгүй байгаамаа... Манхаттан хотын гудамжинд гэвэл би алуулах байх даа... Зурагтын гэр хорооллын, мухарт...
BL: Асуулт Самбар Site Admin болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
ASSA&ALKA: Бүгдийг нь Админ болгоно... Худлаа, худлаа... Админ болно гэж бодож байгааг?й болохоор, юу гэхээ ч мэдэхгүй байна...
BL: Өөрийгөө нэг амьтантай зүйрлэвэл...
ASSA&ALKA: Би нэг, АЗАРГА хавьцаа л юм даа... Х??хн??д тэгдийн...
BL: Ямар хоолонд дуртай вэ?
ASSA&ALKA: Түүхий л биш бол хамааг?й...
BL: Ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?
ASSA&ALKA: Зохиолын дуу, ардын дуу... Ер нь язгуур урлаг талдаа...
BL: Тэгвэл хүндэлж явдаг дуучин чинь? Улаан Фэн нь ч юм уу?
ASSA&ALKA: Охидын EMOTION хамтлагт нугасгүй дээ... Сүндэрээд бол бүүр хайртай... Бусад нь намайг шүтдийн...
BL: Хүссэн нэг хүнтэй чинь уулзуулж өгье гэвэл хэнтэй...? Яагаад?
ASSA&ALKA: Майкл Жексонтой... Арьсийг нь шалгана... Орги уу, хулхи уу гэж...
BL: Эцсийн үгийг танд үлдээе...
ASSA&ALKA: Зиаа, тэхээр... Сайхан чалчлаа... Бүгдээрээ Ерөнхийлөгч болох болтугай...


Ингээд энэ удаагийн дугаар таалагдсан гэж найдав.

Бэлтгэж, хөтлөн найруулсан * Bone-LLoyd

2006-04-08
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Bibby » Fri Mar 13, 2015 2:54 pm

RBK wrote:Өвлийн өвгөн...

Image

Энэ жилийн шинэ жил их сайхан боллоо... Бүхэл бүтэн 3 жил хайж олсон Санта Клаусынхаа иж бүрдэлийг өмсөөд айл хунараар хэсч, бэлэг тарааж "дүрдээ орж" явах сайхан юмаа... Энэ жил 31-ны орой 3 айлаар орлоо... Их зугаатай юмнууд боллоо... Гэхдээ би гэрээрээ 2 удаа орсон... Яагаад гэхээр, манай гэрт хамаатны хэдэн хүн ирнэ гэж байсийн... Тэр нөхдүүдийн дунд 2 нусан буу байдийн... Тэгээд би орой нь орвол тэр 2 нусан буу ирцэн байх учираас би охиндоо тэр нусан буунуудаас илүү бэлэг өгч болохгүй... Тэгвэл дайн болох учиртай байсан болхоор, үндсэн бэлэгээ эрт өгөөд, орой нь бэлгэдэлийн чанартай чихэр жимс л өгсийн...
Би өдөр өнөөх хувцастайгаа гэрийнхээ гадаа очоод, гэрийхэнрүүгээ залгаад "Охиноо цонхон дээр гаргаад ир" гэж хэллээ... Тэгсэн манай атаманыг өвөө нь өргөөд харуулж байна шүү... Би бэлэг сэлтээ тэврээд, үүргэвчээ үүрээд яваад орлоо... Өглөө би гэрээс гарахдаа Сантагийнхаа хувцасыг үүргэвчиндээ хийж гарсийн... Тэгээд хоосон үүргэвчээ үүрээд л явж байгаа нь тэр... Тэгээд гэртээ яваад орлоо... Охин маань гайхаал хараад байна... Дуу хоолойгоо өөрчилмөр аядаад, цээжилсэн хэдэн юмаа ар араас нь уншаад, шүлэглэж гарлаа... Энгийн үед миний үгэнд орох нь байтугай, бараг намайг хөөгөөд байдаг охин маань намайг таньсангүй... Санта Клаусын хэлсэн бүхнийг хийжийн шүү... Дуу дуулж, бүжиглэж, шүлэг уншиж байна... Тэгээд үнсүүлээд, бэлэгээ аваад "Баярлалаа, баяртай" гэжийн шүү... Соёлтой гэж жигтэйхэн... Тэгээд би гарахдаа буцаад үүргэвчээ аваад гарлаа... Тэгсэн дараа нь манай охин, манай аав 2-н дунд ийм яриа өрнөсөн гэнээ...

Охин: Саяных ёстой хачин өвлийн өвгөн байна даа
Өвөө: Яасан?
Охин: Өвлийн өвөө орж ирчээд, аавын цүнхийг аваад гарчихийн... гэсэн гэнэ...

За тэгээд би гараад 120 мянгат орох гэж такси хүлээж нилээн зогслоо... Өвлийн өвгөн өөрөө машин жолоодоод явах нь зүйд нийцэхгүй хэрэг бөгөөд, зузаан сахалны дээр нүдний шил цантаад, юм харахын эцэсгүй болоод байхийм байна лээ... Тэгээд такси олох гэж 30 минут орчим замын хажууд үзмэр болж зогслоо... Хүмүүс их гоё хандаж байсанд баахан баярлав... Хэд хэдэн мишаантай "ээж" нар,
- Сайн уу, Санта?? гэж байлээ... Хандраад байх шиг байгаан... Нөхөр нь хажууд нь байхад ичдэггүй муу гарууд... Гэснээс бас хэд хэдэн хүн,
- Хүүе ээ, чамайг ямар утасаар дууддагийн? Дуудлагаар явах уу?? эдэр гэхийн... Би дуудлагаар явчмаар юм шиг харагдсийм байх даа... За тэр ч яаахав...
Тэгээд такси олж аваад нэг найзынруугаа орвоо... Гэрийхэн нь, аав, ээж нь цугларчихсан... Манай найзаас бусад нь мэдээгүй байсан бололтой... Найз маань намайг очход хүүхдийнхээ бэлэг сэлтийг гаргаж ирж өгчихөөд түрүүлээд орлоо... Тэгээд л явж ороод нөгөө цээжилсэн хэдээ хэлэх гэтэл байдаггүй шүү... Гацаад, ичээд, сандраад, салга авлаа... Ёстой л дунд сургуульд дуу хөгжим, арван жилдээ Англи хэлэндээ сайн байсан тулдаа аргалж гарсан даа... Тэгээд нэг их хэцүү юм байнаа... Айлд орсон чинь үүүү ёстой янз бүрийн хоол унд хийцэн, хорхой хүргээд л... Ид, уу л гээд байхийн... Би гэж нэг юм амаараа дүүрэн сахал зүүцэн болхоор чинь юм үзээгүй юм шиг лавиад байвал сахал маань амны алчуур болчих гээд байдаг... Идэхгүй болхоор үнэрэнд нь алуулчих гээд байдаг... Ёстой гүрийжаагаам даа... Тэгээд нэг соруул олж авч байж, нэг сайхан хүйтэн ундаа ууж билээ... Тэр хооронд чинь айлын зулзаганууд дуулж, бүжиглээд чухам намайг чинь тэр цас мөсний орноос ирсэн нөхөр байна гэж бодоод, миний уутанд байгаа юмнаас салгачих гээд үзэж таржийнаа... Нээрээ юуун уут гараад ирвээ гэж гайхаж магад... Үүргэвчтэй байснаа уут болчиж гэж бодож байгаа ч байх... Манай найзад мобикомоос улаан том даавуун ууттай бэлэг өгсөн гээд надаа тэр улаан уутыг өгсийн... Нэг сахилга бат муутай нөхөр гүйж ирсэнээ сахалнаас минь зулгааж үзжийна... "Яаж байна хүү минь" гэсэн чинь цаашаа очоод "Жинхэнэ сахал байна" гээл нөгөөдүүлдээ хэлж байна лээ... Тэгээд л бэлэгээ өгөөд, үнсэж гарваа... Дараа нь патиераа татууллаа... Янз бүрийн байрлалаар... Авгайг нь үнсэж хүртэл авхууллаа... Тэгээд эхний айлаасаа гараад, дараагийн айлруугаа явлаа... Манай найз намайг машинаараа хүргэж өгч буян үйлдэв... Бид 2 дараагийн айлдаа иртэл гэрийн эзэд ирээгүй байна гэв... "Очиж явна, 10 минут"... Хүлээнгээ 2-уулаа тамхиллаа... Тамхи татахдаа сахалаа суллаж байгаад, сайхан сорж байтал хажуугаар өнгөрч явсан айлын нэг хүүхэд "Ээжээ, өвлийн өвгөн тамхи татдиймуу??" гэж авдийн... Хичнээн санаа зовсон гээч... Тэгэж байтал нөгөө гэрийн эзэд нь ирлээ гэнэ... Бас хүүхүүдийнхээ бэлгийг түрүүлж өгөөд өөрсдөө гэртээ орцгоолоо... Би жаахан хүлээж байгаад араас нь ороод явчлаа... Манай хүн том хүүхэддээ замтай, галт тэрэг авсан байсийн... Том хайрцагтай... Бага хүүхэд нь бол нусан чавх л даа... Тэгээл явж ороод л нөгөө муу нусан чавхыг нь дуулуулж, бүжиглүүлээд... Баахан зугаацав... Тэгсэн нөгөө нөхөр тэгжийшүү "Өвөө, энэ юу юм? Хэнд өгөх гэж байгаан?" гэнээ... Тэр нөхөр эрэгтэй хүүхэд л дээ... Тэхээр нь жаахан янзыг нь үзэх гээд "Энэ хавьд их томоотой, нэг охин байгаа гэж сонсоод, тэрэнд өгөх гэж ирлээ" гэсэн чинь "Би эмэгтэй шд... Боожгоотой л болхоос" гэж галзуурдийн... Галт тэрэгний төлөө хүйсээ солиулчих гээд байгаа нөхөрт өгөхгүй гээд яаахав... Тэгээд өгсөн чинь бөөөөөн баяр... Намайг магтаад л... "Сайн өвлийн өвгөн байна" л гэхийн... "Би чамд чихэр авсан" гэж ирээл тавагтай чихэрнээсээ өгөхийн... Харин бага охин нь айгаад байхиймаа надаас... Тэр нөхөртэй бол нээх харьцаагүй... За тэгээд бужигнаж дуусаад гарлаа... Тэгсэн нөгөө том хүү нь дараа нь аавдаа "Ааваа, өвлийн өвгөн их ухаантай юм байна шүү" гэсэн гэнээ... Манай хүн гайхаад "Яаж байна?" гэсэн чинь, "Намайг галт тэргэнд дуртайг яаааг мэдсэн байна шүү" гэсэн байгаам дааа...
За тэгээд гараад, найзаараа хүргүүлээд гэртээ буулаа... Гэртэ ороод бааааааааахан хүн... Би ч нөгөө цээжилсэн хэдээ хэлээд, нөгөө нусан чавхнуудаар дуу, шүлэг уншуулаад, бушуухан хувцасаа тайлахын түүс... Тэгсэн манай гэрийхэн зураг авхуулна гээд гүй ээ мөн зовоовоо... Би бүтэж үхэх шахсан... Тэгэж тэгэж нэг юм хувцасаа сольж аваад, орсон чинь манай охин "Аабаа, өвлийн өвгөн намайг онц байсан болхоор бэлэг өгсөн" гээл ярьж гаржийна шүү... Манай 2 настай охин байтугай 7 настай хамаатны охин намайг танихгүй байлээ... Тэхээр би нилээн дажгүй байсийм шиг байгаан... За биеэ тоодог бэртэгчин зан ч яаахав, дараа жил маршрут гаргаж байгаад бүх найзуудынхаараа хэснээ...


:sad:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Previous

Return to Спортын Цонх-Алдрын танхим

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest